Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 145/ШШ2022/00412

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

УДИРТГАЛ ХЭСЭГ

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг сумын 7 дугаар баг, 10-0 тоотод оршин суух, Боржигон овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн сумын дугаар баг, тоотод оршин суух, Тариачин овогт ******* ******* /РД:*******/-т холбогдох,

Нийт 20,00,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,

Хариуцагч: *******,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Батсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Нямдаваа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие *******тэй 12 жил хамт амьдарсан. 1994 онд хүү төрсөн бөгөөд бид 2006 онд салсан. Үүнээс хойш би хүү ыг уул уурхайн дээд сургууль төгсгөж өгсөн.

Салаад 10 жилийн дараа ******* хүү ыг хоёр талаасаа гэр оронтой болгоно гэж хэлсэн. Тийм учраас би 2016-2021 он хүртэл нийт 20,00,000 төгрөгийг *******ийн тоот дансанд, хүү , нарын тоот дансанд 12,00,000 төгрөг шилжүүлэн өгсөн. Миний өгсөн мөнгөний оролцоотойгоор Өвөрхангай аймаг, сумын - тоотод байрлах өвлийн байшинтай хашааг 2019 онд 32,000,000 төгрөгөөр худалдаж авсан.

Би энэ байшинд хүү, бэр, ач нарын хамт амьдарч байгаад миний бие харвалт өгөөд хөдөлмөрийн чадвар алдсан. Гэтэл хүү, бэр, ******* нар намайг үл тоож ******* нь миний нэр байдаг гээд уг байшинд гэр бүлийн хамт амьдарч намайг орох оронгүй болгосон. Мөн хуучин 7-10-0 тоотод байсан хашааг зарсан. Хүү болон бэр нарт өгсөн мөнгийг нэхэмжлэхгүй.

Хашаа, байшин авахад хөрөнгө оруулсан 20,00,000 төгрөгийг *******ээс нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.*******, ******* нар 1994 онд гэр бүл болоод хүү ыг төрүүлэн 2006 он хүртэл хамт амьдарсан. Хүү нь одоо 2 нас хүрсэн.

Ц.******* 2016 оноос хойш ажил хийж нийт 20,00,000 төгрөгийг т хашаа, байшин аваарай гэж *******т өгсөн. Гэтэл Ц.******* 2021 онд харвалт өгөөд хөдөлмөрийн чадваргүй болсон. Үүний дараа Ц.*******ийг хашаа, байшингаас гаргаж дүүгийнд нь хүргэж өгсөн. Түүний бие арай гайгүй болоод хашаа, байшиндаа очих гэхэд ******* миний хашаа, байшин гээд гэрт нь оруулаагүй. Одоо Ц.******* дүүгийндээ амьдарч байгаа боловч тэр дүү нь Улаанбаатар хот явах гэж байгаа учраас хашаа, байшингаа зарж байгаа. Тиймээс Ц.******* орох орон байхгүй болж байгаа юм.

Дээрх хашаа, байшинг Ц.******* хүү т авч өгсөн. нийгмийн даатгал төлдөггүй учраас өөрийн нэр дээр авч чадаагүй *******ийн нэр дээр авсан. 2016 оноос хойш Ц.******* хүүхдүүдийн хамт тэр хашаа, байшинд амьдарч байгаад харвалт өгсөн.

Иймд *******ээс нийт 20,00,000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1994 онд Ц.*******той гэр бүл болон нийт 13 жил амьдарсан. Энэ хугацаанд 1994 онд хүү ыг төрүүлсэн боловч Ц.******* архи ууж, агсам тавьж, намайг зодож нүдэх зэрэг хүчирхийллийг удаа дараа үйлдсэн. Үүний улмаас хамт амьдрах боломжгүй болоод 2006 онд салсан. Ингээд тухайн үед Ц.******* намайг айлган сүрдүүлж байгаад хүү ыг авсан.

Үүнээс хойш 2010 онд хүү 10 дугаар ангид орох жилээ надтай аймагт хамт амьдарч байгаад 2012 онд Улаанбаатар хотод Газарчин дээд сургуульд ороод дөрвөн жил суралцан төгссөн. Энэ хугацаанд Ц.******* хүүдээ нэг ч төгрөг өгч байгаагүй.

Ц.******* хүүхдээ гэр оронтой болно гэж надад нэг ч удаа хэлж байгаагүй. сумын дугаар багийн тоотод байгаа өвлийн байшин, хашааг 201 онд би 27,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед Төрийн банкнаас 23,700,000 төгрөгийн зээд аваад үүнээс 17,500,000 төгрөгийг Д.Нэргүй өгөөд үлдсэн мөнгөөр өмнө нь авсан байсан зээлээ дарсан. Ингээд үлдсэн 10,000,000 төгрөг дээр хувь лизинг хийгээд энэ төлбөрийг би өөрөө төлж дуусгасан. Дараа нь Төрийн банкнаас авсан зээлийн хүү өндөр байсан учир Хан банкнаас 2021 онд зээл аваад Төрийн банкны зээлийг дарсан.

сумын дугаар багийн тоотод байгаа өвлийн байшин, хашааг хүү т Ц.******* авч өгөөгүй, би авч өгсөн юм. Тийм учраас байшин, хашаа худалдаж авсан гээд татвараас орж ирсэн буцаан олголтын мөнгийг би хүү т өгч байсан. Харин хашаа, байшингийн гэрчилгээ миний нэр дээр байдаг боловч би т шилжүүлж өгнө. Одоо хүүхдүүд өөр газар байгаа учраас энэ хашаа, байшинд хүн байхгүй байна. Байшин нь нам даралтын зуухаар халдаг учраас 2022 оны хавар хүнгүй хөлдөх байх гээд би хэсэг хугацаанд байсан болохоос би энэ байшинд амьдардаггүй юм.

Ц.*******оос Хаан банк дахь миний тоот дансаар шилжүүлсэн 20,00,000 төгрөгийг хүү аваад хэрэглээний зүйлд зарцуулсан гэдэг юм. Учир нь Ц.******* Өмнөговь аймагт ажиллаж байхдаа зөвхөн Хаан банкны дансаар мөнгө шилжүүлэх боломжтой гэж хэлсэн гэсэн. Гэтэл Хаан банкны карт байхгүй байсан учир миний картыг ашиглаж байсан. Би нэг ч төгрөг авч хэрэглээгүй, мөн хашаа, байшин авахад Ц.*******ийн нэг ч төгрөг оролцоогүй юм. Ц.*******ийн 20,000, 100,000, 400,000 төгрөг гэх мэт дүнгээр т хэрэглээний мөнгө шилжүүлсэн болохоос хашаа, байшин аваарай гэж мөнгө шилжүүлээгүй.

Ц.******* 2021 оны 11 дүгээр сард харвалт өгсөн учраас хүү, бэр хоёр нь хотоос ирж сахиж эмчлүүлсэн. Тэр үед хүү, бэр хоёр тодорхой ажилгүй, цалин орлого байхгүй байсан учраас бэр маань өөрийн аав, ээжийнхээ тэтгэврийг зээлж, хадам эцгийгээ сэтгэл гарган эмчлүүлж байхад Ц.*******ийн ах, дүү нар эцгийгээ тоосонгүй гэж хэл амаар доромжилж сэтгэл санааны дарамт үзүүлэн, мөнгө төгрөг нэхэмжилж, хүүхдүүдийнхээ гэр орныг булаацалдаж байгааг нь үнэнхүү жигшин зэвүүцэж байна.

Иймд би 20,00,000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Ц.******* мөнгийг авч хэрэглэсэн хүү , нараас нэхэмжлээд авах нь зөв байх гэв.

Нэхэмжлэгч Ц.*******оос Өвөрхангай аймаг сум 7 дугаар багийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 76 тоот албан бичиг, Хаан банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч *******ээс Хан банкны 2021 оны дугаар сарын 05-ны өдрийн тоот Барьцаат зээлийн гэрээний хуулбар, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 201 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах № тоот гэрээний хуулбар, Газар өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээний хуулбар, Өвөрхангай аймаг сумын дугаар багийн Засаг даргын 2022 оны дугаар сарын 16-ны өдрийн 2, 3 тоот тодорхойлолт, Төрийн банкны 201 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн тоот Барьцаат зээлийн гэрээний хуулбар, Төрийн банкны 19000043252 тоот харилцах дансны харилцагчийн хуулга, Хаан банкны 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн № тоот тодорхойлолт, Хаан банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч *******ийн хүсэлтээр , нараас шүүх гэрчийн мэдүүлэг авсан.

Шүүх зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Ц.*******ийн хувьд ******* “хүү ыг хоёр талаасаа гэр оронтой болгоно” гэж хэлээд 2016-2021 он хүртэл миний шилжүүлсэн нийт 20,00,000 төгрөгийг оролцуулан Өвөрхангай аймаг сумын дугаар баг, тоотод байрлах газар, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан аваад өөрийн нэр дээр шилжүүлсэн. Гэтэл хүү ыг гэр оронтой болгох гэж 20,00,000 төгрөг шилжүүлсэн болохоос *******т өгөөгүй учир *******ээс нийт 20,00,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

*******ийн хувьд 2016-2021 он хүртэл Ц.*******ийн Хаан банк дахь миний тоот дансаар шилжүүлсэн нийт 20,00,000 төгрөгийг Өвөрхангай аймаг сумын дугаар баг, тоотод байрлах газар, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авах төлбөрт оролцуулаагүй. Төлбөрийг төлөхийн тулд би банкнаас зээл аваад 17,500,000 төгрөг өгсөн, үлдэгдэл төлбөрийг тохиролцоод хувиараа төлсөн. Харин Ц.*******оос миний дансаар дамжуулан тухайн мөнгийг бидний хүү авч хэрэглэсэн учир Ц.*******ийн 20,00,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Үүнээс дүгнэхэд Ц.*******, ******* нарын хооронд ямар нэг үүрэг үүсээгүй буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн хууль зүйн үндэслэлээр Ц.******* нь *******ээс 20,00,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн  492.1 дэх хэсэгт “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй” гээд 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасан. Өөрөөр хэлбэл хариуцагч нь зөвхөн хөрөнгө олж авсан этгээд буюу хуулиар хэн хариуцагч байхыг тухайлан заасан учир Ц.******* нь *******ийг 20,00,000 төгрөгийг олж авсан этгээд гэдгийг нотлохоор байна.

******* нь Д.Нэргүй гэж хүнээс Өвөрхангай аймаг сумын дугаар баг, тоотод байрлах хашаа, байшинг нийт 27,500,000 төгрөгөөр худалдан авсан нь 201 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах № тоот гэрээний хуулбараар, тухайн газар, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч ******* болох нь газар болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар, Ц.******* Хаан банк дахь *******ийн тоот дансанд 2016-2021 он хүртэл нийт 20,00,000 төгрөг шилжүүлсэн нь Хаан банк дахь Ц.*******ийн тоот, Хаан банк дахь *******ийн тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдсон бөгөөд зохигч эдгээр үйл баримтын талаар маргаагүй.

Харин Өвөрхангай аймаг сумын дугаар баг, тоотод байрлах газар, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө худалдан авах төлбөрт тус 20,00,000 төгрөг орсон эсэх, *******, нарын хэн тус 20,00,000 төгрөгийг авсан эсэх хоёр асуудал маргааны зүйл болжээ. Үүнд:

1. ******* нь Төрийн банкнаас зээл аваад 17,500,000 төгрөг өгсөн, үлдсэн 10,000,000 төгрөгийг би хувиараа төлөхөөр тохиролцоод газар, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 27,500,000 төгрөгөөр худалдан авсан гэсэн бол Ц.******* нь 2016-2021 он хүртэл миний шилжүүлсэн нийт 20,00,000 төгрөгийг оролцуулан газар, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2019 оны ******* 32,000,000 төгрөгөөр худалдан авсан. Өөрөө нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй байсан учир *******ийн нэр дэр зээл авсан гэжээ.

******* нь 201 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 23,700,000 төгрөгийн цалингийн зээл аваад 201 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 17,500,000 төгрөгийн зарлага гаран, зээлийг ******* төлсөн зэрэг нь Төрийн банк дахь *******ийн 19000043252 тоот харилцах дансны харилцагчийн хуулгын баримтаар тогтоогдсон. Мөн ******* нь 5540267112 тоот дансанд 2019 оны 01 дүгээр сарын 1-ны өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 600,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр 200,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 2,00,000 төгрөг шилжүүлэн, үлдэгдэл төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр гэрээ байгуулсан зэрэг нь Хаан банк дахь *******ийн тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээний хуулбараар тогтоогдсон тул газар, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан 27,500,000 төгрөгийг ******* төлсөн болох нь тогтоогдож байна.

Мөн 20,00,000 төгрөгийг газар, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авахад зориулан шилжүүлсэн мөнгө биш болох нь гэрч ын “. . . орон сууц худалдаж аваарай гэж өгсөн мөнгө биш. . .” гэх мэдүүлэг, ийн “. . . Энэ мөнгийг хоол унд ахуйн хэрэгцээний зүйлд зарцуулсан. . . ” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Харин Ц.******* Хаан банк дахь *******ийн тоот дансанд 20,00,000 төгрөг шилжүүлсэн гэдэг нь тогтоогдсон боловч энэ мөнгийг тухайн газар, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авах төлбөрт орсон, өөрөө нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй байсан учир *******ийн нэр дэр зээлээр авсан гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул Өвөрхангай аймаг сумын дугаар баг, тоотод байрлах газар, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авах төлбөрт тус 20,00,000 төгрөг орсон гэж үзэх үндэслэлгүй байна.

2. ******* нь Ц.*******оос шилжүүлсэн 20,00,000 төгрөгийг Хаан банк дахь миний тоот дансаар дамжуулан бидний хүү авч хэрэглэсэн гэсэн бол Ц.******* нь ******* “хүү ыг хоёр талаасаа гэр оронтой болгоно” гэж хэлээд 2016-2021 он хүртэл Хаан банк дахь өөрийн тоот дансаар 20,00,000 төгрөг шилжүүлэн авсан гэжээ.

Ц.*******ийн тоот данснаас *******ийн тоот дансанд шилжүүлсэн 20,00,000 төгрөгийн гүйлгээний огноо, мөнгө дүн нь *******ийн Төрийн банкнаас авсан зээлийн эргэн төлөлт хийх огноо, сар бүр төлөх төлбөрийн дүн, *******ээс төлсөн төлбөрийн дүн, огноотой ямар нэг шууд уялдаа холбоо байхгүй байна. Учир нь Ц.******* 20,00,000 төгрөгийг 2016-2021 оны хооронд тогтсон хугацаа байхгүй, дүн байхгүй их, бага хэмжээгээр Хаан банк дахь *******ийн тоот дансанд шилжүүлсэн байна.

Мөн тус 20,00,000 төгрөгийг Хаан банк дахь *******ийн тоот дансаар дамжуулан авсан болох нь гэрч ын “. . . ээжийн тоот дансаар дамжуулж 20,00,000 төгрөгийг би өөрөө авч ашигласан. . . их, бага хэмжээгээр надад ахуйн хэрэгцээнд зориулж өгсөн мөнгө . . . орон сууц худалдаж аваарай гэж өгсөн мөнгө биш. 20,00,000 төгрөгийг төлөх асуудал яригдахаар бол би авч хэрэглэсэн учир манай эхнэр бид хоёр төлнө. . .” гэх мэдүүлэг, ийн “. . . хадам ээж *******ийн дансаар дамжуулан хадам аав Ц.*******оос ирсэн мөнгийг гэр бүлдээ зарцуулж байсан. . . Хадам ээж нэг ч төгрөг хэрэглээгүй. . . бид хоёр авч хэрэглэсэн учир бид хоёр төлнө. . . хадам аав нэг бүрчлэн мэдэж байгаа. . .” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Харин Ц.******* нь ******* “хүү ыг хоёр талаасаа гэр оронтой болгоно” гэж хэлээд 2016-2021 он хүртэл шилжүүлэн 20,00,000 төгрөгийг ******* авсан гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул тус 20,00,000 төгрөгийг ******* авсан гэж үзэх үндэслэлгүй байна.     

Иймд дээрх үйл баримтаас дүгнэхэд Өвөрхангай аймаг сумын дугаар баг, тоотод байрлах газар, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө худалдан авах төлбөрт тус 20,00,000 төгрөг ороогүй, ******* тус 20,00,000 төгрөгийг олж авсан этгээд биш болох нь тогтоогдсон тул Ц.*******ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох нийт 20,00,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 11, 119 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ц.*******ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох нийт 20,00,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.ЦЭРЭНПҮРЭВ