| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/0141/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/153 |
| Огноо | 2025-06-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/153
2025 06 24 2025/ШЦТ/153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч Ц.****,
Өсвөр насны шүүгдэгч Г.****, түүний хууль ёсны төлөөлөгч Г.****,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Г.**** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** ****д холбогдох 2526000070156 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ерөнхий боловсролын 10 дугаар ангид сурдаг, ам бүл 3: аав, ээжийн хамтаар Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын *** дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, өсвөр насны **** **** /РД:ЙИ ****/.
Холбогдсон хэргийн талаар:
2024 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах Ерөнхий боловсролын “Мэргэд” сургуулийн заалнаас насанд хүрээгүй хохирогч Т.****ын эзэмшлийн “I phone-14” (айфоне) 14 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2000000 төгрөгийн хохирол тус тус учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгч Г.**** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Насанд хүрээгүй хохирогч Д.**** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн үед сургуулийнхаа зааланд очсон юм. Тэгээд хувцсаа солиод тэмцээндээ оролцчихоод гарч ирэхэд миний цүнхэнд байсан I phone-15 про макс загварын саарал өнгийн гар утас, ногоон өнгийн кейстэй, ардаа Хаан банкны виза карттай гар утас алдагдсан байсан. Тэгээд цүнхэндээ үзээд байхгүй, залгахаар холбогдох боломжгүй байсан. Уг нь 75% цэнэгтэй байсан. Тэгээд ангийн багшид хэлтэл камер шүүж өгье гэсэн. Тэгтэл манай ангийн **** гэх хүүхэд бас миний I рhоnе-12 маркийн гар утас алдагдсан байна гэсэн. Тэгээд цагдаа нар ирээд болсон зүйлийн талаар тодруулсан, маргааш нь миний утсыг хүлээлгэж өгсөн. Тухайн үед өөрийн ангийн найз болох ****, ****, Г.**** гэх хүүхдүүдийн хамт явсан. Манай ангийнхан утсаа алдаж байсан 2024 оны 05 дугаар сард манай ангийн **** утсаа алдаж байсан, мөн сая 10 дугаар сард Мэргэдийн заалнаас **** I рhone-14 про макс загварын гар утсаа алдаж байсан, мөн манай **** гэх хүүхэд алдаж байсан. Мөн **** гэх хүүхэд сургуулийн хойд талбайгаас 2024 оны 11 дүгээр сард Самсунг эс-10 гар утсаа алдсан. Тэр утсыг Г.**** 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр миний шунал хөдлөөд авчихсан юм уучлаарай гээд өгсөн талаар **** надад хэлсэн...” мэдүүлэг (хх 15-16 хуудас),
Насанд хүрээгүй хохирогч Д.****гийн хууль ёсны төлөөлөгч Ч.**** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ****гийн ах **** манай хүүхдийн I рhоnе-15 про макс загварын гар утсыг өгсөн. Манай дүүг уучлаарай эгчээ гэж хэлсэн, өөр зүйл хэлээгүй...” мэдүүлэг (хх 19 хуудас),
Насанд хүрээгүй хохирогч Т.**** гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 10 дугаар сард Мэргэд сургуулийн хуучин заалнаас өөрийн “I рhоnе-14” (айфоне) 14 про макс загварын гар утсыг алдаж байсан. Тэгээд 2024 оны 12 дугаар сард ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн урд талд **** миний I рhоnе-14 про макс загварын гар утсыг намайг уучлаарай би дахиж тэгэхгүй гээд өгсөн. Тухайн үед шунал хөдлөөд авчихсан юм гэж байсан.” мэдүүлэг (хх 44 хуудас),
Насанд хүрээгүй хохирогч Т.**** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өмнө мэдүүлэгтээ бүх зүйлийг ярьсан. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, гомдол саналгүй...” мэдүүлэг (хх-ийн 24 хуудас),
Гэрч Г.**** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 05-ны орой 20 цагийн орчимд гэртээ байж байхад манай дүү **** ахаа манай ангийн хүүхэд гар утсаа алдсан, багш тэр хүүхдийн утсыг олтол явуулахгүй гэнэ, та ирэх боломж байна уу гэсэн. Би 21 цагийн орчимд сургууль дээр нь очиж утсыг нь хамт хайсан боловч олдоогүй, цагдаа нар ирээд хамт хайгаад олдоогүй. Маргааш камер шүүе гээд тарсан. Тэгээд би **** дүүтэйгээ хамт гэрийн үүдэнд ирэхэд **** надад хандаж ахаа тэр утсыг нь би авчихсан юм одоо яах вэ гэж асуусан. Тэгэхээр нь би камер шүүгээд угаасаа цагдаад баригдана, хоёулаа өглөө буцааж өгье гээд дүүгээ загнасан. Тэр утсыг утсаа алдсан хүүхдийн ээжид нь хүлээлгэж өгсөн.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 26 хуудас),
Насанд хүрээгүй хохирогч Т.****ын хууль ёсны төлөөлөгч Д.**** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т.****ын алдагдсан гэх гар утсыг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Очир худалдааны төвөөс 2,900,000 төгрөгөөр худалдах авч байсан. Баталгааны хуудас нь одоо байхгүй. Тус утсыг 2024 оны 10 дугаар сард алдаад 2024 оны 12 дугаар сард олж авсан...” мэдүүлэг (хх 30 хуудас),
Насанд хүрээгүй гэрч Ш.**** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр сурагч солилцоо болоод сагсан бөмбөгийн тэмцээн 1 дүгээр сургуулийн зааланд болсон. Тэмцээн дуусаад **** цүнхээ ухаж байгаад миний утас алга болсон байна гэхэд **** бас миний гар утас алга болсон байна, ангийн багшид битгий хэлээрэй гэсэн. **** багшид хэлээд камер шүүх гэтэл нийгмийн ажилтан байхгүй байсан. тэгээд хайгаад олоогүй. Маргааш камер шүүе гээд тарцгаасан...” мэдүүлэг (хх 33-34 хуудас),
Насанд хүрээгүй гэрч А.**** мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр сурагч солилцоо болоод сагсан бөмбөгийн тэмцээн 1 дүгээр сургуулийн зааланд болсон. Би гэртээ хариад байж байхад найз ****ын утас алга болчихлоо гээд ярьсан. Тэгээд бид хэд камер шүүх гэхэд боломжгүй байсан. Тэгээд тэр хавиараа хайхаар болсон. ****гийн утсыг ****гийн ах ардчилсан намын байрны хойно байх амбаар доороос олсон. Тэгээд бид хэд 23 цагийн орчимд тарцгаасан.” мэдүүлэг (хх 38 хуудас),
Насанд хүрээгүй гэрч Б.**** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 10 дугаар сард найзуудтайгаа 48 дугаар байрны гадаа тоглож байгаад I рбопе-14 маркийн гар утсаа хаясан. Би утсаа 2 хоног хайгаад олоогүй болохоор хаясан гэж бодсон. **** хамт байсан, гэхдээ **** аваагүй, би өөрөө хаясан.” мэдүүлэг (хх 41 хуудас),
Насанд хүрээгүй гэрч Т.**** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 11 дүгээр сарын эхээр өөрийн сургуулийнхаа хойд талд гадаа талбайд ангийнхаа хүүхдүүдтэй сагс тоглож байгаад өөрийн Самсунг галакси эс 10 загварын гар утсаа хаяж гээгдүүлсэн. Тэгээд сургуулийнхаа ойр орчмоор хайгаад олоогүй...” мэдүүлэг (хх 47 хуудас),
Ашид билгүүн хөрөнгийн үнэлгээний 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №ТХҮ-924-11571 дугаартай “...өөрийн “I рhоnе-15” про макс загварын гар утас 3000000 төгрөг, ногоон өнгийн кейс 1 ширхэг 5000 төгрөг, банкны карт 1 ширхэг 10000 төгрөг, нийт 3015000 төгрөг...” тайлан (хх50-52 хуудас),
Хөрөнгийн үнэлгээчин Д.**** 3/39 дугаартай “...“I рhоnе-14” про макс загварын хуучин гар утас 2000000 төгрөг...” тайлан (хх 57-59 хуудас),
-2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл (гэрч Г.****ээс 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.****д Д.****гийн алдагдсан гэх гар утсыг хүлээлгэн өгсөн тухай) (хх 64 хуудас),
2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээ (хх 94-95 хуудас),
Насанд хүрээгүй хохирогч Д.****гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаарх хүсэлт (хх 65 хуудас),
Насанд хүрээгүй хохирогч Т.****ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаарх хүсэлт (хх 67 хуудас),
Өсвөр насны шүүгдэгч Г.****гийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, №1647257 дугаартай суралцагчийн хувийн хэрэг, №0292566/48 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, суурь боловсролын гэрчилгээ, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 97-106, 108 хуудас) зэрэг авагдсан байна.
1. Өсвөр насны шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Ц.**** өсвөр насны шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Өсвөр насны шүүгдэгч Г.**** нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутагт байрлах Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн спорт заалнаас насанд хүрээгүй хохирогч Д.****гийн эзэмшлийн айфоне15 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3015000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2024 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах Ерөнхий боловсролын Мэргэд сургуулийн заалнаас насанд хүрээгүй хохирогч Т.****ын эзэмшлийн айфоне 14 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2000000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдлууд тогтоогдож байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дараах байдлаар ангилсан. Насанд хүрээгүй хохирогч Д.****, Т.**** нараас тухайн цаг хугацаанд болсон үйл баримтыг тодорхой дурдана. Мөн гар утас хэрхэн алга болсон, яаж буцаан хүлээж авсан талаар тодорхой дурддаг. Энэ нотлох баримтуудыг шууд нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж дүгнэсэн. Харин насанд хүрээгүй гэрч Д.****гийн мэдүүлэгт дурдагдах өөр бусад хулгайлах гэмт хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Г.****тэй холбогдох үйл баримт тогтоогдоогүй учраас дээрх 2 үйлдлээр гэм буруутай үйлдэл байна гэж үзсэн. Насанд хүрээгүй гэрч Ш.****, А.****, Б.****, Т.**** нарын мэдүүлгээр тухайн цаг хугацаанд ямар нөхцөл байдал болсон, гар утас хулгайлах үйлдэл тэр зааланд болсон юм уу? эсхүл заал нь цоожтой байсан уу? гэдэг талаар дэлгэрэнгүй тайлбарласан мэдүүлэг байна. Эдгээрийг мөн нотлох баримтаар үнэлсэн. Г.**** нь мөн гэрчээр тухайн цаг хугацаанд мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн. Гэрчээр мэдүүлэг өгөхдөө гар утсыг авсан талаар Г.**** хэрхэн тайлбарласан, мөн утсыг хэрхэн буцааж өгсөн талаар мэдүүлсэн ийм нотлох баримтууд байна. Дараагийн дугаарт алдагдсан эд зүйлийн үнэлгээг гаргасан. Энэ үнэлгээний тайлангуудтай мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нар танилцсан. Эдгээр нотлох баримтуудаар эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийн объектив болон субьектив шинжийг хангаж байгаа учраас дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгчийн насны тухайд мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэлээр 14 насанд хүрсэн, 18 насанд хүрээгүй гэдэг нөхцөл байдал тогтоогдож байгаа учраас мөрдөн шалгах ажиллагааны явцад өсвөр насны яллагдагчийн эрх зүйн байдалтайгаар мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулсан. Улмаар яллах дүгнэлтийг өсвөр насны яллагдагч гэдэг байдлаар үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн байна. Мөн өсвөр насны шүүгдэгчийн тухайд 2 удаагийн үйлдэл байгаа. Энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх үндэслэлээр үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн ийм нөхцөл байдал байна. Иймд өсвөр насны шүүгдэгч Г.****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд насанд хүрээгүй хохирогч нар нь тухайн алдагдсан гэх гар утаснуудыг биет байдлаар буцаан авсан. Энэ хүлээж авсан талаарх мөрдөн шалгах ажиллагааны үед тэмдэглэл авагдсан. Насанд хүрээгүй хохирогч нараас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэж мэдүүлсэн учраас шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй талаарх дүгнэлтийг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Г.**** шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Өсвөр насны шүүгдэгч Г.**** нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутагт байрлах Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн спорт заалнаас насанд хүрээгүй хохирогч Д.****гийн эзэмшлийн айфоне15 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, мөн 2024 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах Ерөнхий боловсролын Мэргэд сургуулийн заалнаас насанд хүрээгүй хохирогч Т.****ын эзэмшлийн айфоне 14 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан учраас нотлох баримтаар үнэлэх боломжтой нотлох баримтууд гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас хэлэлцэх хохирол төлбөр байхгүй. Учир нь авсан гар утаснуудыг эзэнд нь биет байдлаар буцаан өгсөн, мөн энэ утсыг авсан талаараа өөрийн ахдаа хэлж, найзаасаа уучлалт гуйж, дээрх утсыг хууль ёсны төлөөлөгч нарт хүлээлгэж өгсөн баримтууд хэрэгт авагдсан байгаа учраас хохиролгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй учраас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Насанд хүрээгүй хохирогч нараас гэмт хэргийн улмаас сэтгэл санаанд ямар нэгэн хохирол учраагүй учраас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээг хийлгэх шаардлагагүй гэсэн учраас үүнийг мөн бусдад төлөх төлбөргүй талаар нотолсон баримт гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, энэ зүйлчлэлтэй өсвөр насны шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс маргах зүйл байхгүй учраас зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Иймд улсын яллагчийн гаргасан өсвөр насны шүүгдэгч Г.**** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт нь үндэслэлтэй байна. Мөн өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдаж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул өсвөр насны шүүгдэгч Г.****д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.
Өсвөр насны шүүгдэгч Г.**** нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймаг Арвайхээр сумын 5 дугаар багийн нутагт байрлах Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн спорт заалнаас насанд хүрээгүй хохирогч Д.****гийн эзэмшлийн “І phone” (айфоне) 15 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3015000 төгрөгийн,
2024 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах Ерөнхий боловсролын “Мэргэд” сургуулийн заалнаас насанд хүрээгүй хохирогч Т.****ын эзэмшлийн “I phone-14” (айфоне) 14 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2000000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Өсвөр насны шүүгдэгч Г.**** нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нууцаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Насанд хүрээгүй хохирогч Д.**** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн үед сургуулийнхаа зааланд очсон юм. Тэгээд хувцсаа солиод тэмцээндээ оролцчихоод гарч ирэхэд миний цүнхэнд байсан I phone-15 про макс загварын саарал өнгийн гар утас, ногоон өнгийн кейстэй, ардаа Хаан банкны виза карттай гар утас алдагдсан байсан. Тэгээд цүнхэндээ үзээд байхгүй, залгахаар холбогдох боломжгүй байсан. Уг нь 75% цэнэгтэй байсан. Тэгээд ангийн багшид хэлтэл камер шүүж өгье гэсэн. Тэгтэл манай ангийн **** гэх хүүхэд бас миний I рhоnе-12 маркийн гар утас алдагдсан байна гэсэн. Тэгээд цагдаа нар ирээд болсон зүйлийн талаар тодруулсан, маргааш нь миний утсыг хүлээлгэж өгсөн. Тухайн үед өөрийн ангийн найз болох ****, ****, Г.**** гэх хүүхдүүдийн хамт явсан. Манай ангийнхан утсаа алдаж байсан 2024 оны 05 дугаар сард манай ангийн **** утсаа алдаж байсан, мөн сая 10 дугаар сард Мэргэдийн заалнаас **** I рhone-14 про макс загварын гар утсаа алдаж байсан, мөн манай **** гэх хүүхэд алдаж байсан. Мөн **** гэх хүүхэд сургуулийн хойд талбайгаас 2024 оны 11 дүгээр сард Самсунг эс-10 гар утсаа алдсан. Тэр утсыг Г.**** 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр миний шунал хөдлөөд авчихсан юм уучлаарай гээд өгсөн талаар **** надад хэлсэн...” мэдүүлэг (хх 15-16 хуудас),
Насанд хүрээгүй хохирогч Д.****гийн хууль ёсны төлөөлөгч Ч.**** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ****гийн ах **** манай хүүхдийн I рhоnе-15 про макс загварын гар утсыг өгсөн. Манай дүүг уучлаарай эгчээ гэж хэлсэн, өөр зүйл хэлээгүй...” мэдүүлэг (хх 19 хуудас),
Насанд хүрээгүй хохирогч Т.**** гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 10 дугаар сард Мэргэд сургуулийн хуучин заалнаас өөрийн “I рhоnе-14” (айфоне) 14 про макс загварын гар утсыг алдаж байсан. Тэгээд 2024 оны 12 дугаар сард ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн урд талд **** миний I рhоnе-14 про макс загварын гар утсыг намайг уучлаарай би дахиж тэгэхгүй гээд өгсөн. Тухайн үед шунал хөдлөөд авчихсан юм гэж байсан.” мэдүүлэг (хх 44 хуудас),
Насанд хүрээгүй хохирогч Т.**** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өмнө мэдүүлэгтээ бүх зүйлийг ярьсан. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, гомдол саналгүй...” мэдүүлэг (хх-ийн 24 хуудас),
Гэрч Г.**** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 05-ны орой 20 цагийн орчимд гэртээ байж байхад манай дүү **** ахаа манай ангийн хүүхэд гар утсаа алдсан, багш тэр хүүхдийн утсыг олтол явуулахгүй гэнэ, та ирэх боломж байна уу гэсэн. Би 21 цагийн орчимд сургууль дээр нь очиж утсыг нь хамт хайсан боловч олдоогүй, цагдаа нар ирээд хамт хайгаад олдоогүй. Маргааш камер шүүе гээд тарсан. Тэгээд би **** дүүтэйгээ хамт гэрийн үүдэнд ирэхэд **** надад хандаж ахаа тэр утсыг нь би авчихсан юм одоо яах вэ гэж асуусан. Тэгэхээр нь би камер шүүгээд угаасаа цагдаад баригдана, хоёулаа өглөө буцааж өгье гээд дүүгээ загнасан. Тэр утсыг утсаа алдсан хүүхдийн ээжид нь хүлээлгэж өгсөн.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 26 хуудас),
Насанд хүрээгүй хохирогч Т.****ын хууль ёсны төлөөлөгч Д.**** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т.****ын алдагдсан гэх гар утсыг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Очир худалдааны төвөөс 2,900,000 төгрөгөөр худалдах авч байсан. Баталгааны хуудас нь одоо байхгүй. Тус утсыг 2024 оны 10 дугаар сард алдаад 2024 оны 12 дугаар сард олж авсан...” мэдүүлэг (хх 30 хуудас),
Насанд хүрээгүй гэрч Ш.**** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр сурагч солилцоо болоод сагсан бөмбөгийн тэмцээн 1 дүгээр сургуулийн зааланд болсон. Тэмцээн дуусаад **** цүнхээ ухаж байгаад миний утас алга болсон байна гэхэд **** бас миний гар утас алга болсон байна, ангийн багшид битгий хэлээрэй гэсэн. **** багшид хэлээд камер шүүх гэтэл нийгмийн ажилтан байхгүй байсан. тэгээд хайгаад олоогүй. Маргааш камер шүүе гээд тарцгаасан...” мэдүүлэг (хх 33-34 хуудас),
Насанд хүрээгүй гэрч А.**** мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр сурагч солилцоо болоод сагсан бөмбөгийн тэмцээн 1 дүгээр сургуулийн зааланд болсон. Би гэртээ хариад байж байхад найз ****ын утас алга болчихлоо гээд ярьсан. Тэгээд бид хэд камер шүүх гэхэд боломжгүй байсан. Тэгээд тэр хавиараа хайхаар болсон. ****гийн утсыг ****гийн ах ардчилсан намын байрны хойно байх амбаар доороос олсон. Тэгээд бид хэд 23 цагийн орчимд тарцгаасан.” мэдүүлэг (хх 38 хуудас),
Насанд хүрээгүй гэрч Б.**** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 10 дугаар сард найзуудтайгаа 48 дугаар байрны гадаа тоглож байгаад I рбопе-14 маркийн гар утсаа хаясан. Би утсаа 2 хоног хайгаад олоогүй болохоор хаясан гэж бодсон. **** хамт байсан, гэхдээ **** аваагүй, би өөрөө хаясан.” мэдүүлэг (хх 41 хуудас),
Насанд хүрээгүй гэрч Т.**** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 11 дүгээр сарын эхээр өөрийн сургуулийнхаа хойд талд гадаа талбайд ангийнхаа хүүхдүүдтэй сагс тоглож байгаад өөрийн Самсунг галакси эс 10 загварын гар утсаа хаяж гээгдүүлсэн. Тэгээд сургуулийнхаа ойр орчмоор хайгаад олоогүй...” мэдүүлэг (хх 47 хуудас),
Ашид билгүүн хөрөнгийн үнэлгээний 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №ТХҮ-924-11571 дугаартай “...өөрийн “I рhоnе-15” про макс загварын гар утас 3000000 төгрөг, ногоон өнгийн кейс 1 ширхэг 5000 төгрөг, банкны карт 1 ширхэг 10000 төгрөг, нийт 3015000 төгрөг...” тайлан (хх50-52 хуудас),
Хөрөнгийн үнэлгээчин Д.**** 3/39 дугаартай “...“I рhоnе-14” про макс загварын хуучин гар утас 2000000 төгрөг...” тайлан (хх 57-59 хуудас),
-2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл (гэрч Г.****ээс 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.****д Д.****гийн алдагдсан гэх гар утсыг хүлээлгэн өгсөн тухай) (хх 64 хуудас),
2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээ (хх 94-95 хуудас),
Насанд хүрээгүй хохирогч Д.****, Т.**** нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаарх хүсэлтүүд (хх 65, 67 хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Дээрх мэдүүлгүүдийг өгсөн хохирогч, гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Г.****д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна гэж үзлээ.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгоно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг тухайн этгээд хийсэн эсэх, үүссэн хор уршиг нь үүнтэй шалтгаант холбоотой эсэхийг тогтоох нь гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зэрэгт ач холбогдолтой.
Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд өсвөр насны шүүгдэгч Г.****гийн дээрх үйлдлүүд нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, өсвөр насны шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, өсвөр насны шүүгдэгчийн үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч Г.****г үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч Г.****д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байна гэж үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Г.**** нь насанд хүрээгүй хохирогч Д.****, Т.**** нарын алдагдсан гэх “I phone-14” (айфоне) 14 про макс загварын гар утас, “I phone-15” (айфоне) 15 про макс загварын гар утсыг буцаан өгсөн болох нь насанд хүрээгүй хохирогч Д.****, Т.**** нарын “...шүүхэд ирүүлсэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлтээр тогтоогдож байх тул өсвөр насны шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
3. Өсвөр насны шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Ц.**** өсвөр насны шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагаанд оролцохдоо тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тодорхой тайлбарласан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал, мөн тухайн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж, энэ гэмт хэргийн өөрийн онцлог нөхцөл байдал зэргийг эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзаж өсвөр насны шүүгдэгч Г.****г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, үүнийг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хэрэгжүүлэх саналыг гаргаж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг өсвөр насны шүүгдэгчийг гэм бурууг ухамсарлуулах, мөн дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Хохирол төлбөрийн асуудлыг гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн. Өсвөр насны шүүгдэгчид урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, насанд хүрээгүй хохирогч нараас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдэгдсэн. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж байна. Өсвөр насны шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналыг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,
Өсвөр насны шүүгдэгч Г.****гийн өмгөөлөгч Г.**** өсвөр насны шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Г.****г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Г.****гийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал зэргийг зайлшгүй харгалзаж үзэх ёстой. Тухайн хүүхэд нь сэтгэхүйн хувьд өсвөр насных, зарим зүйлийг гэмт хэрэгт тооцох уу, үгүй юу гэдэг энэ асуудлыг өөрөө эцэслэн дүгнэлт хийх чадвар сул иймэрхүү байдлаас болж гэмт хэрэг үйлдэх, бусдыг даган дуурайх, янз бүрийн мэдээллийн хэрэгслээр авсан мэдээллээс болоод тэр зүйлийг турших зэргээс болж гэмт хэрэг үйлдэх нөхцөл гарч байгаа. Мөн бусдын гар утастай адил гар утастай бол гоё ч гэдэг юм уу тийм зүйлээр авч үүнийгээ ахдаа хэлээд дор нь буцааж өгч байгаа нь тухайн хүүхдийн хүмүүжил ямархуу байгаа гэдэг нь харагдаж байгаа. Энэ хүүхэд маань сургуульдаа нэр хүнд сайтай, хичээлдээ жигд сайн хүүхэд байгаа. 10 дугаар ангийн хүүхдүүд сая ЭЕШ-ын монгол хэлний шалгалт өгөхөд 12 дугаар ангийн хүүхдүүдийн дэргэд маш өндөр оноо авсан байгаа. Тухайн хуульд заасан үндэслэлээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байгаа. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг арилгасан, бусдад төлөх төлбөргүй байгаа. Нөгөө талаасаа энэ гэмт хэргийг сайн дураараа илчилж, буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг онцлон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Ийм учраас шүүх эдгээр нөхцөл байдлыг ял оногдуулахдаа харгалзаж үзэх нь зүйтэй. Хамгийн гол нь энэ хүүхдийн сурч боловсор ирээдүй, өөрийн сурч байгаа сурлагын түвшинд тулгуурлаад цаашид мэдлэг боловсрол олж авах, эзэмших, өөрийгөө засах маш том ойлголт өөрт нь бий болсон. Үүнийгээ ч гэсэн шүүх хуралдаанд ойлгуулж хэлж байна. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд зааснаар нэгэнт өсвөр насны шүүгдэгч байгаа учраас хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Хичээл сургуулиас нь холдуулахгүйгээр тухайн хүүхдийг өөрөөр нь ухамсарлуулж, ойлгуулж, дахин гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж, өсвөр насны хүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын зорилго, зорилтыг үндэслэж шийдвэр гаргаж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна. Ингээд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн саналтай байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж, эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.”,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус хуульчилжээ.
Өсвөр насны шүүгдэгч Г.**** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч Г.**** нь 2009 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэх үед 15 нас 07 сар 13 хоногтой байсан болох нь мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл, өсвөр насны шүүгдэгч Г.****гийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргээр тогтоогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч Г.**** нь бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3: аав, ээжийн хамт амьдардаг болох нь суралцагчийн хувийн хэрэг, суурь боловсролын гэрчилгээгээр тогтоогдож байна
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах” гэж,
Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх” гэж,
Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна.” гэж тус тус заасан.
Өсвөр насны шүүгдэгч Г.****д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, өсвөр насны шүүгдэгчийн дээрх хувийн байдал зэргийг харгалзан үзэж, өсвөр насны шүүгдэгчийг эцэг, эхийнхээ анхаарал халамжид байж эрүүл, аюулгүй өсөж торних, сурч боловсрох боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор түүнд хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Иймд өсвөр насны шүүгдэгч Г.****д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.****д хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.****г хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг ах Г.****т хүлээлгэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Өвөрхангай аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт, мөн оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 192 дугаар зүйлийн 192.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.****д авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх ажиллагаанд прокурор хяналт тавьж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.**** нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, түүнчлэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг өсвөр насны шүүгдэгч Г.****д мэдэгдэж,
Өсвөр насны шүүгдэгч Г.**** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Г.****д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, насанд хүрээгүй хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний хариуцагч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл өсвөр насны шүүгдэгч Г.****д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч **** ****г үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч **** ****д хорих ял оногдуулахыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.****д хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.****г хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг төрсөн ах Г.****т хүлээлгэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Өвөрхангай аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт, мөн оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 192 дугаар зүйлийн 192.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.****д авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх ажиллагаанд прокурор хяналт тавьж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага мэргэжил, арга зүйн удирдлагаар хангасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.**** нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, түүнчлэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг өсвөр насны шүүгдэгч Г.****д мэдэгдсүгэй.
7. Өсвөр насны шүүгдэгч Г.**** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Г.****д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, насанд хүрээгүй хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний хариуцагч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Г.****д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА