| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/0035/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/147 |
| Огноо | 2025-06-17 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | У.Гантуяа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом,
Улсын яллагч У.Гантуяа,
Шүүгдэгч Д.****, түүний өмгөөлөгч П.**** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** ****д холбогдох 2426004040021 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 87 настай, эрэгтэй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Х*** сумын 1 дүгээр багийн 09-27 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас Хөдөлмөрийн гавьяаны одон, Алтангадас одонгоор шагнуулсан, хэрэг хариуцах чадвартай, **** **** /РД:ЙР*****/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.**** нь 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 76-52 ӨВА улсын дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон Өвөрхангай аймгийн Тарагт сумын 5 дугаар баг шинэ цагаан хаалганы наад талд зам тээврийн осол гаргаж хохирогч Б.****гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.**** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би өөрийнхөө хийсэн хэргээс болж олон хүний эрүүл мэндэд хор уршиг учруулснаа ойлгож ухамсарлаж байгаа. Үүний үндсэн дээр өөрийгөө ч гэмтээсэн. Энийгээ эрүүл мэндийн даатгалд зохих хэмжээний мөнгө зарлага гаргаж хүүхдийгээ эмчлүүлж эрүүл саруул болгосон. Тэр хүний гомдолгүй гэсэн бичиг нь ирсэн байх. Тэгээд намайг харгалзаж үзэж биеэр эдлэх ялыг өөрчилж өгнө үү гэсэн хүсэлтэй байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Б.**** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Арвайхээр сум руу хуримд оролцох гээд аав Д.****, хүү Алтангэрэл, хамаатны нэрийг нь мэдэхгүй нэг залуугийн хамт явсан. Аав Д.****гийн приус маркийн машинтай явсан. Улсын дугаарыг нь санахгүй байна. Би унтаж явж байсан учраас яг юу болсон гэдгийг нь мэдэхгүй байна. Нэг сэрсэн осол болсон байсан. Аав алсын юм харахгүй намхан шороон дээгүүр үсэрсэн байх. Аав архи дарс уугаагүй эрүүл байсан. Осол болох үед миний аав жолоо барьж явсан. **** машинаа 2 жилийн өмнө худалдаж авч байсан. Миний 2 хавирга хугарсан өвчүүний толгой гэмтэлтэй зүүн талын аарцаг цуурсан. Би хамгаалах бүс бүсэлж яваад Арвайхээр сум дөхөөд тавгүй санагдаад тайлчихсан бүс зүүгээгүй явсан. Аав хамгаалах бүс бүсэлсэн байсан. Хойно явсан хоёрыг бол мэдэхгүй байна. Өвөрхангай аймгийн Хархорин сумаас өдөр 12 цагт Арвайхээр сум чиглэлтэй хөдлөөд явж байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” мэдүүлэг /хх 17-18 хуудас/,
Гэрч Ч.**** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Хархорин суманд ажил хийж байгаад 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Арвайхээр сум руу явсан. Шороон замаар явж байгаад засмалтай нийлээд би унтсан байсан. Нэг мэдсэн чинь би эмнэлэгт сэрсэн. Д.**** гэх хүн тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Манай аавын дүү нь Д.****гийн хамаатны хүнтэй суусан. Миний хувьд харилцаа хамаарал байхгүй. Жолооч Д.****, Д.****гийн охин болон зээ хүүгийн хамт явсан. Д.****гийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Миний толгой хагарч 8 оёдол тавиулсан. Б.****гийн аарцгийн яс хугарсан. Алтангэрэл нь толгой нь хагарсан боосон байсан. Жолооч хүзүү хөшөөд байгаа гэж ярьж байсан. Тухайн үйл явдлын дараа харахад ил харагдах гэмтэл байхгүй байсан. Би арын суудал дээр суусан явж байсан. Миний хувьд хамгаалах бүс зүүгээгүй байсан. Бусад хүмүүсийг хамгаалах бүс зүүсэн эсэхийг хараагүй. Хэдэн км цагийн хурдтай явсан талаар хараагүй болохоор мэдэхгүй байна. Үүрэглэсэн асуудал байхгүй. Өдөр явж байсан учир замд зогсож унтаж амраагүй” мэдүүлэг /хх 23-24 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч цагдаагийн дэслэгч М.****ийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 801 дугаартай “ ...Б.****гийн биед зүүн сүүж ясны суудал хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр хохирол тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” дүгнэлт /хх 60-62 хуудас/,
Техникийн шинжээч Ц.****ын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 89 дугаартай “...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгархыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн байна...” дүгнэлт /хх 28 хуудас/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 5373 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн **** гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй...” дүгнэлт /хх 31-33 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2426004040021 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх 114-116 хуудас/,
Шүүгдэгч Д.****гийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 127- 130, 141 хуудас/ зэрэг болно.
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Д.**** нь 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 76-52 ӨВА улсын дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон Өвөрхангай аймгийн Тарагт сумын 5 дугаар баг шинэ цагаан хаалганы наад талд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Б.****гийн эрүүл мэндэд зүүн сүүж хэсгийн хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзэхээр байна. Мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хязгаарласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хэргийн үйл баримтыг сэргээн бодит байдлыг тогтооход хүрэлцэхүйц нотолбол зохих байдлыг бүрэн шалгасан. Нотлох баримтыг хуульд заасан үндсэн журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинж судалж дүгнэлт хийхэд хохирогч Б.****, гэрч Ч.**** нарын өгсөн мэдүүлгүүд, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч цагдаагийн дэслэгч М.****ийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан 801 дугаартай шинжээчийн дүгнэлт, Техникийн шинжээч Ц.****ын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 89 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Д.****гийн гаргасан шинжилгээнд ирүүлсэн **** гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй” гэсэн 5373 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон нөхцөл байдлыг үгүйлгэсэн няцаасан хэргийн бодит байдалтай нийцэхгүй эргэлзээ төрүүлсэн үйл баримт тогтоогдохгүй. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна. Д.**** нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж замын хөдөлгөөнд оролцож аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас зорчигч эрүүл мэндээрээ хохирсон үйл баримт тогтоогдож байна. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь жолооч хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны шийдвэрийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, амь нас хохирох зэрэг хохирол учруулсан. Бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимгийн хэлбэрээр халдсаныг Эрүүгийн хуульд хуульчлан тодорхойлж эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм. Гэм буруугийн холимог хэлбэрийн тухайд субьектив талын шинжид хамаарах бөгөөд Д.**** хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны шийдвэр зөрчсөн үйлдэл нь санаатай. Энэхүү үйлдлийн улмаас үүдэн гарах хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр халдсан байна. Хохирогч, гэрч нарын өөр хоорондоо зөрүүгүй мэдүүлгийн баримтаар зам тээврийн осол гарсан нөхцөл байдлыг сэргээн дүрсэлсэн бөгөөд шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн 801 дугаартай дүгнэлт, техникийн шинжээчийн 89 дугаартай дүгнэлт, хохирогчийн биед тохиолдсон гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ дүгнэлт бөгөөд авто ослын улмаас үүссэн шалтгаант холбоотой гэмтэл гэж үзэх үндэслэлтэй байна. Энэхүү хохирол хор уршиг нь 76-52 ӨВА улсын дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явсан Д.**** Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж дүгнэж байна. Д.****г Хөдөлгөөний аюулгүй байдлын хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдэгдсэн. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэдгээ илэрхийлсэн. Иймд Д.**** дээрх гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгч Д.****г Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна”,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.**** шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Миний үйлчлүүлэгч Д.**** өөрийнхөө гэм бурууг хүлээж байгаа. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж байгаа нь дангаараа шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй ч гэсэн хавтаст хэрэгт авагдсан улсын яллагчийн шинжлүүлсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн санал нэгдсэн нотлох баримтуудаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байгаа учраас улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчийн зүгээс Д.****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Д.****д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.**** нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч Б.**** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Арвайхээр сум руу хуримд оролцох гээд аав Д.****, хүү Алтангэрэл, хамаатны нэрийг нь мэдэхгүй нэг залуугийн хамт явсан. Аав Д.****гийн приус маркийн машинтай явсан. Улсын дугаарыг нь санахгүй байна. Би унтаж явж байсан учраас яг юу болсон гэдгийг нь мэдэхгүй байна. Нэг сэрсэн осол болсон байсан. Аав алсын юм харахгүй намхан шороон дээгүүр үсэрсэн байх. Аав архи дарс уугаагүй эрүүл байсан. Осол болох үед миний аав жолоо барьж явсан. **** машинаа 2 жилийн өмнө худалдаж авч байсан. Миний 2 хавирга хугарсан өвчүүний толгой гэмтэлтэй зүүн талын аарцаг цуурсан. Би хамгаалах бүс бүсэлж яваад Арвайхээр сум дөхөөд тавгүй санагдаад тайлчихсан бүс зүүгээгүй явсан. Аав хамгаалах бүс бүсэлсэн байсан. Хойно явсан хоёрыг бол мэдэхгүй байна. Өвөрхангай аймгийн Хархорин сумаас өдөр 12 цагт Арвайхээр сум чиглэлтэй хөдлөөд явж байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” мэдүүлэг /хх 17-18 хуудас/,
Гэрч Ч.**** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Хархорин суманд ажил хийж байгаад 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Арвайхээр сум руу явсан. Шороон замаар явж байгаад засмалтай нийлээд би унтсан байсан. Нэг мэдсэн чинь би эмнэлэгт сэрсэн. Д.**** гэх хүн тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Манай аавын дүү нь Д.****гийн хамаатны хүнтэй суусан. Миний хувьд харилцаа хамаарал байхгүй. Жолооч Д.****, Д.****гийн охин болон зээ хүүгийн хамт явсан. Д.****гийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Миний толгой хагарч 8 оёдол тавиулсан. Б.****гийн аарцгийн яс хугарсан. Алтангэрэл нь толгой нь хагарсан боосон байсан. Жолооч хүзүү хөшөөд байгаа гэж ярьж байсан. Тухайн үйл явдлын дараа харахад ил харагдах гэмтэл байхгүй байсан. Би арын суудал дээр суусан явж байсан. Миний хувьд хамгаалах бүс зүүгээгүй байсан. Бусад хүмүүсийг хамгаалах бүс зүүсэн эсэхийг хараагүй. Хэдэн км цагийн хурдтай явсан талаар хараагүй болохоор мэдэхгүй байна. Үүрэглэсэн асуудал байхгүй. Өдөр явж байсан учир замд зогсож унтаж амраагүй” мэдүүлэг /хх 23-24 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч цагдаагийн дэслэгч М.****ийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 801 дугаартай “ ...Б.****гийн биед зүүн сүүж ясны суудал хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр хохирол тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” дүгнэлт /хх 60-62 хуудас/,
Техникийн шинжээч Ц.****ын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 89 дугаартай “...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгархыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн байна...” дүгнэлт /хх 28 хуудас/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 5373 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн **** гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй...” дүгнэлт /хх 31-33 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2426004040021 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх 114-116 хуудас/, шүүгдэгч Д.****гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Д.**** нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.****гийн мэдүүлэг, техникийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №89 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №801 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ.
Шүүгдэгч Д.**** нь тухайн гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн бөгөөд түүний Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөн үйлдэл болон тухайн үйлдлийн улмаас хохирогч Б.****гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Д.**** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн B ангиллын жолоочийн үнэмлэхтэй Цагдаагийн Ерөнхий газрын нэгдсэн хайлтын системийн лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.****гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.**** бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч Б.****гаас шүүхэд ирүүлсэн “Надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч Д.****г бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Д.****гийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.**** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтвортой мэдүүлэг өгснийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд байна гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд шүүгдэгч Д.****гийн үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай үйлдэлд нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3000000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугааар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Д.**** нь бусдад төлөх төлбөргүй. Д.**** нь цагдан хоригдсон хоноггүй. Түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.**** нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгоогүй. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдэгдсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж байна”,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.**** шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Д.**** гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн гэмт хэрэг болсон шалтгаан нөхцөл гэмт хэрэгтний хувийн байдал энэ бүгдийг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулах шаардлагатай гэж үзэж байна. Тэгэхээр юуны өмнө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Өөрөө хэлбэл засмал замыг хөндлөн тасалж газар ухаад түүндээ таних тэмдэг тавиагүй байснаас болж захиргааны журам зөрчсөн ч гэсэн захиргааны байгууллагын өөрийн буруугаас энэ асуудал гарахад нөлөөлсөн байж байгаа. Яагаад гэвэл иргэн хүн аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Гэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэрэгтний хувийн байдлын хувьд өнөөдөр албан ёсны дансаар 88 настай гэж байгаа боловч эхийн настайгаа 90 хүрч байгаа хүн. Хоёрдугаарт хувийн байдлыг харгалзан үзнэ үү гэж хүсэж байна. Гуравдугаарт энэ хүн зохих хэмжээний орлоготой. Үр хүүхэд нь байгаа. Өөрөө лам хүн бас цөөнгүй шавь нартай. Тэгээд тусална дэмжинэ гэсэн сэтгэл зүрхээ байнга илэрхийлж байдаг. Тийм учраас Эрүүгийн ерөнхийн ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.**** нь гэм буруугаа хүлээсэн. Хохирогчид хохирол төлбөр байхгүй. 90 хүрч байгаа хүнийг хүмүүжүүлнэ заавал албадлагын арга хэмжээ хэрэглэнэ гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байгаа учраас эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломж байна гэж үзэж байгаа учраас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Шүүх бүрэн эрхийн хүрээнд асуудлыг шийдэх учраас эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй байна гэж үзэх юм бол улсын яллагчийн торгох ял оногдуулах шийтгэлийг биелүүлж өгнө үү гэж хүсэж байна. Яагаад гэвэл 700000 төгрөгийн орлоготой. 90 хоногийн дотор торгох ялыг төлөх боломжтой. Ийм нөхцөл байдал байгаа учраас ийм саналыг тавьж байна” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан.
Шүүгдэгч Д.**** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял оногдуулахаар хуульчилсан.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэн шүүгдэгч Д.****д торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** ****ийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2700000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.****д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.****д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Д.****д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж,
Шүүгдэгч Д.**** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.****д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** ****ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** ****гийн тээврийн хэрэгэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2700000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.****д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.****д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Д.****д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
6. Шүүгдэгч Д.**** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.****д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.****д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА