Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2022/03330

 

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 05 өдөр                          Дугаар 102/ШШ2022/03330                      Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б... дүүргийн ... дүгээр хороо, ...-р барилгын ... давхар, ... тоотод байрлах, регистр ..., А.... ХХК,

Хариуцагч: Ба... дүүргийн ...-р хороо, ...-р хороолол, Хасбаатарын гудамж, .... байрны ... тоотод оршин суух, регистр...., Б. овогтой Э... Б..,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:  Австрали Улсын иргэн E.. R.. St...,

            Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 20... оны 7-р сарын 30-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.А. /үнэмлэх 3035/, хариуцагч Э.Б.., хариуцагчийн  өмгөөлөгч С.Н.. /үнэмлэх 0836/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О.., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов.                                                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч А... ХХК нь Э.Б..д холбогдуулан орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлага гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.

А.. ХХК нь Австрали улсын иргэн E.. R.. S. хөдөлмө.рийн гэрээгээр ажиллаж байсан. E.. R.. St... 2018 оны 08-р сарын 14-ний өдөр байгууллагаас 100 000 000 төгрөгийн зээл авч Баянгол дүүргийн ...-р хороо, ..-р хороолол, ... байрны ... тоот 3 өрөө байрыг худалдаж авсан. Тухайн үед E. R. S..-тэй зээлийн гэрээ байгуулж, тодорхой нөхцөлтэйгөөр тухайн зээлийг олгосон. Хожим нь “А...” ХХК-ийн дотоод журам, Монгол улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчиж хэрэгт шалгагдсан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцалж, 100 000 000 төгрөгөө шаардсан. Ингээд 2020 оны 7-р сарын 30-ны өдөр Б... дүүрэг, ...-р хороо, ...-р хороолол, Х...ын гудамж, 1... байр,...тоот 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээгээр А... ХХК-ийн өмчлөлд шилжүүлж авсан, өмчлөгч болсон. Энэ байранд E.. R.. S..гийн салсан эхнэр Э.Бо.. амьдарч байгаа бөгөөд чөлөөлж өгөхгүй, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байна. Иймд Э.Б...ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Э.Б.... хариу тайлбартаа: Энэхүү байрыг E.. R.. S... бид 2 хамтын мөнгөөр авсан. Манай нөхөр  E.. R... S.. Сайншандад 9 сар гаруй ажиллаж тухайн байрыг авсан. 9 сар гаруй ажиллах хугацаандаа намайг хүүхдүүддээ хүнсээ аваарай гээд сард 1 000 000 төгрөг өгдөг байсан. Ажилласан мөнгөө бэлнээр авч тухайн байрыг авсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

3.Хариуцагч Э.Б... нь А... ХХК-д холбогдуулан 20.. оны 7-р сарын 30-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох  тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Би Австрали Улсын иргэн E.. R.. S..тэй 2011 онд гэр бүл болж бидний дундаас 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр охин Э.. Л..,  охин Э.. Л.. 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тус тус мэндэлж хүүхдүүд маань эрүүл энх өсөн бойжиж байгаа билээ. Бид ам бүл 5- уулаа. Нөхөр Ed.. R.. S.. миний төрсөн том охиныг /нөхөрийн хувьд дагавар охин/ 12 настай байхад нь элдвээр оролдож айлгаж зүй бус бэлгийн хүчирхийлэл удаа дараа үйлдэж байсан гэмт хэрэгт нь Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 12 жилийн хорих ял оногдуулсан байгаа. Одоо уг ялаа шоронд эдлэж байгаа. Миний хувьд энэ хүнтэй цаашид хамт амьдрах боломжгүй гэж үзээд гэрлэлтээ цуцлуулахаар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргахад E... R... S.. нь 2018 онд худалдаж авсан гэр бүлийн дундын өмч Б.. дүүрэг, ..-р хороо, ..-ын "А"-ийн ... тоот 3 өрөө байрыг өөрийн найз Австрали улсын иргэн С.. Ма..ай хуйвалдаж түүний үүсгэн байгуулсан А... ХХК өмчлөлд 20.. оны 07 сарын 30 өдрийн үл хөдлөх хөрөнгийн Худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн байна. Ингэж шилжүүлэхдээ хуурамчаар хийгдсэн 2018 оны 08 сарын 14-ний өдрийн Зээлийн гэрээг зөрчсөн гэдэг үндэслэлээр хийгдсэн байна. Гэрлэлтээ цуцлуулан гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Улаанбаатар хотын Б.. дүүргийн .. дүгээр хороо, ..-ын А-ын.. тоот 40 м кв бүхий орон сууцны өөрт болон хүүхдүүдэд оногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргах явцад дээрх дундын өмчлөлийн эд хөрөнгө нь зөвхөн E... R.. St...гийн нэр дээр бүртгэлтэй байсан, энэ давуу талаа ашиглан өөрийн ажиллаж байсан" А..." ХХК-д худалдан борлуулсан гэсэн гэрээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргаж өгсөн. Тухайн үед би аль ч учраа мэдэхгүй сэтгэл санааны гүн хямралд байсан. Энэ асуудал нь гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн оногдох хэсгийг гэр бүлдээ өгөхгүй гэсэн санаа байсан гэж үзэж байна. Мөн эхнэр надаас ямарч зөвшөөрөл авалгүй бусдад зарсан гэж байгаа нь уг гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ хэлцэл үйлдсэн гэж үзэж байна. E.. R.. S..урьд нь Оюу толгой компанид сарын 18 сая төгрөгний цалинтай олон жил ажиллсан, мөн Альфакварц компанид сар бүр 6 сая төгрөгний цалин авч байсан. Өөрөө тодорхой тоог хэлж байгаагүй ч маш их мөнгийг А.. компанид хөрөнгө оруулсан гэж хэлж байсан хүн яагаад ч зээл авах ёсгүй. А...ын захирал гэх С. М.. А. нь E.. R. S..тэй Оюу толгой ХХК-д хамт ажиллаж байсан нутаг нэгт олон жилийн найз нөхдүүд, нэгнийгээ гэмт хэрэгт холбогдонгуут хуйвалдан тохиролцож хууль бус гэрээ хийж эхнэр хүүхдүүдээ гудамжинд гаргах гэсэн адгийн муухай арга хэрэглэж байна. Надад огт мэдэгдэлгүйгээр нууцаар худалдах худан авах гэрээ байгуулсан байдаг. Иймд "А..." ХХК, E... R.. S.. нарын хооронд байгуулсан "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” нь гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг хуваахаас зайлсхийж дүр үзүүлж хийсэн гэрээ гэж үзэж байгаа тул "А.."ХХК-ийг төлөөлж С.. Мк. Ан.., E.. R.. S.. нарын хоооронд байгуулсан 2020 оны 07 сарын 30-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”- г хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Э.Б..шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахдаа, 20.. оны 7 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах хэлцэл нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гишүүдэд хуваахгүй байх зорилгоор дүр үзүүлэн хийсэн хэлцэл, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн асуудлыг урьд өмнө шүүхээр шийдвэрлүүлэх үед сэтгэл санааны гүн хямралтай байсан тул энэхүү шаардлагыг гаргаагүй гэсэн үндэслэлийг дэвшүүлсэн. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгнө гэж сөрөг нэхэмжпэлд дурдсан байх боловч тухайн асуудлаар бүрэн гүйцэд дүгнэлт хийх боломжгүй байдлаар үйл баримтыг хэсэгчилж танилцуулсан байна. Энэ асуудал нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд E.гийн эрх ашигтай шууд холбоотой асуудал тул түүний төлөөлөгчөөс зохих мэдээ баримтыг авч танилцахад дараахь нөхцөл байдал ил болсон. Тодруулбал, Э. Б.. нь тухайн асуудлаар урьд өмнө шүүхэд хандан зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах нэхэмжлэлийг гаргаж эцэслэн шийдвэрлүүлсэн байна. Тухайлбал, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Ү-2205....дугаартай үл хөдлөх хөрөнгийг бусдад захиран зарцуулсны үр дагаврыг арилгаж түүнээс ногдох хувь 100 000 000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжпэлтэй, хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжпэлтэй иргэний хэргийг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2021/01407 дугаар шийдвэрээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэж, E...ээс 80 000 000 төгрөг гаргуулж Э.Б.д олгохоор шийдвэрлэсэн. Уг хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1356 дугаар магадлалаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийдвэрлэж, хууль хэрэглээний зарим өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн шийдлийг хэвээр үлдээсэн. Уг хэргийг хяналтын шатны журмаар хэлэлцүүлэх эсэхийг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хэлэлцээд хэлэлцүүлэхээс татгалзах тухай 001/ШХТ2021/00722 дугаар тогтоол гарсан. 

 

Дээрхээс үзвэл, тус шүүхэд хянагдаж байгаа, "А..” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Нийслэлийн Баянгол дүүргийн .. дүгээр хороо, ...дугаар хороолол, ... байр, .. тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Э.. Б..ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагатай харилцан тооцогдох үндэслэлээр гаргасан сөрөг нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэж хуулийн хүчин төгөлдөр болсон магадлал байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6 дахь хэсэгт заасан “нэхэмжпэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн ... шийдвэр... байгаа” үндэслэлээр нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117.1 дэх хэсэгт “65.1.3 - 65.1.8-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу сөрөг нэхэмжлэлийн хувьд хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ.

 

5.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Гэр бүлийн маргаантай асуудал хэлэлцэж эхлэхээс өмнө 1 жил 3 сарын өмнө тухайн орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ хийгдэж компанид шилжсэн байсан. Улсын дээд шүүхийн шийдвэрээр сөрөг нэхэмжлэл гаргасан 80 000 000 төгрөгийг асуудал шийдэгдсэн. Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах байдлаар сөрөг нэхэмжлэл гаргах нь нэгэнт шүүхээр шийдвэрлэгдсэн асуудлыг дахин шийдвэрлүүлэх гээд байна. Тиймээс сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй, шүүх энэ асуудлыг шийдсэн. Энэ асуудал нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар шийдэгдэх боломжтой гэв.

6.Нэхэмжлэгчээс: А... ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ, компаний дүрэм /хх 7-9/, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх 9/, мөнгө шилжүүлсэн баримт /хх 10/, 2018-08-10-ний өдрийн зээлийн гэрээ, Голомт банкны цахим гүйлгээний баримт /хх 13-16/, Баянгол дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэсийн 559 тоот албан бичиг, хавсаргасан баримт /хх 26-40/,

Хариуцагчаас: E..гийн паспортын хуулбар /хх 63/, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /хх 64-67/, банкны дансны хуулга /хх 68-99/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5-р сарын 31-ний өдрийн 1407 дугаар шийдвэр /хх 110-112/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021-9-03-ны өдрийн 1356 дугаар магадлал /хх 113-116/, Дээд шүүхийн 2021-10-22-ны өдрийн 722 дугаар тогтоол /хх 117/, E..д орсон орлогын тооцоо /хх 118-120/ зэрэг нотлох баримтуудыг тус тус гаргасан байна.

                                             ҮНДЭСЛЭХ нь:

1.Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай А... ХХК-ний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.  

2.Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

А.. ХХК нь E...-тэй 2018 оны 8-р сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 100 000 000 төгрөгийг зээлүүлэхээр тохирч, тухайн өдрөө Голомт банкны цахим үйлчилгээгээр шилжүүлсэн байна.

E... нь тухайн өдөр улсын бүртгэлийн Ү-2205... дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн ...-р хороо, ...-р хороолол, .. байрны ... тоот 3 өрөө байрны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.

Компани зээл олгосноор ажилтан E... тогтвор суурьшилтай 10 жил ажиллах, 2020 оны 9-р сараас зээлийг төлж эхлэх, зээлдэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас гэрээг цуцлах тохиолдолд зээлийн хөрөнгөөр худалдан авсан хөрөнгийг, эсхүл зээлийн дүнтэй ижил хэмжээтэй хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлэхээр тохирчээ.

Харин  E... нь эрүүгийн хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн, улмаар компани түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан, нөгөө талаас, зээлийн гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2,  110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлэх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог.

E... нь 20. ..оны 7-р сарын 30-ны өдөр А... ХХК-тай “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулж өөрийн өмчлөлийн Б.. дүүрэг, ...р хороо, ..-р хороолол, Хасбаатарын гудамж, ... байр, ... тоот 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг А.... ХХК-ийн өмчлөлд шилжүүлжээ. 

Өмчлөгч А... ХХК нь өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр эзэмших, ашиглах, захиран зарцуулах, бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ”...бид хамтын мөнгөөр орон сууцыг худалдан авсан гэж тайлбарладаг боловч татгалзлаа баримтаар нотлоогүй байна.

3. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4. Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

Э.Б..э нь "А.." ХХК болон E.. нарын хоооронд байгуулсан 2020 оны 07 сарын 30-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2018 оны 08 сарын 14-ний өдрийн зээлийн гэрээг үндэслэн хийсэн, надаас зөвшөөрөл аваагүй, гэр бүлийн дундын эд хөрөнгийг хуваахаас зайлсхийсэн хүчин төгөлдөр бус гэж маргажээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6 дахь хэсэгт заасан “нэхэмжпэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн ... шийдвэр... байгаа” үндэслэлээр нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117.1 дэх хэсэгт “65.1.3 - 65.1.8-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2021/01407 дугаар шийдвэрээр E.., Э.Б. нарын гэ..рлэлтийг цуцалж, маргаж байгаа орон сууцыг гэрлэгчийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө гэж дүгнэн 80 000 000 төгрөг гаргуулж Э.Б...д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1356 дугаар магадлалаар орон сууцыг дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө гэж үзээгүй, харин хүүхдүүдийг орон байраар хангах зорилгоор 80 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн, магадлал хүчин төгөлдөр болсон байна.

Энэ тохиолдолд орон сууцыг А... ХХК-ний өмчлөлд шилжүүлсэн худалдах, худалдан авах гэрээ хийхдээ Иргэний хуулийн 128-р зүйлийн 128.2 дахь хэсэгт зааснаар Э.Б...ийн зөвшөөрлийг авах байсан гэж үзэхгүй,  нөгөө талаас, зээлийн гэрээг үндэслэн дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэх үндэслэлгүй.

Шүүхийн шийдвэр, магадлалаар гэрлэгчийн дундаа хамтран өмчлөх хөрөнгийн маргааныг шийдвэрлэснийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргасан хэргийг шийдвэрлэсэн буюу хүчин төгөлдөр шийдвэртэй гэх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл шүүх хуралдааны шатанд тогтоогдсон гэж үзэхгүй.

Нөгөө талаас, энэ маргаантай хэргийг шийдвэрлэхэд гуравдагч этгээд Ed....-гийн эрх ашиг хөндөгдөөгүй байна.

Хэрэгт авагдсан Баянгол дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн 559 тоот албан бичиг, хавсаргасан баримтууд /хх 26-40/, E...гийн паспортын хуулбар /хх 63/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх 64-67/, банкны дансны хуулга /хх 68-99/, E...-д орсон орлогын тооцоо /хх 118-120/ зэрэг баримтууд нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй байна. 

5.Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 657 950 төгрөг, хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахдаа 648 000 төгрөг тус тус төлсөн байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 70.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч 70 200 төгрөгийн хураамж төлөх байсан боловч 587 750 төгрөгийг илүү төлжээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 58-р зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, илүү төлсөн 587 750 төгрөгийг буцаан гаргуулж олгохоор шийдвэрлэлээ. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул хураамжид төлсөн 648 000 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээх нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1,  115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

 

                                          ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Б..., түүний гэр бүлийн гишүүдийг А... ХХК-ний өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205... дугаарт бүртгэгдсэн, Б... дүүргийн ...-р хороо, ...-р хороолол, ... байрны ... тоот сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлсүгэй.

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан   Ал... ХХК, E...нарын хооронд 20... оны 07 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай Э.Б...ийн нэхэмжлэлийг сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 58-р зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид Ал... ХХК-иас төлсөн 70 200 төгрөг, хариуцагч Э.Бо..ээс төлсөн 648 000 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Э.Б...ээс 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, улсын орлогоос 587 750 төгрөг гаргуулж А...ХХК-д тус тус олгосугай. 

 

4.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэй.

 

            

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Р.АЛТАНТУЯА