Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 123/ШШ2023/0042

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн би, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Х сумын Засаг даргад холбогдох Төв аймгийн Х сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/193 дугаар захирамжийн “А” ХХК-нд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд “А” ХХК /РД:.../-аас Төв аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Х сумын Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг ойлгож байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Х сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт ...нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт ...Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй, 66.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бд нэхэмжлэгч “А” ХХК-аас 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр олгосон итгэмжлэлд ...итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйл, 28 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн бүхий л эрхийг эдэлж, үүргийг хүлээж захиргааны хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаанд оролцоно гэж нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзах эрхийг олгосон байгааг дурдах нь зүйтэй

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар ...Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж шүүгчийн захирамжийн үр дагавар тайлбарласныг ойлгож энэ тухай баримтад гарыг үсэг зурсан болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Х сумын Засаг даргад холбогдох Төв аймгийн Х сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/193 дугаар захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарласугай.

5. Захирамжийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах У.Болортуяад даалгасугай.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Ч.ОДСҮРЭН