Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 145/ШШ2022/00362

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 14*******/ШШ2022/00*******62

Өвөрхангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ******* *******, ******* ******* ******* *******, ******* банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* оршин суух, онд төрсөн, ************** настай, овгийн холбогдох

Зээлийн гэрээний үүрэг болох 96*******6079.44 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , нарийн бичгийн дарга А.Ундрахбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* банк нь хариуцагч Н. холбогдуулан Зээлийн гэрээний үүрэг болох 96*******6079,44 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч нар татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2. Нэхэмжлэгч ******* банкыг төлөөлж Өвөрхангай салбарын захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь ******* банкны Өвөрхангай салбартай 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ЗГ 600*******100084 тоот зээлийн гэрээ байгуулж 9900000 төгрөгийг *******6 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй цалингийн зээл авсан. Зээлдэгчийн ЗГ 600*******100084 тоот зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу зээлээ төлөлгүй 2*******17 хоног хугацаа хэтэрч муу зээлийн ангилалд орсон бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан байна. Иймд үндсэн зээл **************9*******6*******7,4******* төгрөг, хүү *******648726,12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******9171*******,89 төгрөг нийт 96*******6079,44 төгрөгийг аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

*******. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 9900000 төгрөгийн зээлийг ******* банкнаас авсан. Тухайн үед хариуцагч Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байрны жижүүр эмчээр ажиллаж байхдаа уг зээлийг авсан байдаг. Хариуцагч зээлийг хүнд зээлүүлсэн гэсэн тайлбар хэлдэг. Тухайн үед зээл хэвийн төлөгдөж байсан боловч хариуцагч ажлаасаа гараад Япон улс руу явсан. Үүнээс шалтгаалж зээлийн хугацаа хэтэрч төлөгдөхгүй зээл удааширч эхэлсэн. Хариуцагчийг Япон улсаас ирэхэд уулзаж зээл төлөх талаар шаардлага тавьж 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр банкны зүгээс буюу манай эдийн засагч ажилтан буруу ойлголт өгч 1900000 төгрөгийн төлөлтийг хийлгэсэн. Тухайн үед төвөөс болон тусгай активын хэлтэст ажиллаж байсан хүмүүстэй уулзаж ярилцаад нэгэнт зээл төлөх боломжгүй буюу зээлдэгч орлогогүй байгаа тул үндсэн зээлээ төлвөл зээлийг хаана гэж ярилцаж энэ хүсэлтийг төв рүү явуулсан боловч зөвшөөрөөгүй. Манай салбарын зүгээс дахин хүсэлт явуултал зөвшөөрөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн орлоготой орлогогүй нь хамаагүй. Зээлийг төлж барагдуулах ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна гэв.

 

4. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* банкны нэхэмжлэлийн шаардлага болох 96*******6079,44 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан мөн тус зээлийг миний бие өөрөө авч хэрэглээгүй. 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1900000 төгрөгийг өгсөн. Дараа нь зээлийг чинь хаана гээд 4 дүгээр сарын *******0-ны өдөр мөнгөө төлөөрэй гэж хэлсэн учраас 4 дүгээр сарын 27-ны өдөр 12 хувийн хүүтэй *******400000 төгрөгийг хүнээс зээлж авч зээлэнд өгсөн. Үүнээс өөр мөнгө төлж чадахгүй гэв.

 

*******. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* банкны улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* банкнаас 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр, 2022 оны 6 дугаар сарын 2*******-ны өдөр тус тус олгосон итгэмжлэлүүд, ******* банкны гүйцэтгэх захиралын 2021 оны 2 дугаар сарын 0*******-ны өдрийн н/116 дугаартай ажлаас чөлөөлж, салбарын захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай болон 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 7*******4 дугаартай Эрх олгох тухай тушаалууд, 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ600*******100084 дугаартай зээлийн болон барьцааны гэрээг тус тус гаргаж өгсөн.

 

6. Хариуцагчаас 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 17-ний өдөр хүртэлх ******* банкны дугаартай дансны хуулгыг гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон: ...Хариуцагч нь 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 9900000 төгрөгийн зээлийг ******* банкнаас авсан. Тухайн үед зээл хэвийн төлөгдөж байсан боловч хариуцагч ажлаасаа гараад Япон улс руу явснаас зээлийн хугацаа хэтэрч төлөгдөхгүй зээл удааширч эхэлсэн. Хариуцагчийн орлоготой орлогогүй нь хамаагүй. Зээлийг төлж барагдуулах ёстой... гэж тайлбарласан.

 

*******. Хариуцагч нар зөвшөөрөхгүй үндэслэлээ ...******* банкны нэхэмжлэлийн шаардлага болох 96*******6079,44 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан мөн тус зээлийг миний бие өөрөө авч хэрэглээгүй... гэж маргажээ.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

*******. Хариуцагч нь 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 9900000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, *******6 сарын хугацаатай зээлсэн болох нь зохигчдийн шүүх хуралдаанд тайлбарласан тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ, хариуцагч ийн зээлийн дансны хуулга зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна

6. Иргэний хуулийн 4*******1 дүгээр зүйлийн 4*******1.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

7. ******* банк, нарын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, зээлийн гэрээний шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

8. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа дууссан байх боловч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн тул нэхэмжлэгч ******* банкнаас зээлийн гэрээний үүрэг болох 96*******6079,44 төгрөгийг хариуцагч аас шаардах эрхтэй байна.

9. Гэвч Иргэний хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.2.1-д Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь ******* жил байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 2020 онд дууссан байна.

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...хариуцагч Япон улс руу явснаас зээлийн хугацаа хэтэрсэн, хариуцагчийг Япон улсаас ирэхэд уулзаж зээл төлөх талаар шаардлага тавьж ...1900000 төгрөгийн төлөлт хийсэн... гэж тайлбарлаж байгаа боловч 1900000 төгрөг төлсөн, мөн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон гэх байдлыг нотолсон баримтуудыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй байна.

11. Иймд Иргэний хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.2.1-д зааснаар ******* банкны нэхэмжлэлтэй, хариуцагч Н. холбогдох Зээлийн гэрээний үүрэг болох 96*******6079,44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсн тэмдэгтийн хураамжинд төлсөн 16917,28 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.*******, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

  1. Иргэний хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.2.1, 4*******1 дүгээр зүйлийн 4*******1.1, 4*******2 дугаар зүйлийн 4*******2.1, 4************** дугаар зүйлийн 4**************.1-д зааснаар ******* банкны нэхэмжлэлтэй Н. холбогдох Зээлийн гэрээний үүрэг болох 96*******6079.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

  2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169127.28 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Д.МӨНХТУЯА