| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/0171/Э |
| Дугаар | 2025/ШЦТ192 |
| Огноо | 2025-08-04 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ192
2025 08 04 2025/ШЦТ/192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэдэвдорж,
Улсын яллагч Ц.Эрдэнэбат,
Шүүгдэгч Б.***, түүний өмгөөлөгч Л.*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** ***т холбогдох 2526001120180 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын //-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5: эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймаг Тарагт сум 3 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/188 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, *** *** /РД:***/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.*** нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 03 дугаар сарын 05-ны шөнө 01 цагийн орчимд Өвөрхангай аймаг Арвайхээр сумын 12 дугаар багт хохирогч С.***ийн машин руу чулуу шидэж түүний эзэмшлийн 1498 УАТ улсын дугаартай “Сай” маркийн тээврийн хэрэгслийн эд зүйлсийг хууль бусаар гэмтээж 830000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.*** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
1. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч С.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд золголтоор явчхаад Өвөрхангай аймагт 21 цагийн үед ирсэн. 00 цаг өнгөрч байсан байх цагийг нь сайн санахгүй байна, Их богд дэлгүүр лүү тамхинд явсан. Гудамны үзүүрт явж байсан чинь нэг согтуу ах нэлээд гуйвчихсан явж байсан. Би урдуур орчих байх гэж бодоод хурдаа хассан чинь нөгөө согтуу ах тонгойгоод шороо цацсан чинь машины урд талын салхины шил цуурчихсан. Тэгээд яаж байна гээд эргээд зогссон чинь жолооч талын хаалга руу чулуу шидсэн. Тэгээд тэр ахыг цагдаа дуудаад өгсөн...” мэдүүлэг (хх-ийн 34-35 хуудас),
Гэрч Н.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Би 2025 оны 03 дугаар сарын 05-ны шөнө 01 цагийн орчимд Арвайхээр сумын 12 дугаар багт найз ***, ***, *** нартай хамт ***ийн эзэмшлийн 14-98 УАТ улсын дугаартай SAI маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөөгөөс орж ирээд Их богд орж тамхи авч ирье гээд явж байсан юм гудамд нэг согтуу хүн гараа далайгаад зогсож байсан юм. Бид хажуугаар нь гараад явтал чулуу шороо шидээд машины урд салхины шилэн дээр оноод урд шил хагалсан. Тэгээд бид хэд буугаад яаж байна гэсэн энэ зэрэгтэй байгаа нь их юм гээд орилоод байсан тэгээд машины жолооч талын хаалгыг чулуугаар цохиод хагалсан тэгээд цагдаа дуудсан...” мэдүүлэг (хх-ийн 5 хуудас),
Гэрч Б.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 03 дугаар сарын 05-ны шөнө 01 цагийн орчимд Арвайхээр сумын 12 дугаар багт найз ***, ***, *** нартай хамт ***ийн эзэмшлийн 14-98 УАТ улсын дугаартай SAI маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөөгөөс орж ирээд Их богд орж тамхи авч ирье гээд явж байсан юм гудамд нэг согтуу хүн гараа далайгаад зогсож байсан юм. Бид хажуугаар нь гараад явтал чулуу шороо шидээд машины урд салхины шилэн дээр оноод урд шил хагалсан. Тэгээд бид хэд буугаад яаж байна гэсэн энэ зэрэгтэй байгаа нь их юм гээд орилоод байсан тэгээд машины жолооч талын хаалгыг чулуугаар цохиод хагалсан тэгээд цагдаа дуудсан...” мэдүүлэг (хх-ийн 6 хуудас),
Насанд хүрээгүй гэрч Б.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 03 дугаар сарын 05-ны шөнө 01 цагийн орчимд Арвайхээр сумын 12 дугаар багт найз ***, ***, *** нартай хамт ***ийн эзэмшлийн 14-98 УАТ улсын дугаартай SAI маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөөгөөс орж ирээд Их богд орж тамхи авч ирье гээд явж байсан юм гудамд нэг согтуу хүн гараа далайгаад зогсож байсан юм. Бид хажуугаар нь гараад явтал чулуу шороо шидээд машины урд салхины шилэн дээр оноод урд шил хагалсан. Тэгээд бид хэд буугаад яаж байна энэ зэрэгтэй байгаа нь их юм гээд орилоод байсан тэгээд машины жолооч талын хаалгыг чулуугаар цохиод хагалсан тэгээд цагдаа дуудсан...” мэдүүлэг (хх-ийн 7 хуудас),
Хөрөнгийн үнэлгээчин Ч.***гийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 253 дугаартай “...автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ нийт 830000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 13-14 хуудас),
С.***ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаар бичгээр гаргасан хүсэлт (хх-ийн 36, 67 хуудас),
Хэрэгт шүүгдэгч Б.***ын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар багийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 222 дугаартай тодорхойлолт, мал тооллогын лавлагаа, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 51-55, хуудас) зэрэг авагдсан байна.
2. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...: Шүүгдэгч Б.***т холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгчийн тухайд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2025 оны 03 дугаар сарын 05-ны шөнө 01 цагийн орчим С.***ийн машин руу чулуу шидэж, эд зүйлсийг нь хууль бусаар эвдэж, гэмтээсний улмаас хохирогчид 830000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Дээрх байдлаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Хэрэгт хохирогч С.*** өгсөн мэдүүлэгдээ болсон үйл явдлыг нүдээр үзсэн, тодорхой тайлбарладаг. Мөн хохирогчтой цуг явсан гэрч Н.***, Б.***, Б.*** нар мэдүүлэг өгдөг. Тухайн гэрчүүд маань тухайн нөхцөл байдлыг нүдээр үзсэн буюу шууд нотлох баримтаар тооцох боломжтой ийм мэдүүлгүүд нотлох баримтаар авагдсан. Эдгээр мэдүүлэг нотлох баримтууд өөр хоорондоо зөрүүгүй, үйл баримтыг сэргээн дүрсэлсэн байна. Дараагийн дугаарт гэмт хэргийн улмаас учирсан хохирол үнэлгээний тайлангаар 830000 төгрөг учирсан. Үнэлгээний тайлантай мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчид бүгд танилцсан. Гомдол, санал илэрхийлээгүй байна. Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзсэн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд 600000 төгрөгөөр төлөөд хохирол төлбөрийг тохиролцсон талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд үнэлгээний тайланд авагдсан 830000 төгрөгөөр хохирлыг гаргуулж хохирогчид олгох саналтай...”,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.*** шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хүлээн зөвшөөрч байгаа. Ийм учраас Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн хэргийн зүйлчлэлтэй маргах зүйлгүй. Хохирол төлбөрийн хувьд С.***т 830000 төгрөгийн хохирол гарсан. Б.***ын зүгээс С.***тэй харилцан тохиролцож 600000 төгрөгийг хохирогчид төлсөн байдаг. Шүүх хуралдаан эхлэхийн өмнө С.*** 600000 төгрөг авсан, хохиролтой холбоотой санал, гомдолгүй гэдгээ шүүгчийн туслахаар дамжуулан хэлсэн. Ийм учраас Б.*** бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна...” гэсэн дүгнэлтүүдийг гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Б.***т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.*** нь бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч С.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд золголтоор явчхаад Өвөрхангай аймагт 21 цагийн үед ирсэн. 00 цаг өнгөрч байсан байх цагийг нь сайн санахгүй байна, Их богд дэлгүүр лүү тамхинд явсан. Гудамны үзүүрт явж байсан чинь нэг согтуу ах нэлээд гуйвчихсан явж байсан. Би урдуур орчих байх гэж бодоод хурдаа хассан чинь нөгөө согтуу ах тонгойгоод шороо цацсан чинь машины урд талын салхины шил цуурчихсан. Тэгээд яаж байна гээд эргээд зогссон чинь жолооч талын хаалга руу чулуу шидсэн. Тэгээд тэр ахыг цагдаа дуудаад өгсөн...” мэдүүлэг (хх-ийн 34-35 хуудас),
Гэрч Н.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Би 2025 оны 03 дугаар сарын 05-ны шөнө 01 цагийн орчимд Арвайхээр сумын 12 дугаар багт найз ***, ***, *** нартай хамт ***ийн эзэмшлийн 14-98 УАТ улсын дугаартай SAI маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөөгөөс орж ирээд Их богд орж тамхи авч ирье гээд явж байсан юм гудамд нэг согтуу хүн гараа далайгаад зогсож байсан юм. Бид хажуугаар нь гараад явтал чулуу шороо шидээд машины урд салхины шилэн дээр оноод урд шил хагалсан. Тэгээд бид хэд буугаад яаж байна гэсэн энэ зэрэгтэй байгаа нь их юм гээд орилоод байсан тэгээд машины жолооч талын хаалгыг чулуугаар цохиод хагалсан тэгээд цагдаа дуудсан...” мэдүүлэг (хх-ийн 5 хуудас),
Гэрч Б.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 03 дугаар сарын 05-ны шөнө 01 цагийн орчимд Арвайхээр сумын 12 дугаар багт найз ***, ***, *** нартай хамт ***ийн эзэмшлийн 14-98 УАТ улсын дугаартай SAI маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөөгөөс орж ирээд Их богд орж тамхи авч ирье гээд явж байсан юм гудамд нэг согтуу хүн гараа далайгаад зогсож байсан юм. Бид хажуугаар нь гараад явтал чулуу шороо шидээд машины урд салхины шилэн дээр оноод урд шил хагалсан. Тэгээд бид хэд буугаад яаж байна гэсэн энэ зэрэгтэй байгаа нь их юм гээд орилоод байсан тэгээд машины жолооч талын хаалгыг чулуугаар цохиод хагалсан тэгээд цагдаа дуудсан...” мэдүүлэг (хх-ийн 6 хуудас),
Насанд хүрээгүй гэрч Б.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 03 дугаар сарын 05-ны шөнө 01 цагийн орчимд Арвайхээр сумын 12 дугаар багт найз ***, ***, *** нартай хамт ***ийн эзэмшлийн 14-98 УАТ улсын дугаартай SAI маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөөгөөс орж ирээд Их богд орж тамхи авч ирье гээд явж байсан юм гудамд нэг согтуу хүн гараа далайгаад зогсож байсан юм. Бид хажуугаар нь гараад явтал чулуу шороо шидээд машины урд салхины шилэн дээр оноод урд шил хагалсан. Тэгээд бид хэд буугаад яаж байна энэ зэрэгтэй байгаа нь их юм гээд орилоод байсан тэгээд машины жолооч талын хаалгыг чулуугаар цохиод хагалсан тэгээд цагдаа дуудсан...” мэдүүлэг (хх-ийн 7 хуудас),
Хөрөнгийн үнэлгээчин Ч.***гийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 253 дугаартай “...автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ нийт 830000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 13-14 хуудас) зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Дээрх мэдүүлгүүдийг өгсөн хохирогчид хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч Б.*** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Б.***ын хохирогч С.***ийн эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.***т холбогдох эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.***т холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай байна гэж дүгнэлээ.
3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
4. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Б.***ын хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тухайн үйлдсэн гэмт хэргийн шинж түүнээс үүдэж гарч байгаа хохирол төлөгдсөн байдал зэргийг харгалзаж мөн эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзаж шүүгдэгч Б.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1000000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Хохирол төлбөрийн асуудлыг шүүхээс шийдвэрлэсэн. Уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж авсан болон битүүмжлэгдэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардалгүй зэргийг тус тус дурдаж байна. Мөн шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...”,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.*** шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүхээс Б.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцлоо. Б.*** нь бусдад төлөх төлбөргүй, тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг. Авто засварын газар ажил эрхэлдэг. Торгох ялын тухайд улсын яллагчтай санал нэг байна. Гэхдээ энэ төрлийн гэмт хэрэг дээр торгуулийн хэмжээ нь хуульд зааснаар 450-5400 хүртэл буюу 450000-5400000 төгрөг хүртэл торгох ялтай байдаг. Иймд Б.***ын хувийн байдал, өр төлбөрөө барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзаж хуульд зааснаар 500 нэгж буюу 500000 төгрөгөөр торгох санал торгох санал гаргаж байна...” гэсэн дүгнэлтүүдийг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Б.*** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилсан.
Шүүгдэгч Б.*** шүүхийн хэлэлцүүлэгт хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сарын орлоготой гэж мэдүүлсэн мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэн улсын яллагчийн гаргасан шүүгдэгч Б.***т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** ***ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ялаар шийтгэл оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***т шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч Б.*** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** ***ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** ***ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***т шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.*** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА