Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2022/02482

 

 

 

 

 

 

2022 11 03 181/ШШ2022/02482

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Сүхбаатарын талбай-5-д оршин байрлах,**************/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлх 37-р гудамж, 77А тоотод оршин суух, Боржигон овогт************** /РД:УУ64061009/-д холбогдох,

Гэрээний үүрэгт 8,574,399.42 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Боржигон овогт************** нь тус банктай 2016 оны 02-р сарын 05-ны өдөр ЗГ1205113538 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулан 3,800,000 /гурван сая найман зуун мянган/-төгрөгийг жилийн 21,6 %-н хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, мөн 2016 оны 11-р сарын 04-ний өдөр ЗГ 1205113538 А тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 1,500,000 /Нэг сая таван зуун мянга/-төгрөгийг жилийн 19,2 %-н хүүтэй 36 сарын хугацаатайгаар, дахин нэмэлт зээлийг 2017 оны 06-р сарын 29-ний өдөр Дугаар ЗГ1205113538-1 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулан 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг жилийн 19,2%-н хүүтэй 48 сарын хугацаатайгаар тус тус зээл олгож зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн цалингийн зээл авсан.

Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй банкийг хохироож байгаа тул зээлдэгч Ханд овогтой**************/-д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Зээлдэгчийн зээлийн гэрээний Дугаар ЗГ1205113538, 3Г1205113538 А, ЗГ 1205113538-1 тоог цалингийн зээлийн гэрээний 2022 оны 10-р сарын 03-ний өдрийн байдлаар гэрээний үүрэгт: Yндсэн зээл 4,710,205.80 төгрөг, үндсэн хүү: 3,508,041.86 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 356,151.76 төгрөг.

Талуудын хооронд байгуулсан Дугаар ЗГ1205113538, ЗГ1205113538 А, ЗГ1205113538-1 тоот зээл болон барьцааны гэрээний зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 8,574,399.42 /найман сая таван зуун далан дөрвөн мянга гурван зуун ерэн есөн төргөг дөчин хоёр мөнгө/ төгрөгийг УТХ-д төлсөн төлбөрийн хамт гаргуулж Голомт банкинд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:*******-ийн нэхэмжлэлтэй Х.Ханбаатарт холбогдох 8,574,399.42 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хүүний төлбөрөөс 1,200,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 7,374,399.42 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 300,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 300,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 300,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 300,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 300,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 5,874,399.42 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрлийг гэрээ байгуулав. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч Х.Ханбаатарт холбогдуулан, 8,574,399.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хариуцагчаас гаргуулахаар шаардсан 8,574,399.42 төгрөгийн хүүний төлбөрөөс 1,200,000 төгрөгийг татгалзаж, үлдэх 7,374,399.42 төгрөгийг хариуцагч Х.Ханбаатар хүлээн зөвшөөрч, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 300,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 300,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 300,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 300,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 300,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 5,874,399.42 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигч талуудын хооронд байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг талуудын эвлэрсэн үнийн дүнгийн тал хувиар бууруулан тогтоож хуульд заасан журмын дагуу хуваарилана.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч******* нь хариуцагч Х.Ханбаатарт холбогдуулан 8,574,399.42 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасны хүүний төлбөр 1,200,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 7,374,399.42 төгрөгийг хариуцагч Х.Ханбаатар хүлээн зөвшөөрч 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 300,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 300,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 300,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 300,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 300,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 5,874,399.42 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 152,140.39 төгрөгийг тал хувиар бууруулж 76,070.20 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, үлдэх 76,070.20 төгрөгийг улсын төсвийн орлогоос, Х.Ханбаатараас 76,070.20 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Х.Ханбаатар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ