Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/121

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,

Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: Л.М нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л  овогтой Л-н М-д холбогдох эрүүгийн 2527000000139 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

      Монгол Улсын иргэн, """""""""""""""""""төрсөн, 37 настай, яс үндэс халх, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, аав, эхнэр, хүүхдүүдийн хамт """"""""""""""""" газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, """""""" регистрийн дугаартай, Л овогт Л-н М.

Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Л.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хүсэлтийг хүлээн авч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх тухай санал болгоход зөвшөөрсөн” гэж,

            шүүгдэгч “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэж тус тус санал, дүгнэлт гаргаж оролцсон.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэрч С.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би өчигдөр буюу 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 14:00 цагаас 18:00 цаг хүртэлх хугацаанд Хужирт сумын нутаг дэвсгэрт эргүүл шалгалтын үүрэг гүйцэтгэн ажилласан бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацаанд Хужирт сумын Шунхлай 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Л овгийн Л-н М /""""""""/ нь гэгч нь улсын дугааргүй мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан. Хамгаалалтын малгай өмсөөгүй зөрчилтэй байсан болохоор нь зогсоож шалгасан. Тэгтэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу 2025 оны 03 дугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан бөгөөд тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй буюу өөрөөс нь архи согтууруулах ундааны төрлийн зүйл үнэртээд байсан болохоор цагдаагийн тасагт авч ирэн согтуурал хэмжигч Аlkotest-6820 загварын багажаар үлээлгэн шалгахад 2.33% согтолт илэрсэн. Улмаар тээврийн хэрэгслийг нь тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байрлуулан, гомдол мэдээллийн бүртгэлд оруулж холбогдох материалыг эрх бүхий албан тушаалтанд шилжүүлэн өгч ажилласан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,

Л.М яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би өөрийн бурууг хүлээн зөвшөөрч байна, хуулийн заалтыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,

Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дугаар хуудас/,

Эрх бүхий албан тушаалтнаас согтуурлын багажаар шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/,

Тээврийн хэрэгслийг түр саатуулсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,

Л овгийн Л-н М /РД:""""""""/-ын цагдаагийн байгууллагын нэгдсэн санд бүртгэгдсэн мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 19-29 дүгээр хуудас/,

Л овгийн Л-н М /РД:""""""""/-ын хувийн мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 31-33 дугаар хуудас/

""""""""""""""" багийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 83 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/,

Л.Мын 2024 оны мал тооллогын А дансны хуулга /хавтаст хэргийн 37-40 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ЗШ/184 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч Л.М 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр """""""""""""""""" дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугааргүй “Мустанг-5” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь

Гэрч С.Дгийн “...Би өчигдөр буюу 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 14:00 цагаас 18:00 цаг хүртэлх хугацаанд Хужирт сумын нутаг дэвсгэрт эргүүл шалгалтын үүрэг гүйцэтгэн ажилласан бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацаанд """"""""""""""""""" багийн нутаг дэвсгэрт Л овгийн Л-н М /""""""""/ нь гэгч нь улсын дугааргүй мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан. Хамгаалалтын малгай өмсөөгүй зөрчилтэй байсан болохоор нь зогсоож шалгасан. Тэгтэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу 2025 оны 03 дугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан бөгөөд тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй буюу өөрөөс нь архи согтууруулах ундааны төрлийн зүйл үнэртээд байсан болохоор цагдаагийн тасагт авч ирэн согтуурал хэмжигч Аlkotest-6820 загварын багажаар үлээлгэн шалгахад 2.33% согтолт илэрсэн. Улмаар тээврийн хэрэгслийг нь тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байрлуулан, гомдол мэдээллийн бүртгэлд оруулж холбогдох материалыг эрх бүхий албан тушаалтанд шилжүүлэн өгч ажилласан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/, Л.М яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би өөрийн бурууг хүлээн зөвшөөрч байна, хуулийн заалтыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/, Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дугаар хуудас/, Эрх бүхий албан тушаалтнаас согтуурлын багажаар шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/, Тээврийн хэрэгслийг түр саатуулсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/, Л овгийн Л-н М /РД:""""""""/-ын цагдаагийн байгууллагын нэгдсэн санд бүртгэгдсэн мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 19-29 дүгээр хуудас/, Л овгийн Л-н М /РД:""""""""/-ын хувийн мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 31-33 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар багийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 83 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/, Л.Мын 2024 оны мал тооллогын А дансны хуулга /хавтаст хэргийн 37-40 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ЗШ/184 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Иймд шүүгдэгч Л.Мыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

            Мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурорын санал болгож, шүүгдэгч Л.М хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 (нэг) жилийн хугацаагаар тэнсэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Л овогт Л-н Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Шүүгдэгч Л.Мын гэм буруутай үйлдлийн улмаас замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчигдсөн ба бусдад учирсан хохирол төлбөргүй болно.

Дөрөв: Бусад асуудлаар

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдав.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,7 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.1337.1, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Л овогт Л-н Мыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л овогт Л-н Мыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
  1. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг шүүгдэгч Л.Мад мэдэгдсүгэй.
  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  1. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдсугай.
  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  1. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ДАГИЙМАА