Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/171

 

 

                                                                                                            

 

 

 

 

2025           07            08                                              2025/ШЦТ/171

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэдэвдорж,

Улсын яллагч Ц.Эрдэнэбат,

Шүүгдэгч О.***, түүний өмгөөлөгч М.***

Шүүгдэгч Н.***, түүний өмгөөлөгч Г.*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** ***,

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** *** нарт холбогдох 2426002930281 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Өвөрхангай аймгийн Арвайхээр дэх Сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 4-т зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял,

Өвөрхангай аймгийн Арвайхээр дэх Сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1/83 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 2-т зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял,

Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №1/108 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д тус тус зааснаар нийт 4 жилийн хугацаагаар хорих ял,

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШЦТ/160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх ялаар тус тус шийтгэгдэж байсан *** *** /РД:*******/,

 

Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ** дугаар баг, *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2018/ШЦТ/217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял,

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт зургаан зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/183 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэгдэж байсан *** *** /РД:ЙЮ*****/

 

 Үйлдсэн хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.*** нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11-96-03 тоотод оршин суух Н.***ийн хүн байнга амьдрах зориулалттай гэрийн цоожийг нь эвдэж хууль бусаар нэвтрэн орж, 2 ширхэг мөнөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 477500 төгрөгний хохирол учруулсан,

2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10дугаар баг, 06-07 тоотод оршин суух Г.***гийн хүн байнга амьдрах зориулалттай гэрийн цоожийг нь эвдэж гэрт байсан  борцыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 203600 төгрөгий хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Н.***тэй бүлэглэн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, 32-03 тоот хашаанаас хохирогч П.***гийн эзэмшлийн Mifsubushi fuso маркийн ачааны автомашины 1 ширхэг хуучин радиатор, кондишины радиатор 1 ширхэг, 90А хуучин аккумлятор 1 ширхэгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1630000 төгрөгний хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Н.*** нь О.***тай бүлэглэн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, 32-03 тоот хашаанаас хохирогч П.***гийн эзэмшлийн Mifsubushi fuso маркийн ачааны автомашины 1 ширхэг хуучин радиатор, кондишины радиатор 1 ширхэг, 90А хуучин аккумлятор 1 ширхэгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1630000 төгрөгний хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Н.*** нь 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, 17-2 тоотод Ц.***тай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар Ц.***гийн биед халдан зодож эрүүл мэндэд нь баруун нүдний салсатад цус харвалт, дээд, доод зовхи хацар хамарсан цус хуралт, дух, дагү, баруун хөмсөгт шарх, сорви, баруун дал, зүүн мөр, бугалга, шуунд цус хуралт бүхий хохирол учруулж, хүний эрүүл мэндэдд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.*** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Хохирогч П.***гийн машины радиатор нэг 60-тай жижиг аккумлятор байсан, 4ш кольц байсан, тэр кольц поршин наана чинь байхгүй юм биш үү. Ер нь шал ондоо юм авсан хүн мөнгөн аяга гээд бид нарыг хулгайлсан гээд энэ асуудлыг ярьсан байх дахиж шалгуулах үндэслэлтэй. Болохгүй болчхоод байна. Уянгын н.*** гээд залуу Н.***ийнд наадмын үеэр ирээд архидсан. Мөнгөн гинжтэй, мөнгөн бугуйвчтай, мөнгөн бөгжтэй залуу залгаад нэг хэсэг Уянгын автомашины бааз орж архидаж байсан юм. 4ш кольц, 1 хуучин машины радиатор, нэг 60-тай муу тоос дарчихсан жижиг аккумлятор байгаа гэсэн. Энийг Н.*** та хоёр хашааг нь нээж ороод яваад аваад ир, зараад мөнгө болгоод хүрээд ир гэсэн. Тэгээд нэг далан тавтай юм аваарай, тамхи, ундаа аваарай гэж байх шиг байсан. Намайг цуг яваад ир гэсэн би цуг яваагүй хөл өвдөөд сууж байсан. Тэгээд ***ийг дагаад хамт очиход хашаа нь онгорхой нэг портер байсан, машин тэрэг байхгүй , хашаа нь эзэнгүй байсан уул нь тэргийг аваад ирээрэй гэж байх шиг байсан Н.***ийг. Тэгээд тэр юмнуудыг нь аваад цагаан шуудайнд хийгээд урагшаа явж байгаад нэг мотоциклийн таксины жолоочид жижиг аккумляторыг зарсан, мөнгийг нь Н.*** авсан байх, нөгөө кольц, машины хуучин радиаторыг барьж яваад Гандангийн хойд талын авто засварын ард талын хар замын тэнд зогсож байгаад такси барьсан. Такси зогсоод суух гэтэл Н.*** намайг чи ажлаа бод гэсэн. Тэгээд юмнуудаа аваад явсан. Би цаашаа Гандангийн 9-8 тоот гээд манай дүүгийн сургуулийн урд суугаад жижиг гэрт очсон. Н.*** тэр машинд тэр юмнуудаа аваад явсан, тэгээд мөнгөн гинжтэй *** гээд залуутайгаа архидаж хоносон гэсэн. Би өглөө нь очиход бас нэг залуу нэмэгдчихсэн байсан жижиг куртиктэй барилгын талбай дээр ажиллаж байсан залуу байсан. Тэр залуу Уянгын төвд гэр нь байдаг, Жаргалантынх гэсэн, *** утсаар яриад байсан. Энэ залууг Н.***цагдаад байцаалт өгөхөд намайг хальт цаг болоод хэвтэж бай биеэ сайжруулаад гээд тэгээд би хөл өвдөөд хэвтэж байсан. Тэгээд хэлтэс дээр хүргэж өгсөн. Тэгэхэд Н.***цагдаатай уулзаад энэ хөл нь өвдчихсөн энд хэвтэж байна сая машин дээр ирсэн гээд зогсож байсан. Тэр залуу ч гэсэн надтай хамт байсан. Чи хаанаас яваа юм гээд ***асууж байгаа бололтой байсан. Уянгын төвийнх гэж байсан. Тэр залуу хуулиар авч яваад угаасаа хэрэггүй. Нэг ийм л юм болчхоод байна. Н.*** тэр зүйлсийг хаана аваачиж өгснийг мэдэхгүй байна, надад мэдэх юм байхгүй. Хоёрдугаарт захын наад талын зүүн тийшээ яваад нэг хашааны хаалга татаад машины гэрэл авсныг төмөр эд зүйл гээд байгаа энэ андуурсан зүйл болсон гэж бодож байна. Тэрийг С.*** зааж өгсөн энэ Н.***ийг надтай цуг яваад ир гээд тулгасан юм шиг байна лээ, доголон нөхөр бий. Ингээд тэрийг нь Н.***тэй очоод хойгуур нь орж, би гадаа зогсож байсан, хойгуур нь ороод байшингийн гадаа гараад ирсэн. Тэгээд гудамд овгор шорооны ард орхиод С.*** таягтайгаа такси олж ирээд Гандангийн тэндээс таксидаад машины багажид гурвуул ачаад захаас цааш байх Цэнхэр төвд аваачиж өгсөн. Шинэ бүр том биш хуучин тоосонд дарагдчихсан юм байсан. Тэгээд тэр айлын арын айл камертай байсан нэг бүдүүн лам байна лээ. Аваачиж өгөөд Н.***, С.*** мөнгийг нь авсан 50,000 төгрөг болсон. Мөнгөө аваад таксидаж Н.***ийн гадаа ирсэн. Намайг дэлгүүр орж ир гэхэд би дэлгүүр ороод 3 шил харзтай, нэг тамхи, үлдэгдэл мөнгөөр нь 3 бэлэн гоймон аваад ***ийнд аваачиж тэр өдөр архидаж хоносон. С.***г би таньдаг байсан. Би хөдөө яваад, хөдөөгөөс ирээд машины кришк цэнхэр төвд мөн аваачиж өгсөн, энэ кришкны эзэн надтай таараад Н.***, С.*** нартай холбоотой цагдаагийн газарт орно гээд намайг дагуулж орсон. Би хохирогчтой ярьсан. Хохирогчийг дагуулаад манай нэг хөдөөгөөс ирсэн дүү, хохирогчтой цэнхэр төвд очоод мөнгийг нь өгөөд кришкны авч өгсөн. Тэгээд намайг цагдаа руу утасдаад одоо надад хамаагүй гээд за яв яв дүү гээд нөгөө хүн нь ч бас явсан. Ийм л юм болсон өөр юм болоогүй. Энэ Н.***, С.*** хоёр мөнгийг нь үрсэн. Тэр мөнгөн аяга гээд байгааг бол ойлгохгүй байна. Мөнгө аягыг бол хулгайлаагүй, ийм юм болсон...” гэв.

 

Шүүгдэгч Н.*** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хохирогч Н.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2024 оны 07 дугаар 01-ний өдөр 20 цагийн үед ээжийнд очоод 21 цаг 10 минутын буцаж гэртээ ирэхэд охин Саруулчимэг тахилын гэрийн цоожийг эвдсэн байна гэж хэлсэн. Очоод харахад цоожийг нь эвдээд зүүгээд орхисон байсан. Тухайн гэр рүүгээ шагайгаад харахад 2 ширхэг мөнгөн аяга, ширээн дээр байсан шимийн архийг аваад явсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Хашааны хаалга онгорхой байсан. Манай тахилын гэрийн цоож бүтэн байсан. Цоожийг эвдээд зүүгээд орхисон байсан. Алга болсон мөнгөн аяганы содон шинж тэмдэг гэвэл том жижиг хоёр аяга байгаа юм. Аяганы ёроол нь бага зэрэг хонхойсон, нөгөө жижиг аяга нь ёроолдоо арзгар хээтэй шинэ цагийн аяганууд байгаа юм. Шимийн архи нь дээрээс нь өргөл өргөж байсан. Тэгэхээр жаахан дундуур болсон байгаа. ...Цоож дахин ашиглах боломжгүй эвдэрсэн байсан тул хаясан. Монгол архийг 18,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тал архи байсан...” мэдүүлэг /хх-ийн 16, 19 хуудас/,

Хохирогч П.***  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 03 дугаар сарын 27-ний өглөө эмнэлэгт ээжийгээ сахиж байгаад өглөө нь 08 цагийн орчим Арвайхээр сум 8 дугаар баг 32-03 тоотод гэртээ ирээд галаа түлчихээд урд шөнө нойргүй хоносон учир шууд амарсан. Тэгээд 13 цагийн орчим манай нөхөр залгаад чи хаана байгаа юм бэ? гэртээ байгаа юм уу? хашаанаас хүн юм аваад яваад байна шүү дээ гэсэн. Тэгээд би хашаа дотор машины граш дээр байрлах хяналтын камераа шүүж үзэхэд өглөө 8 цаг 24 минут болж байхад нэг хүрэн дээлтэй хазгар хүн манай хашаанд орж ирээд манай байшингийн зүүн хойд булангаас “Mitsubishi Fuso” маркийн авто машины кондишины гадна хөргөлтийн радиатор аваад гарч байсан. Тэгээд бас 11 цаг 50 минут болж байхад өглөө хашаанд орж ирээд юм авсан залуу бас нэг хар куртиктэй, хар өмдтэй залуу дагуулж орж ирээд манай байшингийн урд байсан машины 90 ампертай аккумляторыг аваад манай байшингийн баруун талаас нь дотор салоны радиатор аваад явж гарч байгаа бичлэг байсан тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Аккумлятор нь “Mitsubishi Fuso” маркийн автомашины 90 ампер цагтай зүгээр аккумлятор байсан. Манай нөхөр Улаанбаатар хотод явж байгаад унагаагаад буланг нь хагалсан байсан тэрнээс зүгээр хэвийн аккумлятор байсан. Мөн “Mitsubishi Fuso” маркийн авто машины кондишны гадна хөргөлтийн радиатор, мөн дотор салоны радиатор байсан би цэвэрлэх гээд авсан байсан...Би гомдолтой байна. Хашаанаасаа алдсан эд зүйлээ олж авмаар байна. Хөрөнгийн үнэлгээний 4/16 дугаар дүгнэлттэй санал нийлж байгаа...” мэдүүлэг, /хх-ийн 93-94, 128 хуудас/,

Хохирогч Г.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн үед өөрийн Арвайхээр сумын 10 дугаар багийн 06-07 тоотод байх гэртээ байхад хашаагаар танихгүй эрэгтэй орж ирсэн. Тэгээд яах гэж байгаа юм бол гэж бодоод байшингийнхаа цонхоор хараад зогсож байтал эхлээд манай хашаанд байх модон дээрээс хоёр ширхэг мод өргөж үзээд буцааж тавиад, нүүрсэн дээрээс нүүрс хагалдаг алх аваад манай хашаанд байх эд зүйл хадгалдаг монгол гэрийн зүг явсан. Тэгэхээр нь би алх аваад явчихаж байгаа юм байх гэж бодоод үргэлжлүүлээд ажиглаж байтал 20 орчим минутын дараа “Өег” гэх нэртэй гурилны уутанд юм хийгээд үүрээд хашааны хаалгаар гарсан. Тэгэхээр нь би юм хулгайлаад явчихлаа гэж бодоод “манай хашаанд хулгайч ороод ирчихлээ” гэж нөхөр лүүгээ утсаар хэлчихээд, мөн цагдаад дуудлага өгсөн. Тэгээд өөрөө араас нь гараад “хүүе” гэж орилтол нөхөр болон цагдаа нар зэрэгцээд ирсэн. Тухайн хүнийг танихгүй, улаан дээлтэй 50 гаран насны хар гуталтай нүүр хэсгээс нь цус гоожсон хүн байсан. Манай илүү гэр хөх өнгийн цоожтой байсан. Тухайн цоожийг алхаар цохисон байх. Хаалгыг нь хөшчихсөн байсан. Цоожийг нь олоогүй, цоожны тав нь гэр дээр байсан. Манай илүү гэрийн тооно тойруулаад өлгөсөн хэцтэй борцноос 4 хэц борц алдагдсан байгаа. Тухайн хэцтэй борц нь үхрийн борц байгаа юм. Нэг килограмм нь 80.000 орчим төгрөгний үнэлгээтэй байдаг. Өвлийн идшиндээ хэрэглэсэн үхэрнээс 2 ширхэг гуяны махаар хийсэн борц байсан юм. Манай хамаатан садан болон ойр дотны хүн дунд *** гэх хүн байхгүй мэдэхгүй. Хашаанд байгаа гэр манай эзэмшлийнх бөгөөд гэрт мах, борц, багаж зэрэг ойр зуурын зүйлүүдээ хийдэг, цоожтой байсан...” мэдүүлэг /хх-ийн 20, 23 хуудас/,

Хохирогч Ц.*** мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Би 2024 оны 12 дугаар сарын 18-ны 11 цаг өнгөрч байхад Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль орчихоод гэр рүү буюу Арвайхээр сумын 8 дугаар баг 12-04 тоот руу алхаж явтал манай аав *** төрсөн эгч болох ***ийн хүү болох Н.*** ахтай гэрийнх нь гудамд буюу Арвайхээр сумын 8 дугаар баг 17 дугаар гудамжны баруун үзүүрийг нь өнгөрөх гээд явж байтал таарсан. Н.*** ах өөдөөс таараад “хоёулаа архи хуваагаад уучихъя” гэхээр нь би Н.*** ахын гэрт орсон. Бид хоёр архи уугаад архины шилний доод талд 3-4 рүнк архи үлдэх үед Н.*** ах “Би чамд архи авч өгсөн, чи надад архи авч өг” гэхээр нь би “надад мөнгө байхгүй” гэсэн чинь Н.*** ах зуухныхаа тагийг бариад над руу алхаад ирэхээр нь “Та яаж байна” гэж хэлтэл миний баруун нүд, шанаа хэсэг рүү зуухны тагаар цохих шиг болсон түүнээс хойш юм санахгүй байгаа нэг сэрсэн чинь цагаан машин ирээд зогсох шиг болоод намайг аваад явсан тэр нь эмнэлгийн машин байсан. Тухайн үйл явдлыг харсан эсэхийг бол мэдэхгүй Н.*** ахын гэрт бид хоёр л байсан өөр хүн байгаагүй. Би тус өдрөө буюу 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр эмнэлэгт хэвтэж эмнэлгээс тус сарын 24-ний өдөр гарсан. Хоёр талын хавирга дарахаар хүндүүр оргиод, зүүн гар бадайрч өвдөөд байгаа. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Би гомдолтой байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү...” мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/,

Гэрч С.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 07 дугаар 01-ний өдөр 20 цагийн орчимд намайг дэлгүүрт сууж байхад өмнө нь харж байгаагүй, бордуу хуучин хиртэй дээлтэй, бүүр дээш нь шуугаад бүсэлсэн, өвөрт нь юм жоохон бондойсон байх шиг байсан. Бас гартаа талаар нь байсан байхаа ус юм уу нэг шингэн зүйл хийсэн Сэнгүр нэртэй пивоны сав барьсан байсан. Тэр лав пиво биш, пиво байсан бол жоохон хөөсрөх байсан байх. Тэр ус юм уу юу юм мэдэхгүй тийм зүйл барьсан орж ирэхдээ “Эндээс такси явдаг уу” гэж асуусан. Би “цаагуур чинь явдаг байхаа би мэдэхгүй” гэж хэлтэл манай дэлгүүрийн урдуур эргэлдэж байгаад хойшоо алхаад явчих шиг болсон. Бөгтөр, бор царайтай, намхан, бага зэрэг хазганаж яваад байсан. 45-50 орчим настай хүн байсан...” мэдүүлэг /хх-ийн 21-23 хуудас/,

Гэрч Н.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Тухайн үед би Замын-Үүд суманд ажиллаж байсан юм. Дараа нь ирээд эхнэр ***гаас хашааныхаа бичлэгийг үзтэл тухайн өдөр манай хашаанаас эд зүйлс хулгайлж байгаа 2 хүний куртиктэй нөхөр нь манай гэрээс хойш амьдардаг надтай хамт Нефтэд ажиллаж байсан Н.*** гэдэг залуу байсан. Нөгөө дээлтэй этгээдийг бол огт харж байгаагүй хүн байна лээ...” мэдүүлэг /хх-ийн 130 хуудас/,

Гэрч Э.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би хувиараа хоёрдогч түүхий эд, төмрийн хог авдаг юм. 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Арвайхээр сумын 8 дугаар багийн 34-06 тоотод өглөөний 12 цагийн орчим танихгүй хоёр хүнээс буудсан аккумлятор 7000 төгрөгөөр авсан. Жижигхэн хөнгөн цагаан радиатор бас хагархай пооршин байсан. Хиллэж үзээд 3 кг орчим байсан. Манайх 1 хайлшийг 3000 төгрөгөөр авдаг. Тэгээд нийтдээ 16000 төгрөг болсон. Тэгээд тэр 2 хүн явсан өөр зүйл мэдэхгүй. Би тэр өдрөө Улаанбаатар хот явдаг дүү н.Ган-Очир гэх дүүдээ төмрөө дайгаад явуулсан. Хар малгайтай цамцтай, хөх саарал өнгөтэй юм шиг нэлээн хиртэй дээл өмссөн бага зэрэг доголон юм шиг байсан. Харин нөгөө хүн нь хар куртиктэй явж байсан. Дээлтэй хүн нь 45-50 орчим настай, хар куртиктэй хүн нь 50-55 орчим настай хүн байсан байх. Би сайн хэлж мэдэхгүй байна. Тухайн үед танихгүй 2 хүнээс өөр хүн байгаагүй. Туранхай 165-170 см орчим өндөртэй хүмүүс байсан. Өмнө харж байгаагүй, дахиж ирж төмөр тушаагаагүй...” мэдүүлэг /хх-ийн 97 хуудас/,

Гэрч А.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр буюу өнөөдөр 14:05 минутад Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын жижүүрийн утсанд манай хашаанд хулгайч ороод хулгайчийг бариад авчихлаа гэх дуудлага Арвайхээр сумын 10 дугаар багийн 06-07 тоотоос ирсэн. Би яваад очтол нэг лам, нэг эмэгтэй нар О.***ийг шуудайтай борцтой хамт бариад авчихсан зогсож байсан. Тэгээд би ***ийг машиндаа суулгаад ажил дээр авч ирсэн. Би өмнө О.***ийг таньдаг байсан, над дээр зөрчлийн хэрэгт шалгагдаж байсан юм. Тухайн хүн улаан өнгийн дээлтэй, цагаан өнгийн шуудайнд 4-5 килограмм орчим борц хийцэн явсан...” мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/,

Гэрч Ц.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өнөөдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн орчимд өөрийн гэртээ буюу Арвайхээр сумын 5 дугаар баг 500 дугаар байрны 16 тоот гэртээ байж байтал манай аав н.*** *** гэсэн дугаараас залгаад Дүү *** чинь хүнд зодуулсан юм шиг 103 дээр байна гэнээ хоёулаа очъё” гэсэн тэгээд би замаараа аав н.***ыг аваад эмнэлэг дээр очих үед манай дүү Ц.***гийн баруун нүд аниатай, баруун шанаа хавдар болсон нүүр нь битүү цус болсон, баруун хөлний 4 хуруу цус болсон байдалтай орон дээр хэвтэж байсан. Манай дүүгээс архи үнэртэж байсан, тэгээд би чи намайг таньж байна уу гэж асуутал “Таньж байна” гэхээр нь “Юу болсон талаар асуутал манай дүү *** “Намайг савцан” гэхээр нь “юугаар” гэсэн чинь “ зуухны таг гэхээр нь “хэн чамайг зуухны тагаар савсан юм бэ” гэж асуутал “Улаанбаатарын дугаартай машин намайг шүргэсэн” гэхээр нь ямар өнгийн машин юм бэ? гэж асуутал дуугарахгүй байсан тэгээд би эмчээс нь “энэ хүн хаанаас энд ирсэн юм бэ” гэж асуутал “бид нар Арвайхээр сумын 8 дугаар баг 17 дугаар гудамжинд дуудлагаар явж байтал тус гудамжинд хөл нүцгэн өрөөсөн гутлаа тайлсан байдалтай хэвтэж байхаар нь бид нар авчирсан” гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Манай дүү Ц.*** нэлээд олон жилийн өмнө 2 удаа тал харваж байсан. Биеийнх нь баруун тал нь мэдээ муутай тул баруун хөлөө их чирч явдаг баруун гар нь тамир байхгүй. Тэгээд архи уучихаараа хэл ам нь мэдэгдэхээ байдаг. Ямартай ч группэд байдаг хэдэн хувь байдаг талаар нь бол мэдэхгүй. Арвайхээр сумын 8 дугаар багийн 17 дугаар гудамд манай аав н.*** төрсөн эгч Шийрэв гэх хүний 2 дахь хүүхэд Н.***ийнх тэр гудамны 02 тоотод байдаг. Эмч нь ямартай ч битгий хөдөлгө өмнө нь харваж байсан тул дахиж харваж магадгүй гээд эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ хийлгэж байгаа эхнэр нь болох *** сахиж байгаа. Би очиж үзэхэд Н.***ийн гэр Арвайхээр сумын 8 дугаар баг 17-02 тоот хаал***с ертөнцийн зүгээр баруун тийш юм чирсэн гэмээр мөр гарсан бас цус шороон дээр байсан түүнээс цааш 1-2 орчим метрийн зайд өрөөсөн оймс нь байсан мөн түүнээс цааш 5-6 орчим метрийн зайд куртикнийх нь малгай түүний хажууд цус болсон байсан. Бараан цэнхэр өнгийн өвдөгний дээгүүр татахаар малгайтай өвлийн куртиктэй бараан цэнхэр өнгийн бэлтгэлийн өмд хар буриад гуталтай байсан. Машинд мөргүүлсэн гэж хэлэхээргүй байсан. Яагаад гэвэл намайг тус газарт очих үед чирсэн гэмээр мөрний дээгүүр том машины мөр байсан ямар нэгэн байдлаар тооромз гишгэсэн мөр байгаагүй. Тэгээд Н.***ийн гэрийн зүүн талын хамар хашааны хүн гээд нэг эрэгтэй хүн ажлаа тараад ирж байна гэхээр нь очиж уулзсан чинь “өдөр манай хажуу айлын хүн болох Н.*** нэг эрэгтэй хүнийг “яв зайл” гээд зодоод байхыг нь харсан тэр хүн нь ёооё гэж орилоод байсан тэгээд хашаанаасаа чирч гаргаад Н.*** буцаад гэртээ орсон” гэж хэлсэн тул манай дүү Ц.***г Н.*** зодсон байх гэж бодож байна. Өмнө хэрүүл маргаан хийж байсан. Манай дүү надад Н.*** ах ирээд архины мөнгө нэхдэг манай гэрийн шил цонхыг хагалаад хаалга эвдээд байдаг гэж ярьдаг байсан. Тэгээд Н.*** шоронд ял эдэлж ирээд “чи намайг шоронд явуулсан би чамайг ална” гэж байсан талаар манай дүү Ц.*** хэлж байсан. Тэгээд өширхөөд байдаг болов уу. Намайг эмнэлэгт очих үед манай дүүгээс архи үнэртэж байсан тэгэхээр Н.***тэй хамт архи уусан байх...” мэдүүлэг /хх-ийн 16-17 хуудас/,

Гэрч Н.Га*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өнөөдөр 12 цагийн орчим ажил буюу Хаан банкнаас гэртээ ирэх үед Н.*** нэг эрэгтэй хүнтэй хамт гэрлүүгээ орж байгаа харагдсан. Тэгээд 30-40 орчим минутын дараа би өөрийн хашаан дотор /гэрийнхээ гадаа/ юм хийгээд сууж байтал хашаан дотроо Н.*** нэг хүнтэй хэрэлдээд маргалдаад байгаа юм уу гэлтэй “зайл” гэж орилж бахираад байсан тэгээд хартал гэрлүү нь хамт орж байсан хүн газар унасан түүний дээрээс Н.*** өшиглөж байгаа харагдсан. Н.***тэй хамт гэрт нь орсон хүн бараан цэнхэр өнгийн малгайтай куртиктэй байсан. Н.*** тэр хүнийг газар унасан байхад нь дээрээс өшиглөөд куртикны малгай хэсгээс нь татах үед малгай нь тасарч байгаа харагдсан тэгээд удалгүй чимээгүй болсон түүний дараа хашаанаасаа гарч байх шиг байсан. Тэгээд 14 цаг 40 минутын орчим гэрээсээ гараад ажилдаа явахад манай гудамд ямар нэгэн хүн байгаагүй. Машинтай явж байхад Н.***ийн гэрийнх нь үүдэнд Н.*** эрүү малгай өмссөн бор царайтай өөртөө нь нуруугаар ойролцоо дэлдэн бор хүнтэй гэрлүүгээ орж байгаа харагдсан. Тэгээд би орой гэртээ 17 цаг өнгөрөөгөөд ирсэн тэгтэл удалгүй цагдаа нар надаас танай хажуу айлын хашаанд ямар нэгэн зүйл болсон уу гэж асуусан. Би Н.*** гэх хүнийг бол танихгүй. Н.***ээс нуруугаар бага зэрэг намхан бараан цэнхэр өнгийн куртиктэй байсан урт куртик байсан санагдаж байна. Царайг нь хараагүй болохоор огт мэдэхгүй байна. Толгой, хүзүү, нуруу хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөж байхыг нь бол харсан.Н. ***ээс болгоомжтой байгаарай хэцүү хүн шүү гэж манай багийн Засаг дарга хэлж байсан болохоор мөн цагдаа нар сураад байдаг болохоор би тэр хүнийг цохиж байхад нь оролцохыг хүсээгүй...” мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/,

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Иргэн Ц.*** нь 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,683,017 төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн ба буруутай этгээдээс гаргуулан санд төлүүлмээр байна...” мэдүүлэг /хх-ийн 108 хуудас/,

“Шинэ Өглөө”, “Батбаян” зэрэг хүнсний дэлгүүрүүдийн теле камерын бичлэгт үзлэг хийсэн талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-28 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №7/35 дугаартай “...алдагдсан эд зүйлийн үнэлгээ буюу 2 ширхэг мөнгөн аяганы үнэлгээг 450,000 төгрөг” гэх тайлан  /хх-ийн 39-41 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №10/34 дугаартай “...хаалганы цоож 15,000 төгрөг, монгол архи 12,500 төгрөг” гэх тайлан /хх-ийн 51-53 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4/16 дугаартай “...1998 онд үйлдвэрлэгдсэн “Mitsubishi Fuso” маркийн ачааны автомашины 1 ширхэг хуучин радиатор 900000 төгрөг, 1 ширхэг кондишины радиатор 500000 төгрөг, 1 ширхэг 90А хуучин аккумлятор 230000 төгрөг болж байна. Нийт хөрөнгийн үнэ цэнэ 1630000 төгрөг...” гэх тайлан /хх-ийн 100-102 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний №ТХҮ-925-911790 дугаартай “...”Өег” гэх бичигтэй 3.31 кг жинтэй борц /1 кг 60,000/ нийт 198,600 төгрөг, цоожны үнэ 5,000 төгрөг...” гэх тайлан, /хх-ийн 28-29 хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-12, 4-8, 6-10   хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 33-34, 118-119, 120-124, 13-14  хуудас/,

Мөрдөгчийн 2024   оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч П.***гаас камерийн бичлэгийг хураан авсан тэмдэглэл” /хх-ийн 108 хуудас/,

Мөрдөгчийн 2024   оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч П.***гийн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн 32-03 тоотод байх хяналтын камерт бичигдсэн бичлэгт болон хашаанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 109-111, 112-113 хуудас/,

Хохирогч П.***гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэх хүсэлт /хх-ийн 160 хуудас/,

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-ийн 9-10, 15-16 хуудас /,

Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 62 хуудас/,

О.***ийн Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж байсан цахим өвчний түүх

Өвөрхангай аймгийн бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч цагдаагийн дэслэгч М.***ийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан 66 дугаартай дүгнэлтэд “...Ц.***гийн биед баруун нүдний салстад цус харвалт, дээд, доод зовхи хацар хамарсан цус хуралт, дух, дагз, баруун хөмсөгт шарх, сорви, баруун дал, зүүн мөр, бугалга, шуунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хөнгөн хохирол тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 22-24 хуудас/,

             Өвөрхангай аймгийн бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч Г.***, сэтгэлзүйч Т.*** нарын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гаргасан 045 дугаартай “... Ц.***д гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илрээгүй. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлд хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 117-119 хуудас/,

Шүүгдэгч Н.*** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...гэртээ ***тай хамт архи уусан. Тэгээд Ц.***г гэртээ харь гэсэн чинь явахгүй гээд байхаар нь нэг удаа цохиод авсан... Ц.*** бид хоёр л байсан... би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” мэдүүлэг / хх-ийн 67 хуудас /

Шүүгдэгч О.***ийн хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/108 дугаартай, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 160 дугаартай, Өвөрхангай аймгийн Арвайхээр дэх сум дундын 1-р шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1/83 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбар, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 351 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын лавлагаа /хх-ийн 58, 61-66, 68, 71-72, 158, 161 хуудас/,

 

Шүүгдэгч Н.***ийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 569 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183 дугаартай, 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 100 дугаартай, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 217 дугаартай 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 155-156, 176, 179-193 хуудас/ зэрэг болно.

 

1. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгч нарын гэм буруугийн талаар “...Шүүгдэгч О.***, *** нарт холбогдох Эрүүгийн 2426002930281 дугаартай хэрэгт улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч О.***т холбогдох хэргийн тухайд 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймаг, Арвайхээр суманд оршин суух П.***ийн хүн байнга оршин суух амьдрах зориулалттай монгол гэрийн цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан гэмт хэргийн тухайд:

Мөрдөн шалгах ажиллагааны үед дараах нотлох баримтууд авагдана. Үүнд: Хохирогч П.*** тухайн цаг хугацаанд ямар эд зүйл гэрэлд алдагдсан юм? Хаанаас хэрхэн алдагдсан юм? Энэ алдагдсан эд зүйл алдагдсан эд зүйл нь за гэрт байсан юм уу? Гэр нь цоожтой байсан юм уу? зэрэг  нөхцөл байдлыг бол тодорхой тайлбарласан. Эндээс хэргийн газрын үзлэг мөн дуу дүрсний бичлэг бүхий дэлгүүрийн хяналтын камерын бичлэг зэргийг хэрэгт нотлох баримтаар бэхжүүлсэн. Мөн гэрч н.*** тухайн цаг хугацаанд дэлгүүрт Шүүгдэгч О.*** ямар гадуур хувцастай, гартаа ямар эд зүйл барьж орж ирсэн талаар тодорхой мэдүүлдэг. Ингээд таньж олуулах мөрдөн шалгах ажиллагааны дүнд дээрх гэмт хэргийг Шүүгдэгч О.*** үйлдсэн болох нь  тус нотлох баримтууд тогтоогдож байна гэж үзэж байна. Нотлох баримтуудаас Хохирогч П.***, гэрч н.***ийн мэдүүлгүүд, таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үеийн нотлох баримтууд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, өнөөдөр хэрэгт нотлох баримтаар шинжлэн судалсан камерын бичлэгт авагдсан дуу, дүрсний бичлэг зэргийг шууд нотлох баримтаар үнэлж байна.

Шүүгдэгч О.*** Н.***тэй бүлэглэн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хохирогч П.***гийн эзэмшлийн тухай Мицубиши Фусо маркийн автомашины 1 ширхэг хуучин аккумлятор, кондэйшны радиатор, 90 ампертай хуучин аккумлятор зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авсан гэмт хэргээр үйлдсэн нотлох баримтын тухайд:

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.*** ямар эд зүйл алдагдсаныг тодорхой тайлбарлана, эдгээр эд зүйлийг хаана байсныг тодорхой тайлбарлана, энэ эд зүйлийг ямар гадна харагдах дүр төрх, содон шинж тэмдэгтэй ямар хүмүүс авсан бэ? гэдэг талаар бол тодорхой тайлбарлан мэдүүлсэн. Улмаар Хохирогч П.*** хашаандаа камертай, камерын бичлэгийг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан, хохирогч П.***гийн мэдүүлэг хэрэгт хавсаргасан камерын бичлэгтэй зөрөөгүй байгаа учраас нотлох баримтаар үнэлж байна. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан камерын бичлэгийг нотлох баримтаар үнэлэх боломжтой байдлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэрэгт хавсаргасан байна. Энэ камерын бичлэгийг мөн шууд нотлох баримтаар үнэлж байна. Дээрх нотлох баримттай холбогдуулж явуулсан таньж олуулах ажиллагаагаар хэргийг камерын бичлэгт дурдагдаад байгаа энэ хоёр хүн маань шүүгдэгч нар мөн болохыг маш тодорхой тайлбарлана.

Гэрч н.***ы мэдүүлэгт шүүгдэгч нар ямар эд зүйл авч ирж тушаасан, эдгээрийг хэдэн төгрөгөөр үнэлж, худалдаж авсан, шүүгдэгч нарт хэдэн төгрөгийг тушаасан талаар тодорхой тайлбарлана. Улмаар таньж олуулах ажиллагаагаар дээрх эд зүйлийг ямар хүмүүс ирж тушаасан юм бэ? гэдгийг таньж олуулах ажиллагаанд шүүгдэгч нарыг заасан байна. Өөрөөр хэлбэл н.*** шүүгдэгч О.***ийн шүүгдэгч Н.***тэй надад ийм ийм эд зүйлийг эдгээр хүмүүс тушаасан гэдгийг тайлбарласан. Өөрөөр хэлбэл хохирогч П.***гийн эзэмшлийн хашаанаас эд зүйл хулгайлаад, хулгайлсан эд зүйлээ  н.***д зарагдах хүртэл үйл явцыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон байна. Ийм учраас шүүгдэгч нарын дээрх нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзсэн. Эдгээр нөхцөл байдлыг шүүгдэгч, хохирогч болон гэрч нараар таньж олуулах ажиллагаа хийлгэсэн байгаа учраас мөрдөн шалгах ажиллагааны шууд нотлох баримтаар тооцож үнэлэлт өгсөн.

Шүүгдэгч О.***ийн хохирогч Г.***гийн гэрээс хоёр 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр эд хулгайлсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Хохирогч Г.*** мөрдөн шалгах ажиллагааны мэдүүлэгтээ гэрт байсан эд зүйлийг хэрхэн, яаж авсан зэргийг тодорхой тайлбарлана. Улмаар хохирогчийн мэдүүлгээр Цагдаагийн байгууллага болон нөхөртөө мэдэгдсэн. Энэ нөхцөл байдалд Цагдаагийн албан хаагч н.*** яг тухайн цаг хугацаанд ирж таарсан, ингэхэд хохирогч болон нөхөр мөн өнөөдөр шүүгдэгч *** нар байсан. Энэ үйл явдлыг хохирогч гэрч нараас зөрүүгүй мэдүүлсэн байна. Мөн гэрчээс дахин мэдүүлэг өгсөн. Тухайн цаг хугацаанд хохирогч гэртээ борц болон өөр бусад эд зүйлийг хадгалдаг байсан. Ингээд гэрийн хаалгыг түгжээд, хүн байнга амьдрах зориулалттай буюу эд зүйл хадгалах зориулалттайгаар ашигладаг байсан байна. Энэ цаг хугацаанд хохирогч П.***гийн гэрт шүүгдэгч О.*** хашаанд орж ирээд гэрт орно, ингээд хохирогчийг харж байх хугацаанд буюу 20 орчим минутын дараа “Өег” нэртэй гурилын уутанд борц хийгээд авч явж байгаа нөхцөл байдал хэрэгт нотлох баримтаар хөдөлбөргүйгээр тогтоогдсон. Хохирол, хор уршигтай холбоотойгоор тухайн борцын хохирлын үнэлгээг гаргуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хураагдсан алх болон хаалганы цүүг дараа нь гэр дээр тавьчихсан байсан гэдэг нь нотлох баримтаар хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд тогтоогдсон. Ингээд одоо О.***ийн авч явсан эд зүйлийг таньж олуулах, эд зүйл түр хурааж авах ажиллагаагаар хурааж авч мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Улмаар буцааж хохирогчид хүлээлгэж өгсөн. Хохирогч миний борц мөн байна гэдгийг бол таньж авсан байна. Ийм учраас О.***ийн дээрх үйлдлийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхгүй байх эсрэгээр нь няцаах ийм үндэслэл тогтоогдоогүй учраас шүүгдэгчийг гэм буруутай гэж үзсэн байна. Ийм учраас шүүгдэгч О.***ийн дээрх гурван үйлдлийг эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлаж, Өөрөөр хэлбэл үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэг буюу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээшлүүлэх үндэслэлээр мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1.3.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуульд заасан хулгайлах гэмт хэргийг бусдын орон байранд нэвтэрч буюу хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна.

 Шүүгдэгч Н.***тэй нь О.***тай бүлэглэж хоёр 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хохирогч П.***гийн эзэмшлийн Мицубиши Фусо маркийн автомашины хуучин радиатор, 1 ширхэг кондэйшны радиатор,1 ширхэг 90 ампертай хуучин аккумлятор зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн нотлох баримтын тухайд хохирогч П.***гийн өгсөн мэдүүлэг байна. Энэ мэдүүлэгт тухайн цаг хугацаанд ямар хоёр хүн орж ирсэн, ямар ямар эд зүйл хулгайлсан гэдгийг камерын бичлэгтэй зөрөөгүй гаргадаг. Ийм учраас нотлох баримтаар үнэлсэн. Мөн өмнө дурдсанчлан гэрч н.***ы мэдүүлэг, таньж олуулах ажиллагаагаар шүүгдэгч О.***, Н.*** нарыг надад энэ хоёр хүн ийм ийм эд зүйлийг тушаасан, би 16000 төгрөг төлсөн гэдгийг тодорхой тайлбарласан байгаа учраас шүүгдэгч Н.***ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай асуудал хөдөлбөргүй тогтоогдож байна гэж үзэж байна.

Н.***ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу Ц.***г 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэртээ, тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас түүний бие, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн тухайд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Ц.*** мэдүүлэгтээ ямар үйл явдал болсныг тодорхой дурддаг. Өөрөөр хэлбэл цуг гэрт нь архи уусан, архи нь дуусаж байх хугацаанд чи надад архи авч өгсөнгүй, архи авч өг, надад мөнгө байхгүй гэсэн шалтгааны улмаас Ц.***гийн биед халддаг. Хохирогчоос мэдүүлэхдээ гэрт байж байгаад ямар ч байсан зодуулсан, гадаа болсон үйл явдлыг бол мэдээгүй, зодуулж байгаад эмнэлгийн тусламжийн цагаан машин ирэхэд юу болсноо санасан гэх тухайн үйл явдлыг тодорхой тайлбарладаг. Өөрөөр хэлбэл энэ цаг хугацаанд хохирогчийг ухаангүй болоход нь шүүгдэгч Н.*** нь эрүүл мэндэд нь халджээ. Шүүгдэгч Н.*** нь хохирогч Ц.***гийн эрүүл мэндэд гэрт халдаж зодсон, улмаар гэрийн гадаа байхад мөн толгой дээр өшиглөх, малгайтай цамцных нь малгайнаас татаж малгай нь тасарч унах зэрэг нөхцөл байдлыг хөндлөнгийн гэрч тодорхой харж энэ талаар мэдүүлэг өгсөн байх тул эдгээр нотлох баримтыг шүүхэд нотлох баримтаар үнэлж байна. Шүүх шинжилгээний төвийн шинжээчийн дүгнэлтэд хохирогч Ц.***гийн эрүүл мэндэд ямар хохирол учирсан, энэ учирсан хохирол нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой юм уу, ямар үйлдлийн улмаас ямар хүчин зүйлийн улмаас үүссэн байх боломжтой, хохирлын ямар, ямар хохирол тогтоогдсон талаар шинжээч тодорхой дурдсан. Өөрөөр хэлбэл эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна гэдгийг шинжээч тодорхой дурдсан байгаа учраас эдгээр нотолгоонуудыг нотлох баримтаар үнэлж байна. Мөн дараагийн дугаарт иргэний нэхэмжлэгч Н.***ын Ц.*** эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ нийт 1683017 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээнээс хөнгөлөлтөөр авч, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан байгаа талаар нотлох баримтаар тооцсон байна. Иймд шүүгдэгч

Н.***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн мөн бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байх тул шүүгдэгч Н.***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1.3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг шүүхэд гаргаж байна.

Хохирол төлбөрийн тухайд хохирогч П.*** 447,500 төгрөг, Өөрөөр хэлбэл алдагдсан эд зүйл хохирол, хор уршиг нийт дээрх дүнгээр тогтоогдож байгаа учраас 447500 төгрөгийг шүүгдэгч О.***иас гаргуулж хохирогч П.***т олгуулах, хохирогч Г.***гийн нийт хохирол, хор уршиг 203600 төгрөгийг шүүгдэгч О.***иас гаргуулж хохирогч Г.***д олгуулах, хохирогч П.***д учирсан 1630000 төгрөгийг шүүгдэгч О.***, Н.*** нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч П.***д олгуулах саналтай. Хохирогч нар сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаар илэрхийлсэн байгаа учраас энэ талаар шүүхийн шийдвэрт тусгуулах саналтай байна. Хохирогч Ц.***гийн тухайд гомдол, саналтай гэж мэдэгдсэн. Хохирлын баримтын тухайд хэрэгт авагдсан баримт байхгүй байна. Харин эрүүл мэндийн даатгалын санд 1683017 төгрөгийн хохирол учирсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12-т заасны дагуу гэм буруутай этгээдээс гаргуулах хуулийн зохицуулалтаар шүүгдэгч Н.***ээс 1683017 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх дүгнэлтийг шүүхэд гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч О.***ийн өмгөөлөгч М.*** шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Өвөрхангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.***ийг нийт гурван үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч үйлдэхгүйгээр, хууль бусаар, орон байранд нэвтэрч хулгайлсан гэдэг байдлаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт гаргуулахаар төлөвлөсөн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн шатнаас эхэлж шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа, хэд хэдэн удаа шүүгдэгчтэй хэргийн талаар, хэргийн материал танилцуулах үед өөрийнх нь байр суурийг сонсож ярилцсан. Шүүгдэгчийн зүгээс эхний үйлдэл буюу хохирогч П.***гийн хашаанаас эд зүйл авсан, машины сэлбэг хэрэгсэл авсан үйлдэл дээр тухайн айл руу орж эд, зүйл авснаа хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ эд зүйл авах болсон шалтгаан нөхцөлийг Уянгын *** гэдэг хүн бол бид хоёрыг аваад ир гэдэг байдлаар явуулсан юм, дээрээс нь тухайн эд зүйл нь миний эд зүйл байгаа юм, манай хамаатны, танилын хашаанд байдаг юм гэдэг байдлаар бид хоёрыг явуулсан, эд зүйлийг бас тэр *** гэдэг хүн бас хэрэглэсэн, зарсан мөнгөнөөс нь эд зүйл авч хэрэглэсэн гэдэг агуулгаар тайлбарладаг. Мөн авсан эд зүйл дотор дөрвөн ширхэг кольц гэдэг зүйл байхгүй байна мөн аккумляторын үзүүлэлт ампер нь зөрүүтэй байна гэдэг байдлаар тайлбарладаг. Тэгэхээр энэ ажиллагааг бас давхар хийлгэх мөн тэр хамтран оролцсон хэлбэр байна уу? *** гэдэг хүн үнэхээр захиалсан юм уу? Оролцсон юм уу? Тэр эд зүйлээс нь бас хэрэглэчихсэн юм уу? Эсвэл энэ хохирол төлбөр хариуцах иргэний хариуцагчаар тогтоолгох шаардлагатай юм уу? гэдэг агуулгаар тайлбарлаж байгаа. Хоёр дахь үйлдэл дээр мөнгөн аягатай холбоотой асуудал дээр шүүгдэгчийн зүгээс тухайн үйлдэл дээр би огт хамаагүй юм, тухайн би тэр бичлэг дээр байгаа мөн боловч тэр эд зүйлийг авсан зүйл байхгүй, тухайн эд зүйлийг авахаар айлд ороогүй гэдэг байдлаар тайлбарлаж байгаа. Гуравт борц авсан айлд орж борц авсан. Гэхдээ мөн адил *** гэдэг хүн миний бэлдчихсэн нэг борцтой айл байгаа, гэр нь онгорхой байгаа гээд явуулсан, үүний дагуу орж тэр гэрээс борцыг авсан байна, гэр нь хүн амьдардаггүй, онгорхой гэр байсан гэдэг байдлаар тайлбарлаж байгаа. Тийм учраас хамтран оролцох хэлбэр буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 зүйлд заасан хамтран оролцох хэлбэр байгаа эсэхийг бас дахин нарийн тогтоолгох шаардлагатай гэж шүүгдэгч үзэж байгаа. Мөн хохирлын асуудал, иргэний хариуцагчаар тогтоолгох асуудал  нь хохирлоос хариуцах хэсэг байна уу? гэдгийг бас тогтоох байх. Эд зүйлүүдийн зөрүү, ампер цагийн зөрүүтэй байгаа гэдэг асуудлыг бас шалган тогтоолгох шаардлагатай гэсэн шүүгдэгчийн байр суурьтай учраас өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн энэхүү байр суурийг дэмжиж оролцож байна. Тийм учраас дээрх ажиллагаанууд дээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 60 хоногийн хугацаагаар хойшлуулж, дээрх ажиллагаануудыг хийлгэсний эцэст нь шүүгдэгчийн гэм буруутай асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналтай учраас нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү? гэсэн саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Н.***ийн өмгөөлөгч Г.*** шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгчийн Н.*** нь 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн 19 дүгээр хорооны 8 дугаар Эрдэнэ багт оршин суудаг н.***гийн хашаанд байгаа ачааны машинаас тодорхой эд зүйлүүдийг хууль бусаар нэвтэрч авсан үйлдэл нь камерын бичлэг болон хохирогчийн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа, гэрч нарын тухайн эд зүйлийг борлуулсан талаар мэдүүлэг зэрэг эдгээр нотлох баримтуудаар өмгөөлөгчийн хувьд бол нотлогдсон байна гэж харж байна. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн энэ үйлдлийг хуульд заасан үндэслэлийн хүрээнд авсан нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэж байгаа учраас 17.1.1-д заасан гэм хэргийн шинжийг хангаж байна гэсэн прокурортой зүйлчлэлийн талаар бол маргахгүй. Ийм учраас тухайн зүйлчлэлээр Эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох бол үндэслэлтэй байна. Энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлөгдөөгүй, О.***той хамтран үйлдсэн учраас хохирлыг адил тэнцүү гаргуулах ёстой. Тухайлбал шүүгдэгч тус бүрээс 815000 төгрөгийг хохирлын үнэлгээ, хохирогчийн мэдүүлгийг үндэслэн гаргах нь зүйтэй гэсэн дүгнэлттэй байна. Хоёр дахь үйлдлийн тухайд н.***г 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хамт архи ууж согтуурч, хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдаж, хүнд хүч хэрэглэж, түүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шинжээчийн дүгнэлт хохирогчийн мэдүүлгүүд, эмнэлгийн нотлох баримтууд, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байгаа. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн. Сэтгэцэд учирсан хор уршгийн дүгнэлтээр н.*** нь стрессийн урвуу хариу урвал, сэтгэл зүйн тусламж үйлчилгээг цаашид авах шаардлагагүй гэж үзсэн учраас гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор хохиролгүй байна гэж үзнэ. Эрүүл мэндийн даатгалын санд эмнэлгийн тусламж авч үзүүлсэн үйлчилгээний зардал 1683000 төгрөг байгаа, энэ хохирол нь иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотолгоонд тохирч байгаа учраас Эрүүл мэндийн даатгалын хууль, Иргэний хуулийн бусдад учруулсан гэм хохирлыг нөхөн төлөх заалтын дагуу эрүүл мэндийн даатгалын санд тушаах нь үндэслэлтэй байна гэж үзэж байна. Ийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй, дээрх хохирлыг Н.***ээс гаргуулж шийдүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч О.***, Н.*** нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч О.***, Н.*** нарт холбогдох эрүүгийн 2426002930281 дугаартай хэрэгт О.***т холбогдох эрүүгийн 2526000000090, шүүгдэгч Н.***д холбогдох эрүүгийн 2526000160121 дугаартай эрүүгийн хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд заасан журмын дагуу тус тус нэгтгэжээ.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг  хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно” гэж хуульчилсан.

 

    Шүүгдэгч О.*** нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11-96-03 тоотод оршин суух Н.***ийн хүн байнга амьдрах зориулалттай гэрийн цоожийг нь эвдэж хууль бусаар нэвтрэн орж, 2 ширхэг мөнөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 477500 төгрөгний хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Н.***тэй бүлэглэн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, 32-03 тоот хашаанаас хохирогч П.***гийн эзэмшлийн Mifsubushi fuso маркийн ачааны автомашины 1 ширхэг хуучин радиатор, кондишины радиатор 1 ширхэг, 90А хуучин аккумлятор 1 ширхэгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1630000 төгрөгний хохирол учруулсан,

2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10дугаар баг, 06-07 тоотод оршин суух Г.***гийн хүн байнга амьдрах зориулалттай гэрийн цоожийг нь эвдэж гэрт байсан  борцыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 203600 төгрөгийн хохирол учруулсан,

   Шүүгдэгч Н.*** нь О.***тай бүлэглэн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, 32-03 тоот хашаанаас хохирогч П.***гийн эзэмшлийн Mifsubushi fuso маркийн ачааны автомашины 1 ширхэг хуучин радиатор, кондишины радиатор 1 ширхэг, 90А хуучин аккумлятор 1 ширхэгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1630000 төгрөгний хохирол учруулсан,

   Мөн шүүгдэгч Н.*** нь 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, 17-2 тоотод Ц.***тай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар Ц.***гийн биед халдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь

Хохирогч Н.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2024 оны 07 дугаар 01-ний өдөр 20 цагийн үед ээжийнд очоод 21 цаг 10 минутын буцаж гэртээ ирэхэд охин Саруулчимэг тахилын гэрийн цоожийг эвдсэн байна гэж хэлсэн. Очоод харахад цоожийг нь эвдээд зүүгээд орхисон байсан. Тухайн гэр рүүгээ шагайгаад харахад 2 ширхэг мөнгөн аяга, ширээн дээр байсан шимийн архийг аваад явсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Хашааны хаалга онгорхой байсан. Манай тахилын гэрийн цоож бүтэн байсан. Цоожийг эвдээд зүүгээд орхисон байсан. Алга болсон мөнгөн аяганы содон шинж тэмдэг гэвэл том жижиг хоёр аяга байгаа юм. Аяганы ёроол нь бага зэрэг хонхойсон, нөгөө жижиг аяга нь ёроолдоо арзгар хээтэй шинэ цагийн аяганууд байгаа юм. Шимийн архи нь дээрээс нь өргөл өргөж байсан. Тэгэхээр жаахан дундуур болсон байгаа. ...Цоож дахин ашиглах боломжгүй эвдэрсэн байсан тул хаясан. Монгол архийг 18,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тал архи байсан...” мэдүүлэг /хх-ийн 16, 19 хуудас/,

Хохирогч П.***  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 03 дугаар сарын 27-ний өглөө эмнэлэгт ээжийгээ сахиж байгаад өглөө нь 08 цагийн орчим Арвайхээр сум 8 дугаар баг 32-03 тоотод гэртээ ирээд галаа түлчихээд урд шөнө нойргүй хоносон учир шууд амарсан. Тэгээд 13 цагийн орчим манай нөхөр залгаад чи хаана байгаа юм бэ? гэртээ байгаа юм уу? хашаанаас хүн юм аваад яваад байна шүү дээ гэсэн. Тэгээд би хашаа дотор машины граш дээр байрлах хяналтын камераа шүүж үзэхэд өглөө 8 цаг 24 минут болж байхад нэг хүрэн дээлтэй хазгар хүн манай хашаанд орж ирээд манай байшингийн зүүн хойд булангаас “Mitsubishi Fuso” маркийн авто машины кондишины гадна хөргөлтийн радиатор аваад гарч байсан. Тэгээд бас 11 цаг 50 минут болж байхад өглөө хашаанд орж ирээд юм авсан залуу бас нэг хар куртиктэй, хар өмдтэй залуу дагуулж орж ирээд манай байшингийн урд байсан машины 90 ампертай аккумляторыг аваад манай байшингийн баруун талаас нь дотор салоны радиатор аваад явж гарч байгаа бичлэг байсан тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Аккумлятор нь “Mitsubishi Fuso” маркийн автомашины 90 ампер цагтай зүгээр аккумлятор байсан. Манай нөхөр Улаанбаатар хотод явж байгаад унагаагаад буланг нь хагалсан байсан тэрнээс зүгээр хэвийн аккумлятор байсан. Мөн “Mitsubishi Fuso” маркийн авто машины кондишны гадна хөргөлтийн радиатор, мөн дотор салоны радиатор байсан би цэвэрлэх гээд авсан байсан...Би гомдолтой байна. Хашаанаасаа алдсан эд зүйлээ олж авмаар байна. Хөрөнгийн үнэлгээний 4/16 дугаар дүгнэлттэй санал нийлж байгаа...” мэдүүлэг, /хх-ийн 93-94, 128 хуудас/,

Хохирогч Г.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн үед өөрийн Арвайхээр сумын 10 дугаар багийн 06-07 тоотод байх гэртээ байхад хашаагаар танихгүй эрэгтэй орж ирсэн. Тэгээд яах гэж байгаа юм бол гэж бодоод байшингийнхаа цонхоор хараад зогсож байтал эхлээд манай хашаанд байх модон дээрээс хоёр ширхэг мод өргөж үзээд буцааж тавиад, нүүрсэн дээрээс нүүрс хагалдаг алх аваад манай хашаанд байх эд зүйл хадгалдаг монгол гэрийн зүг явсан. Тэгэхээр нь би алх аваад явчихаж байгаа юм байх гэж бодоод үргэлжлүүлээд ажиглаж байтал 20 орчим минутын дараа “Өег” гэх нэртэй гурилны уутанд юм хийгээд үүрээд хашааны хаалгаар гарсан. Тэгэхээр нь би юм хулгайлаад явчихлаа гэж бодоод “манай хашаанд хулгайч ороод ирчихлээ” гэж нөхөр лүүгээ утсаар хэлчихээд, мөн цагдаад дуудлага өгсөн. Тэгээд өөрөө араас нь гараад “хүүе” гэж орилтол нөхөр болон цагдаа нар зэрэгцээд ирсэн. Тухайн хүнийг танихгүй, улаан дээлтэй 50 гаран насны хар гуталтай нүүр хэсгээс нь цус гоожсон хүн байсан. Манай илүү гэр хөх өнгийн цоожтой байсан. Тухайн цоожийг алхаар цохисон байх. Хаалгыг нь хөшчихсөн байсан. Цоожийг нь олоогүй, цоожны тав нь гэр дээр байсан. Манай илүү гэрийн тооно тойруулаад өлгөсөн хэцтэй борцноос 4 хэц борц алдагдсан байгаа. Тухайн хэцтэй борц нь үхрийн борц байгаа юм. Нэг килограмм нь 80.000 орчим төгрөгний үнэлгээтэй байдаг. Өвлийн идшиндээ хэрэглэсэн үхэрнээс 2 ширхэг гуяны махаар хийсэн борц байсан юм. Манай хамаатан садан болон ойр дотны хүн дунд *** гэх хүн байхгүй мэдэхгүй. Хашаанд байгаа гэр манай эзэмшлийнх бөгөөд гэрт мах, борц, багаж зэрэг ойр зуурын зүйлүүдээ хийдэг, цоожтой байсан...” мэдүүлэг /хх-ийн 20, 23 хуудас/,

Хохирогч Ц.*** мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Би 2024 оны 12 дугаар сарын 18-ны 11 цаг өнгөрч байхад Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль орчихоод гэр рүү буюу Арвайхээр сумын 8 дугаар баг 12-04 тоот руу алхаж явтал манай аав *** төрсөн эгч болох ***ийн хүү болох Н.*** ахтай гэрийнх нь гудамд буюу Арвайхээр сумын 8 дугаар баг 17 дугаар гудамжны баруун үзүүрийг нь өнгөрөх гээд явж байтал таарсан. Н.*** ах өөдөөс таараад “хоёулаа архи хуваагаад уучихъя” гэхээр нь би Н.*** ахын гэрт орсон. Бид хоёр архи уугаад архины шилний доод талд 3-4 рүнк архи үлдэх үед Н.*** ах “Би чамд архи авч өгсөн, чи надад архи авч өг” гэхээр нь би “надад мөнгө байхгүй” гэсэн чинь Н.*** ах зуухныхаа тагийг бариад над руу алхаад ирэхээр нь “Та яаж байна” гэж хэлтэл миний баруун нүд, шанаа хэсэг рүү зуухны тагаар цохих шиг болсон түүнээс хойш юм санахгүй байгаа нэг сэрсэн чинь цагаан машин ирээд зогсох шиг болоод намайг аваад явсан тэр нь эмнэлгийн машин байсан. Тухайн үйл явдлыг харсан эсэхийг бол мэдэхгүй Н.*** ахын гэрт бид хоёр л байсан өөр хүн байгаагүй. Би тус өдрөө буюу 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр эмнэлэгт хэвтэж эмнэлгээс тус сарын 24-ний өдөр гарсан. Хоёр талын хавирга дарахаар хүндүүр оргиод, зүүн гар бадайрч өвдөөд байгаа. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Би гомдолтой байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү...” мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/,

Гэрч С.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 07 дугаар 01-ний өдөр 20 цагийн орчимд намайг дэлгүүрт сууж байхад өмнө нь харж байгаагүй, бордуу хуучин хиртэй дээлтэй, бүүр дээш нь шуугаад бүсэлсэн, өвөрт нь юм жоохон бондойсон байх шиг байсан. Бас гартаа талаар нь байсан байхаа ус юм уу нэг шингэн зүйл хийсэн Сэнгүр нэртэй пивоны сав барьсан байсан. Тэр лав пиво биш, пиво байсан бол жоохон хөөсрөх байсан байх. Тэр ус юм уу юу юм мэдэхгүй тийм зүйл барьсан орж ирэхдээ “Эндээс такси явдаг уу” гэж асуусан. Би “цаагуур чинь явдаг байхаа би мэдэхгүй” гэж хэлтэл манай дэлгүүрийн урдуур эргэлдэж байгаад хойшоо алхаад явчих шиг болсон. Бөгтөр, бор царайтай, намхан, бага зэрэг хазганаж яваад байсан. 45-50 орчим настай хүн байсан...” мэдүүлэг /хх-ийн 21-23 хуудас/,

Гэрч Н.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Тухайн үед би Замын-Үүд суманд ажиллаж байсан юм. Дараа нь ирээд эхнэр ***гаас хашааныхаа бичлэгийг үзтэл тухайн өдөр манай хашаанаас эд зүйлс хулгайлж байгаа 2 хүний куртиктэй нөхөр нь манай гэрээс хойш амьдардаг надтай хамт Нефтэд ажиллаж байсан Н.*** гэдэг залуу байсан. Нөгөө дээлтэй этгээдийг бол огт харж байгаагүй хүн байна лээ...” мэдүүлэг /хх-ийн 130 хуудас/,

Гэрч Э.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би хувиараа хоёрдогч түүхий эд, төмрийн хог авдаг юм. 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Арвайхээр сумын 8 дугаар багийн 34-06 тоотод өглөөний 12 цагийн орчим танихгүй хоёр хүнээс буудсан аккумлятор 7000 төгрөгөөр авсан. Жижигхэн хөнгөн цагаан радиатор бас хагархай пооршин байсан. Хиллэж үзээд 3 кг орчим байсан. Манайх 1 хайлшийг 3000 төгрөгөөр авдаг. Тэгээд нийтдээ 16000 төгрөг болсон. Тэгээд тэр 2 хүн явсан өөр зүйл мэдэхгүй. Би тэр өдрөө Улаанбаатар хот явдаг дүү н.Ган-Очир гэх дүүдээ төмрөө дайгаад явуулсан. Хар малгайтай цамцтай, хөх саарал өнгөтэй юм шиг нэлээн хиртэй дээл өмссөн бага зэрэг доголон юм шиг байсан. Харин нөгөө хүн нь хар куртиктэй явж байсан. Дээлтэй хүн нь 45-50 орчим настай, хар куртиктэй хүн нь 50-55 орчим настай хүн байсан байх. Би сайн хэлж мэдэхгүй байна. Тухайн үед танихгүй 2 хүнээс өөр хүн байгаагүй. Туранхай 165-170 см орчим өндөртэй хүмүүс байсан. Өмнө харж байгаагүй, дахиж ирж төмөр тушаагаагүй...” мэдүүлэг /хх-ийн 97 хуудас/,

Гэрч А.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр буюу өнөөдөр 14:05 минутад Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын жижүүрийн утсанд манай хашаанд хулгайч ороод хулгайчийг бариад авчихлаа гэх дуудлага Арвайхээр сумын 10 дугаар багийн 06-07 тоотоос ирсэн. Би яваад очтол нэг лам, нэг эмэгтэй нар О.***ийг шуудайтай борцтой хамт бариад авчихсан зогсож байсан. Тэгээд би ***ийг машиндаа суулгаад ажил дээр авч ирсэн. Би өмнө О.***ийг таньдаг байсан, над дээр зөрчлийн хэрэгт шалгагдаж байсан юм. Тухайн хүн улаан өнгийн дээлтэй, цагаан өнгийн шуудайнд 4-5 килограмм орчим борц хийцэн явсан...” мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/,

Гэрч Ц.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өнөөдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн орчимд өөрийн гэртээ буюу Арвайхээр сумын 5 дугаар баг 500 дугаар байрны 16 тоот гэртээ байж байтал манай аав н.*** *** гэсэн дугаараас залгаад Дүү *** чинь хүнд зодуулсан юм шиг 103 дээр байна гэнээ хоёулаа очъё” гэсэн тэгээд би замаараа аав н.***ыг аваад эмнэлэг дээр очих үед манай дүү Ц.***гийн баруун нүд аниатай, баруун шанаа хавдар болсон нүүр нь битүү цус болсон, баруун хөлний 4 хуруу цус болсон байдалтай орон дээр хэвтэж байсан. Манай дүүгээс архи үнэртэж байсан, тэгээд би чи намайг таньж байна уу гэж асуутал “Таньж байна” гэхээр нь “Юу болсон талаар асуутал манай дүү *** “Намайг савцан” гэхээр нь “юугаар” гэсэн чинь “ зуухны таг гэхээр нь “хэн чамайг зуухны тагаар савсан юм бэ” гэж асуутал “Улаанбаатарын дугаартай машин намайг шүргэсэн” гэхээр нь ямар өнгийн машин юм бэ? гэж асуутал дуугарахгүй байсан тэгээд би эмчээс нь “энэ хүн хаанаас энд ирсэн юм бэ” гэж асуутал “бид нар Арвайхээр сумын 8 дугаар баг 17 дугаар гудамжинд дуудлагаар явж байтал тус гудамжинд хөл нүцгэн өрөөсөн гутлаа тайлсан байдалтай хэвтэж байхаар нь бид нар авчирсан” гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Манай дүү Ц.*** нэлээд олон жилийн өмнө 2 удаа тал харваж байсан. Биеийнх нь баруун тал нь мэдээ муутай тул баруун хөлөө их чирч явдаг баруун гар нь тамир байхгүй. Тэгээд архи уучихаараа хэл ам нь мэдэгдэхээ байдаг. Ямартай ч группэд байдаг хэдэн хувь байдаг талаар нь бол мэдэхгүй. Арвайхээр сумын 8 дугаар багийн 17 дугаар гудамд манай аав н.*** төрсөн эгч Шийрэв гэх хүний 2 дахь хүүхэд Н.***ийнх тэр гудамны 02 тоотод байдаг. Эмч нь ямартай ч битгий хөдөлгө өмнө нь харваж байсан тул дахиж харваж магадгүй гээд эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ хийлгэж байгаа эхнэр нь болох *** сахиж байгаа. Би очиж үзэхэд Н.***ийн гэр Арвайхээр сумын 8 дугаар баг 17-02 тоот хаал***с ертөнцийн зүгээр баруун тийш юм чирсэн гэмээр мөр гарсан бас цус шороон дээр байсан түүнээс цааш 1-2 орчим метрийн зайд өрөөсөн оймс нь байсан мөн түүнээс цааш 5-6 орчим метрийн зайд куртикнийх нь малгай түүний хажууд цус болсон байсан. Бараан цэнхэр өнгийн өвдөгний дээгүүр татахаар малгайтай өвлийн куртиктэй бараан цэнхэр өнгийн бэлтгэлийн өмд хар буриад гуталтай байсан. Машинд мөргүүлсэн гэж хэлэхээргүй байсан. Яагаад гэвэл намайг тус газарт очих үед чирсэн гэмээр мөрний дээгүүр том машины мөр байсан ямар нэгэн байдлаар тооромз гишгэсэн мөр байгаагүй. Тэгээд Н.***ийн гэрийн зүүн талын хамар хашааны хүн гээд нэг эрэгтэй хүн ажлаа тараад ирж байна гэхээр нь очиж уулзсан чинь “өдөр манай хажуу айлын хүн болох Н.*** нэг эрэгтэй хүнийг “яв зайл” гээд зодоод байхыг нь харсан тэр хүн нь ёооё гэж орилоод байсан тэгээд хашаанаасаа чирч гаргаад Н.*** буцаад гэртээ орсон” гэж хэлсэн тул манай дүү Ц.***г Н.*** зодсон байх гэж бодож байна. Өмнө хэрүүл маргаан хийж байсан. Манай дүү надад Н.*** ах ирээд архины мөнгө нэхдэг манай гэрийн шил цонхыг хагалаад хаалга эвдээд байдаг гэж ярьдаг байсан. Тэгээд Н.*** шоронд ял эдэлж ирээд “чи намайг шоронд явуулсан би чамайг ална” гэж байсан талаар манай дүү Ц.*** хэлж байсан. Тэгээд өширхөөд байдаг болов уу. Намайг эмнэлэгт очих үед манай дүүгээс архи үнэртэж байсан тэгэхээр Н.***тэй хамт архи уусан байх...” мэдүүлэг /хх-ийн 16-17 хуудас/,

Гэрч Н.Га*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өнөөдөр 12 цагийн орчим ажил буюу Хаан банкнаас гэртээ ирэх үед Н.*** нэг эрэгтэй хүнтэй хамт гэрлүүгээ орж байгаа харагдсан. Тэгээд 30-40 орчим минутын дараа би өөрийн хашаан дотор /гэрийнхээ гадаа/ юм хийгээд сууж байтал хашаан дотроо Н.*** нэг хүнтэй хэрэлдээд маргалдаад байгаа юм уу гэлтэй “зайл” гэж орилж бахираад байсан тэгээд хартал гэрлүү нь хамт орж байсан хүн газар унасан түүний дээрээс Н.*** өшиглөж байгаа харагдсан. Н.***тэй хамт гэрт нь орсон хүн бараан цэнхэр өнгийн малгайтай куртиктэй байсан. Н.*** тэр хүнийг газар унасан байхад нь дээрээс өшиглөөд куртикны малгай хэсгээс нь татах үед малгай нь тасарч байгаа харагдсан тэгээд удалгүй чимээгүй болсон түүний дараа хашаанаасаа гарч байх шиг байсан. Тэгээд 14 цаг 40 минутын орчим гэрээсээ гараад ажилдаа явахад манай гудамд ямар нэгэн хүн байгаагүй. Машинтай явж байхад Н.***ийн гэрийнх нь үүдэнд Н.*** эрүү малгай өмссөн бор царайтай өөртөө нь нуруугаар ойролцоо дэлдэн бор хүнтэй гэрлүүгээ орж байгаа харагдсан. Тэгээд би орой гэртээ 17 цаг өнгөрөөгөөд ирсэн тэгтэл удалгүй цагдаа нар надаас танай хажуу айлын хашаанд ямар нэгэн зүйл болсон уу гэж асуусан. Би Н.*** гэх хүнийг бол танихгүй. Н.***ээс нуруугаар бага зэрэг намхан бараан цэнхэр өнгийн куртиктэй байсан урт куртик байсан санагдаж байна. Царайг нь хараагүй болохоор огт мэдэхгүй байна. Толгой, хүзүү, нуруу хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөж байхыг нь бол харсан.Н. ***ээс болгоомжтой байгаарай хэцүү хүн шүү гэж манай багийн Засаг дарга хэлж байсан болохоор мөн цагдаа нар сураад байдаг болохоор би тэр хүнийг цохиж байхад нь оролцохыг хүсээгүй...” мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/,

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Н. *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Иргэн Ц.*** нь 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,683,017 төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн ба буруутай этгээдээс гаргуулан санд төлүүлмээр байна...” мэдүүлэг /хх-ийн 108 хуудас/,

“Шинэ Өглөө”, “Батбаян” зэрэг хүнсний дэлгүүрүүдийн теле камерын бичлэгт үзлэг хийсэн талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-28 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №7/35 дугаартай “...алдагдсан эд зүйлийн үнэлгээ буюу 2 ширхэг мөнгөн аяганы үнэлгээг 450,000 төгрөг” гэх тайлан  /хх-ийн 39-41 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №10/34 дугаартай “...хаалганы цоож 15,000 төгрөг, монгол архи 12,500 төгрөг” гэх тайлан /хх-ийн 51-53 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4/16 дугаартай “...1998 онд үйлдвэрлэгдсэн “Mitsubishi Fuso” маркийн ачааны автомашины 1 ширхэг хуучин радиатор 900000 төгрөг, 1 ширхэг кондишины радиатор 500000 төгрөг, 1 ширхэг 90А хуучин аккумлятор 230000 төгрөг болж байна. Нийт хөрөнгийн үнэ цэнэ 1630000 төгрөг...” гэх тайлан /хх-ийн 100-102 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний №ТХҮ-925-911790 дугаартай “...”Өег” гэх бичигтэй 3.31 кг жинтэй борц /1 кг 60,000/ нийт 198,600 төгрөг, цоожны үнэ 5,000 төгрөг...” гэх тайлан, /хх-ийн 28-29 хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-12, 4-8, 6-10   хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 33-34, 118-119, 120-124, 13-14  хуудас/,

Мөрдөгчийн 2024   оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч П.***гаас камерийн бичлэгийг хураан авсан тэмдэглэл” /хх-ийн 108 хуудас/,

Мөрдөгчийн 2024   оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч П.***гийн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн 32-03 тоотод байх хяналтын камерт бичигдсэн бичлэгт болон хашаанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 109-111, 112-113 хуудас/,

Хохирогч П.***гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэх хүсэлт /хх-ийн 160 хуудас/,

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-ийн 9-10, 15-16 хуудас /,

Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 62 хуудас/,

О.***ийн Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж байсан цахим өвчний түүх,

Өвөрхангай аймгийн бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч цагдаагийн дэслэгч М.***ийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан 66 дугаартай дүгнэлтэд “...Ц.***гийн биед баруун нүдний салстад цус харвалт, дээд, доод зовхи хацар хамарсан цус хуралт, дух, дагз, баруун хөмсөгт шарх, сорви, баруун дал, зүүн мөр, бугалга, шуунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хөнгөн хохирол тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 22-24 хуудас/,

             Өвөрхангай аймгийн бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч Г.***, сэтгэлзүйч Т.*** нарын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гаргасан 045 дугаартай “... Ц.***д гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илрээгүй. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлд хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 117-119 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, бөгөөд энэ нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

          Өвөрхангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч О.***т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар,

           

Шүүгдэгч Н.***д холбогдох эрүүгийн хэргийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлжээ.

           

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *** ***т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар,

Шүүгдэгч *** ***д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв байна гэж үзлээ.

Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч О.***, Н.*** нарын дээрх үйлдлүүд нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нар нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, шүүгдэгч нарын үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч *** ***ийг бүлэглэж болон дангаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч *** ***ийг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо. 

 

Шүүгдэгч О.*** нь 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, 32-03 тоот хашаанаас хохирогч П.***гийн эзэмшлийн Mifsubushi fuso маркийн ачааны автомашины 1 ширхэг хуучин радиатор, кондишины радиатор 1 ширхэг, 90А хуучин аккумлятор 1 ширхэгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10дугаар баг,06-07 тоотод оршин суух Г.***гийн хүн байнга амьдрах зориулалттай гэрийн цоожийг нь эвдэж гэрт байсан борцыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдээгүй, “***”, “***” гэх хүмүүс аваад ир гэж хэлж авахуулсан, дээрхи гэмт хэргийг үйлдээгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн 32-03 тоотод байх хяналтын камерт бичигдсэн бичлэг, хохирогч Г.*** болон гэрч Н.*** нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэргээр няцаагдаж байх тул шүүгдэгч О.***, Н.*** нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 60 хоногийн хугацаагаар хойшлуулах үндэслэлгүй байна.

 

            2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

          Шүүгдэгч О.***, Н.*** нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.***т 477500 төгрөг, П.***д 1630000 төгрөг, Г.***д 203600 төгрөгний хохирол учирсан нь хөрөнгийн үнэлгээний 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4/16 дугаартай, 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №7/35 дугаартай, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №10/34 дугаартай, №ТХҮ-925-911790 дугаартай тайлангуудаар тогтоогдож байна.

 

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заажээ.

 

          Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.***, Н.*** нар нь бүлэглэж болон дангаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдсон тул хохирогч Н.***, П.***, Г.*** нарт учирсан хохирлыг арилгах үүрэгтэй байна.

 

          Мөн шүүгдэгч Н.***ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.***гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж тэрээр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж /ойрын дуудлага, эрчимт болон эмийн эмчилгээ, амбулаторийн үйлчилгээ/ эрүүл мэндийн даатгалын санд 1683017 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэлээр тогтоогдож байна.

 

          Шүүх хохирогч нарт учирсан хохирлыг гаргахдаа хөрөнгийн үнэлгээний тайлан, Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл зэргийг үндэслэсэн бөгөөд хохирогч П.***д учирсан хохирлыг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулан олгох нь зүйтэй байна.

 

          Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч ***иас 477500 төгрөг гаргуулан хохирогч Н.***т, 815000 төгрөг гаргуулан хохирогч П.***д, 203600 төгрөг гаргуулан хохирогч Г.***д,

Шүүгдэгч Н.***ээс 815000 төгрөг гаргуулан хохирогч П.***д, 1683017 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт тус тус олгож шийдвэрлэв.

 

Харин хохирогч Ц.*** нь “...гомдолтой , сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй...” гэснийг дурдаж шийдвэрлэв.

3. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

       

Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүхээс шүүгдэгч О.***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Шүүгдэгч Н.***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч О.*** нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нийт гурван удаагийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3,  3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх, хохирол төлбөр төлөгдөөгүй, үйлдсэн гэмт хэрэг буюу хулгайлах гэмт хэргийн нийгмийн хор хохирлын шинж, үүдэн гарах хохирол, хор уршиг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзаж шүүгдэгч О.***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар 5 жилийн хугацаанд хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргаж байна.

 Шүүгдэгч Н.***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг хүлээн зөвшөөрөөгүй эсэх нөхцөл байдал, хохирол төлбөр төлөгдөөгүй, тухайн гэмт хэргийг үйлдсэн шинж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан дээрх гэмт хэргүүд үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3,  3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаанд хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 3-д заасныг журамлан дээрх эрүүгийн хариуцлагыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар хорих, оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх, тэдгээрийн цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцуулах саналтай, хэрэгт хавсаргасан камерын бичлэг бүхий 2 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 40 сантиметр урттай алхыг хохирогч Г.***д  буцаан олгуулах саналыг тус тус гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч О.***ийн өмгөөлөгч М.*** шүүх хуралдаанд шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүхээс шүүгдэгч О.***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүхээс шүүгдэгч О.***т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж үзэхээр заасан. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байдаг. Хохирол бүрийн тухайд нөхөн төлөх боломж бололцоо байхгүй учраас шүүх хурлыг үргэлжлүүлэх санал гаргасан, ер нь бол хохирлыг нөхөн төлнө өө гэдгийг илэрхийлж байгаа. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд өмнөх онд автомашины осолд орж улмаар хагалгаанд орж, одоо тухайн хагалгааны заалттай холбоотойгоор нэлээн олон удаагийн хадаас авахуулсан нөхцөл байдалтай, зовуурийн хувьд гишгэхэд зовуурьтай, байнгын өвддөг асуудалтай байгаа, үүнтэй холбоотой эрүүл мэндийн эмнэлгийн мэс ажилбар хийсэн, тодорхойлолт өвчний түүх дээр авагдсан байгаа. Ийм учраас эдгээр нөхцөл байдлыг харгалзаж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хамгийн бага хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Н.***ийн өмгөөлөгч Г.*** шүүх хуралдаанд шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар”...Шүүгдэгч ***** Шүүхээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцсон учраас эрүүгийн хариуцлага оногдуулах талаар санал хэлье. Н.***д хэргийн зүйлчлэлийг тухайн зүйл ангиудад заасан ял шийтгэлийн доод хэмжээнд хариуцлагыг тооцуулах, эрүүгийн хариуцлага оногдуулах боломжтой гэж үзэж байна. Тухайлбал Эрүүгийн хуулийн 17.1 дэх зүйлд нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын сонгох санкцуудтай байгаа. Үүнээс прокурор 3 жилийн хорих ялыг оногдуулах талаар санал гаргалаа. Энэ ялын тухайд Н.***ийн 17.1-д заасан гэмт хэргийн тухайд ял шийтгэлийн хувьд хүнд байна гэсэн саналтай байна. Ийм учраас энэ хорих ялын хэмжээг хуульд заасан доод хэмжээг нь тогтоож өгнө үү гэсэн саналтай байна. 11.6 дугаар зүйлд заасан ялын тухайд биечлэн эдлэхгүй хөнгөн төрлийн ялууд байгаа. Зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 сараар тогтоож ялыг нэгтгэх санал тавьж байгаа саналыг зөвшөөрч байна. Хохирлын тухайд урьдчилан төлөх эдийн засгийн боломж болон ар гэрийн боломж байхгүй учраас хуульд зааснаар завсарлага авч төлж барагдуулах боломжгүй. Цагдан хоригдсон хоногийг мөн ял эдэлсэн хугацаандаа тооцуулах нь зүйтэй байна. Ингээд таслан сэргийлэх арга хэмжээг нэгэнт хорих ял оногдуулж байгаа учраас үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Хорих байдлын тухайд тодруулж хэлэхэд харж хандах аав, ээж, ах, дүү, ойр дотнын хүн байхгүй, ер нь амьдралын сүүлийн жилүүдэд ихэвчлэн ганцаараа амьдарч байсан, амьдралаа ганцаараа авч яваа, тэтгэврийн нас хүрчихсэн, тэтгэврээ тогтоолгож чадаагүй иймэрхүү хувийн байдлаа өөрөө яриад байгаа. Цаашдаа дахиж гэмт хэрэгт холбогдохгүй нас явж байна, дэмий юм, буруу юм гэдгийг бас өөрөө илэрхийлж байгаа зэрэг энэ нөхцөл байдлыг харж үзнэ үү гэж хүсэж байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан.

 

           Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.***, Н.*** нар нь урьд ял шийтгүүлж байсан нь  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт, шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолуудын хуулбар зэрэг бичгийн баримтууд хэрэгт авагдсан ба “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” талаар мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул шүүгдэгч О.***, Н.*** нарын урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал болгон дүгнээгүй болно. Шүүхээс шүүгдэгч О.***, Н.*** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, шүүгдэгч О.***, Н.*** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөөгүй, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, хэрэгт хөнгөрүүлэх болон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тус тус харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч *** ***ийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч *** ***ийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** ***ийг 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 3, 4-т зааснаар *** ***д Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногыг хорих ялын 1 хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 9 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.***т оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар, шүүгдэгч Н.*** оногдуулсан 9 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.***ийн цагдан хоригдсон 91 хоног, Н.***ийн цагдан хоригдсон 110 хоногийг түүний эдлэх ялд оруулан тус тус тооцож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Шинэ баян”, “Батбаян” хүнсний дэлгүүрүүдийн хяналтын камерын болон аймгийн шуурхай удирдлагын төвийн камерт бичигдсэн дүрс бичлэг, СД 2 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 40 см урттай төмөр алх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч ***иас 477500 төгрөг гаргуулан хохирогч Н.***т, 815000 төгрөг гаргуулан хохирогч П.***д, 203600 төгрөг гаргуулан хохирогч Г.***д,

Шүүгдэгч Н.***ээс 815000 төгрөг гаргуулан хохирогч П.***д, 1683017 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт тус тус олгож,

 

Хохирогч Ц.*** гомдолтой, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурдаж,

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.***, Н.*** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.***, Н.*** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** ***ийг бүлэглэн болон дангаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч *** ***ийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          2. Шүүгдэгч *** ***ийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

            Шүүгдэгч *** ***ийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** ***ийг 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 3, 4-т зааснаар *** ***д Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 9 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.***т оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар, шүүгдэгч Н.***д оногдуулсан 9 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.***ийн цагдан хоригдсон 91 хоног, Н.***ийн цагдан хоригдсон 110 хоногийг түүний эдлэх ялд оруулан тус тус тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Шинэ баян”, “Батбаян” хүнсний дэлгүүрүүдийн хяналтын камерын болон аймгийн шуурхай удирдлагын төвийн камерт бичигдсэн дүрс бичлэг, СД 2 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 40 см урттай төмөр алх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч ***иас 477500 төгрөг гаргуулан хохирогч Н.***т, 815000 төгрөг гаргуулан хохирогч П.***д, 203600 төгрөг гаргуулан хохирогч Г.***д,

Шүүгдэгч Н.***ээс 815000 төгрөг гаргуулан хохирогч П.***д, 1683017 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт тус тус олгосугай.

 

8. Хохирогч Ц.*** гомдолтой, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

 

9. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.***, Н.*** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч,

 

тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай. 

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.***, Н.*** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.МӨНХТУЯА