Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/139

 

 

 

 

 

 

 

2025          06              09                                               2025/ШЦТ/139

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч А.Алтангэрэл,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** ***д холбогдох 2526000000105 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                              

          Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5: эхнэр, хүүхдүүдийн  хамт Өвөрхангай аймгийн **** сумын 7 дугаар баг “Өлт” гэх газар оршин суух, урьд ял эдэлж байгаагүй, *** *** /РД:ЙО*****/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч *** нь 2025 оны 03 дугаар сарын 11-ний шөнийн 22 цагийн үед Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байх 2 дугаар сургуулийн спорт зааланд сагсан бөмбөг тоглож байгаад ***тай таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар түүний биед нь халдан зодож эрүүл мэндэд нь 2.1-р шүдний булгаралт, дээд урууланд шарх, дээд уруул буйл, баруун, зүүн эгмэнд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

           Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр болох 2 дугаар сургуулийн спорт зааланд ах нартайгаа сагсан бөмбөг тоглох гээд 20 цагийн үед ах *** нарын хамт сагсан бөмбөг тоглохоор зааланд орж ирсэн. Бмд нар сагсан бөмбөг бооцоотой тоглож байгаад эсрэг талд тоглож байсан ***тэй маргалзаж би шууд *** баруун гараараа нүүр хэсэгт 1 удаа цохисон. *** бид хоёр барилцаж авахад намайг мөргөсөн. Тэгээд бид хоёрын дундуур Ц.***, Т.*** нар салгасан. Миний уруул хэсгээс цус гараад байхаар нь сандал дээр сууж байтал ам эвгүй оргоод байхаар нь шүдэн үзсэн чинь миний үүдэн шүд унасан байсан. Миний шүд байхгүй байна гэж хэлсэн чинь Ц.*** ах миний унасан шүдийг олж өгсөн....Миний уруул хэсэг сэтэрч, үүдэн шүд унаж, 1 шүд хөдөлсөн. *** нь миний биед учирсан хохирол буюу шүд янзлуулж өгөх юм бол надал гомдол санал байхгүй  ...” мэдүүлэг /хх-ийн 5-6 хуудас/,

 

            Гэрч Ц.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр манай найзууд Т.***, ***, ***, ***, *** нар Өвөрхангай аймгийн Уянга сумын 2 дугаар сургуулийн спорт заалыг 2 цагаар авч 19 цагийн үед зааланд цугларч бид нар сагсан бөмбөг тоглож байсан юм. Тоглож байхад ***, *** нар маргалдсан тухайн үед яг юу болсон талаар сайн хараагүй би бөмбөг залаад гүйж явсан. Эргээд харсан чинь ***ын амнаас цус гарсан байхад очоод юу болсон бэ? гэж асуусан чинь миний шүд рүү *** мөргөсөн шүд байхгүй байна, шүд олоод өгөөч гэхээр нь би ***ын шүдийг нь газраас олж өгсөн. Тухайн үед ***, *** хоёр сагсан бөмбөг тоглож байгаад л маргалдсан. Өөр ямар нэгэн шалтгааны талаар мэдэхгүй байна. *** надад хэлэхдээ ***тэй тоглоомоос болж маргалдаад би ***гийн нүүр лүү нь гараараа нэг л цохисон харин намайг толгойгоороо мөргөсөн гэж хэлсэн. ***ын амнаас нь цус гарсан шүд нь унасан байсан бусдыг нь сайн мэдэхгүй байна. Урьд нь тэр хоёр хэрүүл маргаан хийж байсан талаар мэдэхгүй анх удаа зааланд тоглож байсан. ***, *** нартай харилцаа холбоо болон төрөл садангийн харилцаа байхгүй. Анх удаа тоглож байна. Найз нөхдийн холбоо байхгүй...” мэдүүлэг /хх 11 хуудас/,

 

            Гэрч Т.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр би гэртээ байж байгаад манай дүү *** ах заал авах уу гэхээр нь би сургуулийн жижүүр ах руу хэлээд 2 цаг заал авахаар болсон тэгээд 19 цагийн үед сургуулийн үүдэнд цуглараад бид хэд спорт зааланд орсон. Бид хэд 2 баг болоод сагсан бөмбөг тоглож байсан. 21 цаг өнгөрч бид нарын авсан цаг дуусаж байх үед ***, *** нар тоглоомоос болж маргалдсан. *** нь ***гийн нүүр хэсэг рүү шууд гараараа цохисон. Дараа нь ***, *** нар барилцаад авсан. Тэгээд *** нь ***ыг толгойгоороо мөргөсөн тэгээд тэр хоёр газар унасан. Бид хэд салгасан чинь ***ын амнаас нь цус гарсан байсан. *** миний шүд унасан байна гэж хэлсэн. Удалгүй Ц.*** унасан шүдийг нь олж өгсөн. Тухайн үед тэр хоёр тоглоомоос болж маргалдсан. *** нь гарт нь ямар нэгэн зүйл байхгүй, харин толгойгоороо нэг л удаа мөргөсөн. Харин *** нь ***г гараараа 1 удаа цохисон. ***ын шүд нь унаж дээд уруул хэсэг нь урагдсан. Урьд нь ***, *** нар маргалдаж байгаагүй байх. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл байхгүй бид нар эрүүл байсан...” мэдүүлэг /хх-ийн 13 хуудас/,

 

            Гэрч Т.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 11-ний орой гэртээ байхад найз нар 2 дугаар сургуулийн зааланд цаг авсан тоглох уу гэж Т.*** надаас асуухаар нь зөвшөөрч 20 цагийн үед Өвөрхангай аймгийн Уянга сумын 2 дугаар сургуулийн спорт зааланд цугларч хоёр баг болж сагсан бөмбөг тоглосон. Тоглож байгаад эргээд харсан чинь ***, *** нар газар зууралцаж байсан. *** ***гийн дээр гарсан байхаар нь ***ыг шууд өргөөд салгасан. ***ын нүүр хэсэг руу харсан чинь амнаас нь цус гарсан байсан. ***гээс юу болов гэж асуухад *** миний нүүр хэсэг рүү цохисон харин би зөрүүлээд цохисон гэж хэлсэн. Сүүлд хамт тоглож байсан хүмүүс шүд нь унасан байна гэж ярьж байсан. *** нь манай баг, *** нь эсрэг багт тоглож байсан сагсан бөмбөг тоглож байгаад маргалдсан өөр ямар нэг шалтгаан байхгүй. *** ***ыг юугаар цохисон талаар хараагүй би заалны эсрэг талд байсан. *** нь ***г гараараа нэг удаа цохисон. Тухайн хоёр хүн анх удаа тааралдаж байгаа. Урьд нь маргалдаж байгаагүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл байхгүй бид нар эрүүл байсан...” мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/,

 

            Гэрч Д.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...спорт зааланд орж 8 хүн хоёр багт хуваагдан тоглож байтал ***, *** нар хоорондоо тоглоомоос болж маргалдаад барилцаж аваад байсан. Бид хэд тэр хоёрыг салгаад ***ын амнаас цус гарч шүд нь унасан байсан. *** нь ***ыг юугаар цохисныг сайн хараагүй. Гараараа л цохисон байх би сайн хараагүй. ***ын амнаас цус гарсан шүд нь унасан байсан. Урьд өмнө нь хэрүүл маргаан хийж байгаагүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл байхгүй...” мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/,

 

            Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч ***ийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №194 дугаартай “...***гийн биед нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирол тогтоогдохгүй...” дүгнэлт /хх-ийн 22-23 хуудас/,

 

            Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч ***ийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №199 дугаартай “...***ын биед 2.1-р шүдний булгаралт, дээд урууланд шарх, дээд уруул буйл, баруун, зүүн эгмэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар “Хөнгөн” хохирол тогтоогдлоо. Дээд урууланд шарх, дээд уруул буйл, баруун, зүүн эгэмд цус хуралт гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 2.1-р шүдний булгаралт гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги буюу 10 хувиар алдагдуулна...” дүгнэлт /хх-ийн 28-29 хуудас/,

 

            Шүүгдэгч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” мэдүүлэг /хх-ийн 41-42 хуудас/,

           

            Шүүгдэгч ***гийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар багийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 47 дугаартай тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 44-48, 50 хуудас/ зэрэг болно.

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

 Улсын яллагч А.Алтангэрэл шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар”... Шүүгдэгч *** нь 2025 оны 03 дугаар сарын11-ний шөнийн 22 цагийн үед Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байх 2 дугаар сургуулийн спорт зааланд сагсан бөмбөг тоглож байхдаа ***тай таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар түүний биед нь халдан зодож эрүүл мэндэд нь 2.1-р шүдний булгаралт, дээд урууланд шарх, дээд уруул буйл, баруун, зүүн эгэмд цус хуралт  бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна. Түүний гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан хохирогч ***, гэрч Ц.***, Т.***, Д.*** нарын мэдүүлэг, шинжээч эмч ***ийн дүгнэлтүүд, яллагдагчийн мэдүүлэг, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба түүний зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад шүд янзлуулаад өгвөл гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг өгсөн. Шүүгдэгчийн зүгээс шүдийг нь дараа хийлгэж өгөхөөр тохиролцсон гэж байгаа, мөн хохирогчоос ямар нэгэн хохирлын талаар баримт гаргаж өгөөгүй байгаа учраас нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна. Мөн Эрүүл мэндийн  даатгалын санд ямар нэгэн хохирол учраагүй, мөн хохирогчоос сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоолгохгүй гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллгааны үед гаргаж уг хүсэлтийг шийдвэрлэсэн байгаа учраас шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй талаар дурдах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг гаргажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч ***д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдан шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ***ын /хх-ийн 5-6 хуудас/,           гэрч Ц.***ийн /хх 11 хуудас/, Т.***ын  /хх-ийн 13 хуудас/, Т.***гийн /хх-ийн 15 хуудас/, Д.***ын /хх-ийн 17 хуудас/ нарын мэдүүлгүүд,      Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч ***ийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №199 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-29 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь 2025 оны 03 дугаар сарын 11-ний шөнийн 22 цагийн үед Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байх 2 дугаар сургуулийн спорт зааланд сагсан бөмбөг тоглож байгаад ***тай таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар түүний биед нь халдан зодож эрүүл мэндэд нь 2.1-р шүдний булгаралт, дээд урууланд шарх, дээд уруул буйл, баруун, зүүн эгмэнд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.   

 

           Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг мөн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

          Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч ***гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон  тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Иймд Өвөрхангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь  зүйтэй байна гэж дүгнэв.

 

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

           Хохирогч *** нь ***гийн гэмт үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд өөрт учирсан хохиролд хэдэн төгрөг нэхэмжилсэн нь тодорхойгүй, энэ талаархи баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд шүүгдэгч ***г бусдад төлөх төлбөргүй гэж үзэн хохирогч ***ыг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

          Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар  “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, мөн тодорхой хэмжээнд хохирогчийн буруутай үйл ажиллагаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт баривчлагдан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба дээрх таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж заажээ.

 

          Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга    ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял оногдуулахаар хуульчилсан.

Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сарын орлоготой гэж мэдүүлсэн мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэн улсын яллагчийн гаргасан шүүгдэгч ***д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** ***г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэл оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

 

Хохирогч *** нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирло нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

          

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** ***г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** ***г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч *** нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.МӨНХТУЯА