Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2017/ШЦТ/49

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах нарын бүрэлдхүүнтэй

Нарийн бичгийн дарга: Б.Чанцалдулам

     Улсын яллагч: Э.Нямбилэгт

Шүүгдэгч: И.Батсайхан, түүний өмгөөлөгч С.Ганбат

Шүүгдэгч: Б.Ариунжаргал, түүний өмгөөлөгч Э.Сайханаа,

Гэрч Ц.Равдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Батбаярын Ариунжаргал, Боржигин овогт Ишкагийн Батсайхан нарт холбогдох 201708000022 тоот хэргийг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд 1980 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, ам бүл 1, Говьсүбмэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Мөнхийн 08 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

урьд Дундговь аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 152 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар, Говьсүбмэр аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 03-ны өдрхийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар3 жил 6 сарын хорих ялаар, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар, Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 8 дугаартай шийтгэх тогоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 02 дугаар сарын 14-нд хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овгийн Батбаярын Ариунжаргал /РД:ЗБ80050712/

 

Монгол улсын иргэн, Дархан-Уул аймагт 1979 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Авто засварчин, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж АОС 57/1-р байрны 01 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Боржигин овгийн Ишкагийн Батсайхан /РД:ТЕ79122579/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

    Шүүгдэгч Б.Ариунжаргал нь 2017 оны 01 дүгээр сарын 14-ний шөнийн 01 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, Төмөр замын 16 дугаар зөрлөгт байрлах Улаанбаатар, Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай автозамын 495/178 дугаартай километрийн шонгийн орчимд өөрийн өмчлөлийн Hyundai porter маркийн 26-91 УНЭ улсын дугаартай тээьрийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 6.3, 11.1 дэххэсэгт заасныг зөрчсөний улмаас иргэн И.Батсайханы жолоодон явж байсан Toyota prius маркийн 17-04 УБӨ улсын  дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч О.Зундуй, жолооч И.Батсайхан нарын бие махбодид хүнд гэмтэл, зорчигч Д.Жаргалмаа, Б.Мядагмаа, Д.Оюун-Эрдэнэ нарын бие махбодид хөнгөн гэмтэл, иргэн И.Батсайханы тээврийн хэрэгсэлд 7.070.400 төгрөгийн хохирол тус тус учруулсан зам тэврийн осол гаргасан,

Шүүгдэгч И.Батсайхан нь 2017 оны 01 дүгээр сарын 14-ний шөнийн 01 цагийн үед Говьсүбмэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, Төмөр замын 16 дугаар зөрлөгт байрлах Улаанбаатар, Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай автозамын 495/178 дугаартай километрийн шонгийн орчимд өөрийн өмчлөлийн Toyota prius  маркийн 17-04 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасныг зөрчсөний улмаас иргэн Б.Ариунжаргалын жолоодон явж байсан Hyundai porter маркийн 26-91 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч О.Зундуйн бие махбодид хүнд гэмтэл, зорчигч Д.Жаргалмаа, Б.Мядагмаа, Д.Оюун-Эрдэнэ жолооч Б.Ариунжаргал нарын бие махбодид хөнгөн гэмтэл, иргэн Б.Ариунжаргалын тээврийн хэрэгсэлд 1.760.000 төгрөгийг хохирол тус тус учруулсан зам тээврийн осол гаргасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын талаар. Үүнд:

 

     Шүүгдэгч Б.Ариунжаргал шүүхийн хэлэлцүүлэгт:

...би 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр цагийг нь санахгүй байна, дүү хагалгаанд орлоо гэхээр нь яараад хотоос гарсан. Хотоос гарсан цагаа санахгүй байна. 23-24 цагийн үед Болор цайны газар хоол идчихээд хөдөлсөн. 16 дугаар зөрлөгийн ойролцоо явж байхад моторын улаан гэрэл анивчиж эхэлсэн. Тэгээд Мөнхбатыг масло аваад ир, машины улаан гэрэл анивчаад байна, би  өөдөөс чинь явж байя гэсэн. Гэтэл гэнэт машин тоггүй болоод унтарсан. Тэгээд машинаа өөрийнх нь инерцээр замын хажуу руу гаргаад машинаас буух гэтэл урдаас приүс маркийн хурц гэрэлтэй машин өнгөрсөн. Дахиад хаалгаа нээх гэтэл түс тас гэсэн дуу гарсан. Нэг мэдсэн машин өөр тийшээ хараад зогсож байсан гэх мэдүүлэг.

 

     Шүүгдэгч И.Батсайхан шүүхийн хэлэлцүүлэгт:

2017 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө Улаанбаатар хотоос 4 хүнтэй гараад Болор цайны газар зогссон. Манай найз Лхагваа миний урд явж байсан болохоор найзруугаа залгаад хаана явж байна гэхэд 150 дээр явж байна гэсэн. Би болор цайны газраас дээрээс хөдөлж байна удаан яваарай гэж хэлсэн. Шөнө явж байсан болохоор ард талын зорчигч эгч битгий хурдан давхиарай гэж хэлсэн. Би нээх хурдан явдаггүй юм аа гэж хэлээд Улаанбаатар хотоос гарсан. 16 дугаар зөрлөгийн хажууд ирэхэд хурц гялбаанд ороод тоормос гишгээд гялбаанаас гартал цагаан юм гарч ирсэн. Би өөрийнхөө тал руу рүлээ дарахад цагаан өнгийн юм мөргөөд зам дээр хот руу хараад зогссон байсан. Зогсоод хартал портер машин байсан. Дотроос нь хоёр хүн бууж ирсэн. Тэгээд зорчигч нараа битгий хөдлөөрэй, аяархан хөдлөөрэй гэж хэлээд машинаас буулгасан. Хамт явж байсан хүмүүс маань хүнд гэмтэл аваагүй байсан. Миний ард сууж явсан О.Зундуй гэх зорчигч юу мөргөсөн юм мэдэхгүй ахаа миний хамраас цус гараад байна гэхээр нь сандрахгүй тайван байгаарай гэж хэлсэн. Би өөрөө ямар ч хөдөлгөөнгүй болсон байсан. Миний гуя руу хөндлөн турба зоогдоод орсон байсан. Би портерийн жолоочийг ядаж ардаа юм тавьчихгүй дээ гэж хэлэхэд тавих юм байхгүй пиздаа минь гэж хэлсэн. Би 2 цаг гаруй хугацаанд машиндаа хөдлөх боломжгүй байсан. Намайг Онцгой байдлын аврах хүмүүс ирж гаргаж авсан. Тэгээд эмнэлэг рүү очиход О.Зундуй байсан. Дараа нь сураг сонсоход миний урд манай найз Дорноговь аймаг руу явж байсан. Маргааш нь над руу утсаар залгаад наад портер чинь замын голд зогсож байсан. Би мөргөнгөө алдаад хажуугаар нь гарсан. Гэтэл машинаас нэг хүүхэн бууж ирээд масло асуусан. Тэгэхээр нь юу гээд солиороод багаа юм, машинаа холдуулаач гэж уурлаад явсан гэж хэлсэн. Дараа нь Лхагваа над руу залгаад зам дээр машин байна гэж хэлэх гэж байсан боловч миний утасны цэнэг дууссан байсан болохоор надтай холбогдож чадаагүй. Зөөлөн явж байсан тулдаа гялбаанд ороод портер машиныг мөргөсөн. гэх мэдүүлэг

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Зундуй мөрдөн байцаалтын шатад мэдүүлэхдээ:

...2017 оны 01 дүгээр сарын 13-ны орой 23 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос Дорноговь аймаг орохоор Приус-20 маркын таксинд суусан. Улсын дугаарыг нь хараагүй, жолооч нь жоохон махлагдуу ах байсан. Надаас гадна 3 эмэгтэй байсан. Тэр машины жолооч ах таксинд явдаг гэж ярьж байсан. Тэгээд урагшаа Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай замаар явсан. Жолооч ах 100 орчим км цагийн хурдтай явж байсан. Замдаа Болор цайны газар зогсоод бие засаад хөдөлсөн. Би жолоочийн арын суудал дээр унтаад явсан.Тэгээд нэг сэрэхэд толгой өвдөөд нүүр нил цус болсон байсан. Хамт явсан эгч нар аваар болсон, одоо эмнэлэг ирж байгаа гайгүй юу гэж байсан. Эмнэлэг дээр ирээд зам дээр зогсож байсан Портер машины араас мөргөсөн гэж мэдсэн. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр эмнэлгийн машинаар Улаанбаатар хотод ГССҮТ-д гавал тархиын тасагт ирж эмчлүүлсэн. Эмчилгээнд гарсан зардлыг бүрэн барагдуулах юм бол гомдол санал гээд байх зүйлгүй. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Оюун-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...2017 оны 01 дүгээр сарын 13-ны орой дүү Жаргалмаагийн хамт Замын-Үүд явахаар Замын-Үүд Улаанбаатар хоёрын хооронд таксинд явдаг Приус 20 маркийн 17-04 УБӨ улсын дугаартай автомашинд суугаад Замын -Үүд чиглэлд явсан. Дүү бид 2-с гадна 1 хүүхэн, 1 залуу жолоочоос гадна сууж явсан. Би урд талын суудалд суугаад явж байсан. Замдаа Болор цайны газар дээр зогсоод хөдөлсөн. Миний нойр хүрээд байсан, жолооч ах унтвал унт би сэргэг гэж хэлж байсан. Тэгээд би унтаад өгсөн байна лээ нойрон дунд нэг хүчтэй юм толгойруу цохиод авах шиг болсон цочоод эргээд дүү Жаргалмааруу харсан хамраас нь цус гарч байсан. Хажууд нь сууж явсан танихгүй залуу орилоод байсан. Тухайн үед юу болсон талаар ойлгоогүй. Жолооч ах толгой чинь эргээд байгаа юмуу буцаад суу миний дүү гэж хэлж байсан. Тэгээд жоол сууж байгаад толгой гайгүй болохоор нь буугаад харсан чинь миний сууж явсан машин юм мөргөсөн байсан. Мөн нэг Портер машин замаас гарсан зогсож байсан. Эмчилгээ хийлгэсэн 500.000 орчим мянган төгрөг болсон баримт нь байгаа. Мөн цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн энэ бүгдийг нэхэмжилнэ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Жаргалмаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...2017 оны 01 дүгээр сарын 13-ны орой 23 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос Замын-Үүд орохоор тендерийн машинд суугаад хөдөлсөн. Мөн манай эгч Оюун-Эрдэнэ хамт явсан. Бид 2-с гадна 1 залуу 1 хүүхэн сууж явсан. Замдаа Болор цайны газар зогсоод бие засаад хөдөлсөн. Жолооч ахад хурдан явж болохгүй шүү дотор муухайраад байна гэхэд ах нь хурдан яваагүй 60 км цагийн хурдтай явж байна гэж байсан. Би Болор цайны газраас хөдлөөд унтаад өгсөн. Нэг мэдсэн машинаас буусан хамраас цус гоожсон байсан. Миний хажууд сууж явсан залуу ёолоод байсан. Сүүлд гайгүй болоод миний сууж явсан машин юм мөргөсөн гэдгийг мэдсэн. Эмчилгээнд гарсан зардал болон бусад зардлаа нэхэмжилнэ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61 дугаар хуудас/

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Мядагмаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр бараандаа явахаар Замын-Үүд явдаг Истана машинтай ярьсан байсан чинь миний машины хүн дүүрэхгүй байна. Найдвартай машинд суулгаад өгье гэсэн. Тэгээд орой 23 цаг өнгөрч байхад Сансарын колонк дээрээс Приус 20 маркийн машин ирж авсан. Тэр машинд надаас гадна 2 эмэгтэй, 1 залуу суусан байсан.  Тэгээд урагшаа Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай замаар явсан. Би жолоочийн эсрэг талын хойд суудалд сууж явсан. Замдаа Болор цайны газар зогсоод бие засаад хөдөлсөн. Би машинд суугаад унтаад өгсөн. Нэг мэдсэн хүмүүс орилоод тас гэсэн чимээ гарсан хойд талын суудалд сууж явсан залуу нэг муухай орилсон. Тэгээд сэрсэн чинь машин урд талаараа юм мөргөсөн жолооч рүлдээ хавчуулагдаад огт хөдөлж чадахгүй байсан. Би машинаас буугаад хартал цагаан өнгийн Портер машин зам руугаа харсан зогсож байсан. Би тухайн үед зүг чигийн баримжаа алдсан байсан. Машинууд хаашаа хараад зогсож байгааг хэлж мэдэхгүй байна. Замын зардалд 40

.000 төгрөг буцаж ирсэн замын зардал 15.000 төгрөг, бариачид 5 хоног бариулсан 50000 төгрөг нийт 105.000 төгрөг нэхэмжилж байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-64 дугаар хуудас/

 

Гэрч Т.Баярсайхан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Миний санаж байгаагаар 16-р зөрлөгийн хойд талд буюу буюу Улаанбаатар талд цагаан өнгийн Портер машинтай таарсан. Надтай нэг машин зөрж өнгөрөөд цагаан өнгийн зүйл харагдахаар нь тормозоо гишгээд зогссон. Портер машин миний явж байсан эгнээг голлоод зогсож байсан. Би тухайн машинруу ойртоод очсон чинь тэр машины баруун гар талын хаалганаас нэг эмэгтэй бууж ирээд масло байна уу гээд асуухаар нь би уурлаад эвдэрсэн юм бол замаасаа гарга, ардаа тэмдэг тавихгүй гэрлээ асаахад яадаг юм бэ гээд ууралсан чинь тэр машины жолооч машинаа асаагаад засмал замын баруун гар шороон хөвөөрүү гаргасан. Тэр машин асаалттай байсан унтраалттай байсан эсэхийг би мэдэхгүй байна. Ардаа ямар нэгэн гэрэлгүй цацруулагч юу ч байгаагүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар хуудас/

 

Гэрч Д.Лхагвабаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Би төмөр замын 16-р зөрлөг өнгөрөөд явж байхад зам дээр цагаан өнгийн жижиг ачааны машин ертөнцийн зүгээр урагшаа харсан засмал зам дээр замаа чөлөөлөөгүй зорчих хэсэг дээр зогсож байсан. Тухайн үед би мөргөх шахаад хажуу талаар нь тойроод гарсан. Тухайн үед тэр машин ардаа ослын тэмдэг болон ямар нэгэн эд зүйл тавиагүй байсан. Ардаа цацруулагч хүртэл байхгүй байсан. Тэгээд би араас явж байсан Ганбаа ахад зам дээр замаа чөлөөлгүй машин зогсож байна шүү цуг яваа жолооч нартаа анхааруулаарай гэж хэлсэн. Мөн миний араас явж байсан Батсайханд хэлэх гэсэн боловч утас нь холбогдоогүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 68 дугаар хуудас/

 

Гэрч Б.Пүрэвжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...2017 оны 01 дүгээр сарын 13-наас 14-ний шилжих орой харанхуй болсон байхад Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймаг орохоор нөхөр Ариунжаргалын хамт Портер маркийн 26-91 УНЭ улсын дугаартай цагаан өнгийн жижиг ачааны машинаар гарсан. Хотоос гарахад цаг хэд болж байсныг сайн мэдэхгүй байна. Замдаа Болор цайны газар зогсоод хоол идээд хөдөлсөн. Тэгээд 16 орох гээд явж байхдаа Ариунжаргал Мөнхбаттай яриад масло аваад өөдөөс гараад ир гэж хэлээтэх маслын улаан гэрэл асаад байна гэж хэлсэн. Би Мөнхбатын утас руу залгаад Ариунжаргалын чихэн дээр утсаа бариад яриулсан. Ариунжаргал машинаа өөрөөр нь өнхрүүлээд баруун гар талын шороон хөвөөн дээр гаргаад зогсоосон. Тэгээд машиныхаа аваарыг асаах гэсэн боловч машин ямар ч тог цахилгаангүй болсон байсан. Тэгээд урд талаас хурц гэрэлтэй машин зөрөөд өнгөрсөн. Тэгээд буухын завдалгүй араас машин ирээд мөргөсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-70 дугаар хуудас/

 

Гэрч Б.Мөнхбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...2017 оны 01 сарын 14-ний 01 цаг 13 минутанд Ариунжаргал надруу залгаад Улаанбаатар хотоос гараад явж байсан машин маслогүй болоод 16-р зөрлөгийн урд талд зогсож байна. Масло дөхүүлээд өгөөч гэсэн. Тухайн үед би аваараа татсан юмуу гэсэн чинь аккумлятор суусан, машин цахилгаангүй болсон гэж хэлсэн. Тэгээд би мотоциклио асаагаад колонк орж масло авчихаад замын цагдаагийн пост ороод мотциклио үлдээгээд замын машинд гар өргөөд суугаад явсан. Тэгээд 16-р зөрлөг рүү дөхөж явсан чинь машинууд цувраад зогссон аваарын гэрлээ асаасан байгаа харагдсан. Би сууж явсан машиныхаа жолоочид манай хэд энэ хавьцаа байгаа гэсэн аваар гарсан юм биш биздээ гэж хэлж байсан. Тэгээд наанаас нь яваад очсон чинь Ариунжаргалын Портер машин замаасаа гараад зүүн хойшоо харсан байдалтай мөн Приус 20 маркийн машин засмал зам дээрээ хойшоо харсан байдалтай хамар хэсэг мөргүүлсэн байсан гэсэн мэдүүлэг /х.х-ийн 71 дүгээр хуудас/

 

Гэрч Ц.Равдан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Портер автомашины араас Приус 20 маркийн автомашин мөргөж зам тээврийн осол гаргасан дуудлаганд бүрэлдхүүний хамт очиж үзлэг хийсэн. Портер машин мөргөгдөөд замынхаа баруун гар талруу гарсан байсан. Араас мөргөсөн Приус 20 маркийн автомашин зам дээрээ явж байсан чиглэлийнхээ эсрэг чиглэлд хамар харсан байдалтай байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 72 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1682 дугаартай дүгнэлтэнд:

-О.Зундуйн биед дух ясны баруун хэсгээс доош баруун ухархайн дээд хана, суурь ясны бага далавч, зүүн их далавчийг хамарсан шугаман хугарал, баруун зүүн тал гаймровын хөндийн урд болон арын хана, баруун зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн ханын нийлмэл хугарал, баруун тал бөмбөлгийн духны хэсгийн хатуу бүрхүүл дээрх цусан хураа, тархи доргилт, баруун зулай духанд шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, дух баруун хацарт зулгарал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 3.1.2, 3.13-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

-Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. Дүгнэлт гаргасан шинжээч эмч М.Золжаргал гэсэн дүгнэлт. /хх-ийн 93-р хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1683 дугаартай дүгнэлтэнд:

-И.Батсайханы биед баруун дунд чөмөгний зөрөөтэй ил хугарал баруун богтос ясны дээд 1/3, баруун шилбэ, тахилзуур ясны дээд 1/3 дэсгийн далд зөрөөтэй хугарал, дух баруун гуянд шарх, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 3.1.20-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

-Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. Дүгнэлт гаргасан шинжээч эмч М.Золжаргал гэсэн дүгнэлт. /хх-ийн 96-р хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1686 дугаартай дүгнэлтэнд:

-Д.Жаргалмаагийн биед тархи доргилт, уруулд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна.

-Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан шинжээч эмч М.Золжаргал гэсэн дүгнэлт. /хх-ийн 99-р хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 1679 дугаартай дүгнэлтэнд:

-Б.Мядагмаагийн биед дархи доргилт, зүүн бугалга, зүүн шилбэ, баруун шилбэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна.

-Цаашид энгийн хөдөлмөрийн чавдарын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан шинжээч эмч М.Золжаргал гэсэн дүгнэлт./хх-ийн 102-р хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 1685 дугаартай дүгнэлтэнд:

-Д.Оюун-Эрдэнийн биед дархи доргилт, хамрын нуруу, баруун сарвуунд зулгаралт, баруун тохойнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна.

-Цаашид энгийн хөдөлмөрийн чавдарын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан шинжээч эмч М.Золжаргал гэсэн дүгнэлт. /хх-ийн 105-р хуудас/

 

Говьсүмбэр аймгийн шүүхийн шинцилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 54 дугаартай дүгнэлтэнд:

-Б.Ариунжаргалын биед цээжний баруун талын 7-р хавирганы зөрөөгүй цуурал, зүүн бөөрний байрлал орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна.

-Цаашид энгийн хөдөлмөрийн чавдарын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Л.Жаргалтогтох гэсэн дүгнэлт. /хх-ийн 108-р хуудас/

 

Говьсүмбэр аймгийн шүүхийн шинцилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 55 дугаартай дүгнэлтэнд:

-Б.Пүрэвжаргалын биед зүүн өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.1.6-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 

-Цаашид энгийн хөдөлмөрийн чавдарын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Л.Жаргалтогтох гэсэн дүгнэлт /хх-ийн 110-р хуудас/

 

Говьсүмбэр аймгийн шүүхийн шинцилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 13 дугаартай дүгнэлтэнд:

  • Шинжилгээнд ирүүлсэн Б.Ариунжаргалын гэх цусанд спиртийн алкоголь

илэрсэнгүй. шинжээч эмч Ж.Жаргалан гэсэн дүгнэлт /хх-ийн 112-р хуудас/

 

Говьсүмбэр аймгийн шүүхийн шинцилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 14 дугаартай дүгнэлтэнд:

  • Шинжилгээнд ирүүлсэн И.Батсайханы гэх цусанд спиртийн алкоголь

илэрсэнгүй. шинжээч эмч Ж.Жаргалан гэсэн дүгнэлт /хх-ийн 114-р хуудас/

 

            Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч цагдаагийн ахмад Д.Батхуягийн 2017 ооны 01 сарын 30-ны өдөр гаргасан дүгнэлтэнд:

- Хюндэй Портер маркийн 26-91 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Ариунжаргал нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 6.3 “Ослын зогсолтын тэмдгийг бусад жолоч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газар дотор 15 метрээс багагүй зайд байрлуулна гэснийг” мөн Замын хөдөлгөөний дүрмийн 11.1 дэх заалт “ Жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлалагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсоно” гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

- Тоёота Приус 20 маркийн 17-04 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч И.Батсайхан нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

- Б.Ариунжаргал нь 1069072 дугаартай В ангиллын жолооны үнэмлэх, И.Батсайхан нь 223082 дугаартай В ангиллын жолооны үнэмлэх хүчинтэй байна.

- Хюндай Портер маркийн 26-91 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Ариунжаргал нь хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлөөгүй, ослын зогсолтын тэмдгийг хэрэглээгүй, Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу байрлуулаагүй зэргээс зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт /хх-ийн 117 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ¹1569 дугаартай дүгнэлтэнд:

- Шинжилгээнд ирүүлсэн Хюндай Портер маркийн 26-91 УНЭ улсын дугаартай автомашины урд бамбай салсан. Бүхээгний урд буланд газраас дээш 70-106 см байд байрлах хэсэгт 36Х20 см хэмжээтэй гэмтэлтэй. Гэмтэлтэй хэсэгт будгийн ажилбар хийгдсэн байх тул удсан байх үндэслэлтэй. Ачааны тэвшний арын хашлаганы зүүн булан хэсэгт 31Х36 см хэмжээтэй гэмтэлтэй, зүүн хойд гэрлийн 40Х15см хэмжээтэй суурь урагш чиглэлд гулзайж, гэрлийн гэр бүрхүүл, чийдэнгийн шил хагарсан зэрэг эвдрэл гэмтэл нь хойноос урагш чиглэлд хатуу зүйлтэй харилцан үйлчлэхэд үүссэн байх үндэслэлтэй. Будаг халцарсан хэсгээр зэврэлтгүй, тоос шороо мэт зүйлээр бохирлогдоогүй зэрэг шинж тэмдэгт үндэслэн дээрх гэмтэл үүсээд удаагүй байх үндэслэлтэй. Бүхээгний зүүн талын доод буланд 48-76 см зайд байрлах хэсэгт 26Х28см хэмжээтэй хонхойж, дагуу чигт дээр доор байрлалд 2 зурагдсан мөр үүссэн, зурагдсан мөр булан хэсгээр хонхойж нугарсан, доод зураглсан мөрөнд босоо чиглэлд хар өнгийн зурагдсан мөр үүссэн зэрэг шинж тэмдгээс үндэслэн хойноос урагш болон зүүн талаас босоо чиглэлд 2-с дээш удаа хатуу ирмэгтэй зүйлтэй болон хар өнгийн гадаргуутай хатуу зүйлтэй тус тус харилцан үйлчлэхэд үүссэн байх үндэслэлтэй.

  • Хюндай Портер маркийн 26-91 УНЭ улсын дугаартай автомашины оврын

болон их гэрэл, ослын дохионы гэрлүүд асахгүй ажиллахгүй байна. Эргэх чиг заадаг дохионы гэрлийг ажллуулахад урд болон баруун хойд дохионы гэрлүүд асаж байна. Зүүн хойд гэрлийн чийдэнгийн шил хагарч спираль утаснууд тасарсан тул ажиллагааг тодорхойлох боломжгүй.

- Хюндай Портер маркийн 26-91 УНЭ улсын дугаартай автомашины жолооны дээд аппаратны гол хугарсан эвдрэлтэй. Урд дугуйнууд залагдахгүй. Зүүн хойд дугуйн тоормосны тэлэгч битүүмжлэл алдаж ажиллахгүй. Энэ гэмтэл нь ашиглалтын явцад үүснэ. Бусад дугуйн тоормосны тэлэгч хавчигчууд ажиллаж байна. Автомашин явахгүй, зориулалтын багажгүй тул тоормосны хүсний үзүүлэлтийг тодорхойлох боломжгүй. Дүгнэлт гаргасан Автотехникийн шинжилгээний лаборторийн эрхэлэгч цагдаагийн дэслэгч Г.Цэндсүрэн гэжээ. /хх-ийн 129-131 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 04 дугаар сарын 04-ны өдрийн ¹1721 дугаартай дүгнэлтэнд:

- Шинжилгээнд Тоёота Приус 20 маркийн 17-04 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд бамбай хугарсан, баруун урд талын гэрэл байхгүй, баруун урд талын амартизатор гулзайсан, урд салхины шил хагарсан, баруун урд талын далаа, баруун урд талын хаалга шахагдаж хэлбэр дүрсээ алдсан, баруун урд талын хаалганы цонхны шил хагарсан, жолооны хүрд шахагдаж гулзайж салсан, урд салон хагарсан, жолооны хүчлүүр тоормосны шингэн хадгалах сав хагарч битүүмж алдагдсан зэрэг их хэмжээний эвдрэл гэмтэлтэй байна.

  • Тоёота Приус маркийн 17-04 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн

жолооны хүрд шахагдаж , гулзайж салсан, тоормосны хүчлүүр шахагдаж, тоормосны шингэн хадгалах сав хагарч битүүмж алдагдсан тул жолооны болон тоормосны механизмын ажиллагааг шалгах боломжгүй байна.

  • Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгү болно. Дүгнэлт

гаргсан Автотехникийн лаборторын шинжээч, цагдаагийн дэслэгч С.Мөнхдалай гэжээ. /хх-ийн 140-148 дугаар хуудас/

 

            Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 008/026 дугаартай дүгнэлтэнд:

- Хэргийн газарт засмал зам дээр үлдсэн гэх авто машины дугуйн тоормосны мөр нь хувийн онцлог шинж тэмдэггүй тул Тоёота Приус 20 маркийн 17-04 УБӨ улсын дугаартай авто машины дугуйн мөртэй харьцуулан шинжлэх боломжгүй. Дүгнэлт гаргасан ГСА-ийн ШША-ны криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Г.Мөнхсайхан гэжээ. /хх-ийн 162-163/

 

            2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ¹151 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  • Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 85.1 “Шинжээч хийсэн

шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийнхээ хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, түүнийгээ өөрөө хариуцна” гэсэн байдаг тул өмнөх гаргасан шинжээчийн гаргасан дүгнэлтүүдийг үндэслэлтэй, үндэслэлгүй эсэхэд хариулт өгөх боломжгүй байна.

- Хюндай Портер маркийн 26-91 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Ариунжаргал нь МУ-н ЗХД-ийн 6.3 дахь заалт “Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна.” Мөн дүрмийн 11.1 дэх заалт “Жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй бол түүний захруу аль болох шахаж зогсоно.” Гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

  • Тоёота Приус маркийн 17-04 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн

жолооч И.Батсайхан нь МУ-н ЗХД-ийн 9.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

  • Портер маркийн 26-91 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн

жолооч Б.Ариунжаргалын зогсолт нь зайлшгүй зогсолт биш зорчих хэсгийг бүрэн чөлөөлөх боломжтой байсан.

  • Приус 20 маркийн суудлын автомашин дотроо 5 зорчигчтой /том хүнтэй/

тормосолож 19, 20 метр яваад зам тээврийн осол гаргасан тул хурдыг тодорхойлох боломжгүй юм. Дүгнэлт гаргасан цагдаагийн хошууч б.Гомбосүрэн, цагдаагийн ахмад Б.наранцогт, цагдаагийн хошууч Д.Алтайбаатар гэжээ.

 

Замын цагдаагийн албаны 2017 оны 04 сарын 28-ны өдөр гаргасан ¹166

дугаартай дүгнэлтэнд:

  • Монгол улсын Эрүүгийн байгцаан шийтгэх хуулийн 85.1 “Шинжээч хийсэн

шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийнхээ хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, түүнийгээ өөрөө хариуцна” гэсэн байдаг тул Говьсүмбэр аймгийн Замын цагдаагийн ахлах зохицуулагч цагдаагийн ахмад Д.Батхуягийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан шинжээчийн гаргасан дүгнэлтүүдийг үндэслэлтэй, үндэслэлгүй эсэхэд хариулт өгөх боломжгүй байна.

 

  • Монгол улсын Эрүүгийн байгцаан шийтгэх хуулийн 85.1 “Шинжээч хийсэн

шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийнхээ хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, түүнийгээ өөрөө хариуцна” гэсэн байдаг тул Замын цагдаагийн газрын захиргаа удирдлагын хэлтсийн сургалтын ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Б.Гомбосүрэн, мөн хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Б.наранцогт, ЖШУХ-ын техникийн шинжээч цагдаагийн хошууч Д.Алтайбаатар нарын гаргасан 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 151 дугаартай  дүгнэлтүүдийг үндэслэлтэй, үндэслэлгйү эсэхэд хариулт өгөх боломжгүй байна.

  • Портер маркийн 26-91 УНЭ улсын дугаартай автомашины жолооч

Б.Ариунжаргал нь МУ-н ЗХД-ийн 6.3-т заасан “Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна.” Мөн дүрмийн 11.1 лэх заалт “Жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй бол түүний захруу аль болох шахаж зогсоно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 

  • Приус маркийн 17-04 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч

И.Батсайхан нь МУ-н ЗХД-ийн 9.1-д заасан “Жолооч хэдэлгээний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

  • Портер маркийн 26-91 УНЭ улсын дугаартай автомашины жолооч

Б.Ариунжаргалын зогсолт нь зайлшгүй зогсолт биш хавтаст хэрэгт авагдсан схем зураг, фото зураг, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас харахад замаа бүрэн чөлөөлөх боломжтой байна.

  • Приус 20 маркийн автомашин дотроо 5 зорчигчтой тоормосложр 19,20

метр яваад юм мөргөөгүй бүрэн зогсолт хийсэн гэж хийсвэрээр бодож хурдыг тодорхойлбол: /барьцалтын коэффициентыг асфальтан хуурай гэж үзээд 0.7-р тоормосны идэвхжилтийн коэффициентыг суудлын автомашинд 1.2-р тус тсу сонгож авлаа. Ашиглэсэн ном Е.П.Даниовын автомашинтай холбоотой хэргүүд/ Дүгнэлт гаргасан цагдаагийн ахмад Б.Батзориг, Д.Батзориг, Н.Шинэбаатар, Ш.Ариун-Эрдэнэ, Б.Баттүвшин гэжээ.

 

Үнэлгээ Консалтинг, Арвижих Эстимейт ХХК-иудын тээврийн хэрэгсэлд үнэлгээ тогтоосон акт /хх-ийн 153-160 дугаар хуудас/

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн187-190 дугаар хуудас/

 

            Шүүгдэгч Б.Ариунжаргалын урьд ял эдлэж байсан талаарх шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 192-205 дугаар хуудас/

 

            О.Зундуй, И.Батсайхан нарын өвчтөний түүхийн хуулбар, хохирлын тооцоо /1-р хх-ийн 218-246, 2-хх-ийн 1-15 дугаар хуудас/

 

            Д.Жаргалмаа, Д.Оюун-Эрдэнэ нарын хохирлын тооцоо /2-р хх-ийн 16-25 дугаар хуудас/

 

Б.Мядагмаа, Б.Ариунжаргал нарын хохирлын тооцоо /2-р хх-ийн 25-26 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судласан ба эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулж бэхжүүлсэн, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Б.Ариунжаргал, И.Батсайхан нарт эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ариунжаргал, И.Батсайхан  нарт /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Ариунжаргал нь 2017 оны 01 дүгээр сарын 14-ний шөнө 01 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, Төмөр замын 16 дугаар зөрлөгт байрлах Улаанбаатар, Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай автозамын 495/178 дугаартай километрийн шонгийн орчимд өөрийн өмчлөлийн Hyundai porter маркийн 26-91 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.3, 11.1 дэх хэсэгт заасныг зөрчсөний улмаас иргэн И.Батсайханы жолоодон явж байсан Toyota prius-20 маркийн 17-04 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч О.Зундуй, жолооч И.Батсайхан нарын бие махбодид хүнд гэмтэл, зорчигч Д.Жаргалмаа, Б.Мядагмаа, Д.Оюун-Эрдэнэ нарын бие махбодид хөнгөн гэмтэл, иргэн И.Батсайханы тээврийн хэрэгсэлд 7.070.400 төгрөгийн хохирол тус тус учруулсан зам тэврийн осол гаргасан,

Шүүгдэгч И.Батсайхан нь 2017 оны 01 дүгээр сарын 14-ний шөнийн 01 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, Төмөр замын 16 дугаар зөрлөгт байрлах Улаанбаатар, Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай автозамын 495/178 дугаартай километрийн шонгийн орчимд өөрийн өмчлөлийн Toyota prius  маркийн 17-04 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасныг зөрчсөний улмаас иргэн Б.Ариунжаргалын жолоодон явж байсан Hyundai porter маркийн 26-91 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч О.Зундуйн бие махбодид хүнд гэмтэл, зорчигч Д.Жаргалмаа, Б.Мядагмаа, Д.Оюун-Эрдэнэ жолооч Б.Ариунжаргал нарын бие махбодид хөнгөн гэмтэл, иргэн Б.Ариунжаргалын тээврийн хэрэгсэлд 1.760.000 төгрөгийг хохирол тус тус учруулсан зам тээврийн осол гаргасан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

 Харин шүүгдэгч Б.Ариунжаргалын өмгөөлөгч Э.Сайханаа нь шүүхийн хэлэлцүүлэгт “...А цэгийг тогтоогоогүй, шинжээчийн дүгнэлтээр хэргийн газар байсан тоормосны мөр приус-20 маркын автомашины тоормосны мөртэй тохирохгүй, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй, тиймээс Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх, шүүгдэгч И.Батсайханы өмгөөлөгч С.Ганбат нь шүүхийн хэлэлцүүлэгт “...И.Батсайхан нь Замын Хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан заалт зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт зөрүүтэй. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх санал тус тус оруулсан гаргасан боловч түүнийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

Хэргийн газрын үзлэгээр анх мөргөлдсөн А цэгийг тогтоохдоо гэрч Ц.Равдан нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлт “...тухайн хоёр машины зам дээр үлдсэн эд анги, тормосны мөр зэргээр тогтоосон...” гэх мэдүүлэг, мөн Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 008/026 дугаартай дүгнэлтэнд: Хэргийн газарт засмал зам дээр үлдсэн гэх авто машины дугуйн тоормосны мөр нь хувийн онцлог шинж тэмдэггүй тул Тоёота Приус 20 маркийн 17-04 УБӨ улсын дугаартай авто машины дугуйн мөртэй харьцуулан шинжлэх боломжгүй. гэж заасан, мөн техникийн шинжээчийн 3 удаагийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ариунжаргал, И.Батсайхан нар нь авто тээврийн хэрэгсэл ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байх тул уг хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Ариунжаргал, И.Батсайхан нараас хувь тэнцүүлэн 668 148 төгрөгийг гаргуулан хохирогч Дорноговь аймаг Замын-Үүд сум 2 дугаар баг Эрүүл мэндийн 2-7 тоотод ошин суух Оргодолын Зундуйд, 562 790 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, 6-80 тоотод оршин суух Дагвадоржийн Жаргалмаад олгох, 502 205 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо 19-640 тоотод оршин суух Дагвадоржийн Оюун-Эрдэнэд олгох, 105 000 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо 45-230 тоотод оршин суух Батсуурийн Мядагмаад тус тус олгохоор, шүүгдэгч Б.Ариунжаргалаас 13 780 900 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот Баянгол дүүрэг 5 дугаар хороо 57-203 тоотод оршин суух Ишкагийн Батсайханд, шүүгдэгч И.Батсайханаас 427 900, Hyundai porter маркийн 26-91 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл үнэ болох 1 760 000  төгрөг гаргуулж Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Мөнхийн 08 тоотод оршин суух Б.Ариунжаргалд олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Ариунжаргал, И.Батсайхан нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэхх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ариунжаргалын №1069072 дугаартай жолооны үнэмлэх, шүүгдэгч И.Батсайханы №223082 дугаартай жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Б.Ариунжаргал, И.Батсайхан нар нь гэм буруугай хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийг улмаас учирсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул тэдэнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 37.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Боржигон овгийн Батбаярын Ариунжаргал, Боржигин овгийн Ишкагийн Батсайхан нарт /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Боржигон овгийн Батбаярын Ариунжаргал, Боржигин овгийн Ишкагийн Батсайхан нарыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ариунжаргал, И.Батсайхан нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ариунжаргал, И.Батсайхан нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Ариунжаргал, И.Батсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарт нь гэм буруугаа хүлээж, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдаж, бичиг баримтаар хураагдаж ирсэн Б.Ариунжаргалын №1069072 дугаартай жолооны үнэмлэх, И.Батсайханы №223082 дугаартай жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

 

6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ариунжаргал, И.Батсайхан нараас хувь тэнцүүлэн 668 148 /зургаан зуун жаран найман мянга, нэг зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулан хохирогч Дорноговь аймаг Замын-Үүд сум 2 дугаар баг Эрүүл мэндийн 2-7 тоотод ошин суух Оргодолын Зундуйд, 562 790 /таван зуун жаран хоёр мянга, долоон зуун ер/ төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, 6-80 тоотод оршин суух Дагвадоржийн Жаргалмаад олгох, 502 205 /таван зуун хоёр мянга, хоёр зуун тав/ төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо 19-640 тоотод оршин суух Дагвадоржийн Оюун-Эрдэнэд олгох, 105 000 /нэг зуун таван мянга/ төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо 45-230 тоотод оршин суух Батсуурийн Мядагмаад тус тус олгохоор, шүүгдэгч Б.Ариунжаргалаас 13 780 900 /арван гурван сая, долоон зуун наян мянга, есэн зуу/ төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот Баянгол дүүрэг 5 дугаар хороо 57-203 тоотод оршин суух Ишкагийн Батсайханд, шүүгдэгч И.Батсайханаас 427 900 /дөрвөн зуун хорин долоон мянга, есэн зуу/ төгрөг гаргуулж Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Мөнхийн 08 тоотод оршин суух Б.Ариунжаргалд олгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, шүүгдэгч Б.Ариунжаргалын засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн Хэлтэсд, шүүгдэгч И.Батсайханы засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ариунжаргал, И.Батсайхан нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ариунжаргал, И.Батсайхан урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ЭНХМАНДАХ