| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2022/03675/И |
| Дугаар | 181/ШШ2022/02351 |
| Огноо | 2022-10-20 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 181/ШШ2022/02351
2022 10 20 181/ШШ2022/02351
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Эрх чөлөөний талбай MN tower, 19 давхарын 1905 тоот хаягт оршин байрлах, **************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, бага тойруу гудамж 36-50 тоот хаягт оршин суух, Боржигон овогт*********************/-д холбогдох,
242,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 29-ний хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О.Солонго нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр манай банк бус санхүүгийн байгууллагын KMOBIMN цахим зээлийн үйлчилгээнд №14948 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж 150,000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай 17,400 төгрөгийн шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 4 хувийн хүүтэй тохиролцож зээлсэн. Бидний хооронд байгуулагдсан зээлийн эрх нээх гэрээний 4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт Зээл тус бүрийн эргэн төлөх хугацаанд тухайн ашигласан зээлийн дүнг, түүнд ногдох шимтгэлийн хамт үл маргах журмаар төлөх 4 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт Зээл, зээлийн шимтгэлийг тухайн зээлийн эргэн төлөх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хүү төлөх гэж заасан. Мөн банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн эрх нээх гэрээний 5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Зээл болон зээлийн шимтгэлийг эргэн төлөх хугацаанд төлөөгүй тохиолдолд хүү тооцож эхлэх бөгөөд эдгээр төлбөрийг нийтэд нь төлүүлэх эрхтэй гэж заасан.
Гэтэл зээлдэгч О.Солонго нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Бид зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, зээл хүүгийн төлбөрөө төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүнд хүрээгүй тул шүүхэд хандаж байна. 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар зээлдэгч нь дараахь зээлийн өр төлбөртэй байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 150,000 төгрөг, шимтгэл үлдэгдэл 17,400 төгрөг, хүүгийн үлдэгдэл 75,000 төгрөг, нийт 242,400 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,930 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл заасан хугацаанд 242,400 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч О.Солонгод холбогдуулан 242,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 242,400 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл заасан хугацаанд төлж барагдуулаыг хүлээн зөвшөөрчээ.
Энэхүү зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасан журмын дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч О.Солонгод холбогдуулан 242,400 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,930 төгрөгийн 3,965 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, үлдэх 3,965 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч О.Солонгоос 3,965 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК -д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч О.Солонго сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ