| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/0164/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/190 |
| Огноо | 2025-08-01 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/190
2025 08 01 2025/ШЦТ/190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом,
Улсын яллагч Ц.Эрдэнэбат,
Иргэний нэхэмжлэгч ***,
Шүүгдэгч Б.***, У.***, Б.***, Б.***, Ш.*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан *** ***, *** ***, *** ***, *** ***, *** *** нарт холбогдох 2526001390175 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, ***** оны ** дугаар сарын ***-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа авто засварын ажил эрхэлдэг, ам бүл 6: эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймаг **** сумын Туяа 5 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, *** *** /РД: *******/
2. Монгол Улсын иргэн, ***оны 0** дүгээр сарын ***-ны өдөр Хөвсгөл аймгийн **** суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Автобус бааз 1” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3: эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот ****** дүүрэг 16 дугаар хороо * 418-67 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, *** *** /РД: ****/
3. Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Хөвсгөл аймгийн **** суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 5: аав, ээж, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн *** сум Тээл 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, *** *** /РД: ********/
4. Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын ***-ны өдөр Хөвсгөл аймгийн **** суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2: ээжийн хамт Хөвсгөл аймгийн ****** сум Их-Уул **** дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, *** *** /РД: *****/
5. Монгол Улсын иргэн, ***** оны *** дугаар сарын **-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2: ээжийн хамт *** аймгийн ***** сум Их-Уул *** дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2018/ШЦТ/248 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/349 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус ял шийтгэгдэж байсан *** *** /РД*******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.***, У.***, Б.***, Б.***, Ш.*** нар нь бүлэглэн 2025 оны 03 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Зангатны нуруу” гэх газарт 44-92 ХӨН улсын дугаартай Ланд Криусер Прадо, 52-12 ХӨН дугаартай Киа Бонго тээврийн хэрэгслүүдээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.***, У.***, Б.***, Б.***, Ш.*** нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Иргэний нэхэмжлэгч *** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Бэрс финанс ББСБ-ын Хөвсгөлийн салбараас Шаравпил овогтой *** нь 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 26100000 төгрөгийг 60 сарын хугацаатай зээл авсан. Өнөөдрийн байдлаар зээлийн хугацаа хэтрэлт 150 хоногийн хэтрэлттэй. Өнөөдрийн байдлаар 27972610 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Зээлээ төлчихвөл гомдол санал байхгүй. Зээлээ төлөхгүй бол машиныг авна...” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагчаар ажилладаг юм. Энэ оны өвлөөс буюу 2025 оны 02 сараас хойш манай сумаас урд зүгт 35 км орчим зайд байх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Зангатын хуруу” гэх газар алт гарлаа гээд хүмүүсийн цуу яриа гараад сумын цагдаа нарын хамт эргүүл, шалгалт, хөөлгөөр байнга явж байгаа энэ хэргийн талаар бол сайн мэдэхгүй байна. 2025 оны 02 сараас хойш металл хайгчаар иргэд тухайн орчимд алт хайхаар ирж эхэлсэн. Сум орон нутгийн зүгээс тухайн сумын удирдлага, байгаль орчны хяналтын байцаагч, сумын цагдаа болон аймгийн цагдаагийн газраас алба хаагч нар ирж хяналт шалгалт хийж байгаа...” мэдүүлэг /хх-ийн 49 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Т.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.*** нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 4492 ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг 45 сая төгрөгөөр худалдаж авсан. Урьдчилгаа төлбөрт 13,500,000 төгрөг төлсөн. 36 сарын хугацаатай автомашины зээл авсан. Одоо зээлийн үлдэгдэл 28,613,000 үлдэгдэлтэй ба зээлийн хэвийн төлөлттэй явж байгаа...” мэдүүлэг /хх-ийн 56 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бэрс финанс ББСБ-аас намайг иргэний нэхэмжлэгчээр томилсон тул би хүлээн зөвшөөрч иргэний нэхэмжлэгчээр оролцоно. Иргэн Ш.*** нь 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн 5312 ХӨН улсын дугаартай Bongo-3 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалан 26,100,000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай авсан. Одоо Ш.*** Бэрс финанс ББСБ-д 27.972.610 төгрөгийн үлдэгдэлтэй, 2025 оны оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зээл төлөгдөөгүй хугацаа хэтрэлттэй байгаа. Манай байгууллагын зүгээс 5312 ХӨН дугаартай тээврийн хэрэгсэл хураагдсан тохиолдолд “Бэрс финанс ББСБ”-аас 27,972,610 төгрөгийн нэхэмжилнэ...” мэдүүлэг /хх-ийн 77 хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ЕГ0325/2894 дугаартай “...эд мөрийн баримтаар тооцогдсон шорооны найрлагад ямар нэгэн хүнд металлын агууламж илрээгүй, ямар нэгэн алтны агууламж илрээгүй. Хэргийн газрын үзлэгээр авсан хөрсний дээж, 8 шуудай шорооноос авсан дээжтэй найрлагын хувьд тохирч байна. эвдэгдсэн талбайд биологийн нөхөн сэргээлт хийх 7.6м² талбайн нөхөн сэргээлтийн ажлын нийт зардал нь 1047490 төгрөг.” дүгнэлт /хх-ийн 129-142 хуудас/,
“Ашидбилгүүн” хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №ТХУ-925-912374 дугаартай “...Minelab-Gpx-4,000 маркийн металл хайгчийн үнэ 1800000 төгрөг...” дүгнэлт /хх-ийн 113-114 хуудас/,
“Ашидбилгүүн” хөрөнгийн үнэлгээний 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №9001928 дугаартай “...44-92ХӨН улсын дугаартай 2007 онд үйлдвэрлэгдсэн, 2016 онд монголд орж ирсэн Прадо 120 маркийн автомашины зах зээлийн дундаж үнэ 4000000 төгрөг...” тайлан /хх-ийн 119-120 хуудас/,
“Ашидбилгүүн” хөрөнгийн үнэлгээний 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №9001929 дугаартай “...53-12ХӨН улсын дугаартай 2010 онд үйлдвэрлэгдсэн, 2024 онд монголд орж ирсэн Бонго маркийн автомашины зах зээлийн дундаж үнэ 18500000 төгрөг...” тайлан/хх-ийн 122-123 хуудас/,
2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Minelab-GPX-4000” маркийн металл хайгч 1 ширхгийг үзлэг хийж хураан авсан тэмдэглэл / хх-ийн 37 хуудас/
Мөрдөгчийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Minelab-GPX-4000” маркийн металл хайгч 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцсон /хх-ийн 41 хуудас/,
44-92ХӨН болон 53-12ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд, 8 ширхэг шуудайтай шороонд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-12, 16-21, 24-32 хуудас/,
Мөрдөгчийн 2025 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн эд мөрийн баримтаар хураан авах тухай санал /хх-ийн 13, 33 хуудас/,
53-12 ХӨН, 44-92ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээ /хх-ийн 22, 23, 118 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар:
Хэрэгт шүүгдэгч У.***ийн хувийн байдлыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 203-209 хуудас/,
Шүүгдэгч *** хувийн байдлыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 210-215 хуудас/,
Шүүгдэгч Б.***ийн хувийн байдлыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, 2024 оны мал тооллогын лавлагаа тодорхойлолт /хх-ийн 216-222 хуудас/,
Шүүгдэгч Б.***ын хувийн байдлыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, 2024 оны мал тооллогын лавлагаа тодорхойлолт /хх-ийн 223-229 хуудас/,
Шүүгдэгч Ш.***ын хувийн байдлыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, 2022 оны мал тооллогын лавлагаа тодорхойлолт /хх-ийн 231, хх-2-ийн 2-7 хуудас/,
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар“...шүүгдэгч Б.***, У.***, Б.***, Б.***, Ш.*** нар нь 2025 оны 03 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Зангатын нуруу” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулсан. Ингэж олборлолт явуулахдаа тээврийн хэрэгсэл ашиглаж явуулсан. Энэ үйлдлээ бүлэглэж үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа явцад тогтоогдсон гэж үзэж байна. Нотлох баримтуудын тухайд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гомдол саналгүй тухайн цаг хугацаанд алт гарч байгаа гэдэг агуулгаар хүмүүс хууль бусаар алт олборлож байгаа гэсэн мэдээлэл ирүүлсэн. Энэ талаар Цагдаагийн байгууллага болон сумын удирдлагуудын зүгээс хяналт шалгалтын ажиллагаа хийж байгаа талаар мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл тухайн газарт алт олборлож байгааг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа гэдгийг тайлбарлана. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч нарын тээврийн хэрэгсэлдээ ачиж явсан 8-н шуудай шороог “Зангатын нуруу” гэх газрын шорооны найрлагатай найрлага нь тохирдог. Өөрөөр хэлбэл “Зангатын нуруу” гэх газраас 8-н шуудай шороог авч явсан гэдэг нь дээрх байдлаар тогтоогддог. Мөн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтуудаар Minelab-Gpx-4000 маркийн металл хайгчийг урьдчилан бэлтгэж, 44-92 ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон 53-12 ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслүүдээр тухайн газар орчиж санаа зорилготой алт олборлосон нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Б.***, У.***, Б.***, Б.***, Ш.*** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 , 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Ингээд шүүгдэгч нарыг гэмт үйлдэх санаа зорилгоор нэгдэж бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэж байна. Хохирол төлбөрийн тухай хууль ёсны төлөөлөгчөөс хохирол төлбөр нэхэмжлээгүй. Харин шинжээчийн дүгнэлтээр Байгалийн ухааны шинжилгээний газраас 1047490 төгрөгийн хохирлын үнэлгээ гарсан байгаа учраас дээрх дүнг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулах саналыг гаргаж байна. Иргэний нэхэмжлэгч Г.***ын тухайд 44-92 ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийн зээлийн төлөлт хэвийн байгаа учраас гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж мэдэгдсэн байгаа. Ийм учраас иргэний нэхэмжлэгчийн дээрх асуудалд тусгайлан тайлбаргүй. Харин иргэний нэхэмжлэгч “Бэрс финанс ББСБ”-ын зүгээс зээлийн хугацаа хэтрэлттэй байгаа гэж мэдүүлж байгаа учраас шүүгдэгч Ш.***ын тээврийн хэрэгсэл болох 53-12 ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг Бэрс финанс ББСБ”-д олгох саналыг гаргаж байна. Харин 44-92 ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.***д буцаан олгуулах саналыг гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***, У.***, Б.***, Б.***, Ш.*** нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.***, У.***, Б.***, Б.***, Ш.*** нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр баримт нь хэрэгт хамааралтай, шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцээтэй байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.***, У.***, Б.***, Б.***, Ш.*** нар нь бүлэглэн 2025 оны 03 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Зангатны нуруу” гэх газарт 44-92 ХӨН улсын дугаартай Ланд Криусер Прадо, 52-12 ХӨН дугаартай Киа Бонго тээврийн хэрэгслүүдээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ үйл баримт нь хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагчаар ажилладаг юм. Энэ оны өвлөөс буюу 2025 оны 02 сараас хойш манай сумаас урд зүгт 35 км орчим зайд байх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Зангатын хуруу” гэх газар алт гарлаа гээд хүмүүсийн цуу яриа гараад сумын цагдаа нарын хамт эргүүл, шалгалт, хөөлгөөр байнга явж байгаа энэ хэргийн талаар бол сайн мэдэхгүй байна. 2025 оны 02 сараас хойш металл хайгчаар иргэд тухайн орчимд алт хайхаар ирж эхэлсэн. Сум орон нутгийн зүгээс тухайн сумын удирдлага, байгаль орчны хяналтын байцаагч, сумын цагдаа болон аймгийн цагдаагийн газраас алба хаагч нар ирж хяналт шалгалт хийж байгаа...” мэдүүлэг /хх-ийн 49 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Т.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.*** нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 4492 ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг 45 сая төгрөгөөр худалдаж авсан. Урьдчилгаа төлбөрт 13,500,000 төгрөг төлсөн. 36 сарын хугацаатай автомашины зээл авсан. Одоо зээлийн үлдэгдэл 28,613,000 үлдэгдэлтэй ба зээлийн хэвийн төлөлттэй явж байгаа...” мэдүүлэг /хх-ийн 56 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бэрс финанс ББСБ-аас намайг иргэний нэхэмжлэгчээр томилсон тул би хүлээн зөвшөөрч иргэний нэхэмжлэгчээр оролцоно. Иргэн Ш.*** нь 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн 5312 ХӨН улсын дугаартай Bongo-3 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалан 26,100,000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай авсан. Одоо Ш.*** Бэрс финанс ББСБ-д 27.972.610 төгрөгийн үлдэгдэлтэй, 2025 оны оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зээл төлөгдөөгүй хугацаа хэтрэлттэй байгаа. Манай байгууллагын зүгээс 5312 ХӨН дугаартай тээврийн хэрэгсэл хураагдсан тохиолдолд “Бэрс финанс ББСБ”-аас 27,972,610 төгрөгийн нэхэмжилнэ...” мэдүүлэг /хх-ийн 77 хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ЕГ0325/2894 дугаартай “...эд мөрийн баримтаар тооцогдсон шорооны найрлагад ямар нэгэн хүнд металлын агууламж илрээгүй, ямар нэгэн алтны агууламж илрээгүй. Хэргийн газрын үзлэгээр авсан хөрсний дээж, 8 шуудай шорооноос авсан дээжтэй найрлагын хувьд тохирч байна. эвдэгдсэн талбайд биологийн нөхөн сэргээлт хийх 7.6м² талбайн нөхөн сэргээлтийн ажлын нийт зардал нь 1047490 төгрөг.” дүгнэлт /хх-ийн 129-142 хуудас/,
“Ашидбилгүүн” хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №ТХУ-925-912374 дугаартай “...Minelab-Gpx-4,000 маркийн металл хайгчийн үнэ 1800000 төгрөг...” дүгнэлт /хх-ийн 113-114 хуудас/,
“Ашидбилгүүн” хөрөнгийн үнэлгээний 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №9001928 дугаартай “...44-92ХӨН улсын дугаартай 2007 онд үйлдвэрлэгдсэн, 2016 онд монголд орж ирсэн Прадо 120 маркийн автомашины зах зээлийн дундаж үнэ 4000000 төгрөг...” тайлан /хх-ийн 119-120 хуудас/,
“Ашидбилгүүн” хөрөнгийн үнэлгээний 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №9001929 дугаартай “...53-12ХӨН улсын дугаартай 2010 онд үйлдвэрлэгдсэн, 2024 онд монголд орж ирсэн Бонго маркийн автомашины зах зээлийн дундаж үнэ 18500000 төгрөг...” тайлан/хх-ийн 122-123 хуудас/,
2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Minelab-GPX-4000” маркийн металл хайгч 1 ширхгийг үзлэг хийж хураан авсан тэмдэглэл / хх-ийн 37 хуудас/
Мөрдөгчийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Minelab-GPX-4000” маркийн металл хайгч 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцсон /хх-ийн 41 хуудас/,
44-92ХӨН болон 53-12ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд, 8 ширхэг шуудайтай шороонд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-12, 16-21, 24-32 хуудас/,
Мөрдөгчийн 2025 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн эд мөрийн баримтаар хураан авах тухай санал /хх-ийн 13, 33 хуудас/,
53-12 ХӨН, 44-92ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээ /хх-ийн 22, 23, 118 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.
Дээрх мэдүүлгүүдийг өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа хадгалагдаж байгаа ашигт малтмал нь төрийн өмч тул түүнийг эрж хайх, ашиглах үйл ажиллагаа нь зөвхөн эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулдаг тусгайлсан зохицуулалттай.
Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлд “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн. Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй” гэж хуульчилсан.
Ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг зөвхөн хуульд заасан болзол, шаардлагыг хангасан этгээдэд тодорхой хугацаа зааж олгодог бөгөөд шүүгдэгч Б.***, У.***, Б.***, Б.***, Ш.*** нар нь хувиараа ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулах эрхгүй, тэдэнд эрх бүхий байгууллагаас ямар нэгэн зөвшөөрлийг олгоогүй байна.
Шүүгдэгч Б.***, У.***, Б.***, Б.***, Ш.*** нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул тэднийг бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ш.*** 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Бэрс финанс” ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулжээ. Шүүгдэгч Ш.*** нь дээрхи зээлийн гэрээний үүрэгт заасан үүргээ биелүүлээгүйгээс 53-12 ХӨН улсын дугаартай “Киа Бонго” маркийн автомашиныг “Бэрс финанс ББСБ” ХХК-д олгуулахыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** хүссэн байна. Дээрхи зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүсэх хариуцлагыг хэрхэн шийдвэрлэх талаар гэрээнд заасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар иргэний нэхэмжлэгч ***ын гаргасан 53-12 ХӨН улсын дугаартай “Киа Бонго” маркийн автомашиныг “Бэрс финанс ББСБ” ХХК-д олгуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.
Харин Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ЕГ0325/2894 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутагт Дэрсэн хонхор 4 дүгээр багийн нутагт эвдэгдсэн талбайд биологийн нөхөн сэргээлт хийх 7.6 м2 талбайн нөхөн сэргээлтийн ажлын нийт зардал 1047490 төгрөг гэж тогтоосон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***, У.***, Б.***, Б.***, Ш.*** нараас 1047490 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж шийдвэрлэлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар шүүхэд тайлбар ирүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна. Ингээд шүүгдэгч нарын хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх тухайн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж түүнээс гарч байгаа хохирол хор уршиг зэргийг харгалзан мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хохирол хор уршиг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзаж үзлээ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин 6.5 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж шүүгдэгч Б.***, У.***, Б.***, Б.***, Ш.*** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулах дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд шүүхээс шийдвэрлэсэн. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Minelab-Gpx-4000 маркийн металл хайгчийг улсын орлогод хураалгах саналтай байна. 8-н шуудай шороог шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоход устгах саналтай. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл болох 44-92 ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 30 сая төгрөг, 52-12 ХӨН дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 18500000 төгрөгөөр үнэлсэн байгаа учраас нийт 58500000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулах саналыг гаргаж байна. Гэрээний зүйлтэй холбоотой саналыг өмнө нь дурдсан. Өөрөө хэлбэл 44-92 ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Б.***д буцааж олгох, 52-12 ХӨН дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч “Бэрс финанс ББСБ”-д буцаан олгох саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нарт таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Цагдан хоригдсон хоноггүй. Хилийн хориг тавигдаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нараас гаргуулах зардалгүйг тус тус дурдаж байна. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг тус тус гаргаж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан.
Шүүгдэгч Б.***, У.***, Б.***, Б.***, Ш.*** нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.***, У.***, Б.***, Б.***, Ш.*** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус заажээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** ***, *** ***, *** ***, *** ***, *** *** нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.***, У.***, Б.***, Б.***, Ш.*** нар оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***, У.***, Б.***, Б.***, Ш.*** нарыг тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийн биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.***, Б.***, Ш.***, Б.*** нар нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох болон Төмөрбулаг суманд,
шүүгдэгч У.*** нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт тус тус оршин суудаг болох нь оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарт тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.***, У.***, Б.***, Б.***, Ш.*** нар цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***, иргэний нэхэмжлэгч Т.*** нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж байна.
Хэрэгт 8 шуудай шороо, Minelab-Gpx-4000 загварын металл хайгч 1 ширхэг, 44-92 ХӨН улсын дугаартай ногоон өнгийн “Ланд Криусар Прадо” маркийн автомашин, 53-12 ХӨН улсын дугаартай “Киа Бонго” маркийн автомашиныг эд мөрийн баримтаар тооцжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”,
3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.”,
4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж заасан.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 8 шуудай шороог устгаж, Minelab-Gpx-4000 загварын металл хайгч 1 ширхгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан 44-92 ХӨН улсын дугаартай ногоон өнгийн “Ланд Криусар Прадо” маркийн автомашин, 44-92 ХӨН улсын дугаартай ногоон өнгийн “Ланд Криусар Прадо” маркийн автомашиныг эд мөрийн баримтаар хураасан.
Шүүгдэгч нарыг 44-92 ХӨН улсын дугаартай ногоон өнгийн “Ланд Криусар Прадо” маркийн автомашин, 44-92 ХӨН улсын дугаартай ногоон өнгийн “Ланд Криусар Прадо” маркийн тээврийн хэрэгслүүдийг хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, эсхүл ашиглахаар завдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул 44-92 ХӨН улсын дугаартай ногоон өнгийн “Ланд Криусар Прадо” маркийн автомашиныг шүүгдэгч Б.***д, 53-12 ХӨН улсын дугаартай “Киа Бонго” маркийн автомашиныг шүүгдэгч Ш.***т тус тус буцаан олгох нь зүйтэй байна.
Улсын яллагчийн гаргасан 44-92 ХӨН улсын дугаартай ногоон өнгийн “Ланд Криусар Прадо маркийн автомашины зах зээлийн үнэлгээгээр тогтоогдсон 30000000 төгрөг, 53-12 ХӨН улсын дугаартай “Киа Бонго” маркийн автомашины зах зээлийн үнэлгээгээр тогтоогдсон 18500000 төгрөг, нийт 58500000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах тухай дүгнэлтийг гаргасан хэдий ч дээрхи тээврийн хэрэгслээр хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул 58500000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргах үндэслэлгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.***, У.***, Б.***, Б.***, Ш.*** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.***, У.***, Б.***, Б.***, Ш.*** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** ***, *** ***, *** ***, *** ***, *** *** нарыг бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** ***, *** ***, *** ***, *** ***, *** *** нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.***, У.***, Б.***, Б.***, Ш.*** нар оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***, У.***, Б.***, Б.***, Ш.*** нарыг тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийн биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.***, У.***, Б.***, Б.***, Ш.*** нарт оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газраа өөрчлөн, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хөвсгөл болон Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Б.***, У.***, Б.***, Б.***, Ш.*** нар цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***, иргэний нэхэмжлэгч Т.*** нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар иргэний нэхэмжлэгч ***ын гаргасан 53-12 ХӨН улсын дугаартай “Киа Бонго” маркийн автомашиныг “Бэрс финанс ББСБ” ХХК-д олгуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***, У.***, Б.***, Б.***, Ш.*** нараас 1047490 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 8 шуудай шороог устгаж, Minelab-Gpx-4000 загварын металл хайгч 1 ширхгийг улсын орлого болгож, 44-92 ХӨН улсын дугаартай ногоон өнгийн “Ланд Криусар Прадо” маркийн автомашиныг шүүгдэгч Б.***д, 53-12 ХӨН улсын дугаартай “Киа Бонго” маркийн автомашиныг шүүгдэгч Ш.***т тус тус буцаан олгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.***, У.***, Б.***, Б.***, Ш.*** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.***, У.***, Б.***, Б.***, Ш.*** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА