Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/113

 

 

 

 

 

 

 

2025          05              13                                               2025/ШЦТ/113

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анужин,

Улсын яллагч А.Алтангэрэл,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***т холбогдох 2526000000085  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, **** оны ** дүгээр сарын 01-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3: хүүхдүүдийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын *** дугаар багийн **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *** /РД:ЙД*****/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *** нь 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 11 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар хороонд байрлах Түшиг худалдааны төвийн 23 дугаар лангуунаас хохирогч ***ы эзэмшлийн 2 ширхэг монетон ээмгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар хулгайлан авч ***д 720000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.  

 

           Шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            1. Хохирогч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 11 цаг өнгөрч байх үед Түшиг худалдааны төвийн 23 дугаар лангууны эд зүйлсээ бүртгэхэд эмэгтэй хүний монетон зууван хэлбэртэй ээмэг 1 ширхэг, шигтгээтэй цоожин хэлбэртэй ээмэг 1 ширхэг алдагдсан байсан. Тэгээд өөрийн лангууны камераа шүүж үзтэл надад эвдэрхий ээмэгний алтны өөдөс 484000 төгрөгөөр худалдсан эмэгтэй тус бүрээр нь лангуунаас авсан байсан. Тухайн эмэгтэй *** гэх *** гэх дансаар надад алт зарсан мөнгөө авсан. Тухайн 2 ээмэг хосоороо бол 1800000 төгрөгний үнэлгээтэй. Алдсан 2 ээмэг бол 900000 төгрөгний үнэлгээтэй юм. Би өөрийн алдагдсан эд зүйлсээ олж авмаар байна...” мэдүүлэг /хх-ийн 7 хуудас/,

 

            2. Гэрч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Арвайхээр сумын 5 дугаар багийн Хангамж худалдааны төвд ломбардны үйл ажиллагаа эрхлээд 11 жил болж байна. Тухайн ломбард 3-8 хувийн хүүтэйгээр иргэдэд үнэт эдлэл барьцаалан зээлдүүлдэг. Тухайн өдөр нэг эмэгтэй 2 ширхэг монетон ээмэг зарна гэж орж ирсэн юм. Тэгээд би граммлаж үзээд 360000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тухайн эмэгтэйг бол танихгүй. Тухайн эмэгтэй мөнгөө Хаан банкны *** гэх хүний *** дугаартай дансаар авсан. Тухайн эмэгтэй цагдаа нар ирж ээмэг хурааж авсны дараа 360000 төгрөг буцаалт гэж шилжүүлсэн байсан...” мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/,

 

            3. 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гэрч ***аас эд зүйл хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 24 хуудас /,

 

4. Хохирогч *** эд зүйл таньж олсон мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 28-29 хуудас/,

 

5. 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Түшиг худалдааны төвийн 23 дугаар лангууны камерын бичлэг,

 

6. ***ийн Хаан банкны *** тоот дансанд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 36 хуудас/ зэрэг болно.

 

           Шүүгдэгч ***ийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн Засаг даргын тодорхолойлолт, төрөл садангийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53-58 хуудас/ зэрэг болно.

 

           1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчийн гэм буруугийн талаар “.... Шүүгдэгч *** нь 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах “Түшиг” худалдааны төвийн 23 дуугаар лангуунаас ***ы эзэмшлийн 2 ширхэг монетон ээмгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар хулгайлан авч ***д 720000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч ***, гэрч *** нарын мэдүүлэг, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн гэрч ***аас эд зүйл хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, хохирогч *** эд зүйл таньж олсон мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Түшиг” худалдааны төвийн 23 дугаар лангууны камерын бичлэг, *** Хаан банкны *** тоот дансанд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...”,  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч *** шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Улсын яллагчийн дүгнэлтэд дурдагдсан нотлох баримтуудаар миний үйлчлүүлэгч ***ийн гэм буруу хангалттай тогтоогдож байгаа гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. Зөв зүйлчилсэн байна гэж дүгнэж байна...” гэсэн дүгнэлтүүдийг гаргасан.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч ***т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

           Иймд  шүүгдэгч ***ийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 11 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар хороонд байрлах Түшиг худалдааны төвийн 23 дугаар лангуунаас хохирогч ***ы эзэмшлийн 2 ширхэг монетон ээмгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар хулгайлан авч ***д 720000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн нөхцөл байдлыг шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой хянаж үзэхэд шүүгдэгч ***ийн дээрх үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

            Шүүгдэгч *** нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нууцаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

1. Хохирогч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 11 цаг өнгөрч байх үед Түшиг худалдааны төвийн 23 дугаар лангууны эд зүйлсээ бүртгэхэд эмэгтэй хүний монетон зууван хэлбэртэй ээмэг 1 ширхэг, шигтгээтэй цоожин хэлбэртэй ээмэг 1 ширхэг алдагдсан байсан. Тэгээд өөрийн лангууны камераа шүүж үзтэл надад эвдэрхий ээмэгний алтны өөдөс 484000 төгрөгөөр худалдсан эмэгтэй тус бүрээр нь лангуунаас авсан байсан. Тухайн эмэгтэй *** гэх *** гэх дансаар надад алт зарсан мөнгөө авсан. Тухайн 2 ээмэг хосоороо бол 1800000 төгрөгний үнэлгээтэй. Алдсан 2 ээмэг бол 900000 төгрөгний үнэлгээтэй юм. Би өөрийн алдагдсан эд зүйлсээ олж авмаар байна...” мэдүүлэг /хх-ийн 7 хуудас/,

 

            2. Гэрч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Арвайхээр сумын 5 дугаар багийн Хангамж худалдааны төвд ломбардны үйл ажиллагаа эрхлээд 11 жил болж байна. Тухайн ломбард 3-8 хувийн хүүтэйгээр иргэдэд үнэт эдлэл барьцаалан зээлдүүлдэг. Тухайн өдөр нэг эмэгтэй 2 ширхэг монетон ээмэг зарна гэж орж ирсэн юм. Тэгээд би граммлаж үзээд 360000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тухайн эмэгтэйг бол танихгүй. Тухайн эмэгтэй мөнгөө Хаан банкны *** гэх хүний *** дугаартай дансаар авсан. Тухайн эмэгтэй цагдаа нар ирж ээмэг хурааж авсны дараа 360000 төгрөг буцаалт гэж шилжүүлсэн байсан...” мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/,

 

            3. 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гэрч ***аас эд зүйл хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 24 хуудас /,

 

4. Хохирогч *** эд зүйл таньж олсон мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 28-29 хуудас/,

 

5. 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Түшиг худалдааны төвийн 23 дугаар лангууны камерын бичлэг,

 

6. ***ийн Хаан банкны *** тоот дансанд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 36 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.  

 

           Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрчид хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч, үнэлгээчинд тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

     

          Шүүгдэгч *** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, шүүгдэгчийн үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг шалтгаант холбоотой байна.

 

          Иймд шүүгдэгч ***ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

          Шүүгдэгч ***т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байна гэж үзлээ.

         2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

          Шүүгдэгч *** нь хохирогч ***ы алдагдсан гэх монетон ээмгийг буцаан өгсөн болох нь хохирогч ***ы “...шүүхэд ирүүлсэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

          3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч ***ийн хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдал нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж уг ялыг оршин суугаа хаягийн дагуу Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс гаргахгүй байх хязгаарлалт тогтоож эдлүүлэх саналтай байна. Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг шүүгдэгч нь хохирогчид биет байдлаар буцаан өгсөн учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж байна. Хохирогч нь энэ гэмт хэрэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн хүсэлтийг гаргасан байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй. Шүүгдэгч нь урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...”,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч *** шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч *** нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Бойны газарт малын гэдэс арилгадаг ажил хийдэг. Тэгэхээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар цахим гав зүүнэ. Энэ цахим гав нь ус хүргэж болдоггүй гэсэн. Хэрвээ цахим гав нь эвдрэх юм бол 400000-800000 төгрөгийг төлдөг гэж байгаа. Дээрээс нь ашиглалтын зардал гэж сар болгон хураамж авдаг юм байна лээ. Тийм учраас шүүгдэгч ***т зорчих эрхийг хязгаарлах ялаас илүү хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ялаар шийтгэвэл ажил мэргэжилд нь тохирох юм болов уу? гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж зааснаар шүүгдэгч ***т 6 сар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтүүдийг гаргасан

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.

          Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.           

 

           Шүүгдэгч ***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч  шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч ***т тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэж,

Шүүгдэгч *** нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар баг 19-1900 тоотод оршин суудаг болох нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул шүүгдэгчийн тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1, 2, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон          

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ***ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ***ийг тэнссэн хугацаанд оршин суух газар, эрхэлж буй ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.

            5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч ***ийн тэнссэн хугацаанд, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            6. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсэгт  зааснаар  давж  заалдах  гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн

тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.МӨНХТУЯА