| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/0182/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/200 |
| Огноо | 2025-08-08 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.4.1., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/200
2025 08 08 2025/ШЦТ/200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом,
Улсын яллагч Ц.Эрдэнэбат,
Шүүгдэгч Б.*** түүний өмгөөлөгч М.*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овгийн *** ***д холбогдох 2526000000129 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн ***сум 3 дугаар баг, Бэрх гэх газар оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №19 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1-т зааснаар 1 жилийн хорих ял, Хархорин дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №23 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил З сарын хорих ял, Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 216 дүгээр зүйлийн 261.2, 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.2-т тус тус зааснаар 6 жил 1 сарын хорих ял, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ХМШ3/12 дугаар шүүгчийн захирамжаар Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №102 дугаартай шийтгэх тогтоолоос Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 07 сар 09 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн ялаас эдлээгүй үлдсэн 126 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн, *** овгийн *** *** /РД:****/
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.*** нь 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 09-ний Өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар баг “Сэнж чулуу” гэх газар “Өнө мөнх дүүрэн тал” хоршооны малыг хариуцан маллаж байхдаа 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд 2 тооны үхэр, 1 тооны адуу, 1 тооны хонийг Б.***д зарж завшсан,
2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо 3 дугаар баг Ямаан хүрэн 7-705 тоот хашаанд байсан улсын дугааргүй улаан өнгийн “Даюун” маркийн мотоциклийг эзэмшигч, ашиглагчийн зөвшөөрөлгүйгээр нууц далд аргаар, хууль бусаар авч 3500000 төгрөгийн хохирол учруулсан,
2025 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Богд сумын 4 дүгээр баг “Хөвөө” гэх газар байх Д.***ын монгол гэрийн цоожийг нь эвдлэн орж 6 мөнгөн даруулгатай эмээл 1 ширхэг, хулсан ташуур 1 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.*** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээж байгаа. Хохирлын үнэлгээ дээр маргаан байна. Сэлэнгийн хэрэг дээр Булган-Эрдэнэ гэдэг залууд 1 хар толгойтой 2 настай хонь бэлгэнд гэж өгсөн. Охин нь сэгсийгээ авсан байсан. Тэрийг нь мялааж бэлгэнд 1 хонь өгсөн. 1 үхэр 1 үрээ хоёроо *** өөрөө буцааж авсан байдаг. Тэгээд төлбөр мөнгө өгөх гээд ярихад миний залгасан дугааруудыг 2 удаа блок хийсэн. Мотоциклийг нь цагдаа баригдаад ирэхдээ айлын гадаа үлдээсэн. Мотоцикльд байсан ташуур эмээлийн хяр 2 мөнгөн аяга хар өнгийн хавтастай утас байхгүй байгаа...” гэв.
1. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Ж.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2025 оны 03 дугаар сарын 18-ны шөнө Даланзадгад сумаас 22 цагийн үед ирсэн юм. Тэгээд ирсэн чинь манай дүү *** мотоцикль алга болсон байна гэж хэлсэн. Манай дүү хэлэхдээ нэг шар хүрэн өнгийн дээлтэй, ногоон өнгийн адуучин малгайтай бага зэрэг архи үнэртүүлсэн хүн *** хаана вэ? гэж асуугаад орж ирсэн гэсэн. Тэгээд тэр хэнээс хойш удалгүй мотоцикль байхгүй болсон байсан гэж хэлсэн. Тухайн мотоциклийн мөр нь гэрээс баруун талаар хойшоо явсан байсан...” мэдүүлэг /2 хх-ийн 85-86 хуудас/,
Хохирогч Д.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр манайх Богд сумын 4 дүгээр баг “Хөвөө” гэх газар том гэрээ бариатай орхиод “Хашаат” гэх газар луу ойролцоогоор өвөлжөөнөөсөө зүүн зүгт 5 км газар нүүж буугаад 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр буцаад өвөлжөөнд байсан гэртээ ирсэн чинь цоожийг нь эвдэлж ороод гэрт байсан 6 мөнгөн даруулгатай, мөнгөн хяртай, төмөр дөрөөтэй, булигаран гөлөмтэй эмээл 1 ширхэг, хулсан ташуур 1 ширхэг зэргийг аваад явсан байсан. Тэгээд маргааш нь хонинд явж байгаад хулгай орсон гэрээс зүүн хойд зүгт манай эмээлийн мөнгөн хяр, 5 ширхэг мөнгөн даруулга зэргийг нь салгаж аваад орхиод явсан байсан. Мөн 1 ширхэг мөнгөн даруулга, 2 ширхэг дөрөө, гөлөм, эмээлийн мод зэргийг нь хээр орхиод 5 ширхэг мөнгөн даруулга, хулсан ташуур болон 2 мөнгөн хяр зэрэг нь байхгүй байсан. Эмээл задалсан газар нь бүдэгхэн мотоциклийн мөр байсан, тухайн үед шороо нүдэж байсан болохоор мөр нь бүдгэрсэн байсан...Би эмээлийн мөнгөн даруугаа буцааж авна. Миний сэтгэцэд хор уршиг учраагүй, дүгнэлт гаргуулахгүй. Эмээлийн бүүрэгний мөнгөн хяр, хулсан ташуур зэргийг олуулж авах, эсхүл төлүүлээд авбал гомдолгүй...” мэдүүлэг, /2 хх-ийн 161-162, 165-166 хуудас/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Б.*** нь манай хоршооны малыг 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд малласан. Бид 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Баясгалан, *** бид 3 энэ хугацаанд нэг нэгээрээ ээлжлэн малчин ***тай хамт байсан. Түүнээс хойш ахиад 10 дугаар сарын эхэн хүртэл хадланд гарсан ***, ***, Зоригтбаатар нар хамт байсан. Тэгээд 2022 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд ямар нэг хяналт байхгүй *** нь эхнэр хүүхдийн хамт байсан. Тэгээд 11 дүгээр сарын 06-ны орчим цагдаагийн алба хаагч нараас мал ахуй зараад байна гэсэн мэдээллийг сонссон. Тэгээд очоод малаа тоолж барихад манай байгууллагын мал дутсан. Тухайн үед ***гаас малаа тоолж авахад үхэр 185, адуу 7, богоо нийтэд нь тоолсон 135 байсан. Ингээд анхны тооноос үхэр 9, 4 тугал, 4 адуу, бог 7 ямар нэг шалтгаангүйгээр дутсан тухайн үед *** хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа. Харин бусад малыг мэдэхгүй байна чоно идсэн талаар хэлсэн. Тэгээд энэ дутаасан малыг төлөхөөр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл байгаа. Ямар ч байсан 1 тооны адуу, 2 тооны үхрийг тус сумын Хяраан гэх газарт оршин суудаг ***д зарсан түүнийг нь буцааж авсан ба 1 тооны үхрийг нь алаад ченжид өгсөн гэж ярьж байсан. ...Гэхдээ *** гэх хүнд худалдан борлуулсан үхэр адуу нь манай хоршооны мал мөн бөгөөд энэ асуудалд завшсан үйлдлээр нь хариуцлага хүлээлгэх саналыг гаргаж байна. Бусад нь тогтоогдохгүй байгаа болохоор чононд идүүлсэн гэж ойлгож байна...” мэдүүлэг /1 хх-ийн 23-30, 77-78 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч О.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд эгч ***гийн гэрт байсан юм. Тухайн үед манай эгч аймаг явсан байсан ба би хүүхдүүдийг нь хараад үлдсэн юм. Тэгсэн орой 21 цаг 30 минутын үед гэр рүү бор хүрэн дээлтэй, уруулын дээр болон эрүүндээ тачир сахалтай, адуучин малгайтай, бага зэрэг архи үнэртүүлсэн эрэгтэй хүн орж ирээд ***ийнх хаана вэ гэж асуусан ба би мэдэхгүй гэсэн чинь гараад явчихсан. Тэгээд тухайн хүнийг гарсан дараа удалгүй ардаас нь гарч харсан чинь эгч ***гийн мотоцикль алга болсон байсан. Тэгээд би эгчийг ирэхээр нь болсон асуудлын талаар хэлсэн....” мэдүүлэг /2 хх-ийн 88-89 хуудас/,
Гэрч А.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 04 дүгээр сарын 01-ний орой намайг гэртээ байж байхад баруун урд зүгээс танихгүй мотоциклтой хүн ирээд өөрийгөө *** гэж танилцуулаад морь гүйлгэж алдаад олоод явж байна гээд манайд хоносон. Өглөө нь босоод баахан малтай, тэрний хүүхэд, энэний хүүхэд гээд худлаа яриад байх шиг байхаар нь би таньдаг хүнээсээ асуусан чинь тэр хүнийг худлаа ярьж байгаа гэхээр нь дахиад хүмүүсээс сурагласан чинь хүмүүс танихгүй байсан. Тэгээд дахиад манайд хонох гэж байхад нь Өвөрхангай аймгаас 3 цагдаа ирээд хайж байсан хүн мөн байна гээд авч явсан, унаж явсан мотоциклийг нь манай гадаа үлдээсэн. Цагдаа нь тэр хүнийг *** *** гэж байсан. Тэр хүний мотоцикпь дээр буруу талдаа саарал өнгийн даавуун уутанд хийж даруулсан, дотор нь 2 ширхэг мөнгөн аяга, 5 ширхэг эмээлийн даруулга байна лээ...” мэдүүлэг /2 хх-ийн 169-170 хуудас/,
Гэрч М.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*** нь миний төрсөн аав байгаа юм. 2025 оны 03 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө аавын гэрт хулгай орох үед би аавынд байсан. Аавынх 2025 оны 03 дугаар сарын 22-нд илүү гэрээрээ хаваржаандаа буух гээд нүүсэн юм.Тэгтэл нүүсний шөнө илүү гэрээс улаан өнгийн олонцогтой, 6 цагаантай байх эмээл, эмээлийн бүүргэнд өлгөөстэй байсан хулсан тэнзэн ташуур зэрэг эд зүйл алдагдсан байсан...” мэдүүлэг /2 хх-ийн 176-177 хуудас/,
Гэрч С.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн нөхөр *** төрсөн охин *** нарын хамт Баясгалан гэдэг хүний үхэр, адуу, хонь малыг маллах гэж Улаанбаатар хотод амьдарч байгаад Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Сэнд чулуу” нэртэй газарт ирсэн. Малыг маллаж байх хугацаандаа буюу 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр билүү 02-ны өдөр санагдаж байна манай нөхөр *** нь Булгаа гэдэг залууд гэрийн гаднаас 2 тооны үхэр, 1 хонь зэргийг зарж байсан. Яг хэдэн төгрөгөөр зарсныг би мэдэхгүй байна. Ямар ч байсан мөнгөөрөө гэртээ зурагт, монгол сатын станц хүнсний ойр зуур юм авсан...” мэдүүлэг /хх-ийн 37-38 хуудас/,
Гэрч Б.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Б.***г гэрт нь хүргэж өгөхөд надад нэг адуу бэлэглэнэ гээд хүрэн халзан зүсмийн /буруу, зөв талын гуян дээрээ Т үсгэн тамгатай, /өөр нэг цагаан үсгэн тамгатай юм байна лээ/ үрээг өгсөн. Тэгээд 20 гаруй хоногийн дараа бас чи надаас үхэр ав гээд ягаан халзан сувай үнээг 1050000 төгрөгөөр, мөн хар зүсмийн бярууг 500000 төгрөгөөр зарсан. Би сувай үнээг нь захиргааны жижүүр Батаа ахад /Оюунгэрэл эгч/ 1000000 төгрөгөөр зарсан. Одоо надад хүрэн халзан шүдлэн үрээ, хар зүсмийн бяруу нь амьд байгаа...Сайн таньж мэдэхгүй. 2020 оны намар би Улаан нуур гэх газарт мотоцикльтой явж байхад 1 нөхөр алхсан явж байсан. Тухайн үед мэнд мэдээд хэдэн үг яриад явсан. Ямар нэг харилцаа хамаарал байхгүй. Миний хувьд хүрэн халзан зүстэй шүдлэн үрээ 1, сувай үнээ 1, хар бяруу тус бүрийг худалдан авсан. Харин Б.*** нь хүрэн халзан шүдлэн үрээг надад баярлалаа гээд бэлгэнд өгсөн. Гэрт хүргэж өглөө л гэж өгсөн байх. Харин сувай үнээ, хар бяруу хоёрыг 1550000 төгрөг бэлэн өгч худалдан авсан. Мөн хүрэн халзан үрээ болон хар бярууг нь эзэн нь буцааж авсан ба сувай үнээг нь Алтанбулаг суманд жижиглэнгээр мах худалдан борлуулдаг Оюунгэрэл эгчид 1000000 төгрөгөнд өгсөн...” мэдүүлэг /хх-ийн 36, 83 хуудас/,
Гэрч Э.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний авга ах болох Г.*** над руу утсаар ярьж Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг болох “Хярааны гол” гэх газарт айлд 2 тооны мал байгаа очиж аваад манай мал дээр хүргэж өгнө үү гэсэн би 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ганзориг гэх хүний Портер маркийн машинаар *** гэх айлаас хар зүсмийн бяруу, хүрэн халзан зүсмийн шүдлэн үрээ хоёрыг ачиж малчин гэх айлд нь хүргэж өгсөн...” мэдүүлэг /хх-ийн 39 хуудас/,
Гэрч Р.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 04 дүгээр 01-ний өдөр буюу өмнөх долоо хоногийн мягмарт баруун урд талаасаа 19 цаг өнгөрч байхад өөрийгөө *** гэж хэлээд манайд хоноод маргааш нь худлаа үнэн юм яриад байх шиг байхаар нь манай хүүхэд ярианых нь дагуу таньдаг хүнээсээ асуусан чинь тийм биш гээд тэгээд хонох гээд шөнө манайд хэвтэж байхад Өвөрхангай аймгаас 3 цагдаа ирээд хайж байсан хүн байна гээд дагуулаад явсан. Унаж явсан мотоцикль одоо хүртэл манай гадаа байгаа. Мотоциклийн хажуу талдаа саарал өнгийн даавуун уутан дотор 2 ширхэг мөнгөн байх гэмээр аяга эмээлийн 5 ширхэг даруулга, 2 ширхэг нь гурвалжин, 3 ширхэг, дөрвөлжин байсан одоо мотоцикль дээрээ даруулгатай байгаа...” мэдүүлэг /хх-ийн 172-173 хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулах тухай тэмдэглэл /2хх-ийн 90-97 хуудас/,
Хөрөнгө үнэлгээний Хөрөнгө Эстимейт ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн гаргасан №01/16 дугаартай “...Dayun маркийн мотоцикль 1 ширхэг хуучин нийт үнэ 3500000... гэсэн дүгнэлт /2хх-ийн 101 хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 76-81 хуудас/,
Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаар бичгээр гаргасан хүсэлт /2хх-ийн 228 хуудас/,
Хохирогчид алдагдсан гэх мотоциклийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3хх-ийн 25-26 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний №4/17 дугаартай “...эмээл 1 ширхэг 5000000 төгрөг, ташуур 1 ширхэг 1000000 төгрөг, нийт 6000000 төгрөг гэж дүгнэв...” гэсэн тайлан, /2хх-ийн 180-184 хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт, /2хх-ийн 142-145 хуудас/,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл (мотоциклд саарал уутанд ачсан байсан 5 ширхэг эмээлийн даруулга), /2хх-ийн 146-147 хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, /2хх-ийн 150-152 хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (5 ширхэг эмээлийн даруулга, мөнгөн хэрэглэлийг хүлээлгэн өгсөн), /2хх-ийн 153 хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (эмээлийн модонд үзлэг хийсэн тэмдэглэл) /2хх-ийн 154-156 хуудас/,
Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаарх хүсэлт /2хх-ийн 166 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний №ТХҮ-922/4662 дугаартай “...2 настай үхэр 500000 төгрөг, 3 настай үхэр 700000 төгрөг, 2 настай хонь 60000 төгрөг, 3 настай адуу 600000 төгрөг, нийт 1860000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 64 хуудас/,
Яллагдагч Б.***гийн “өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 105-106 хуудас/,
Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр /2хх-ийн 32-33, 43-44, Зхх-ийн 12-22 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /2хх-ийн 230, 234 хуудас/,
Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /2хх-ийн 238, 239 хуудас/,
Яллагдагч Б.*** мөрдөн шалгах ажиллагаанд “...Намайг Өвөрхангай аймгаас баруун талд Дөнгөө гэж айл байх нэрийг нь сайн санахгүй байна тухайн айлд байхад цагдаа нар ирээд намайг авч явсан тэгэхэд миний унаж явсан улсын өнгийн Даюун маркийн мотоцикль дээр цагаан өнгийн даавуугаар ороосон хулсан модон ташуур 1 ширхэг, 2 ширхэг гуулин хяр, Samsung Galaxy A14 маркийн гар утас 80719556 гэсэн дугаартай байсан эдгээр зүйлүүд одоо хаана байгааг мэдэхгүй надад хүлээлгэж өгөөгүй. Эдгээр зүйлүүдийг би хүлээн авмаар байна...” мэдүүлэг /3хх-ийн 41 хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Б.***гийн хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б.***гийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө болон түүнтэй холбоотой эрхийн бүртгэл бүртгэгдээгүй талаарх 1319 тоот албан бичиг, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 115-116, 118-119, 2хх-ийн 196 хуудас/ зэрэг болно.
2. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгч нарын гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Б.***гийн тухайд 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс бусдын эзэмшлийн мотоциклийг нууц далд аргаар авч хохирол учруулсан. Мөн 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд Д.***ын монгол гэрийн цоожийг нь эвдлэн орж 6 мөнгөн даруулгатай эмээл 1 ширхэг, хулсан ташуур 1 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван үргэлжилсэн хулгайлах гэм хэргийг үйлдсэн. 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 09-ний Өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт “Өнө мөнх дүүрэн тал” хоршооны малыг хариуцан маллаж байхдаа 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд 2 тооны үхэр, 1 тооны адуу, 1 тооны хонийг завшсан гэмт хэрэг үйлдсэн нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ. Нэгдүгээрт Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс мотоцикль өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нууц далд аргаар авсан үйлдлийн тухайд хохирогчоос тухайн цаг хугацаанд тодорхой мэдүүлдэг. Мөн насанд хүрээгүй гэрч тухайн цаг хугацаанд болсон үйл баримт тэдний гэрээр ямар хүн орчныг тодорхой мэдүүлдэг. Улмаар дараа цаг хугацаанд таньж олуулах ажиллагаагаар шүүгдэгчийг манай гэрт орж ирсэн хүн мөн гэж байна гэж тайлдаг. Энэ нь хэргийн явцад үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд таньж ойлгуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хөрөнгийг хурааж авч хүлээлгэж өгсөн талаар мөрдөн шалгах ажиллагааны нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ. Дараагийн дугаарт хохирогч Д.***ын монгол гэрт хууль бусаар нэвтэрч эмээл, хулсан ташуур 1 ширхгийг авсан нь хохирогчийн мэдүүлэг, гэрч М.*** нарын мэдүүлгээр зөрүүгүй тогтоогдоно. Өөрөөр хэлбэл тэдний гэрт эмээл ташуур зэрэг эд зүйл байсан байна. Дараагийн дугаарт гэрч А.***ийн мэдүүлгээр шүүгдэгч тэднийд ирсэн болох нь тогтоогддог. Ингээд ирсэн нөхцөл байдал дээр тухайн мотоцикль дээр ямар эд зүйл байсан талаар гэрчээс мэдүүлнэ. Мөн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлээр дээрх нөхцөл байдал тодорхой тогтоогддог. Ийм учраас шүүгдэгчийн үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай асуудал тогтоогдож байна гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Дараагийн дугаарт 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд “Өнө мөнх дүүрэн тал” хоршооны 2 тооны үхэр, 1 тооны адуу, 1 тооны хонийг зарж завшсан гэмт хэрэг үйлдсэн нотлох баримтын тухайд хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.***аас тухайн үеийн нөхцөл байдлыг буюу хөлсөөр мал маллахаараа Б.***г авчирсан. Энэ цаг хугацаанд ямархуу цаг хугацаа өнгөрсөн юм. Энэ цаг хугацаанаас хойш ямар үйл баримт болсон юм. Чононд идүүлсэн. Заримыг нь зарж борлуулсан. Заримыг нь нядалж ченжид өгсөн гэх нөхцөл байдлуудын талаар тодорхой тайлбарладаг. Энэ талаар гэрч С.***, Б.***, Э.*** нараас мэдүүлэг өгдөг. Энэ нөхцөл байдалд үндэслэж хохирогчоос зарим тоо баримт дээр тооцоо нийлж зөвхөн 1 тооны адуу, 2 тооны үхэр, 1 тооны хонийг зөвшөөрөлгүйгээр авч завшсан байна гэдэг асуудал ярьсан. Мөрдөн шалгах ажиллагааны дүнд мөн дээрх нөхцөл байдал тогтоогдсон учраас завшсан үйлдлийн тухайд малын тухайд дээрх нөхцөл байдал байна. Хулгайлах гэмт хэрэг гэж үйлдсэн нөхцөл байдлын тухайд мотоциклийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Харин Д.***ын гэрээс эмээл хулсан ташуур хулгайлсан үйлдлийн тухайд орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэж үзсэн. Өрөөр хэлбэл хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт хаалга нь цоожтой байсан. Энэ цоожны цүүг хөшиж эдэлсэн. Гэрт орж зөвшөөрөлгүйгээр орж эд зүйлийг авсан нөхцөл байдал тогтоогддог. Улмаар гэр цоожтой байсан талаар мэдүүлэг нотлох баримтуудаар тодорхой дурдсан. Ингээд үргэлжилсэн үйлдэл байгаа учраас Эрүүгийн хуульд заасан хүнд эрүүгийн хариуцлага оногдуулах санкцтай хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэргийг үргэлжилсэн үйлдэл гэж үзэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна. Дараагийн дугаарт завшсан үйлдлийн талаар хохирогчоос алдагдсан эд зүйлийн талаар тодорхой тайлбарлана. Мөн тухайн малыг итгэмжлэн хариулуулж байсан. Ингэж хариулуулахдаа сард 1 гэдэг юм уу? тодорхой цаг хугацаанд гэдэг юм уу? өөрийнх нь эзэмшил ашиглалтад мал өгөхөөр тохирсон зүйл байгаагүй. Итгэмжлэн хариуцуулсан бусдын эд хөрөнгийг өөрийн дураар завших өөрийн эзэмшил өмчлөлд захиран зарцуулсан гэм буруутай нь тогтоогдсон. Ийм учраас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд Д.*** эмээлийн бөөрний мөнгийг хулсан ташуурыг гаргуулж авах бол гомдол саналгүй гэж мэдэгдсэн. 5-н ширхэг эмээлийн даруулгыг хүлээж авсан. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэж мэдэгдсэн. Ташуур 1000000 төгрөгөөр үнэлэгдсэн. Хөрөнгийн үнэлгээний талаар оролцогч нар танилцсан учраас шүүгдэгчээс дээрх мөнгийг гаргуулах, харин эмээлийн хярын тухай хөрөнгийн үнэлгээний тайлангийн дагуу бүхэлд нь 5000000 төгрөгөөр үнэлсэн. Тухайн зөвхөн хярын тухайд ямар нэгэн үнэлгээ гаргаагүй. Тийм учраас дээрх хярыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Хохирогч Ж.*** гомдолтой гэж мэдэгдсэн. Хохирогч Ж.*** нь учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай. Хохирогч Д.***аас 2 тооны үхэр, 1 тооны адуу хүлээж авсан гэж мэдүүлэгтэй дурдсан байгаа учраас 1 тооны хонь 60000 төгрөгийн үнэлгээг тогтоож 60000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах саналыг гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.*** шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Холбогдсон үйл баримтын тухайд нэгдүгээрт хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад миний үйлчлүүлэгч Б.*** нь 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо 3 дугаар баг Ямаан хүрэн 7-705 тоот хашаанд улсын дугааргүй улаан өнгийн “Даюун” маркийн мотоциклийг эзэмшигч, ашиглагчийн зөвшөөрөлгүйгээр нууц далд аргаар, хууль бусаар авч 3500000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд шүүгдэгч Б.*** нь хохирогч Ж.***гийн эзэмшлийн мотоциклийг хулгайлсан гэдгээ мөрдөн шалгах ажиллагаа болон сая шүүхийн хэлэлцүүлэх ил тодоор хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн. Хохирол төлбөрийн тухайд мотоциклийг эзэмшигч Ж.***д буцаан хүлээлгэн өгсөн нь эд зүйл хүлээн авсан талаар хохирогч Ж.***гийн мэдүүлэг болон эд зүйл хүлээлгэн өгсөн баримтад тодорхой тусгагдсан байдаг. Шинжээчийн дүгнэлтээр зах зээлийн үнэлгээний ханшаар 3500000 төгрөгөөр үнэлэгдсэн байдаг. Хохирогч мотоциклио бүрэн бүтэн байдлаар хүлээж авсан. Гэвч хохирогчийн одоогийн гаргасан гаргаж буй хавтаст хэрэгт авагдсан хохирлыг тооцсон баримт эвдрэл гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт тодорхой авагдаагүй. Хохирогч Ж.***гийн 8 дугаар хуудсанд авагдсан мэдүүлэгт тухайн мотоцикль нь улаан өнгийн “Даюун” маркийн хэрээсэн объекттой, банкны урд талын доод хэсэгтээ цоороод наасан байгаа гэх мэдүүлэг. Шинжээч томилсон мөрдөгчийн тогтоолын эд зүйлийн шинж тэмдэг буюу тайлбар хэсэгт нь улаан өнгийн “Даюун” маркийн хэрээсэн объекттой, банкны урд талын доод хэсэгтээ цоорч наасан байгаа урд талын карлоны дохионы гэрэл хагарсан. Яндангийн хажуу талын гэрэл зурагдсан гэх хуучин эд зүйл байсныг илтгэх тайлбар мэдүүлэг мөн шүүхийн шатанд яллагдагч Б.***гийн өгсөн эд зүйлд засвар үйлчилгээ хийсэн гэх мэдүүлэг, мөн хохирогч Ж.***гийн 2025 оны 05 дугаар сарын 1-ний өдөр өгсөн мэдүүлэгт Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумд байгаа гэдэг. Ямар байгааг нь мэдэхгүй байна. Одоо хүртэл мотоциклио хүлээж аваагүй буюу 2025 оны 05 дугаар сарын 01-нийг хүртэл мотоциклийг эзэмшил ашиглалт эвдрэл гэмтэлд нь хяналт тавигдсан зүйл байхгүй гэдэг нь эндээс тодорхой харагдаж байгаа. 2 сар гаруй хугацаа өнгөрсөн байдаг. Мотоцикльд засвар үйлчилгээ хэрвээ хийгдсэн бол энэ талаараа баримтыг тодорхой тусгаад нотлох баримтаар үнэлүүлээд хохирол төлбөр нэхэмжлэх боломжтой. Одоогийн байдлаар хохирол төлбөр шаардсан баримт байхгүй учраас шаардах эрх үүсэхгүй байна гэж үзэж байна. Хоёрдугаар үйл баримтын тухайд 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Богд сумын 4 дүгээр баг “Хөвөө” гэх газар байх Д.***ын монгол гэрийн цоожийг нь эвдлэн орж 6 мөнгөн даруулгатай эмээл 1 ширхэг, хулсан ташуур зэргийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байдаг. Шүүгдэгч нь мөн адил гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Хулгайд алдагдсан эд зүйл болох 6 мөнгөн даруулгатай эмээлийн даруулгуудыг эзэмшигчид буцаан өгсөн. Хэргийн материалд авагдсан хохирогчийн мэдүүлэг эд мөрийн баримтаар даруулгуудыг буцаан авсан тэмдэглэл зэргээр нотлогдож байдаг. Хохирол төлбөрийн тухайд эмээлийн 2 ширхэг мөнгөн хиа хулсан ташуур дутуу гэсэн мэдүүлгүүд авагдсан байдаг. Эдгээр эд зүйлийг шүүгдэгч өөрөө авч захиран зарцуулсан эсэх тухайн эд зүйлийг хүлээн авч тэмдэглэл үйлдсэн эсэх хэргийн материалд огт авагдаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй гэдэг нь гэрч А.***ийн мэдүүлэг. 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн орой намайг гэртээ байж байхад баруун урд зүгээс танихгүй мотоцикльтой хүн ирээд өөрийгөө *** гэж танилцуулаад манайд хоносон. Тэгээд манайд дахиж хонох гэж байхад Өвөрхангай аймгийн 3-н цагдаа ирээд тухайн хайж байсан хүн мөн байна гээд аваад явсан. Унаж явсан мотоциклийг манай гадаа үлдээсэн. Тэр хүний мотоцикль дээр буруун талдаа саарал өнгийн даавуун уутанд хийж даруулсан дотор нь 2 ширхэг мөнгөн аяга, 5-н ширхэг эмээлийн даруулга байна лээ гэх мэдүүлэг, мотоцикль болон дүүрч явсан эд зүйлд мөн хохирогч *** мөн адил ингэж мэдүүлсэн байдаг. Энэ болсон үйл явдлаас хойш 4 дүгээр сарын 9-ний өдөр үзлэг тэмдэглэл хураан авсан тэмдэглэл хийх үед мэдүүлсэн мэдүүлэг. Тэгэхээр дүүрч явсан эд зүйлд эд мөрийн баримтаар хурааж авсан шалгалтын ажиллагааг явуулахгүйгээр эдгээр эд зүйлийг тухайн гэрчүүд болох хүмүүс уутны амыг онгойлгож харсан гэдэг нь тодорхой мэдүүлгүүдээр харагдаж байдаг. Дээрх эд зүйлийг 8-н хоногийн дараа хурааж авч бэхжүүлсэн. Энэ нь хэргийн материалд авагдсан гэрчийн мэдүүлгээр болон хураасан тэмдэглэлээр нотлогдож байгаа. Энэ хугацаанд нэхэмжлээд байгаа хяр ташуур зэрэг эд мөрийн баримт устаж үгүй болох алдагдах зэрэг эрсдэл үүсэх хангалттай хугацаа гэж манай үйлчлүүлэгч болон өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. А.*** болон *** нарын гэрчээр өгсөн мэдүүлэгт 2 ширхэг мөнгөн аяга гэж мэдүүлсэн байдаг. Сая яллагдагч мөрдөн байцаалтын шатанд ч, шүүхийн шатанд мэдүүлж байна. 2 ширхэг мөнгөн аяга байсан гэдгийг. Тэр талаар хэргийг материалд авагдаагүй. Эзэмшигчид буцаан олгогдоогүй байдаг. Энэ талаар шүүгдэгч Б.*** нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тодорхой мэдүүлэгтээ дурдсан байдаг. Шүүгдэгч мөн хэргийн материалд тайлбар өгөхдөө мотоциклийг үлдээгээд явж байхад цагдаа нар авсан эсэх. Тухайн үед гэрт байсан хүмүүс 7 хоногийн хугацаанд мотоциклийн эзэмшил ашиглалт тухайн эд зүйлийг завших болон хулгайд алдагдах гэх мэтчилэн өөр төрлийн гэмт хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй гэдэг зүйлийг ярьдаг. Энэ нь гэрчийн мэдүүлгүүдээр эд зүйл хураан авсан тэмдэглэл зэргээр тодорхой тусгагдаж байдаг. Мөн шинжээчийн 17 дугаартай дүгнэлтээр эмээл 1 ширхгийг 5000000 төгрөгөөр ташуур 1 ширхгийг 1000000 төгрөг гэж үнэлсэн. Хохирогч эд зүйлээс эмээлийн хяр хулсан ташуур нэхэмжилж байгаа хэдий ч нийтэд нь үнэлгээ гаргасан байдаг. Эмээлийн хяр 1 ширхгийг 5000000 төгрөгөөр ташуур 1 ширхгийг 1000000 гээд. Хохирогчийн нэхэмжлээд байгаа хярыг тогтоох боломжгүй. Нарийвчилсан үнэлгээг эрүүгийн хавтаст хэрэгт ерөөсөө огт авагдаагүй. Нарийвчилсан үнэлгээ байхгүй учраас хэдийгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хохирол төлбөрийн тухайд маргаантай зүйл маань энэ дээр уг асуудал маань яваад байдаг. Ингээд нотлох баримтын бүрдэл дутуу тодорхой бус байдал хэрэгт байна. Мөн эмээлийн мөнгөн хяр хулсан ташуурын талаарх хэргийн газрын үзлэг хэн авсан нь тогтоогдоогүй байдал. Хэрвээ шүүгдэгч Б.*** нь захиран зарцуулсан бол тухайн захиран зарцуулсан талаарх баримт хэргийн материалд авагдаагүй. Гэрчийн мэдүүлэг огт авагдаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтын бүрдэл дутуу тодорхой бус байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийг хянан хэлэлцэхийг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт хийж шүүгдэгчийн эрхийг хамгаалж өгнө үү гэх хүсэлтийг гаргаж байгаа. Мөн хөрөнгө завшсан үйлдэлд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Хохирол төлбөрийн тухайд түрүүн хэлсэн байгаа. 1 тооны үхэр 700000 төгрөг, 1 тооны хонь 60000 төгрөгийн хонины хохирлыг төлөхөө илэрхийлсэн байдаг. Ингээд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлоо нөхөн төлсөн буюу хохирол төлөхөө илэрхийлж байгаа учраас дээрх хөрөнгө завших үйлдэл нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө буюу өршөөлийн хуульд хамрагдах боломжтой цаг хугацаанд үйлдэгдсэн буюу 2020 онд үйлдэгдсэн хэрэг. Иймд холбогдох 2020 онд үйлдэгдсэн хөрөнгө завших гэх үйлдэлд 2021 онд батлагдсан Өршөөлийн тухай хуулийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шийдвэрлэж өгөх үндэслэл бүрдсэн байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь шүүгдэгчийн гэм бурууг эргэлзээгүй хөтөлбөргүйгээр нотлоход оршдог. Иймд хүсэлтүүдийг хүлээн авч шүүгдэгчийн эрхийг хангах үүднээс шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсье...” гэсэн дүгнэлүүдийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Б.***д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Б.*** нь 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 09-ний Өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар баг “Сэнж чулуу” гэх газар “Өнө мөнх дүүрэн тал” хоршооны малыг хариуцан маллаж байхдаа 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд 2 тооны үхэр, 1 тооны адуу. 1 тооны хонийг Б.***д зарж завшсан,
2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо 3 дугаар баг Ямаан хүрэн 7-705 тоот хашаанд байсан улсын дугааргүй улаан өнгийн “Даюун” маркийн мотоциклийг эзэмшигч, ашиглагчийн зөвшөөрөлгүйгээр нууц далд аргаар, хууль бусаар авч 3500000 төгрөгийн хохирол учруулсан,
2025 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Богд сумын 4 дүгээр баг “Хөвөө” гэх газар байх Д.***ын монгол гэрийн цоожийг нь эвдлэн орж 6 мөнгөн даруулгатай эмээл 1 ширхэг, хулсан ташуур 1 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт нь:
Хохирогч Ж.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2025 оны 03 дугаар сарын 18-ны шөнө Даланзадгад сумаас 22 цагийн үед ирсэн юм. Тэгээд ирсэн чинь манай дүү *** мотоцикль алга болсон байна гэж хэлсэн. Манай дүү хэлэхдээ нэг шар хүрэн өнгийн дээлтэй, ногоон өнгийн адуучин малгайтай бага зэрэг архи үнэртүүлсэн хүн *** хаана вэ? гэж асуугаад орж ирсэн гэсэн. Тэгээд тэр хэнээс хойш удалгүй мотоцикль байхгүй болсон байсан гэж хэлсэн. Тухайн мотоциклийн мөр нь гэрээс баруун талаар хойшоо явсан байсан...” мэдүүлэг /2 хх-ийн 85-86 хуудас/,
Хохирогч Д.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр манайх Богд сумын 4 дүгээр баг “Хөвөө” гэх газар том гэрээ бариатай орхиод “Хашаат” гэх газар луу ойролцоогоор өвөлжөөнөөсөө зүүн зүгт 5 км газар нүүж буугаад 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр буцаад өвөлжөөнд байсан гэртээ ирсэн чинь цоожийг нь эвдэлж ороод гэрт байсан 6 мөнгөн даруулгатай, мөнгөн хяртай, төмөр дөрөөтэй, булигаран гөлөмтэй эмээл 1 ширхэг, хулсан ташуур 1 ширхэг зэргийг аваад явсан байсан. Тэгээд маргааш нь хонинд явж байгаад хулгай орсон гэрээс зүүн хойд зүгт манай эмээлийн мөнгөн хяр, 5 ширхэг мөнгөн даруулга зэргийг нь салгаж аваад орхиод явсан байсан. Мөн 1 ширхэг мөнгөн даруулга, 2 ширхэг дөрөө, гөлөм, эмээлийн мод зэргийг нь хээр орхиод 5 ширхэг мөнгөн даруулга, хулсан ташуур болон 2 мөнгөн хяр зэрэг нь байхгүй байсан. Эмээл задалсан газар нь бүдэгхэн мотоциклийн мөр байсан, тухайн үед шороо нүдэж байсан болохоор мөр нь бүдгэрсэн байсан...Би эмээлийн мөнгөн даруугаа буцааж авна. Миний сэтгэцэд хор уршиг учраагүй, дүгнэлт гаргуулахгүй. Эмээлийн бүүрэгний мөнгөн хяр, хулсан ташуур зэргийг олуулж авах, эсхүл төлүүлээд авбал гомдолгүй...” мэдүүлэг, /2 хх-ийн 161-162, 165-166 хуудас/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Б.*** нь манай хоршооны малыг 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд малласан. Бид 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Баясгалан, *** бид 3 энэ хугацаанд нэг нэгээрээ ээлжлэн малчин ***тай хамт байсан. Түүнээс хойш ахиад 10 дугаар сарын эхэн хүртэл хадланд гарсан ***, ***, Зоригтбаатар нар хамт байсан. Тэгээд 2022 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд ямар нэг хяналт байхгүй *** нь эхнэр хүүхдийн хамт байсан. Тэгээд 11 дүгээр сарын 06-ны орчим цагдаагийн алба хаагч нараас мал ахуй зараад байна гэсэн мэдээллийг сонссон. Тэгээд очоод малаа тоолж барихад манай байгууллагын мал дутсан. Тухайн үед ***гаас малаа тоолж авахад үхэр 185, адуу 7, богоо нийтэд нь тоолсон 135 байсан. Ингээд анхны тооноос үхэр 9, 4 тугал, 4 адуу, бог 7 ямар нэг шалтгаангүйгээр дутсан тухайн үед *** хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа. Харин бусад малыг мэдэхгүй байна чоно идсэн талаар хэлсэн. Тэгээд энэ дутаасан малыг төлөхөөр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл байгаа. Ямар ч байсан 1 тооны адуу, 2 тооны үхрийг тус сумын Хяраан гэх газарт оршин суудаг ***д зарсан түүнийг нь буцааж авсан ба 1 тооны үхрийг нь алаад ченжид өгсөн гэж ярьж байсан. ...Гэхдээ *** гэх хүнд худалдан борлуулсан үхэр адуу нь манай хоршооны мал мөн бөгөөд энэ асуудалд завшсан үйлдлээр нь хариуцлага хүлээлгэх саналыг гаргаж байна. Бусад нь тогтоогдохгүй байгаа болохоор чононд идүүлсэн гэж ойлгож байна...” мэдүүлэг /1 хх-ийн 23-30, 77-78 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч О.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд эгч ***гийн гэрт байсан юм. Тухайн үед манай эгч аймаг явсан байсан ба би хүүхдүүдийг нь хараад үлдсэн юм. Тэгсэн орой 21 цаг 30 минутын үед гэр рүү бор хүрэн дээлтэй, уруулын дээр болон эрүүндээ тачир сахалтай, адуучин малгайтай, бага зэрэг архи үнэртүүлсэн эрэгтэй хүн орж ирээд ***ийнх хаана вэ гэж асуусан ба би мэдэхгүй гэсэн чинь гараад явчихсан. Тэгээд тухайн хүнийг гарсан дараа удалгүй ардаас нь гарч харсан чинь эгч ***гийн мотоцикль алга болсон байсан. Тэгээд би эгчийг ирэхээр нь болсон асуудлын талаар хэлсэн....” мэдүүлэг /2 хх-ийн 88-89 хуудас/,
Гэрч А.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 04 дүгээр сарын 01-ний орой намайг гэртээ байж байхад баруун урд зүгээс танихгүй мотоциклтой хүн ирээд өөрийгөө *** гэж танилцуулаад морь гүйлгэж алдаад олоод явж байна гээд манайд хоносон. Өглөө нь босоод баахан малтай, тэрний хүүхэд, энэний хүүхэд гээд худлаа яриад байх шиг байхаар нь би таньдаг хүнээсээ асуусан чинь тэр хүнийг худлаа ярьж байгаа гэхээр нь дахиад хүмүүсээс сурагласан чинь хүмүүс танихгүй байсан. Тэгээд дахиад манайд хонох гэж байхад нь Өвөрхангай аймгаас 3 цагдаа ирээд хайж байсан хүн мөн байна гээд авч явсан, унаж явсан мотоциклийг нь манай гадаа үлдээсэн. Цагдаа нь тэр хүнийг *** *** гэж байсан. Тэр хүний мотоцикпь дээр буруу талдаа саарал өнгийн даавуун уутанд хийж даруулсан, дотор нь 2 ширхэг мөнгөн аяга, 5 ширхэг эмээлийн даруулга байна лээ...” мэдүүлэг /2 хх-ийн 169-170 хуудас/,
Гэрч М.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*** нь миний төрсөн аав байгаа юм. 2025 оны 03 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө аавын гэрт хулгай орох үед би аавынд байсан. Аавынх 2025 оны 03 дугаар сарын 22-нд илүү гэрээрээ хаваржаандаа буух гээд нүүсэн юм.Тэгтэл нүүсний шөнө илүү гэрээс улаан өнгийн олонцогтой, 6 цагаантай байх эмээл, эмээлийн бүүргэнд өлгөөстэй байсан хулсан тэнзэн ташуур зэрэг эд зүйл алдагдсан байсан...” мэдүүлэг /2 хх-ийн 176-177 хуудас/,
Гэрч С.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн нөхөр *** төрсөн охин *** нарын хамт Баясгалан гэдэг хүний үхэр, адуу, хонь малыг маллах гэж Улаанбаатар хотод амьдарч байгаад Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Сэнд чулуу” нэртэй газарт ирсэн. Малыг маллаж байх хугацаандаа буюу 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр билүү 02-ны өдөр санагдаж байна манай нөхөр *** нь Булгаа гэдэг залууд гэрийн гаднаас 2 тооны үхэр, 1 хонь зэргийг зарж байсан. Яг хэдэн төгрөгөөр зарсныг би мэдэхгүй байна. Ямар ч байсан мөнгөөрөө гэртээ зурагт, монгол сатын станц хүнсний ойр зуур юм авсан...” мэдүүлэг /хх-ийн 37-38 хуудас/,
Гэрч Б.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Б.***г гэрт нь хүргэж өгөхөд надад нэг адуу бэлэглэнэ гээд хүрэн халзан зүсмийн /буруу, зөв талын гуян дээрээ Т үсгэн тамгатай, /өөр нэг цагаан үсгэн тамгатай юм байна лээ/ үрээг өгсөн. Тэгээд 20 гаруй хоногийн дараа бас чи надаас үхэр ав гээд ягаан халзан сувай үнээг 1050000 төгрөгөөр, мөн хар зүсмийн бярууг 500000 төгрөгөөр зарсан. Би сувай үнээг нь захиргааны жижүүр Батаа ахад /Оюунгэрэл эгч/ 1000000 төгрөгөөр зарсан. Одоо надад хүрэн халзан шүдлэн үрээ, хар зүсмийн бяруу нь амьд байгаа...Сайн таньж мэдэхгүй. 2020 оны намар би Улаан нуур гэх газарт мотоцикльтой явж байхад 1 нөхөр алхсан явж байсан. Тухайн үед мэнд мэдээд хэдэн үг яриад явсан. Ямар нэг харилцаа хамаарал байхгүй. Миний хувьд хүрэн халзан зүстэй шүдлэн үрээ 1, сувай үнээ 1, хар бяруу тус бүрийг худалдан авсан. Харин Б.*** нь хүрэн халзан шүдлэн үрээг надад баярлалаа гээд бэлгэнд өгсөн. Гэрт хүргэж өглөө л гэж өгсөн байх. Харин сувай үнээ, хар бяруу хоёрыг 1550000 төгрөг бэлэн өгч худалдан авсан. Мөн хүрэн халзан үрээ болон хар бярууг нь эзэн нь буцааж авсан ба сувай үнээг нь Алтанбулаг суманд жижиглэнгээр мах худалдан борлуулдаг Оюунгэрэл эгчид 1000000 төгрөгөнд өгсөн...” мэдүүлэг /хх-ийн 36, 83 хуудас/,
Гэрч Э.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний авга ах болох Г.*** над руу утсаар ярьж Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг болох “Хярааны гол” гэх газарт айлд 2 тооны мал байгаа очиж аваад манай мал дээр хүргэж өгнө үү гэсэн би 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ганзориг гэх хүний Портер маркийн машинаар *** гэх айлаас хар зүсмийн бяруу, хүрэн халзан зүсмийн шүдлэн үрээ хоёрыг ачиж малчин гэх айлд нь хүргэж өгсөн...” мэдүүлэг /хх-ийн 39 хуудас/,
Гэрч Р.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 04 дүгээр 01-ний өдөр буюу өмнөх долоо хоногийн мягмарт баруун урд талаасаа 19 цаг өнгөрч байхад өөрийгөө *** гэж хэлээд манайд хоноод маргааш нь худлаа үнэн юм яриад байх шиг байхаар нь манай хүүхэд ярианых нь дагуу таньдаг хүнээсээ асуусан чинь тийм биш гээд тэгээд хонох гээд шөнө манайд хэвтэж байхад Өвөрхангай аймгаас 3 цагдаа ирээд хайж байсан хүн байна гээд дагуулаад явсан. Унаж явсан мотоцикль одоо хүртэл манай гадаа байгаа. Мотоциклийн хажуу талдаа саарал өнгийн даавуун уутан дотор 2 ширхэг мөнгөн байх гэмээр аяга эмээлийн 5 ширхэг даруулга, 2 ширхэг нь гурвалжин, 3 ширхэг, дөрвөлжин байсан одоо мотоцикль дээрээ даруулгатай байгаа...” мэдүүлэг /хх-ийн 172-173 хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулах тухай тэмдэглэл /2хх-ийн 90-97 хуудас/,
Хөрөнгө үнэлгээний Хөрөнгө Эстимейт ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн гаргасан №01/16 дугаартай “...Dayun маркийн мотоцикль 1 ширхэг хуучин нийт үнэ 3500000... гэсэн дүгнэлт /2хх-ийн 101 хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 76-81 хуудас/,
Хохирогчид алдагдсан гэх мотоциклийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3хх-ийн 25-26 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний №4/17 дугаартай “...эмээл 1 ширхэг 5000000 төгрөг, ташуур 1 ширхэг 1000000 төгрөг, нийт 6000000 төгрөг гэж дүгнэв...” гэсэн тайлан, /2хх-ийн 180-184 хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт, /2хх-ийн 142-145 хуудас/,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл (мотоциклд саарал уутанд ачсан байсан 5 ширхэг эмээлийн даруулга), /2хх-ийн 146-147 хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, /2хх-ийн 150-152 хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (5 ширхэг эмээлийн даруулга, мөнгөн хэрэглэлийг хүлээлгэн өгсөн), /2хх-ийн 153 хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (эмээлийн модонд үзлэг хийсэн тэмдэглэл) /2хх-ийн 154-156 хуудас/,
Хохирогчид алдагдсан гэх мотоциклийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3хх-ийн 25-26 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний №4/17 дугаартай “...эмээл 1 ширхэг 5,000,000 төгрөг, ташуур 1 ширхэг 1,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөг гэж дүгнэв...” гэсэн тайлан, /2хх-ийн 180-184 хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт, /2хх-ийн 142-145 хуудас/,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл (мотоциклд саарал уутанд ачсан байсан 5 ширхэг эмээлийн даруулга), /2хх-ийн 146-147 хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, /2хх-ийн 150-152 хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (5 ширхэг эмээлийн даруулга, мөнгөн хэрэглэлийг хүлээлгэн өгсөн), /2хх-ийн 153 хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (эмээлийн модонд үзлэг хийсэн тэмдэглэл) /2хх-ийн 154-156 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний №ТХҮ-922/4662 дугаартай “...2 настай үхэр 500000 төгрөг, 3 настай үхэр 700000 төгрөг, 2 настай хонь 60000 төгрөг, 3 настай адуу 600000 төгрөг, нийт 1860000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 64 хуудас/,
Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр /2хх-ийн 32-33, 43-44, Зхх-ийн 12-22 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /2хх-ийн 230, 234 хуудас/,
Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /2хх-ийн 238, 239 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, бөгөөд энэ нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.
Өвөрхангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.***д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилжээ.
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *** овгийн *** ***д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв байна гэж үзлээ.
Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Б.***гийн дээрх үйлдлүүд нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, шүүгдэгч нарын үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч *** овгийн *** ***г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан, үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.
3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.***гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.***ад 1000000 төгрөг, Г.***ад 60000 төгрөг, Б.***д 1550000 төгрөгний хохирол учирсан нь хөрөнгийн үнэлгээний 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 4/17 дугаартай, 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн, №ТХҮ-922/4662 дугаартай тайлан, иргэний нэхэмжлэгч Б.*** нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.*** нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан, үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдсон тул хохирогч Д.***, Г.***, иргэний нэхэмжлэгч Б.*** нарт учирсан хохирлыг арилгах үүрэгтэй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.***гаас /хулсан ташуурын үнэ болох/ 1000000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.***ад олгож, /1 тооны хонины үнэ болох /60000 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.***ад, 1550000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Г.***д тус тус олгох нь зүйтэй байна.
Харин хохирогч Д.*** “эмээлийн 5 ширхэг мөнгөн даруулга, 2 ширхэг мөнгөн хяр”, хохирогч Ж.*** “алдагдсан мотоциклийн үнэлгээ гаргуулахад төлсөн төлбөр, мотоциклийн эвдрэлийн төлбөр”, иргэний нэхэмжлэгч Б.*** “зээлүүлсэн 500000 төгрөг гаргуулах” зэргийг нэхэмжилсэн.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.***ын алдагдсан зүйлийн үнэлгээг гаргуулахад 6 мөнгөн даруулгатай, мөнгөн хяртай, төмөр дөрөөтэй, булигаран гөлөмтэй эмээл 1 ширхэг 5000000 төгрөг, хулсан ташуур 1 ширхэг 1000000 төгрөг гэжээ.
Гэвч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.***ад эмээлийн 5 ширхэг мөнгөн даруулга, 2 ширхэг мөнгөн хярыг буцааж өгөөгүйгээс гадна дээрх хөрөнгийн үнэлгээгээр эмээлийн мөнгөн даруулга, мөнгөн хярын үнэлгээг нарийвчилж гаргаагүй,
Мөн хохирогч Ж.*** алдагдсан мотоциклийн үнэлгээ хийлгэхэд гарсан төлбөр, мотоциклийн эвдэрсэн сэлбэгийн төлбөр зэргийг нэхэмжилсэн боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүйгээс шүүгдэгчээс хэдэн төгрөгийн төлбөр гаргуулах нь тодорхойгүй, иргэний нэхэмжлэгч Б.***ы нэхэмжилсэн 50000 төгрөг гаргуулахыг нэхэмжлэл нь зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой байх тул хохирогч Д.*** “эмээлийн 5 ширхэг мөнгөн даруулга, 2 ширхэг мөнгөн хяр”, хохирогч Ж.*** “алдагдсан мотоциклийн үнэлгээ гаргуулахад төлсөн төлбөр, мотоциклийн эвдрэлийн төлбөр”, иргэний нэхэмжлэгч Б.***ы нэхэмжилсэн 50000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Д.***, Ж.*** нар гэмт хэргийн улмаас өөрт учирсан зардал, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
4. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Б.***гийн хувийн байдал, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргийн үйлдлийн тухайд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байдаг. Тухайн үйлдэгдсэн гэм хэргийн нийгмийн хор аюул учирч байгаа хохирол хор уршиг хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдал зэргийг харгалзаж үзлээ. Мөн эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.***г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 зааснаар 2 жил 6-н сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан дээрх ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлтэй хорих байгууллагад оногдуулах дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгчид 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Түүний цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцох саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгө байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардалгүйг тус тус дурдаж байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.*** шүүх хуралдаанд шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар”... Миний үйлчлүүлэгч Б.***г шүүхээс нэгэнт гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч Б.*** нь мөрдөн шалгах ажиллагаанаас авхуулаад шүүх хуралдааны үйл явц хүртэл өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Цаашид хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдаг. Хохирол төлбөрийн тухайд сэтгэцэд учирсан хор уршиг гаргуулахгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн нотлох баримт хэргийн материалд авагдсан. Хувийн байдлын тухайд шүүгдэгч Б.*** нь эрүүл мэндийн хувьд ходоодны архаг шархтай. Байнга өвчин намдаах эмийн тусламжтайгаар өвчнөө намдаадаг. Бичиг үсэг мэдэхгүй. Төлбөрийн чадваргүй зэрэг нийгмийн эмзэг бүлэгт хамаарах ийм шүүгдэгч. Мөн өндөр настай эцэг, эх нь Хужирт суманд байдаг. Мөн анхаарал халамж байнга тавьж байдаг зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан бол үргэлжилсэн гэмт хэрэгт тооцно гэдгийг журамлан хариуцлагыг ноогдуулах, хөрөнгө завших үйлдлийн тухайд Өршөөлийн тухай хуульд хамрагдах боломжтой буюу 2020 онд үйлдэгдсэн гэмт хэрэг. 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө өдрөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг учраас өршөөлийн хуулийн үйлчлэлд хамрагдах боломжтой цаг хугацаанд үйлдэгдсэн гэж үзэж байна. Эдгээр нөхцөл байдал тухайн шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч засарч хүмүүжихдээ анхаарч хөдөлмөрлөх хүсэлт гаргаж цаашид шударгаар хөдөлмөрлөж амьдрах хүсэлт зэргийг харгалзаад зохих хариуцлагыг оногдуулж өгнө үү гэж шүүхээс хүсье...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, уг хуулийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.
Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч Б.***гийн үйлдсэн 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 09-ний Өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар баг “Сэнж чулуу” гэх газар “Өнө мөнх дүүрэн тал” хоршооны малыг хариуцан маллаж байхдаа 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд 2 тооны үхэр, 1 тооны адуу. 1 тооны хонийг Б.***д зарж завшсан үйлдэл нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамаарч байна.
Иймд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч *** овгийн *** ***д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.*** нь урьд ял шийтгүүлж байсан нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолуудын хуулбар зэрэг бичгийн баримтууд хэрэгт авагдсан ба “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” талаар мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул шүүгдэгч Б.***гийн урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал болгон дүгнээгүй болно.
Шүүхээс шүүгдэгч Б.***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, шүүгдэгч Б.***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөөгүй, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, хэрэгт хөнгөрүүлэх болон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тус тус харгалзан үзлээ.
Иймд шүүгдэгч *** овгийн *** ***г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***д оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***гийн цагдан хоригдсон 127 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.***гаас 1000000 төгрөг гаргуулан хохирогч Д.***ад, 60000 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.***ад, 1550000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Г.***д тус тус олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч Ж.***гийн алдагдсан мотоциклийн үнэлгээ гаргуулахад төлсөн төлбөр болон мотоциклийн эвдрэлийн төлбөр, иргэний нэхэмжлэгч Б.***ы зээлүүлсэн 500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлүүдийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Д.***, Ж.***, иргэний нэхэмжлэгч Б.*** нар энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан зардал, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овгийн *** ***г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан, үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч *** овгийн *** ***д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч *** овгийн *** ***г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***д оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***гийн цагдан хоригдсон 127 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.***гаас 1000000 төгрөг гаргуулан хохирогч Д.***ад, 60000 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.***ад, 1550000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Г.***д тус тус олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч Ж.***гийн алдагдсан мотоциклийн үнэлгээ гаргуулахад төлсөн төлбөр болон мотоциклийн эвдрэлийн төлбөр, иргэний нэхэмжлэгч Б.***ы зээлүүлсэн 500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлүүдийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Д.***, Ж.***, иргэний нэхэмжлэгч Б.*** нар энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан зардал, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА