| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/0036/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/115 |
| Огноо | 2025-05-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Алтангэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/115
2025 05 14 2025/ШЦТ/115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом,
Улсын яллагч А.Алтангэрэл,
Хохирогч ***, түүний өмгөөлөгч ***,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***т холбогдох 2526000030017 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын ****-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5: ээж, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын *** дүгээр баг **** тоотод оршин суудаг, урьд ял эдэлж байгаагүй, *** /ЙЮ*****/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *** нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 09 дүгээр баг 35-14 тоотод ***тай таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, 13-р шүд булгаралт, 23-р шүдний сулрал. буйл, урууланд цус хуралт, дээд уруул, хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч *** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч *** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “... 2024 оны 12 дугаар сарын 11-нд ***тай 9 дүгээр хороонд архи уусан. Тэгээд амрах гээд хэвтэж байсан чинь толгой дээр дэвссэн...” гэв.
Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын *** тоотод найз ***, ***, *** бид дөрөв байсан. Тэгээд ***ын гэрт *** бид хоёр “Агар” нэртэй 0.5 граммын 4 ширхэг шил архи уусан. Тухайн үед ***, *** хоёр архи уугаагүй. Тэгээд би нэлээн согтсон, цаг ч бас оройтсон байсан би унтаж, амрах гэж хэвтэж байтал *** нь миний толгой хэсэг рүү дэвсэж, нүүр хэсэг рүү өшиглөөд авахаар нь *** гаднаас орж ирээд намайг салгасан. Тэгээд би босож ирсэн чинь миний шүдний дэд хэсгийн урд талын хиймэл 5 ширхэг шүд унаж, 2 ширхэг үндсэн шүд унаж, нэг үндсэн шүд нь хөдөлсөн байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” мэдүүлэг /хх-ийн 35-36 хуудас/,
Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Л.***, *** хоёр дундаа нэг шил архи задалсан ***ын гэрт уугаад сууж байсан. Тэгээд Л.*** нь утсаар ярьж байгаа харагдсан. Л.*** нь *** руу утсаа шидээд *** нь орны хажууд хэвтэж байтал Л.*** нь очоод нүүр хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд *** нь амаа дараад босож ирээд шүд өнхрөөд ойччихлоо гээд ***ын амнаас баахан хиймэл шүд унасан. Тэгээд Л.*** нь *** руу дайраад байсан, ***ын амнаас цус гоожоод доошоо тонгойгоод сууж байхад *** нь гаднаас орж ирээд Л.***ыг салгаж гэрээсээ аваад гарсан...” мэдүүлэг /хх 5-6 хуудас/,
Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын *** тоотод *** нь надад туслаад байж байсан. Тэгээд 17 цагийн үед оройхон тийшээ Л.*** нь манай гэрт ирсэн. Тэгээд ***, Л.*** хоёр хооронд уух уу гэж ярьж байгаад дэлгүүрээс “Агар” нэртэй архи аваад манай гэрт орж байгаа харагдсан. Би нүүрс хүргэж өгөх гээд явсан байсан. Тэгээд нүүрс хүргэж өгөөд нэлээн ойртсон гэртээ ороод ирсэн чинь *** нь шүдээ барьсан зогсож байсан...” мэдүүлэг /хх-ийн 38 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч ***ийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №51 дугаартай “...***ын биед тархи доргилт, 13-р шүд булгаралт, 23-р шүдний сулрал. буйл, урууланд цус хуралт, дээд уруул, хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна...” дүгнэлт /хх-ийн 13 хуудас/,
Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*** миний найз охиныг элдвээр хэлээд байхаар нь би *** луу уурлаад утсаа шидээд хэвтэж байхад нь толгой хэсэг рүү нэг удаа өшиглөсөн... би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” мэдүүлэг /хх-ийн 46 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч *** нарын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 43 дугаартай “... ***ын 2024 оны 12 дугаар сарын 11-ний шөнө үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалсан гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илрээгүй. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршлын зэрэглэлд хамаарахгүй. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрахгүй...” дүгнэлт /хх-ийн 118-119 хуудас/,
Шүүгдэгч ***ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 618 дугаартай тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 50-55, 57 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч А.Алтангэрэл шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар”... *** нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 09 дүгээр баг 35-14 тоотод ***тай таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, 13-р шүд булгаралт, 23-р шүдний сулрал, буйл, урууланд цус хуралт, дээд уруул, хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн. ***ын гэмт хэрэг үйлдсэн байдал нь хохирогч ***, гэрч ***, *** нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч ***ийн №51 дугаартай дүгнэлт, ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэрэг шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэлээ. Ингээд шүүгдэгч ***ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж байна. Мөн гэмт хэргийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. *** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжлэхгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн боловч шүүхэд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох хүсэлт гаргасны дагуу шинжээч томилсон боловч түүнд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоогдоогүй. Мөн тэрээр 2000000 төгрөг нэхэмжилж байгаа боловч холбогдох баримт авагдаагүй учраас цаашид учирсан хохирол хор уршгийн талаар нотлох баримтыг үндэслээд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналыг шүүхийн шийдвэрт тусгуулах саналтай байна.” дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч *** шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон учраас эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу шүд хийлгэх асуудал байгаа. Одоогийн байдлаар гаргаж өгөх баримт байхгүй учраас нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч ***т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.
Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 09 дүгээр баг 35-14 тоотод ***тай таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, 13-р шүд булгаралт, 23-р шүдний сулрал. буйл, урууланд цус хуралт, дээд уруул, хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын *** тоотод найз ***, ***, *** бид дөрөв байсан. Тэгээд ***ын гэрт *** бид хоёр “Агар” нэртэй 0.5 граммын 4 ширхэг шил архи уусан. Тухайн үед ***, *** хоёр архи уугаагүй. Тэгээд би нэлээн согтсон, цаг ч бас оройтсон байсан би унтаж, амрах гэж хэвтэж байтал *** нь миний толгой хэсэг рүү дэвсэж, нүүр хэсэг рүү өшиглөөд авахаар нь *** гаднаас орж ирээд намайг салгасан. Тэгээд би босож ирсэн чинь миний шүдний дэд хэсгийн урд талын хиймэл 5 ширхэг шүд унаж, 2 ширхэг үндсэн шүд унаж, нэг үндсэн шүд нь хөдөлсөн байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” мэдүүлэг /хх-ийн 35-36 хуудас/,
Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Л.***, *** хоёр дундаа нэг шил архи задалсан ***ын гэрт уугаад сууж байсан. Тэгээд Л.*** нь утсаар ярьж байгаа харагдсан. Л.*** нь *** руу утсаа шидээд *** нь орны хажууд хэвтэж байтал Л.*** нь очоод нүүр хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд *** нь амаа дараад босож ирээд шүд өнхрөөд ойччихлоо гээд ***ын амнаас баахан хиймэл шүд унасан. Тэгээд Л.*** нь *** руу дайраад байсан, ***ын амнаас цус гоожоод доошоо тонгойгоод сууж байхад *** нь гаднаас орж ирээд Л.***ыг салгаж гэрээсээ аваад гарсан...” мэдүүлэг /хх-ийн 5-6 хуудас/,
Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын *** тоотод *** нь надад туслаад байж байсан. Тэгээд 17 цагийн үед оройхон тийшээ Л.*** нь манай гэрт ирсэн. Тэгээд ***, Л.*** хоёр хооронд уух уу гэж ярьж байгаад дэлгүүрээс “Агар” нэртэй архи аваад манай гэрт орж байгаа харагдсан. Би нүүрс хүргэж өгөх гээд явсан байсан. Тэгээд нүүрс хүргэж өгөөд нэлээн ойртсон гэртээ ороод ирсэн чинь *** нь шүдээ барьсан зогсож байсан...” мэдүүлэг /хх-ийн 38 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч ***ийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №51 дугаартай “...***ын биед тархи доргилт, 13-р шүд булгаралт, 23-р шүдний сулрал. буйл, урууланд цус хуралт, дээд уруул, хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна...” дүгнэлт /хх-ийн 13 хуудас/,
Шүүгдэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*** миний найз охиныг элдвээр хэлээд байхаар нь би *** луу уурлаад утсаа шидээд хэвтэж байхад нь толгой хэсэг рүү нэг удаа өшиглөсөн... би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” мэдүүлэг /хх-ийн 46 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч *** нарын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 43 дугаартай “... ***ын 2024 оны 12 дугаар сарын 11-ний шөнө үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалсан гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илрээгүй. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршлын зэрэглэлд хамаарахгүй. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрахгүй...” дүгнэлт /хх 118-119 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №51 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч ***ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэв.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч *** нь шүүгдэгчээс гэм хорын хохиролд 2000000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаар нотлох баримт авагдаагүй байх тул хохирогч *** нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэж байна. Ингээд шүүгдэгчийн хувийн байдал үйлдсэн гэмт буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтвортой мэдүүлэг өгсөн зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд эдлүүлэх санал дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл битүүмжилсэн хөрөнгөгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Дээрх таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...”,
Хохирогчийн өмгөөлөгч *** шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Эрүүгийн хариуцлагын асуудлаар гаргах санал дүгнэлт байхгүй.” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заажээ.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***т шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***т шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *** нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА