| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/0099/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/112 |
| Огноо | 2025-05-13 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | А.Алтангэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/112
2025 05 13 2025/ШЦТ/112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин,
Улсын яллагч А.Алтангэрэл,
Шүүгдэгч **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** ****т холбогдох 2526000000087 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6: эхнэр, 4 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын *** дугаар баг **** тоотод оршин суудаг, урьд ял эдэлж байгаагүй************* **** /РД:ЙМ ******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч **** нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан байхдаа 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуугаар 34-59 ӨВО улсын дугаартай “Приус 20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч **** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
1.Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2. Жолоочийн лавлагаагаар **** нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар эрхээ хасуулсан талаарх жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 22 хуудас/,
3. Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ЗШ/383 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 33-37 хуудас/,
4. Гэрч ****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Цагдаагийн газрын даргын баталсан томилгооны дагуу замын оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. Тэгээд Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр буюу ТИС-н гүүрний баруун талд тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж байтал 34-59 ӨВО улсын дугаартай ногоон саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг дохиж зогсоох гэтэл огт зогсолгүй техникийн зах чиглэлтэй явсан тэгээд араас нь явтал шороон зам руу гараад зогссон. Тухайн тээврийн хэрэгслийг шалгахад **** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Драгер багажаар шалгах гэтэл би найзындаа пиво уусан нь үнэн гэхдээ би шалгуулахгүй гэсэн. Цагдаагийн газар ирээд цагдаагийн нэгдсэн санд шүүж үзэхэд **** нь 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр жолоодох эрхээ хасуулсан байсан тул тус өдрийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн. **** нь нилээн согтолттой байсан хэл ярианд нь өөрчлөлт орсон байсан тэгээд драгер багажаар согтолтын зэргийг шалгах гэтэл татгалзсан. Тухайн үед энгэрийн камер багтаамж дүүрсэн байсан тул бичлэг хийгдээгүй. Би тухайн өдөр цагдаа зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч П.****ын хамт үүрэг гүйцэтгэж байсан...” мэдүүлэг /хх-ийн 7 хуудас/,
4. Шүүгдэгч ****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Арвайхээр сумын 9 дүгээр багт орой 20 цагийн үед найз Өлзийбаярын гэрт нь “Сэнгүр” нэртэй 2,5 литрийн нэг пиво уусан. Тэгээд Өлзийбаярынхаас 34-59 ӨВО улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслээ унаад Арвайхээр сумын 5 дугаар багт байх техникийн захын зүүн талд 22 цаг 30 минут орчимд цагдаатай таарсан. Тэгээд цагдаа драгер багажаар шалгах гэтэл би татгалзсан. Би автомашин жолоодох эрхээ хасуулчихсан байсан учраас драгер багажаар шалгуулахаас татгалзсан. Яллагдагчаар татах тогтоолтой танилцсан, тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Тухайн 34-59 ӨВО Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь миний төрсөн ээж ****гийн нэр дээр байдаг боловч би унадаг. Манай ээж хөдөө байдаг тул тэр болгон унаад байдаггүй...” мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/,
5. Гэрч ****аас 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн 1 ширхэг СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4 хуудас/,
6. Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2526000000087 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол” /хх-ийн 9-10 хуудас/ зэрэг болно.
Хэрэгт шүүгдэгч ****ын хувийн байдлыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2024 оны тооллого, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, /хх-ийн 19, 21-29 хуудас/ авагдсан байна.
2. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...**** нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 34-59 ӨВО улсын дугаартай “Toyota Приус 20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч ****т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ****т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцэхүйц байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол” гэж хуульчилсан.
Тус зүйл хэсгийн тайлбарт “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг”,
“Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг,
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг тус тус ойлгоно гэж тайлбарласан.
Шүүгдэгч **** нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн нэгдсэн системийн жолоочийн лавлагаа, гэмт хэрэг, зөрчлийн лавлагаа, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ЗШ/383 дугаартай шийтгэвэр зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч **** нь урьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуугаар 34-59 ӨВО улсын дугаартай “Приус 20” маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад татгалзсан талаарх тэмдэглэл /хх-ийн 3 хуудас/,
Жолоочийн лавлагаагаар **** нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар эрхээ хасуулсан талаарх жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 22 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ЗШ/383 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 33-37 хуудас/,
Гэрч ****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Цагдаагийн газрын даргын баталсан томилгооны дагуу замын оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. Тэгээд Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр буюу ТИС-н гүүрний баруун талд тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж байтал 34-59 ӨВО улсын дугаартай ногоон саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг дохиж зогсоох гэтэл огт зогсолгүй техникийн зах чиглэлтэй явсан тэгээд араас нь явтал шороон зам руу гараад зогссон. Тухайн тээврийн хэрэгслийг шалгахад **** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Драгер багажаар шалгах гэтэл би найзындаа пиво уусан нь үнэн гэхдээ би шалгуулахгүй гэсэн. Цагдаагийн газар ирээд цагдаагийн нэгдсэн санд шүүж үзэхэд **** нь 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр жолоодох эрхээ хасуулсан байсан тул тус өдрийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн. **** нь нилээн согтолттой байсан хэл ярианд нь өөрчлөлт орсон байсан тэгээд драгер багажаар согтолтын зэргийг шалгах гэтэл татгалзсан. Тухайн үед энгэрийн камер багтаамж дүүрсэн байсан тул бичлэг хийгдээгүй. Би тухайн өдөр цагдаа зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч П.****ын хамт үүрэг гүйцэтгэж байсан...” мэдүүлэг /хх-ийн 7 хуудас/,
Шүүгдэгч ****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Арвайхээр сумын 9 дүгээр багт орой 20 цагийн үед найз Өлзийбаярын гэрт нь “Сэнгүр” нэртэй 2,5 литрийн нэг пиво уусан. Тэгээд Өлзийбаярынхаас 34-59 ӨВО улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслээ унаад Арвайхээр сумын 5 дугаар багт байх техникийн захын зүүн талд 22 цаг 30 минут орчимд цагдаатай таарсан. Тэгээд цагдаа драгер багажаар шалгах гэтэл би татгалзсан. Би автомашин жолоодох эрхээ хасуулчихсан байсан учраас драгер багажаар шалгуулахаас татгалзсан. Яллагдагчаар татах тогтоолтой танилцсан, тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Тухайн 34-59 ӨВО Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь миний төрсөн ээж ****гийн нэр дээр байдаг боловч би унадаг. Манай ээж хөдөө байдаг тул тэр болгон унаад байдаггүй...” мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/,
Гэрч ****аас 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн 1 ширхэг СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2526000000087 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол” /хх-ийн 9-10 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн байхаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч **** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч ****т холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэв.
3.Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...**** нь хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь бүрэн нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч ****ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршиг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх төгрөгөөр буюу 2700000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж байна. Шүүгдэгч нь урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан.
Шүүгдэгч **** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял оногдуулахаар хуульчилсан.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** ****ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2700000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****т шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч ****т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** ****ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** ****ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2700000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****т шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч ****т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч **** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА