| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/0072/Э |
| Дугаар | 314/ШЦТ/109 |
| Огноо | 2025-05-06 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | У.Гантуяа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 314/ШЦТ/109
2025 05 06 2025/ШЦТ/109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом,
Улсын яллагч У.Гантуяа,
Хохирогч ****, түүний өмгөөлөгч ****
Шүүгдэгч ****, түүний өмгөөлөгч **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны **** дугаар сарын ****-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, мэргэжилгүй, ам бүл 6: эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн **** сумын 6 дугаар баг Дамжин гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, **** овгийн ****ын **** /РД:ЙД***********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч **** нь 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 1 дүгээр баг “Хөх сайр” гэх газар бэлчээртээ байсан иргэн ****ын 3 тооны сарлагийн үхрийг нууцаар хууль бусаар хулгайлан мотоциклиор туун Богд сумын 6 дугаар баг “Хүрэн тээг” гэх газар иргэн ****од хүлээлгэн өгч худалдан борлуулж, иргэн ****д 3 тооны сарлагийн үхэр буюу 6300000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч **** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч **** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч ****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний эзэмшлийн 5 тооны сарлагийн үхэр байсан юм би тухайн 5 үхэрнээс 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1 үхрийг нь өөрөө хүнсэнд хэрэглээд 1 үхрийг нь хүнд хүнсэнд хэрэглүүлэхээр зараад үлдсэн 3 үхрийг бэлчээр дээр нь үлдээсэн юм. Миний үлдээсэн 3 үхэр нас бие гүйцсэн хар шаазгай зүсмийн эвэртэй сарлагийн эр үхэр 1, эвэргүй хар үнээ 1, эвэргүй хөх халзан үнээ 1 нийт сарлагийн 3 үхэр үлдээсэн юм. Хоёр үнээг нь хавар тугалах байх гээд эр үхрийг эвэртэй болохоор нь нөгөө 2-тоо ханьтай гээд үлдээсэн чинь 2 хоногийн дараа надад 2 мотоциклтой хүн таны 3 үхрийг шөнө туугаад явж байна лээ гэж хэлсэн. Тэгээд би 3 үхрээ сураглаад хайгаад олохгүй байгаа юм хүмүүсээс сураад байсан чинь Өвөрхангай аймгийн Богд сумын 6 дугаар баг Хүрэн дэл гэлүү Хүрэн үзүүр гэдэг газар манай 3 сарлагийн үхрийг **** гэж дууддаг айлын гадаа нядалсан гэж сураг гараад байна энэ асуудлыг шалгаж үнэн зөвийг нь олж өгнө үү. Надаас өөр миний алдсан 3 үхрийг зарж борлуулах хүн байхгүй, би уг 3 үхрийг өөрөө ганцаараа эзэмшдэг. Хайрлаад зарж чадахгүй үлдээсэн юм. Надад **** гэдэг залуу таны 3 сарлагийн үхрийг ****, **** гэх 6 дугаар багийн хүмүүс шөнө тууж явсан гэж хэлсэн. **** хүнээс дуулсан юм шиг байна лээ. Эр үхэр нь нас бие гүйцсэн эр үхэр байсан 3000000 төгрөг, нас бие гүйцсэн сувай үнээгээ 2000000 төгрөг, шинээр тугалах 4 настай үнээгээ 2000000 төгрөгөөр нийт 3 үхрээ 7000000 төгрөгөөр үнэлнэ. **** гэдэг нь манай багийн залуу жинхэнэ нэрийг нь мэдэхгүй аавыг нь Чимэддорж гэдэг хүн байсан. **** нь манай хүү байгаа юм. ****, **** нар миний 3 үхрийг захиран зарцуулах эрх байхгүй. Надаас зөвшөөрөл авсан зүйл байхгүй хэрэв надад хэлсэн бол би ингэж явахгүй тийм учраас би гомдолтой байна. Эр хар халзан шаазгай үхэр нь 2 талынхаа далан дээр жижигхэн аяганы ёроолон дайны онгин тамгатай, буруу талын чихэндээ пиворь перктэй байсан. Перкний дугаарыг нь санахгүй байна. Хар үнээ нь бас хоёр хаан дээрээ онгин тамгатай буруу талын чихэндээ пиворь перктэй байж байгаад перк нь унасан, чих нь цоорхой байсан би хамгийн сүүлд 12 дугаар сарын 03-ны өдөр барьж үзсэн. Хөх гунж нь ямар нэгэн им тэмдэггүй, буурал тухтай, сүүлийг нь 2 жил голлож тайрч байсан юм. Эр хар шаазгай халзан үхэр байсан. 2 талын хаан дээрээ жижиг ОНП-1Н тамгатай ширэн дээр нь сайн үзвэл мэдэгдэх байх. Хөх үхрийнхээ ширийг харвал танина толгойны тух хэсгээрээ буурал үстэй, бүдэгдүү хөх зүстэй байх ёстой. Сэтгэл санаа тавгүй л байсан. Одоо цагдаагаар шалгуулаад учрыг нь олчуул асуудал байхгүй. Сэтгэцэд учирсан хохирол тогтоолгохгүй. Би 2023 оны жилийн эцсийн мал тооллогоор 11 тооны үхэр тоолуулж байсан мал тооллогын баримт багийн даргад байгаа. Би **** гэх хүүдээ өгөлгүй 3 тооны үхрээ ****г зарах зөвшөөрөл өгөөгүй. Манай хүү **** надад би таныг үхрийг ****од зарчихсан гэж надад хэлж уучлаарай гээд байгаа. Би үнэлгээтэй танилцсан санал нийлж байна, санал хүсэлт байхгүй. Би шаазгай үхрийнхээ шир, толгойг нь хараад танина. Зургийг хараад танина. Үхрийн толгойг харлаа миний хулгайд алдсан сарлагийн халзан хар шаазгай үхрийн толгой мөн байна. Ширийг нь бас харлаа уг шир нь миний хулгайд алдсан хөх зүсмийн сарлагийн үнээний шир мөн байна. Би 3 үхрийнхээ сүүлний дээд талынх хялгасанд даавуу уясан байсан тэр даавуу нь байна. Энэ зураг дээр байгаа хар шаазгай үхрийн зураг нь миний хулгайд алдсан сарлагийн эр хар шаазгай үхрийн зураг мөн байна. Ерөнхий зүс, болон чихэнд байгаа перкээр нь таньж байна. ...Манай үхэр Богд сумын 1 дүгээр багт байх Богд ууланд бэлчээрт байсан хүн маллаж байгаагүй, хариулгагүй явсан. Уулнаас 1 дүгээр багийн малчин **** гэдэг залуу буулгаж өгсөн. Би Богд сумын 1, 6 дугаар багийн зааг “Баян булгын хөл” дээр тууж орхисон юм. Тэгээд би хүү ****дээ би 3 үхрээ “Баян булгын хөл” дээр үлдээчихлээ чи чадвал Арцын нуруу руу ****ийн үхэртэй нийлүүлчихээрэй гэж маргааш нь ****д утсаар хэлсэн. ****д захисан байсан тэр залуугаас асуусан чинь таныг 2 үхрээ аваад явснаас хойш Баян булгын хоолойд байгаад байсан та ****аас сур гэсэн юм тэгээд ****аас асуусан чинь 2 мотоцикльтой хүн туугаад явсан гэж хэлсэн. Манай хүү 260 орчим тооны ямаа, 20 гаран тооны хонь зэрэг бог малыг хариулдаг. Өмнө нь уг нь үхэр хариулдаг байж байгаад сүүлийн 2 жил манай үхэр хойд ууланд ****д захиад байгаад байсан. Ээж яаж 3 үхэртэй хөөцөлдөж явах уу, би зарчихъя гээд **** хэлсэн бол болох байсан юм. Одоо ямар ч гэсэн үхрээ хэн авсныг нь мэдсэн болохоор гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-41, 184-185 дугаар хуудас /,
Гэрч ****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 08 дугаар сард намайг гэртээ байж байхад манай багийн **** гэдэг хүн ирээд мөнгөний хэрэг болоод сарлагийн үхэр зармаар байна чи аваадах гэхээр нь би ямар үхэр юм гэсэн чинь надад гар утсан дээрээ хар шаазгай зүсмийн үхэр, хар үхэр хоёрын зураг үзүүлээд энэ үхрийг зармаар байна гэсэн юм. Тэгээд **** намайг одоо тал мөнгийг нь өгчих дараа нь талыг нь өгчих ах нь хангай руу самарт явах гээд мөнгөний хэрэг болоод байна гэхээр нь таньдаг хүн болохоор тухайн үед за гэж хэлээд 1500000 төгрөгийг бэлэн өгөөд явуулсан дараа нь бензиний мөнгө гээд Цэндсүрэн гэдэг хүний клонкоос 450000 төгрөгөнд бензин хийж өгөөд явуулсан тэгээд тэрнээс дансаар мөнгө хэрэг боллоо гээд дансаар 200-300 мянган төгрөгөөр надаас мөнгө авсан. Тэгээд намайг үхрээ авъя гэсэн чинь 12 дугаар сарын 05-ны өдөр **** над руу яриад чи ирж нөгөө үхрээ ав, манай үхэр Арцын нуруунд байгаа би сумын төвд байна чи наашаа нуруунд хүрээд ир гэсэн юм. Тэгээд би Арцын нураан дээр ирсэн чинь оройхон **** сумын төвөөс ирлээ гээд хүрч ирээд Өвөрхангай аймгийн Богд сумын 1-р багийн нутаг “Хөх сайрын ам” гэх газраас чамд зарах сарлага энэ байна гээд 3 тооны сарлагийн үхэр дээр очоод нэг сарлагийг нь одоо ганцаараа болохоор алдчихна чи хамт авчих гээд хар халзан шаазгай зүсмийн эр сарлага 1, хар, хөх зүсмийн сарлагийн үнээ 2 нийт сарлагийн үхрийг туугаад Богд сумын 6 дугаар баг “Хүрэн тээг” гэх газар байх манай хүргэн ах ****ын малын пүнзэнд хийж хашиж өгчихөөд **** нь би чамд үхрээ хүлээлгээд өгчихлөө одоо яах нь чиний асуудал гээд яваад өгсөн. Маргааш нь би ****гээс авсан 3 сарлагийнхаа хөх зүсмийн сарлагийг амьдаар нь хүргэн ах ****даа 1000000 төгрөгөөр зарсан. Хар шаазгай эр үхэр болон хар үнээг нь би нядалж махыг нь аваад хар үнээнийх нь махыг Өмнөговь аймгийн Сэврэй сум руу зараад явуулсан. Түүнээс хойш би ****д дансаар нь 3 хүнээр 2300000 төгрөг шилжүүлж үхрийн мөнгөө дуусгасан. Тэгээд байж байтал 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр та энэ талаар юу болсныг асуугаад хүрээд ирсэн юм тэгсэн чинь **** нь ээж ****ынхаа 3 тооны сарлагийн үхрийг минийх гэж надад зараад мөнгийг авчихсан юм байна лээ. Намайг цагдаад дуудагдсаны дараа би ****гээс юу болоод байгаа талаар асуухад би ээжид хэлэлгүй үхрийг нь зарчихсан юм гэж надад хэлсэн. Би ****гээс эр шаазгай үхрийг нь 2500000 төгрөгөөр, хар үнээг нь бүдүүн үнээ гээд 1500000 төгрөгөөр, хөх үнээг нь жижигхэн гээд 1000000 төгрөгөөр тохирч худалдаж авсан. Би ****д 5000000 төгрөг өгсөн. Хар халзан шаазгай сарлагийн эр үхэр 1, мухар хар сарлагийн үнээ 1, мухар хөх зүсмийн сарлагийн үнээ 1, нийт 3 сарлагийн үхэр авсан. ...Би Б.**** гэх залуугаас би Арцын нуруун дээр байна ****гээс сарлагийн үхэр авах гэж байгаа юм тэдний хавийн үхэр харагдана уу, уг нь **** өөрөө надад олж өгнө гэсэн чинь байдаггүй гэсэн чинь **** 3-4 хоногийн өмнө “Хөх сайрын ам” гэх газар байсан гэж надад хэлсэн. **** надад миний үхэр гэж хэлсэн ээжийн манай хоёрын үхэр хамт байж байгаад ээж үхрээ аваад минийх үлдсэн гэж хэлсэн. ****гээс худалдаж авсан 3 үхрийн хар шаазгай үхрийн толгой нь ширтэйгээ **** гэдэг айлын гадаа нядалсан газраа байсныг та хурааж авсан. Хөх үнээний шир нь **** ахын малын байран дээр байгаа. Шаазгай үхрийн ширийг сур элдэх гээд зүссэн, хар үхрийн ширийг ченжид худалдсан. Хар, хөх үхрийн толгойнуудыг мөлжөөд чанаад идсэн. Би ****, **** гэдэг хүмүүсээр 1, 1 сая төгрөг дансаар, **** гэдэг хүнээр 300000 төгрөг ****гийн данс руу хийлгэсэн бусад мөнгийг нь өөрөө өгсөн. Би ****гээс худалдаж авсан 3 үхрээ Богд сумын 6 дугаар баг “Хүрэн тээг” гэх газар эхнэр Т.Мөнгөнжигүүр, дүү **** нартай хамт төхөөрсөн. Хар шаазгай эр үхрийг нь хүлчихээд зургийг авч махыг нь зах зээлд борлуулж магадгүй тэгвэл гарал үүслийн гэрчилгээ авахад хэрэгтэй гэж дарсан 3 ширхэг зураг миний гар утсан дээр байгааг гаргаж өгнө. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Өвөрхангай аймгийн Богд сумын 6 дугаар багийн малчин **** гэх залуугаас өвлийн хүнсэнд хэрэглэх 3 настай тэмээ худалдаж авсан юм. Тэгээд мөнгийг нь өгөх гэсэн чинь **** та **** ах руу 1 сая төгрөгийг нь шилжүүлчих би **** ахад мөнгө өгөх ёстой гээд ****гийн Хаан банкны **** тоот данс руу 1.000.000 /нэг сая/ төгрөгийг **** гэсэн утасны дугаараар шилжүүлсэн. **** надад яагаад ****д мөнгө өгч байгаагаа хэлээгүй ямар ч гэсэн би **** ахад мөнгөний өгөлтэй гэхээр нь өгсөн юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,
Гэрч ****гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Өвөрхангай аймгийн Богд сумын 6 дугаар багийн малчин **** гэх залуугаас өвлийн хүнсэнд хэрэглэх 3 настай тэмээ 1300000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тэгээд мөнгийг нь өгөх гэсэн чинь **** та **** ах руу 1 сая төгрөгийг нь шилжүүлчих би **** ахад мөнгө өгөх ёстой гэсэн юм. Тэгээд би ****гийн Хаан банкны **** тоот данс руу 1000000 /нэг сая/ төгрөгийг **** гэсэн утгатай шилжүүлсэн. **** надад яагаад ****д мөнгө өгч байгаагаа хэлээгүй, ямар ч гэсэн би **** ахад мөнгөний өгөлтэй гэхээр нь өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,
Гэрч ****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...****ын **** гэдэг хүнээс **** гэх манай хадам дүү 3 тооны сарлагийн үхэр хүнсэнд хэрэглэнэ'гэж аваад тэгээд нэг сарлагийн үнээг нь манайд 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр **** зарсан юм. Маргааш нь **** над руу яриад ****гийн данс руу нөгөө үхрийн мөнгөө хийгдэх гэхээр нь эхний удаа 300.000 төгрөгөө ****гийн Хаан банкны **** тоот данс руу Заяа гэдэг дүүгийнхээ **** тоот данснаас өөрийнхөө **** утасны дугаарыг тавиад шилжүүлүүлсэн юм. Манайх ****оос уг үхрийг худалдаж авсан харин **** сарлагийн 1 эр үхэр, 2 үнээг ****гээс худалдаж авсан. **** нь манай хөдөө гэр буюу Өвөрхангай аймгийн Богд сумын 6 дугаар баг “Хүрэн тээг” газар 2024 оны 12 дугаар сарын 05-ны орой хар шаазгай зүсмийн сарлагийн эр үхэр 1, хөх гунжиндуу үнээ 1, хар үнээ 1, нийт 3 тооны сарлагийн үхэр зарж байгаа гээд ****од барьж хүлээлгэж өгөөд явсан гэж манай хүү **** надад хэлсэн. Би уг үхрүүдийг нүдээрээ хараагүй, манай авсан сарлагийн шир гээд малын байран дээр хөх зүсмийн сарлагийн шир дэлгээд тавьсан байсныг харсан. Тэгээд би ****г ****од сарлагийн үхэр зарсныг нь мэдсэн. Хэний эзэмшлийн үхэр байсныг мэдээгүй. Би яг сарлагтай үгүйг нь мэдэхгүй дээр үед бол сарлагтай гэдэг байсан сүүлийн үед бол мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,
Гэрч Б.****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн үед миний **** дугаарын утас руу **** дугаар залгахаар нь аваад ярьсан чинь **** /****/ байна наагуур чинь **** хөгшинөөс үхэр авах гэж байгаа юм харагдана уу би нуруун дээр гараад ирсэн байна гэхээр нь би Богд сумын 1 дүгээр багийн нутаг “Хөх сайр” гэх газар 3-4 хоногийн өмнө байсан гэсэн гэж хэлсэн чинь уг нь хүү **** нь олж өгнө намайг нуруун дээр гараад ир гэсэн чинь хүлээгээд гарч ирэхгүй байна гэж ярьсан юм тэгээд орой харанхуй болох үеэр 2 мотоцикльтой хүн 3 тооны сарлагийн үхрийг туугаад “Хөх сайр”-аар давж байгаа харагдсан юм түүнээс хойш 10-аад хоногийн дараа **** эгч надаас манай 3 сарлагийн үхэр харагдана уу гэхээр нь **** /****/ гэх залуу хэд хоногийн өмнө сураад байсан тэгээд орой нь “Хөх сайр”-аар 2 мотоцикльтой хүн туугаад явж байгаа харагдсан 1 нь танай хүү гэсэн гэж хэлсэн. **** хөгшиний л үхэр байсан байх нарийн учрыг нь мэдэхгүй. Эвэртэй хар халзан шаазгай сарлагийн эр үхэр байсан, нэг нь хөх зүсмийн үхэр байсан нэг үхрийг нь ямар үхэр байсныг нь мэдээгүй. **** эгч надаас асуухдаа хар шаазгай эр үхэр, хар үнээ, хөх үнээ, нийт сарлагийн 3 үхэр үзсэн үү гээд сураад байсан тэгэхээр тийм үхрүүд байсан байх. Манай сарлагийн 3 үхэр алга болчихлоо, намайг харсан уу гээд сурахаар нь **** сураад байсан гэж хэлсэн. ****г сарлагтай эсэхийг нь мэдэхгүй...” мэдүүлэг /хх-ийн 121-52 дугаар хуудас/,
Гэрч ****гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 05-ны орой **** ах **** гэдэг хүнтэй хамт 20 цаг өнгөрч байхад манай гадаа 3 тооны сарлагийн үхэр тууж ирээд **** ах би энэ 3 үхрийг **** ахаас чинь худалдаж авч байгаа юм гээд манай малын пүнзэнд хийж хашаад **** ах нь би хүлээлгээд өгчихлөө одоо надад хамаагүй гээд яваад өгсөн. Тэгээд **** ах намайг 1 үнээг нь мөнгөөр нь авуул ав гэхээр нь би хөх зүсмийн гунжин байх гэмээр биеэр жижиг үнээг нь 1000000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод тэр 3 сарлагийн үхрийг манай малын пүнзэнд хашиж хоноод маргааш нь **** ах эхнэртэйгээ бид 3 тус гурван үхрийг нядлаад би хөх үхрийг нь аваад **** ах 1 эр үхэр, 1 үнээний мах ширийг нь аваад гэр лүүгээ явсан. Хар халзан шаазгай сарлагийн эр үхэр 1, мухар хар сарлагийн үнээ 1, мухар хөх зүсмийн сарлагийн үнээ 1, нийт 3 сарлагийн үхэр авсан. **** ахаас авсан сарлагийн үхрээ сая төгрөгөөр тохирч аваад 300000 төгрөгийг нь аав **** гэх хүний данс руу шилжүүлсэн гэсэн. **** ах надад ярихдаа **** надад зун сарлагийн үхэр өгнө гэж мөнгө авсан юм. Одоо үлдэгдэл мөнгийг нь өгнө гэж ярьсан. Манайд өгсөн үхрээ 1000000 төгрөгөөр ав гэсэн юм. **** ахын ****гээс худалдаж авч нядалсан хар халзан шаазгай зүсмийн эр үхрийн толгой байсан. ****г сарлагтай эсэхийг нь мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/,
Гэрч ****ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ****, **** гэх хүмүүсийг танина. Энэ хоёр хүн ээж хүү хоёр. Манайх ****, **** нартай ойрхон айл саахалт байдаг. **** нь ээжийнхээ бог малыг малладаг өөр мал малладаг үгүйг нь мэдэхгүй. Хуучин **** гуайн сарлага гэж байдаг байсан сүүлийн 2-3 жил бол байхгүй болсон би ****г ээжийнхээ сарлагыг хариулж маллаж байгааг нь нүдээрээ хараагүй. **** нь ээжийнхээ сарлагыг хариулдаг гэж ярьж байгаагүй, би ч асууж байгаагүй, харин ээжийнх нь бог мал бол ****гийнд байдаг нь үнэн. **** нь ээжийнхээ өөрийнхөө бог малтай Дамжин гэдэг газар ээжийнхээ буудал дээр байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 187 дугаар хуудас/,
Гэрч ****ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ****, **** гэх хүмүүсийг танина. Манай багийн хүмүүс. **** гуайнд сарлагын үхэр байдгыг нь бол мэднэ. Яг хэн хариулж малладаг талаар бол сайн мэдэхгүй. Байнгын хариулга маллагаатай байдаг үгүйг нь мэдэхгүй. Сарлагын үхэр нь ер нь өндөр ууланд бэлчээрлэдэг болохоор уяж эдлэхгүй бол хариулга шаардагдахгүй ууландаа л байж байдаг амьтан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 189 дүгээр хуудас/,
Гэрч ****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх ****, **** нартай ойрхон айл саахалт байдаг. **** нь өөрийн гэсэн сарлага байхгүй байх ээжийнх нь нэртэй хэдэн сарлагыг уяж саадаг байсан. Тухайн үед **** гуай ****гийнхтэйгээ айл саахалт байдаг байсан юм. Сүүлийн 2 жилээс сарлагаа эргүүл тойруулж, хариулж байгаа нь мэдэгдээгүй. **** нь одоо ****гийндээ байдаггүй сумын төвд хүүхдүүд хардаг байх. **** нь ямарч гэсэн ээжийнхээ бог малыг одоо болтол маллаж байгааг бол мэднэ. Сүүлийн 2 жил **** нь ээжийнхээ сарлагын үхрийг миний мэдэхийн бол хариулаад маллаад байгаа нь харагдаагүй. Харин олон байхад нь 2 жилийн өмнө хариулдаг байсан цөөрөөд зэлүүд явдаг болсон байх. **** нь өнгөрсөн өвөл Өвөрхангай аймгийн Богд сумын 6 дугаар баг “Дамжин” гэх газар байх ээжийнхээ нэртэй өвөлжөөн дээр өвөлжсөн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 191 дүгээр хуудас/,
Гэрч Т.****ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...**** эгч өвлийн хүнсээ хиймээр байна. Манай үхэр Богд ууланд гарчихсан байна. Буулгаад өгөөч гэж хэлсэн. Манай гэр сумын төвөөс 30 орчим километр зайд байдаг. **** гуай хэлэхдээ манай үхрийг Богд уулнаас буулгаад нам газарлуу оруулаад өгөөрэй. Буулгах үед нь сумаас хүмүүстэй очоод авчихна гэж хэлсэн. **** нь малтай л гэж ярьж байсан. Ээжийнхээ өвөлжөөн дээр бог малаа л хардаг юм шиг байсан. ****ын эзэмшлийн үхрүүдийг эргүүлж тойруулж, гардаж маллаж байсан хүн байхгүй. Зэлүүд хээрээр л байдаг үхэрнүүд байгаа юм. Тухайн үед Богд уул болон Арцын нуруу гэх газруудаар хээрээр л байдаг даа. Өнгөрсөн оны хавраас хойш Арцын нуруу, Богд уулаар ногоо сайхан газар сэлгэж явдаг үхэр байгаа юм. Дээрх гурван тооны үхэр нь **** гуайн үхэр байгаа юм. **** гуай миний үхэр л гэж ярьдаг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 194 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн Богд сумын 6 дугаар баг “Хүрэн тээг” газар хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9 дүгээр хуудас /,
Хэргийн газрын үзлэгээр 1 ширхэг үхрийн толгой хураан авсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 10-11 дүгээр хуудас /,
Гэрч ****гээс гаргаж өгсөн сарлагийн үхрийн 1 ширийг хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 12-17 дугаар хуудас /,
Шүүгдэгч ****гээс 3 тооны үхрийг бэлчээр дээрээс нь тууж явсан мотоциклийг хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 21-25 дугаар хуудас /,
Иргэн ****, **** нарын 2023 оны жилийн эцсийн мал тооллогын баримтууд /хх-ийн 67-68, 75-76 дугаар хуудас /,
Хөрөнгийн үнэлгээчин **** гаргасан 2/30 дугаартай хохирол учирсан үнэлгээний тайлан, /хх-ийн 61-63 дугаар хуудас /,
2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн төрөл садангийн лавлагаа /хх-ийн 181 дүгээр хуудас/,
Хохирогч ****ын төлбөр барагдуулсан тухай хүсэлт,
Шүүгдэгч ****гийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Богд сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2023 оны тооллого, ****гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73-78, 80 дугаар хуудас/ зэрэг болно.
1. Шүүгдэгч ****гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...****д холбогдох 2526000000022 дугаартай эрүүгийн хэргийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч **** нь бусдын эд хөрөнгийг нууцаар өмчлөгчид мэдэгдэхгүйгээр өөрийн мэдэлд авч захиран зарцуулах, ашиг олох шунахай сэдэл зорилгоор 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 1 дүгээр бага “Хөх сайр” гэх газар бэлчээртээ байсан иргэн ****ын гурван тооны сарлагийн үхрийн хулгайлан өөрийн эзэмшлийн “Dayun” маркийн улсын дугааргүй мотоциклиор туун Богд сумын 6 дугаар бага “Хүрэн Тээг” гэх газар иргэн ****од хүлээлгэн өгч худалдан борлуулж хохирогч ****ын гурван тонны саарал үхэр буюу 6300000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэж байна. Шүүгдэгчийн гэм бурууг нотолсон байдал нь хохирогч ****, гэрч ****, ****, ****, ****, Б.****, ****, ****, ****, **** нарын мэдүүлгүүд, яллагдагч ****гийн мэдүүлэг Өвөрхангай аймгийн Богд сумын 6 дугаар бага “Хүрэн Тээг” гэх газар хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газар үзлэгийн үзлэгээр 1 ширхэг үрхийн толгойг хураан авсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, гэрч ****гийн гаргаж өгсөн сарлагийн үхрийн 1 ширийг хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг, мөрдөх шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, ****гийн гаргаж өгсөн 3 тонны үхрийг бэлчээр дээрээс нь тууж авсан мотоциклийг хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол, эд мөрийн байдлаар тооцсон мөрдөгчийн тогтоол, хохирогч ****, **** нарын 2023 оны жилийн эцсийн мал тооллогын баримтуудууд, хөрөнгийн үнэлдэгч ******гийн гаргасан 12/20 дугаартай үнэлгээний тайлан буюу хохирогч ****ын 3 тонны сарлагийн үхэр хулгайд алдагдаж 6300000 төгрөгийн хохирол учирсан үнэлгээний тайлан зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд **** нь 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай Богд сумын 1 дүгээр бага “Хөх сайр” гэх газар бэлчээртээ байсан иргэн ****ын гурван тооны үхрийн хулгайлан өөрийн эзэмшлийн “Dayun” маркийн улсын дугааргүй мотоциклиор туун Богд сумын 6 дугаар бага “Хүрэн Тээг” гэх газар иргэн ****од хүлээлгэн өгч худалдан борлуулж хохирогч ****ын гурван тонны саарал үхэр буюу 6300000 төгрөгийн хохирол учруулж бусдын малыг хулгайлсан үйл баримт тогтоогдож байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэж үзвэл шүүгдэгч ****, хохирогч ****ын гурван тонны сарлагийн үхрийг бэлчээр дээрээс хулгайлан өөрийн эзэмшлийн “Dayun” маркийн улсын дугааргүй мотоциклиор туун иргэн ****од худалдан борлуулж бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж буюу мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Мал хулгайлах гэмт хэрэг хүндрүүлэх нөхцөл байдлаар үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хэр хэмжээ нийгмийн аюулын түвшин хэр хэмжээг ямагт ихсэгсэн онцлогтойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан ба уг гэмт хэрэг нь олон тооны мал хулгайлж машин механизм ашиглаж үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгож хуульчилсан. Мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг хувийн ашиг орлого олох шунахайн сэдэл зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр өмчлөгч этгээдэд мэдэгдэхгүй нууц далд хэлбэрээр ямар ч үнэ төлбөргүйгээр авсан үйлдлээр илэрхийлэгддэг бөгөөд өөрийн эзэмшилд авч захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үеэс гэмт хэрэг төгссөнд тооцогддог. Энэ агуулгаараа Эрүүгийн хуульд мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хор уршиг, хохирол шаардлагагүй буюу хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хүндрүүлсэн шинжид олон тооны мал ноцтой хохирол хор уршиг учруулсан үйлдлийг хамааруулан үзэхээр хуульчилсан байна. **** нь хувийн ашиг орлого олох шунахайн сэдэл зорилгоор гэмт үйлдэлдээ идэвхтэй буюу ухамсартай хандаж хохирол хор уршгийг зориуд хүргэн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөлд захиран зарцуулах үндсэн эрхэд халдан хохирогчийн олон тооны мал буюу гурван тооны сарлагийн үхрүүдийг хүч хэрэглэхгүйгээр хууль бус нууц арга хэлбэрээр өөрийн эзэмшилийн мотоциклийг ашиглан бэлчээрээс нь туун хулгайлан авч ****од 6300000 төгрөгөөр худалдан борлуулж ашиг орлого олсон ****гийн шууд санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан мал хулгайлан гэмт хэргийн шинжийг бүр хангасан гэж үзнэ. Иймд шүүгдэгч ****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч **** нь хохирогчид хохирол төлбөр нөхөн төлсөн. Хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн талаарх баримтаа шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн. Бусдад төлөх төлбөргүй гэсэн дүгнэлтийг гаргаж байна...”,
Хохирогчийн өмгөөлөгч **** шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...**** нь 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ээж ****ынхаа гурван тонны сарлагийн үхрийг зарж, борлуулж ашиглаж хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн үйл баримт хэрэгт нотлох баримтаар тогтоогдсон байна. **** хохирогч хоёр харилцан ямар хамааралтайг анхаарах ёстой гэж өмгөөлөгчийн хувьд харж байна. Төрсөн ээж нь байна. Монгол ёс заншлаар үр хүүхдүүд төрсөн аав, ээж, хадам эх, эцэг гэр бүлийн хамааралтай хүмүүсээ харж хандахгүй хаядаг тохиолдол байхгүй. Бичигдсэн болон бичигдээгүй хуулиар монгол ахуйгаа аав, ээж өндөр настнаа харж ханддаг амьдралын философитой. Тэр даруу ээжийнхээ мал хөрөнгийг харж хамгаалдаг ээжийгээ асарч тойглох, нүүдэл суудал, хоол унд зохицуулах, түлээ түлш ойртуулах ажлыг **** хийдэг юм байна. Айлын голомт залгах хүү учраас итгээд эд хөрөнгөө хариуцуулж маллаж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Яагаад гэвэл өөрийнхөө 200, 300-н ямаа болон ээжийнхээ 200, 300-н ямааг маллаж ашиг шим ноос ноолуурыг нь **** авч өгдөг талаар тодорхой санаануудыг хэлж байна. Ээжийнхээ гурван үхрийг хулгайлаад зарчихсан гэсэн зүйлчлэлээр хэргийн зүйлчлэлийг 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар олон тооны мал тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн гэдэг зүйлчлэлээр шүүхэд оруулж ирж байгаа нь учир дутагдалтай санагдаж байна. Яагаад гэвэл бэлчээрээр ойрхон гарын дор байдаг бог малыг нь хардаг хариулдаг байна гэж үзээд малынх нь онцлогоос хамаараад сарлаг гэдэг таван хошуу мал дотроо ариун дагшин амьтан. Уулын өндөр ургамлын сайныг олж иддэг. Хүйтрэх тусам уулын хяр оройд гардаг. Бид нар монгол ахуйтай учраас энийг тэр тусмаа говьд байж байгаа сарлаг говийн хангайд гарах дуртай. Тэрнээс говьдоо тэмээ, хонь, ямаа шиг байхгүй. Ийм учраас хотонд нь ирээд хотолдог ойрхон малладаг дагаад явдаг хонь, ямааг итгэмжилж хариуцуулсан **** хариуцдаг юм байна гэж үзээд хээрээр явж байгаа ганц нэг хүн захичхаад яваад байдаг үхэр малыг огт ****д хамааралгүй харж хандаж нүд чих тавьдаггүй гэж тусгаарлаж шууд хулгайн гэмт хэргээр зүйлчлэх нь учир дутагдалтай байна. Хохирогчоос мэдүүлэг авахдаа хохирогчийн эрх зүйн байдлыг харж хандахгүйгээр утга учрыг нь сайн тайлбарлаж өгөхгүйгээр авсан нөхцөл байдлууд харагдаж байна. Хэргийн зүйлчлэлийг шүүх анхаарч үзээч гэсэн байр суурьтай байна. Тухайн үйлдэл нь гэмт хэргийнхээ шинжийг агуулсан дураараа энэ малыг зараад өөрийнхөө хүүхдийн төлбөр төлсөн нь нотлогдож байна. Гэмт хэргийн улмаас учирсан хор хохирол байхгүй байна. Сэтгэцийн дүгнэлт сэтгэцэд учирсан хор хохирлын зэрэглэл тогтоох шинжилгээ судалгаанд орохгүй гэдгээ хохирогч өөрөө мөрдөн байцаах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг хүсэлтүүдээ илэрхийлсэн байна. Хэргийн зүйлчлэлийг анхаарч шийдэх нь зүйтэй байна. Тухайлах юм бол итгэмжлэн хариуцсан мал сүрэг гэж харж байна. 17.4 дүгээр зүйлчлэлээр хэргийн зүйлчлэлийг шийдвэрлэх боломж байна уу гэсэн өнцгөөс харж байна. Хохирол төлбөргүй учраас шүүхийн тогтоолд хохирол төлбөрийн талаарх заалт байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдсон зардал байхгүйг дурдуулах саналтай байна...”,
Шүүгдэгчийн өмгөөлөгч **** шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...**** нь прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 1 дүгээр багийн “Хөх сайр” гэх газарт бэлчээртэй байсан иргэн ****ын 3 тооны сарлагийн үхрийг нууцаар хууль бусаар хулгайлж мотоциклиор тууж Богд сумын “Хүрэн Тээг” гэх газар иргэн ****од хүлээлгэн өгч худалдан борлуулж иргэн ****д 6.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар олон тооны мал хулгайлж, машин механизм ашиглаж гэмт хэргийн шинж хүндэрч зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Дээрх зүйлчлэлтэй өмгөөлөгчийн зүгээс болон миний үйлчлүүлэгч ****гийн зүгээс огт санал нийлэхгүй байгаа. Учир нь юу вэ? гэхээр прокурорын яллах дүгнэлт дээр дурдаад байна. Нууц сэм далд аргаар авсан гэсэн. Энэ үйл явдал 8 дугаар сард урьдчилаад мөнгийг нь авчихсан байсан. 12 дугаар сард тухайн үхрээ Өлзийтогтох, **** хөгшний үхэр харагдана уу гэж хайж байгаад **** үхрээ ав гээд авчраад өгсөн үйл баримт байна. Ийм үйл баримт байгаа. Энийг хулгайлаад нууц сэм далд аргаар авсан гэмт хэргийн шинж хангагдахгүй байна. Прокурорын яллах дүгнэлт дээр дурдсанаар ч тэр нотлох баримт шинжлэн судлахад ч бүгд энэ гэмт хэргийн шинжийг огт хангахгүй байгаа нөхцөл байдлууд харагдаж байгаа юм. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн мал хулгайлах гэм хэргийн шинж нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө эд юмсыг шунахайн сэдэлтэйгээр хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлийг нууцаар авахыг хэлнэ гэж байгаа юм. Бодит байдал дээр **** ээжээсээ өмнө нь мал зарж болох уу? гэж асууж тодруулж байсан. Тус малыг малын онцлогоос хамаараад харж ханддаг. Бог мал хариулах харж хандах ажлын айлын бага хүүхэд учраас **** харж ханддаг. Тэр битгий хэл өмнөх хурал дээр хохирогч хэлж байсан. Энэ чинь миний юм биш. Хүүхдүүдээ хадгалж байсан юм. Хэрвээ ийм юм болсон бол шүүх цагдаад хандахгүй байсан гэдэг нөхцөл байдлуудаа дахин дахин хэлж илэрхийлж байгаа. Мөн **** үхрүүдийг өгөхөөс өмнө 8 дугаар сард гэрч Өлзийтогтоход мөнгөний хэрэг болоод байна гээд зургуудыг нь үзүүлсэн байгаа. Нууц сэм далд аргаар байсан бол тэр хүн зургуудыг үзүүлэхгүй. Гар утас дээрээ шаазгай, хар үхрийн зургийг үзүүлээд одоо тал мөнгийг нь авчихъя гэсэн мэдүүлэг ч байдаг. Хүүхдийн төлбөр өгөх гээд хэрэг болоод байна. Энэ нь прокурорын хэлээд байгаа зүйлчлэлтэй огт таарахгүй байгаад байгаа юм. Энэ нь объектив, субъектив шинжийг идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдэхгүй гэсэн дотоод итгэл үнэмшил сэтгэхгүйн харьцаа субъектив талын шинжийг огт хангахгүй байгаа. Хохирогчийн мэдүүлэг шүүгдэгчийн харьцаа хамаарлаас ч тэр тухайн үхрийг хардаг болон бусад бог малуудыг харж ханддаг итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу **** нь төрсөн хүү болох ****тэйгээ нийлээд 5 үхэртэй байсан. Тэрнийхээ 2 үхрийг нь зарчихсан. Тэгээд гурван үхрийг нь харж ханддаг бог малыг нь хариулж байсан. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийг хууль тогтоогч тайлбарлахдаа бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэж хуульчлан заасан. Учир нь энэ зүйлийг эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх этгээд нь бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд байна. Итгэмжлэн хариуцсан этгээд гэдэг нь нэгэнт өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн эсвэл хууль буюу гэрээнд зааснаар гэж байгаа юм. Мэдээж үүргийг нь өөрийн төрсөн хүү нь бог, бод малыг хардаг буюу тодорхой аман гэрээгээр үүрэг хүлээсэн байна. Миний бага миний малыг харж хандаж байгаа даа гэсэн итгэлцэл энэ хоёрын хооронд төрж тухайн малыг итгэмжлэн хариуцуулж өгсөн байна. Гэтэл өмчлөгчийн эд хөрөнгийг **** зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүрэн бүтэн байдлаас нь ямар нэгэн хэсгийг тастан бусдад өгч үрэгдүүлсэн эсвэл өөрөө авч завшсан гэж Эрүүгийн хуулийн тайлбарын 17.4 дүгээр зүйлд заасан байна. Завшсан идэвхтэй үйлдлээр энэ гэмт хэрэг нь илэрдэг ба гэмт үйлдэл хохирогчийн итгэмжлэн өгсөн эд хөрөнгө юмыг завшсанаар хохирол учирснаар төгсөнө гэж тайлбарласан байгаа. Энэ нь Улсын дээд шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны 604 дүгээр тайлбар дээр 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг ингэж тайлбарласан. Энэ гэмт хэргийн шинжийг хэргийн үйл баримт бүрэн хангаж байгаа болохоос биш ямар ч харилцаа хамааралгүй хүний бэлчээр дээр явж байсан үхрийг **** нууцаар ачаад явсан нөхцөл байдал байхгүй. Прокурорын яллах дүгнэлтэд дурдсан мэдүүлгүүд эргэлзээтэй. Итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан нөхцөл байдал байгаа гэдгийг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тодорхой харагдаж байгаа. Мөн хохирогчийн мэдүүлгээр ч харагдаж байгаа. Хохирогч хохирол төлбөргүй. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ тодорхой илэрхийлсэн байгаа. Зүйлчлэлийн хувьд хүндрүүлж хорих ялтай гэмт хэрэгт тал бүрээс нотлох баримтыг үнэлж дүгнэх болохоос биш өрөөсгөлөөр хүндрүүлж ээж, хүү хоёрын харилцааг гэмт хэргийн шинж хангахгүй байдлаар зүйлчилж байгаатай санал нийлэхгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно гэсний дагуу ****д сонсгосон зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хөрөнгө завших гэж хөнгөрүүлж үзэх үндэслэлтэй байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж зүйлчилнэ үү. ****гийн зүгээс тус гурван үхрийг авсан гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрдөг учраас 17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны хэргийг хөнгөрүүлж зүйлчилж өгнө үү гэсэн дүгнэлтийг шүүхэд гаргаж байна...” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан.
Шүүгдэгч ****д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч **** овгийн ****ын **** 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 1 дүгээр баг “Хөх сайр” гэх газар бэлчээртээ байсан иргэн ****ын 3 тооны сарлагийн үхрийг нууцаар хууль бусаар хулгайлан мотоциклоор туун Богд сумын 6 дугаар баг “Хүрэн тээг” гэх газар иргэн ****од хүлээлгэн өгч худалдан борлуулж, иргэн ****д 3 тооны сарлагийн үхэр буюу 6300000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэж Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Хулгайн гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Ялангуяа хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлдог.
Хулгайлах, хөрөнгө завших зэрэг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь бусдын эд хөрөнгийг шууд санаа, шунахай сэдэлтээр, хууль ёсны эзэмшигч, өмчлөгчид нь буцаан өгөхгүйгээр бүрмөсөн өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч, өөртөө эдийн ашигтай байдлыг бий болгож, хууль ёсны эзэмшигч, өмчлөгчид хохирол учруулдаг байдлаараа ижил төсөөтэй хэдий боловч хөрөнгө завших гэмт хэрэгт хохирогч иргэн нь өөрийн санаачилгаар эд хөрөнгө, түүний эрхийг ашиглах, захиран зарцуулах, хамгаалах үүргийг гэмт этгээдэд шилжүүлснийг хувьдаа авах, бусад руу шилжүүлж өгсөн байдгаараа “Хулгайлах” гэмт хэргээс ялгагдана.
Тодруулбал, шүүгдэгч Ц.**** нь төрсөн эх хохирогч ****ын эзэмшлийн малыг хариулах явцдаа 3 тооны сарлагын үхэр үлдсэн, гэдгийг мэдсээр байж авч ****од зарсан, нөгөө талаас хохирогч **** төрсөн хүү Ц.****д өөрийн эзэмшлийн малыг хариулуулахаар үлдээсэн байхад түүний 3 тооны сарлагын үхэрийг ороод ирэх хооронд шүүгдэгч нь түүний эд зүйлийг авч явсан болохыг тодорхой мэдэж байгаа энэ тохиолдолд “Хулгайлах” гэмт хэргийн обьектив талын үндсэн шинж үгүйсгэгдсэн гэж үзнэ.
Харин шүүгдэгч **** нь хохирогчоос сайн дурын үндсэн дээр түр үлдээж хариулуулж байсан 3 тооны сарлагын үхэрийг хууль бусаар авсан үйл баримт нь “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч **** нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай, шунахай сэдэлтээр үйлдсэн, тэрээр хохирогчийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй этгээд атлаа хохирогчийн түр хариуцуулан үлдээсэн эд зүйлийг завшсан энэ байдал нь “хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Иймээс Өвөрхангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ****д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч ****г “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Мөн хохирогч **** нь шүүгдэгч ****гийн төрсөн эх болох нь Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2562160001000071 дугаартай төрөл садангийн лавлагаагаар тогтоогдож байна.
****д холбогдох эрүүгийн 2526000000022 дугаартай хэрэгт 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор ****ыг хохирогчоор тогтоож, эрх үүрэг тайлбарлан, хууль сануулж хохирогчоор мэдүүлэг авчээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэж хуульчилжээ.
Гэвч ****аас эрүүгийн 2526000000022 дугаартай хэрэгт хохирогчийн мэдүүлэг авахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “....өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх...” эрхийг тайлбарлан мэдүүлэг өгөх эсэхийг асуухгүйгээр түүнээс мэдүүлэг авсан нь хууль зөрчсөн байна. Иймд хохирогч ****ын мөрдөн шалган ажиллагаанд өгсөн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.
Хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан
Хохирогч ****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний эзэмшлийн 5 тооны сарлагийн үхэр байсан юм би тухайн 5 үхэрнээс 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1 үхрийг нь өөрөө хүнсэнд хэрэглээд 1 үхрийг нь хүнд хүнсэнд хэрэглүүлэхээр зараад үлдсэн 3 үхрийг бэлчээр дээр нь үлдээсэн юм. Миний үлдээсэн 3 үхэр нас бие гүйцсэн хар шаазгай зүсмийн эвэртэй сарлагийн эр үхэр 1, эвэргүй хар үнээ 1, эвэргүй хөх халзан үнээ 1 нийт сарлагийн 3 үхэр үлдээсэн юм. Хоёр үнээг нь хавар тугалах байх гээд эр үхрийг эвэртэй болохоор нь нөгөө 2-тоо ханьтай гээд үлдээсэн чинь 2 хоногийн дараа надад 2 мотоциклтой хүн таны 3 үхрийг шөнө туугаад явж байна лээ гэж хэлсэн. Тэгээд би 3 үхрээ сураглаад хайгаад олохгүй байгаа юм хүмүүсээс сураад байсан чинь Өвөрхангай аймгийн Богд сумын 6 дугаар баг Хүрэн дэл гэлүү Хүрэн үзүүр гэдэг газар манай 3 сарлагийн үхрийг **** гэж дууддаг айлын гадаа нядалсан гэж сураг гараад байна энэ асуудлыг шалгаж үнэн зөвийг нь олж өгнө үү. Надаас өөр миний алдсан 3 үхрийг зарж борлуулах хүн байхгүй, би уг 3 үхрийг өөрөө ганцаараа эзэмшдэг. Хайрлаад зарж чадахгүй үлдээсэн юм. Надад **** гэдэг залуу таны 3 сарлагийн үхрийг ****, **** гэх 6 дугаар багийн хүмүүс шөнө тууж явсан гэж хэлсэн. **** хүнээс дуулсан юм шиг байна лээ. Эр үхэр нь нас бие гүйцсэн эр үхэр байсан 3000000 төгрөг, нас бие гүйцсэн сувай үнээгээ 2000000 төгрөг, шинээр тугалах 4 настай үнээгээ 2000000 төгрөгөөр нийт 3 үхрээ 7000000 төгрөгөөр үнэлнэ. **** гэдэг нь манай багийн залуу жинхэнэ нэрийг нь мэдэхгүй аавыг нь Чимэддорж гэдэг хүн байсан. **** нь манай хүү байгаа юм. ****, **** нар миний 3 үхрийг захиран зарцуулах эрх байхгүй. Надаас зөвшөөрөл авсан зүйл байхгүй хэрэв надад хэлсэн бол би ингэж явахгүй тийм учраас би гомдолтой байна. Эр хар халзан шаазгай үхэр нь 2 талынхаа далан дээр жижигхэн аяганы ёроолон дайны онгин тамгатай, буруу талын чихэндээ пиворь перктэй байсан. Перкний дугаарыг нь санахгүй байна. Хар үнээ нь бас хоёр хаан дээрээ онгин тамгатай буруу талын чихэндээ пиворь перктэй байж байгаад перк нь унасан, чих нь цоорхой байсан би хамгийн сүүлд 12 дугаар сарын 03-ны өдөр барьж үзсэн. Хөх гунж нь ямар нэгэн им тэмдэггүй, буурал тухтай, сүүлийг нь 2 жил голлож тайрч байсан юм. Эр хар шаазгай халзан үхэр байсан. 2 талын хаан дээрээ жижиг ОНП-1Н тамгатай ширэн дээр нь сайн үзвэл мэдэгдэх байх. Хөх үхрийнхээ ширийг харвал танина толгойны тух хэсгээрээ буурал үстэй, бүдэгдүү хөх зүстэй байх ёстой. Сэтгэл санаа тавгүй л байсан. Одоо цагдаагаар шалгуулаад учрыг нь олчуул асуудал байхгүй. Сэтгэцэд учирсан хохирол тогтоолгохгүй. Би 2023 оны жилийн эцсийн мал тооллогоор 11 тооны үхэр тоолуулж байсан мал тооллогын баримт багийн даргад байгаа. Би **** гэх хүүдээ өгөлгүй 3 тооны үхрээ ****г зарах зөвшөөрөл өгөөгүй. Манай хүү **** надад би таныг үхрийг ****од зарчихсан гэж надад хэлж уучлаарай гээд байгаа. Би үнэлгээтэй танилцсан санал нийлж байна, санал хүсэлт байхгүй. Би шаазгай үхрийнхээ шир, толгойг нь хараад танина. Зургийг хараад танина. Үхрийн толгойг харлаа миний хулгайд алдсан сарлагийн халзан хар шаазгай үхрийн толгой мөн байна. Ширийг нь бас харлаа уг шир нь миний хулгайд алдсан хөх зүсмийн сарлагийн үнээний шир мөн байна. Би 3 үхрийнхээ сүүлний дээд талынх хялгасанд даавуу уясан байсан тэр даавуу нь байна. Энэ зураг дээр байгаа хар шаазгай үхрийн зураг нь миний хулгайд алдсан сарлагийн эр хар шаазгай үхрийн зураг мөн байна. Ерөнхий зүс, болон чихэнд байгаа перкээр нь таньж байна. ...Манай үхэр Богд сумын 1 дүгээр багт байх Богд ууланд бэлчээрт байсан хүн маллаж байгаагүй, хариулгагүй явсан. Уулнаас 1 дүгээр багийн малчин **** гэдэг залуу буулгаж өгсөн. Би Богд сумын 1, 6 дугаар багийн зааг “Баян булгын хөл” дээр тууж орхисон юм. Тэгээд би хүү ****дээ би 3 үхрээ “Баян булгын хөл” дээр үлдээчихлээ чи чадвал Арцын нуруу руу ****ийн үхэртэй нийлүүлчихээрэй гэж маргааш нь ****д утсаар хэлсэн. ****д захисан байсан тэр залуугаас асуусан чинь таныг 2 үхрээ аваад явснаас хойш Баян булгын хоолойд байгаад байсан та ****аас сур гэсэн юм тэгээд ****аас асуусан чинь 2 мотоцикльтой хүн туугаад явсан гэж хэлсэн. Манай хүү 260 орчим тооны ямаа, 20 гаран тооны хонь зэрэг бог малыг хариулдаг. Өмнө нь уг нь үхэр хариулдаг байж байгаад сүүлийн 2 жил манай үхэр хойд ууланд ****д захиад байгаад байсан. Ээж яаж 3 үхэртэй хөөцөлдөж явах уу, би зарчихъя гээд **** хэлсэн бол болох байсан юм. Одоо ямар ч гэсэн үхрээ хэн авсныг нь мэдсэн болохоор гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-41, 184-185 дугаар хуудас /,
Гэрч ****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 08 дугаар сард намайг гэртээ байж байхад манай багийн **** гэдэг хүн ирээд мөнгөний хэрэг болоод сарлагийн үхэр зармаар байна чи аваадах гэхээр нь би ямар үхэр юм гэсэн чинь надад гар утсан дээрээ хар шаазгай зүсмийн үхэр, хар үхэр хоёрын зураг үзүүлээд энэ үхрийг зармаар байна гэсэн юм. Тэгээд **** намайг одоо тал мөнгийг нь өгчих дараа нь талыг нь өгчих ах нь хангай руу самарт явах гээд мөнгөний хэрэг болоод байна гэхээр нь таньдаг хүн болохоор тухайн үед за гэж хэлээд 1500000 төгрөгийг бэлэн өгөөд явуулсан дараа нь бензиний мөнгө гээд Цэндсүрэн гэдэг хүний клонкоос 450000 төгрөгөнд бензин хийж өгөөд явуулсан тэгээд тэрнээс дансаар мөнгө хэрэг боллоо гээд дансаар 200-300 мянган төгрөгөөр надаас мөнгө авсан. Тэгээд намайг үхрээ авъя гэсэн чинь 12 дугаар сарын 05-ны өдөр **** над руу яриад чи ирж нөгөө үхрээ ав, манай үхэр Арцын нуруунд байгаа би сумын төвд байна чи наашаа нуруунд хүрээд ир гэсэн юм. Тэгээд би Арцын нураан дээр ирсэн чинь оройхон **** сумын төвөөс ирлээ гээд хүрч ирээд Өвөрхангай аймгийн Богд сумын 1-р багийн нутаг “Хөх сайрын ам” гэх газраас чамд зарах сарлага энэ байна гээд 3 тооны сарлагийн үхэр дээр очоод нэг сарлагийг нь одоо ганцаараа болохоор алдчихна чи хамт авчих гээд хар халзан шаазгай зүсмийн эр сарлага 1, хар, хөх зүсмийн сарлагийн үнээ 2 нийт сарлагийн үхрийг туугаад Богд сумын 6 дугаар баг “Хүрэн тээг” гэх газар байх манай хүргэн ах ****ын малын пүнзэнд хийж хашиж өгчихөөд **** нь би чамд үхрээ хүлээлгээд өгчихлөө одоо яах нь чиний асуудал гээд яваад өгсөн. Маргааш нь би ****гээс авсан 3 сарлагийнхаа хөх зүсмийн сарлагийг амьдаар нь хүргэн ах ****даа 1000000 төгрөгөөр зарсан. Хар шаазгай эр үхэр болон хар үнээг нь би нядалж махыг нь аваад хар үнээнийх нь махыг Өмнөговь аймгийн Сэврэй сум руу зараад явуулсан. Түүнээс хойш би ****д дансаар нь 3 хүнээр 2300000 төгрөг шилжүүлж үхрийн мөнгөө дуусгасан. Тэгээд байж байтал 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр та энэ талаар юу болсныг асуугаад хүрээд ирсэн юм тэгсэн чинь **** нь ээж ****ынхаа 3 тооны сарлагийн үхрийг минийх гэж надад зараад мөнгийг авчихсан юм байна лээ. Намайг цагдаад дуудагдсаны дараа би ****гээс юу болоод байгаа талаар асуухад би ээжид хэлэлгүй үхрийг нь зарчихсан юм гэж надад хэлсэн. Би ****гээс эр шаазгай үхрийг нь 2500000 төгрөгөөр, хар үнээг нь бүдүүн үнээ гээд 1500000 төгрөгөөр, хөх үнээг нь жижигхэн гээд 1000000 төгрөгөөр тохирч худалдаж авсан. Би ****д 5000000 төгрөг өгсөн. Хар халзан шаазгай сарлагийн эр үхэр 1, мухар хар сарлагийн үнээ 1, мухар хөх зүсмийн сарлагийн үнээ 1, нийт 3 сарлагийн үхэр авсан. ...Би Б.**** гэх залуугаас би Арцын нуруун дээр байна ****гээс сарлагийн үхэр авах гэж байгаа юм тэдний хавийн үхэр харагдана уу, уг нь **** өөрөө надад олж өгнө гэсэн чинь байдаггүй гэсэн чинь **** 3-4 хоногийн өмнө “Хөх сайрын ам” гэх газар байсан гэж надад хэлсэн. **** надад миний үхэр гэж хэлсэн ээжийн манай хоёрын үхэр хамт байж байгаад ээж үхрээ аваад минийх үлдсэн гэж хэлсэн. ****гээс худалдаж авсан 3 үхрийн хар шаазгай үхрийн толгой нь ширтэйгээ **** гэдэг айлын гадаа нядалсан газраа байсныг та хурааж авсан. Хөх үнээний шир нь **** ахын малын байран дээр байгаа. Шаазгай үхрийн ширийг сур элдэх гээд зүссэн, хар үхрийн ширийг ченжид худалдсан. Хар, хөх үхрийн толгойнуудыг мөлжөөд чанаад идсэн. Би ****, **** гэдэг хүмүүсээр 1, 1 сая төгрөг дансаар, **** гэдэг хүнээр 300000 төгрөг ****гийн данс руу хийлгэсэн бусад мөнгийг нь өөрөө өгсөн. Би ****гээс худалдаж авсан 3 үхрээ Богд сумын 6 дугаар баг “Хүрэн тээг” гэх газар эхнэр Т.Мөнгөнжигүүр, дүү **** нартай хамт төхөөрсөн. Хар шаазгай эр үхрийг нь хүлчихээд зургийг авч махыг нь зах зээлд борлуулж магадгүй тэгвэл гарал үүслийн гэрчилгээ авахад хэрэгтэй гэж дарсан 3 ширхэг зураг миний гар утсан дээр байгааг гаргаж өгнө. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Өвөрхангай аймгийн Богд сумын 6 дугаар багийн малчин **** гэх залуугаас өвлийн хүнсэнд хэрэглэх 3 настай тэмээ худалдаж авсан юм. Тэгээд мөнгийг нь өгөх гэсэн чинь **** та **** ах руу 1 сая төгрөгийг нь шилжүүлчих би **** ахад мөнгө өгөх ёстой гээд ****гийн Хаан банкны **** тоот данс руу 1.000.000 /нэг сая/ төгрөгийг **** гэсэн утасны дугаараар шилжүүлсэн. **** надад яагаад ****д мөнгө өгч байгаагаа хэлээгүй ямар ч гэсэн би **** ахад мөнгөний өгөлтэй гэхээр нь өгсөн юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,
Гэрч ****гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Өвөрхангай аймгийн Богд сумын 6 дугаар багийн малчин **** гэх залуугаас өвлийн хүнсэнд хэрэглэх 3 настай тэмээ 1300000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тэгээд мөнгийг нь өгөх гэсэн чинь **** та **** ах руу 1 сая төгрөгийг нь шилжүүлчих би **** ахад мөнгө өгөх ёстой гэсэн юм. Тэгээд би ****гийн Хаан банкны **** тоот данс руу 1000000 /нэг сая/ төгрөгийг **** гэсэн утгатай шилжүүлсэн. **** надад яагаад ****д мөнгө өгч байгаагаа хэлээгүй, ямар ч гэсэн би **** ахад мөнгөний өгөлтэй гэхээр нь өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,
Гэрч ****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...****ын **** гэдэг хүнээс **** гэх манай хадам дүү 3 тооны сарлагийн үхэр хүнсэнд хэрэглэнэ'гэж аваад тэгээд нэг сарлагийн үнээг нь манайд 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр **** зарсан юм. Маргааш нь **** над руу яриад ****гийн данс руу нөгөө үхрийн мөнгөө хийгдэх гэхээр нь эхний удаа 300.000 төгрөгөө ****гийн Хаан банкны **** тоот данс руу Заяа гэдэг дүүгийнхээ **** тоот данснаас өөрийнхөө **** утасны дугаарыг тавиад шилжүүлүүлсэн юм. Манайх ****оос уг үхрийг худалдаж авсан харин **** сарлагийн 1 эр үхэр, 2 үнээг ****гээс худалдаж авсан. **** нь манай хөдөө гэр буюу Өвөрхангай аймгийн Богд сумын 6 дугаар баг “Хүрэн тээг” газар 2024 оны 12 дугаар сарын 05-ны орой хар шаазгай зүсмийн сарлагийн эр үхэр 1, хөх гунжиндуу үнээ 1, хар үнээ 1, нийт 3 тооны сарлагийн үхэр зарж байгаа гээд ****од барьж хүлээлгэж өгөөд явсан гэж манай хүү **** надад хэлсэн. Би уг үхрүүдийг нүдээрээ хараагүй, манай авсан сарлагийн шир гээд малын байран дээр хөх зүсмийн сарлагийн шир дэлгээд тавьсан байсныг харсан. Тэгээд би ****г ****од сарлагийн үхэр зарсныг нь мэдсэн. Хэний эзэмшлийн үхэр байсныг мэдээгүй. Би яг сарлагтай үгүйг нь мэдэхгүй дээр үед бол сарлагтай гэдэг байсан сүүлийн үед бол мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,
Гэрч Б.****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн үед миний **** дугаарын утас руу **** дугаар залгахаар нь аваад ярьсан чинь **** /****/ байна наагуур чинь **** хөгшинөөс үхэр авах гэж байгаа юм харагдана уу би нуруун дээр гараад ирсэн байна гэхээр нь би Богд сумын 1 дүгээр багийн нутаг “Хөх сайр” гэх газар 3-4 хоногийн өмнө байсан гэсэн гэж хэлсэн чинь уг нь хүү **** нь олж өгнө намайг нуруун дээр гараад ир гэсэн чинь хүлээгээд гарч ирэхгүй байна гэж ярьсан юм тэгээд орой харанхуй болох үеэр 2 мотоцикльтой хүн 3 тооны сарлагийн үхрийг туугаад “Хөх сайр”-аар давж байгаа харагдсан юм түүнээс хойш 10-аад хоногийн дараа **** эгч надаас манай 3 сарлагийн үхэр харагдана уу гэхээр нь **** /****/ гэх залуу хэд хоногийн өмнө сураад байсан тэгээд орой нь “Хөх сайр”-аар 2 мотоцикльтой хүн туугаад явж байгаа харагдсан 1 нь танай хүү гэсэн гэж хэлсэн. **** хөгшиний л үхэр байсан байх нарийн учрыг нь мэдэхгүй. Эвэртэй хар халзан шаазгай сарлагийн эр үхэр байсан, нэг нь хөх зүсмийн үхэр байсан нэг үхрийг нь ямар үхэр байсныг нь мэдээгүй. **** эгч надаас асуухдаа хар шаазгай эр үхэр, хар үнээ, хөх үнээ, нийт сарлагийн 3 үхэр үзсэн үү гээд сураад байсан тэгэхээр тийм үхрүүд байсан байх. Манай сарлагийн 3 үхэр алга болчихлоо, намайг харсан уу гээд сурахаар нь **** сураад байсан гэж хэлсэн. ****г сарлагтай эсэхийг нь мэдэхгүй...” мэдүүлэг /хх-ийн 121-52 дугаар хуудас/,
Гэрч ****гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 05-ны орой **** ах **** гэдэг хүнтэй хамт 20 цаг өнгөрч байхад манай гадаа 3 тооны сарлагийн үхэр тууж ирээд **** ах би энэ 3 үхрийг **** ахаас чинь худалдаж авч байгаа юм гээд манай малын пүнзэнд хийж хашаад **** ах нь би хүлээлгээд өгчихлөө одоо надад хамаагүй гээд яваад өгсөн. Тэгээд **** ах намайг 1 үнээг нь мөнгөөр нь авуул ав гэхээр нь би хөх зүсмийн гунжин байх гэмээр биеэр жижиг үнээг нь 1000000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод тэр 3 сарлагийн үхрийг манай малын пүнзэнд хашиж хоноод маргааш нь **** ах эхнэртэйгээ бид 3 тус гурван үхрийг нядлаад би хөх үхрийг нь аваад **** ах 1 эр үхэр, 1 үнээний мах ширийг нь аваад гэр лүүгээ явсан. Хар халзан шаазгай сарлагийн эр үхэр 1, мухар хар сарлагийн үнээ 1, мухар хөх зүсмийн сарлагийн үнээ 1, нийт 3 сарлагийн үхэр авсан. **** ахаас авсан сарлагийн үхрээ сая төгрөгөөр тохирч аваад 300000 төгрөгийг нь аав **** гэх хүний данс руу шилжүүлсэн гэсэн. **** ах надад ярихдаа **** надад зун сарлагийн үхэр өгнө гэж мөнгө авсан юм. Одоо үлдэгдэл мөнгийг нь өгнө гэж ярьсан. Манайд өгсөн үхрээ 1000000 төгрөгөөр ав гэсэн юм. **** ахын ****гээс худалдаж авч нядалсан хар халзан шаазгай зүсмийн эр үхрийн толгой байсан. ****г сарлагтай эсэхийг нь мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/,
Гэрч ****ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ****, **** гэх хүмүүсийг танина. Энэ хоёр хүн ээж хүү хоёр. Манайх ****, **** нартай ойрхон айл саахалт байдаг. **** нь ээжийнхээ бог малыг малладаг өөр мал малладаг үгүйг нь мэдэхгүй. Хуучин **** гуайн сарлага гэж байдаг байсан сүүлийн 2-3 жил бол байхгүй болсон би ****г ээжийнхээ сарлагыг хариулж маллаж байгааг нь нүдээрээ хараагүй. **** нь ээжийнхээ сарлагыг хариулдаг гэж ярьж байгаагүй, би ч асууж байгаагүй, харин ээжийнх нь бог мал бол ****гийнд байдаг нь үнэн. **** нь ээжийнхээ өөрийнхөө бог малтай Дамжин гэдэг газар ээжийнхээ буудал дээр байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 187 дугаар хуудас/,
Гэрч ****ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ****, **** гэх хүмүүсийг танина. Манай багийн хүмүүс. **** гуайнд сарлагын үхэр байдгыг нь бол мэднэ. Яг хэн хариулж малладаг талаар бол сайн мэдэхгүй. Байнгын хариулга маллагаатай байдаг үгүйг нь мэдэхгүй. Сарлагын үхэр нь ер нь өндөр ууланд бэлчээрлэдэг болохоор уяж эдлэхгүй бол хариулга шаардагдахгүй ууландаа л байж байдаг амьтан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 189 дүгээр хуудас/,
Гэрч ****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх ****, **** нартай ойрхон айл саахалт байдаг. **** нь өөрийн гэсэн сарлага байхгүй байх ээжийнх нь нэртэй хэдэн сарлагыг уяж саадаг байсан. Тухайн үед **** гуай ****гийнхтэйгээ айл саахалт байдаг байсан юм. Сүүлийн 2 жилээс сарлагаа эргүүл тойруулж, хариулж байгаа нь мэдэгдээгүй. **** нь одоо ****гийндээ байдаггүй сумын төвд хүүхдүүд хардаг байх. **** нь ямарч гэсэн ээжийнхээ бог малыг одоо болтол маллаж байгааг бол мэднэ. Сүүлийн 2 жил **** нь ээжийнхээ сарлагын үхрийг миний мэдэхийн бол хариулаад маллаад байгаа нь харагдаагүй. Харин олон байхад нь 2 жилийн өмнө хариулдаг байсан цөөрөөд зэлүүд явдаг болсон байх. **** нь өнгөрсөн өвөл Өвөрхангай аймгийн Богд сумын 6 дугаар баг “Дамжин” гэх газар байх ээжийнхээ нэртэй өвөлжөөн дээр өвөлжсөн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 191 дүгээр хуудас/,
Гэрч Т.****ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...**** эгч өвлийн хүнсээ хиймээр байна. Манай үхэр Богд ууланд гарчихсан байна. Буулгаад өгөөч гэж хэлсэн. Манай гэр сумын төвөөс 30 орчим километр зайд байдаг. **** гуай хэлэхдээ манай үхрийг Богд уулнаас буулгаад нам газарлуу оруулаад өгөөрэй. Буулгах үед нь сумаас хүмүүстэй очоод авчихна гэж хэлсэн. **** нь малтай л гэж ярьж байсан. Ээжийнхээ өвөлжөөн дээр бог малаа л хардаг юм шиг байсан. ****ын эзэмшлийн үхрүүдийг эргүүлж тойруулж, гардаж маллаж байсан хүн байхгүй. Зэлүүд хээрээр л байдаг үхэрнүүд байгаа юм. Тухайн үед Богд уул болон Арцын нуруу гэх газруудаар хээрээр л байдаг даа. Өнгөрсөн оны хавраас хойш Арцын нуруу, Богд уулаар ногоо сайхан газар сэлгэж явдаг үхэр байгаа юм. Дээрх гурван тооны үхэр нь **** гуайн үхэр байгаа юм. **** гуай миний үхэр л гэж ярьдаг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 194 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн Богд сумын 6 дугаар баг “Хүрэн тээг” газар хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9 дүгээр хуудас /,
Хэргийн газрын үзлэгээр 1 ширхэг үхрийн толгой хураан авсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 10-11 дүгээр хуудас /,
Гэрч ****гээс гаргаж өгсөн сарлагийн үхрийн 1 ширийг хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 12-17 дугаар хуудас /,
Шүүгдэгч ****гээс 3 тооны үхрийг бэлчээр дээрээс нь тууж явсан мотоциклийг хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 21-25 дугаар хуудас /,
Иргэн ****, **** нарын 2023 оны жилийн эцсийн мал тооллогын баримтууд /хх-ийн 67-68, 75-76 дугаар хуудас /,
Хөрөнгийн үнэлгээчин **** гаргасан 2/30 дугаартай хохирол учирсан үнэлгээний тайлан, /хх-ийн 61-63 дугаар хуудас /,
2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн төрөл садангийн лавлагаа /хх-ийн 181 дүгээр хуудас/,
Хохирогч ****ын төлбөр барагдуулсан тухай хүсэлт,
Шүүгдэгч ****гийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Богд сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2023 оны тооллого, ****гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73-78, 80 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч ****д 6300000 төгрөгийн хохирол учирсан болох нь Хөрөнгийн үнэлгээчин **** 2024 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн “...нас гүйцсэн сарлагын 1 тооны эр үхэр 2,500,000 төгрөг, нас гүйцсэн 1 тооны сувай үнээ 2,000,000 төгрөг, 4настай сарлагын 1 тооны сувай үнээ 1,800,000 төгрөг, бүгд үнэлгээ 6,300,000 төгрөг...” гэх 12/20 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 23-25 дугаар хуудас/ тогтоогдож байна.
Шүүгдэгч **** нь 6300000 төгрөгийг хохирогч ****д төлсөн, хохирогч **** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч ****г бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч ****гийн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч **** нь хувийн ашиг олох шунахайн сэдэл зорилгоор гэмт үйлдэлдээ идэвхтэй буюу ухамсартай хандаж хохирол хор уршиг зориуд хүргэн эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх захиран зарцуулах үндсэн эрхэд халдан хохирогчийн олон тооны мал буюу гурван тооны сарлагийн үхрийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нууц аргаар арга хэлбэрээр өөрийн эзэмшлийн мотоциклыг ашиглан бэлчээр дээрээс нь хулгайлан авч ****од 6300000 төгрөгөөр худалдан борлуулж хохирогч ****д 6300000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогджээ. Шүүгдэгч **** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгч ****гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирол хор уршиг шинж чанар хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэм буруутай үйлдэлд нь 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай. Гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан 6300000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн. Шүүгдэгч ****д 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар зүсмийн эр үхрийн шийр 1 ширхэг үхрийн толгой 1 ширхэг байгааг дурдаж, улаан өнгийн Даюун маркийн мотоциклийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хохирол төлбөрт зарцуулах саналтай. Битүүмжилсэн эд хөрөнгөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй дүгнэлтийг гаргаж байна...”,
Хохирогчийн өмгөөлөгч **** шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүхээс шүүгдэгч ****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байгаа шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна. Ингээд оногдуулах ял шийтгэлийн талаар саналаа тавья. **** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа эрүүгийн хариуцлага хүлээж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг барагдуулсан. Эдгээр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хуулийн зохицуулалтад хамаарна. Ийм учраас хуульд заасан үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж оногдуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Нөгөө талаараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж үзэх тусгайлан заасан нөхцөл байдал байхгүй байна. 17.4 дүгээр зүйл ангид тухайн гэмт хэргийг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан. Хохирлын хэмжээ зэрэг нь ****гийн үйлдэл хамаарахгүй байгаа учраас 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэм буруутайд тооцож байгаа учраас тээврийн хэрэгсэл ашиглаж гэмт хэрэг үйлдсэн талаар хураагдсан байгаа тээврийн хэрэгслийг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгох зүйтэй. Оногдуулах ял шийтгэлийн тухайд өөрөө малчин хүн тодорхой цалин аваад нийгмийн даатгалын шимтгэл төлөх цалин орлогын эх үүсвэр байхгүй. Ерөнхийдөө олон тооны бог малтай. Бог мал дотроо цаг үеэ дагаад улирал нь болчихсон ямаагаа самнахад тодорхой хэмжээний мөнгөн орлого олох эх үүсвэр нь байж байгаа. Малын дансаар тодорхой мал хөрөнгөтэй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байгаа. Ийм учраас 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ****д хуульд заасан торгуулийн ялыг доод хэмжээнд оногдуулах боломжтой байна. Хохирол төлбөр хэлэлцэх төлбөргүйг дурдаж байна. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол таслан сэргийлэх арга хэмжээ болох хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгах саналуудыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна”,
Шүүгдэгчийн өмгөөлөгч **** шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүхээс миний үйлчлүүлэгч ****гийн хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан хөрөнгө завших гэмт хэргээр зүйлчилсэн учраас дараах дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу хохирол төлбөр барагдсан гэх хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Мөн хувийн байдлын тухайд анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Тийм учраас 17.4 дүгээр зүйлийн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө эд хөрөнгийг завшсан бол гэж байгаа. Энэ нь олон төрлийн сонголттой байгаа. 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай учраас 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх гэсэн зохицуулалт байгаа. Энэ зохицуулалтад хамааруулж 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих ял оногдуулахаар заагаагүй эсвэл хорих ялын дээд хэмжээг гурван жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ял хөнгөрүүлэх эсвэл хорих ялаас өөр төрлийн ял сонгон оногдуулах эсвэл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ял сонгон оногдуулах эсвэл хорих ял оногдуулахгүйгээр гурван жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх эрх хязгаарлахаар хөдөлмөрийн арга хэмжээ хэрэглэх гэж зохицуулсан байгаа. Тиймээс тухайн хүний хувийн байдал улсын өмгөөлөгч авсан боломж бололцоо зэргийг харгалзан 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг хэрэглэх боломжтой байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Тиймээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байгаа учраас 6 сарын хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх эрх хязгаарлах арга хэмжээ авч өгнө үү гэж эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтын тал талаар нэгэнт зүйлчлэл өөрчлөгдсөн учраас “Даюун” маркийн мотоциклийг буцаан шүүгдэгчид олгох мөн гурван толгойг шүүгдэгчид олгож эсвэл шүүхийн зүгээс устгах арга хэмжээ авах саналыг шүүхэд гаргаж байна” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан.
Шүүгдэгч **** овгийн ****ын ****г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч ****д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч ****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ****д тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч **** нь Өвөрхангай аймгийн Богд сумын 6 дугаар баг Дамжин гэх газарт оршин суудаг болох нь Өвөрхангай аймгийн Богд сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул шүүгдэгчийн тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч **** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан бөгөөд шүүгдэгч **** нь БНХАУлсад үйлдвэрлэгдсэн, “Даюун” маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклийг ашиглан гэмт хэрэг үйлдсэн.
Хохирогч ****ын хохирлыг төлж барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй, бусдад төлөх төлбөргүй байдлыг харгалзан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улаан өнгийн улсын дугааргүй “Даюун” маркийн DY162FMJ-2, *L5061126* моторын дугаартай, *L7GPCKLY1L1064844* аралын дугаартай мотоциклийг хураасан 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй дээрхи мотоциклийг ****д буцаан олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөх зүсийн сарлагын үхэрийн шир 1 ширхэг, эрүү хэсэгтээ ширгүй, толгойн нүүр хэсэгтээ хар халзан зүсмийн ширтэй, 2 ширхэг эвэртэй үхрийн толгой 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1, 2, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч **** овгийн ****ын ****д Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч **** овгийн ****ын ****г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч **** овгийн ****ын ****г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ****г тэнссэн хугацаанд оршин суух газар, эрхэлж буй ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч ****гийн тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улаан өнгийн улсын дугааргүй “Даюун” маркийн DY162FMJ-2, *L5061126* моторын дугаартай, *L7GPCKLY1L1064844* аралын дугаартай мотоциклийг хураасан 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөх зүсийн сарлагын үхэрийн шир 1 ширхэг, эрүү хэсэгтээ ширгүй, толгойн нүүр хэсэгтээ хар халзан зүсмийн ширтэй, 2 ширхэг эвэртэй үхрийн толгой 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Шүүгдэгч **** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч **** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА