| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/0168/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/191 |
| Огноо | 2025-08-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | У.Гантуяа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/191
2025 08 04 2025/ШЦТ/191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом,
Улсын яллагч У.Гантуяа,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***т холбогдох 2526000000153 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 6: аав, ээж, дүү, ах нарын хамт Өвөрхангай аймгийн Сант сумын 2 дугаар баг, Цахиурт багт оршин суух, урьд ял эдэлж байгаагүй, *** /РД:****/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *** нь 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Сант сумын 5 дугаар баг Залаа хорооллын 13 тоотод иргэн Ц.***тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар биед нь халдан зодож эрүүл мэндэд нь зүүн 7 дугаар хавирганы зөрөөтэй хугарал, баруун чамархай, нуруунд цус хуралт, чихэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Ц.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хамт ажилладаг Бадрал гэх хүний гэрт байж байгаад Сант сумын 5 дугаар баг Залаа хорооллын 13 тоотод байх хашаандаа ирсэн. *** нь Насансан гэх хүнтэй маргаад зогсож байсан. Гэртээ орох гээд явж байтал С.
*** гэх хүн миний куртикнээс татаж унагаад миний толгой нуруу хавирга хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн манай айлын хүн гарч ирээд цагдаа дуудна гэсэн *** зугтаад явчихсан. Тухайн үед манай хашаанд байдаг ***, түүний эхнэр, мөн Сант сумын 2 дугаар багийн иргэн *** нар байсан. Миний толгой хэсгийн нүүр, дух хэсэг хавдсан, миний хавирга өвдөөд байна. Мөн толгой хөдөлсөн байх ...” мэдүүлэг /хх-ийн 8-9 хуудас/,
Гэрч Ч.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Сант сумын 5 дугаар багт байх Ц.*** ахын хашаанд байдаг *** ахынд яваад орсон ***, *** нар маргаад байж байсан. *** ах *** рүү аяга аваад шидсэн, аяга нь оноогүй хажууд нь унасан, Тэгээд тэр 2 маргаад гэрээс гарсан ***. *** ахыг татаж унагаад 2 удаа өшиглөсөн. Би тэгээд салгасан...” мэдүүлэг /хх 18 хуудас/,
Гэрч Б.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр манайд ***, манай эхнэр, мөн *** нар байсан. Тэгсэн манай айлын *** гаднаас ороод ирсэн. Орж ирээд ***ийг хөдөө яваач гээд хөөгөөд Тэгснээ хоорондоо маргалдаад ***, *** рүү аяга аваад шидсэн, аяга нь ***ийг оноогүй, ***, *** 2 хоорондоо маргаад гэрээс гарсан би араас нь гараагүй. Хэсэг хугацааны дараа *** ёолоод байхаар нь яасан юм гэсэн *** намайг өшиглөчихлөө л гэж байсан. Маргах ямар ч шалтгаан байгаагүй. *** гаднаас согтуу орж ирээд л бид нарыг хөөгөөд зайлцгаа л гээд байсан. Өөр маргаан болоогүй...” мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Н.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн *** овогтой *** нь 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламж 29700 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр тус төвийн амбулаторийн үзлэг 23760 төгрөг нийт 53460 төгрөгийн зардал гарсан байх тул зохих этгээдээс гаргуулан авч Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900080020 дугаартай дансанд тушаавал ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №294 дугаартай “...Ц.***гийн биед зүүн 7 дугаар хавирганы зөрөөтэй хугарал, баруун ухархайн хананд цөмөрсөн хуучин хугарал, баруун чамархай, нуруунд цус хуралт, чихэнд зулгаралт, хамрын таславчийн мурийлт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, зүүн 7 дугаар хавирганы зөрөөтэй хугарал, баруун чамархай, нуруунд цус хуралт, чихэнд зулгаралт гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. баруун ухархайн хананд цөмөрсөн хуучин хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтлүүдийн үүсгэгдсэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй хуучин гэмтэл байна. 7 дугаар хавирганы зөрөөтэй хугарал, баруун чамархай, нуруунд цус хуралт, чихэнд зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” дүгнэлт /хх-ийн 21-23 хуудас/,
Шүүгдэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” мэдүүлэг /хх-ийн 51 хуудас/,
Шүүгдэгч ***ийн хувийн байдлыг тодорхойлсон төрөл садангийн лавлагаа, Өвөрхангай аймгийн Сант сумын 2 дугаар багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 32 дугаартай тодорхойлолт, 2024 оны мал тэжээвэр, амьтад, хашаа, худгийн тооллого, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 30-36, 52 хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч У.Гантуяа шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар”... Шүүгдэгч *** нь 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Сант сумын 5 дугаар баг Залаа хорооллын 13 тоотод иргэн Ц.***тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар биед нь халдан зодож эрүүл мэндэд нь зүүн 7 дугаар хавирганы зөрөөтэй хугарал, баруун чамархай, нуруунд цус хуралт, чихэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч ***т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.
Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдан шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч Ц.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хамт ажилладаг Бадрал гэх хүний гэрт байж байгаад Сант сумын 5 дугаар баг Залаа хорооллын 13 тоотод байх хашаандаа ирсэн. *** нь Насансан гэх хүнтэй маргаад зогсож байсан. Гэртээ орох гээд явж байтал С.
*** гэх хүн миний куртикнээс татаж унагаад миний толгой нуруу хавирга хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн манай айлын хүн гарч ирээд цагдаа дуудна гэсэн *** зугтаад явчихсан. Тухайн үед манай хашаанд байдаг ***, түүний эхнэр, мөн Сант сумын 2 дугаар багийн иргэн *** нар байсан. Миний толгой хэсгийн нүүр, дух хэсэг хавдсан, миний хавирга өвдөөд байна. Мөн толгой хөдөлсөн байх ...” мэдүүлэг /хх-ийн 8-9 хуудас/,
Гэрч Ч.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Сант сумын 5 дугаар багт байх Ц.*** ахын хашаанд байдаг *** ахынд яваад орсон ***, *** нар маргаад байж байсан. *** ах *** рүү аяга аваад шидсэн, аяга нь оноогүй хажууд нь унасан, Тэгээд тэр 2 маргаад гэрээс гарсан ***. *** ахыг татаж унагаад 2 удаа өшиглөсөн. Би тэгээд салгасан...” мэдүүлэг /хх 18 хуудас/,
Гэрч Б.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр манайд ***, манай эхнэр, мөн *** нар байсан. Тэгсэн манай айлын *** гаднаас ороод ирсэн. Орж ирээд ***ийг хөдөө яваач гээд хөөгөөд Тэгснээ хоорондоо маргалдаад ***, *** рүү аяга аваад шидсэн, аяга нь ***ийг оноогүй, ***, *** 2 хоорондоо маргаад гэрээс гарсан би араас нь гараагүй. Хэсэг хугацааны дараа *** ёолоод байхаар нь яасан юм гэсэн *** намайг өшиглөчихлөө л гэж байсан. Маргах ямар ч шалтгаан байгаагүй. *** гаднаас согтуу орж ирээд л бид нарыг хөөгөөд зайлцгаа л гээд байсан. Өөр маргаан болоогүй...” мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Н.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн *** овогтой *** нь 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламж 29700 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр тус төвийн амбулаторийн үзлэг 23760 төгрөг нийт 53460 төгрөгийн зардал гарсан байх тул зохих этгээдээс гаргуулан авч Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900080020 дугаартай дансанд тушаавал ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №294 дугаартай “...Ц.***гийн биед зүүн 7 дугаар хавирганы зөрөөтэй хугарал, баруун ухархайн хананд цөмөрсөн хуучин хугарал, баруун чамархай, нуруунд цус хуралт, чихэнд зулгаралт, хамрын таславчийн мурийлт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, зүүн 7 дугаар хавирганы зөрөөтэй хугарал, баруун чамархай, нуруунд цус хуралт, чихэнд зулгаралт гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. баруун ухархайн хананд цөмөрсөн хуучин хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтлүүдийн үүсгэгдсэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй хуучин гэмтэл байна. 7 дугаар хавирганы зөрөөтэй хугарал, баруун чамархай, нуруунд цус хуралт, чихэнд зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” дүгнэлт /хх-ийн 21-23 хуудас/,
Шүүгдэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” мэдүүлэг /хх-ийн 51 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Сант сумын 5 дугаар баг Залаа хорооллын 13 тоотод иргэн Ц.***тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар биед нь халдан зодож эрүүл мэндэд нь зүүн 7 дугаар хавирганы зөрөөтэй хугарал, баруун чамархай, нуруунд цус хуралт, чихэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг мөн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч ***ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд Өвөрхангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэв.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний нэхэмжлэгч Н.*** нь эрүүл мэндийн тусламжийг хохирогч Ц.***д үзүүлсний төлбөрт 53460 төгрөгийг нэхэмжилжээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан.
Шүүгдэгчийн хууль бус үйлдэл, учирсан хохирол, үйлдэл ба хохирлын шалтгаант холбоо, шүүгдэгчийн гэм буруу тогтоогдсон байх нь гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
Шүүгдэгч ***ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.*** нь 2025 оны 05 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд амбулаториор үйлчлүүлж, эрүүл мэндийн даатгалын сангаас 53460 төгрөгийн зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн лавлагаагаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч ***ээс 53460 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
Хохирогч Ц.*** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь хохирогч Ц.***д төлөх төлбөргүй байна.
3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч ***ийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугаар шүүх хуралдаанд хянан хэлэлцээд гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай үйлдэлд нь 600 нэгж буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүл мэндийн даатгалын санд 53460 төгрөгийг төлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь хохирогчид 1800000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, гэм буруугийн талаар таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналыг гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл, битүүмжлэгдэн хөрөнгөгүй. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж заажээ.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял оногдуулахаар хуульчилсан.
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сарын орлоготой зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэл оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***т шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.*** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлжж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***т шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч ***ээс 53460 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
5. Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.*** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА