| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2022/02702/И |
| Дугаар | 181/ШШ2022/02137 |
| Огноо | 2022-09-28 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 181/ШШ2022/02137
2022 09 28 181/ШШ2022/02137
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн гудамж, 19б байр, 401 тоотод оршин суух Боржигон овогт Болдбаатарын Анужин /РД:92041143/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3 байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Улсын бүртгэлийн Ү-2204101096 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр гаргуулахаар хураах, битүүмжлэх хөрөнгийн жагсаалтаас хасаж, чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Улаанхуарангийн гудамж 19б байр, 401 тоот хаягт байршилтай, 54.8 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай, Улсын бүртгэлийн Ү-2204101096 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө /орон сууц/-ийг төлбөр гаргуулахаар хураах, битүүмжлэх хөрөнгийн жагсаалтаас хасаж, чөлөөлсөн учир нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авах хүсэлттэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Анужин нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 22410255/138-05 дугаартай Эд хөрнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Улаанхуарангийн гудамж 19б байр, 401 тоот хаягт байршилтай, 54.8 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай, Улсын бүртгэлийн Ү-2204101096 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр гаргуулахаар хураах, битүүмжлэх хөрөнгийн жагсаалтаас хасаж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг шүүх 2022 оны 7 дугаар сарыбн 04-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаас Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн гудамж 19б байр, 401 тоот хаягт байршилтай, 54.8 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай, Ү-2204101096 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр гаргуулахаар хураах, битүүмжлэх хөрөнгийн жагсаалтаас хасаж, чөлөөлсөн учир шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй гэсэн үндэслэлээр уг нэхэмжлэлээ татан авах хүсэлтийг ирүүлжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ татан авч буй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн нэхэмжлэгч нэхэмжлэлээ... татан авч болно гэдгийг мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан-тай нэгэн адил ойлгоно.
Иймээс, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй гэж үзэх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын нэхэмжлэлээс татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Анужин нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Улсын бүртгэлийн Ү-2204101096 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр гаргуулахаар хураах, битүүмжлэх хөрөнгийн жагсаалтаас хасаж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаснаас түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийн тал хувь 70,200 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, үлдэх 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, Б.Анужинд буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ