Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2022/03913

 

 

 

 

 

 

 

2022 09 28 101/ШШ2022/03913

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, тоот, РД:, З ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн  тоот, РД:, Ж  овогт Э-ын У-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,665,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б ,

Хариуцагч Э.У, түүний өмгөөлөгч Э.Н ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.М  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Э.Утай 2019-04-30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэн, 2,500,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. Төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 2,500,000 төгрөг, 6 сарын зээлийн хүү 610,000 төгрөг, алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хэтэрч болохгүй учраас 4,665,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага багасгаж үндсэн зээл 2,500,000 төгрөгийг гаргуулахаар өөрчилж байна. Зээлийг гэрээг Э.У-тай хийсэн, бодитоор мөнгийг түүнд шилжүүлж өгөөгүй хэдий ч зээлийн гэрээний дагуу шаардаж байна гэв.

Хариуцагч Э.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019-04-30-ны өдөр зээлийн гэрээг хийсэн. Тухайн үед Да хүрээ захын машины ченж М  буюу Ж  Э гэх хүмүүсийн хоорондын мөнгөний өглөг авлагын наймаанд миний бие бичиг баримтаа ашиглуулсан. М  Э-д 1 сая төгрөгний өртэй болоод З ХХК-иас 2,500,000 төгрөгний өрөнд тавьсан. Гэрээ хийсэн хэдий ч надад машиныг өгөөгүй, надад мөн мөнгө өгөөгүй. Нэхэмжлэгчээс дансны хуулгыг үзье гэхээр гаргаж өгдөггүй. Өнөөдрийг хүртэл баримтыг ирүүлээгүй. Иймд 2,500,000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэгчээс 2019-04-30-ны өдрийн Зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /хх-ийн 7-8 тал/, утсаар ярьсан тэмдэглэл /хх-ийн 9 тал/,   тээврийн хэрэгслийн гэрчилгээ  /хх-ийн 10 тал/ зэргийг баримтаар гарган өгсөн, хариуцагчаас: ХААН банкны 57  тоот дансны хуулга /хх-ийн 29-39 тал/ баримтыг гарган өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч З ХХК нь хариуцагч Э.У-аас зээлийн гэрээний үүрэгт 4,665,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж үндсэн зээл 2,500,000 төгрөгийг гаргуулж, зээлийн хүү, алданги 2,165,000 төгрөгнөөс татгалзсан.

2. Хариуцагч Э.У нь 2019-04-30-ны өдөр   дугаартай зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнүүдэд гарын үсэг зурсан хэдий ч бодитоор зээлийг аваагүй тул 2,500,000 төгрөгний нэхэмжлэлийг шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

3. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Зохигчийн хооронд 2019-04-30-ны өдөр   дугаартай зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх   дугаартай гэрээ бичгээр хийгдсэн байна. Хариуцагч гэрээнд гарын үсэг зурсан дээр маргаагүй.

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 зааснаар 2019-04-30-ны өдөр  дугаартай зээлийн гэрээний дагуу мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох зохицуулалттай.

Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт зээлийн гэрээний дагуу мөнгийг Э.У-т шижлүүлэн өгөөгүй гэх тайлбарыг гаргасан. Мөн зээлийн гэрээний үүргээ нэхэмжлэгч тал биелүүлсэн гэдгээ нотлоогүй.

Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өмчлөлд шилжүүлэх эд хөрөнгө   улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь 2018-09-21-ний өдрөөс З ХХК нь болох нэхэмжлэгчээс ирүүлсэн   дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээгээр нотлогдсон.

Талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээргүй байна. Иймд нэхэмжлэгч шаардах эрхгүй.

4. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Э.У-аас зээлийн гэрээний үүрэгт 2,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч З ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 89,590 төгрөгийг улсын орлого болгох.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.У-аас 2,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч З ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоусгай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 89,590 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА