Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/189

 

 

 

 

 

 

 

2025           08                01                                              2025/ШЦТ/189

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом,

    Улсын яллагч У.Гантуяа,

    Шүүгдэгч ***, ***, ***, ***,

    Шүүгдэгч ***, ***, *** нарын өмгөөлөгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

   Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***нарт холбогдох 2526001100106 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

          1. Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ний өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2: ээжийн хамт Өвөрхангай аймгийн *** сумын 4 дүгээр баг Шинэ ус гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ***/РД:ЙП**/,

 

2. Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4: ээж, дүүгийн хамт Өвөрхангай аймгийн **** сумын 4 дүгээр баг Шинэ ус гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, **** /РД:ЙП***/,

 

            3. Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3: эмээ, дүүгийн хамт Өвөрхангай аймгийн ***** сумын 2 дугаар баг Үнхэлцэг гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* /РД:Й*******/,

 

            4. Монгол Улсын иргэн, **** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн **** суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4: эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр баг Шинэ ус гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ****** /РД:*****.

  Холбогдсон хэргийн талаар:

 

  Шүүгдэгч ***, ***, ***, *** нар нь 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Зангатын хуруу” гэх газарт хууль бусаар алт олборлосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүгдэгч *** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2025 оны 02 дугаар сарын 07-ноос 02 дугаар сарын 09-ний хооронд ***ийн очсон. Прокурорын танилцуулж байгаа мэдүүлэгтэй зөрөх юм байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Прокурорын хэлсэн бүхэн үнэн. Санал нийлж байна гэв.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Прокурорын яллах дүгнэлттэй санал нэг байна гэв.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Прокурорын ярьсантай санал нэг байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Р.*** илтгэх хуудас /хх-ийн 4 хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 5-8 хуудас/,

 

Мөрдөгчийн 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн цагаан өнгийн савтай 2.51 граммтай 4 ширхэг шар металл, ногоон тагтай “Цистон” гэх бичиглэлтэй цагаан өнгийн савтай 1.17 граммтай шар металл 6 ширхэг, 5.5 см урттай байгалийн урвалаар өнгө нь хувирч ногоон өнгөтэй болсон 10.67 граммтай хугарч 3 хэсэг болсон төмөр металл, 3 3 см урттай сумын зэв хэлбэртэй, 4.96 граммтай багалын урвалаар саарал өнгөтэй болсон төмөр металл 1 ширхэг, “Minelab-GPZ7000” маркийн металл хаяг 1 ширхэг, “Minelab-GM05” маркийн металл хайгч 1 ширхэг, жоотуу 2 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-14 хуудас/,

 

Прокурорын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /хх-ийн 15 хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний зүгээс хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцоход татгалзах зүйл байхгүй, би хууль ёсны төлөөлөгчөөр оролцоно. Би Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар 2006 оноос хойш ажиллаж байна. Манай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хүмүүс алт олборлох зорилгоор яваад байна гэх иргэдийн мэдээллийн дагуу сумын экологийн асуудал хариуцсан байцаагчийн хамт хэд хэдэн удаа хяналт шалгалтаар ажилласан боловч би алт олборлохоор яваа хүнтэй таараагүй. Цагдаагийн газрын алба хаагчид хяналт шалгалтаар ажиллах хугацаандаа гэмт хэргийн шинжтэй үйлдэл илрүүлэн Засаг даргын тамгын газарт хууль ёсны төлөөлөгч томилон ирүүлэх талаарх албан бичгийн дагуу тамгын газраас намайг томилсон. Миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 хуудас/,

Гэрч Р.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Хайрхандулаан сум 4 дүгээр багт алт гарч хүмүүс яваад байна гээд эргүүл шалгалт хийх хугацаандаа тус сумын 4 дүгээр багт байх *** /***/-н гэрээр ороход хүү *** болон айлын хүн болох *** нар гэртэй байхгүй болохоор нь алтанд явсан гэж сэжиглээд алтанд явсан хүмүүсээ дууд гэхэд хүрээд ир гэж утсаар хэлсэн. Түүнээс хойш удалгүй ***ийн хүү ***, *** ирсэн. Би ***, *** хоёрт хандан хайгчнуудаа яасан гэхэд *** гаргаад өгчих гэхэд хөдөө үлдээсэн гэхээр нь би хэсгийн цагдаа ***ийг ***тай явуулахад *** гэх залууг авч ирсэн ба тухайн залууд 2 ширхэг металл хайгч, мөн цагаан саванд хийсэн төмөр металл авч ирсэн баг тухайн саванд хийсэн металлуудаа олсон талаар хэлсэн. Тухайн хүмүүс том, бага 2 ширхэг металл хайгч, цагаан саванд хийсэн металл авч ирсэн. Мөн би ***ийн гэрийн хойд хэсгийн бурханы авдар дээр байсан жижиг цагаан савтай зүйл байхаар нь аваад өг гэхэд надад авч өгөхөөр нь үзэхэд ***ынх гэсэн. Би ***ад нь өгөөд сумын төв орж кабон байрандаа аваачсан...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 33 хуудас/,    

Гэрч Б.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Уянга сумын сум дундын цагдаагийн тасгийн Хайрхандулаан сумын хэсгийн цагдаагаар ажилладаг. Би Хайрхандулаан сумын экологийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Р.*** хамт тус сумын 4 дүгээр багт алт гарч хүмүүс яваад байна гэх мэдээллийн дагуу эргүүл, хяналт, шалгалт хийх хугацаандаа тус сумын 4 дүгээр багт байх *** /***/-н гэрээр ороход цагдаагийн ахлах дэслэгч Р.*** тухайн айлын *** буюу *** гэх хүнтэй ярьж байгаад утсаар нь хүн дуудуулж байгаа бололтой байсан. Хэсэг хугацааны дараа ***ийн хүү *** болон айлын хүн болох *** нар ирсэн. Тухайн хүмүүстэй цагдаагийн ахлах дэслэгч Р.*** ярьж байгаад намайг ***тай явуулаад хүн аваад ир тухайн хүн металл хайгчтай байгаа гэж хэлсэн. Би ***тай мотоцикльтой гараад явж байтал урд уулан дээр нь гэрэл анивчаад байхаар нь очиход 20 орчим залуу байсан. Тухайн залуугийн биед үзлэг хийхэд биеэс нь ямар нэгэн зүйл гараагүй. Гэтэл *** би юм үлдээсэн газраа мэдэж байгаа гэхээр нь тухайн залууг ***ийн гэр лүү алхаж бай гэж хэлчхээд ***аар эд зүйлээ үлдээсэн гэх газрыг нь заалгаад очиход тухайн газар 2 ширхэг металл хайгч, хажууд нь жижиг цагаан савтай эд зүйл байхаар нь аваад буцаад ***ийнд ирээд тухайн металл хайгчийг нь өөрсдөөр нь машинд тавиулаад тухайн 4 хүнийг аваад сумын төв ороод кабон байрандаа аваачаад байж байтал удалгүй экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч ирсэн. Тэгээд би гэртээ орж амарсан.” мэдүүлэг  (хх-ийн 35 хуудас),       

Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай гэрээс ертөнцийн зүгээр урд талд 7 орчим километрийн зайд байх Зангатын хуруу гэх газар алт гарч байна гэж хүмүүс цуураад байсан. Гэтэл хэд хоногийн өмнө хуурай дүү болох *** над руу залгаад танай тэнд алт гарж байна гэнэ очих гээд ах гэхээр нь би хөөлөг туулгатай дэмий байхаа гэж хэлсэн юм. Харин маргааш нь буюу 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ахиж залгаад надад металл хайгч байгаа би аваад очий гэхээр нь өөрөө мэдээ гэхэд орой замын унаагаар ирж явна гээд манай хүү *** мотоциклтой амдаж авсан. Орой 22 цаг өнгөрөөгөөд би ***, манай хүү *** бид 3 миний 80-95 АВА улсын дугаартай Приус, мөн миний Шаргал өнгийн даюун маркийн мотоциклтой Зангатын хуруу гэх газар очоод *** металл хайгчаараа газраас алт хайж яваад 4 ширхэг жижиг алт олоод цагаан саванд хийгээд өөр бас сумны зэв шиг юм, сарайсан төмрөн юм зэргийг олоод 03 цагийн орчим гэртээ ирсэн. Тэгээд маргааш нь буюу 2025 оны 02 дугаар сарын 08-ны орой *** манай хүү ***, Бямбасүрэн 3 орой 23 цаг болж байхад ахиж алт хайхаар явсан хойгуур манай сумын экологийн байцаагч манайд ирээд алтанд явсан хүмүүсээ дууд гэхээр нь дуудахад *** манай хүү ***, Бямбасүрэн 3 яваад ирсэн. *** 2 металл хайгчтай ирээд тэрийгээ ашигласан. Би бол тэр металл хайгчийг ашиглаж мэдэхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” мэдүүлэг  (хх-ийн 30-31 хуудас),       

Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Хайрхандулаан сумын төвөөс 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хөдөө гэр лүүгээ буюу Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр шинэ ус гэх газарт байх гэртээ буузаа хийхээр эхнэр ***тай очиход манай айлын ***ийнд 20 орчим насны залуу ирсэн байсан. Очоод буузны махаа гэсгээж хэрччихээд ээж ***, эхнэр *** айлын хүмүүс болох ***, мөн ***ийн хүү ***, ***ийнд ирсэн залуу нартай буузаа хийсэн. Бууз хийх хугацаанд ***ийнд ирсэн залуутай танилцаж ярилцах хугацаанд өөрийгөө *** гэж танилцуулаад металл хайгчтай өчигдөр орой явсан, буузыг чинь хийчээд явъя гэж яриад байхаар нь буузаа хийж дуусгачхаад манай гэрээс ертөнцийн зүгээр урд талд 7 орчим километрийн зайд байх Зангатын хуруу гэх газар луу 23 цагийн орчим 2 мотоциклтой явж очоод *** металл хайгчаараа газраас алт хайж яваад 4.5 ширхэг жижиг алт олоод цагаан саванд хийгээд байж байхад цагдаа нар ирчихлээ гээд гэрээс *** утсаар ярихаар нь бид 3 гэртээ ирэхэд манай сумын экологийн байцаагч, цагдаа 2 ирсэн байсан. ***ийнд ирсэн *** залуу 2 металл хайгчтай ирээд тэрийгээ ашигласан. ***ийн хүү *** 1 металл хайгчийг нь бариад яваад байсан боловч ашиглаж мэдэхгүй болохоор ***ыг дагаад явж байсан, мөн ***ынх болов уу гэж бодсон 2 ширхэг төмөр жоотуу байсан...” мэдүүлэг  (хх-ийн 26-27 хуудас),

Баянхонгор аймгийн стандарт хэмжил зүйн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 37 дугаартай “...1100-0587 дугаартай гомдол мэдээлэлд эд мөрийн баримтаар тооцогдсон зүйлийг Стандарт, хэмжил зүйн газрын баталгаажсан жингээр хэмжилт хийхэд 2,51 граммтай 4 ширхэг, 1,17 граммтай 6 ширхэг шар металл байсан.  Эд мөрийн баримтаар тооцогдсон 2,51 граммтай 4 ширхэг, 1,17 граммтай 6 ширхэг шар металл зүйлүүдэд нь байгалийн алт мөн гэсэн дүгнэлт гаргаж байна. Алт мөн хэдий ч сорьцын шинжилгээ хийж сорьц тогтоох боломжгүй. Учир нь: Алтанд сорьцын шинжилгээ хийхэд Проберийн шинжилгээний арга буюу MNS ISO/IEC 11426:2022 стандартын дагуу тогтоодог 2,51 граммтай 4 ширхэг шар металл, 1,17 граммтай 6 ширхэг шар металлуудад сорьц тогтоох шинжилгээ хийхэд грамм нь хүрэхгүй байна. Иймээс манай лабораторийн шинжилгээ нь 100 граммаас дээш алтанд сорьцын шинжилгээ хийдэг. Байгалийн урвалаар өнгө нь хувирч ногоон мэт өнгөтэй болсон 5,5 см урттай, 10,61 граммтай жинтэй хугарч 3 хэсэг болсон төмөр металл, байгалийн урвалаар өнгө нь хувирч саарал мэт өнгөтэй болсон 3 см урттай сумны зэв хэлбэртэй 4,49 грамм жинтэй 1 ширхэг төмөр металл зэрэг эд зүйлүүд нь алт биш бөгөөд дүгнэлт хийх боломжгүй эд зүйл байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 40 хуудас/,

 

            ***, ***, *** нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 138, 139-140/ зэрэг болно.

 

           Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар:

            Хэрэгт шүүгдэгч ***гийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 04 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаартай тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2024 оны тооллого, 0710641 дугаартай нийгмийн даатгалын газрын дэргэдэх эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэр, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108-115, 141 хуудас/,

           Шүүгдэгч ***ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 02 дугаар багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/20 дугаартай тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 118-123, 139 хуудас),

           Шүүгдэгч ***ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 04 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 27 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, төрөл садангийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 126-129, 138 хуудас/,

           Шүүгдэгч ***ийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 04 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 25 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, төрөл садангийн лавлагаа, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2024 оны тооллого, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 132-137, 140 хуудас/ зэрэг баримтууд авагдсан.

           Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар “...Шүүгдэгч ***, ***, ***, *** нар нь бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Зангатын хуруу” гэх газарт хууль бусаар алт олборлолт явуулж нийт 3,68 грамм алтыг хууль бусаар олборлосон болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан хүндрүүлэх шинжгүй хууль бусаар ашигт малтмал хайх ашиглах олборлох гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн байдал нь экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч *** илтгэх хуудас, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хууль ёсны төлөөлөгч ***ын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, аймгийн прокурорын газрын мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тогтоол, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, үнэлгээний тайлан, шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон болон бусад бичгийн нотлох баримтууд хавтаст хэрэгт цугларсан байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч ***, ***, ***, *** нар нь бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Зангатын хуруу” гэх газарт ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулж нийт 3,68 грамм алтыг хууль бусаар олборлосон үйл баримт тогтоогдож байна. шүүгдэгч ***, ***, ***, *** нарыг бүлэглэж тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулж нийт 3,68 грамм алтыг хууль бусаар олборлосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан хүндрүүлэх шинжгүй хууль бусаар ашигт малтмал хайх ашиглах олборлох гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч ***, ***, ***, *** нарыг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...,

 

Шүүгдэгч ***, ***, *** нарын өмгөөлөгч *** шүүгдэгч нарын гэм буруутай эсэх талаар “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хууль бусаар ашигт малтмал эрх хаах ажилд оролцсон гэдэг нь нотлогдож байна. Тэр гэм буруугаа 3-н шүүгдэгч нар маань хүлээж байгаа. Гэхдээ шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээж байгаа нь дангаараа шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй ч гэсэн бусад нотлох баримтуудаар батлагдаж байгаа учраас улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгч ***, ***, *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай байна гэж дүгнэж байгаа дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...”,

 

Шүүгдэгч *** гэм буруутай эсэх талаар “...Миний хувьд металл хайгч болон 2 цагаан саванд хийсэн металлыг олборлосон нь үнэн. ***, ***, *** нартай явж хууль бусаар олборлосон гэдэг нь үнэн...”  гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, ***, ***, *** нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

           Шүүгдэгч ***, ***, ***, *** нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр баримт нь хэрэгт хамааралтай, шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцээтэй байна.

 

           Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ***, ***, ***, *** нар нь 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Зангатын хуруу” гэх газарт хууль бусаар алт олборлосон  үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ үйл баримт нь хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Р.*** илтгэх хуудас /хх-ийн 4 хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 5-8 хуудас/,

 

Мөрдөгчийн 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн цагаан өнгийн савтай 2.51 граммтай 4 ширхэг шар металл, ногоон тагтай “Цистон” гэх бичиглэлтэй цагаан өнгийн савтай 1.17 граммтай шар металл 6 ширхэг, 5.5 см урттай байгалийн урвалаар өнгө нь хувирч ногоон өнгөтэй болсон 10.67 граммтай хугарч 3 хэсэг болсон төмөр металл, 3 3 см урттай сумын зэв хэлбэртэй, 4.96 граммтай багалын урвалаар саарал өнгөтэй болсон төмөр металл 1 ширхэг, “Minelab-GPZ7000” маркийн металл хаяг 1 ширхэг, “Minelab-GM05” маркийн металл хайгч 1 ширхэг, жоотуу 2 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-14 хуудас/,

 

Прокурорын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /хх-ийн 15 хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний зүгээс хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцоход татгалзах зүйл байхгүй, би хууль ёсны төлөөлөгчөөр оролцоно. Би Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар 2006 оноос хойш ажиллаж байна. Манай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хүмүүс алт олборлох зорилгоор яваад байна гэх иргэдийн мэдээллийн дагуу сумын экологийн асуудал хариуцсан байцаагчийн хамт хэд хэдэн удаа хяналт шалгалтаар ажилласан боловч би алт олборлохоор яваа хүнтэй таараагүй. Цагдаагийн газрын алба хаагчид хяналт шалгалтаар ажиллах хугацаандаа гэмт хэргийн шинжтэй үйлдэл илрүүлэн Засаг даргын тамгын газарт хууль ёсны төлөөлөгч томилон ирүүлэх талаарх албан бичгийн дагуу тамгын газраас намайг томилсон. Миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 хуудас/,

Гэрч Р.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Хайрхандулаан сум 4 дүгээр багт алт гарч хүмүүс яваад байна гээд эргүүл шалгалт хийх хугацаандаа тус сумын 4 дүгээр багт байх *** /***/-н гэрээр ороход хүү *** болон айлын хүн болох *** нар гэртэй байхгүй болохоор нь алтанд явсан гэж сэжиглээд алтанд явсан хүмүүсээ дууд гэхэд хүрээд ир гэж утсаар хэлсэн. Түүнээс хойш удалгүй ***ийн хүү ***, *** ирсэн. Би ***, *** хоёрт хандан хайгчнуудаа яасан гэхэд *** гаргаад өгчих гэхэд хөдөө үлдээсэн гэхээр нь би хэсгийн цагдаа ***ийг ***тай явуулахад *** гэх залууг авч ирсэн ба тухайн залууд 2 ширхэг металл хайгч, мөн цагаан саванд хийсэн төмөр металл авч ирсэн баг тухайн саванд хийсэн металлуудаа олсон талаар хэлсэн. Тухайн хүмүүс том, бага 2 ширхэг металл хайгч, цагаан саванд хийсэн металл авч ирсэн. Мөн би ***ийн гэрийн хойд хэсгийн бурханы авдар дээр байсан жижиг цагаан савтай зүйл байхаар нь аваад өг гэхэд надад авч өгөхөөр нь үзэхэд ***ынх гэсэн. Би ***ад нь өгөөд сумын төв орж кабон байрандаа аваачсан...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 33 хуудас/,    

Гэрч Б.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Уянга сумын сум дундын цагдаагийн тасгийн Хайрхандулаан сумын хэсгийн цагдаагаар ажилладаг. Би Хайрхандулаан сумын экологийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Р.*** хамт тус сумын 4 дүгээр багт алт гарч хүмүүс яваад байна гэх мэдээллийн дагуу эргүүл, хяналт, шалгалт хийх хугацаандаа тус сумын 4 дүгээр багт байх *** /***/-н гэрээр ороход цагдаагийн ахлах дэслэгч Р.*** тухайн айлын *** буюу *** гэх хүнтэй ярьж байгаад утсаар нь хүн дуудуулж байгаа бололтой байсан. Хэсэг хугацааны дараа ***ийн хүү *** болон айлын хүн болох *** нар ирсэн. Тухайн хүмүүстэй цагдаагийн ахлах дэслэгч Р.*** ярьж байгаад намайг ***тай явуулаад хүн аваад ир тухайн хүн металл хайгчтай байгаа гэж хэлсэн. Би ***тай мотоцикльтой гараад явж байтал урд уулан дээр нь гэрэл анивчаад байхаар нь очиход 20 орчим залуу байсан. Тухайн залуугийн биед үзлэг хийхэд биеэс нь ямар нэгэн зүйл гараагүй. Гэтэл *** би юм үлдээсэн газраа мэдэж байгаа гэхээр нь тухайн залууг ***ийн гэр лүү алхаж бай гэж хэлчхээд ***аар эд зүйлээ үлдээсэн гэх газрыг нь заалгаад очиход тухайн газар 2 ширхэг металл хайгч, хажууд нь жижиг цагаан савтай эд зүйл байхаар нь аваад буцаад ***ийнд ирээд тухайн металл хайгчийг нь өөрсдөөр нь машинд тавиулаад тухайн 4 хүнийг аваад сумын төв ороод кабон байрандаа аваачаад байж байтал удалгүй экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч ирсэн. Тэгээд би гэртээ орж амарсан.” мэдүүлэг  (хх-ийн 35 хуудас),       

Баянхонгор аймгийн стандарт хэмжил зүйн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 37 дугаартай “...1100-0587 дугаартай гомдол мэдээлэлд эд мөрийн баримтаар тооцогдсон зүйлийг Стандарт, хэмжил зүйн газрын баталгаажсан жингээр хэмжилт хийхэд 2,51 граммтай 4 ширхэг, 1,17 граммтай 6 ширхэг шар металл байсан.  Эд мөрийн баримтаар тооцогдсон 2,51 граммтай 4 ширхэг, 1,17 граммтай 6 ширхэг шар металл зүйлүүдэд нь байгалийн алт мөн гэсэн дүгнэлт гаргаж байна. Алт мөн хэдий ч сорьцын шинжилгээ хийж сорьц тогтоох боломжгүй. Учир нь: Алтанд сорьцын шинжилгээ хийхэд Проберийн шинжилгээний арга буюу MNS ISO/IEC 11426:2022 стандартын дагуу тогтоодог 2,51 граммтай 4 ширхэг шар металл, 1,17 граммтай 6 ширхэг шар металлуудад сорьц тогтоох шинжилгээ хийхэд грамм нь хүрэхгүй байна. Иймээс манай лабораторийн шинжилгээ нь 100 граммаас дээш алтанд сорьцын шинжилгээ хийдэг. Байгалийн урвалаар өнгө нь хувирч ногоон мэт өнгөтэй болсон 5,5 см урттай, 10,61 граммтай жинтэй хугарч 3 хэсэг болсон төмөр металл, байгалийн урвалаар өнгө нь хувирч саарал мэт өнгөтэй болсон 3 см урттай сумны зэв хэлбэртэй 4,49 грамм жинтэй 1 ширхэг төмөр металл зэрэг эд зүйлүүд нь алт биш бөгөөд дүгнэлт хийх боломжгүй эд зүйл байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 40 хуудас/,

 

              Шүүгдэгч ***, ***, *** нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 138, 139-140 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

 

Дээрх мэдүүлгүүдийг өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

           Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа хадгалагдаж байгаа ашигт малтмал нь төрийн өмч тул түүнийг эрж хайх, ашиглах үйл ажиллагаа нь зөвхөн эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулдаг тусгайлсан зохицуулалттай.

        Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлд “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн. Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэйгэж хуульчилсан.

          Ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг зөвхөн хуульд заасан болзол, шаардлагыг хангасан этгээдэд тодорхой хугацаа зааж олгодог бөгөөд шүүгдэгч ***, ***, ***, *** нар нь хувиараа ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулах эрхгүй, тэдэнд эрх бүхий байгууллагаас ямар нэгэн зөвшөөрлийг олгоогүй байна.

          Шүүгдэгч ***, ***, ***, *** нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул тэднийг бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.  

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

             Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар шүүхэд тайлбар ирүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

            

            Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

 Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч ***, ***, ***, *** нарын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч ***, ***, ***, *** нарыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзлээ. Эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд шүүгдэгч ***, ***, ***, *** нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай үйлдэлд 5700 нэгж буюу 5700000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан хугацаанд эдлүүлэх саналтай. Шүүгдэгч ***, ***, ***, *** нар нь цагдан хоригдсон хоноггүй. Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн савтай 2.51 граммтай 4 ширхэг шар металл, ногоон өнгийн тагтай, цистон гэх бичиглэлтэй цагаан өнгийн савтай 1.17 граммтай шар металл шар металл 6 ширхэг, 5.5 см урттай байгалийн урвалаар өнгө нь хувирч ногоог мэт өнгөтэй болсон 10.61 граммтай хугарч 3 хэсэг болсон төмөр металл 1 ширхэг, 3 см урттай сумны зэв хэлбэртэй, 4.49 граммтай байгалийн урвалаар өнгө нь хувирч саарал мэт өнгөтэй болсон төмөр металл 1 ширхэг, Minelab-GPZ-7000 загварын металл хайгч 1 ширхэг, Minelab-GM05 загварын металл хайгч 1 ширхэг, төмөр жоотуу 2 ширхэг, Dayun маркийн мотоцикль 1 ширхэг, Haojin-150 маркийн мотоцикль 1 ширхэг байгааг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар хөрөнгө орлогыг хурааж улсын орлого болгох саналыг гаргаж байна. 3.68 грамм алт болон Dayun маркийн мотоцикль, Haojin-150 маркийн мотоцикль, Minelab загварын металл хайгч 2 ширхгийг хурааж улсын орлого болгох саналыг гаргаж байна. Хэрэг битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол төлбөр байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ***, ***, *** нарын өмгөөлөгч *** шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Эрүүгийн хариуцлагын хувьд улсын яллагчийн дүгнэлттэй арай өөр байр суурьтай байна. Яагаад өөр байр суурьтай байгаа вэ? гэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйл эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлсэн нөхцөл байдал учирсан хохирол хор уршиг гэмт хэрэгтний хувийн байдал зэргийг нэг бүрчлэн харгалзан үзэх ёстой гэж заасан. Улсын яллагчийн зүгээс хувийн байдал зэргийг нь харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулна гэж дүгнэж байгаа нь энэ үйлдсэн хэрэгт ял тохирохгүй байна гэж үзэх гээгүй байна. Гэхдээ  ял шийтгэл оногдуулахын тулд гэмт хэргийн үүссэн шалтгаан нөхцөл юу юутай холбоотой ямар үр дагавар гарсан энэ бүгдийг хариуцлага хүлээлгэхдээ нэг бүрчлэн харгалзан үзэх ёстой. Тэгэхээр энэ гэмт хэргийн гол санаачлагч нь ***, ***, *** нар биш. Харин бусдаас ийм санал ирэхэд *** эхний удаа татгалзаж байсан. Сүүлд нь зөвшөөрөөд хэргийн газар очсон. Хэргийн газар дээрээс миний үйлчлүүлэгч 3 хүний олж авсан нэг ширхэг ч зүйл байхгүй. Гэхдээ улсын яллагчийн зүгээс хамтран үйлдсэн гэж зүйлчилсэн хуулийн шаардлагын дагуу нэгтгээд унаа тэрэгний туслалцаа үзүүлж цуг явсан учраас ингэж зүйчилж байгаа буруутгахгүй. Харин эрүүгийн хариуцлага оногдуулахад ийм ийм зүйлийг харгалзан үзэх ёстой гэж бодож байна. Торгох ялыг доод хэмжээгээр оногдуулж байгаа саналтай яагаад санал нэгдэхгүй байна гэхээр жишээ нь ***, *** 2 нэг гэр бүлийн хүн. Энэ 2 хүн хэрэг дээрээ торгох ял авлаа гэж бодох юм бол 12 сая төгрөгийг 90 хоногийн дотор төлж барагдуулна. Амьжиргааны их үүсвэр бол 5, 10 малтай. Өөр хөрөнгө байхгүй. Ганц үнэтэй хөрөнгө гэж байгаа мотоцикль нь хураагдаж байгаа. Хэрэв энэ хугацаанд торгох ялаа төлж чадахгүй өөрөөр хэлбэл шууд хорих ялаар солигдох эрсдэлтэй байна. Тэгэхээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ энэ хуулийн ерөнхий ангид заасан хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой гэсэн хуулийн заалтын хүрээнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Яагаад  хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байгаа вэ? гэвэл энэ хүмүүс торгох ял авах юм бол хугацаандаа төлж чадахгүйгээс болж хорих ял эдлэх эрсдэл байна. Бас энэ хүмүүс гэмт хэрэг үйлдэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдсэн. Цагдаагийн ажилтнууд газар дээр нь шалгалтаар явж байхад гэмт хэрэг үйлдэж яваад баригдсан хүмүүс биш. Мэдээлэл авсан хүмүүс хаана уу? гэхэд тар газраа зааж өгсөн. Тэр битгий хэл зарим эд зүйл байхгүй байхад олж авч ирж өгсөн. Энэ бүгд гэмт хэрэг шалгахад хэрэг дээрээ туслалцаа дэмжлэг үзүүлж өөрсдийнхөө үйлдэлд гэмшиж байгаа нөхцөл байдлууд байгаа учраас хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч *** хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Ял шийтгэлийн хувьд *** өмгөөлөгчтэй санал нэг байна. Тэнсэх ял оногдуулж өгнө үү...” гээн дүгнэлтийг тус тус гаргасан. 

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан.

            Шүүгдэгч ***, ***, ***, *** нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

           Шүүхээс шүүгдэгч ***, ***, ***, *** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус заажээ.

 

 Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***нарыг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тус тус тэнсэж,

 

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ***, ***, ***, *** нар оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, 

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ***, ***, ***, *** нарыг тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийн биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгч *** нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд оршин суудаг болох нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 02 дугаар багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/20 тоот ,

шүүгдэгч ***, ***, *** нар нь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд  оршин суудаг болох нь хэрэгт авагдсан Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 25, 26, 27 дугаартай тодорхойлолтууд, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарт тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна. 

           Бусад асуудлын талаар:

 

             Шүүгдэгч ***, ***, ***, *** нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж байна.

 

           Хэрэгт хар өнгийн иштэй, цагаан өнгийн тавагтай Мinelab-GPZ-7000 загварын металл хайгч 1 ширхэг, хар өнгийн иштэй, цагаан өнгийн тавагтай Мinelab-GM-05 загварын металл хайгч 1 ширхэг, 2.51 граммтай 4 ширхэг, 1.17 граммтай 6 ширхэг шар өнгийн металл, төмөр жоотуу 2 ширхэг, 2021 онд үйлдвэрлэгдсэн даюун DY150 маркийн болон 2021 онд үйлдвэрлэгдсэн Haojue 150 маркийн хуучин мотоциклиудыг  эд мөрийн баримтаар тооцжээ.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”,

            3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.”,

           4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж заасан.

          Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй, цагаан өнгийн тавагтай Мinelab-GPZ-7000 загварын металл хайгч 1 ширхэг, хар өнгийн иштэй, цагаан өнгийн тавагтай Мinelab-GM-05 загварын металл хайгч 1 ширхэг, 2.51 граммтай 4 ширхэг, 1.17 граммтай 6 ширхэг шар өнгийн металл зэргийг тус тус улсын орлого болгож, төмөр жоотуу 2 ширхгийг устгах нь зүйтэй байна.

          Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан 2021 онд үйлдвэрлэгдсэн даюун DY150 маркийн хуучин мотоцикль, 2021 онд үйлдвэрлэгдсэн Haojue 150 маркийн хуучин мотоциклиудыг эд мөрийн баримтаар хураасан.

         Шүүгдэгч нарыг “даюун DY150”, “Haojue 150” маркийн тээврийн хэрэгслүүдийг хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2021 онд үйлдвэрлэгдсэн “даюун DY150” марк болон “Haojue 150” маркийн хуучин мотоциклиудыг шүүгдэгч ***ид буцаан олгох нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, ***, ***, *** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлж,

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, ***, ***, *** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

            1.Шүүгдэгч ***нарыг бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

      

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***нарыг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ***, ***, ***, *** нар оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ***, ***, ***, *** нарыг тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийн биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч ***, ***, ***, *** нарт оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газраа өөрчлөн, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

           6. Шүүгдэгч ***, ***, ***, *** нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй, цагаан өнгийн тавагтай Мinelab-GPZ-7000 загварын металл хайгч 1 ширхэг, хар өнгийн иштэй, цагаан өнгийн тавагтай Мinelab-GM-05 загварын металл хайгч 1 ширхэг, 2.51 граммтай 4 ширхэг, 1.17 граммтай 6 ширхэг шар өнгийн металл зэргийг тус тус улсын орлого болгож, төмөр жоотуу 2 ширхгийг устгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2021 онд үйлдвэрлэгдсэн даюун DY150 маркийн хуучин мотоцикль, 2021 онд үйлдвэрлэгдсэн Haojue 150 маркийн хуучин мотоциклиудыг шүүгдэгч ***ид буцаан олгосугай.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, ***, ***, *** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, ***, ***, *** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Д.МӨНХТУЯА