| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/0183/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/199 |
| Огноо | 2025-08-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Галбадрах |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/199
2025 08 08 2025/ШЦТ/199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом,
Улсын яллагч Л.Галбадрах,
Хохирогч, шүүгдэгч ***,
Хохирогч, шүүгдэгч Б.***, түүний өмгөөлөгч М.*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***, *** *** нарт холбогдох 2526000000177 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны **дугаар сарын **-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5: эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ** дугаар баг,*** тоотод оршин суудаг, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ял оногдуулсан, ***** /РД:****/,
Монгол Улсын иргэн, ***оны 0** дугаар сарын **ий өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6: эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ***а сумын 2 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ****** / РД:****/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *** нь 2025 оны 05 дугаар сарын 18-ны шөнө 22 цагийн үед Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутаг Сэрвэн гэх газарт иргэн Б.***тэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний биед халдан зодож эрүүл мэндэд нь зүүн сарвуунд шарх, баруун нүдний салстад цус харвалт, зовхи, зүүн бугалганд цус хуралт, баруун шанаа, доод эрүү, хөмсөг, дээд уруул, баруун, зүүн эгэм хүзүү, баруун зүүн тохойд зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.*** нь 2025 оны 05 дугаар сарын 18-ны шөнө 22 цагийн үед Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутаг Сэрвэн гэх газарт иргэн ***тай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний биед нь хутгалах байдлаар халдан зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.***, Б.*** нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэцгээв.
Хохиогч Б.***, Б.*** нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: Гомдол санал байхгүй гэцгээв.
1.Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өглөө адуундаа мордоод буцахдаа Маналын машинтай Б.***ийн гэрт буугаад Манал, Б.*** бид гурав 2.5 литрийн Сэрүүн нэртэй 1 пиво хувааж уучихаад Б.*** эхнэр хүүхдүүдтэйгээ Уянга сум руу явлаа гэхээр нь би архитай ирэх юм байгаа биздэ гэж хэлсэн. Тэгээд Манал бид хоёр Маналын гэр лүү явсан орой нар жаргах үед би Б.***ийн гаднаас нэг ишиг авч явж ээж Цэцэгмаад өгчихөөд буцаж Б.***ийн гэрт очиход 1 пиво, 2 шил архи авчирсан байсан. Б.*** бид хоёр машинд пиво ууж байхад *** ах машины ард суухаар нь нэг аяга пиво өгөхөд уухгүй гэсэн. Тэгээд гэртээ ороод унтаад өгсөн. Дараа нь Манал ирсэн бид гурав Б. ***ийн хойно уулан дээр 1 шил 0.5 литрийн “Хараа” нэртэй архи уучихаад Б.***ийн гэрт ирсэн Манал гэрлүүгээ явсан. Б.*** бид хоёр гэрийн гадаа маргалдаж байхад О.*** ирсэн. Б.*** гэр лүүгээ гүйж орж гэрээсээ хутга авч ирээд миний зүүн мөр лүү хутгалсан. О.*** Б.***ийн хутгыг булааж авсан би баруун гараараа Б.***ийн хоолойг боож байгаад газар унагааж байгаад нүүрлүү нь 3, 4 удаа цохисны дараа гэрийнх нь гадаа сууж байхад Б.*** миний мотоциклийн судрыг эвдээд байсан. О.*** мотоциклийн ард би суугаад бид хоёр Мягмар ахын гэр лүү явсан...” мэдүүлэг (хх-ийн 5 хуудас),
Хохирогч Б.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өглөө 09 цагийн орчимд Манал, *** хоёр манайд машинтай ирсэн. Намайг *** дуудаад манай гэрийн гадаа 1 ширхэг 0.5 литрийн пиво уучихаад *** намайг архи авчираарай гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр явсан. Би эхнэр, хүүхдүүдээ Уянга суманд ээжийнд хүргэж өгөөд дэлгүүрээс 2.5 литрийн 1 пиво, 0.5 литрийн 2 ширхэг “Хараа” нэртэй архи худалдаж аваад хөдөө гэр лүүгээ явсан. Орой 20 цагийн орчимд *** мотоцикльтой манайд ирсэн. Миний машинд *** бид хоёр пиво ууж байтал Манал ирж бид гурав тэр пивыг ууж дуусчихаад би манайд орж архи ууя гэхэд *** танай гэрийн чинь хойно уучихъя гэхээр нь бид гурав манай гэрийн хойд уулан дээр 0.5 литрийн архийг *** бид хоёр хувааж уусан. *** надад чи өс санаад байна уу? гэхээр нь би чи яах гэж дандаа хүнээс хэрүүл гуйж байдаг юм бэ? гэхэд яадын пизда минь чи намайг барах уу эндээс нүүгээрэй гэж над руу дайраад байхаар нь би шээх гээд гэрээс гараад машины араар тойроод алхаж байтал араас ирээд хавсарч унагаагаад дээр мордоод нүүрлүү гараараа цохиод ам руу гараа хийгээд намайг босгохгүй нүдээд бас багалзуур шахаад байсан. Би хоёр тийшээ хөлбөрсөөр байгаад би доороос нь мултраад гэрээсээ хутга авч гарч ирээд *** зүүн мөр лүү 1 удаа хутгалахад саахалт айлын О.*** хүрээд ирсэн. *** миний гараас миний хутгийг булааж аваад ингээд чамайг өөрийг чинь шаачий гээд миний зүүн гар луу 1 удаа хутгалсан. О.*** та хоёр боль гээд Цэдэндавгийг дагуулаад явсан...” мэдүүлэг (хх-ийн 8 хуудас),
Гэрч Д.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 05 дугаар сарын 18-ны өглөө 09 цагийн орчимд би Улаанбаатар хот руу нүдний хагалгаанд орох ажлаар Өвөрхангай аймаг руу явах гэж байтал саахалт айлын залуу ***, Маналын хамт манайд согтуу ирээд манай нөхөр Б.***ийг дуудаад гэрээс гараад явсан. Би араас нь гараад харахад 2.5 литрийн том пиво задалсан ууж байсан тэр пивыг дуусаад ***, Манал хоёр гэр лүүгээ явсан. Дараа нь би нөхөр хүүхдүүдийн хамт Уянга сум руу явсан. Манай нөхөр намайг сумын төв дээр хүргэж өгчихөөд мал эзэнгүй гээд хөдөө явсан. 2025 оны 05 дугаар сарын 18-ны шөнө 21 цагийн орчимд 98663304 дугаарын утаснаас манай нөхөр над руу залгаад намайг *** ирээд юу ч үгүй нүдчихлээ цагдаа дуудаарай гэж хэлсэн. Би сумын хэсгийн төлөөлөгч рүү дуудлага өгсөн. Би Уянга сумаас ах ***той хамт мотоциклиор гэртээ ирэхэд гэрээр дүүрэн цус болсон байсан. Манай нөхөр гэртээ байхгүй манай аав *** согтуу унтаж байсан. Тэгээд би Хайрхандулаан сумын эмнэлэгт очиход манай нөхөр гар дээрээ оёо тавиулсан байсан тэр шөнө нөхөртэйгөө гэр лүүгээ явсан...” мэдүүлэг (хх-ийн 10 хуудас),
Гэрч О.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 05 дугаар сарын 18-ны шөнө 22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутаг Сэрвэн гэх газар юнителийн сүлжээн дээр гараад утсаар яриад фэйсбүүк ухаад сууж байтал Б.***ийн гадаа хүмүүс зодолдоод байхаар нь яваад очтол *** Б.***ийн дээр нь дарсан заамдсан байсан. Б.*** газар суусан байхаар нь би тэр хоёрыг салгасан чинь Б.*** гэртээ ороод цагдаад өгье гээд хүнтэй утсаар яриад байсан. Б.*** гэрээсээ гарч ирээд *** руу хутгаараа 2 удаа далайгаад оноогүй 3 дахь дээрээ Б.*** зүүн мөр лүү хутгалсан. *** баруун гараараа Б.***ийг заамдаж аваад газар унагаад хоёр гараа суганд нь хийхээр нь би Б.***ийн гараас хутгийг нь нударгаараа жийрэглэж байгаад булааж аваад бага гэрийнх ард нь хаяан доогуур хийж нуусан. *** надад миний гар чинэрээд байна гэж хэлсэн. Бид хоёр жижиг гэрийн цаахан талд зайдуу сууж байтал Б.*** би та хоёрыг явуулахгүй гээд бид хоёрын мотоциклийн хажууд зогсоод байсан. Б.*** ***н мотоциклийн сударыг эвдээд байсан гap нь цус газар унагаад өшиглөөд байсан. Б.*** гэртээ ороод утсаар яриад байсан. Гэрээсээ гарч ороод байсан. Б.*** гэрээсээ гарч ирэхдээ зүүн гар нь цус болчихсон байсан. Би Б.***г аваад гэрлүүгээ явсан..” мэдүүлэг (хх-ийн 12 хуудас),
Ашид билгүүн хөрөнгийн үнэлгээний шинжээч 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ТХҮ-925-912400 дугаартай “...Мустанг-5 маркийн мотоциклийн судар 1 ширхэг нэгжийн үнэ нь 35000 төгрөг...” дүгнэлт (хх-ийн 16-17 хуудас),
Шинжээч эмч М.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн үэрэг тогтоогдоно...” мэдүүлэг (хх-ийн 20 хуудас),
Өвөрхангай аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 345 дугаартай “...Б.*** биед зүүн бугалганд шарх, хүзүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Зүүн бугалганд шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр, хүзүүнд зулгаралт гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хөнгөн хохирол тогтоогдлоо...” дүгнэлт (хх-ийн 23-24 хуудас),
Өвөрхангай аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 344 дугаартай “...Б.***ийн биед зүүн сарвуунд шарх, баруун нүдний салстад цус харвалт, зовхи, зүүн бугалганд цус хуралт, баруун шанаа, доод эрүү, хөмсөг, дээд уруул, баруун, зүүн эгэм хүзүү, баруун зүүн тохойд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хөнгөн хохирол тогтоогдлоо...” дүгнэлт (хх-ийн 30-31 хуудас),
Хэрэгт шүүгдэгч Б.***ийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхний хуулбар, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 2 дугаар багийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 59 дугаартай тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, мал тэжээвэр амьтан, хашаа худгийн 2024 оны тооллогын баримт, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 57-62 хуудас),
Хэрэгт шүүгдэгч Б.***н хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 127 дугаартай тодорхойлолт, 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн мал тооллогын болон үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаанууд, төрөл садангийн лавлагаа (хх-ийн 65-69 хуудас) зэрэг авагдсан байна.
2. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Л.Галбадрах шүүгдэгч нарын гэм буруугийн талаар “...Хэргийн үйл баримтын тухайд шүүгдэгч *** нь 2025 оны 05 дугаар сарын 18-ны шөнө 22 цагийн үед Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутаг Сэрвэн гэх газарт иргэн Б.***тэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний биед халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан. Шүүгдэгч Б.*** нь 2025 оны 05 дугаар сарын 18-ны шөнө 22 цагийн үед Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутаг Сэрвэн гэх газарт ***тай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж Б.***н бие хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хохирогч Б.***, Б.*** нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, гэрч Д.***, О.*** нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээчний 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 912400 дугаартай дүгнэлт, шинжээч эмч М.***ийн өгсөн мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний шинжээч эмч М.***ийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 344, 345 дугаартай дүгнэлтүүд. Дээрх нотлох баримтыг мөрдөгч хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг бодит байдалд харилцан хамааралтай ач холбогдолтой баримтууд байна гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж хуульчилсан. Шүүгдэгч Б.***, Б.*** нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас харилцан зодолдсоны улмаас харилцан биед нь хөнгөн хохирол учирсан байна. Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзсэн. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 2 дугаар зүйлд хүн бүр амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд хүн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн суурь эрхийг нь тусгаж өгсөн. Гэвч шүүгдэгч Б.***, Б.*** нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүсэх таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгаж ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтууд болон гэм буруугийн шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэлээ. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн гэм буруугийн шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт болон өөр өөрийн харилцан хамааралтай хүний эрхийг зөрчсөн хязгаарласан гэх үндэслэл тогтоогдоогүй. Шүүгдэгч Б.***, Б.*** нарын гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хангалттай нотолж байна гэж дүгнэлээ. Иймд Б.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Б.***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тус тус тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Гэмт хэргийг улмаас Б.***, Б.*** нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогч нар нь хохирлын талаар ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаар хүсэлт мөрдөгчид гаргасан. Үүнийг мөрдөгч хүлээн авч хянаж шийдвэрлэсэн байна.”,
Шүүгдэгч, хохирогч Б.***ийн өмгөөлөгч М.*** шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Б.*** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хэргийн зүйлчлэл болон эрүүгийн хариуцлагын тал дээр маргаан байхгүй. Хохирол төлбөрийн тухайд хохирогчид мотоциклийн эд зүйлийг гэмтээсэн 35000 төгрөг төлсөн. Хохирогч Б.*** сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэл тогтоолгохгүй гэсэн учраас хохирогчид төлөх хохирол төлбөргүй гэж үзэж байна. Ийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэж байна.” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Б.***, Б.*** нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.*** нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар *** нь 2025 оны 05 дугаар сарын 18-ны шөнө 22 цагийн үед Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутаг Сэрвэн гэх газарт иргэн Б.***тэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний биед халдан зодож эрүүл мэндэд нь зүүн сарвуунд шарх, баруун нүдний салстад цус харвалт, зовхи, зүүн бугалганд цус хуралт, баруун шанаа, доод эрүү, хөмсөг, дээд уруул, баруун, зүүн эгэм хүзүү, баруун зүүн тохойд зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.*** нь 2025 оны 05 дугаар сарын 18-ны шөнө 22 цагийн үед Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутаг Сэрвэн гэх газарт иргэн ***тай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний биед нь хутгалах байдлаар халдан зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.***, Б.*** нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өглөө адуундаа мордоод буцахдаа Маналын машинтай Б.***ийн гэрт буугаад Манал, Б.*** бид гурав 2.5 литрийн Сэрүүн нэртэй 1 пиво хувааж уучихаад Б.*** эхнэр хүүхдүүдтэйгээ Уянга сум руу явлаа гэхээр нь би архитай ирэх юм байгаа биздэ гэж хэлсэн. Тэгээд Манал бид хоёр Маналын гэр лүү явсан орой нар жаргах үед би Б.***ийн гаднаас нэг ишиг авч явж ээж Цэцэгмаад өгчихөөд буцаж Б.***ийн гэрт очиход 1 пиво, 2 шил архи авчирсан байсан. Б.*** бид хоёр машинд пиво ууж байхад *** ах машины ард суухаар нь нэг аяга пиво өгөхөд уухгүй гэсэн. Тэгээд гэртээ ороод унтаад өгсөн. Дараа нь Манал ирсэн бид гурав Б. ***ийн хойно уулан дээр 1 шил 0.5 литрийн “Хараа” нэртэй архи уучихаад Б.***ийн гэрт ирсэн Манал гэрлүүгээ явсан. Б.*** бид хоёр гэрийн гадаа маргалдаж байхад О.*** ирсэн. Б.*** гэр лүүгээ гүйж орж гэрээсээ хутга авч ирээд миний зүүн мөр лүү хутгалсан. О.*** Б.***ийн хутгыг булааж авсан би баруун гараараа Б.***ийн хоолойг боож байгаад газар унагааж байгаад нүүрлүү нь 3, 4 удаа цохисны дараа гэрийнх нь гадаа сууж байхад Б.*** миний мотоциклийн судрыг эвдээд байсан. О.*** мотоциклийн ард би суугаад бид хоёр Мягмар ахын гэр лүү явсан...” мэдүүлэг (хх-ийн 5 хуудас),
Хохирогч Б.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өглөө 09 цагийн орчимд Манал, *** хоёр манайд машинтай ирсэн. Намайг *** дуудаад манай гэрийн гадаа 1 ширхэг 0.5 литрийн пиво уучихаад *** намайг архи авчираарай гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр явсан. Би эхнэр, хүүхдүүдээ Уянга суманд ээжийнд хүргэж өгөөд дэлгүүрээс 2.5 литрийн 1 пиво, 0.5 литрийн 2 ширхэг “Хараа” нэртэй архи худалдаж аваад хөдөө гэр лүүгээ явсан. Орой 20 цагийн орчимд *** мотоцикльтой манайд ирсэн. Миний машинд *** бид хоёр пиво ууж байтал Манал ирж бид гурав тэр пивыг ууж дуусчихаад би манайд орж архи ууя гэхэд *** танай гэрийн чинь хойно уучихъя гэхээр нь бид гурав манай гэрийн хойд уулан дээр 0.5 литрийн архийг *** бид хоёр хувааж уусан. *** надад чи өс санаад байна уу? гэхээр нь би чи яах гэж дандаа хүнээс хэрүүл гуйж байдаг юм бэ? гэхэд яадын пизда минь чи намайг барах уу эндээс нүүгээрэй гэж над руу дайраад байхаар нь би шээх гээд гэрээс гараад машины араар тойроод алхаж байтал араас ирээд хавсарч унагаагаад дээр мордоод нүүрлүү гараараа цохиод ам руу гараа хийгээд намайг босгохгүй нүдээд бас багалзуур шахаад байсан. Би хоёр тийшээ хөлбөрсөөр байгаад би доороос нь мултраад гэрээсээ хутга авч гарч ирээд *** зүүн мөр лүү 1 удаа хутгалахад саахалт айлын О.*** хүрээд ирсэн. *** миний гараас миний хутгийг булааж аваад ингээд чамайг өөрийг чинь шаачий гээд миний зүүн гар луу 1 удаа хутгалсан. О.*** та хоёр боль гээд Цэдэндавгийг дагуулаад явсан...” мэдүүлэг (хх-ийн 8 хуудас),
Гэрч Д.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 05 дугаар сарын 18-ны өглөө 09 цагийн орчимд би Улаанбаатар хот руу нүдний хагалгаанд орох ажлаар Өвөрхангай аймаг руу явах гэж байтал саахалт айлын залуу ***, Маналын хамт манайд согтуу ирээд манай нөхөр Б.***ийг дуудаад гэрээс гараад явсан. Би араас нь гараад харахад 2.5 литрийн том пиво задалсан ууж байсан тэр пивыг дуусаад ***, Манал хоёр гэр лүүгээ явсан. Дараа нь би нөхөр хүүхдүүдийн хамт Уянга сум руу явсан. Манай нөхөр намайг сумын төв дээр хүргэж өгчихөөд мал эзэнгүй гээд хөдөө явсан. 2025 оны 05 дугаар сарын 18-ны шөнө 21 цагийн орчимд 98663304 дугаарын утаснаас манай нөхөр над руу залгаад намайг *** ирээд юу ч үгүй нүдчихлээ цагдаа дуудаарай гэж хэлсэн. Би сумын хэсгийн төлөөлөгч рүү дуудлага өгсөн. Би Уянга сумаас ах ***той хамт мотоциклиор гэртээ ирэхэд гэрээр дүүрэн цус болсон байсан. Манай нөхөр гэртээ байхгүй манай аав *** согтуу унтаж байсан. Тэгээд би Хайрхандулаан сумын эмнэлэгт очиход манай нөхөр гар дээрээ оёо тавиулсан байсан тэр шөнө нөхөртэйгөө гэр лүүгээ явсан...” мэдүүлэг (хх-ийн 10 хуудас),
Гэрч О.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 05 дугаар сарын 18-ны шөнө 22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутаг Сэрвэн гэх газар юнителийн сүлжээн дээр гараад утсаар яриад фэйсбүүк ухаад сууж байтал Б.***ийн гадаа хүмүүс зодолдоод байхаар нь яваад очтол *** Б.***ийн дээр нь дарсан заамдсан байсан. Б.*** газар суусан байхаар нь би тэр хоёрыг салгасан чинь Б.*** гэртээ ороод цагдаад өгье гээд хүнтэй утсаар яриад байсан. Б.*** гэрээсээ гарч ирээд *** руу хутгаараа 2 удаа далайгаад оноогүй 3 дахь дээрээ Б.*** зүүн мөр лүү хутгалсан. *** баруун гараараа Б.***ийг заамдаж аваад газар унагаад хоёр гараа суганд нь хийхээр нь би Б.***ийн гараас хутгийг нь нударгаараа жийрэглэж байгаад булааж аваад бага гэрийнх ард нь хаяан доогуур хийж нуусан. *** надад миний гар чинэрээд байна гэж хэлсэн. Бид хоёр жижиг гэрийн цаахан талд зайдуу сууж байтал Б.*** би та хоёрыг явуулахгүй гээд бид хоёрын мотоциклийн хажууд зогсоод байсан. Б.*** ***н мотоциклийн сударыг эвдээд байсан гap нь цус газар унагаад өшиглөөд байсан. Б.*** гэртээ ороод утсаар яриад байсан. Гэрээсээ гарч ороод байсан. Б.*** гэрээсээ гарч ирэхдээ зүүн гар нь цус болчихсон байсан. Би Б.***г аваад гэрлүүгээ явсан..” мэдүүлэг (хх-ийн 12 хуудас),
Ашид билгүүн хөрөнгийн үнэлгээний шинжээч 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ТХҮ-925-912400 дугаартай “...Мустанг-5 маркийн мотоциклийн судар 1 ширхэг нэгжийн үнэ нь 35000 төгрөг...” дүгнэлт (хх-ийн 16-17 хуудас),
Шинжээч эмч М.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн үэрэг тогтоогдоно...” мэдүүлэг (хх-ийн 20 хуудас),
Өвөрхангай аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 345 дугаартай “...Б.*** биед зүүн бугалганд шарх, хүзүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Зүүн бугалганд шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр, хүзүүнд зулгаралт гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хөнгөн хохирол тогтоогдлоо...” дүгнэлт (хх-ийн 23-24 хуудас),
Өвөрхангай аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 344 дугаартай “...Б.***ийн биед зүүн сарвуунд шарх, баруун нүдний салстад цус харвалт, зовхи, зүүн бугалганд цус хуралт, баруун шанаа, доод эрүү, хөмсөг, дээд уруул, баруун, зүүн эгэм хүзүү, баруун зүүн тохойд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хөнгөн хохирол тогтоогдлоо...” дүгнэлт (хх-ийн 30-31 хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.
Дээрх мэдүүлгийг өгсөн хохирогч, гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч ***, Б.*** нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд тэдний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч ***, Б.*** нар нь харилцан зодолдож, нэг нэгийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нар нь тухайн гэмт хэргийг өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, тэдний үйлдэл болон учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч ***, Б.*** нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул тэднийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч ***, Б.*** нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай байна.
3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч ***, Б.*** нар нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй” гэсэн тул шүүгдэгч ***, Б.*** нар нь бусдад төлөх төлбөргүй байна.
3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Л.Галбадрах бат шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч ***, Б.*** нарын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч ***, Б.*** нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм хэрэг үйлдсэн байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Мөн хүндрүүлэх тогтоогдоогүй гэж үзлээ. Шүүгдэгч нар нь гэр бүлтэйгээ мал маллан амьдардаг. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал хохирол төлбөргүй. Хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзаж үзлээ. Эрүүгийн хуульд заасан гэм буруу болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Б.***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т зааснаар 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төллүүлэх, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэснийг шүүхийн шийтгэх тогтоолд дурдуулах, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 16 см урттай модон бор өнгийн иштэй хутга 1 ширхэг хураагдаж ирсэн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устуулах, шүүгдэгч ***, Б.*** нарт хувийн батгалаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...”
Шүүгдэгч, хохирогч Б.***ийн өмгөөлөгч М.*** хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Б.*** гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй. Хохирогчид 35000 төгрөг төлсөн. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирогчид хохирол төлбөр төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэрэг харгалзан үзэж шүүгдэгчийн хувийн байдлын тухайд хувиараа мал аж ахуй эрхэлдэг учраас торгох ялыг биелүүлэх боломжтой гэж үзэж байна. Ийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай...” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан.
Шүүгдэгч ***, Б.*** нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч ***, Б.*** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял оногдуулахаар хуульчилсан.
Шүүгдэгч нар мал аж ахуй эрхэлдэг талаархи баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, Б.*** нарыг тус бүр 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***, Б.*** нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч ***, Б.*** нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдаж ирсэн бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 16 см урттай модон бор өнгийн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.***, Б.*** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, Б.*** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, Б.*** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***, *** *** нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** ***, *** *** нарыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***, Б.*** нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ***, Б.*** нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдаж ирсэн бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 16 см урттай модон бор өнгийн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, Б.*** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, Б.*** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА