Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/123

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймгийн Х сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Ням,

Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: О.Х нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

          Өвөрхангай аймгийн Х сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдсон яллагдагч Х овогт О-н Хт холбогдох эрүүгийн 2527000870071 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, """"""""""""""""""""" төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт """"""""""""""""""" оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд """"""""""""""""""""""" шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12       дугар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон, """""""""" регистрийн дугаартай, Х овогт О-н Х.

Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч О.Х нь 2024 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн """"""""""ийн нутаг дэвсгэрээс Б.Эны 1 тооны бярууг явганаар туун авч явж хохирогч Б.Энд 650,000 төгрөгийн хохирол,

2024   оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн """"""""""ийн нутаг дэвсгэрээс Д.Цгийн 1 тооны бярууг явганаар туун авч явж хохирогч Д.Цд 650,000 төгрөгийн хохирол,

2025   оны 02 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн """"""" 3 дугаар багийн иргэн Г.Гын 90 тооны хонь, 4 тооны ямааг буюу бусдын олон тооны малыг хулгайлж, хохирогчид 25,600,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол,

2025 оны 02 дугаар сард Өвөрхангай аймгийн """"""""""ийн нутаг Морины хөшөө гэх нэртэй газар байх Д.Цийн зуслангийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж эрэгтэй хүний хромон гутал, барилгын тэгш бус зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Д.Ц-д 550,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан холбогджээ /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч О.Х шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  “Би мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогч Б.Эн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2024 оны 10 дугаар сарын 22-ны орой өөрийн эзэмшлийн 14 тооны үхрээ """""""""""" буюу гялгар гэх газраас авчирч гэрийнхээ гадаа хотлуулахад манай үхрүүд бүрэн байсан. 2024 оны 10 дугаар сарын 23-ны өглөө үхрээ бэлчээрт гаргах үедээ тоолоогүй гаргасан. Тэр өдрийн орой үхрээ тоолж үзтэл манай үхрээс биерхүү хүрэн халзан, нуруу хэсэг хүрэн туяатай, цавь цагаантай 1 тооны монголын эр бяруу зүсээр дутахаар нь ойр орчмоор хайгаад олоогүй. Үхрүүдээ орой болгон хотлуулж гэрийн ойр орчим авч ирдэг. Үхрүүд шөнөдөө хол явж бэлчээрт гарна гэж байхгүй. Хотлуулсан газраас дээд тал нь 100-аас 200 метр орчим яваад тэндээ хоносон байдаг юм. 2024 оны 10 дугаар сарын сүүлээр миний алдсан монголын 1 тооны үхрийн им нь гэвэл буруу талын чих эрхэм, зөв талын чих нь онь имтэй. Зүс нь хүрэн зүстэй, нуруу, хүзүү хэсгээрэй хүрэн туяатай, цавь цагаан, толгой хэсэг нь манхан халзан зэрэг содон шинжтэй үхэр байсан. Би алдсан үхрээ хараад танина. Шир буюу арьсны нуруу, хүзүү хэсгээрэй хүрэн туяатай, цавь цагаантай, мөн имээр нь хараад танина. Малчин хүн өөрийн тэжээж хариулдаг малаа хараад л зүсээр нь танина шүү дээ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 107-108 дугаар хуудас/,

Хохирогч Б.Эн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Миний хохирлыг барагдуулсан зүйл байхгүй. Үнэлгээгээр гарсан хохирлоо барагдуулж авмаар байна. ...Миний хувьд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 110 дугаар хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан “Би алдсан 1 тооны үхрийнхээ ширийг хараад танина, манай өөрийн үхэр болохоор мэднэ, зүс имээр нь бас танина. ...Би өөрийн үхэрнүүддээ им тавьдаг юм. Энэ үхрийн шир нь миний алдсан үхрийн шир нь мөн байна. Зүс нь хүрэн зүстэй, нуруу, хүзүү хэсэг нь хүрэн туяатай, цавь цагаантай байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 111-112 дугаар хуудас/,

Эд зүйлс хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 113-114 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн №ӨХЦ25-24 дугаартай “...шинжилгээний обьектын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 650.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/,

Хохирогч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 11 дүгээр сард буюу намар идэшний үеэр хоёр үнээ, 1 бярууг тэжээж маллаж байсан. Манай 3 тооны үхэр """""""" наадмын талбайн урьд байх голын ширгэн дээр бэлчиж байгаад орой хашааныхаа гадаа ирж хоносон. Тэгээд 11 дүгээр сард өдрийг нь сайн санахгүй байна. Өглөө босож 3 тооны үхрээ бэлчээх гэж гэрээсээ гараад хашааны гадаа хоносон 3 тооны үхрээ үзтэл идшэнд хэрэглэх гэж байсан улаан халзан зүстэй, хүзүү, сүүл нь хар, туяатай, цавь цагаандуу цайвар шар гэж хэлж болох 1 тооны монголын эр бяруу алга болсон байхаар нь ойр орчмоор хайгаад олоогүй юм аа. Тэгээд одоо ч амьд олдохгүй байх гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаж байна. ...2024 оны 11 дүгээр сард миний ээж Ц гэх хүн манай алдсан гэх 1 тооны бярууг гудамжинд хайж явтал, манай гудамжны ертөнцийн зүгээр баруун талаас 5 дахь хашаанд шинээр нүүж ирсэн айлын хашаан дотор бод малын шинэ сэвс буюу /үхрийн баас/ байна. Тэр сэвс нь жижиг үхрийн сэвс шиг байна. Том үхрийнх бол биш гэж тухайн үед надад хэлж байсан. Би тухайн үед танихгүй айл тул очиж шалгаагүй. Одоо тэр хашаанд байх О гэх хүний хүүхэд Х гэх залууг сэжиглэж байна. Х гэх залуу нь шоронд ороод гарч ирсэн гэсэн сураг дуулдаж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 138 дугаар хуудас/,

Хохирогч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Миний хохирлыг барагдуулсан зүйл байхгүй, би шинжээчийн дүгнэлтийн дагуу гарсан хохирлоо барагдуулж авмаар байна. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 140 дүгээр хуудас/,

Гэрч О.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “Миний хүү Цхээс 2024 оны 11 дүгээр сард идэш /хүнсэндээ/ хэрэглэх гэж байсан 1 тооны бяруу нь алга болсон талаар би мэдсэн.Тухайн цаг хугацаанд алга болчихлоо гэж надад хэлэх үед нь би """"""""""т байх “Наадмын дэнж” гэх газраар алга болсон гэх үхрийг айлын хашаанд орчихсон юм болов уу гэж хайж айлуудын хашаагаар үзэж явж байтал манай хүү болох Ц гэрээс ертөнцийн зүгээр баруун талд байх О гэх хүний хашааны дотор зүүн урьд хэсэгт үхрийн гэдэс, дотрыг цэвэрлэж асгасан байдалтай шинэ сэвс /баас/ байсан. Би хүү Цтэй уулзаж нөгөө үхрийг чинь энд нядлаад сэвсийг нь хаячихсан юм биш үү, асгасан сэвс нь бага насны үхрийн сэвс байх шиг байна гэж хэлсэн чинь манай хүү танихгүй айлд орж үзээд яах юм бэ гэж хэлээд, тэгээд тэр үедээ хүү орж шалгалгүй үлдээсэн юм. Алдсан гэх үхэр нь улаан халзан зүстэй, им нь гэвэл хоёр чих цуулбар имтэй хүзүү, сүүл нь хар, туяатай, цавь, суга, гэдсээр шаргалдуу зүстэй 1 тооны монголын бяруу байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 142-143 дугаар хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай “...Энэ үхрийн шир миний алдсан үхрийн шир мөн байна. Би зүсээр нь таньж байна. Хүзүү сүүл хэсэг нь хар туяатай, цавь, суга, гэдсээр шаргалдуу, зүсээр нь таньж байна. Толгой хэсгийн арьс нь байхгүй тул имийг нь харах боломжгүй байна...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 148-149 дүгээр хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 150-151 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 152-155 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн №ӨХЦ25-23 дугаартай “...шинжилгээний обьектын 2024 оны 11 дүгээр сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 650.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 160-162 дугаар хуудас/,

Мөрдөгчөөс таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 16-19 дүгээр хуудас/,

Хохирогч Г.Гт 46 тооны хонь, 1 тооны ямаа хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 22-29 дүгээр хуудас/,

Малын толгойнд таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 30-34 дүгээр хуудас/,

Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 35-37 дугаар хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 38-43 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 44-46 дугаар хуудас/,

Хохирогч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Цагаан сарын өмнө буюу 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр эхнэр бид хоёр сумын төв орж цагаан сарын ойр зуурын юм авах санаатай малаа бэлчээрт нь орхиод гэрээсээ 13 цагийн орчимд гараад оройн 17 цагийн орчимд эргээд гэртээ ирсэн чинь гэрээс зүүн зүгт 1 км орчим зайд бэлчиж байсан хониноос эр, эм нийлсэн 90 тооны хонь, 4 тооны ямаа, нийт 94 тооны бог мал алга болсон байсан бөгөөд тус өдрөөс хойш олон хоног эрж сураад олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандаж байна. Нийт 90 тооны хонь, 4 тооны ямаа алга болсон. Үүнээс 4 тооны ямаа нь догол онь, ухам имтэй. 90 тооны хониноос 30 тооны хонь нь хязаалангаас дээш настай, нас гүйцсэн. Догол онь имтэй, эр хонь байсан. Үлдсэн 60 тооны хониноос өмнө жилийн хурга 12 тооны догол онь имтэй төлөг байсан бөгөөд үлдсэн 48 тооны хонь нь хээлтэй, догол онь имтэй, эм хонинууд байсан. Манайх нутгийн Я, Б гэх айлуудтай саахалт нутаглаж байгаа. Эдгээр айлуудтай сүүлийн 7-10 жил айл саахалт нутаглаж байна. Би ам бүл дөрвүүлээ. Хоёр хүүхэд Улаанбаатар хотод сургуульд сурдаг, амралтаараа ирдэг. Тухайн үед бол эхнэр бид хоёр л байсан. Сумын төврүү хоёулаа явсан бөгөөд ойрхон юм чинь гайгүй биз гэж бодоод яг явахаасаа өмнө хонио эргүүлчихээд явсан. Эхнэр бид хоёрыг сумын төв орчихоод ирэх хооронд манай мал хариулгагүй байсан. Би 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс хойш алдсан хонио хайж байна. Одоогоор ямар нэгэн сураг гараагүй л байна. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Би гомдолтой байна, хулгайд алдсан хонио олж авмаар байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 50 дугаар хуудас/,

Хохирогч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 03 дугаар сарын 19-ний өглөө Зүүнбаян-Улаан суманд Х гэх хүний хүргэн ах гэх Бн гэх айлд очиж, тэндээс өөрийн 46 хонь, 1 тооны ямааг таньж авсан. Би тус хонио 2 портероор зөөж малдаа аваачиж тавьсан. Үүний дараа 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Хужирт сумын 4 дүгээр багийн нутагт байдаг “Аавын минь нутаг” гэдэг нэртэй мал, түүхий эд зардаг мухлагт очиж өөрийн алдсан хонины 16 тооны толгойг таньж авсан. Тус толгойнуудыг гэртээ аваачсан, манайд байгаа. Мөн тус өдөр 4 дүгээр багт тус мухлагийг ажиллуулдаг Д гэдэг айлын хашаанд очиж 3 тооны хонийг өөрийнх болохыг таньж, малдаа аваачсан. Зүүнбаян-Улаан сумын Бн гэх айлын хашаанд 700-800 орчим тооны хонь дундаас би өөрийн 46 тооны хонь, 1 тооны ямааг зүсээр нь болон имээр нь таньж, олж авсан. Тухайн үед манай хонинууд хондлой дээрээ цагаан будгаар будсан, ямааг улаан шар будгаар будаж өөрчилсөн байсан. Бас цагаан түрүүтэй харлаг хонь, хар түрүүтэй хар тохомтой, улаан түрүүтэй улаан тохомтой хонь зэрэг хараад шууд зүс таних хонинууд байсан. Мухлагийн хөргүүр дотор байх 50 тооны толгойноос өөрийн алдсан малын 16 ширхэг толгойг зүсээр нь хараад шууд таньж ялгаж авсан. Тус толгойнууд имтэй байсан чихнүүдийг нь тайрсан байсан. Би тэр толгойнуудыг зүсээр нь таньж авсан. Тус толгойнууд одоо манайд байгаа. Зарим нь үнэр орж, муудсан байсан. Д гэх айлын хашаанд байх малын саравчинд байсан 20 тооны хонин дундаас өөрийн 3 тооны хонийг хараад зүсээр нь таньж олж авсан. Туханйн 3 тооны хонь нь баруун чих нь онь, зүүнчих нь догол имтэй, эмээр нь бас таньсан. Манай 3 тооны онь догол имтэй хонинуудын зүүн чихний араас нь газгалж өөрчилсөн байсан. Би өөрийн хулгайд алдсан 4 тооны ямаа, 90 тооны хониноос өнөөдрийн байдлаар 1 тооны ямаа, 49 тооны хонь, нийт 50 тооны бог малыг амьдаар нь хүлээж авсан. Мөн 16 тооны толгой олж авсан. Тухайн Д гэх хүнд 19 тооны хонь зарсан байсан. Одоо олдоогүй байгаа 3 тооны ямаа, 22 тооны хонио олж авмаар байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 53 дугаар хуудас/,

Хохирогч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр """""" гэх газраас 90 тооны хонь, 4 тооны ямаа алдсан. Нийт 94 тооны малаа алдсан. Алдсан малын нас нь 2 настай хонь төлөг 12, дөрвөөс дээш настай эр хонь 30, гурваас дээш настай эм хонь 48, дөрвөөс дээш насны эм ямаа 4-ийг алдсан. 12 төлөг, 2 эр хонь, 1 ямаа, 35 эм хонь, нийт 50 толгой малаа буцааж авсан. Сэтгэцэд ямар нэгэн өөрчлөлт гараагүй, хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй. Өөрт учирсан хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/,

Гэрч Ү.Бн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Х нь шинийн гурванд буюу 2025 оны 03        дугаар сарын 03-нд ирж манайд хонь тавьсан. Би яг сайн мэдэхгүй байна. Цагаан өнгийн автомашинаар 2 удаа ачиж ирсэн. Эхнэрт хэлэхдээ 47 тооны мал гэж хэлсэн гэсэн. Эхний удаа ирж буулгахад нь би байгаагүй. 2 дахь удаагаа ирэхэд нь би малд яваад ирсэн байсан. Тухайн үед юун хонь вэ гэхэд """"" гэх газар байдаг өвөлжөөгөө зараад авсан гэж байсан. Би тэгээд гэррүүгээ орсон. Хамт ирсэн хүнтэйгээ нуруун дээр нь цагаан будгаар тэмдэг тавиад байсан. Би хамт явсан хүнийг нь танихгүй. Өндрөөрөө Хтай адил, өндөр, монхор, шардуу царайтай хүн байсан. Ямар хүн гэдгийг нь би сайн мэдэхгүй. Манайд хонь авчрахдаа цагаан өнгийн портер машинаар ачиж авч ирсэн. Тэр машин нь цагаан өнгийн хүнсний зориулалттай юм шиг амбаартай байсан. Улсын дугаарыг нь сайн хараагүй. Хт """"" гэх газарт өвөлжөө байдаг. Х нь Х ял эдэлж байгаад 2024 онд гарч байсан байх. Яагаад шоронд явсныг нь мэдэхгүй....” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/,

Гэрч Ү.Бн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Би эхнэр, хүүхдүүдийнхээ хамтаар 2025 оны сар шинийн 2-ны өдөр Хужирт суманд хадмуудтайгаа ирж золгочихоод буцсан. Маргааш нь буюу шинийн 3-ны өдөр намайг малдаа явж байгаад ирэхэд О.Х нь хүнсэнд явдаг гэмээр бүрхүүлтэй цагаан өнгийн ачааны машинтай ирчихсэн, хотонд маань хонь, ямаа буулгаж байсан. Би өглөө 10 цагийн үед малдаа яваад оройхон 16-17 цагийн үед ирэхэд л хотонд хонь, ямаа буулгаад будаад байгаа болтой л байсан. Би нэг их тоогоогүй. Би гэр бүлийнхээ хамтаар 14 цагийн үед ирээд цай унд уучихаад л буцсан, нэг их удаагүй. Золголтоор ирэх үед хадмын хашаанд ямар ч мал харагдаагүй, хашаандаа малын саравч барьчихсан, уг саравч нь битүү буюу туурга татчихсан байсан. Тухайн үед дотор нь мал байсан үгуйг нь мэдээгүй. Манай эхнэрийн ээж О, түүний нөхөр Нямдорж, дүү Х, бас нэг өрөөл татуу дүү нар нь хамтдаа амьдардаг бөгөөд урьд нь дундаа хэдэн үхэр, хонь, ямаатай байдаг байсан. Өнгөрсөн жил буюу 2024 оны хавар бүх малаа зарчихаад Улаанбаатар хот руу нүүгээд явж байсан, тэгснээ намар нь эргээд Хужирт суманд ирээд амьдарч байгаа дуулдсан. Би ойр дотно байгаад байдаггүй, эхнэр маань л хааяа даа утсаар ярьдаг юм. Нийтдээ 46 тооны хонь, 1 тооны ямаа байсан. Ямаа нь улаан зүстэй эм амаа, хонин дунд нь 1 хөгшин сэтэрлэчихсэн эр хонь, бусад нь эм хонь байсан ба голдуу дийлэнх нь хурга байгаа харагдсан. Тухайн өдөр Х “хуучин малын саравчаа зарчихсан, хэдэн мал аваад очиж танай хотонд буулгана шүү, хот руу явж 2 сар ажил хийчихээд ирье" гэж хэлж байсан. Тэгэхээр нь би найдвартай юм байгаа биз дээ, дараа нь иймээ тиймээ юм байхгүй биз гэсэн чинь найдвартай, хуучин малын байраа зарчихсан гэж хариулсан. Би ч тухайн үедээ хэдий завандаа малынхаа байрыг зараад мал авчихдаг байна аа гэж дотроо бодоод л өнгөрсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 63 дугаар хуудас/,

Гэрч Х.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Х нь миний төрсөн дүү байгаа юм. Хын нэр дээр манайд мал байхгүй. Харин 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр буюу шинийн 3-нд манайд 46 тооны хонь, 1 ямаа авч ирж өгсөн. Тэр малыг хэний мал гэдгийг нь би мэдэхгүй, өвөлжөөгөө зараад авсан гэж хэлсэн. Х нь надад хэлэхдээ автомашинд багтаагүй 14 тооны хонь үлдсэнийг эргээд авч ирнэ гэж байгаад авчраагүй. Маргааш нь утасдаж асуухад цас ороод даваагаар машин давж чадсангүй, өөр айлд тавьчихлаа гэж хэлсэн. Хэн гэдэг айлд тавьсан талаараа хэлээгүй, ямар ч гэсэн 14 тооны хонь үлдсэн, авчирч өгнө өө гэж байсан. Х нь 46 тооны хонь, 1 тооны ямаа авчирч өгөхдөө цагаан өнгийн, амбаартай портер машинтай авчирсан. Би тэр машины улсын дугаарыг нь санахгүй байна. Контейнер шиг түгжээтэй машин байсан. Мал авчрахдаа тэр машины жолоочтой хамт ирсэн. Манайд авчирсан малыг 2 удаа ачиж ирсэн. Машины тэвш нь жижиг учраас багтахааргүй байсан. Манайд ирсэн хонь будаггүй ирсэн. Би Хт өөрийнхөө хонийг ялгаж будаарай, би танихгуй шүү гэж хэлсэн. Тэгсэн 2 дахь удаагаа ирэхдээ цагаан будаг авчраад ууцан дээр нь будаад байсан. Им байсан, зүүн .чих нь догол, баруун чих нь ухам имтэй хонинууд байсан. Өөр содон шинж тэмдэгтэй хонинууд байгаагүй, хадагтай хонь байгаагүй. Их л үс, ноостой хонинууд байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас/,

Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн өдөр 2025 оны 03 дугаар сарын 03-ний өглөө гэртээ байж байсан чинь Х гэх залуу ээж рүү залгаад хэдэн хонь өгөх гэсэн юм, авах уу гэж хэлсэн. Ээж тэгээд намайг голын зүүн талд айлд очоод хонь аваад ир гэсэн. Би тэгээд өөрийн эзэмшлийн """""""""" улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж голын зүүн талд наадмын талбайгаас зүүн тийш айлд очсон. Х гэх залуу гарч ирээд надад 19 ширхэг эр хонь өгсөн. Би тухайн үед ямар учиртай хонь болохыг нь асуухад Ховдоос хоёр машинаар хонио ав гээд ачуулаад явуулсан байна. Ачааны мөнгө өгөх гээд энэ 19 хонийг зарж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би нөгөө 19 хонио ачаад гэр лүгээ явахын өмнө үлдсэн хонио яах гэж байгаа талаар асуухад. Чи завтай бол манай хонийг хөдөө зөөгөөд өгөөч. Би чамд нэг эм хонь өгье гэж хэлсэн. Би ямарч байсан энэ хэдээ буулгаад эргээд холбогдъё гэж хэлээд явсан. 13 цагийн үед Х над руу залгаад яахаар байна завтай байна уу гэхээр нь би завтай яваад очъё гэж хэлсэн. Тэгээд тэдний хашаанаас эхлээд 27 ширхэг төлөг голдуу ачсан. Сумын төвөөс гарах гээд явж байхдаа түлш хийхгүй бол түлшгүй болчихлоо гэсэн чинь надад мөнгө алгаа та өөрөөсөө хийчих би оронд нь нэг эм хонь өгье гэсэн. Бид 2 тэгээд хөдөө Зүүнбаян-Улаан сум 1-р багт байх эгчийнд нь очиж буулгачихаад буцаж """"""" орж ирээд хашаанаас нь дахиад ачсан. Би 2 дахь удаа ачихдаа яг хэдэн хонь ачсанаа сайн мэдэхгүй байна. Машин дүүрэн ачсан. Буулгахад ямар ч байсан нэг төлөг дарагдаад үхсэн байсан. Бид хоёрыг эхлээд очиход эгч нь будаг авчраагүй юм уу? дараа нь яаж ялгах гээд байгаа юм бэ гэж байсан. Тэгээд 2 дахь удаагаа очихдоо цагаан өнгийн будаг авч очоод тэнд аваачсан хонины ууцан дээр нь тэмдэг тавьсан. Аваачсан хохио будаж дуусгаад сумын төвд ирэхэд нэлээн харанхуй болсон байсан. Үлдсэн хонио ачих уу гэхээр нь харанхуй болсон байна маргааш больё гэж хэлээд хөлснийхөө 2 хонийг авъя гэж хэлсэн чинь маргааш ирээд аваарай гэсэн. Тэгэхээр нь би за за гээд гэртээ хариад амарсан. Өглөө Хгийн гэрт нь 10 цагийн үед очиход хашаанд нь хонь байхгүй, надад өгөх 2 хонио бариад үлдсэн байсан. Нөгөө ачих хонь чинь хаана байгаа юм бэ гэж асуухад хойшоо найзындаа тавьсан. Чи наад 2 хонио аваад явчих баярлалаа гэхээр нь би нөгөө 2 хонийг өөрийнхөө тээврийн хэрэгсэлд ачаад харьсан. Би тэр Х гэх хүнийг сайн мэдэхгүй. Манай ээж Хужирт суманд мал авдаг юм. Тулга гэх залуугаар малаа гаргуулах /муулуулах/ гээд дуудахад нь хамт ирж байсан гэсэн. Тэрнээс биш би сайн танихгүй. Х гэх залуугийн бүтэн нэрийг нь мэдэхгүй. Анх намар мал гаргах гэж ирэхдээ өөрийгөө Х гэж танилцуулж байсан. Сүүлд нь би хонь ачаад явж байхад чи яагаад өөрийгөө Х Х гэж 2 янзаар танилцуулаад байдаг юм бэ гэж асуухад намайг гэрийнхэн маань багаас нь Х гэж дууддаг юм. Жинхэнэ нэр маань Х гэдэг юм гэж байсан. Өөрийнх нь юм уу сайн мэдэхгүй байна. Хужирт сумын зүүн хороололд наадмын талбайн хажууд байх хашаандаа намайг дуудаж байсан. Х буюу Хын хашаанаас хонь ачихад хашаанд нь эхлээд ачихад найз нь гээд нэг залуу байсан. Бас ээж, аав нь гээд 2 хүн байсан. Анх хашаанд нь очиход л нэг ямаа байсан. Хонь бол барагцаагаар 80 гаран хонь байсан. Би худалдаж авсан 19 хонио Улаанбаатар хот руу маханд явуулсан. Ажлын хөлсөнд авсан 2 ширхэг хонь бол манайд байгаа. 19 хонио махлаад авч явсан. Шийр буюу хөлийг нь хаясан. Хонины толгой нь байсан. Гэхдээ талыг нь хуйхлаад идчихсэн. Үлдсэн толгой нь манайд байгаа. Тухайн 19 хонь будаг тамга байгаагүй, нэг чих нь хөндлөн хайчилсан имтэй. Нөгөө чих нь цуулж байгаад талыг нь авсан тийм имтэй байсан. Би мал маллаж байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Манайд байсан хонины бүх им нь яг адилхан тийм имтэй байгаагүй. Ганц нэг нь өөр байх шиг байсан. Гэхдээ ихэнх нь тийм байсан. Х буюу Х нь сүүлд үхсэн хонины толгойноос чихийг нь хайчилж аваад байсан. Яаж байгаа юм гэж асуусан чинь өөрийн хонины чихийг нь авч хадгалдаг гээд хайчлаад аваад байсан. Урагшаа Зүүнбаян-Улаан сум руу ачигдсан нэг содон хонь байсан. Ахарласан ноостой /ноосыг нь аваагүй өнжсөн/ нэг том хонь байсан. Х тэр хонио манай сэтэрлэсэн хонь гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас/,

Гэрч Р.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би сар өдрийг нь хэлж мэдэхгүй байна. Битүүний урд өдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 27-нд хашаандаа хонь аваад ирсэн байсан. Тэгээд миний мэдэхийн 2-3 хонуулсан. Битүүний урд өдөр, битүүний өдөр, шинийн нэгний өдөр хашаандаа байлгаад байсан. Түүнээс хойш анзаараагүй, сүүлдээ хонь байхгүй болсон байсан. Нэг харахад гурвуулаа гараад ирсэн, тоолоод байгаа бололтой тоос шороо босгоод хөөгөөд байсан. Хашаандаа хонь авч ирсэнээсээ хойш хонио хөөгөөд шороо босгоод барьж аваад байсан. Сүүлд нь нэг цагаан машин хашаандаа зогсоочихсон хонио барьж аваад ачаад байсан. Тус машины дугаарыг нь хараагүй цагаан өнгийн төмөр амбаартай машин байсан. Би хонинийх нь им болон зүсийг нь сайн анзаарч хараагүй. Хашаанд нь миний багцаагаар 80-100 орчим тооны хонь байх шиг байсан. Тоолоогүй болохоор нарийн хэлж мэдэхгүй байна. Хажуу айл мал маллаж хариулж анзаарагддаггүй. Намар идэшнээс өмнөхөн хашаандаа тугалтай сарлаг авч ирээд хашсан байгаад байсан. Нэг их олон сарлаг биш 2-3 сарлаг байсан санагдаж байна. Урьд нь хонь авч ирж хашиж байсан зүйл анзаарагдаагүй. """"""" 3 дугаар баг Хүрэн жалга гэх газар нь манайхаас зүүн хойд зүгт 2-3 км зайд байдаг. Манайх энэ хашаанд сүүлийн 3 жил тасралтгүй амьдарч байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 71 дүгээр хуудас/,

Гэрч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би """"""""" Гуагийн 26-02 тоотод оршин суудаг. Тухайн хаяган дээрээ оршин суугаад 15 жил болж байна. Манай доор байх айлын хашаанд 2024 оны намар хоёр сарлагийн үхэр байсан. Би тухайн айлын гадуур байнга малаа тууж гардаг ба 2025 оны 02 дугаар сарын сүүлээр хашааных нь дотор болон гадна талд багцаагаар 90 тооны хонь харагдсан. Би тухайн айлыг үхэртэй, хоньтой айл байна гэж бодож байтал одоо ямар ч хонь үхэргүй болсон байсан. Их л сэжигтэй амьдардаг айл байгаа юм. Би тухайн айлыг хэзээ нүүж ирсэн талаар мэдэхгүй ба хүүхдийг нь Х дууддаг талаар сонсож байсан. Тухайн айлын хашаанд өмнө нь Батдорж гэдэг айлынх байдаг байсан. Би тухайн айлын хашаанд байсан малын им тамгыг ойртож бол хараагүй. Би өөрөө мал маллан амьдардаг хүн учир багцаагаар 90 орчим тооны мал байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 73 дугаар хуудас/,

Гэрч Ц.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Х нь 2024 оны 09 дүгээр сард манай багт хашаа худалдаж авсан. Тэгээд түр оршин сууж байгаа хүн юм. Тэрээр 2024 оны мал тооллогоор манай баг дээр мал тоолуулаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 75 дугаар хуудас/,

Гэрч Т.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Өвөрхангай аймгийн """""""д "Аавын минь нутаг" гэх нэртэй хүнсний мухлаг ажиллуулдаг. Х гэж өөрийгөө танилцуулж байсан залуу 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр буюу битүүний өдөр надруу утсаар залгаад хонь авах уу гэж асууж байсан тухайн үед авахгүй гэж хэлсэн. Тэгээд 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр тэр Х гэх зүс таньдаг залуу өөрөө над ирээд танд би хэдэн эр хонь заръя, Ховдоос хонио ачиж ирсэн 2 машины тээвэрлэлтийн хөлс өгөх нөгөө хүмүүс нь мөнгөө нэхээд мөнгөний хэрэг гарчихаад байна, та авчих гээд надаас гуйгаад байсан. Надаас эөндөө гуйгаад байхаар нь би өрөвдөөд тус Х гэх зүс таних зулаагаас 19 тооны хонь худалдаж авсан. Тухайн би гарал үүслийн гэрчилгээг нь асуухаар санаа зоволтгүй ээ би таньд өгнө өө гэсэн. Би гарал үүслийг нь шалгах гээд тухайн уед цагаан сар болж байсан болохоор гарал үүсэл нь гаргах хүн нь олдоогүй. Өөрөө гарал үүслийн кодыг нь надад өгөөгүй. Тэгээд 19 тооны хонь авахаар болоод гэрт нь хашаанд нь очиж ачиж авч, хашаандаа ирсэн. Манай хашаанд тус 19 тооны хонийг 2 хонуулсан. Тэгээд 2 хоногийн дараа Х ээжийнхээ хамт хашаанд ирээд тус хонинуудыг гаргаж өгөөд, ээж нь гэдсийг нь арилгаж өгсөн. Тооцоо хийхэд 378 кг мах буюу 3.600.000 төгрөг болсон байгаад Х мөнгөө манай хүүгийн Хаан банкны 5753381957 данснаас Ц О гэдэг хүний Хаан банкны 5557271222 тоот дансанд 3.000.000 төгрөг шилжүүлж аваад, үлдэгдэл 600.000 төгрөг бэлнээр 100.000, 80.000 зэргээр цувуулж авсан. Тухайн хонь гаргах үед нь би нэг бор халзан зүсмийн эм хонийг нь өөрийн бор түрүүтэй эр хониор сольж авч үлдсэн. Тухайн үед би хонины махыг нь хиллэж аваад тооцоо хийсэн. Х гэх залуу тухайн манай хашаанд хонь авч ирээд тавих өдрөө манай хүүгийн машиныг гуйж эгчийндээ хонь зөөж тавих гэсэн юмаа хөлсийг нь өгнө гэж хэлээд манай хүүгийн цагаан өнгийн бүхээгтэй портер машинаар манай хүү Амартүвшины хамт 2 удаа эгчийхрүүгээ хонь зөөсөн. Манай хүү хөлсөнд нь 2 тооны хонь авсан. Хаашаа зөөсөн талаар нь би мэдэхгүй байна. Эндээс 100 гаруй км газар зөөсөн гэж ярьж байсан. Одоо манай хашаанд 3 тооны хонь байгаа. Худалдаж авсан хонины тухайд Нэг талын чихийг нь ухаж хайчилсан байсан би тухайн үедээ сайн анзаарч хараагүй. Х гэдэг залуу манайд ирж тус хонинуудыг гаргахдаа толгойнуудыг нь бөөгнүүлж байгаад бүх чихийг нь хайчаар хайчилж аваад явсан. Яагаад хайчлаад байгааг нь асуухад манайх зарсан малынхаа чихийг нь огтолж аваад хадгалдаг юмаа гэж хэлээд бүх чихийг нь хайчилж аваад явсан. Одоо хэдэн толгойг байгааг нь мэдэхгүй байна манайх толгойнуудых нь заримыг нь чанаад идсэн. Хэдийг идсэн хэдийг үлдээсэн талаар нарийн хэлж мэдэхгүй байна. Махыг нь Улаанбаатар хотод аваачиж зарсан. Би тухайн Х гэх хүнийг Х гэдэг талаар мэдэхгүй, надтай танилцах үедээ өөрийгөө Х гэж танилцуулж байсан. Тулгаа гэх хүнтэй зүс танина. манайд ноднин жилийн намар ирж бой хийж /мал гаргаж/ өгч байсан. Түүнээс хойш зүс танина...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 77 дугаар хуудас/,

Гэрч Т.Д мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Одоо өдрийг нь сайн санахгүй байна. Битүүний өдөр Х гэдэг залуу утсаар яриад намайг хонь авах уу гэхээр нь би мөнгө байхгүй, авахгүй гэжхэлсэн. Тэгээд шинийн 1-нд манай гэрт ирээд би Ховдоос хонио авч ирсэн юм тээврийн хөлс нэхээд байна, хонио 2 маятигаар ачиж ирсэн юм та аваачих,аачээ гэсэн. Тэгэхээр нь би мах авах хүн одоо байхгүй. Би амьд мал авахгүй одоо туранхай байгаа гаргах хүн байхгүй, гэдсийг нь ч арилгах хүн байхгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь би өөрөө хийгээд, гэдсийг нь ээжээрээ арилгуулаад өгье гэж хэлсэн. Тэгээд шинийн 4, 5-ны үед байх, Х гэдэг залуу манайд 19 тооны хонь ачиж ирээд өөрөө гаргаж, махыг нь надад хиллэж өгсөн. 378 хил болсон. Хонь авчирч өгсөн өдөр буюу мах хиллээд өгсөн өдрөөс хойш 2 хоногийн дараа мөнгийг нь дансаар 3,000,000 төгрөг шилжүүлж өгсөн. Үлдэгдэл 600,000 төгрөгийг нь бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 79 дүгээр хуудас/,

Шинжээч А.Бямбажавын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 24 дугаартай “2025 оны 03 дугаар сарын байдлаар 25,600,000 /хорин таван сая зургаан зуун мянга/ төгрөг байна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудас/,

Ц Огийн Хаан банкин дахь 5557353699, 5557271222 тоот дансны мэдээллүүд,

Х овгийн Огийн Х/РД:""""""""""/-ын мэдээлэл,

Хохирогч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манайх 2024 оны 06 дугаар сараас 2025 оны 12 дугаар сарын хооронд Өвөрхангай аймгийн """""""өөс зүүн урд зүгт 3 км зайтай “Морины шүтээн” гэх газар зуслангийн байшинтай зусаж, намаржаад өвөлжөө байдаг газар болох “Зааны овоо”-ны ард жалга руу нүүсэн. Манай өвөлжөө, зуслангийн байшин хоёрын хооронд 1км зайтай ба манай мал голдуу зуслангийн байшингийн ойр хавиар бэлчдэг тул зуслангийн байшингаа байнга шалгадаг. 2025 оны 02 дугаар сарын 10-наас 11-ний өдрийн хооронд цасан шуурга тавьсан тул зуслангийн байшингаа очиж шалгаагүй. Тэгээд 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр малдаа явж байгаад зуны байшин доторх эд зүйлсээ шалгах гээд очтол зуслангийн байшингийн цонхыг хагалж хулгай орж манай хүүхдийн хромон гутал, авдар дотор байсан тэгш ус хэмжигч буюу лазер зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 181 дүгээр хуудас/,

Хохирогч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Би хулгайд алдсан гэх хромон гутал, барилгын лазерийг Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан тул гомдол санал байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 183 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 184-189 дүгээр хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан “Манай зуны амбаараас алдсан гэх хромон гутлыг манай төрсөн хүүхэд Төмөрчөдөр Х сумаас 2024 оны 07 дугаар сард худалдан авч байсан ба гутлын ул нь резингүй, боом хэсгээрээ гармуушиг дарсан мөн байна. Мөн барилгын лазер сав нь мөнгөлөг саарал хайрцагтай, бөөрөнхий шар хэлбэр хэмжээ нь мөн байсан тул таньж байна...” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 190-192 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 193-194 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн №ӨХЦ25-25 дугаартай “...шинжилгээний обьектын 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 550.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 200-202 дугаар хуудас/,

О.Хаас хромон гутал, барилгын тэгш бус буюу лазерыг гаргаж өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 205-206 дугаар хуудас/,

О.Х яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2024 оны намар 10 дугаар сарын сүүлээр /цаг хугацааг нь нарийн сайн хэлж мэдэхгүй байна гэх/ өвлийн идэш авах мөнгө төгрөгний бололцоо байхгүй байсан учир идшиндээ хэрэглэх мал хайгаад явганаар явж байтал """""""д байрлах наадмын талбайгаас урагш голын ойролцоо 12 тооны үхэр бэлчиж байсан. Тэгэхээр нь тухайн үхэрнүүд дээр очоод дундаас нь 1 тооны хүрэн халзан зүсмийн Монголын бярууг салгаж байгаад дээлнийхээ бүсээр эвэрнээс нь уяж, хөтлөөд хашаандаа аваачиж байгаад тухайн шөнөдөө нядалж махлаад, идшэндээ хэрэглэсэн. Уг үйл явдлаас хойш 7 орчим хоногийн дараа """"""""""ийн нутагт манай гэрийн доохон талд 3 тооны үхэр явж байгаа харагдахаар нь мөн л идшэндээ хэрэглэх санаатай явганаар очиж 1 тооны улаан халзан бярууг салгаж дээлнийхээ бүсээр ногтолж хөтлөөд хашаандаа аваачиж нядалж махлаад хүнсэндээ хэрэглэсэн. Түүнээс хойш 2025 оны 02 дугаар сарын сүүлээр цагаан сарын өмнөхөн Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг төрсөн эгч Оюунцэцэг, охин, хүргэнийхээ хамтаар ирчихээд буцсан юм. Тэр үед нь би тэр гурвыг гаргаж өгөх гээд машинд нь хамт суугаад 2 шил архи авчихаад Хужирт сумын цагаан хаалган дээр очиж зогсоод эгчтэйгээ авсан 2 шил архиа хувааж уусан. Архи дуусаад тэд нар ч явсан, би ч машинаас нь буугаад үлдсэн. Тэгсэн чинь цагаан хаалганы хажуухан талын жалганд нэлээн хэдэн тооны хонь бэлчиж байхаар нь аав ээжийн цагаан сарын бэлтгэл ажилд нь мөнгөний туслалцаа үзүүлэх гэж туугаад хашаандаа оруулсан. Тухайн хонинууд манай хашаанд 14 орчим хоног болсон бөгөөд өглөө нь би хашаанаас гаргаж хариулж байгаад орой нь эргээд хашаандаа оруулаад хотлуулдаг байсан. Тэгээд цагаан сар өнгөрөөд 2025 оны 03 дугаар сарын 07, Өвөрхангай Хужирт суманд мал махны ченж эгч /нэрийг нь санахгүй байна гэх/-тай холбогдоод хэдэн хонь зарах гэсэн юм, авах уу гээд зарахаар болсон. Удалгүй ченж эгчийн гадна цагаан өнгийн бүхээгтэй ачааны машинтай манайд ирсэн. Тэр үед нь 16 тооны хонийг ачиж явуулаад 3,000,000 төгрөгийг ээжийнхээ данс руу шилжүүлж авсан. Ченж эгчийн хүүхдээс би хашаанд байгаа хонинуудыг урагш зөөгөөд өгөөч, оронд нь би 3 хонь өгье гэж хэлээд тохиролцсон. Тэгээд тухайн машины жолоочид би 3 тооны хонь өгөөд Зүүнбаян-Улаан суманд амьдардаг хүргэн ах Бны малд 46 хонь, 1 ямааг 2 удаагийн явалтаар зөөж нийлүүлээд үлдээсэн. Ингээд манай хашаанд 9 тооны хонь үлдсэн байсан ба намайг эзгүй байх хугацаанд аав, ээж хоёр маань хашаанаасаа алдчихсан байсан. Би нийтдээ 74 тооны хонь, 1 тооны ямааг авсан. Дээрх мал хулгайлсан үйлдлүүдээ би шөнийн цагаар хийсэн. Би дээрх бог малыг туухдаа ер нь л согтолттой байсан, гэхдээ болсон үйл явдлыг санаж байгаа. Тухайн шөнөдөө мал туугаад хашаандаа оруулаад хотлуулсан. Маргааш өглөө нь босоод тоолж үзэхэд 74 хонь, 1 ямаа байсан учир итгэлтэй байна. Түүнээс биш 90 тооны хонь, 4 ямаа байгаагүй, 74 хонь, 1 тооны улаан зүстэй ямаа л байсан. Туугаад явж байх үед дундаас нь мал салсан зүйл байхгүй, бүгдийг нь л туусан, үлдсэн мал үгүй. Малын ченжийг Дашаа гэж дууддаг, жинхэнэ нэрийг нь мэдэхгүй юм. Би урьд нь тухайн ченжийнд мал нядалдаг /бой/ байсан учраас танина. Мал хулгайлахдаа би ганцаараа л байсан.Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулна, миний буруу...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 173-174 дүгээр хуудас/,

О.Х мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгээд би буйдан дээр нь хэсэг хэвтэж, цас намжихыг хүлээж байгаад цас намжингуут байшингаас гарахдаа буйдан дээр байсан хромон гутал, барилгын тэгш бус буюу лазерийг аваад явчихсан юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 213 дугаар хуудас/,

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 216-223 дугаар хуудас/,

Х овгийн Огийн Х /РД:""""""""""/-ын хувийн мэдээллийн лавлагаа, эрүүгийн болон зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 215-240 дүгээр хуудас/,

Цийн Огийн Хаан банкин дахь """""" тоот дансы хуулга, /2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 5753381951 тоот данснаас 3,000,000 төгрөгийг “Нот” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байв /1 дүгээр хавтаст хэргийн 243-250 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн """""""""""" Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 46, 47 дугаартай тодорхойлолтууд /2 дугаар хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас/

Хохирогч Г.Гын 2024 оны мал тооллогын А дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 7-18 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч О.Хт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч оролцсон бол улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

1.1. Олон тооны мал хулгайлах гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч О.Х нь 2025  оны 02 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн """"""" 3 дугаар багийн иргэн Г.Гын 90 тооны хонь, 4 тооны ямааг буюу бусдын олон тооны малыг хулгайлж, хохирогчид 25,600,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.Цгийн “...2024 оны 11 дүгээр сард буюу намар идэшний үеэр хоёр үнээ, 1 бярууг тэжээж маллаж байсан. Манай 3 тооны үхэр """""""" наадмын талбайн урьд байх голын ширгэн дээр бэлчиж байгаад орой хашааныхаа гадаа ирж хоносон. Тэгээд 11 дүгээр сард өдрийг нь сайн санахгүй байна. Өглөө босож 3 тооны үхрээ бэлчээх гэж гэрээсээ гараад хашааны гадаа хоносон 3 тооны үхрээ үзтэл идшэнд хэрэглэх гэж байсан улаан халзан зүстэй, хүзүү, сүүл нь хар, туяатай, цавь цагаандуу цайвар шар гэж хэлж болох 1 тооны монголын эр бяруу алга болсон байхаар нь ойр орчмоор хайгаад олоогүй юм аа. Тэгээд одоо ч амьд олдохгүй байх гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаж байна. ...2024 оны 11 дүгээр сард миний ээж Ц гэх хүн манай алдсан гэх 1 тооны бярууг гудамжинд хайж явтал, манай гудамжны ертөнцийн зүгээр баруун талаас 5 дахь хашаанд шинээр нүүж ирсэн айлын хашаан дотор бод малын шинэ сэвс буюу /үхрийн баас/ байна. Тэр сэвс нь жижиг үхрийн сэвс шиг байна. Том үхрийнх бол биш гэж тухайн үед надад хэлж байсан. Би тухайн үед танихгүй айл тул очиж шалгаагүй. Одоо тэр хашаанд байх О гэх хүний хүүхэд Х гэх залууг сэжиглэж байна. Х гэх залуу нь шоронд ороод гарч ирсэн гэсэн сураг дуулдаж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 138 дугаар хуудас/, хохирогч Д.Цгийн дахин өгсөн “...Миний хохирлыг барагдуулсан зүйл байхгүй, би шинжээчийн дүгнэлтийн дагуу гарсан хохирлоо барагдуулж авмаар байна. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 140 дүгээр хуудас/, гэрч О.Цгийн “Миний хүү Цхээс 2024 оны 11 дүгээр сард идэш /хүнсэндээ/ хэрэглэх гэж байсан 1 тооны бяруу нь алга болсон талаар би мэдсэн.Тухайн цаг хугацаанд алга болчихлоо гэж надад хэлэх үед нь би """"""""""т байх “Наадмын дэнж” гэх газраар алга болсон гэх үхрийг айлын хашаанд орчихсон юм болов уу гэж хайж айлуудын хашаагаар үзэж явж байтал манай хүү болох Ц гэрээс ертөнцийн зүгээр баруун талд байх О гэх хүний хашааны дотор зүүн урьд хэсэгт үхрийн гэдэс, дотрыг цэвэрлэж асгасан байдалтай шинэ сэвс /баас/ байсан. Би хүү Цтэй уулзаж нөгөө үхрийг чинь энд нядлаад сэвсийг нь хаячихсан юм биш үү, асгасан сэвс нь бага насны үхрийн сэвс байх шиг байна гэж хэлсэн чинь манай хүү танихгүй айлд орж үзээд яах юм бэ гэж хэлээд, тэгээд тэр үедээ хүү орж шалгалгүй үлдээсэн юм. Алдсан гэх үхэр нь улаан халзан зүстэй, им нь гэвэл хоёр чих цуулбар имтэй хүзүү, сүүл нь хар, туяатай, цавь, суга, гэдсээр шаргалдуу зүстэй 1 тооны монголын бяруу байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 142-143 дугаар хуудас/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай “...Энэ үхрийн шир миний алдсан үхрийн шир мөн байна. Би зүсээр нь таньж байна. Хүзүү сүүл хэсэг нь хар туяатай, цавь, суга, гэдсээр шаргалдуу, зүсээр нь таньж байна. Толгой хэсгийн арьс нь байхгүй тул имийг нь харах боломжгүй байна...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 148-149 дүгээр хуудас/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 150-151 дүгээр хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 152-155 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн №ӨХЦ25-23 дугаартай “...шинжилгээний обьектын 2024 оны 11 дүгээр сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 650.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 160-162 дугаар хуудас/, Мөрдөгчөөс таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 16-19 дүгээр хуудас/, Хохирогч Г.Гт 46 тооны хонь, 1 тооны ямаа хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/, Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 22-29 дүгээр хуудас/, Малын толгойнд таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 30-34 дүгээр хуудас/, Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 35-37 дугаар хуудас/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 38-43 дугаар хуудас/, Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 44-46 дугаар хуудас/, хохирогч Г.Гын “...Цагаан сарын өмнө буюу 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр эхнэр бид хоёр сумын төв орж цагаан сарын ойр зуурын юм авах санаатай малаа бэлчээрт нь орхиод гэрээсээ 13 цагийн орчимд гараад оройн 17 цагийн орчимд эргээд гэртээ ирсэн чинь гэрээс зүүн зүгт 1 км орчим зайд бэлчиж байсан хониноос эр, эм нийлсэн 90 тооны хонь, 4 тооны ямаа, нийт 94 тооны бог мал алга болсон байсан бөгөөд тус өдрөөс хойш олон хоног эрж сураад олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандаж байна. Нийт 90 тооны хонь, 4 тооны ямаа алга болсон. Үүнээс 4 тооны ямаа нь догол онь, ухам имтэй. 90 тооны хониноос 30 тооны хонь нь хязаалангаас дээш настай, нас гүйцсэн. Догол онь имтэй, эр хонь байсан. Үлдсэн 60 тооны хониноос өмнө жилийн хурга 12 тооны догол онь имтэй төлөг байсан бөгөөд үлдсэн 48 тооны хонь нь хээлтэй, догол онь имтэй, эм хонинууд байсан. Манайх нутгийн Я, Б гэх айлуудтай саахалт нутаглаж байгаа. Эдгээр айлуудтай сүүлийн 7-10 жил айл саахалт нутаглаж байна. Би ам бүл дөрвүүлээ. Хоёр хүүхэд Улаанбаатар хотод сургуульд сурдаг, амралтаараа ирдэг. Тухайн үед бол эхнэр бид хоёр л байсан. Сумын төврүү хоёулаа явсан бөгөөд ойрхон юм чинь гайгүй биз гэж бодоод яг явахаасаа өмнө хонио эргүүлчихээд явсан. Эхнэр бид хоёрыг сумын төв орчихоод ирэх хооронд манай мал хариулгагүй байсан. Би 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс хойш алдсан хонио хайж байна. Одоогоор ямар нэгэн сураг гараагүй л байна. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Би гомдолтой байна, хулгайд алдсан хонио олж авмаар байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 50 дугаар хуудас/, хохирогч Г.Гын дахин өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 19-ний өглөө Зүүнбаян-Улаан суманд Х гэх хүний хүргэн ах гэх Бн гэх айлд очиж, тэндээс өөрийн 46 хонь, 1 тооны ямааг таньж авсан. Би тус хонио 2 портероор зөөж малдаа аваачиж тавьсан. Үүний дараа 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Хужирт сумын 4 дүгээр багийн нутагт байдаг “Аавын минь нутаг” гэдэг нэртэй мал, түүхий эд зардаг мухлагт очиж өөрийн алдсан хонины 16 тооны толгойг таньж авсан. Тус толгойнуудыг гэртээ аваачсан, манайд байгаа. Мөн тус өдөр 4 дүгээр багт тус мухлагийг ажиллуулдаг Д гэдэг айлын хашаанд очиж 3 тооны хонийг өөрийнх болохыг таньж, малдаа аваачсан. Зүүнбаян-Улаан сумын Бн гэх айлын хашаанд 700-800 орчим тооны хонь дундаас би өөрийн 46 тооны хонь, 1 тооны ямааг зүсээр нь болон имээр нь таньж, олж авсан. Тухайн үед манай хонинууд хондлой дээрээ цагаан будгаар будсан, ямааг улаан шар будгаар будаж өөрчилсөн байсан. Бас цагаан түрүүтэй харлаг хонь, хар түрүүтэй хар тохомтой, улаан түрүүтэй улаан тохомтой хонь зэрэг хараад шууд зүс таних хонинууд байсан. Мухлагийн хөргүүр дотор байх 50 тооны толгойноос өөрийн алдсан малын 16 ширхэг толгойг зүсээр нь хараад шууд таньж ялгаж авсан. Тус толгойнууд имтэй байсан чихнүүдийг нь тайрсан байсан. Би тэр толгойнуудыг зүсээр нь таньж авсан. Тус толгойнууд одоо манайд байгаа. Зарим нь үнэр орж, муудсан байсан. Д гэх айлын хашаанд байх малын саравчинд байсан 20 тооны хонин дундаас өөрийн 3 тооны хонийг хараад зүсээр нь таньж олж авсан. Туханйн 3 тооны хонь нь баруун чих нь онь, зүүнчих нь догол имтэй, эмээр нь бас таньсан. Манай 3 тооны онь догол имтэй хонинуудын зүүн чихний араас нь газгалж өөрчилсөн байсан. Би өөрийн хулгайд алдсан 4 тооны ямаа, 90 тооны хониноос өнөөдрийн байдлаар 1 тооны ямаа, 49 тооны хонь, нийт 50 тооны бог малыг амьдаар нь хүлээж авсан. Мөн 16 тооны толгой олж авсан. Тухайн Д гэх хүнд 19 тооны хонь зарсан байсан. Одоо олдоогүй байгаа 3 тооны ямаа, 22 тооны хонио олж авмаар байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 53 дугаар хуудас/, хохирогч Г.Гын дахин өгсөн “...2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр """""" гэх газраас 90 тооны хонь, 4 тооны ямаа алдсан. Нийт 94 тооны малаа алдсан. Алдсан малын нас нь 2 настай хонь төлөг 12, дөрвөөс дээш настай эр хонь 30, гурваас дээш настай эм хонь 48, дөрвөөс дээш насны эм ямаа 4-ийг алдсан. 12 төлөг, 2 эр хонь, 1 ямаа, 35 эм хонь, нийт 50 толгой малаа буцааж авсан. Сэтгэцэд ямар нэгэн өөрчлөлт гараагүй, хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй. Өөрт учирсан хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/, гэрч Ү.Бны “...Х нь шинийн гурванд буюу 2025 оны 03 дугаар сарын 03-нд ирж манайд хонь тавьсан. Би яг сайн мэдэхгүй байна. Цагаан өнгийн автомашинаар 2 удаа ачиж ирсэн. Эхнэрт хэлэхдээ 47 тооны мал гэж хэлсэн гэсэн. Эхний удаа ирж буулгахад нь би байгаагүй. 2 дахь удаагаа ирэхэд нь би малд яваад ирсэн байсан. Тухайн үед юун хонь вэ гэхэд """"" гэх газар байдаг өвөлжөөгөө зараад авсан гэж байсан. Би тэгээд гэррүүгээ орсон. Хамт ирсэн хүнтэйгээ нуруун дээр нь цагаан будгаар тэмдэг тавиад байсан. Би хамт явсан хүнийг нь танихгүй. Өндрөөрөө Хтай адил, өндөр, монхор, шардуу царайтай хүн байсан. Ямар хүн гэдгийг нь би сайн мэдэхгүй. Манайд хонь авчрахдаа цагаан өнгийн портер машинаар ачиж авч ирсэн. Тэр машин нь цагаан өнгийн хүнсний зориулалттай юм шиг амбаартай байсан. Улсын дугаарыг нь сайн хараагүй. Хт """"" гэх газарт өвөлжөө байдаг. Х нь Х ял эдэлж байгаад 2024 онд гарч байсан байх. Яагаад шоронд явсныг нь мэдэхгүй....” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/, гэрч Ү.Бны дахин өгсөн “...Би эхнэр, хүүхдүүдийнхээ хамтаар 2025 оны сар шинийн 2-ны өдөр Хужирт суманд хадмуудтайгаа ирж золгочихоод буцсан. Маргааш нь буюу шинийн 3-ны өдөр намайг малдаа явж байгаад ирэхэд О.Х нь хүнсэнд явдаг гэмээр бүрхүүлтэй цагаан өнгийн ачааны машинтай ирчихсэн, хотонд маань хонь, ямаа буулгаж байсан. Би өглөө 10 цагийн үед малдаа яваад оройхон 16-17 цагийн үед ирэхэд л хотонд хонь, ямаа буулгаад будаад байгаа болтой л байсан. Би нэг их тоогоогүй. Би гэр бүлийнхээ хамтаар 14 цагийн үед ирээд цай унд уучихаад л буцсан, нэг их удаагүй. Золголтоор ирэх үед хадмын хашаанд ямар ч мал харагдаагүй, хашаандаа малын саравч барьчихсан, уг саравч нь битүү буюу туурга татчихсан байсан. Тухайн үед дотор нь мал байсан үгуйг нь мэдээгүй. Манай эхнэрийн ээж О, түүний нөхөр Нямдорж, дүү Х, бас нэг өрөөл татуу дүү нар нь хамтдаа амьдардаг бөгөөд урьд нь дундаа хэдэн үхэр, хонь, ямаатай байдаг байсан. Өнгөрсөн жил буюу 2024 оны хавар бүх малаа зарчихаад Улаанбаатар хот руу нүүгээд явж байсан, тэгснээ намар нь эргээд Хужирт суманд ирээд амьдарч байгаа дуулдсан. Би ойр дотно байгаад байдаггүй, эхнэр маань л хааяа даа утсаар ярьдаг юм. Нийтдээ 46 тооны хонь, 1 тооны ямаа байсан. Ямаа нь улаан зүстэй эм амаа, хонин дунд нь 1 хөгшин сэтэрлэчихсэн эр хонь, бусад нь эм хонь байсан ба голдуу дийлэнх нь хурга байгаа харагдсан. Тухайн өдөр Х “хуучин малын саравчаа зарчихсан, хэдэн мал аваад очиж танай хотонд буулгана шүү, хот руу явж 2 сар ажил хийчихээд ирье" гэж хэлж байсан. Тэгэхээр нь би найдвартай юм байгаа биз дээ, дараа нь иймээ тиймээ юм байхгүй биз гэсэн чинь найдвартай, хуучин малын байраа зарчихсан гэж хариулсан. Би ч тухайн үедээ хэдий завандаа малынхаа байрыг зараад мал авчихдаг байна аа гэж дотроо бодоод л өнгөрсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 63 дугаар хуудас/, гэрч Х.Нн “...Х нь миний төрсөн дүү байгаа юм. Хын нэр дээр манайд мал байхгүй. Харин 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр буюу шинийн 3-нд манайд 46 тооны хонь, 1 ямаа авч ирж өгсөн. Тэр малыг хэний мал гэдгийг нь би мэдэхгүй, өвөлжөөгөө зараад авсан гэж хэлсэн. Х нь надад хэлэхдээ автомашинд багтаагүй 14 тооны хонь үлдсэнийг эргээд авч ирнэ гэж байгаад авчраагүй. Маргааш нь утасдаж асуухад цас ороод даваагаар машин давж чадсангүй, өөр айлд тавьчихлаа гэж хэлсэн. Хэн гэдэг айлд тавьсан талаараа хэлээгүй, ямар ч гэсэн 14 тооны хонь үлдсэн, авчирч өгнө өө гэж байсан. Х нь 46 тооны хонь, 1 тооны ямаа авчирч өгөхдөө цагаан өнгийн, амбаартай портер машинтай авчирсан. Би тэр машины улсын дугаарыг нь санахгүй байна. Контейнер шиг түгжээтэй машин байсан. Мал авчрахдаа тэр машины жолоочтой хамт ирсэн. Манайд авчирсан малыг 2 удаа ачиж ирсэн. Машины тэвш нь жижиг учраас багтахааргүй байсан. Манайд ирсэн хонь будаггүй ирсэн. Би Хт өөрийнхөө хонийг ялгаж будаарай, би танихгуй шүү гэж хэлсэн. Тэгсэн 2 дахь удаагаа ирэхдээ цагаан будаг авчраад ууцан дээр нь будаад байсан. Им байсан, зүүн .чих нь догол, баруун чих нь ухам имтэй хонинууд байсан. Өөр содон шинж тэмдэгтэй хонинууд байгаагүй, хадагтай хонь байгаагүй. Их л үс, ноостой хонинууд байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас/, гэрч Г.Аы “...Би тухайн өдөр 2025 оны 03 дугаар сарын 03-ний өглөө гэртээ байж байсан чинь Х гэх залуу ээж рүү залгаад хэдэн хонь өгөх гэсэн юм, авах уу гэж хэлсэн. Ээж тэгээд намайг голын зүүн талд айлд очоод хонь аваад ир гэсэн. Би тэгээд өөрийн эзэмшлийн """""""""" улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж голын зүүн талд наадмын талбайгаас зүүн тийш айлд очсон. Х гэх залуу гарч ирээд надад 19 ширхэг эр хонь өгсөн. Би тухайн үед ямар учиртай хонь болохыг нь асуухад Ховдоос хоёр машинаар хонио ав гээд ачуулаад явуулсан байна. Ачааны мөнгө өгөх гээд энэ 19 хонийг зарж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би нөгөө 19 хонио ачаад гэр лүгээ явахын өмнө үлдсэн хонио яах гэж байгаа талаар асуухад. Чи завтай бол манай хонийг хөдөө зөөгөөд өгөөч. Би чамд нэг эм хонь өгье гэж хэлсэн. Би ямарч байсан энэ хэдээ буулгаад эргээд холбогдъё гэж хэлээд явсан. 13 цагийн үед Х над руу залгаад яахаар байна завтай байна уу гэхээр нь би завтай яваад очъё гэж хэлсэн. Тэгээд тэдний хашаанаас эхлээд 27 ширхэг төлөг голдуу ачсан. Сумын төвөөс гарах гээд явж байхдаа түлш хийхгүй бол түлшгүй болчихлоо гэсэн чинь надад мөнгө алгаа та өөрөөсөө хийчих би оронд нь нэг эм хонь өгье гэсэн. Бид 2 тэгээд хөдөө Зүүнбаян-Улаан сум 1-р багт байх эгчийнд нь очиж буулгачихаад буцаж """"""" орж ирээд хашаанаас нь дахиад ачсан. Би 2 дахь удаа ачихдаа яг хэдэн хонь ачсанаа сайн мэдэхгүй байна. Машин дүүрэн ачсан. Буулгахад ямар ч байсан нэг төлөг дарагдаад үхсэн байсан. Бид хоёрыг эхлээд очиход эгч нь будаг авчраагүй юм уу? дараа нь яаж ялгах гээд байгаа юм бэ гэж байсан. Тэгээд 2 дахь удаагаа очихдоо цагаан өнгийн будаг авч очоод тэнд аваачсан хонины ууцан дээр нь тэмдэг тавьсан. Аваачсан хохио будаж дуусгаад сумын төвд ирэхэд нэлээн харанхуй болсон байсан. Үлдсэн хонио ачих уу гэхээр нь харанхуй болсон байна маргааш больё гэж хэлээд хөлснийхөө 2 хонийг авъя гэж хэлсэн чинь маргааш ирээд аваарай гэсэн. Тэгэхээр нь би за за гээд гэртээ хариад амарсан. Өглөө Хгийн гэрт нь 10 цагийн үед очиход хашаанд нь хонь байхгүй, надад өгөх 2 хонио бариад үлдсэн байсан. Нөгөө ачих хонь чинь хаана байгаа юм бэ гэж асуухад хойшоо найзындаа тавьсан. Чи наад 2 хонио аваад явчих баярлалаа гэхээр нь би нөгөө 2 хонийг өөрийнхөө тээврийн хэрэгсэлд ачаад харьсан. Би тэр Х гэх хүнийг сайн мэдэхгүй. Манай ээж Хужирт суманд мал авдаг юм. Тулга гэх залуугаар малаа гаргуулах /муулуулах/ гээд дуудахад нь хамт ирж байсан гэсэн. Тэрнээс биш би сайн танихгүй. Х гэх залуугийн бүтэн нэрийг нь мэдэхгүй. Анх намар мал гаргах гэж ирэхдээ өөрийгөө Х гэж танилцуулж байсан. Сүүлд нь би хонь ачаад явж байхад чи яагаад өөрийгөө Х Х гэж 2 янзаар танилцуулаад байдаг юм бэ гэж асуухад намайг гэрийнхэн маань багаас нь Х гэж дууддаг юм. Жинхэнэ нэр маань Х гэдэг юм гэж байсан. Өөрийнх нь юм уу сайн мэдэхгүй байна. Хужирт сумын зүүн хороололд наадмын талбайн хажууд байх хашаандаа намайг дуудаж байсан. Х буюу Хын хашаанаас хонь ачихад хашаанд нь эхлээд ачихад найз нь гээд нэг залуу байсан. Бас ээж, аав нь гээд 2 хүн байсан. Анх хашаанд нь очиход л нэг ямаа байсан. Хонь бол барагцаагаар 80 гаран хонь байсан. Би худалдаж авсан 19 хонио Улаанбаатар хот руу маханд явуулсан. Ажлын хөлсөнд авсан 2 ширхэг хонь бол манайд байгаа. 19 хонио махлаад авч явсан. Шийр буюу хөлийг нь хаясан. Хонины толгой нь байсан. Гэхдээ талыг нь хуйхлаад идчихсэн. Үлдсэн толгой нь манайд байгаа. Тухайн 19 хонь будаг тамга байгаагүй, нэг чих нь хөндлөн хайчилсан имтэй. Нөгөө чих нь цуулж байгаад талыг нь авсан тийм имтэй байсан. Би мал маллаж байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Манайд байсан хонины бүх им нь яг адилхан тийм имтэй байгаагүй. Ганц нэг нь өөр байх шиг байсан. Гэхдээ ихэнх нь тийм байсан. Х буюу Х нь сүүлд үхсэн хонины толгойноос чихийг нь хайчилж аваад байсан. Яаж байгаа юм гэж асуусан чинь өөрийн хонины чихийг нь авч хадгалдаг гээд хайчлаад аваад байсан. Урагшаа Зүүнбаян-Улаан сум руу ачигдсан нэг содон хонь байсан. Ахарласан ноостой /ноосыг нь аваагүй өнжсөн/ нэг том хонь байсан. Х тэр хонио манай сэтэрлэсэн хонь гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас/, гэрч Р.Уийн “...Би сар өдрийг нь хэлж мэдэхгүй байна. Битүүний урд өдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 27-нд хашаандаа хонь аваад ирсэн байсан. Тэгээд миний мэдэхийн 2-3 хонуулсан. Битүүний урд өдөр, битүүний өдөр, шинийн нэгний өдөр хашаандаа байлгаад байсан. Түүнээс хойш анзаараагүй, сүүлдээ хонь байхгүй болсон байсан. Нэг харахад гурвуулаа гараад ирсэн, тоолоод байгаа бололтой тоос шороо босгоод хөөгөөд байсан. Хашаандаа хонь авч ирсэнээсээ хойш хонио хөөгөөд шороо босгоод барьж аваад байсан. Сүүлд нь нэг цагаан машин хашаандаа зогсоочихсон хонио барьж аваад ачаад байсан. Тус машины дугаарыг нь хараагүй цагаан өнгийн төмөр амбаартай машин байсан. Би хонинийх нь им болон зүсийг нь сайн анзаарч хараагүй. Хашаанд нь миний багцаагаар 80-100 орчим тооны хонь байх шиг байсан. Тоолоогүй болохоор нарийн хэлж мэдэхгүй байна. Хажуу айл мал маллаж хариулж анзаарагддаггүй. Намар идэшнээс өмнөхөн хашаандаа тугалтай сарлаг авч ирээд хашсан байгаад байсан. Нэг их олон сарлаг биш 2-3 сарлаг байсан санагдаж байна. Урьд нь хонь авч ирж хашиж байсан зүйл анзаарагдаагүй. """"""" 3 дугаар баг Хүрэн жалга гэх газар нь манайхаас зүүн хойд зүгт 2-3 км зайд байдаг. Манайх энэ хашаанд сүүлийн 3 жил тасралтгүй амьдарч байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 71 дүгээр хуудас/, гэрч Д.Цгийн “...Би """"""""" Гуагийн 26-02 тоотод оршин суудаг. Тухайн хаяган дээрээ оршин суугаад 15 жил болж байна. Манай доор байх айлын хашаанд 2024 оны намар хоёр сарлагийн үхэр байсан. Би тухайн айлын гадуур байнга малаа тууж гардаг ба 2025 оны 02 дугаар сарын сүүлээр хашааных нь дотор болон гадна талд багцаагаар 90 тооны хонь харагдсан. Би тухайн айлыг үхэртэй, хоньтой айл байна гэж бодож байтал одоо ямар ч хонь үхэргүй болсон байсан. Их л сэжигтэй амьдардаг айл байгаа юм. Би тухайн айлыг хэзээ нүүж ирсэн талаар мэдэхгүй ба хүүхдийг нь Х дууддаг талаар сонсож байсан. Тухайн айлын хашаанд өмнө нь Батдорж гэдэг айлынх байдаг байсан. Би тухайн айлын хашаанд байсан малын им тамгыг ойртож бол хараагүй. Би өөрөө мал маллан амьдардаг хүн учир багцаагаар 90 орчим тооны мал байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 73 дугаар хуудас/, гэрч Ц.Лгийн “...Х нь 2024 оны 09 дүгээр сард манай багт хашаа худалдаж авсан. Тэгээд түр оршин сууж байгаа хүн юм. Тэрээр 2024 оны мал тооллогоор манай баг дээр мал тоолуулаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 75 дугаар хуудас/, гэрч Т.Дгийн “...Би Өвөрхангай аймгийн """""""д "Аавын минь нутаг" гэх нэртэй хүнсний мухлаг ажиллуулдаг. Х гэж өөрийгөө танилцуулж байсан залуу 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр буюу битүүний өдөр надруу утсаар залгаад хонь авах уу гэж асууж байсан тухайн үед авахгүй гэж хэлсэн. Тэгээд 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр тэр Х гэх зүс таньдаг залуу өөрөө над ирээд танд би хэдэн эр хонь заръя, Ховдоос хонио ачиж ирсэн 2 машины тээвэрлэлтийн хөлс өгөх нөгөө хүмүүс нь мөнгөө нэхээд мөнгөний хэрэг гарчихаад байна, та авчих гээд надаас гуйгаад байсан. Надаас эөндөө гуйгаад байхаар нь би өрөвдөөд тус Х гэх зүс таних зулаагаас 19 тооны хонь худалдаж авсан. Тухайн би гарал үүслийн гэрчилгээг нь асуухаар санаа зоволтгүй ээ би таньд өгнө өө гэсэн. Би гарал үүслийг нь шалгах гээд тухайн уед цагаан сар болж байсан болохоор гарал үүсэл нь гаргах хүн нь олдоогүй. Өөрөө гарал үүслийн кодыг нь надад өгөөгүй. Тэгээд 19 тооны хонь авахаар болоод гэрт нь хашаанд нь очиж ачиж авч, хашаандаа ирсэн. Манай хашаанд тус 19 тооны хонийг 2 хонуулсан. Тэгээд 2 хоногийн дараа Х ээжийнхээ хамт хашаанд ирээд тус хонинуудыг гаргаж өгөөд, ээж нь гэдсийг нь арилгаж өгсөн. Тооцоо хийхэд 378 кг мах буюу 3.600.000 төгрөг болсон байгаад Х мөнгөө манай хүүгийн Хаан банкны 5753381957 данснаас Ц О гэдэг хүний Хаан банкны 5557271222 тоот дансанд 3.000.000 төгрөг шилжүүлж аваад, үлдэгдэл 600.000 төгрөг бэлнээр 100.000, 80.000 зэргээр цувуулж авсан. Тухайн хонь гаргах үед нь би нэг бор халзан зүсмийн эм хонийг нь өөрийн бор түрүүтэй эр хониор сольж авч үлдсэн. Тухайн үед би хонины махыг нь хиллэж аваад тооцоо хийсэн. Х гэх залуу тухайн манай хашаанд хонь авч ирээд тавих өдрөө манай хүүгийн машиныг гуйж эгчийндээ хонь зөөж тавих гэсэн юмаа хөлсийг нь өгнө гэж хэлээд манай хүүгийн цагаан өнгийн бүхээгтэй портер машинаар манай хүү Амартүвшины хамт 2 удаа эгчийхрүүгээ хонь зөөсөн. Манай хүү хөлсөнд нь 2 тооны хонь авсан. Хаашаа зөөсөн талаар нь би мэдэхгүй байна. Эндээс 100 гаруй км газар зөөсөн гэж ярьж байсан. Одоо манай хашаанд 3 тооны хонь байгаа. Худалдаж авсан хонины тухайд Нэг талын чихийг нь ухаж хайчилсан байсан би тухайн үедээ сайн анзаарч хараагүй. Х гэдэг залуу манайд ирж тус хонинуудыг гаргахдаа толгойнуудыг нь бөөгнүүлж байгаад бүх чихийг нь хайчаар хайчилж аваад явсан. Яагаад хайчлаад байгааг нь асуухад манайх зарсан малынхаа чихийг нь огтолж аваад хадгалдаг юмаа гэж хэлээд бүх чихийг нь хайчилж аваад явсан. Одоо хэдэн толгойг байгааг нь мэдэхгүй байна манайх толгойнуудых нь заримыг нь чанаад идсэн. Хэдийг идсэн хэдийг үлдээсэн талаар нарийн хэлж мэдэхгүй байна. Махыг нь Улаанбаатар хотод аваачиж зарсан. Би тухайн Х гэх хүнийг Х гэдэг талаар мэдэхгүй, надтай танилцах үедээ өөрийгөө Х гэж танилцуулж байсан. Тулгаа гэх хүнтэй зүс танина. манайд ноднин жилийн намар ирж бой хийж /мал гаргаж/ өгч байсан. Түүнээс хойш зүс танина...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 77 дугаар хуудас/, гэрч Т.Дгийн “...Одоо өдрийг нь сайн санахгүй байна. Битүүний өдөр Х гэдэг залуу утсаар яриад намайг хонь авах уу гэхээр нь би мөнгө байхгүй, авахгүй гэжхэлсэн. Тэгээд шинийн 1-нд манай гэрт ирээд би Ховдоос хонио авч ирсэн юм тээврийн хөлс нэхээд байна, хонио 2 маятигаар ачиж ирсэн юм та аваачих,аачээ гэсэн. Тэгэхээр нь би мах авах хүн одоо байхгүй. Би амьд мал авахгүй одоо туранхай байгаа гаргах хүн байхгүй, гэдсийг нь ч арилгах хүн байхгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь би өөрөө хийгээд, гэдсийг нь ээжээрээ арилгуулаад өгье гэж хэлсэн. Тэгээд шинийн 4, 5-ны үед байх, Х гэдэг залуу манайд 19 тооны хонь ачиж ирээд өөрөө гаргаж, махыг нь надад хиллэж өгсөн. 378 хил болсон. Хонь авчирч өгсөн өдөр буюу мах хиллээд өгсөн өдрөөс хойш 2 хоногийн дараа мөнгийг нь дансаар 3,000,000 төгрөг шилжүүлж өгсөн. Үлдэгдэл 600,000 төгрөгийг нь бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 79 дүгээр хуудас/, шинжээч А.Бямбажавын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 24 дугаартай “2025 оны 03 дугаар сарын байдлаар 25,600,000 /хорин таван сая зургаан зуун мянга/ төгрөг байна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудас/, Ц Огийн Хаан банкин дахь 5557353699, 5557271222 тоот дансны мэдээллүүд, Х овгийн Огийн Х/РД:""""""""""/-ын мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

1.2. Бусдын малыг хулгайлах гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Х нь 2024 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн """"""""""ийн нутаг дэвсгэрээс Б.Эны 1 тооны бярууг явганаар туун авч явж хохирогч Б.Энд 650,000 төгрөгийн хохирол,

2024   оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн """"""""""ийн нутаг дэвсгэрээс Д.Цгийн 1 тооны бярууг явганаар туун авч явж хохирогч Д.Цд 650,000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Эны “...Би 2024 оны 10 дугаар сарын 22-ны орой өөрийн эзэмшлийн 14 тооны үхрээ """""""""""" буюу гялгар гэх газраас авчирч гэрийнхээ гадаа хотлуулахад манай үхрүүд бүрэн байсан. 2024 оны 10 дугаар сарын 23-ны өглөө үхрээ бэлчээрт гаргах үедээ тоолоогүй гаргасан. Тэр өдрийн орой үхрээ тоолж үзтэл манай үхрээс биерхүү хүрэн халзан, нуруу хэсэг хүрэн туяатай, цавь цагаантай 1 тооны монголын эр бяруу зүсээр дутахаар нь ойр орчмоор хайгаад олоогүй. Үхрүүдээ орой болгон хотлуулж гэрийн ойр орчим авч ирдэг. Үхрүүд шөнөдөө хол явж бэлчээрт гарна гэж байхгүй. Хотлуулсан газраас дээд тал нь 100-аас 200 метр орчим яваад тэндээ хоносон байдаг юм. 2024 оны 10 дугаар сарын сүүлээр миний алдсан монголын 1 тооны үхрийн им нь гэвэл буруу талын чих эрхэм, зөв талын чих нь онь имтэй. Зүс нь хүрэн зүстэй, нуруу, хүзүү хэсгээрэй хүрэн туяатай, цавь цагаан, толгой хэсэг нь манхан халзан зэрэг содон шинжтэй үхэр байсан. Би алдсан үхрээ хараад танина. Шир буюу арьсны нуруу, хүзүү хэсгээрэй хүрэн туяатай, цавь цагаантай, мөн имээр нь хараад танина. Малчин хүн өөрийн тэжээж хариулдаг малаа хараад л зүсээр нь танина шүү дээ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 107-108 дугаар хуудас/, хохирогч Б.Эны дахин өгсөн “...Миний хохирлыг барагдуулсан зүйл байхгүй. Үнэлгээгээр гарсан хохирлоо барагдуулж авмаар байна. ...Миний хувьд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 110 дугаар хуудас/, Таньж олуулах ажиллагаа явуулсан “Би алдсан 1 тооны үхрийнхээ ширийг хараад танина, манай өөрийн үхэр болохоор мэднэ, зүс имээр нь бас танина. ...Би өөрийн үхэрнүүддээ им тавьдаг юм. Энэ үхрийн шир нь миний алдсан үхрийн шир нь мөн байна. Зүс нь хүрэн зүстэй, нуруу, хүзүү хэсэг нь хүрэн туяатай, цавь цагаантай байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 111-112 дугаар хуудас/, Эд зүйлс хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 113-114 дүгээр хуудас/, Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн №ӨХЦ25-24 дугаартай “...шинжилгээний обьектын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 650.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоодож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш тооны мал хамаарахаар тодорхойлжээ.

Шүүгдэгч нь хохирогч Г.Гын ерэн тооны хонь, дөрвөн тооны ямааг буюу ерэн дөрвөн тооны бог малыг хулгайлсан тул “олон тооны мал” гэх хууль зүйн ойлголтод хамаарч байна. Тодруулбал 94 тооны бог малыг хулгайлсан шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж үйлдсэн” гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна.

Мал хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын малыг хулгайлсан идэвхтэй үйлдлээр буюу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр хэрэгжиж, малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч О.Х нь тухайн малыг бусдын мал болохыг мэдсээр байж өөртөө хэрэглэж, мөн бусдад зарж борлуулсан болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

            Шүүгдэгч О.Х дээрх гэмт хэргийг шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын малыг шунахайн сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч нарт хохирол учруулжээ.

            Мөн бусдын өмчлөлд байгаа зүйлийг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор өөрийн эзэмшил, өмчлөлд авч, өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлджээ.

            Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн амар хялбар аргаар мөнгө олох санаа зорилго нөлөөлсөн гэж үзлээ.

Иймд шүүгдэгч О.Хын хохирогч Г.Гын 90 тооны хонь, 4 тооны ямаа буюу олон тооны мал хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, улсын яллагчаас шүүх хуралдаанд дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1 дэх хэсэг заасан,

Мөн хохирогч Б.Эны 1 тооны бяруу, хохирогч Д.Цгийн 1 тооны бяруу буюу мал хулгайлсан дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

1.3. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Х нь 2025 оны 02 дугаар сард Өвөрхангай аймгийн """"""""""ийн нутаг Морины хөшөө гэх нэртэй газар байх Д.Цийн зуслангийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж эрэгтэй хүний хромон гутал, барилгын тэгш бус зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Д.Цэд 550.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь гэмт хэрэг үйлдсэн болох нь

хохирогч Д.Цийн “...Манайх 2024 оны 06 дугаар сараас 2025 оны 12 дугаар сарын хооронд Өвөрхангай аймгийн """""""өөс зүүн урд зүгт 3 км зайтай “Морины шүтээн” гэх газар зуслангийн байшинтай зусаж, намаржаад өвөлжөө байдаг газар болох “Зааны овоо”-ны ард жалга руу нүүсэн. Манай өвөлжөө, зуслангийн байшин хоёрын хооронд 1км зайтай ба манай мал голдуу зуслангийн байшингийн ойр хавиар бэлчдэг тул зуслангийн байшингаа байнга шалгадаг. 2025 оны 02 дугаар сарын 10-наас 11-ний өдрийн хооронд цасан шуурга тавьсан тул зуслангийн байшингаа очиж шалгаагүй. Тэгээд 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр малдаа явж байгаад зуны байшин доторх эд зүйлсээ шалгах гээд очтол зуслангийн байшингийн цонхыг хагалж хулгай орж манай хүүхдийн хромон гутал, авдар дотор байсан тэгш ус хэмжигч буюу лазер зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 181 дүгээр хуудас/, хохирогч Д.Цийн дахин өгсөн “...Би хулгайд алдсан гэх хромон гутал, барилгын лазерийг Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан тул гомдол санал байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 183 дугаар хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 184-189 дүгээр хуудас/, Таньж олуулах ажиллагаа явуулсан “Манай зуны амбаараас алдсан гэх хромон гутлыг манай төрсөн хүүхэд Төмөрчөдөр Х сумаас 2024 оны 07 дугаар сард худалдан авч байсан ба гутлын ул нь резингүй, боом хэсгээрээ гармуушиг дарсан мөн байна. Мөн барилгын лазер сав нь мөнгөлөг саарал хайрцагтай, бөөрөнхий шар хэлбэр хэмжээ нь мөн байсан тул таньж байна...” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 190-192 дугаар хуудас/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 193-194 дүгээр хуудас/, Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн №ӨХЦ25-25 дугаартай “...шинжилгээний обьектын 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 550.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 200-202 дугаар хуудас/, О.Хаас хромон гутал, барилгын тэгш бус буюу лазерыг гаргаж өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 205-206 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

            Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

          Шүүгдэгч О.Х нь хохирогчийн дээрх эрхэд халдаж, нууцаар агуулах байранд нэвтэрч, эд зүйлийг авч байгаа үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан үйлдэл бөгөөд хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

           Шүүгдэгч О.Х нь бусдын өмчлөлд байгаа зүйлийг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор өөрийн эзэмшил, өмчлөлд авч, өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлджээ.

            Хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан идэвхтэй үйлдлээр хэрэгжиж, эд хөрөнгийг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч О.Х нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Х нь хулгайлах гэмт хэргийг цоожилж эд зүйлээ хадгалдаг хохирогчийн агуулахад нь нууцаар хууль бусаар нэвтэрч дотроос нь эд зүйл авсан нь “агуулах байранд нэвтэрч” үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан үзэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

            Иймд шүүгдэгч О.Хыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

            Хоёр: Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгч О.Х нь 2024 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн """"""""""ийн нутаг дэвсгэрээс Б.Эны 1 тооны бярууг хулгайлж, хохирогч Б.Энд 650,000 төгрөгийн хохирол,

2024 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн """"""""""ийн нутаг дэвсгэрээс Д.Цгийн 1 тооны хулгайлж, хохирогч Д.Цд 650,000 төгрөгийн хохирол,

2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн """"""" 3 дугаар багийн иргэн Г.Гын 90 тооны хонь, 4 тооны ямааг буюу бусдын олон тооны малыг хулгайлж, хохирогчид 25,600,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол,

2025 оны 02 дугаар сард Өвөрхангай аймгийн """"""""""ийн нутаг Морины хөшөө гэх нэртэй газар байх Д.Цийн зуслангийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж эрэгтэй хүний хромон гутал, барилгын тэгш бус зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Д.Цэд 550,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Энэ байдлуудыг харгалзан хохирогч Б.Эны 1 тооны бярууг хулгайлж 650,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 6 сарын хугацаагаар хорих ял, хохирогч Д.Цгийн 1 тооны бярууг хулгайлж 650,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 6 сарын хугацаагаар хорих ял, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр иргэн Г.Гын 90 тооны хонь, 4 тооны ямааг буюу бусдын олон тооны малыг хулгайлж, хохирогчид 25,600,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, 2025 оны 02 дугаар сард иргэн Д.Цийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж хохирол учруулж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт биеэр эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна. О.Х нь энэ хэрэгт нийт 16 хоног цагдан хоригдсон. Уг хугацааг түүний эдлэх хорих ял оруулан тоолох саналтай байна. Өнөөдрөөс эхлэн түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих нь зүйтэй байна. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй. Улсын яллагчийн зүгээс дээрх ялуудыг нэмж нэгтгэн нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр санал гаргасан нь ажил хийх боломжоор хангагдвал хохирлоо төлөх боломж олгогдох зүйтэй” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Х нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар мал хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Б.Энд 650,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ӨХЦ25-24 дугаартай дүгнэлт(1 дүгээр хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас)-ээр, хохирогч Д.Цд 650,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ӨХЦ25-23 дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 160-162 дугаар хуудас)-ээр,

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан мал хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Г.Гт 25,600,000 төгрөгийн тус тус хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ӨХЦ25-25 дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 83-84) дүгнэлтүүдээр тус тус тогтоогджээ.

Хохирогч Г.Г нь 11,560,000 төгрөгийн үнэлгээ бүхий мал болох 12 төлөг /2,160,000 төгрөг/, 2 эр хонь /720,000 төгрөг/, 1 ямаа /280,000 төгрөг/, 35 эм хонь /8,400,000 төгрөг/ нийт 50 тооны мал хүлээн авсан болох нь хохирогч Г.Гт 46 тооны хонь, 1 тооны ямаа хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас), Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 35-37 дугаар хуудас), Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 44-46 дугаар хуудас), хохирогч Г.Гын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч О.Хаас 14,040,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Гт, хохирогч Б.Эн, Д.Ц нарт 650,000 төгрөгийг тус тус гаргуулж олгохоор шийдвэрлэлээ.

Хохирогч Д.Цэд дээрх гэмт хэргийн улмаас 550,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ӨХЦ25-25 дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 200-202)-ээр тогтоогдож байгаа ба хохирогч Д.Ц нь мөрдөн шалгах ажиллагаанд хулгайд алдсан эд зүйлээ буцаан авсан тул гомдол санал нэхэмжлэхгүй зүйл гэсэн байх тул шүүгдэгч О.Хыг хохирогч Д.Цэд төлөх төлбөргүй гэж үзлээ.

Дөрөв: Бусад асуудлаар

Шүүгдэгч О.Хын цагдан хоригдсон 17 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар түүний эдлэх ялд оруулсан тооцож,

Шүүгдэгч нь хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Хт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Хт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х овогт О-н Хыг бусдын Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

Бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Шүүгдэгч Огийн Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч О.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 04 (дөрөв) жил 06 (зургаан) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч О.Хт оногдуулсан 04 (дөрөв) жил 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар шүүгдэгч О.Хаас 14,040,000 (арван дөрвөн сая дөчин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Г.Гт, 650,000 (зургаан зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Цд, 650,000 (зургаан зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Эн нарт тус тус олгосугай.
  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хын цагдан хоригдсон 17 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Хт урьд авсан цагдан хорин таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд прокурор, дээд шатны прокурор, оролцогч нарт шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Хт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ДАГИЙМАА