Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/141

 

 

 

 

 

 

 

 

2025           06              10                                            2025/ШЦТ/141

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч А.Алтангэрэл,

Хохирогч Л.***,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** ***т холбогдох 2526000000103  дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                              

Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын ****-ний өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5: эхнэр, 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын *****р багийн **** тоотод оршин суудаг, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, *** *** /РД:*1/,****

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч *** нь 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Л.***тай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний биед халдан зодож, эрүүл мэндэд нь “цээж баруун, зүүн бугалгад цус хуралт” бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Өмнө нь мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй.” гэв.

 

Хохирогч Л.*** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

           Хохирогч Л.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр эмнэлэгт үзүүлэх гээд оочирлоод сууж байтал манай нөхөр *** над руу залгаад “алмас чинь хаана байна, хэнтэйгээ банзалдаад яваад байгаа юм” гэхээр нь би хажууд байгаа хүмүүсээс санаа зовоод”... эмнэлэгт явна, юу хуцаад байгаа юм бэ” гэж хэлээд утсаа салгасан... гэртээ орсон чинь нөхөр *** нь согтуу урдаас хэл амаар доромжлоод, ууж байсан архины шил болон ширээн дээр байсан эд хогшлыг бүгдийг нь над руу шидээд та нар бүгд алнууд, янхнууд гээд хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод намайг гэрээсээ гаргасан чинь охин Г.*** нь айгаад ээж гээд гүйгээд гэрээсээ гараад ирсэн чинь нөхөр *** охиноо надаас салгаж аваад гэртээ оруулсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Тэгээд нөхөр *** нь гэрээсээ гарч ирээд миний толгой руу угаадас асгаад байхаар нь би яаж байгаа юм бэ? гэсэн чинь *** нь намайг үсдэж чирээд гарын булчин хэсэг рүү базаад цээж хэсэг цохиод байсан... *** над руу архины шил шидэхээр нь би бултсан чинь аминдаа хайртай алмасыг ална гээд дайраад байхаар нь би өөрийгөө хамгаалах гэж тогоо дотор байсан ганжинг аваад толгой хэсэгт нь нэг удаа цохисон чинь миний толгойг хагалчихлаа гээд над руу дайраад байсан... нөхөр *** нь надад утасны кодоо гарга гээд миний утсыг байнга шалгадаг, чи хэнтэйгээ ярьдаг болоод утсандаа код оруулж байгаа юм бэ гэдэг, ер нь намайг эрэгтэй хүн болгоноос харддаг, олон нийтийн дунд ерөөсөө ажил хийлгэдэггүй...” мэдүүлэг /хх 8-9 хуудас/,

 

          Гэрч Л.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн эгч Л.***ын хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын *** тоот гэрт нь охиных нь хамт очсон. Бид гурвыг очиход эгчийн нөхөр болох *** ах гэртээ хоёр эрэгтэй хүний хамт архи уугаад сууж байсан. Манай эгч гэрт ороод гэрт архи уулаа гэж уурласан...” мэдүүлэг /хх 75 хуудас/,

 

           Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.***ийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №204 дугаартай “... ***ын биед цээж баруун, зүүн бугалгад цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хөнгөн хохирол тогтоогдлоо...” дүгнэлт /хх 12-13 хуудас/,

 

          Шүүгдэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” мэдүүлэг /хх 34 хуудас/

 

            Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 53 хуудас/

           

            Шүүгдэгч ***ийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 57 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 35, 44-45, 53-54 хуудас/ зэрэг болно.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

 Улсын яллагч А.Алтангэрэл  шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч *** нь 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Л.***тай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний биед халдан зодож эрүүл мэндэд нь цээж, баруун, зүүн бугалганд цус хуралт, бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хавтаст хэрэгт авагдсан хохирогч Л.***, гэрч Д.*** нарын мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.***ийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гаргасан 204 дугаартай шинжээчийн дүгнэлт, яллагдагч ***ийн мэдүүлэг, гэр бүлийн харилцаатай болохыг гэрчилсэн баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо гэж үзэж байна. Иймд шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогчийн зүгээс хохиролтой холбоотой ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн хүсэлтийг гаргасныг мөрдөгч хүлээн авч шийдвэрлэсэн, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлж байгаа учраас шүүгдэгч ***ийг бусдад төлөх төлбөргүй талаар шүүхийн шийдвэрт тусгуулах саналтай байна...” дүгнэлтийг гаргажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч ***т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “Гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж,

 

Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна.” гэж хуульчилжээ.

 

   Шүүгдэгч ***, хохирогч Л.*** нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс буюу эхнэр, нөхөр болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Л.***тай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний биед халдан зодож, эрүүл мэндэд нь “цээж баруун, зүүн бугалгад цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хохирогч Л.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр эмнэлэгт үзүүлэх гээд оочирлоод сууж байтал манай нөхөр *** над руу залгаад “алмас чинь хаана байна, хэнтэйгээ банзалдаад яваад байгаа юм” гэхээр нь би хажууд байгаа хүмүүсээс санаа зовоод”... эмнэлэгт явна, юу хуцаад байгаа юм бэ” гэж хэлээд утсаа салгасан... гэртээ орсон чинь нөхөр *** нь согтуу урдаас хэл амаар доромжлоод, ууж байсан архины шил болон ширээн дээр байсан эд хогшлыг бүгдийг нь над руу шидээд та нар бүгд алнууд, янхнууд гээд хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод намайг гэрээсээ гаргасан чинь охин Г.*** нь айгаад ээж гээд гүйгээд гэрээсээ гараад ирсэн чинь нөхөр *** охиноо надаас салгаж аваад гэртээ оруулсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Тэгээд нөхөр *** нь гэрээсээ гарч ирээд миний толгой руу угаадас асгаад байхаар нь би яаж байгаа юм бэ? гэсэн чинь *** нь намайг үсдэж чирээд гарын булчин хэсэг рүү базаад цээж хэсэг цохиод байсан... *** над руу архины шил шидэхээр нь би бултсан чинь аминдаа хайртай алмасыг ална гээд дайраад байхаар нь би өөрийгөө хамгаалах гэж тогоо дотор байсан ганжинг аваад толгой хэсэгт нь нэг удаа цохисон чинь миний толгойг хагалчихлаа гээд над руу дайраад байсан... нөхөр *** нь надад утасны кодоо гарга гээд миний утсыг байнга шалгадаг, чи хэнтэйгээ ярьдаг болоод утсандаа код оруулж байгаа юм бэ гэдэг, ер нь намайг эрэгтэй хүн болгоноос харддаг, олон нийтийн дунд ерөөсөө ажил хийлгэдэггүй...” мэдүүлэг /хх 8-9 хуудас/,

 

          Гэрч Л.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн эгч Л.***ын хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын *** тоот гэрт нь охиных нь хамт очсон. Бид гурвыг очиход эгчийн нөхөр болох *** ах гэртээ хоёр эрэгтэй хүний хамт архи уугаад сууж байсан. Манай эгч гэрт ороод гэрт архи уулаа гэж уурласан...” мэдүүлэг /хх 75 хуудас/,

 

           Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.***ийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №204 дугаартай “... ***ын биед цээж баруун, зүүн бугалгад цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хөнгөн хохирол тогтоогдлоо...” дүгнэлт /хх 12-13 хуудас/,

 

          Шүүгдэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” мэдүүлэг /хх 34 хуудас/,

 

            Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 53 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

           Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд,                  Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.***ийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №204 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

          Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч ***ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Өвөрхангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь  зүйтэй байна гэж дүгнэв.

 

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Хохирогч Л.*** нь мөрдөн шалгах ажиллагаанд “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн бөгөөд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаарх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч ***ийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

          Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар  “...Шүүхээс шүүгдэгч ***ийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байдал, бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1000000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд төлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан элдүүр 1 ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй ба мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

            Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заажээ.

 

          Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга    ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар хуульчилсан.

            Иймээс шүүгдэгч ***ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч ***ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршиг, төлөх төлбөргүй байдал, мөн нөгөө талаас шүүгдэгч ***ийн хувийн байдал /2 удаа эрүүгийн хариуцлага хүлээсэн, хөдөлмөр эрхэлдэг/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1000000 төгрөгөөр торгох ялаар оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***т шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирсэн бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж гурилын элдүүр 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

          

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** ***ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** ***ийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1000000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***т шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирсэн бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж гурилын элдүүр 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.МӨНХТУЯА