Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 139/ШШ2022/00491

 

 

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 139/ШШ2022/00491

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* ******* салбар,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 9-р баг *******-2-23 тоотод оршин суух ******* ургийн овгийн *******гийн ******* РД: 33, ургийн овгийн ын РД: ЗГ,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 3935723, 63 /гурван сая есөн зуун гучин таван мянга долоон зуун хорин гурван төгрөг жаран гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2022/00443/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баярсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ******* салбар нь Х.Ундармаа, Б.Үүрцайх нарт холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 8065430, 65 /найман сая жаран таван мянга дөрвөн зуун гучин төгрөг, жаран таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

2.Нэхэмжлэгч *******ны ******* салбар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Зээлийн гэрээний үүрэгт 3935723, 63 /гурван сая есөн зуун гучин таван мянга долоон зуун хорин гурван төгрөг жаран гурван мөнгө/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах. Зээлдэгч О.*******, хамтран зээлдэгч Ө. нар нь 2018 оны 02 сарын 01-ний өдөр 221100148022 тоот зээлийн болон барьцааны гэрээгээр 6000000 төгрөгийг 22 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн НГ-221100148022 тоот зээлийн гэрээгээр 3,000,000 төгрөгийн зээл дээр нэмж 5,500,000 төгрөгийн зээлийг 23 сарын хугацаатай, жилийн 28.8 хувийн хүүтэй тус тус авч гэрээнд заасан төлбөрийг гэрээний дагуу төлөх үүрэг хүлээсэн. Зээлийн барьцаанд: 147 толгой мал, 5 ханатай гэр 1 ширхэг, 4 ханатай гэр 1 ширхэг, Малчны ком 1 ширхэг тус тус барьцаалсан. Дээрх зээлийн гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан бөгөөд хариуцагч *******, хамтран зээлдэгч Ө. нар гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрч гарын зурсан тул зээлийн гэрээ, барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр юм. Хариуцагч О.*******, Ө. нар нь зээлийн гэрээний үүргээ зөрчин ажилд хүндрэл учруулж эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөхгүй 2022 оны 10 сарын 17-ны өдрийн байдлаар 155 хоног хугацаа хэтрээд байна. Зээлдэгчийн нөхцөл байдлыг харгалзан ковидын үеийн тушаал шийдвэрээр 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн НГ-221100148022 тоот гэрээгээр зээлийн хугацааг 12 сараар, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн НГ-221100148022-01 тоот гэрээгээр зээлийн хугацааг 12 сараар тус тус сунгаж, 2021 оны 06 дугаар сарын 30-ны едрийн MN960034221100148022 тоот гэрээгээр төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулсан.

Зээлдэгчтэй холбоо барих гэсэн боловч утсаа авдаггүй, хааяа холбогдоход төлнө гэх тайлбар өгдөг боловч төлдөггүй, бүртгэлтэй хаягийн дагуу очдог боловч эзгүй байдаг тул 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээний үүрэг биелүүлэх хугацаатай мэдэгдэл шуудангаар хүргүүлсэн. Хамгийн сүүлд байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээний хугацаа 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсон боловч зээлдэгч зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулаагүй байгаа тул зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 3,436,323.54 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүү 420,769.47 төгрөг, хуримглагдсан нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 78,630.62 төгрөг, Нийт зээлийн төлбөр 3,935,723.63 төгрөгийг хариуцагч тал болох О.*******, Ө. нараар гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэж өгнө үү. Тэмдэгтийн хураамж 148,121.58 төгрөг төлсөн болно гэжээ.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК-ийн ******* дахь салбарын ******* тооцооны төв нь зээлдэгч О.*******, хамтран зээлдэгч Ө. нарт 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 220000491542 дугаартай зээлийн гэрээ байгуулан 6000000 төгрөгийг 22 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй олгосон. 2019 оны 01 сарын 15-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж нэмж 5500000 төгрөгийг 23 сарын хугацаатай, жилийн 28,8 хувийн хүүтэй тус тус олгосон. Зээлийн барьцаанд 147 толгой мал, 5 ханатай гэр 1 ширхэг, 4 ханатай гэр 1 ширхэг, малчны ком 1 ширхгийг тус тус барьцаалсан. Дээрх зээлийн гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан. Хариуцагч нар нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тул барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна. Хариуцагч нар нь зээлийн гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. Зээлдэгч нарт боломж олгож, зээлийн гэрээг 2 удаа сунгасан. Мөн зээлийн төлбөрийн хуваарьт харилцагчийн хүсэлтийн дагуу өөрчлөлт оруулж хамтарч ажилласан. Зээлдэгч О.*******тэй холбоо барьж чадахгүй байгаа. Гэрийнх нь хаягаар очиход гэртээ байдаггүй. Эхнэр Ө.тэй утсаар холбогдоход 9 сард 2 хуваагаад төлнө гэсэн боловч одоогоор төлөөгүй байгаа. Иймд зээлийн үндсэн төлбөр 3436323,54 төгрөг, хуримтлагдсан хүү 420769,47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78630,62 төгрөг, нийт 3935723,63 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

4.Нэхэмжлэгчээс Нэхэмжпэгчээс нэхэмжпэл /хэргийн 1-3 хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 4-5 хуудас/, 2022 оны 10 сарын 17-ны өдрийн 39/507 дугаартай итгэмжпэл /хэргийн 5-р хуудас/, 2022 оны 03 сарын 16-ны өдрийн01/1169 дугаартай итгэмжлэл /хэргийн 7-р хуудас/, 2018 оны 02 сарын 01-ний өдрийн 221100148022 дугаартай барьцаат зээлийн гэрээ /хэргийн 8-10 хуудас/, 2019 оны 01 сарын 15-ны өдрийн НГ-221100148022 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ /хэргийн 11-р хуудас/, 2020 оны 05 сарын 21-ний өдрийн НГ-221100148022 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ /хэргийн 12-р хуудас/, 2021 оны 01 сарын 21-ний өдрийн НГ-221100148022- 01 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ /хэргийн 13-р хуудас/, 2021 оны 06 сарын 30-ны өдрийн МN960034221100148022 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ /хэргийн 14-р хуудас/, О.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 15-р хуудас/, Ө.гийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 16-р хуудас/, О.*******гийн зээлийн дансны харилцагчийн хуулга /хэргийн 17-18 хуудас/, 2022 оны 08 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хэргийн 19-р хуудас/, 5341469 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 20-р хуудас/ баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж

үзэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Зээлдэгч нар нь 2018 оны 02 сарын 01-ний өдрийн 221100148022 дугаартай барьцаат зээлийн гэрээ, түүний хавсралтаар тогтоосон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн, зээлийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн байна.

3.Хариуцагч О.*******, Ө. нарт 2022 оны 10 сарын 24 өдөр нэхэмжпэлийг гардуулж 2022 оны 11 сарын 07 өдөр хариу тайлбар, нотлох баримтыг ирүүлэх үүрэгтэй болохыг мэдэгдсэн боловч хариу тайлбараа хуульд заасан хугацаанд ирүүлээгүй байна.

4.Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2018 оны 02 сарын 01-ний өдрийн 221100148022 дугаартай барьцаат зээлийн гэрээ /хэргийн 8-10 хуудас/, 2019 оны 01 сарын 15-ны өдрийн НГ-221100148022 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ /хэргийн 11-р хуудас/, 2020 оны 05 сарын 21-ний өдрийн НГ-221100148022 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ /хэргийн 12-р хуудас/, 2021 оны 01 сарын 21-ний өдрийн НГ-221100148022-01 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ /хэргийн 13-р хуудас/. 2021 оны 06 сарын 30-ны өдрийн МN960034221100148022 дугаартай "зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ /хэргийн 14-р хуудас/,

О.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 15-р хуудас/, Ө.гийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 16-р хуудас/, О.*******гийн зээлийн дансны харилцагчийн хуулга /хэргийн 17-18 хуудас/, 2022 оны 08 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хэргийн 19-р хуудас/ баримтуудаар ******* болон О.*******, Ө. нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан ба зээлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байсан, зээл төлөгдөхөө больсноос хойш банк зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч нараас удаа дараа шаардаж байсан болох нь тогтоогдож байна.

5.Талуудын маргааны зүйл нь зээлийн гэрээний үүрэгт 3935723, 63 /гурван сая есөн зуун гучин таван мянга долоон зуун хорин гурван төгрөг жаран гурван мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба талууд зээл олгосон эсэх, үнийн дүн зөв эсэх талаар маргаагүй байна.

6.Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна. 2018 оны 02 сарын 01-ний өдрийн 221100140772 дугаартай зээлийн гэрээний 6 дахь хэсгийн 6.2.1-д Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа, дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол гэрээ дуусгавар болно гэжээ. Дээрх гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан байх ба гэрээг байгуулсан эсэх талаар хариуцагч маргаагүй байх тул гэрээний дээрх заалтыг үндэслэн нэхэмжпэгч зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардах эрхтэй байна.

7.Хариуцагч нараас хариу тайлбар ирүүлээгүй, О.*******, Ө. нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагч нар нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байна. Иймд 3935723, 63 /гурван сая есөн зуун гучин таван мянга долоон зуун хорин гурван төгрөг жаран гурван мөнгө/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэлээ.

8. Хариуцагч нарт шүүх хуралдааны товыг хуульд заасан арга хэрэгслээр мэдэгдэсэн ба нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн эзгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч О.*******, Ө. нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

9.Э.Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нарт хариуцуулан шийдвэрлэлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн

72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар ******* овгийн *******гийн ******* /РД: 33/, Сэвхүүл овгийн ын /РД: ЗГ/ нараас 3935723, 63 /гурван сая есөн зуун гучин таван мянга долоон зуун хорин гурван төгрөг жаран гурван мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ны ******* салбарт олгосугай.

2.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар хариуцагч О.*******, Ө. нарын зээл төлөгдөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө /147 толгой мал, 5 ханатай гэр 1 ширхэг, 4 ханатай гэр 1 ширхэг, малчны ком 1 ширхэг /-өөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 58 дугаар зүйлийн 58 1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 -д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148121, 05 / нэг зуун дөчин найман мянга нэг зуун хорин нэгэн төгрөг, таван мөнгө / төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж,

хариуцагч О.*******, Ө. нараас 148121, 05 / нэг зуун дөчин найман мянга нэг зуун хорин нэгэн төгрөг, таван мөнгө / төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******инд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.*******