| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/0026/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/144 |
| Огноо | 2025-06-16 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Х.Отгонжаргал, М.Мандахбаяр нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин,
Улсын яллагч Ц.Эрдэнэбат,
Иргэдийн төлөөлөгч Т.***,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.***, түүний өмгөөлөгч М.***,
Шүүгдэгч Д.***, түүний өмгөөлөгч П.*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** ***д холбогдох 2426001050325 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Арвайхээр сумын Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн 64 дүгээр орон сууцны уурын зууханд ажилладаг, ам бүл 4: эхнэр, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр ** дугаар баг *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, *** *** /РД:ЙЮ ******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.*** нь 2024 оны 2 дугаар сарын 14-ний 20 цаг 46 минутаас 21 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах 7 дугаар цэцэрлэгийн үүдэнд Ч.***ыг шатнаас унагааж, газарт унасан үед өшиглөх, өвдөглөх үйлдлийн улмаас гавал, тархины битүү хүнд гэмтэл болох гавал ясны зүүн чамархай, суурь яс хугарч, их тархины зүүн чамархай хэсэгт хатуу хальсан дээр цусан хураа үүсэж улмаар тархи дарагдан хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.*** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би тухайн өдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өөрийн механик ***аас хүүхдийн хичээл орох гэнэ, хөдөөнөөс хүүхэд аваад ирье гэж хэлсэн. Хүүхэд гэдэг нь манай зээ юм. Би хөдөөнөөс хүүхдээ авчирч ирээд сургуульд нь хүргэж өгөөд сургууль дээрээс шууд ажил дээр очсон. Тухайн өдөр сльесриэр би, галчаар Б.***, Ч.***, н.*** гэсэн гурван галчтай нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй гарах байсан. Энэ дөрвөөс намайг ирэхэд Б.***, Ч.***, М.*** гэсэн гурав хүн сууж байсан. Би М.***ын дэргэд ирээд байж байхад талийгаач Ч.*** уурын зуухнаас нүүрс зөөдөг тэрэг түрсээр гарч ирсэн. Би Ч.***ын тэргэнд нүүрс хийж өгч байхад Ч.***аас архи үнэртчихсэн байхаар нь “Миний дүүгээс архи үнэртээд байх юм. Чи архи уусан юм уу?” гэсэн чинь ***аас “...Үгүй ээ, би өчигдөр жоохон уусан...” гэж хэлсэн. Тэгэхээр нь би юм хэлээгүй. Тэгээд бид 2 ээлжлээд уурын зуух руугаа нүүрсээ зөөж байсан. Ингээд зөөж байхад миний утас дуугараад утсаа авсан чинь манай зээ охины ангийн багш нь “...манай анги тарсан шүү...” гэж хэлсэн. Тухайн үед *** миний дэргэд байсан. Харин ***, *** хоёр байгаагүй. Хаашаа явсныг нь мэдэхгүй. Тэгээд ***ад “...ах нь сургуулиас хүүхэд аваад гэртээ хүргэж өгөөд ирье. Миний хүү ***ыг ирвэл хэлээрэй...” гэсэн чинь ***аасс “...за, за ахаа би нүүрсээ зөөж байя...” гэж хэлсэн. Тэгээд сургуулиас хүүхдээ аваад гэртээ хүргэж өгөнгүүтээ дагаж ороод нэг аяга хоол идчихээд, нэг цай уучихаад гэрээсээ шууд ажил дээрээ ирсэн. Намайг ажил дээрээ ирэхэд *** уурын зуухны амралтын өрөөнд нэмж архи уусан байдалтай байсан. Тэгэхээр нь би ***аас аргадаж гуйж үзсэн. “...Миний дүү архи битгий уу, ахад нь үнэхээр хэцүү байна. Галлах хүн байхгүй болчихоод байна шүү дээ, миний дүү чи шөнийн ийм юм дээр архи ерөөсөө ууж болохгүй. Энэ шигээ байж чадна шүү дээ миний дүү...” гэж арагдаж гуйсан. *** тухайн үедээ юм дуугараагүй. Тэгэхээр нь “...Чи усанд толгойгоо угаачих, тэгэх юм бол сэргээд ирнэ дээ. Тэгээд жаахан амарч байгаад ороод ир...” гэсэн чинь *** “за” гээд хувцсаа тайлах үед нь толгойны ард нь хоёр зураас шиг юм харагдсан. Би үнэндээ тэрийг нь зэрвэсхэн харсан. Тэгээд ***ыг хүн амьтантай зодолдсон юм байхдаа гэж бодоод ***аас “...миний дүү толгойныхоо ард талыг яачихсан юм дээ...” гэж асуусан чинь *** “...Танд хамаагүй шүү дээ Буяа ахаа...” гээд инээгээд байсан. Тэгж хэлэхэд нь ямар нэгэн асуудал гараагүй, хүн амьтантай зодоон нүдээн хийгээгүй юм байна гэсэн ойлголт авчихаад бойлуурын усыг гоожуулаад гараа дүрж үзэхэд бүлээн байсан. Тэгээд би бойлуурын усыг гоожсон чигээр нь орхиод гадагшаа гарсан. Намайг гарч ирэхэд *** нүүрс зөөгөөд галлагаагаа хийж байсан. Ингээд нэг хэсэг байж байгаад *** усанд орсон байдалтай гэхдээ цээж хэсгээ толгойтойгоо хамт угаасан байдалтай гараад ирсэн. Тэгээд гарч ирээд над дээр ирчихээд “...Буяа ахаа, одоо би дахиж нэмж уухгүй. Би хэсэг хөдлөөд хөлсөө гаргачихаар сэргээд сайхан болчихдог шүү дээ Буяа ахаа...” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би юм дуугараагүй. *** руу ч хараагүй. Шууд уурын зуух руугаа яваад орсон. Уурын зуух руугаа явж оронгуутаа хоногийн ноорм хэр хэмжээний нүүрс хийснийг шалгасан. Ер нь орох ёстой нүүрснийхээ 80 хувьд нь оруулчихсан байсан. Мөн давхар тоног төхөөрөмжүүдийг хариуцдаг. Тэгээд 7 хөдөлгүүрийн цахилгааны шийд болон уурын хөдөлгүүрийг шалгаад гарч ирсэн. Тэгэхэд *** тэрэгтэй нүүрс дээр сандайлж суугаад малгайгаараа нүүрээ арчиж байсан. *** гадаа зогсож байсан. Тэгээд төд удалгүй *** маань тэрэгтэй нүүрсээ зөөгөөд уурын зуухан дээр галлагаагаа үргэлжлүүлж байсан. *** ч мөн адил галлагаагаа үргэлжлүүлж байсан. Тэгээд Нацгааг яагаад ажил дээрээ ирэхгүй байгаа юм бол гэж бодоод шууд ***гийнх руу явсан. Тухайн өдөр ***гийнд хоёр удаа очсон. Тэгээд би ***гийнд очсоноо байцаагдаж байхдаа хэлээгүй. Намайг байцаагдаж байхад миний хамт олны нэг тэр дундаа дэргэд байсан хүн алга болчихсон байсан. Би айж балмагдаж байсан. Миний мартсан санаагүй хэлээгүй юмнууд тухайн үедээ их байсан байх. Тэгээд би ***гийнд яваад очиход ***гийн гэр бүлийн хүн нь байсан. ***г яагаад ирэхгүй байгаа юм бэ? гэж асуухад эхнэр нь “...Мэдэхгүй ахаа, миний хоолны ээлж гээд өглөө хоолныхоо материалыг аваад явсан. Тэрнээс хойш ирээгүй...” гэж хэлсэн. Тэгэхээр нь “...миний хүү ***г хүрээд ирвэл ах руугаа залга гэж хэлээрэй, чи миний утасны дугаарыг аваад үлдчих...” гэсэн чинь эхнэр нь “та над руу залгаад орхичих” гээд өөрийнхөө дугаарыг хэлсэн. Би тэгээд өгсөн дугаар руу дохьчихоод тэднийхээс шууд ажил дээр ирсэн. Намайг ажил дээрээ ирэхэд ***, *** хоёр амралтын байдалтай гал руугаа нүүрс хийж байсан. Би хамт байж байгаад ***г ирэхгүй болохоор нь нэлээн байж байгаад *** луу залгасан. *** утсаа авахаар нь “...*** чамд ямар нэгэн юм хэлсэн үү? Одоо хүртэл ирээгүй байна...” гэсэн чинь ***аас “...Ямар сонин юм бэ? Надтай ерөөсөөө яриагүй...” гээд утсаа тасалсан. Тэгээд би утсаа халаасандаа хийчихээд хүрээд ирэх юм болов уу? гээд нэлээн хүлээгээд ирэхгүй байхаар нь уурын зуухны амралтын өрөөнд оройны хоол хийхээр орсон. Амралтын өрөө рүүгээ ороод цай чанаад данхандаа уудлаад гоймонтой хоол хийгээд буцалж байх агшинд *** гаднаас орж ирсэн. Тухайн үед хэдэн цаг болж байсныг харагүй. Орж ирээд “...хойд цэцэрлэг рүү *** орчихлоо, цаг гаруй боллоо гарч ирэхгүй байна. Та нэг ороодох, би шөнө ганцаараа гарч чадахгүй шүү дээ Буяа ахаа...” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ***ыг аргадах санаатай “...ах нь яаж ийж байгаад чамайг хоёр цаг амраая даа...” гэж хэлчихээд хойно цэцэрлэг лүү явсан. Намайг яваад очиход цэцэрлэгийн гадна, дотор талын гэрлийг унтраачихсан байсан. Би шууд очоод голын хаалгыг нэг удаа татахад цоожтой байсан. Би бол тогшоогүй. Тэгээд цэцэрлэгийн амралтын өрөөний цонх руу шагайж харахад хүн харагдахгүй бүдэгхэн байсан. Гэхдээ ***ыг дотор нь байгаа гэж дуулсан учраас цонхыг нь тогшоод “...***аа миний дүү ажлаа хий л дээ, хийх хүн байхгүй байна шүү дээ. миний хүү..” гэж хэлсэн. Тэгсэн тэр дотор пижигнэлдээд явчихсан. Нэлээн тод байсан. Би жоохон зогссон. *** угаасаа хэд хэдэн удаа тэгж архи уудаг хүүхэд байсан. Тэгэхээр нь ***г цагдаад хэлье гэж бодоод 7032102 гэсэн дугаар луу залгасан. Тэр дугаар луу залгаж байх агшинд *** гадна талын хаалга онгойлгоод *** дотор талын хаалгыг татаад яг хоёр хаалганы голд нь зогссон. Тэгээд би ***ад “...Даанч дээ ***аа, чи түрүүхэн л надад амлаад байсан. Хэлсэн ярьсандаа байлдаа миний хүү, чиний оронд хэн ажлыг чинь хийх юм бэ?, хийх хүн олдохгүй хэцүү байна шүү дээ...” гэж хэлээд тайвшрах тэр агшинд ***ыг *** дотор талынхаа вакум цагаан хаалгаар түлхээд дотор хаалгаа түгжчихсэн цоожилсон. Ингээд *** намайг шүргээд зөрсөн. Тэгэхээр нь би ***д залгасан дугаараа харуулсан. *** нэг харчихаад амралтын өрөөний хаалга биш голын коридорын хаалгаа татаад орсон. Тэр агшинд цагдаагийн байгууллагын жижүүр утсаа авсан. Тэгээд байна уу? гэж хэлэх зуур *** шатны доор бетонон шал дээр түрийлгээ хараад уначихсан байдалтай байж байсан. Тэгээд цагдаагийн байгууллага утсаа авахаар нь “...7 дугаар цэцэрлэгийн жижүүр манай уурын зуухны ээлжийн ажилчдыг удаа дараа уруу татаж архи уугаад ажлыг нь хийлгэхгүй байх юмаа, хуулийн ямар байгууллагад хандах вэ?...” гэж асуусан. Тэгэхэд цагдаагийн байгууллагаас “...манайх эрүүлжүүлэх ажлыг хийхгүй байгаа. Наад асуудлыг чинь танай байгууллага хариуцна. Дараагийнхаа хүнийг дуудаж ирүүлээд ажилд нь гарга...” гэж хэлээд утсаа тасалсан. Тэр агшинд шатаар бууж ***ын дэргэд ирсэн байсан. ***ыг зүүн тал руу нь өндийлгөж суулгаад нүүрийг нь харахад нүүрэнд нь ямар нэгэн урагдсан, зулгарсан, цус болоогүй байсан. Би өргөж босгох гэж суганаас нь 2 удаа оролдсон боловч даагаагүй. Тухайн үед миний бүх бие сарвайчихсан ядарсан байсан. Тэгээд даахгүй гэдгээ ойлгоод ***ад “...***ыг дагуулаад ирье Буяа ах нь...” гэхэд *** толгой дохисон. Тэгээд *** руу гүйхээрээ явж очсон. Намайг очиход *** уурын зуухны гадаа зогсож байсан. “...***ыг ах нь даахгүй байна. Хоёулаа аваад ирье...” гэхэд *** шууд татгалзаж “...Миний гар өвдөөд байна. Та яаж ийж байгаад аваад ир, хайсаар давуулчихъя...” гэж хэлсэн. Тэгэхээр нь ***ыг гуйгаагүй. Шууд *** руугаа гүйж очсон. Тэгэхэд ***ыг анх орхисон газраас 5, 6 алхмын зайтай өндөр довжооны урд талыг түшүүлчихсэн, цээжнээсээ дээш харагдахгүй сүүдэр газар тавчихсан байсан. Тэгээд би шууд очоод “...Алив миний хүү босоорой, хоёулаа явъя...” гэж хэлсэн. Тэгж хэлсэн чинь *** эхлээд цочсон. Дараа нь хоёр гараараа миний цээжин тус газарт ажлын хуцсанаас бариад татах үйлдэл хийсэн. Би ч өргөсөн. Тэгээд их хурдан босож ирсэн. Босоод ирэхээр нь баруун гараа ууцны араар нь оруулж өмднөөс нь бариад зүүн гараараа зүүн гараас нь бариад мөрлөх зорилготой бид хоёр зэрэгцэж уурын зуух руу алхсан. Тэгээд би мөрлөөд явж байгаад уурын зуух цэцэрлэг хоёрын хоорондох зам жоохон эвгүй байсан. Би тэгш арай зөөлөн намдуу газар явж байхад *** сууя гэсэн. Сууна гэхээр нь өргөсөн. Тухайн үед цэцэрлэгийн урд талын баруун дээд буланд зүүн хойшоо тусгалтай суух газар байсан. Тэр барилгын гэрэлд орж ирэхэд ***ын зүүн талын чихнээс нь цус урссан байдалтай, хамарнаас нь цус гарсан байдалтай тод харагдаж байсан. Би ***ын амь насанд нь хүрэх ямар нэгэн үйл хөдөлгөөн хийгээгүй. Тийм хугацаа ч надад байгаагүй. Гадаа хүйтэн байсан. Би ***ыг аврахын тулд яарч бачимдаж байсан. Өмнө нь ***ыг би аварч байсан гэж боддог. Учир нь “...2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Монгол ардын хувьсгалт намын байрны уурын зуухан дотор *** байна. Чи аваад ирээч...” гэж *** хэлэхээр нь уурын зуух руу яваад очиход *** согтолтын зэрэг өндөр, бөөлжчихсөн, бөөлжисдөө гахаж байхад нь амыг нь ухаад гахсан зүйлийг авсан. Гахсан зүйлийг нь авсан чинь *** урт амьсгаа авч, царай нь хэвийн байдалтай болж ирсэн. Тэгээд ***ын төрсөн эгч болох Навчаагийн утсыг нь хамт ажилладаг улсуудаас нь олоод дугаар руу нь залгаад “...наад хүүхэд чинь архи уугаад бөөлжисдөө гахсан байхад нь би амнаас нь ухаад гахсан зүйлийг нь авсан шүү...” гэж хэлж байсан. Ийм явдал болж байсан. Тэгээд бид хоёр цуг явж байгаад цэцэрлэгийн төмөр хайсанд тулж ирсэн. Тэгэхээр нь ***ыг уртааш нь тэгнүүлээд баруун хөлийг нь төмөр хайсан дээр тохоод толгойн тус газраар нь тойрч даваад цаад талд нь гараад эргүүлээд мөрлөхөд *** зүүн хөлөө өөрөө авсан. Ингээд уурын зуух руу орохын даваан дээр *** урдаас гүйж ирээд бид 2 сугадаад уурын зуухны амралтын өрөө рүү оруулаад орон дээр түрүүлгээ харуулаад хэвтүүлэнгүүтээ *** руу шууд залгасан. Тэгээд утсаа авахаар нь “...*** хойд цэцэрлэгт ***тай архи уучихаад гарч ирэхдээ шатнаас өнхрөөд ойчлоо. Би уурын зуухан дээр аваад ирсэн. Чи хурдан хүрээд ир...” гэж хэлсэн. Тэгсэн *** наашаа ирж яваад ***тэй уулзсан гэсэн. Би юу ярьсныг нь мэдэхгүй. Надад тэрийг яриагүй. Хойно нь хүрээд ирсэн. *** хүрч ирж үзчихээд зүгээр байна шүү дээ, босоод ирэхээр нь галлагаа хийлгэчих гээд шууд гарсан. Тэгээд би араас нь дагаж гараад ***т хүн дуудъя гэсэн. Тэгсэн ***аас “...харанхуй шөнө болсон хойно одоо хэн ирэх юм яаж ийж байгаад хоно...” гээд яваад өгсөн. Тэгээд уурын зуухны амралтын өрөөн дотор эргээд ороод ирэхэд *** гэдрэгээ хараад унасан байсан. Тэгэхээр нь ***ыг толгой хэсэгт нь юм дэрлүүлсэн. Дэрлүүлчихээд орон дээр суугаад ажиж байсан. Тэгэхэд ***ын царай нь сонин болоод ирэхээр нь бачимдаад эгчийнх рүү нь явъя гэсэн бодол төрсөн. Тэгээд гарахад *** галлаж байсан. Тэгээд *** эвгүй болоод байх шиг байна. Би эгчийнх рүү нь явлаа гэж хэлээд *** луу утсаараа залгасан. Залгаж байхад хажууд *** байсан. *** утсаа аваад яасан бэ? гэхээр нь “...*** эвгүй болоод байх шиг байна. Амралтын өрөөний орноос уначихсан байна. Би эгчийнх рүү нь явж байна...” гэсэн чинь ***аас “...түргэн дуудсан уу?...” гэсэн. Би “...дуудаж амжаагүй байна...” гэсэн чинь ***аас “...За би дуудъя. Чи эгчийнх рүү нь яв...” гэж хэлсэн. Би эгчийнх нь гадаа ирэхэд хашааны хаалга нь цоожтой байсан. Тэгэхээр нь хашааны хаалга руу нь даваад гэрийн хаалгыг нь тогшсон. Гэрийн хаалгыг нь тогшихдоо “...надаас битгий айгаарай. Би ***тай цуг ажилладаг хүн байна шүү...” гээд хаалгаа онгойлгооч гээд гэрийн хаалгыг тогшсон. Тэгэхэд тэр айлын эмэгтэй хүүхэд хаалга онгойлгож өгсөн. “...Том хүн байгаа юу миний хүү...” гэхэд байгаа гэсэн. Тэгээд “ах нь оръё” гэхэд намайг оруулсан. Гэрт нь ороход эгч нь орон дээрээ өндийгөөд суусан байсан. Би тэр эгчийг нь танихгүй л дээ. Тэгэхээр нь “...*** цэцэрлэг дотор архи уугаад гарч ирэхдээ шатнаас өнхөрөөд ойчсон. Ах нь уурын зууханд аваад ирсэн. Хоёулаа очъё...” гэж хэлсэн чинь эгч нь эхэндээ жоохон дургүйцсэн. Тэгээд дараа нь явахаар болсон. Бид хоёрыг уурын зуухан дээр ирэхэд эмч ирчихсэн орж байсан ба араас нь бид хоёр дагаж орсон. Эмч үзчихээд “өнгөрчихсөн байна” гэж хэлсэн. Түргэний эмч нас барсан талаар эгчид нь хэлсэн байх. ***ын эгч нь нэлээн хүнд шоконд орж уйлаад байсан. Тэгэхээр нь “...одоо яая гэхэв дээ миний хүү бушуу ах, дүү нартаа хэлэхгүй бол болохгүй...” гэж хэлсэн. Эмч үзчихээд цагдаагийн байгууллага руу залгаад гарсан. Би араас нь гараад уурын зуухны ард талд зогсож байгаад ***гийн эхнэр рүү нь залгасан. Утасаа авахаар нь “...***тэй цуг архи уусан манай ээлжийн хүн бурхан болчихоод байна...” гэж хэлсэн. Тэгэхэд эхнэр нь “...яасан нүгэлтэй юм бэ?...” гээд шууд утсаа тасалсан. Тэгэхээр нь өдөр өгсөн ***гийн утас руу нь залгасан боловч аваагүй. ***г авчирч ирж галлагаа хийлгэе гээд тухайн процесс болсон үед ***гийнд яваад очиход *** зүүн талынхаа төмөр орон дээр хувцастайгаа бүхлээрээ хэвтэж байсан. Эхнэр нь баруун талын орон дээрээ дээл нөмөрсөн сэрүүн хэвтэж байхаар нь “...энэ хэзээ ирсэн бэ?...”гэж асуусан. Тэгэхэд эхнэрээс нь “...түрүүн ирсэн. Согтуу унтаж байгаа...” гэж хэлсэн. Тэгэхээр нь “...энэ согтуу юм бол буцаад ажил руугаа явах гэх байх, битгий явуулаарай. Манай ээлжийн *** өнгөрчихөөд байна...” гэж хэлэхэд эхнэр нь “...яана ахаа, тийм үү? Цаадах чинь гурван өдөр дэлгүүрээс архи авсан. Тэр нь камерт бичигдсэн байх...” гэхээр нь тухайн үедээ юу ч бодоогүй “гайгүй биз дээ” гэчихээд гадагшаа гарсан. Тэгээд нэг хашаанд ***гийн хадмынх нь байдаг юм билээ. *** гэдэг хүн намайг харчихаад та манайхаар ор гээд татаж чангаагаад байхаар нь тэднийхээр орсон. Би сэтгэл санаагаар унасан үнэхээр итгэж өгөхгүй байсан. Тэгээд тэднийхээс гарахын түүс болоод 2 хундага архи уугаад шууд ажил руугаа явсан. Намайг ажил дээрээ ирэхэд ***ын ах, эгч нар нь ирсэн байсан. Тэгээд цагдаагийн байгууллагын хүмүүс ирээд дотор үзлэг хийсэн байх. Нэлээн удаж байгаад арын суудал нь эвхэгддэг тэрэг хэрэгтэй байна гэж хэлсэн. “...Миний тэрэг эвхэгддэг болох уу?...” гээд асуугаадах гэсэн чинь “болно” гэхээр нь тэргээ уурын зуухны хаалга руу ухрааж зогсож байгаад талийгаачийг эмнэлэгт хүргэж өгсөн. Надтай талийгаачийг аваад нэг эрэгтэй хүн цуг яв гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг дээрээс ажил дээрээ шууд ирэхэд *** бид хоёрыг цагдаагийн байгууллага руу авч явсан. Дараа нь ***ыг буцаагаад ажил дээр авчирч ирээд намайг зөрүүлээд авч явсан. ***аар дуудуулсан. *** над дээр ирээд “...чамайг цэцэрлэг дотор тэр байцаагч дуудаад байна...” гэж хэлсэн. Намайг ороход цагдаагийн дэд хурандаа Х.***гэдэг хүн эмнэлгийн хувцастай намайг нэгжсэн. Нэгжлэгээр надаас гарсан эд зүйлүүд гэвэл ногоон өнгийн талст хэлбэр нүдний дусаагуур, сунадаг хулдаасан метр, машины түлхүүр эдгээр зүйлүүд гарч ирсэн. Намайг “гутлаа тайл” гэхээр нь би гутлаа тайлсан. Намайг гурван хүн байцаасан. Нэг эмэгтэй өөрийгөө шинжээч гэж танилцуулж байсан. Тэр эмэгтэйн өмссөн зүйл нь томдсон байсан. Бор царайтай намхан биетэй эмэгтэй байсан. Тэр гурав намайг байцаахдаа зөвхөн цэцэрлэг дотор болон гадаа болсон үйл явдлыг ярь гэсэн. Би ярьсан. Байцаагдаж байх хугацаанд надад гурван бичлэг үзүүлсэн. Тэр гурван бичлэгийн нэг нь *** руу утсаа харуулж байгаа бичлэг байсан. Нөгөөдөх нь утсаараа цагдаагийн жижүүртэй ярьж байгаа нэг бичлэг байсан. Гурав дахь нь талийгаачийн түрүүлгээ хараад уначихсан байсан бичлэгийг буюу тэр гурван бичлэгийг надад харуулаад дараа нь намайг цагдаагийн байгууллага руу авч яваад *** байцаагч байцаасан. Анхныхаа мэдүүлгийг зөв өгөөрэй гэж хэлж байсныг би сайн санаж байна. Би байцаалтаа өгчихөөд “одоо яв” гэхээр нь явсан. Тэгээд маргааш өглөө нь 08 цаг өнгөрч байсан байх. Би явган явсан. Гэгээ орсон байсан. Би ажил руугаа явж байгаад ажлын урд байдаг орос чихрийн дэлгүүрийн зүүн талын зам дээр явж байхад араас *** хоёр эмэгтэй хүний хамт машинтай явж байснаа “...чамайг заавал аваад ир гэж байна суугаадах...” гээд аваад явсан. Цагдаа дээр аваачаад *** байцаагч үлээлгээд “за за та явж болно” гэж хэлэхээр нь явсан. Тэгээд буцаад явган ажил дээрээ ирэхэд өглөөний 09 цаг өнгөрч байсан байх. Намайг ажил дээр ирэхэд *** механик арын албаны дарга хоёр ***ын өрөөнд оруулж ирээд “...цагдаад юу ярьснаа хэлээдэх манай захирал сонсъё гэж байна...” гэж хэлсэн. Би тухайн үедээ балмагдаад болсон зүйлээ ярьсан. Утас дээр тэр 2 бичиж авч байсан. Бичиж аваад дууссаны дараа ***ын эгчийнх рүү гурвуулаа очъё гэсэн. Тэр арын албаны дарга намайг очиход нэг эмэгтэй хүн байсан. Хожим нь дуулахад би тэр эмэгтэйг танихгүй. Бусад нь бүгдээрээ эмнэлэг рүү явсан гэж хэлж байсан. Тэгээд бид гурав хүлээгээд сууж байхад ***ын утас дуугарсан. *** утсаар ярьснаа орон сууцны айлууд хэл ам хийгээд байна чи оч гэсэн. Тэгэхээр нь би тэднийхээс шууд ажил дээрээ ирсэн. Тэгээд тэр хүмүүс тайвшраад явсан. Тэгсэн дараагийн ээлжийн хүмүүс ирэхээр нь “...үнсээ авч байсан юм аа одоохон галаллаа жоохон саатал гарсан...” гээд орон сууцны хүмүүст хэлсэн. Тэгээд шууд гэртээ харьсан. Намайг ***ын амь насанд нь хүрэх үйлдэл хийсэн гэж яллаж ийм дүгнэлт гаргасан. Би ***ад хүчний ямар нэгэн үйлдэл хөдөлгөөн хийгээгүй. Тийм хугацаа ч надад байгаагүй. Гадаа хүйтэн байсан. Би ***ыг хамгаалалтдаа аваад амраах байсан юм. Би ***ад хар буруу санаж, аашлах, хүч хэрэглэсэн зүйл хийгээгүй. Үнэхээр тийм зүйл хийгээгүй. Би байнга аргадаж явсан. Би ***ыг авраад амраах байдлаар хандаж байсан гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.*** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 14 цагийн орчимд би ажил дээрээ байхад манай дүү *** ажил дээр маань ирэхээр нь “...миний дүүгийн ажил нь гайгүй юу?...” гэж асуухад “гайгүй дээ” гэж хэлсэн. Тэгээд түүнээс хойш орой 21 цаг болох гэж байхад “Танайхаар юу байна? Гэртээ байна уу?” гэж асуухаар нь “...Гэртээ сууж байна, одоо амрах гээд л байж байна...” гээд ярьсан. Тэгээд удалгүй 23 цаг өнгөрч байхад ***ын талаар хэлсэн. Тэгээд ажлынх нь газар руу очсон чинь зүүн чихнээс нь цус гарчихсан газар хэвтэж байсан. Тэгээд өрөөнд нь орсон чинь эмч ирээд өнгөрчихсөн гэж хэлсэн шүүх цагдаагаа дууд гэж хэлсэн гэж манай эмэгтэй дүү хэлсэн. Тэгээд нэлээн байж байтал шүүх шинжилгээний хүмүүс ирээд шинжилгээ хийнэ гадаа байж байж гэж хэлсэн. Сүүлд нь машины ард өнгөрсөн дүүгээ оруулаад шүүх шинжилгээний газар очсон. Тэгээд өглөө нь ийм юм авчраарай гэж хэлсэн. Хэдэн цаг байсныг мэдэхгүй байна. Цагаан сар ойрхон байсан болохоор ихэнх хүмүүс золголтоор явчихсан учраа мэдэхгүй хэдэн хүн байсан” гэв.
1. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэрч А.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 17 цагт *** гэх хүнээс ээлж хүлээн авсан. Надад цагаан сарын бэлэг 0.33 литрийн “Хараа” нэртэй архи байсан. Гадаа тамхи татаж байхад *** нь уурын зуухны гадаа нүүрс зөөгөөд явж байсан. Талийгаачтай уулзаад надад тал архи байна уух уу? гэхэд тэгье гэсэн. Бид хоёр манай ажил руу орж жижүүрийн өрөөнд тал шилтэй архиа уухад талийгаач надад архи авч өгнө гээд бид хоёр дэлгүүр рүү хамт явж 0.5 литрийн архи авч буцаж орж ирээд ууж байхад *** ах орж ирээд *** дуудаад байна араас хурдан ирээрэй гээд ууж байсан архинаас 2 татаад явсан. Удалгүй Д.*** ирээд хаалга цонх цохиод байхаар нь Д.*** ахаас айгаад талийгаачийг үүдний хаалгаар гаргаад хаалгаа хаагаад түгжсэн. *** ах аашлаад цагдаад өгнө гээд байхаар нь өрөө рүү орсон. Тэгээд тамхи авах гээд гартал талийгаач үүдний шатны доор хэвтэж байсан. Өндийлгөөд тамхи аваад ирье гэж хэлээд явчихаад иртэл байхгүй байсан. Би талийгаачтай хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй. Надтай архи уух үедээ их согтолттой байсан. Өөрийгөө хянах чадваргүй байсан. Талийгаач нь Д.***тай ямар нэгэн хэрүүл маргаан хийгээгүй. Надтай уулзахад биед нь ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Талийгаачийг шатнаас унаж байхыг хараагүй. Тухайн орой талийгаачтай архи ууж байхад талийгаач надад хүмүүстэй маргалдсан талаараа огт юм яриагүй. Талийгаачийн нүүрэнд ямар нэгэн гэмтэл байхгүй байсан... *** ах цонх нүдээд байхаар нь хаалга онгойлгож өгөхөд *** ах их ууртай байсан талийгаачийг гараад ир яагаад архи уугаад байгаа юм гээд куртикнээс нь татсан. Би хаалга түгжээд хойд талын өрөө рүү орсон гадаа *** ах талийгаачтай хэрэлдээд байсан. Талийгаач унахыг бий хараагүй. Тухайн орой 19 цагийн орчимд ганцаараа ирсэн. Ил харагдах гэмтэл шархгүй байсан мөн толгойны ард гэмтэл шарх байхгүй байсан. Талийгаач миний хажууд ***тай утсаар яриагүй миний хажууд утас гаргаагүй. Бид 2 их удаагүй 30 минут болсон *** ах цонхоор утасны гэрэлээ асаагаад та 2 яагаад архи уугаад байгаа юм гээд их ууртай загнаад байсан. Хаалгаа хааж түгжчихээд хаалганы дотор талаас сонсож байхад талийгаач болон *** 2 шатан дээр хэрэлдээд байсан, шатнаас буугаагүй, шатны тавцан дээр хэрэлдээд байсан. *** ах орилоод байсан, талийгаач руу аашлаад байсан. Тухайн үед хаалга шууд түгжсэн. Манай цэцэрлэгийн гаднах хаалга нь өөрөө цонхтой, гадаа орчин харагддаг. Талийгаачийг *** ах куртекнээс нь татаад гарахад би хаалга шууд түгжсэн. Тэгээд хаалганы цонхоор харахад талийгаач шууд бол шатнаас унасан зүйл ажиглагдаагүй, харин цонхоор харахад шатны тавцан дээр, шатнаас буугаагүй *** нь талийгаачийг загнаад хэрэлдээд байсан...” мэдүүлэг /хх-ийн 42, 45, 47 хуудас/,
Гэрч А.*** мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “... Би 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр жижүүртэй ажил дээрээ гарч байсан шөнө намайг цагдаагаас дуудаж байна гээд дараагийн ээлжийн хүндээ ажлаа өгөөд цагдаа дээр ирээд мэдүүлэг өгсөн. Тухайн шөнө би архи уусан байсан миний архи сайн гараагүй байсан болохоор юу гэж мэдүүлэг өгснөө сайн санахгүй байна. Талийгаач *** бид хоёрыг манай ажил дээр буюу 7 дугаар цэцэрлэг дотор жижүүрийн өрөөнд архи уугаад сууж байхад Д.*** хаалга нүдээд, цонх нүдээд байхаар нь талийгаач ***ыг гаргаад би цэцэрлэгийн хаалга хаах үед гадаа Д.*** талийгаач ***ыг ажлаа хийхгүй архи уугаад байна гээд аашлаад байсан, та хоёрыг цагдаа дуудаж барьж өгнө гээд байсан би хаалга хаагаад түгжээд жижүүрийн өрөөнөөс өөрийн гар утсаа аваад нойл орох гээд явж байх үед гадаа Д.***ын дуу гараад чанга, чанга хашигчаад хэрэлдээд байгаа бололтой байсан. Би нойл орчихоод амралтын өрөөндөө ороод сууж байхад гадаа Д.*** утсаар хүнтэй яриад байгаа юм шиг дуулдаж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа чимээгүй болчихоор нөгөө хоёрыг явчихсан байх гэж бодоод дэлгүүр орж тамхи авах гээд гараад ирсэн чинь талийгаач *** хайс түшээд сууж байсан Д.*** байхгүй байсан талийгаачаас би тамхинд явчихаад ирье гэсэн чинь хариу хэлэхгүй болохоор нь би талийгаачийг тасраад унтчихсан юм байхдаа гэж бодоод явчихаад эргээд иртэл талийгаач байхгүй байхаар нь ажил руугаа явсан юм бана гэж бодоод ажил дээр нь очоод үзэх гэснээ Д.*** байгаа байх гэж бодоод айгаад очиж чадаагүй. Талийгаачийн дуу бол гарахгүй байсан. Харин Д.*** ажлаа хийхгүй архи уулаа гээд загнаад байгаа бололтой байсан. Ойролцоогоор 3 орчим минут болсон байх сүүлдээ Д.*** утсаар хүнтэй яриад байгаа бололтой байсан…Би 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн үйл явдлыг заримыг нь сайн санахгүй байна. Ухаан санаа орж гараал байсан. Намайг ажлаасаа гараад тамхинд явах үед талийгаач *** нь ажлын үүдэнд хайс налаад толгой унжуулсан байдалтай хөлөө жийгээд сууж байсан. *** ажлаө хийхгүй байна гээд талийгаачийг аашилж загнаад байсан. *** талийгаачийг шатнаас түлхэхийг хараагүй. *** цагдаа дуудна гээд байхаар нь айгаад талийгаачийг ажлын хаалгаар гаргаал хаалга түгжээд буцаад амралтын өрөө рүү орсон… Би тухайн үйл явдалыг санахгүй байна. Ямартайч талийгаач манай ажлын гадаа буюу цэцэрлэгийн гадаа байж байсан дуудахад ямар нэгэн хариу өгөхгүй байсан тэрийг бол тод санаж байна…” мэдүүлэг /2-р хх-ийн 99, 107, 135 хуудас/,
Гэрч Б.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 02 дугаар сарын 14-ний өглөө ээлж хүлээлцэхэд талийгаач ***, *** хоёр ирсэн нүүрс зөөж байсан. Ч.*** бага зэргийн согтуу байсан. Тэгээд 11 цаг гээд Д.*** ах хүүхэд хүргэж өгчихөөд ирье гээд яваад 13 цаг өнгөрч байхад ирсэн. Нүүрсээ талийгаачийн хамт зөөгөөд байсан. Би 4 аманд нүүрс хийдэг юм. Тэгээд 16 цагийн орчимд талийгаач толгойгоо угаачихлаа гээд эрүүл болоод гараад ирсэн. 18 цаг өнгөрч байхад талийгаач бид 2 үнсээ авсан. Тэгээд галлагаагаа хийж байхад талийгаач би *** дээр орчихоод ирье гээд явсан. 19 цаг өнгөрч байхад талийгаач *** ирэхгүй байхаар нь 7 дугаар цэцэрлэг рүү ороход ***тай хамт талийгаач архи ууж байсан. Би явах уу гэхэд талийгаач жаахан байж байгаад гарна гэсэн. Тэгээд 21 цаг өнгөрч талийгаач ирэхгүй байхаар нь *** ахад *** 7 дугаар цэцэрлэгт ороод ирэхгүй байна гэж хэлсэн. Би 4 амандаа галлагаа хийж байтал гадаа ***, ***ын хамт үүдэнд зогсож байсан. Талийгаачийн дух нь зулгарсан, зүүн талын чихнээс нь цус гарсан байхаар нь яасан бэ? гэхэд шатнаас унасан гэсэн. Талийгаач жаахан унтаадахья гэхээр нь Д.***ын хамт амралтын өрөө рүү оруулсан. 23 цаг өнгөрч байхад *** ах талийгаачийг орон дээрээс ойчсон байна гээд эгчийг нь аваад ирье гээд явсан хойгуур би амралтын өрөө рүү шагайхад хөдөлгөөнгүй хэвтээд байхаар нь *** ах руу хэлсэн. *** ах удалгүй ирээд түргэн дуудсан. Талийгаач 7 дугаар цэцэрлэгт *** гэх хүнтэй хэрүүл маргаан хийгээгүй байсан. Талийгаач их согтолттой байсан, өөрийгөө хянах чадваргүй байсан...” мэдүүлэг /хх-ийн 49 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч А.***мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...23 цаг өнгөрч байхад хамт ажилладаг хүн гээд гэрт ирсэн. Тэгээд ***ын царай их сонин хөхрөөд байна, нүүр гарыг нь угаалгасан, чихнээс нь цус гоожоод байна. Очоод хараатах гээд байсан. 7 дугаар цэцэрлэг дээр очоод хаалга цонхыг нь нүдээд *** гарч ирээд надаас зугтаад шатны уруу руу өнхөрөөд ойчсон гэж ярьсан. Тэгээд ээж ***ийг дагуулаад уурын зуух руу явсан. Ч.*** гэртээ жимстэй пиво 1 лаазыг уусан, өөр уугаагүй. Ямар нэгэн хэрүүл маргаан хийгээгүй...” мэдүүлэг /хх-ийн 50 хуудас/,
Гэрч М.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өглөө халаалтын зууханд ***, ***, *** гуравт хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгсөн. *** ***ыг аваад ирсэн. Хаана байна гэхэд 7 дугаар цэцэрлэг дотор ***тэй архи ууж байхаар нь аваад ирсэн, амралтын өрөөнд унтуулчихлаа гэсэн. Тэгээд 23 цаг өнгөрч байхад *** над руу залгаад ***ын хоолой нь дуугараад царай нь сонин болоод байна гэхээр нь түргэн дуудаж үзүүл, эгчийг нь дууд гэж хэлсэн...” мэдүүлэг /хх-ийн 111 хуудас/,
Гэрч Д.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр томилгоотой байсан. 7 дугаар цэцэрлэгт дуудлагын дагуу очсон. Очиход 7 дугаар цэцэрлэг дээр хүн байхгүй байсан. Тухайн дуудлага өгсөн иргэнтэй утсаар холбогдоход архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнийг эрүүлжүүлж өг гэх утга бүхий өнгө аястай байсан. Тухайн хүнд утсаар эрүүлжүүлэхгүй, та наад хүнээ ар гэрт нь хүлээлгэж өгөөрэй гэж утсаар хэлээд дараагийн дуудлаганд явсан...” мэдүүлэг /хх-ийн 149 хуудас/,
Шинжээч эмч М.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Талийгаачийн цогцост учирсан гэмтлүүд нь энэ шатнаас унахад үүсэх боломж багатай гэмтлүүд байсан. Хэрэг болсон гэх шат хатуу гадаргуутай арзгар асфальтан гадаргуутай учир биеийн гадаргуутай хүрэлцэх хэсэгт зулгаралт, үрэлт үүсэх байсан боловч талийгаачийн цогцост үүсээгүй байсан. Талийгаачид учруулсан гэмтлийг өөр хүн учруулсан байх боломж ихтэй...” мэдүүлэг /хх-ийн 73-74 хуудас/,
Гэрч Ё.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн үед өөрийн эхнэр ***гийн хамт хэргийн газарт очих үед уурын зуухны амралтын өрөөний шалан дээр талийгаач *** дээшээ хараад нас барсан байдалтай хэвтэж байсан. Манай эхнэрийн дүү *** ирчихсэн байсан. Намайг очих үед талийгаачаас гадна хоёр танихгүй хүн байсан. Нэг бүдүүн эрэгтэй хүн уурын зууханд галаа түлээд байсан бид нар дээр ирээгүй тухайн хүнтэй бид нар харьцаагүй. Туранхай шар царайтай эрэгтэй хүн байсан тэр хүн “би хүн алчихлаа би шоронд явахнээ” гээд нэлээн түгшүүртэй, сандарсан байдалтай тогтож сууж чадахгүй хэдэн тийшээ яваад байсан. Тухайн хүнийг би тэр үед танихгүй урьд нь харж байгаагүй…Талийгаач *** нь манайхтай эхнэрийн дүү ***ийнх нэг хашаанд хамт байсан юм. Манай 2025 оны 01 дүгээр сард 10-р хороо руу нүүсэн. Талийгаач гэр бүл болон өөрийн гэсэн орон гэргүй тул манайд амьдардаг байсан. Манайхыг нүүснээс хойш талийгаач ***ийн гэрт очиж ойр зуурын ажилд нь тусладаг байсан. Нас барахынхаа урд өдөр нь талийгаач ***ийнх рүү яваад очиж хоноод маргааш ажилдаа явсан байсан...” /2 хх-ийн 97, 109 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №32 дугаартай “...Талийгаач Ч.*** нь гавал, тархины битүү хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Нас барсан хугацааг цогцосны анхны үзлэгээр тогтооно. Талийгаач Ч.***ын цогцосны хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал ясны зүүн чамархай, суурь ясны цацраг хугарал, их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн чамархайн хэсэгт аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн чамархайн доод суурь хэсэгт тархины эдийн няцрал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа /73гр/, зүүн 5 дугаар хавирганы цуурал, Зүүн чамархай, зүүн чамархайн булчин, чамархай, дагзны хэсгийн хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт. Духанд шарх, дагзны төвгөрийн доод хэсэгт зулгарсан, зүүн чихэнд урагдсан шарх, хөх, бугалга, ташаа, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Гавал ясны зүүн чамархай, суурь ясны цацраг хугарал, их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн баруун чамархайн доод суурь хэсэгт тархины эдийн няцрал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа /73гр/, зүүн 5 дугаар хавирганы цуурал. Зүүн чамархай, зүүн чамархайн булчин, чамархай, дагзны хэсгийн хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт. Духанд шарх, дагзны төвгөрийн доод хэсэгт зулгарсан, зүүн чихэнд урагдсан шарх, ташаа, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн хөх, бугалганд цус хуралт гэмтлүүд нь 4-5 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаачийн цусанд 3.7, ходоодны шингэнд 6.2, шээсэнд 4.1 промилли спиртийн агууламж илэрсэн нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Талийгаачийн гавал ясны зүүн чамархай, суурь ясны цацраг хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн хэсэгт аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа /73гр/, зүүн чамархайн булчинд цус хуралт, зүүн чихний урагдсан шарх гэмтлүүдийн хэсэгт хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр тархинд савалт үүсэж тархины эсрэг талд буюу их тархины баруун тал бөмбөлгийн чамархайн аалзан хальсан доорх цус хуралт, доод суурь хэсэгт тархины эдийн няцрал гэмтлүүд үүссэн байх боломжтой...” дүгнэлт /хх-ийн 59-64 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №4 дугаартай “...Талийгаач *** нь гавал, тархины битүү хүнд гэмтэл болох гавал ясны зүүн чамархай, суурь яс хугарч, их тархины зүүн чамархай хэсэгт хатуу хальсан дээр цусан хураа үүсэж улмаар тархи дарагдан нас баржээ. Ч.***ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал ясны зүүн чамархай, суурь ясны цацраг хугарал, их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн чамархайн хэсэгт аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн чамархайн доод суурь хэсэгт тархины эдийн няцрал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа /73гр/, зүүн 5 дугаар хавирганы цуурал. Зүүн чамархай, зүүн чамархайн булчин, чамархай, дагзны хэсгийн хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт. Духанд шарх, дагзны төвгөрт зулгаралт, зүүн чихний дэлбэнгийн ар хэсгийн язарсан/урагдсан/ шарх, хөх, бугалга, ташаа, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд өнгө, тогтоц, хэлбэр шинж байдлаараа мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шинжилгээний байгууллагад ирүүлсэн камерийн бичлэг, цогцос задлан шинжилгээ хийх явцад бэхжүүлэн авсан фото зураг, талийгаачийн биед үүссэн гэмтлүүд зэргээс дүгнэхэд дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр биеийн олон талд үүссэн гэмтлүүд байх бөгөөд өшиглөх, цохих, унах гэх мэт алинд нь ч үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2 болон 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Гавал ясны зүүн чамархай, суурь ясны цацраг хугарал, их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн чамархайн хэсэгт аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн чамархайн доод суурь хэсэгт тархины эдийн няцрал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа /73гр/, зүүн 5 дугаар хавирганы цуурал. Зүүн чамархай, зүүн чамархайн булчин, чамархай, дагзны хэсгийн хуйхны дотор гадаргуу, булчин дахь цус хуралт. Духанд шарх, дагзны төвгөрт зулгаралт, зүүн чихний дэлбэнгийн ар хэсгийн язарсан /урагдсан/ шарх, хөх, бугалга, ташаа, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд өнгө, тогтоц, хэлбэр шинж байдлаараа хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн хөх, булгалганд цус хуралт гэмтлүүд нь 4-5 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Эмнэлгийн тусламж үзүүлснээр амь нас аврагдах эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Шинжээч эмч ***ийн гаргасан №32 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Гавал ясны зүүн чамархай, суурь ясны цацраг хугарал, их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн чамархайн хэсэгт аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн чамархайн доод суурь хэсгийн тархины эдийн няцрал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа /73гр/ гэмтлүүдийг авснаас хойш амьд байх хугацаа, өөртөө үйлчлэх чадвар нь тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалан харилцан адилгүй байна...” дүгнэлт /хх-ийн 78-83 хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №2919 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн зөөврийн санах ойн хэрэгсэлд байх 6 ширхэг дүрс бичлэг шинжилгээнд тэнцэнэ. Дээрх 6 ширхэг бичлэгт 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 00 цаг 47 минут 16 секундээс 00 цаг 49 минут 32 секундийн хороондох дүрс бичлэг дүрслэгдээгүй байна. Хэрэгт ач холбогдолтой байж болох “cam1” хяналтын камерын 20 цаг 46 минут 49 секундээс 21 цаг 00 минут 48 секунд хүртэлх, “cam2” хяналтын камерын 20 цаг 44 минут 05 секундээс 20 цаг 50 минут 13 секкунд хүртэлх хугацааны дүрс бичлэгийг томруулан тодруулж, дүрслэл дуу авиаг боломжит байдлаар чанарыг сайжруулан зөөврийн санах ойн хэрэгсэл /DVD/-д хуулбарлан хүргүүлэв...” дүгнэлт /хх-ийн 94-96 хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №38 дугаартай “...Д.*** нь гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Гэмт хэрэг үйлдэгдэх үед Д.*** нь сэтгэцийн өвчингүй байсан байна. Д.*** нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 174-177 хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-16, 116-124, 125-127 хуудас/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-22 хуудас/,
Эд зүйл, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-25 хуудас/,
Чанарыг сайжруулан ирүүлсэн дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 129-138 хуудас/,
Ч.***гаас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 216-218, 2-р хх-ийн 3-5 хуудас/,
2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр болон 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлүүд /2-р хх-ийн 100-101, 110-111 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 57 дугаартай “... 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан Ч.*** нас барсан гэх хэрэгт хууль ёсны төлөөлөгч Ч.*** РД:/ЙЮ73012640/-ийн сэтгэцэд уй гашуугийн үеийн хариу урвалын шинж хүндэвтэр түвшинд ажиглагдаж байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай зэрэг болно...” дүгнэлт /2-р хх-ийн 114-116 хуудас/,
Хэрэгт шүүгдэгч Д.***ын хувийн байдлыг тодорхойлсон 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн Засаг даргын №42 дугаартай тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 104, 164-168 хуудас/ зэрэг авагдсан байна.
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №4 дугаартай “...Талийгаач *** нь гавал, тархины битүү хүнд гэмтэл болох гавал ясны зүүн чамархай, суурь яс хугарч, их тархины зүүн чамархай хэсэгт хатуу хальсан дээр цусан хураа үүсэж улмаар тархи дарагдан нас баржээ. Ч.***ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал ясны зүүн чамархай, суурь ясны цацраг хугарал, их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн чамархайн хэсэгт аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн чамархайн доод суурь хэсэгт тархины эдийн няцрал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа /73гр/, зүүн 5 дугаар хавирганы цуурал. Зүүн чамархай, зүүн чамархайн булчин, чамархай, дагзны хэсгийн хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт. Духанд шарх, дагзны төвгөрийн доод хэсэгт зулгарсан, зүүн чихэнд урагдсан шарх, хөх, бугалга, ташаа, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд өнгө, тогтоц, хэлбэр шинж байдлаараа мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр биеийн олон талд үүссэн гэмтлүүд байх бөгөөд өшиглөх, цохих, унах гэх мэт алинд нь ч үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2 болон 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Гавал ясны зүүн чамархай, суурь ясны цацраг хугарал, их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн чамархайн хэсэгт аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн чамархайн доод суурь хэсэгт тархины эдийн няцрал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа /73гр/, зүүн 5 дугаар хавирганы цуурал. Зүүн чамархай, зүүн чамархайн булчин, чамархай, дагзны хэсгийн хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт. Духанд шарх, дагзны төвгөрийн доод хэсэгт зулгарсан, зүүн чихэнд урагдсан шарх, хөх, бугалга, ташаа, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд өнгө, тогтоц, хэлбэр шинж байдлаараа хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн хөх, булгалганд цус хуралт гэмтлүүд нь 4-5 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Эмнэлгийн тусламж үзүүлснээр амь нас аврагдах эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Шинжээч эмч ***ийн гаргасан №32 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Гавал ясны зүүн чамархай, суурь ясны цацраг хугарал, их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн чамархайн хэсэгт аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн чамархайн доод суурь хэсэгт тархины эдийн няцрал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа /73гр/ гэмтлүүдийг авснаас хойш амьд байх хугацаа, өөртөө үйлчлэх чадвар нь тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалан харилцан адилгүй байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 78-83 хуудас/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Гэрч А.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 17 цагт *** гэх хүнээс ээлж хүлээн авсан. Надад цагаан сарын бэлэг 0.33 литрийн “Хараа” нэртэй архи байсан. Гадаа тамхи татаж байхад *** нь уурын зуухны гадаа нүүрс зөөгөөд явж байсан. Талийгаачтай уулзаад надад тал архи байна уух уу? гэхэд тэгье гэсэн. Бид хоёр манай ажил руу орж жижүүрийн өрөөнд тал шилтэй архиа уухад талийгаач надад архи авч өгнө гээд бид хоёр дэлгүүр рүү хамт явж 0.5 литрийн архи авч буцаж орж ирээд ууж байхад *** ах орж ирээд *** дуудаад байна араас хурдан ирээрэй гээд ууж байсан архинаас 2 татаад явсан. Удалгүй Д.*** ирээд хаалга цонх цохиод байхаар нь Д.*** ахаас айгаад талийгаачийг үүдний хаалгаар гаргаад хаалгаа хаагаад түгжсэн. *** ах аашлаад цагдаад өгнө гээд байхаар нь өрөө рүү орсон. Тэгээд тамхи авах гээд гартал талийгаач үүдний шатны доор хэвтэж байсан. Өндийлгөөд тамхи аваад ирье гэж хэлээд явчихаад иртэл байхгүй байсан. Би талийгаачтай хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй. Надтай архи уух үедээ их согтолттой байсан. Өөрийгөө хянах чадваргүй байсан. Талийгаач нь Д.***тай ямар нэгэн хэрүүл маргаан хийгээгүй. Надтай уулзахад биед нь ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Талийгаачийг шатнаас унаж байхыг хараагүй. Тухайн орой талийгаачтай архи ууж байхад талийгаач надад хүмүүстэй маргалдсан талаараа огт юм яриагүй. Талийгаачийн нүүрэнд ямар нэгэн гэмтэл байхгүй байсан... *** ах цонх нүдээд байхаар нь хаалга онгойлгож өгөхөд *** ах их ууртай байсан талийгаачийг гараад ир яагаад архи уугаад байгаа юм гээд куртикнээс нь татсан. Би хаалга түгжээд хойд талын өрөө рүү орсон гадаа *** ах талийгаачтай хэрэлдээд байсан. Талийгаач унахыг бий хараагүй. Тухайн орой 19 цагийн орчимд ганцаараа ирсэн. Ил харагдах гэмтэл шархгүй байсан мөн толгойны ард гэмтэл шарх байхгүй байсан. Талийгаач миний хажууд ***тай утсаар яриагүй миний хажууд утас гаргаагүй. Бид 2 их удаагүй 30 минут болсон *** ах цонхоор утасны гэрэлээ асаагаад та 2 яагаад архи уугаад байгаа юм гээд их ууртай загнаад байсан. Хаалгаа хааж түгжчихээд хаалганы дотор талаас сонсож байхад талийгаач болон *** 2 шатан дээр хэрэлдээд байсан, шатнаас буугаагүй, шатны тавцан дээр хэрэлдээд байсан. *** ах орилоод байсан, талийгаач руу аашлаад байсан. Тухайн үед хаалга шууд түгжсэн. Манай цэцэрлэгийн гаднах хаалга нь өөрөө цонхтой, гадаа орчин харагддаг. Талийгаачийг *** ах куртекнээс нь татаад гарахад би хаалга шууд түгжсэн. Тэгээд хаалганы цонхоор харахад талийгаач шууд бол шатнаас унасан зүйл ажиглагдаагүй, харин цонхоор харахад шатны тавцан дээр, шатнаас буугаагүй *** нь талийгаачийг загнаад хэрэлдээд байсан...” мэдүүлэг /хх-ийн 42, 45, 47 хуудас/,
Гэрч А.*** мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “... Би 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр жижүүртэй ажил дээрээ гарч байсан шөнө намайг цагдаагаас дуудаж байна гээд дараагийн ээлжийн хүндээ ажлаа өгөөд цагдаа дээр ирээд мэдүүлэг өгсөн. Тухайн шөнө би архи уусан байсан миний архи сайн гараагүй байсан болохоор юу гэж мэдүүлэг өгснөө сайн санахгүй байна. Талийгаач *** бид хоёрыг манай ажил дээр буюу 7 дугаар цэцэрлэг дотор жижүүрийн өрөөнд архи уугаад сууж байхад Д.*** хаалга нүдээд, цонх нүдээд байхаар нь талийгаач ***ыг гаргаад би цэцэрлэгийн хаалга хаах үед гадаа Д.*** талийгаач ***ыг ажлаа хийхгүй архи уугаад байна гээд аашлаад байсан, та хоёрыг цагдаа дуудаж барьж өгнө гээд байсан би хаалга хаагаад түгжээд жижүүрийн өрөөнөөс өөрийн гар утсаа аваад нойл орох гээд явж байх үед гадаа Д.***ын дуу гараад чанга, чанга хашигчаад хэрэлдээд байгаа бололтой байсан. Би нойл орчихоод амралтын өрөөндөө ороод сууж байхад гадаа Д.*** утсаар хүнтэй яриад байгаа юм шиг дуулдаж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа чимээгүй болчихоор нөгөө хоёрыг явчихсан байх гэж бодоод дэлгүүр орж тамхи авах гээд гараад ирсэн чинь талийгаач *** хайс түшээд сууж байсан Д.*** байхгүй байсан талийгаачаас би тамхинд явчихаад ирье гэсэн чинь хариу хэлэхгүй болохоор нь би талийгаачийг тасраад унтчихсан юм байхдаа гэж бодоод явчихаад эргээд иртэл талийгаач байхгүй байхаар нь ажил руугаа явсан юм бана гэж бодоод ажил дээр нь очоод үзэх гэснээ Д.*** байгаа байх гэж бодоод айгаад очиж чадаагүй. Талийгаачийн дуу бол гарахгүй байсан. Харин Д.*** ажлаа хийхгүй архи уулаа гээд загнаад байгаа бололтой байсан. Ойролцоогоор 3 орчим минут болсон байх сүүлдээ Д.*** утсаар хүнтэй яриад байгаа бололтой байсан…Би 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн үйл явдлыг заримыг нь сайн санахгүй байна. Ухаан санаа орж гараал байсан. Намайг ажлаасаа гараад тамхинд явах үед талийгаач *** нь ажлын үүдэнд хайс налаад толгой унжуулсан байдалтай хөлөө жийгээд сууж байсан. *** ажлаө хийхгүй байна гээд талийгаачийг аашилж загнаад байсан. *** талийгаачийг шатнаас түлхэхийг хараагүй. *** цагдаа дуудна гээд байхаар нь айгаад талийгаачийг ажлын хаалгаар гаргаал хаалга түгжээд буцаад амралтын өрөө рүү орсон… Би тухайн үйл явдалыг санахгүй байна. Ямартайч талийгаач манай ажлын гадаа буюу цэцэрлэгийн гадаа байж байсан дуудахад ямар нэгэн хариу өгөхгүй байсан тэрийг бол тод санаж байна…” мэдүүлэг /2-р хх-ийн 99, 107, 135 хуудас/,
Гэрч Б.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 02 дугаар сарын 14-ний өглөө ээлж хүлээлцэхэд талийгаач ***, *** хоёр ирсэн нүүрс зөөж байсан. Ч.*** бага зэргийн согтуу байсан. Тэгээд 11 цаг гээд Д.*** ах хүүхэд хүргэж өгчихөөд ирье гээд яваад 13 цаг өнгөрч байхад ирсэн. Нүүрсээ талийгаачийн хамт зөөгөөд байсан. Би 4 аманд нүүрс хийдэг юм. Тэгээд 16 цагийн орчимд талийгаач толгойгоо угаачихлаа гээд эрүүл болоод гараад ирсэн. 18 цаг өнгөрч байхад талийгаач бид 2 үнсээ авсан. Тэгээд галлагаагаа хийж байхад талийгаач би *** дээр орчихоод ирье гээд явсан. 19 цаг өнгөрч байхад талийгаач *** ирэхгүй байхаар нь 7 дугаар цэцэрлэг рүү ороход ***тай хамт талийгаач архи ууж байсан. Би явах уу гэхэд талийгаач жаахан байж байгаад гарна гэсэн. Тэгээд 21 цаг өнгөрч талийгаач ирэхгүй байхаар нь *** ахад *** 7 дугаар цэцэрлэгт ороод ирэхгүй байна гэж хэлсэн. Би 4 амандаа галлагаа хийж байтал гадаа ***, ***ын хамт үүдэнд зогсож байсан. Талийгаачийн дух нь зулгарсан, зүүн талын чихнээс нь цус гарсан байхаар нь яасан бэ? гэхэд шатнаас унасан гэсэн. Талийгаач жаахан унтаадахья гэхээр нь Д.***ын хамт амралтын өрөө рүү оруулсан. 23 цаг өнгөрч байхад *** ах талийгаачийг орон дээрээс ойчсон байна гээд эгчийг нь аваад ирье гээд явсан хойгуур би амралтын өрөө рүү шагайхад хөдөлгөөнгүй хэвтээд байхаар нь *** ах руу хэлсэн. *** ах удалгүй ирээд түргэн дуудсан. Талийгаач 7 дугаар цэцэрлэгт *** гэх хүнтэй хэрүүл маргаан хийгээгүй байсан. Талийгаач их согтолттой байсан, өөрийгөө хянах чадваргүй байсан...” мэдүүлэг /хх-ийн 49 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч А.***мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...23 цаг өнгөрч байхад хамт ажилладаг хүн гээд гэрт ирсэн. Тэгээд ***ын царай их сонин хөхрөөд байна, нүүр гарыг нь угаалгасан, чихнээс нь цус гоожоод байна. Очоод хараатах гээд байсан. 7 дугаар цэцэрлэг дээр очоод хаалга цонхыг нь нүдээд *** гарч ирээд надаас зугтаад шатны уруу руу өнхөрөөд ойчсон гэж ярьсан. Тэгээд ээж ***ийг дагуулаад уурын зуух руу явсан. Ч.*** гэртээ жимстэй пиво 1 лаазыг уусан, өөр уугаагүй. Ямар нэгэн хэрүүл маргаан хийгээгүй...” мэдүүлэг /хх-ийн 50 хуудас/,
Гэрч М.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өглөө халаалтын зууханд ***, ***, *** гуравт хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгсөн. *** ***ыг аваад ирсэн. Хаана байна гэхэд 7 дугаар цэцэрлэг дотор ***тэй архи ууж байхаар нь аваад ирсэн, амралтын өрөөнд унтуулчихлаа гэсэн. Тэгээд 23 цаг өнгөрч байхад *** над руу залгаад ***ын хоолой нь дуугараад царай нь сонин болоод байна гэхээр нь түргэн дуудаж үзүүл, эгчийг нь дууд гэж хэлсэн...” мэдүүлэг /хх-ийн 111 хуудас/,
Гэрч Д.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр томилгоотой байсан. 7 дугаар цэцэрлэгт дуудлагын дагуу очсон. Очиход 7 дугаар цэцэрлэг дээр хүн байхгүй байсан. Тухайн дуудлага өгсөн иргэнтэй утсаар холбогдоход архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнийг эрүүлжүүлж өг гэх утга бүхий өнгө аястай байсан. Тухайн хүнд утсаар эрүүлжүүлэхгүй, та наад хүнээ ар гэрт нь хүлээлгэж өгөөрэй гэж утсаар хэлээд дараагийн дуудлаганд явсан...” мэдүүлэг /хх-ийн 149 хуудас/,
Шинжээч эмч М.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Талийгаачийн цогцост учирсан гэмтлүүд нь энэ шатнаас унахад үүсэх боломж багатай гэмтлүүд байсан. Хэрэг болсон гэх шат хатуу гадаргуутай арзгар асфальтан гадаргуутай учир биеийн гадаргуутай хүрэлцэх хэсэгт зулгаралт, үрэлт үүсэх байсан боловч талийгаачийн цогцост үүсээгүй байсан. Талийгаачид учруулсан гэмтлийг өөр хүн учруулсан байх боломж ихтэй...” мэдүүлэг /хх-ийн 73-74 хуудас/,
Гэрч Ё.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн үед өөрийн эхнэр ***гийн хамт хэргийн газарт очих үед уурын зуухны амралтын өрөөний шалан дээр талийгаач *** дээшээ хараад нас барсан байдалтай хэвтэж байсан. Манай эхнэрийн дүү *** ирчихсэн байсан. Намайг очих үед талийгаачаас гадна хоёр танихгүй хүн байсан. Нэг бүдүүн эрэгтэй хүн уурын зууханд галаа түлээд байсан бид нар дээр ирээгүй тухайн хүнтэй бид нар харьцаагүй. Туранхай шар царайтай эрэгтэй хүн байсан тэр хүн “би хүн алчихлаа би шоронд явахнээ” гээд нэлээн түгшүүртэй, сандарсан байдалтай тогтож сууж чадахгүй хэдэн тийшээ яваад байсан. Тухайн хүнийг би тэр үед танихгүй урьд нь харж байгаагүй… Талийгаач *** нь манайхтай эхнэрийн дүү ***ийнх нэг хашаанд хамт байсан юм. Манай 2025 оны 01 дүгээр сард 10-р хороо руу нүүсэн. Талийгаач гэр бүл болон өөрийн гэсэн орон гэргүй тул манайд амьдардаг байсан. Манайхыг нүүснээс хойш талийгаач ***ийн гэрт очиж ойр зуурын ажилд нь тусладаг байсан. Нас барахынхаа урд өдөр нь талийгаач ***ийнх рүү яваад очиж хоноод маргааш ажилдаа явсан байсан...” /2 хх-ийн 97, 109 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №32 дугаартай “...Талийгаач Ч.*** нь гавал, тархины битүү хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Нас барсан хугацааг цогцосны анхны үзлэгээр тогтооно. Талийгаач Ч.***ын цогцосны хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал ясны зүүн чамархай, суурь ясны цацраг хугарал, их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн чамархайн хэсэгт аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн чамархайн доод суурь хэсэгт тархины эдийн няцрал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа /73гр/, зүүн 5 дугаар хавирганы цуурал, Зүүн чамархай, зүүн чамархайн булчин, чамархай, дагзны хэсгийн хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт. Духанд шарх, дагзны төвгөрийн доод хэсэгт зулгарсан, зүүн чихэнд урагдсан шарх, хөх, бугалга, ташаа, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Гавал ясны зүүн чамархай, суурь ясны цацраг хугарал, их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн баруун чамархайн доод суурь хэсэгт тархины эдийн няцрал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа /73гр/, зүүн 5 дугаар хавирганы цуурал. Зүүн чамархай, зүүн чамархайн булчин, чамархай, дагзны хэсгийн хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт. Духанд шарх, дагзны төвгөрийн доод хэсэгт зулгарсан, зүүн чихэнд урагдсан шарх, ташаа, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн хөх, бугалганд цус хуралт гэмтлүүд нь 4-5 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаачийн цусанд 3.7, ходоодны шингэнд 6.2, шээсэнд 4.1 промилли спиртийн агууламж илэрсэн нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Талийгаачийн гавал ясны зүүн чамархай, суурь ясны цацраг хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн хэсэгт аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа /73гр/, зүүн чамархайн булчинд цус хуралт, зүүн чихний урагдсан шарх гэмтлүүдийн хэсэгт хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр тархинд савалт үүсэж тархины эсрэг талд буюу их тархины баруун тал бөмбөлгийн чамархайн аалзан хальсан доорх цус хуралт, доод суурь хэсэгт тархины эдийн няцрал гэмтлүүд үүссэн байх боломжтой...” дүгнэлт /хх-ийн 59-64 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №4 дугаартай “...Талийгаач *** нь гавал, тархины битүү хүнд гэмтэл болох гавал ясны зүүн чамархай, суурь яс хугарч, их тархины зүүн чамархай хэсэгт хатуу хальсан дээр цусан хураа үүсэж улмаар тархи дарагдан нас баржээ. Ч.***ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал ясны зүүн чамархай, суурь ясны цацраг хугарал, их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн чамархайн хэсэгт аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн чамархайн доод суурь хэсэгт тархины эдийн няцрал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа /73гр/, зүүн 5 дугаар хавирганы цуурал. Зүүн чамархай, зүүн чамархайн булчин, чамархай, дагзны хэсгийн хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт. Духанд шарх, дагзны төвгөрт зулгаралт, зүүн чихний дэлбэнгийн ар хэсгийн язарсан/урагдсан/ шарх, хөх, бугалга, ташаа, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд өнгө, тогтоц, хэлбэр шинж байдлаараа мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шинжилгээний байгууллагад ирүүлсэн камерийн бичлэг, цогцос задлан шинжилгээ хийх явцад бэхжүүлэн авсан фото зураг, талийгаачийн биед үүссэн гэмтлүүд зэргээс дүгнэхэд дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр биеийн олон талд үүссэн гэмтлүүд байх бөгөөд өшиглөх, цохих, унах гэх мэт алинд нь ч үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2 болон 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Гавал ясны зүүн чамархай, суурь ясны цацраг хугарал, их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн чамархайн хэсэгт аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн чамархайн доод суурь хэсэгт тархины эдийн няцрал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа /73гр/, зүүн 5 дугаар хавирганы цуурал. Зүүн чамархай, зүүн чамархайн булчин, чамархай, дагзны хэсгийн хуйхны дотор гадаргуу, булчин дахь цус хуралт. Духанд шарх, дагзны төвгөрт зулгаралт, зүүн чихний дэлбэнгийн ар хэсгийн язарсан /урагдсан/ шарх, хөх, бугалга, ташаа, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд өнгө, тогтоц, хэлбэр шинж байдлаараа хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн хөх, булгалганд цус хуралт гэмтлүүд нь 4-5 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Эмнэлгийн тусламж үзүүлснээр амь нас аврагдах эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Шинжээч эмч ***ийн гаргасан №32 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Гавал ясны зүүн чамархай, суурь ясны цацраг хугарал, их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн чамархайн хэсэгт аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн чамархайн доод суурь хэсгийн тархины эдийн няцрал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа /73гр/ гэмтлүүдийг авснаас хойш амьд байх хугацаа, өөртөө үйлчлэх чадвар нь тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалан харилцан адилгүй байна...” дүгнэлт /хх-ийн 78-83 хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №2919 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн зөөврийн санах ойн хэрэгсэлд байх 6 ширхэг дүрс бичлэг шинжилгээнд тэнцэнэ. Дээрх 6 ширхэг бичлэгт 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 00 цаг 47 минут 16 секундээс 00 цаг 49 минут 32 секундийн хороондох дүрс бичлэг дүрслэгдээгүй байна. Хэрэгт ач холбогдолтой байж болох “cam1” хяналтын камерын 20 цаг 46 минут 49 секундээс 21 цаг 00 минут 48 секунд хүртэлх, “cam2” хяналтын камерын 20 цаг 44 минут 05 секундээс 20 цаг 50 минут 13 секкунд хүртэлх хугацааны дүрс бичлэгийг томруулан тодруулж, дүрслэл дуу авиаг боломжит байдлаар чанарыг сайжруулан зөөврийн санах ойн хэрэгсэл /DVD/-д хуулбарлан хүргүүлэв...” дүгнэлт /хх-ийн 94-96 хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №38 дугаартай “...Д.*** нь гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Гэмт хэрэг үйлдэгдэх үед Д.*** нь сэтгэцийн өвчингүй байсан байна. Д.*** нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 174-177 хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-16, 116-124, 125-127 хуудас/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-22 хуудас/,
Эд зүйл, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-25 хуудас/,
Чанарыг сайжруулан ирүүлсэн дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 129-138 хуудас/,
Ч.***гаас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 216-218, 2-р хх-ийн 3-5 хуудас/,
2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр болон 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлүүд /2-р хх-ийн 100-101, 110-111 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж дүгнэлээ.
Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Д.***д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.***ын гэм буруутайд тооцох талаар:
Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан “...Шүүгдэгч Д.*** нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах 7 дугаар цэцэрлэгийн үүдэнд түрийлгээ харж унасан хүнийг өвдөглөх, өшиглөх, хувцаснаас нь татах үйлдлээр газарт унагааж улмаар газарт унагаасан үед нь өвдөглөх, өшиглөх үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон үйлдэл нь хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан дараах нотлох баримтуудыг үнэлж дурдсан дараах нөхцөл байдлуудаар тогтоогдоно. Нотлох бариимтын хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.***гийн мөрдөн шалган ажиллагаа мөн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн. Тус хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр тухайн уурын зууханд талийгаач амь хохирсон нөхцөл байдалтай байхад нүдээр үзсэн зүйлсээ дэлгэрэнгүй тайлбарласан. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байсан. Ингэж оролцохдоо мөн нөхцөл байдлыг нүдээр үзэж харснаа тодорхой мэдүүлдэг. Хоёрдугаарт, гэрч ***гийн мэдүүлэгт нь талийгаачтай ажлын байран дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан гэж мэдүүлдэг. Энэ мэдүүлэг нь ямар нөхцөл байдлыг нотолж байна гэхээр тухайн гэрчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан камерийн бичлэгтэй зөрүүгүй байдаг. Гэхдээ А.***гийн мэдүүлэгт тухайн нөхцөл байдалд талийгаач, шүүгдэгч нар хоорондоо муудалцсан, зарим тохиолдолд шатны доор хэвтэж байсан, зарим тохиолдолд түшээд сууж байсан гэдэг нөхцөл байдлыг тайлбарладаг. Энэ нөхцөл байдлыг тодруулахын тулд хэд хэдэн удаагийн мэдүүлэг авдаг. А.***гийн мэдүүлэгт тухайн нөхцөл байдалд талийгаачтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Хэрэглэсний дараа шүүгдэгч цэцэрлэгийн үүднээс авч явсан. Гэхдээ тодорхой нөхцөл байдлуудыг тайлбарладаг. Үүнийг нотлох баримтаар үнэлж байгаа. Харин газарт хэвтчихсэн байсан, газарт түшүүлчихсэн байсан, муудалцсан, муудалцаагүй гэсэн мэдүүлгийг гэрч А.***гээс дахин тодруулдаг. Энэ нөхцөл байдлыг сайн санахгүй байна. Ямар ч гэсэн шүүгдэгч ирж авсныг сайн санаж байна гэсэн мэдүүлгийг өгсөн. Өөрөөр хэлбэл дээрх нөхцөл байдлыг мэдэхгүй байхад А.***гээс дахин дахин асуух гээд байгаа нь мөрдөн шалгах ажиллагаа зөрчсөн үйл ажиллагаа болох учраас хууль сануулж асууж байгаа мэдүүлгийнх нь агуулгын хүрээнд дээрх байдлаар үнэлсэн. Дээрх цаг хугацаанд А.*** архи согтууруулах ундааны зүйл талийгаачтай хамт хэрэглэсэн, шүүгдэгч нэлээн уур бухимдалтай ирж байгаа нөхцөлд айсан, санаа зовсон гэдгийг гэрч үнэхээр хараад үзсэн байх боломжтой гэдгийг гэрчийн мэдүүлгээр нотолно уу? гэхээс өөр баримтаар тогтоох боломжгүй байна. Иймд дээрх байдлаар мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** мэдүүлсэн байна. Дараа нь гэрч ***ын мэдүүлэг байна. Тэрээр мэдүүлэгтээ *** тухайн цаг хугацаанд ажиллаж байсан бөгөөд талийгаач болон шүүгдэгч нар хамт ажиллаж байсан, согтууруулах ундааны зүйл талийгаач ямар байдлаар хэр ихийг хэрэглэсэн, ажлын байранд шүүгдэгч Д.***тай хамт ирсэн эсэх, ирсний дараа ямар байдалтай байсан, ирсний дараа ар гэрийг дуудах, ***ыг дуудах, тусламж дуудаж ирүүлэх, хууль цагдаагийн байгууллага, тусламж түргэнийхэн ирэх хүртэл процессийг *** мэдүүлдэг. Дараагийнх нь насанд хүрээгүй гэрч ***мэдүүлэгтээ “...царай хөхрөөд сонин царайтай байна, ирж үзэх шаардлагатай гэдгийг ажлынх нь газрын хүн ирж хэлж...” байгааг тодорхой тайлбарладаг. Энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэгт зөрүүгүй байдаг. Дараагийн дугаарт гэрч *** мэдүүлэгт тухайн цаг хугацаанд ***, Д.*** нар нь Ч.Түмэнжаргалд ХААБ-ын зааварчилгаа өгсөн. Ингээд түүнээс хойшхи цаг хугацааны нөхцөл байдлыг бусад нотлох бариимт, мэдүүлэгт зөрүүгүй байдлаар тайлбарладаг. Дараагийн дугаарт гэрч цагдаагийн ажилтан ***, ***нарын мэдүүлэгт ажлын байранд архидан согтуурч байгаа нь манайхаас эрүүлжүүлэх арга хэмжээ авахгүй талаар мэдүүлсэн байдаг. Шинжээч эмч ***ийн мэдүүлэгт түүний гаргасан шинжээчийн дүгнэлттэй нь холбогдуулж тайлбар мэдүүлгийг авсан. Тухайн мэдүүлэгт шинжээчийн дүгнэлтийг яагаад ингэж дүгнэх болсон, үндэслэлээ, нөхцөл байдлаа тусгай мэдлэгийн хүрээнд тодорхой тайлбарлаж өгсөн мэдүүлэг байна. Дээрх мэдүүлгийг мөн адил нотлох баримтаар үнэлсэн байна. Мөн шинжээчийн №32, №4 дугаартай дүгнэлт байгаа. Дээрх дүгнэлтүүд нь өөр хоорондоо зөрүүгүй шинжээчийн дүгнэлтийг үнэлэхгүй байх нөхцөл байдал тогтоогдоогүй учраас шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлсэн. Эдгээрээс гадна тухайн цаг хугацаанд болсон цэцэрлэгийн дотор талын болон гадна талын камерийн бичлэгийг нотлох баримтаар бэхжүүлж дүрслэл дуу авиаг боломжит чанарыг нь сайжруулж Шүүх шинжилгээний ерөнхий газраас нотлох баримтын шаардлага хангаж ирүүлсэн. Эдгээрээс гадна хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж цуглуулж авсан нотлох баримтууд байгаа тул нотлох баримтуудаар үнэлж байна. Эдгээр нотлох баримтуудаас ямар нөхцөл байдал тогтоогддог вэ? гэхээр талийгаач нь цэцэрлэгийн жижүүр А.***тэй ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Энэ үед *** нь тус цэцэрлэгт очдог. А.***тэй хамт байхыг нь хараад явъя гэхэд талийгаач араас чинь явна гэж хэлснээр *** нь ажлын баайран дээрээ байсан. Талийгаачийг 21 цаг хүртэл ирэхгүй байхаар нь тухайн байдлыг Д.***д тайлбарладаг Ингээд Д.*** тус цэцэрлэгийн үүдэнд яваад очдог. Үүдэнд нь очоод хаалга цонхийг нь тогшиход талийгаач А.*** нар гарч ирдэг. Цэцэрлэгийн гадна болон дотор камерийн бичлэгүүд секундын зөрүүгүй дуу дүрсний бичлэгт тодорхой харагддаг. Эдгээр нотлох баримтуудаар дээрх нөхцөл байдал тогтоогдсон гэж үздэг. Дээрх нөхцөл байдлаас үндэслэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Алах гэмт хэргийн шинж гэдэгт тухайн гэмт хэргийн шинж гэдэгт хамаардаг. Хүний амь насанд халдсан нөхцөл байдал нь объектив шинжид хамааруулж үздэг. Улмаар хүний амь нас хохирч байгаа байдал болон тухайн үйлдэл хоёр зайлшгүй шалтгаант холбоо байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл талийгаачийн амь нас эрсдэж байгаа нөхцөл байдал нь гадны нөлөөтэй байна уу? эсхүл гадны нөлөөгүй өөрийн эрүүл мэндийн байдлаас, эсхүл болгоомжгүй байдлаас болж амь нас нь хохирсон байна уу? гэдгийг тогтоох шаардлагатай. Иймд тогтоогдсон нөхцөл байдлаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогчийн талаас гомдол саналтай хохирлын төлбөрийг нэхэмжилсэн баримт хэрэгт гаргаж өгсөн тул дээрх мөнгөн дүнгээр нь гаргуулах, мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт байгаа учраас шүүх бүрэн эрхийнхээ хүрээд дээрх байдлаар сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөнгөн дүнгээр нь хохирогчид олгох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна”,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.***ын шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан “Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон CD бичлэгээс харахад шүүгдэгчийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж харагдаж байна. Учир нь гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан CD бичлэг зэргээс тухайн өдөр болсон үйл баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна үзэж байгаа. Хэдийгээр шүүгдэгчээс тухайн бичлэгт гарч байгаа хүн би биш, хохирогчийн биед ямар нэгэн байдлаар халдаагүй гэж байгаа ч хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд тухайн шүүгдэгчийн үйлдлээс болж хохирогч нас барсан болох хангалттай тогтоогдож байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөлөөлөгч Ч.***гийн зүгээс оршуулгын зардалтай холбоотой 7630000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл 3 дугаар зэрэгтэй гэж гарсан. Одоогийн байдлаар хохирол төлбөр төлөгдөөгүй байгаа. Тийм учраас Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хүний сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн аргачлалд заасны дагуу сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах, оршуулгын зардлыг шүүгдэгчээс гаргаж хохирогчид олгож олгож өгнө үү”,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.***гийн шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан “Улсын яллагчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэсэнтэй санал нийлэхгүй байна. Яагаад санал нийлэхгүй байгаа вэ? гэвэл хохирогч амь нас үрэгдсэн харамсалтай зүйл болж байгаа ч хэн нэгний нөлөөгөөр шатнаас унаж гэмтэл авсан уу? эсхүл өөрөө шатнаас унаж гэмтэл авсан уу? Шатнаас унасан бол хэний буруугаас болсон? Өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэнээс болоод биеэ авч явж чадахгүй болсон уу? Аль эсвэл улсын яллагчийн дүгнэж байгаа шиг Д.*** хувцаснаас нь татаж унагаасан уу? гэм мэтчилэнгийн шалтгаануудын нэгнээс нь болж амь насаа алдсан. Энэ үнэхээр харамсалтай зүйл. Хүний амь нас үрэгдсэн харамсалтай зүйл болж байгаа ч гэмт хэрэгт буруутай этгээд нь хэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэх тухай хуулийн 16.2-д заасан нотолбол зохих байдал нотолсон нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Яагаад байхгүй байгаа вэ? гэхээр бурхан болоочтой цуг архи ууж, нэг байранд байж, энэ үйл явдлуудыг мэдэх гол гэрч нь А.***. А.***гийн мэдүүлэг болгонд өөрчлөгддөг. Хэргийг нэг тийш нь гаргах шүүхийн тогтоол байхад үүнийг нэг тийш гаргаагүй. Нэг болохоороо хэрүүл маргаан болоогүй, нэг бол 3 минут болсон гэж мэдүүлсэн. Хэрэлдэхийг нь чагнаад цагаа хараад зогсож байсан бололтой. Улсын яллагчийн нэгдүгээр нотлох баримт энэ. Хоёрдугаар нотлох баримт бол бусад гэрчийн мэдүүлгүүд байгаа. Бусад гэрчийн мэдүүлгүүд нь А.***, *** хоёроос бусад нь дам эх үүсвэртэй л дээ. Тэгвэл *** юу гэж мэдүүлж байгаа вэ? гэхээр ***, *** хоёр хамт үүдэн дээр байж байсан. Очоод харсан талийгаачийн зүүн талын чихнээс цус гарсан байхаар нь яасан бэ? гэж асуухад шатнаас уналаа л гэж мэдүүлсэн байсан. Талийгаачтай хамгийн сүүлд ярилцсан хүн нь ***. Тэгэхээр талийгаач ***д хэлэхдээ ийм зүйл болоод тэгээд шатнаас унаад ингэсэн гэж мэдүүлээгүй, зүгээр шатнаас унасан л гэж хэлсэн. Хэрэв үнэхээр Д.*** талийгаачийн эрх чөлөөнд нь халдаж, зодож, нүдэж гэмтээсэн бол тэр байтугай л зүйлийг хэлэх байсан. Гэтэл Буяннжаргалыг зодсон талаар ганц ч үг хэлээгүй. Шатнаас унасан л гэж хэлсэн байгаа. Тэгвэл шатнаас хэн унагасан юм бэ? гэдэг асуудал гарна. Мэдээж шатнаас унасан зүйлд А.***, Д.*** нар холбоотой нь мэдээж. Талийгаачийн дэргэд тэр хоёр байсан. Шатнаас татаж унагасан уу? Үгүй юу? гэдэг нь эргэлзээтэй. Прокуророос энд эргэлзээ байхгүй, Д.*** татаж унагасан гэж дүгнэж байгаа. Энэ дүгнэлтээ мэдээж тааж хэлээгүй. Шинжээчийн дүгнэлт болон бичлэгийг иш татаж нотлох баримтаар нотлогдож байна гэж хэлээд байгаа. Хувцаснаас нь татаж, өвдөглөж, өшилөж амь насанд нь халдсан байна гэж хэлээд байгаа. Тэгвэл Д.*** талийгаачийг яллах дүгнэлтэд бичигдсэнээр мөрдөн байцаалтанд авагдсанаар хувцаснаас нь татаж унагаж, өшиглөж, өвдөглөж амь насыг нь хохироосон байна гэж байгаа. Тэгвэл нотлох баримтаар шинжлэн судалсан бидний үзсэн бичлэгт хувцаснаас нь татаж унагааж, өвдөглөөд, өшиглөөд байгаа зүйл байхгүй. Царай зүсийг, хувцсыг нь нууцласан байсан. Хөл нь хөдөлж байгааг харахаар өшиглөсөн байж магадгүй гэж харагдаж байгаа. Энэ асуудлыг хамгийн эргэлзээтэй болгож байгаа зүйл хохирогч, гэрч А.*** нарын өмссөн хувцас тодорхой харагдаж байхад Д.***ын өмссөн хувцас яагаад тодорхой бус байгаа юм бэ? А.***ын өмссөн зүйлийг нь тов тодорхой болгох ёстой. Гэтэл яагаад энэ бол А.*** мөн гэж хэлээд байгаа хүний царай зүс, өмссөн хувцсыг нь нуугаад байгаа юм бэ? Хэрэг дээрээ А.*** биш байна гэсэн дүгнэлтэд хүрч байгаа байхгүй юу. Хэрвээ мөн байсан бол өмссөн хувцас нүүр царай төрхийг нь далдлахгүй. Биш байгаа учраас тэгж далдалж байгаа байхгүй юу. Тийм учраас энэ хэрэгт Д.*** энэ хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэсэн улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тийм учраас энэ хэрэгт Д..***ыг гэм буруугүй гэж үзэж байна. Хэрвээ эргэлзээтэй зүйл байна гэвэл хэргийг Прокурорын газарт буцааж болно. Нэгэнт гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас хохирогчийн гэм хорын хохирол төлбөрийн талаар тайлбар хэлэх боломжгүй”,
Иргэдийн төлөөлөгч Т.***гийн шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан “Хүний биед хэрцгийгээр гар хүрч биед халдсан, камерт бичигдсэн дуу авиа дүрс бичлэгээр нотолж гэм буруутай байна.” гэсэн дүгнэлтүүдийг гаргасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-т зааснаар нотловол зохих байдал шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдсон.
Яллах дүгнэлтэнд шүүгдэгч Д.***ыг 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах 7 дугаар цэцэрлэгийн үүдэнд Ч.***ыг өшиглөх, хувцаснаас нь татах үйлдлийн улмаас шатнаас унасан, улмаар газарт унасан байх үед нь өвдөглөх, өшиглөх үйлдлээр амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогдсон гэж бичсэн бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлээд шүүгдэгч Д.***ыг 2024 оны 2 дугаар сарын 14-ний 20 цаг 46 минутаас 21 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах 7 дугаар цэцэрлэгийн үүдэнд Ч.***ыг шатнаас унагааж, газарт унасан үед өшиглөх, өвдөглөх үйлдлийн улмаас гавал, тархины битүү хүнд гэмтэл болох гавал ясны зүүн чамархай, суурь яс хугарч, их тархины зүүн чамархай хэсэгт хатуу хальсан дээр цусан хураа үүсэж улмаар тархи дарагдаж амь насыг хохироосон үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч *** ***ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэдийн төлөөлөгч Т.***гийн шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан “Гэм буруутай байна.” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд хэрэгт авагдсан дээрхи бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон тул иргэдийн төлөөлөгч Т.***гийн шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.*** нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний 20 цаг 40 минутаас 21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах 7 дугаар цэцэрлэгийн үүдэнд Ч.***ыг шатнаас унагааж, газарт унасан үед өшиглөх, өвдөглөх үйлдлийн улмаас гавал, тархины битүү хүнд гэмтэл болох гавал ясны зүүн чамархай, суурь яс хугарч, их тархины зүүн чамархай хэсэгт хатуу хальсан дээр цусан хураа үүсэж улмаар тархи дарагдан хүнийг алсан болох нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-хх-12-16 хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-хх 17-22 хуудас/, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Шүүх шинжилгээний ерөнхий газраас чанарыг сайржуулан ирүүлсэн дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-хх 129-138 хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.***гийн мэдүүлэг /1 хх-38 хуудас/, гэрч А.***гийн мэдүүлэг /1-хх 42, 45, 47, хх-2- 99, 107, 135 хуудас/, гэрч Б.***ын мэдүүлэг /1-хх-ийн 49 хуудас/, насанд хүрээгүй гэрч А.***ын мэдүүлэг /1-хх-ийн 50 хуудас/, гэрч М.***ын мэдүүлэг /хх-ийн 111 хуудас/, гэрч Д.***ын мэдүүлэг /хх-ийн 149 хуудас/, гэрч Ё.***ын /2 хх-ийн 97, 109 хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №32 дугаартай дүгнэлт /хх-ийн 59-64 хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №4 дугаартай дүгнэлт /хх-ийн 78-83 хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №2919 дугаартай дүгнэлт /хх-ийн 94-96 хуудас/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №38 дугаартай дүгнэлт /хх-ийн 174-177 хуудас/, 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр болон 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлүүд /2-р хх-ийн 100-101, 110-111 хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.***, түүний өмгөөлөгч П.*** нар нь шүүхийн хэлэлцүүлэгт хүнийг алах гэмт хэрэг үйлдээгүй талаар маргаж байгаа боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судласан, хавтаст хэрэгт авагдсан дээрхи бичгийн нотлох баримтуудаар няцаагдаж байх тул түүний гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Хүнийг санаатай алах гэмт хэрэг гэж бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хүнийг алсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг” гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг бөгөөд хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдоно.
Шүүгдэгч Д.***ын амь хохирогч Ч.***ыг шатнаас унагааж, газарт унасан үед өшиглөх, өвдөглөх үйлдэл болон амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгч Д.*** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хохирогчийн эрүүл мэнд, амь насанд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.***д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Д.*** нь үнэн зөв мэдүүлэг өгөх, эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай болох нь Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №38 дугаартай “....*** нь гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Гэмт хэрэг үйлдэгдэх үед Д.*** нь сэтгэцийн өвчингүй байсан байна. Д.*** нь хэрэг хариуцах чадвартай байна.” гэсэн дүгнэлтээр /хх-ийн 174-177 хуудас/ тогтоогдож байна.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Ч.*** тогтоогдсон бөгөөд оршуулгын зардалд 7631700 төгрөг, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжилсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт” тус тус тооцохоор зохицуулжээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах асуудал нь бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх явдал юм.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”,
Мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж тус тус заасан.
Иргэний хуульд заасны дагуу хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь гэм буруутай этгээдээс дээрх хохирол, хор уршгийг нэхэмжлэх эрхтэй бөгөөд шүүгдэгч Д.*** нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр амь хохирогчийн төрсөн эгч Ч.*** тогтоогдсон бөгөөд түүний нэхэмжилсэн оршуулгын зардал болох 7631700 төгрөгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаж байна.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж тус тус заасан.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулжээ.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд уг аргачлалын 3.8-д “Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэмт буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга
хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөр олгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж,
Уг аргачлалын 4 дүгээр зүйлд “гуравдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээтэй байна.” гэж заасан.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор “Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660,000 төгрөг” байхаар шинэчлэн тогтоосон. Үүнийг 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар шүүгдэгч Д.***аас гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 15173400 төгрөг, оршуулгын зардалд 7631700 төгрөг нийт 22805100 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.***д олгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс хохирол нөхөн төлөх хүсэлт гаргаагүй болно.
3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ам бүлийн байдал, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг байдал, хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.*** шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргаагүй,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.*** шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “Нэгэнт гэм буруутай гэж хилс хэрэгт ялладаж байгаа учраас хэлэх тайлбаргүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Д.*** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Д.***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөөгүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнд 12 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.***ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан 12 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.*** цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт хавсаргагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий СD 3 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,
Шүүгдэгч Д.***д хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** ***ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** ***ыг 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.***д оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар шүүгдэгч Д.***аас оршуулгын зардалд 7631700 төгрөгийг, гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 15173400 төгрөг, нийт 22805100 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.***д олгосугай.
5. Шүүгдэгч Д.*** цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт хавсаргагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий СD 3 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.***д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Х.ОТГОНЖАРГАЛ
М.МАНДАХБАЯР
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Х.ОТГОНЖАРГАЛ
М.МАНДАХБАЯР