Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/204

 

 

 

 

 

 

2025           08              13                                            2025/ШЦТ/204

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом,

Улсын яллагч Ц.Эрдэнэбат,

Шүүгдэгч, хохирогч З.***, түүний өмгөөлөгч Л.***

Шүүгдэгч, хохирогч Д.*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***, *** *** нарт холбогдох 2526001580192 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                              

          Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 5: эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймаг *** сум 2 дугаар баг Ганган-Орхон багийн 02-15 тоотод оршин суух хаягтай /Дэнж багийн 4-25 тоотод түр оршин суудаг/, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, *** /РД:***/,

 

Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын ***-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам 6: эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймаг *** сумын 13 дугаар баг 700-1 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, *** *** /РД:****/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.*** нь 2025 оны 03 дугаар сарын 31-нээс 2025 оны 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг 700-01 тоотод байх 3.***гийн гэрт тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хүргэн 3.***гийн биед цохих үйлдлээр доод уруул, баруун эгэмд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, хүзүү, цээж, зүүн бугалга цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч З.*** нь 2025 оны 03 дугаар сарын 31-нээс 2025 оны 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг 700-01 тоотод байх өөрийн гэрт тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хадам ах Д.***ын биед цохих, хазах үйлдлээр баруун сарвууны дунд, ядам хуруунд шарх, ташаанд цус хуралт гэмтлүүд буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.***, З.*** нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэцгээв.

 

Хохирогч Д.***, З.*** нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэцгээв.

 

  1. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч З.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг 700-01 тоотод эхнэр ***, хүүхдүүдийн хамтаар, хадам ах *** болон түүний эхнэр, хүүхдүүдийн хамтаар хөзөр тоглоод “Хараа” нэртэй архи уугаад сууж байсан. ...Хадам ах Д.*** би гуйлгачин юм уу гээд босож ирээд намайг цохих гээд байхаар нь би баруун гарыг нь бариад нөгөө гараараа заамдаж аваад хойшоо түлхсэн чинь хадам ах Д.*** намайг баруун хацар луу нэг удаа цохиод би хойшоо ор луу ойчсон. Хадам ах Д.*** миний дээр гараад хоёр гараараа ээлжлээд миний хавирга руу цохиод, дух руу мөргөөд, хамар луу цохисон. Миний хамарнаас цус гарч гараараа арчсан. Тэгээд хэсэг байж байгаад дахиад надруу дайраад зүүн нүд рүү хоёр удаа цохиод авсан чинь эхнэр *** намайг гэрээс гар гэхээр нь би гараад байж байхад араас гарч ирээд намайг заамдаж аваад зүүн хацар луу цохисон. ...хоёр цагдаа ирээд бид хоёрыг аваад явсан. Би гомдолтой байна, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” мэдүүлэг /хх-ийн 9-10 хуудас/,

 

Хохирогч Д.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүргэн дүү З.***гийн гэрт ороод бид хэд хөзөр тоглосон. Тэгээд би хүргэн З.***тэй “чи эхнэртэй гар хүрсэн юм шиг байна лээ, та нарын дунд би орос яах уу, та хоёрын ажил амьдрал чинь сайн явбал ах нь хүртэл баярлана шүү” хэлсэн. Тэгсэн З.*** босож ирээд би сандал дээр сууж байхад хоолой багалзуурдаж түлхэж унагаад, боогоод байхаар нь би босож ирээд түлхэж унагаагаад ахын дүү яах юм бэ? гэхэд З.*** миний хөл рүү өшиглөж, дунд хуруу, ядам хурууг хазсан, тэгээд би З.***гийн зүүн нүд рүү хоёр удаа цохисон. Гомдол санал байхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/,

 

           Гэрч Н.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нөхөр Д.***, З.*** хоёр нэг шил архи хувааж уугаад хоорондоо ярилцаж байсан. Тэгээд Д.*** З.***д хандаж “чи амьдралаа зөв авч яв, би хүмүүсээс сонссон, чи миний дүүг зодсон байна лээ, дахиж гар хүрэхгүй шүү, өмөөрч хамгаалах хүн байгаа шүү” гэхэд З.*** “тийм ээ, яадаг юм би зодсон” гэж хэлээд чи яадаг юм гээд манай нөхөр Д.***ыг сандал дээр сууж байхад хоолойг нь багалзуурдаад хойшоо түлхэж унагаасан. Д.*** босож ирээд З.***г цохиод байсан. Тэр хоёр салахгүй хоорондоо зодолдоод байсан...” мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/,

 

             Гэрч Д.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бид хэд хөзөр тоглоод ах Д.***, нөхөр З.*** хоёр нэг шил архи ууж байгаад З.*** Д.*** ахыг сандал дээр сууж байхад нь түлхсэн чинь ах Д.*** босож ирээд З.***г орлуу түлхэж унагаад дээр нь гарч цохиод байсан...” мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/,

 

            Өвөрхангай аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 226 дугаартай “...3.***гийн биед доод уруул, баруун эгэмд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, хүзүү, цээж, зүүн бугалга цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хөнгөн хохирлыг зэрэг тогтоогдлоо...” дүгнэлт /хх-ийн 28-29 хуудас/,

 

             Өвөрхангай аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 234 дугаартай “...Д.***ын биед баруун сарвууны дунд, ядам хуруунд шарх, ташаанд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хөнгөн хохирлыг зэрэг тогтоогдлоо...” дүгнэлт /хх-ийн 35-36 хуудас/,

 

            Хэрэгт шүүгдэгч Д.***ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 143 дугаартай тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67-72, 93 хуудас/,

            Хэрэгт шүүгдэгч Д.***ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 26 дугаартай тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87-91, 94 хуудас/ зэрэг авагдсан байна.

2. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгч нарын гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Д.***, З.*** нарын тухайд 2025 оны 03 дугаар сарын 31-нээс 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө З.***гийн гэрт тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдан хэн хэнийхээ биед эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Хэрэгт З.***, Д.*** нарын хохирогчоор өгсөн мэдүүлэг байдаг. Хохирогчийн өгсөн мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүгүй, тухайн болж өнгөрсөн үйл явдлыг тодорхой дурдсан байдаг. Мөн энэ цаг хугацаанд тухайн үед үйл явдлыг нүдээр үзсэн гэрч ***, *** нарын мэдүүлэг авагддаг. Эдгээр мэдүүлгээр тухайн үйл явдал болсныг давхар нотолдог, шууд нотлох баримтууд байна. Дараагийн дугаарт шинжээчийн 226234 дугаартай дүгнэлтүүдээр хохирогч нарын эрүүл мэндэд хохирол учирсан, энэ нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдэгдсэн. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох мөрдөгчийн тогтоолыг хүргүүлсэн боловч Шүүх шинжилгээний байгууллагад сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаар хүсэлтээ бичгээр илэрхийлсэн байгаа учраас  хохирол төлбөргүй талаар саналыг мөн гаргаж байна.”,

Шүүгдэгч, хохирогч З.***гийн өмгөөлөгч Л.*** шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч нарын хувьд хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан. Энэ нь прокуророос зүйлчлэж оруулж ирсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлтэй бол Д.***, З.*** нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэлтэй маргаан байхгүй. Хоёр талаас хоёр биедээ хохирол төлбөр байхгүй гэсэн учраас бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэхээр байна.” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Д.***, З.*** нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж дүгнэлээ.         

 

Шүүгдэгч  Д.*** нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

 Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Д.*** нь 2025 оны 03 дугаар сарын 31-нээс 2025 оны 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг 700-01 тоотод байх 3.***гийн гэрт тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хүргэн 3.***гийн биед цохих үйлдлээр доод уруул, баруун эгэмд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, хүзүү, цээж, зүүн бугалга цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч З.*** нь 2025 оны 03 дугаар сарын 31-нээс 2025 оны 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг 700-01 тоотод байх өөрийн гэрт тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хадам ах Д.***ын биед цохих, хазах үйлдлээр баруун сарвууны дунд, ядам хуруунд шарх, ташаанд цус хуралт гэмтлүүд буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тус тус тогтоогдож байна.

 

           Шүүгдэгч Д.***, З.*** нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хохирогч З.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг 700-01 тоотод эхнэр ***, хүүхдүүдийн хамтаар, хадам ах *** болон түүний эхнэр, хүүхдүүдийн хамтаар хөзөр тоглоод “Хараа” нэртэй архи уугаад сууж байсан. ...Хадам ах Д.*** би гуйлгачин юм уу гээд босож ирээд намайг цохих гээд байхаар нь би баруун гарыг нь бариад нөгөө гараараа заамдаж аваад хойшоо түлхсэн чинь хадам ах Д.*** намайг баруун хацар луу нэг удаа цохиод би хойшоо ор луу ойчсон. Хадам ах Д.*** миний дээр гараад хоёр гараараа ээлжлээд миний хавирга руу цохиод, дух руу мөргөөд, хамар луу цохисон. Миний хамарнаас цус гарч гараараа арчсан. Тэгээд хэсэг байж байгаад дахиад надруу дайраад зүүн нүд рүү хоёр удаа цохиод авсан чинь эхнэр *** намайг гэрээс гар гэхээр нь би гараад байж байхад араас гарч ирээд намайг заамдаж аваад зүүн хацар луу цохисон. ...хоёр цагдаа ирээд бид хоёрыг аваад явсан. Би гомдолтой байна, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” мэдүүлэг /хх-ийн 9-10 хуудас/,

 

Хохирогч Д.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүргэн дүү З.***гийн гэрт ороод бид хэд хөзөр тоглосон. Тэгээд би хүргэн З.***тэй “чи эхнэртэй гар хүрсэн юм шиг байна лээ, та нарын дунд би орос яах уу, та хоёрын ажил амьдрал чинь сайн явбал ах нь хүртэл баярлана шүү” хэлсэн. Тэгсэн З.*** босож ирээд би сандал дээр сууж байхад хоолой багалзуурдаж түлхэж унагаад, боогоод байхаар нь би босож ирээд түлхэж унагаагаад ахын дүү яах юм бэ? гэхэд З.*** миний хөл рүү өшиглөж, дунд хуруу, ядам хурууг хазсан, тэгээд би З.***гийн зүүн нүд рүү хоёр удаа цохисон. Гомдол санал байхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/,

 

           Гэрч Н.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нөхөр Д.***, З.*** хоёр нэг шил архи хувааж уугаад хоорондоо ярилцаж байсан. Тэгээд Д.*** З.***д хандаж “чи амьдралаа зөв авч яв, би хүмүүсээс сонссон, чи миний дүүг зодсон байна лээ, дахиж гар хүрэхгүй шүү, өмөөрч хамгаалах хүн байгаа шүү” гэхэд З.*** “тийм ээ, яадаг юм би зодсон” гэж хэлээд чи яадаг юм гээд манай нөхөр Д.***ыг сандал дээр сууж байхад хоолойг нь багалзуурдаад хойшоо түлхэж унагаасан. Д.*** босож ирээд З.***г цохиод байсан. Тэр хоёр салахгүй хоорондоо зодолдоод байсан...” мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/,

 

             Гэрч Д.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бид хэд хөзөр тоглоод ах Д.***, нөхөр З.*** хоёр нэг шил архи ууж байгаад З.*** Д.*** ахыг сандал дээр сууж байхад нь түлхсэн чинь ах Д.*** босож ирээд З.***г орлуу түлхэж унагаад дээр нь гарч цохиод байсан...” мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/,

 

            Өвөрхангай аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 226 дугаартай “...3.***гийн биед доод уруул, баруун эгэмд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, хүзүү, цээж, зүүн бугалга цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хөнгөн хохирлыг зэрэг тогтоогдлоо...” дүгнэлт /хх-ийн 28-29 хуудас/,

 

             Өвөрхангай аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 234 дугаартай “...Д.***ын биед баруун сарвууны дунд, ядам хуруунд шарх, ташаанд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хөнгөн хохирлыг зэрэг тогтоогдлоо...” дүгнэлт /хх-ийн 35-36 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

Дээрх мэдүүлгийг өгсөн хохирогч, гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

           Шүүгдэгч Д.***, З.*** нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд тэдний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

           Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Д.***, З.*** нар нь харилцан зодолдож, нэг нэгийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нар нь тухайн гэмт хэргийг өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, тэдний үйлдэл болон учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

           Шүүгдэгч Д.***, З.*** нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул тэднийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

          Шүүгдэгч Д.***, З.*** нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай байна.        

            3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

             Хохирогч Д.***, З.*** нар нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй” гэсэн тул шүүгдэгч Д.***, З.*** нар нь бусдад төлөх төлбөргүй байна.

           

             4. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

 Улсын яллагч Ц.Эрдэнэбат бат шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч нарыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч Д.***, З.*** нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй нөхцөл байдал мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзаж шүүгдэгч нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, хохирол төлбөрийн асуудлыг шүүхээс шийдвэрлэсэн, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй зэргийг мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нараас гаргуулах зардалгүй зэргийг тус тус дурдаж байна.”,

Шүүгдэгч, хохирогч З.***гийн өмгөөлөгч Л.*** хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд шүүхээс тооцлоо. Шүүгдэгч нарын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол төлбөргүй, хоёул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан байдаг. Прокуророос 600000 төгрөгөөр торгох ял санал болгож байна. Өмгөөлөгчийн хувьд тус бүрд нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гаргаж байна.” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан.

 

           Шүүгдэгч Д.***, З.*** нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

           Шүүх шүүгдэгч Д.***, З.*** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.***, З.*** нар шүүхийн хэлэлцүүлэгт хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сарын орлоготой гэж мэдүүлсэн мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэн улсын яллагчийн гаргасан шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.***, З.*** нарт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.***, З.*** нарыг тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.***, З.*** нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч Д.***, З.*** нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдаж ирсэн бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.***, З.*** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.***, З.*** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.***, З.*** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***, *** *** нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** *** нарыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.***, 3.*** нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.***, 3.*** нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдаж ирсэн бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.***, 3.*** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.***, 3.*** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.МӨНХТУЯА