Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш,

улсын яллагч Т.Дэлгэрсайхан,

хохирогч, иргэний нэхэмжлэгч *******,

шүүгдэгч *******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт *******д холбогдох эрүүгийн 201718010056  тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 0000 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Норовлин сумд төрсөн, эмэгтэй, 00 настай, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамтаар Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 1 дүгээр баг Хүжийн ам гэх газарт оршин суух хаягтай, Боржигон овогт ******* /РД: СП-/.          

Үйлдсэн хэргийн талаар:

            Шүүгдэгч ******* нь 2017 оны 04-р сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 1-р багийн нутаг Хавчуу гэх газарт гэрийн гадаа гал болон шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцаж галын үнсээ бүрэн унтраалгүйгээр асгасны улмаас ой хээрийн түймэр гарч, 311 га газар түймэрт өртөж байгаль экологид 123 090 000 төгрөгийн хохирол учирсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр:

1. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, / хх-ийн 5-7 дугаар хуудас /,

2. Хохирогч иргэний нэхэмжлэгч *******гийн мэдүүлэг / хх-ийн 16 дугаар хуудас/,

3. Ой хээрийн түймэр унтраасан тухай тэмдэглэл / хх-ийн 18 дугаар хуудас /,

4. иргэний нэхэмжлэгч С.Эрдэнийн мэдүүлэг / хх-ийн 24 дүгээр хуудас /,

5. Орхон аймгийн Онцгой байдлын алба хаагчдаас түймрийг унтрааж ажилласан баримтууд / хх-ийн 25-31 дүгээр хуудас /,

6. Гэрч Октъябрийн мэдүүлэг / хх-ийн 32 дугаар хуудас /,

7. Гэрч Г.Лхагваагийн мэдүүлэг / хх-ийн 33 дугаар хуудас /,

8. Гэрч Очирсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

9. Шинжээч Ү.Баян-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,

10. Гэрч Энхтулгын мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

11. Байгаль орчны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54 дүгээр хуудас/,

12. Гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагчийн дүгнэлт /хх-ийн 49 дүгээр хуудас/ зэргийг,         

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр:

  1. Гэрч Очирсүрэнгийн мэдүүлэг / хх-ийн 37 дугаар хуудас/,
  2. Шүүгдэгчийн эд хөрөнгийн байдлыг шалгасан баримт / хх-ийн 70 дугаар хуудас/, 
  3. Багийн засаг даргын тодорхойлолт / хх-ийн 72 дугаар хуудас /,
  4. Жирэмсний хяналтын карт / хх-ийн 77 дугаар хуудас/,
  5. Ял шалгах хуудас /хх-ийн 79 дүгээр хуудас/,
  6. Шинжээчийн тодорхойлолт /хх-ийн 48,49 дүгээр хуудас/,
  7. Орхон бүсийн ойн ангийн байцаагийн тодорхойлолт /хх-ийн  54 дүгээр хуудас/,
  8. Экологи эдийн засгийн хохирол тогтоосон акт /хх-ийн 54 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн хэлэлцүүлэв.

 

Шүүгдэгч ******* нь 2017 оны 04-р сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 1-р багийн нутаг Хавчуу гэх газарт гэрийн гадаа гал болон шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцаж, галын үнсээ бүрэн унтраалгүйгээр асгасны улмаас ой хээрийн түймэр гарч 311 га газар түймэрт өртөж байгаль экологид 123.090.000 төгрөгийн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

1. Мөрдөн байцаалтад хохирогч, иргэний нэхэмжлэгч *******гийн өгсөн:

 “...2017 оны 04 сарын 28-ны өдөр 12 цагийн үед Хавчуу гэх газарт түймэр гарч байнна гэсний дагуу би ивэн 1 дүгээр багийн байгаль хамгаалагч руу залгаж юу болсон талаар тодруулсан боловч би сайн мэдэхгүй байна хөдөөгөөр онцгой байдлын газрын алба хаагчидтай явж байна гэж тайлбарласан. Тэгэхээр нь би наанаасаа буцаа Ивэн 1 дүгээр багийн Хавчуу гэх газар түймэр гарч байна унтраах ажлыг яаралтай зохион байгуул гэж хэлсэн. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын алба хаагчид ойн хээрийн түймрийг унтраах зорилгоор багаж хэрэгсэл аваад явсан. Намайг гал гарсан газар очих үед гадаа урдаас салхитай гал бол нэлээн том талбай хамарчихсан мод руу орчихсон ойн хээрийн түймэр гарч байсан. Ойн хээрийн түймэр гарч байсныг 2017 оны 05 сарын 02-ны өдөр цурманд аваад буусан юм... Газрын даамал шатсан газруудын зургийг зааж холбогдох багаж хэрэгслээр хэмжсэний үндсэн дээр 311 га талбай гэж гаргаж ирсэн... Уг хохирлын акт нь ойн санд учирсан хохирлын хэмжээг Орхон бүсийн ойн ангиас тогтоосон хохирол байсан ба уг хохирол нь 123.090.000 төгрөг болж байсан. Харин шууд гарсан зардал буюу хоол хүнс, бензин гээд 1.258.100 төгрөг болж байсан. Ингээд нэмээд үзэхээр нийт 124.348.100 төгрөг болж байгаа юм. Ойн хээрийн түймрийн хохирлын актан дээр 124.348.1 гэж бичсэн нь мянгачилсан тоо байгаа юм. Акт гаргасан хүснэгт нь батлагдаж гарсан хүснэгт байгаа юм... Орхон аймаг дахь онцгой байдлын газраас 249.700 төгрөгний нэхэмжлэл ирснийг цагаагийн байгууллагад шилжүүлсэн. Өөр ямар нэгэн иргэн болон аж ахуйн нэгж байгууллагаас ирсэн нэхэмжлэл байхгүй... Байгал орчинд учруулсан хохирол бол 123.090.000 төгрөг, шууд зардал буюу шатахуун, хоол хүнс зэрэгт гарсан зардал нь 1.258.100 төгрөг, Орхон аймаг дахь Онцгой байдлын газраас 249.700 төгрөгний хохирол гарсан. Өөр ямар нэгэн хохирол болон нэхэмжилсэн зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/,

2. Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч С.Эрдэнийн өгсөн:

“...Би Орхон аймгийн Онцгой байдлын газарт гал түймрийн улсын  хяналтын байцаагч ажилтай. Би 2017 оны 04 сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас манайд мэдээлэл ирсний дагуу манай байгууллагаас 2 тээврийн хэрэгсэл, 22 алба хаагч очсон. Бид нарыг очиход гал газарт нэлээн дэлгэрсэн баруун хойшоо тархаж байсан. Түймэр бол Хавчуугийн энгэр рүү доошоо уруудаж шатаад мод руугаа орчихсон байан. Бид нар нийт 5 өдөр 4 шөнө ажиллаж гарсан ой хээрийн түймрийг унтраасан байгаа юм... Манай байгууллагаас нэхэмжилж байгаа зүйл бол шатах тослох материалын шууд зардал байгаа юм. Бид нарын 2 тээврийн хэрэгсэлд зарцуулсан шатах тослох материалын зардлын өртөг нь 249.700 төгрөг юм. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/,

3. Мөрдөн байцаалтад гэрч Д.Лхагваагийн өгсөн:

“...Хэзээ гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан бид нарыг гадаа ямаа самаанд сууж байх үед гэнэт утаа гарахаар нь юу болов гээд хартал түймэр гарч байсан. Тэгэхээр нь манай ах Октъябр хүүхэд нь гээд хэл ам муутай, хөгжлийн бэрхшээлтэй Амартүвшин, манай хүү Амаржаргал бид 4 очсон. Очоод харахад 2 гуугаар түймэр гараад бид нар хаад хэсгээр унтраах гээд үзэж байсан. Тэгтэл Оюун-Эрдэнэ гээд хүүхэн ганцаараа гал унтраах гээд газар нүдээд зогсож байсан. Бид нар уг гарсан түймрийг унтраах гээд их үзсэн боловч дийлээгүй... Бид нарыг очиход 1 га гарантай явж байсан. Тэгээд салхилаад уг түймрийг дийлэхгүй алдаад мод руу орчихсон. Ямар ч байсан уг түймэр нэлээн газар авсан байх. Уул даваад явсан... Гадаа нартай халуун, түймэр гарсны дараа их салхитай болчихсон...” /хх-ийн 33-р хуудас/,

4. Мөрдөн байцаалтад гэрч Д.Октябрын өгсөн:

“...Би 2017 оны 04 сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 1 дүгээр баг Хавчуу гэх газарт гэрээ хүүтэйгээ байх үед гэнэт утаа харагдаад эхэлсэн. Тэгэхээр нь айлын гэр, өвөлжөө шатаж байгаа юм биш биз дээ гэж бодоод хартал ойн хээрийн түймэр гарч байсан. Тэгээд очтол Оюун-Эрдэнэ гэх эмэгтэй ганцаараа гарсан галыг унтраах гэж байх шиг байсан. Тэгээд очоод хамт гал унтраах гэсэн боловч дийлээгүй. Гарсан гал нь салхинд хурдацтай газар авч байсан... Бид нарыг очиход хагас орчим га газар байсан. Тэгээд сүүлдээ мод руу яваад орчихсон юм. Унтраах гэсэн боловч дийлээгүй юм... Манай дүү хүүхэдтэйгээ би хүүтэйгээ бид 4 ямар ч байсан очиход Оюун-Эрдэнэ гээд эмэгтэй байсан. Өөр хэн байсныг сайн мэдэхгүй байна... Гадаа нартай халуун байсан. Сүүлд их салхилах шиг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 хуудас/,

5. Мөрдөн байцаалтад гэрч Л.Амаржаргалын өгсөн:

“...Би 2017 оны 04 дугаар сар 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 1 дүгээр баг Хавчуу гэх газар байх үед гэнэт утаа гараад явчихсан. Тэгээд юу болов гээд харах үед түймэр гарч байсан. Тэгээд манай аав Лхагваа, ах Октъябр, ах хэл ам муутай, хөжглийн бэрхшээлтэй Амартүвшин ах бид 4 хамт явсан. Очоод үзтэл газар өвс шатаж байсан. Бид 4 унтраах гээд үзсэн боловч салхитай байсан учраас дийлээгүй. Мөн тэнд Оюун-Эрдэнэ гээд эгч байсан. Түймэр бол Оюун-Эрдэнийн гэрийн наад болон цаад талаар гарч байсан... Ямар ч байсан наад тал руугаа биш цаад тал руугаа мод руу ороод нэлээн газар шатчихсан байсан. Өвч болон моднууд шатсан... Би сайн мэдэхгүй байна. ямар ч байсан Оюун-Эрдэнэ эгчийн гэрийн урд талын гуунаас гарсан байсан... Ямар ч байсан мод руу орсон. Тэр газар шигүү мод байсан. Тэнд хар мод, хус зэрэг моднууд байсан... Халуун нартай мөн их салхитай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 хуудас/,

6. Мөрдөн байцаалтад гэрч М.Батбаатарын өгсөн:

“...Би болсон явдлын талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан ойн хээрийн түймэр гарсан сураг бол байсан... Манайх бараг саахалт айл байгаа юм. Бид нар хоорондоо танил шахуу хүмүүс байгаа юм... Нэг их илүү дутуу зан байхгүй. Гэртээ хүүхдүүдээ хараад л байж байдаг эмэгтэй байгаа юм. Архи тамхи хэрэглэдэггүй, гэрийнхээ ажлыг хийгээд байж байдаг эмэгтэй... Ер нь бол тааруухан амьдралтай хүмүүс байгаа. Бага насны 2 хүүхэдтэй, Оюун-Эрдэнэ өөрөө одоо жирэмсэн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 хуудас/,

7. Мөрдөн байцаалтад гэрч Ж.Очирсүрэнгийн өгсөн:

“...Би 2017 оны 04 сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Хавчуу гэх газар гэртээ өөрийн эхнэр 2 хүүхдийн хамт байсан. Би тухайн өдрийн өглөө эрт малаа услах гээд явсан байсан. Малаа хараад байж байтал гэнэт утаа гараад явчихаар нь юу болов гээд буцаад очтол манай гэрийн гаднаас гал асаад эхэлчихсэн байдалтай түймэр гарч байсан. Тухайн үед би гарсан түймрийг унтраах гэж гээд дийлээгүй... Намайг гэрт очоод харахад гэрийн хажуунаас гал эхэлж гарсан байдалтай газарт ургасан өвс нь харласан байсан. Тэгээд би эхнэр болох Оюун-Эрдэнийг ирэхээр нь асуусан чинь би цаагуур гарсан галыг унтраах гэж яваад ирлээ миний хаясан үнснээс гал гарсан байна гэж надад хэлсэн... Намайг очих үед Октъябр, дүү болон дүүгийнхээ хүүхэдтэй гарч байсан түймрийг унтраах гээд ноцолдоод байж байсан... Нэлээн хэмжээний газар шатсан ба хэсэг хэсэг мод руу орчихсон байсан... Манай гэрт манай хүүхдүүд болох 4 настай охин, 2 настай хүү маань байсан. Өөр хүн байгаагүй... Ямар ч байсан Сайхан сумын Онцгой байдлын алба байсан. Би наана байсан хүмүүс яаж унтраасан гэдгийг бас сайн хэлж мэдэхгүй байна... Оюун-Эрдэнэ бол манай эхнэр байгаа юм. Бид 2 нэг гэрт ороод 5 жил болж байна. Одоо 4 настай охин, 2 настай хүү мөн эхнэр Оюун-Эрдэнэ одоо жирэмсэн 5 сар гарантай байгаа... Манай ер нь амьдрал ахуй бол доогуур. Нэг их мал ахуй гээд байх юм байхгүй. Би ажил хийх гэхээр нас хөгшин гээд ер нь бол ажилд авдаггүй. Хоногтоо хоосон хонох шахуу л амьдарч байна даа... Манай Оюун-Эрдэнэ бол нэг их илүү дутуу зангүй л хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 хуудас/,

8. Мөрдөн байцаалтад гэрч Ү.Баян-Эрдэнийн өгсөн:

“...2017 оны 04 сарын 28-ны өдөр 14 цагийн үед ойн хээрийн түймэр гарч байна гэх мэдээллийн дагуу Баруунбүрэн сумаас нийт 18 хүний бүрэлдэхүүнтэй ойн хээрийн түймэр гарч байсан газарт очсон. Уг ойн хээрийн түймэр гарсан гэх газар очиход түймэр бол тэлсэн байдалтай нэлээн том талбайг хамарсан байсан...  Газар болон шинэс, хус гэх моднууд байсан... Байгал орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 12 сарын 11-ний өдрийн 394 дугаар тушаалын 2,3 дугаар хавсралтыг баримталж экологи эдийн засгийн үнэлгээг гаргасан... Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Ивэн 1 дүгээр багийн Хавчуугийн амнаас гарсан ой хээрийн түймэрт шатсан нийт талбай нь 311 га талбай болж байгаагаас ойгоор бүрхэгдсэн талбай нь 168 га, ойгоор бүрхэгдээгүй талбай нь 143 га талбай болж байсан. Үүүнийг талбай тус бүрээр тооцож үзэхэд 3 дугаар мужийн ойн сангийн ойгоор бүрхэгдсэн нэг га талбайн шинэсэн ойн экологийн эдийн засгийн үнэлгээг түймрийн сул зэрэглэлд хамруулж ойн сангийн хохирлыг 5 хувиар тооцдог. Ойгоор бүрхэгдсэн нийт талбайгаас шинэсэн ойн сан нь 158 га байсан учраас Байгал орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 12 сарын 11-ний өдрийн 394 дугаар тушаалын 2 дугаар хавсралтанд 1 га шинэсэн ой талбай нь 12.000.000 төгрөг гэж заасан байх бөгөөд үүний 5 хувь нь 600.000 төгрөг болно. Шинэсэн ойн сан нь 158 га байсан учир нийт 94.800.000 төгрөг болж байна. Хусан ой нь 10 га байх бөгөөд Байгал орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 12 сарын 11-ний өдрийн 394 дугаар тушаалын 2 дугаар хавсралтанд 1 га хусан ойн талбай нь 500.000 төгрөг байх бөгөөд 5 хувиар бодохоор 255.000 төгрөг болно. Иймээс нийт 10 га хусан ойн талбай нь 2.550.000 төгрөг болж байна. Ойгоор бүрхэгдсэн талбай нь 143 га байх бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын 2009 оны 12 сарын 11-ний өдрийн 394 дугаар тушаалын 3 дугаар хавсралтанд түймэрт шатсан талбай нь 3.600.000 төгрөг байна гэсний 5 хувь нь 180.000 төгрөг болж байгаа. Тэгэхээр 143 га талбай 25.740.000 төгрөг болж байна. Ингээд нийт  экологи, эдийн засгийн үнэлгээг бодож гаргахаар 123.090.000 төгрөг болж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуудас/,

 

9. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, / хх-ийн 5-7 дугаар хуудас /,

10. Ой хээрийн түймэр унтраасан тухай тэмдэглэл / хх-ийн 18 дугаар хуудас/,

11. Орхон аймгийн Онцгой байдлын алба хаагчдаас түймрийг унтрааж ажилласан баримтууд / хх-ийн 25-31 дүгээр хуудас /,

12. Орхон бүсийн сум дундын ойн ангийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай Экологи, эдийн засгийн үнэлгээ тогтоох тухай дүгнэлт /хх-ийн 54 дүгээр хуудас/,

 

13. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 31-03/03 гал гарсан тухай акт /хх-ийн 49 дүгээр хуудас/,

14. Ой хээрийн түймрийн хохирлын акт /хх-ийн 56 хуудас/,

15. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч *******гийн өгсөн:

“...2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Ивэнгээс гал гарсан тухай дуудлага ирсэн. Дуудлагын дагуу тухайн газарт очиход дайчлага гаргаж ойрын сум орон нутгаас олон хүн очсон байдалтай байсан. Нэлээн салхитай байсан тул гал маш түргэн хугацаанд тархсан байсан. Эднийх Хавчуу гэх газар ахынхтайгаа хамт байж байгаад ахынх нь тэр өдөр нүүж өөрсдөө араас нь нүүх гэж байсан юм байна лээ. Нүүхээсээ өмнө цай чанаж байгаад үнсээ асгаснаас болж гал гаргасан байсан. Энэ хэрэгт байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоохоор мэргэжлийн ангиуд хохирол тогтоох аргын дагуу ажилласан. Нийт галд автсан талбай 311 га байгаагийн ойн сан бүхий 168 га, цагаан ангир бэлчээр нуга бүхий газар 143 га байгаа. Хохирлын хувь хэмжээг тогтоох аргын дагуу гаргасан дүгнэлтэнд ойн санд учруулсан хохирол 123.000.000 төгрөг байна гэж тогтоосон. Мөн гал унтраах ажилд Дархан, Сэлэнгэ, Булган, Орхон аймгийн гал унтраах ангиуд ирж ажилласан бөгөөд бензинд нэг сая гаран төгрөг зарцуулсан. Нийт 124.243.000 төгрөгний хохирол учирсан. Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг гал гарсан газар ажиллаад тухайн үед 4 дүгээр сард цас бүрэн арилаагүй газрын хөрс чийгтэй байсан тул шаталтын зэргийг сул гэж тогтоосон. Тиймээс цаг агаарын таатай нөхцөл бүрдвэл тухайн ой, ургамлууд нөхөн сэргэх боломжтой гэж үзэж байгаа юм. Бид шүүгдэгчийн ахуй амьдралыг мэдэж байгаа. Мөн өөрсдөө өөрийн чадлаараа учруулсан хохирлоо нөхөн төлнө, боломжоороо байгалыг нөхөн сэргээхэд суулгац суулгаж үрсэлгээ хийнэ гэж хэлж байгаа. Хэрвээ суулгац, үрсэлгээ хийхээр бидэнд авчраад өгвөл бид дайчилгаа, албан ёсны ажил зохион байгуулж ойн нөхөн сэргээлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх боломжтой. Бид Засаг даргын тамгын газраараа хуралдаж энэ талаар олон удаа ярилцаж үзсэн. Тиймээс би байгаль орчинд учруулсан зардлыг нөхөн төлүүлэхгүйгээр бензин тосны зардалд гарсан 1.243.000 төгрөгийг нөхөн төлүүлэх саналтай байна...” гэх мэдүүлэг,

16. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Оюун-Эрдэнийн өгсөн: “...2017 оны 04-р сарын 28-ны өдөр өглөө босоод үнсээ асгасан. Буцаж хүүхдүүдээ гэрт нь оруулчихаад иртэл гал асчихсан байсан. Галаа унтраах гэсэн боловч унтрааж чадаагүй ой руу орчихсон... Буруугаа хүлээж гэмшиж байна...” гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Прокуророос хэргийг зүйлчилсэн зүйлчлэл зөв, шүүгдэгч нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.  

Иймд шүүгдэгч У.Оюун-Эрдэнийг гал шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч 311 га газар түймэрт өртөж байгаль экологид 123.090.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1-д зааснаар ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч У.Оюун-Эрдэнийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн/, шүүгдэгчийн хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялын доод хэмжээгээр  буюу 1 жилийн хугацаагаар хорих ял  оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь ой, хээрийн түймэр тавьж байгаль орчинд нийт 123.090.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* “..Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг гал гарсан газар ажиллаад тухайн үед 4 дүгээр сард цас бүрэн арилаагүй газрын хөрс чийгтэй байсан тул шаталтын зэргийг сул гэж тогтоосон. Тиймээс цаг агаарын таатай нөхцөл бүрдвэл тухайн ой, ургамлууд нөхөн сэргэх боломжтой гэж үзэж байгаа юм. Бид шүүгдэгчийн ахуй амьдралыг мэдэж байгаа. Мөн өөрсдөө өөрийн чадлаараа учруулсан хохирлоо нөхөн төлнө, боломжоороо байгалыг нөхөн сэргээхэд суулгац суулгаж үрсэлгээ хийнэ гэж хэлж байгаа. Хэрвээ суулгац, үрсэлгээ хийхээр бидэнд авчраад өгвөл бид дайчилгаа, албан ёсны ажил зохион байгуулж ойн нөхөн сэргээлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх боломжтой. Бид Засаг даргын тамгын газраараа хуралдаж энэ талаар олон удаа ярилцаж үзсэн. Тиймээс би байгаль орчинд учруулсан хохирол 123.090.000 төгрөгийг нөхөн төлүүлэхгүйгээр бензин тосны зардалд гарсан 1.258.100 төгрөгийг нөхөн төлүүлэх саналтай байна. Энэ 1.258.100 төгрөгний бензин шатахууны зардалд Орхон аймгийн аврах гал унтраах ангийн нэхэмжилсэн 249.700 төгрөгний шатахууны зардал ороод нийт 1.258.100 төгрөг болж байгаа...” гэж мэдүүлж байх бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч нь байгаль экологид учирсан 123.090.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилхээс татгалзсан бөгөөд шатахууны зардалд 1.008.400 төгрөг нэхэмжилсэн болно.

Мөн Орхон аймгийн Онцгой байдлын газрын томилсон иргэний нэхэмжлэгч С.Эрдэнэ нь мөрдөн байцаалтанд: ...Манай байгууллагаас нэхэмжилж байгаа зүйл бол шатах тослох материалын шууд зардал байгаа юм. Бид нарын 2 тээврийн хэрэгсэлд зарцуулсан шатах тослох материалын зардлын өртөг нь 249.700 төгрөг юм. Үүнийг гаргуулж өгнө үү... гэж мэдүүлжээ.

Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйүлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******эс Ой хээрийн түймрийн хохирлын актаар тогтоогдсон шатахууны зардал 1.008.400 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын ЗДТГ-т, 249.700 төгрөгийг тус тус гаргуулж Орхон аймгийн Онцгой байдлын газарт олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь жирэмсэн болох нь хэрэгт авагдсан жирэмсэн эмэгтэйн хяналтын карт /хх-ийн 77 хуудас/-аар тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүх ан худаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэйд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно... гэж заасны дагуу шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулах нь хуульд нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч У.Оюун-Эрдэнийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1.258.100 төгрөгийг төлж барагдуулах талаар арга хэмжээ авах үүргийг шүүхээс хүлээлгэж байна.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй  болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4-д заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Уранхайчийн Оюун-Эрдэнийг гал шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн /2015 оны/ 24.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч У.Оюун-Эрдэнийг 01 жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд ялтанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавьсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******эс 249.700 төгрөг гаргуулж, Орхон аймгийн Онцгой байдлын газарт, 1.008.400 төгрөг гаргуулж, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын тамгын газарт тус тус олгосугай.  

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч У.Оюун-Эрдэнийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1.258.100 төгрөгийг төлж барагдуулах талаар арга хэмжээ авах үүргийг шүүхээс хүлээлгэсүгэй.

7. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.    

8. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Г.ДЭЛГЭРСАЙХАН