| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/0166/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/196 |
| Огноо | 2025-08-05 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | У.Гантуяа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/196
2025 08 05 2025/ШЦТ/196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом,
Улсын яллагч У.Гантуяа,
Шүүгдэгч Ж.****, Ш.****, П.****, тэдгээрийн өмгөөлөгч М.**** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан **** ****, **** ****, **** **** нарт холбогдох 2526000000168 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын ***-ны өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд төрсөн 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өмнөговь аймгийн *** сумын 4 дүгээр баг 6-623 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ** **** /РД:ЗЛ****/,
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, дугуйн механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5: эхнэр, 3 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн ***** сумын 8 дугаар баг 215-04 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ****** /РД:ЗД****/,
Монгол Улсын иргэн, **** оны **** дугаар сарын ******-ны өдөр Өмнөговь аймгийн ****** суманд төрсөн 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өмнөговь аймгийн *** сумын 4 дүгээр баг 4а-12 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ****** **** /РД:***/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.****, Ш.****, П.**** нар нь 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл, Minelab-GP*Z19*7000, Minelab-GM05 загварын металл хайгч зэргийг ашиглан Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Зангатын хуруу” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Ж.****, Ш.****, П.**** нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
2. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Р.**** илтгэх хуудас, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйлийг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 10-30 хуудас),
“Ашид билгүүн” ХХК хөрөнгө үнэлгээний компанийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээг 20000000 төгрөгөөр, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан багаж хэрэгслийг 4588000 төгрөгөөр тус тус тогтоосон тухай 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 9001911, 912324 дугаартай үнэлгээний тайлангууд (хх-ийн 49-50, 57 хуудас),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.**** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагчаар ажилладаг юм. Энэ оны өвлөөс буюу 2025 оны 02 сараас хойш манай сумаас урд зүгт 35 км орчим зайд байх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "Зангатын хуруу" гэх газар алт гарлаа гээд хүмүүс цуураад сумын цагдаа нарын хамт эргүүл, шалгалт, хөөлгөөр байнга явж байгаа энэ хэргийн талаар бол сайн мэдэхгүй байна. 2025 оны 02 дугаар сараас хойш металл хайгчаар иргэд тухайн орчимд алт хайхаар ирж эхэлсэн. Сум орон нутгийн зүгээс тухайн сумын удирдлага, байгаль орчны хяналтын байцаагч, сумын цагдаа болон аймгийн цагдаагийн газраас алба хаагч нар ирж хяналт шалгалт хийж байгаа. Миний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” мэдүүлэг (хх-ийн 37 хуудас),
Гэрч Р.**** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Хайрхандулаан сумын экологийн асуудал хариуцсан байцаагчаар ажилладаг юм. Би 2025 оны 05 дугаар сарын 20-ны орой Хайрхандулаан сум 4 дүгээр баг руу хяналт шалгалтаар ажиллаж уулийн ард машинаа тавиад уулан дээр гараад дурандахад арын гупер нь цайвар, урд гупер нь хар, цайвар ногоон өнгийн дээд талдаа ачаатай юм шиг приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй хүмүүс 2 металл хайгчтай хайгуул хийгээд, машин дотор 1 нь суусан байхаар нь уулын ард тавьсан машинаа аваад буцаад ирэхэд яваад өгсөн байсан. Би тухайн газраа эргүүл хийж хоноод өглөө нь 8 цагийн орчим харахад урд оройны приус-30 маркийн машин тухайн газар руу эргэж ирэхэд наанаас нь явахад аймгийн чиглэл рүү зугтахад би араас нь 10 гаран километр явсан. Тэгээд экологийн асуудал хариуцсан ахлах руу утсаар залгаж хэлэхэд би амдъя гэхээр нь би Хайрхандулаан сум руу буцсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь ардаа улсын дугааргүй байсан, урд өдөр нь дурангаар харахад 54-04 УНК гэсэн дугаартай юм шиг харагдсан. Тухайн приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд 3 хүн, 2 ширхэг металл хайгчтай явсан. Металл олсон эсэхийг нь мэдэхгүй. Металл хайгч барьсан хайгаад яваад байсан...” мэдүүлэг (хх-ийн 44 хуудас),
Гэрч П.**** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өмнөговь аймагт Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд алт гарсан сураг дуулаад ****, **** хоёртой ярилцаж байхад хамт явах уу гэцгээгээд санал нийлээд 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгаас гараад 05 дугаар сарын 20-ны өдөр нар жаргах үед тухайн газраа олж ирээд майхнаа барьж хоол хийсэн. Хоол хийх хугацаанд металл хайгчаа угсраад би 2 цаг орчим хайлт хийхэд алт олоогүй тэгээд бороо ороод байхаар нь зүүн урагшаа гараад 10 хүрэхгүй километр яваад унтаж амарцгаагаад өглөө босоод нөгөө газраа ирэхэд машин өөдөөс давхихаар нь зугтаагаад Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд ирэхэд замын цагдаа зогсоож шалгаад баригдсан. Бид нарт газрын хэдийд халдаж ухсан зүйл байхгүй. Миний авч явсан 2 ширхэг металл хайгч, молдок, жоотуу, хүрз, духны гэрэл зэрэг багаж хэрэгсэл бүгд миний өөрийн эзэмшлийнх. Харин 54-04 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл Ж.****ынх. Би 7000-тай металл хайгчаа 2 жилийн өмнө зарын дагуу болон 1000-тай металл хайгчаа нийлүүлээд 1000000 төгрөгөөр худалдан авч байсан, Молдокоо эвдэрхий юм найз нөхдөөсөө эвдэрхий зүйл цуглуулж байгаад өөрөө янзалсан, харин хүрз нь манай хашаанд байсан, 2 жоотуугаа би өөрөө хийж байсан, духны гэлийг гэрт байхаар нь хэрэг болох байх гээл аваад гарсан. Би металл хайгч тавихаар төмөр дугараад байхаар нь сонсож үзээд цааш яваад байсан, ямар нэгэн байдлаар эд зүйл олж авсан зүйл байхгүй...” мэдүүлэг (хх-ийн 46 хуудас),
Иргэний нэхэмжлэгч Т.**** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ж.**** нь 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 54-04 УНК улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг бусдаас 22400000 төгрөгөөр худалдан авсан ба урьдчилгаа төлбөрт 6400000 төгрөг төлж 16000000 төгрөгийн автомашины зээлийг 36 сарын хугацаатай сарын 2.8 хувийн хүүтэй авто машины зээл авсан. Одоо Ж.**** Нэт капитал ББСБ-д 12986258 төгрөгийн үлдэгдэлтэй, ямар нэгэн зээлийн зөрчил хугацаа хэтрэлт байхгүй хэвийн төлөлттэй байгаа. 54-04УНК дугаартай тээврийн хэрэгсэл хураагдсан тохиолдолд Нэт капитал ББСБ-аас 12986258 төгрөгийг нэхэмжилнэ. Одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй..” гэсэн мэдүүлэг (хх-ийн 42 хуудас)
Шүүгдэгч Ж.****, Ш.****, П.**** нарын мэдүүлэг (хх-ийн 74-83 хуудас),
Ж.****, Ш.****, П.**** нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 90-92) зэрэг болно.
3. Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар:
Хэрэгт шүүгдэгч Ш.****ын хувийн байдлыг тодорхойлсон Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, **** нарын төрсний гэрчилгээний хуулбар, төрөл садангийн лавлагаа, гэрлэсний гэрчилгээ, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 105-110, 90 хуудас),
Шүүгдэгч П.****гийн хувийн байдлыг тодорхойлсон Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 105-113-114, 91 хуудас),
Шүүгдэгч Ж.****ын хувийн байдлыг тодорхойлсон Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 117-118, 92 хуудас) зэрэг болно.
4. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар “...Шүүгдэгч Ж.****, Ш.****, П.**** нарт холбогдох 2526000000168 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Ж.****, Ш.****, П.**** нар нь 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, Тоёота Приүс-30 маркийн тээврийн хэрэгсэл, Minelab-GP*Z19*7000, Minelab-GM-05 загварын металл хайгч зэргийг ашиглан Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Зангатын хуруу” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах олборлох гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгч нарын гэм буруутай байдлыг экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Р.****н илтгэх хуудас, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээний компанийн тайлан, хууль ёсны төлөөлөгч П.****ын мэдүүлэг, гэрч Р.****н мэдүүлэг зэрэг шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд Ж.****, Ш.****, П.**** нар нь 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, Тоёота Приүс-30 маркийн тээврийн хэрэгсэл, металл хайгч зэргийг ашиглан Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Зангатын хуруу” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч Ж.****, Ш.****, П.**** нар нь 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр үйлдлээрээ санаатай нэгдэж, Тоёота Приүс-30 маркийн тээврийн хэрэгсэл, Minelab-GP*Z19*7000, Minelab-GM-05 загварын металл хайгч зэргийг ашиглан Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Зангатын хуруу” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан хүндрүүлэх шинжгүй хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.****, Ш.****, П.**** нарыг Монгол улсын Эрүүгийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна.”,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.**** шүүгдэгч нарын гэм буруутай эсэх талаар “...Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь дээрх хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугийн байдал болон хэргийн зүйлчлэлтэй шүүгчийн өмгөөлөгчийн зүгээс маргах зүйл байхгүй. Хохирол төлбөрийн тухайд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гомдол саналгүй тухай мэдэгдсэн. Шүүгдэгч нарыг хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирол төлбөргүй байна гэж үзэж байна. Тийм учраас шүүгдэгч нарыг Эрүүгийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.****, Ш.****, П.**** нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ж.****, Ш.****, П.**** нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр баримт нь хэрэгт хамааралтай, шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцээтэй байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар **** ****, **** ****, **** **** нар нь 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Зангатын хуруу” гэх газраас тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл, Minelab-GP*Z19*7000, Minelab-GM05 загварын металл хайгч зэргийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ үйл баримт нь хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Р.**** илтгэх хуудас, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйлийг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 10-30 хуудас),
“Ашид билгүүн” ХХК хөрөнгө үнэлгээний компанийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээг 20000000 төгрөгөөр, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан багаж хэрэгслийг 4588000 төгрөгөөр тус тус тогтоосон тухай 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 9001911, 912324 дугаартай үнэлгээний тайлангууд (хх-ийн 49-50, 57 хуудас),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.**** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагчаар ажилладаг юм. Энэ оны өвлөөс буюу 2025 оны 02 сараас хойш манай сумаас урд зүгт 35 км орчим зайд байх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "Зангатын хуруу" гэх газар алт гарлаа гээд хүмүүс цуураад сумын цагдаа нарын хамт эргүүл, шалгалт, хөөлгөөр байнга явж байгаа энэ хэргийн талаар бол сайн мэдэхгүй байна. 2025 оны 02 сараас хойш металл хайгчаар иргэд тухайн орчимд алт хайхаар ирж эхэлсэн. Сум орон нутгийн зүгээс тухайн сумын удирдлага, байгаль орчны хяналтын байцаагч, сумын цагдаа болон аймгийн цагдаагийн газраас алба хаагч нар ирж хяналт шалгалт хийж байгаа. Миний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” мэдүүлэг (хх-ийн 37 хуудас),
Гэрч Р.**** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Хайрхандулаан сумын экологийн асуудал хариуцсан байцаагчаар ажилладаг юм. Би 2025 оны 05 дугаар сарын 20-ны орой Хайрхандулаан сум 4 дүгээр баг руу хяналт шалгалтаар ажиллаж уулийн ард машинаа тавиад уулан дээр гараад дурандахад арын гупер нь цайвар, урд гупер нь хар, цайвар ногоон өнгийн дээд талдаа ачаатай юм шиг приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй хүмүүс 2 металл хайгчтай хайгуул хийгээд, машин дотор 1 нь суусан байхаар нь уулын ард тавьсан машинаа аваад буцаад ирэхэд яваад өгсөн байсан. Би тухайн газраа эргүүл хийж хоноод өглөө нь 8 цагийн орчим харахад урд оройны приус-30 маркийн машин тухайн газар руу эргэж ирэхэд наанаас нь явахад аймгийн чиглэл рүү зугтахад би араас нь 10 гаран километр явсан. Тэгээд экологийн асуудал хариуцсан ахлах руу утсаар залгаж хэлэхэд би амдъя гэхээр нь би Хайрхандулаан сум руу буцсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь ардаа улсын дугааргүй байсан, урд өдөр нь дурангаар харахад 54-04 УНК гэсэн дугаартай юм шиг харагдсан. Тухайн приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд 3 хүн, 2 ширхэг металл хайгчтай явсан. Металл олсон эсэхийг нь мэдэхгүй. Металл хайгч барьсан хайгаад яваад байсан...” мэдүүлэг (хх-ийн 44 хуудас),
Иргэний нэхэмжлэгч Т.**** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ж.**** нь 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 54-04 УНК улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг бусдаас 22400000 төгрөгөөр худалдан авсан ба урьдчилгаа төлбөрт 6400000 төгрөг төлж 16000000 төгрөгийн автомашины зээлийг 36 сарын хугацаатай сарын 2.8 хувийн хүүтэй авто машины зээл авсан. Одоо Ж.**** Нэт капитал ББСБ-д 12986258 төгрөгийн үлдэгдэлтэй, ямар нэгэн зээлийн зөрчил хугацаа хэтрэлт байхгүй хэвийн төлөлттэй байгаа. 54-04 УНК дугаартай тээврийн хэрэгсэл хураагдсан тохиолдолд Нэт капитал ББСБ-аас 12986258 төгрөгийг нэхэмжилнэ. Одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй..” гэсэн мэдүүлэг (хх-ийн 42 хуудас)
Ж.****, Ш.****, П.**** нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 90-92) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.
Дээрх мэдүүлгүүдийг өгсөн хохирогчид хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа хадгалагдаж байгаа ашигт малтмал нь төрийн өмч тул түүнийг эрж хайх, ашиглах үйл ажиллагаа нь зөвхөн эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулдаг тусгайлсан зохицуулалттай.
Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлд “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн. Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй” гэж хуульчилсан.
Ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг зөвхөн хуульд заасан болзол, шаардлагыг хангасан этгээдэд тодорхой хугацаа зааж олгодог бөгөөд шүүгдэгч Ж.****, Ш.****, П.**** нар нь хувиараа ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулах эрхгүй, тэдэнд эрх бүхий байгууллагаас ямар нэгэн зөвшөөрлийг олгоогүй байна.
Шүүгдэгч Ж.****, Ш.****, П.**** нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул тэднийг үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.****, иргэний нэхэмжлэгч Т.**** нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар шүүхэд тайлбар ирүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
6. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Ж.****, Ш.****, П.**** нарын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ж.****, Ш.****, П.**** нарыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэсэн. Мөн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд шүүгдэгч Ж.****, Ш.****, П.**** нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай үйлдэл нь 5700 нэгж буюу 5700000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч Ж.****, Ш.****, П.**** нар нь цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай. Эд мөрийн баримтаар хураан авсан Minelab-GP*Z19*7000 загварын металл хайгч 1 ширхэг, үүргэвч, спикер, Minelab-GM-05 загварын металл хайгч 1 ширхэг, Hkang нэртэй молдок, хошууны хамт 1 ширхэг, 2 ширхэг зээтүү, 1 ширхэг хүрз, 1 ширхэг лоом, 2 ширхэг духны гар чийдэн 1 ширхэг байгаа зэргийг дурдаж байна. Мөн хэрэгт хураан авсан Приүс-30 маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг байгааг шүүгдэгч Ж.****т буцаан олгох, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол төлбөр байхгүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар Minelab загварын металл хайгч 2 ширхгийг хураан авч улсын орлого болгох саналыг гаргаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй...”,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.**** шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учирсан хохирол хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн шүүгдэгч нарын хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж үзэж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийг арилгасан бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж заасан учраас шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэрэг хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Приүс-30 маркийн тээврийн хэрэгслийг Шүүгдэгч Ж.****т олгуулах саналтай байна. Эд мөрийн баримтаар хураагдсан металл хайгч бусад эд зүйлийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх байх гэсэн саналтай байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан.
Шүүгдэгч Ж.****, Ш.****, П.**** нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Ж.****, Ш.****, П.**** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус заажээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан **** ****, **** ****, **** **** нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ж.****, Ш.****, П.**** нар оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.****, Ш.****, П.**** нарыг тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийн биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ж.****, Ш.****, П.**** нар нь Өмнөговь аймгийн Даланзадгад суманд оршин суудаг болох нь хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 04 дүгээр баг болон 08 дугаар багийн Засаг дарга нарын тодорхойлолтууд, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарт тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
7. Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ж.****, Ш.****, П.**** нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж байна.
Хэрэгт Мinelab-GPZ-7000 загварын металл хайгч 1 ширхэг, Menlab-GM 05 маркийн металл хайгч 1 ширхэг зэргийг тус тус улсын орлого болгож, үүргэвч, спикэр, зээтүү 2 ширхэг, хүрз 1 ширхэг, лоом 1 ширхэг, духны гар чийдэн 2 ширхэг, TOYOTA Pius-XW-30 маркийн 57-04 УНК улсын дугаартай автомашин, Hkang нэртэй молдок, хошууны хамт 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”,
3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.”,
4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж заасан.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Мinelab-GPZ-7000 загварын металл хайгч 1 ширхэг, Menlab-GM 05 маркийн металл хайгч 1 ширхэг зэргийг улсын орлого болгож, үүргэвч, спикэр, зээтүү 2 ширхэг, хүрз 1 ширхэг, лоом 1 ширхэг, духны гар чийдэн 2 ширхэг зэргийг тус тус устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан ирсэн TOYOTA Pius-XW-30 маркийн 57-04 УНК улсын дугаартай автомашин, мөн Hkang нэртэй молдок, хошууны хамт 1 ширхэгийн хамт эд мөрийн баримтаар хураасан.
Шүүгдэгч нарыг “TOYOTA Pius-XW-30” маркийн тээврийн хэрэгслийг хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, эсхүл ашиглахаар завдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн TOYOTA Pius-XW-30 маркийн 57-04 УНК улсын дугаартай автомашиныг шүүгдэгч Ж.****т, Hkang нэртэй молдок, хошууны хамт 1 ширхэг шүүгдэгч П.****д тус тус буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.****, Ш.****, П.**** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.****, Ш.****, П.**** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **** ****, **** ****, **** **** нарыг үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан **** ****, **** ****, **** **** нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ж.****, Ш.****, П.**** нар оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.****, Ш.****, П.**** нарыг тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийн биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ж.****, Ш.****, П.**** нарт оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газраа өөрчлөн, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байр үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Ж.****, Ш.****, П.**** нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Мinelab-GPZ-7000 загварын металл хайгч 1 ширхэг, Menlab-GM 05 маркийн металл хайгч 1 ширхэг зэргийг тус тус улсын орлого болгож, үүргэвч, спикэр, зээтүү 2 ширхэг, хүрз 1 ширхэг, лоом 1 ширхэг, духны гар чийдэн 2 ширхэг зэргийг тус тус устгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн TOYOTA Pius-XW-30 маркийн 57-04 УНК улсын дугаартай автомашиныг шүүгдэгч Ж.****т, Hkang нэртэй молдок, хошууны хамт 1 ширхэг шүүгдэгч П.****д тус тус буцаан олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.****, Ш.****, П.**** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.****, Ш.****, П.**** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА