Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 123/ШШ2023/0003

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Б н” ЗБН,

Хариуцагч: Ж сумын Засаг дарга, газрын даамал нарын хоорондын “Ж сумын Засаг даргын 2019 оны 04 сарын 03-ны өдрийн А/86, 2020 оны 04 сарын 14-ний өдрийн А/178 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн 19 га газрын шинэ гэрчилгээг бичиж өгөхийг тус сумын газрын даамалд даалгуулах, Ж сумын Засаг даргын 2019 оны 01 сарын 24-ний өдрийн А/22 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Б н” ЗБН-ын захирал Б.Б, түүний өмгөөлөгч Л.М, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Х, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Отгонсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1. Нэхэмжлэгч “Б н” ЗБН нь Ж сумын Засаг дарга, газрын даамал нарт холбогдуулан шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, “Ж сумын Засаг даргын 2019 оны 04 сарын 03-ны өдрийн А/86, 2020 оны 04 сарын 14-ний өдрийн А/178 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгчийн 19 га газрын шинэ гэрчилгээг бичиж өгөхийг тус сумын газрын даамалд даалгуулах, Ж сумын Засаг даргын 2019 оны 01 сарын 24-ний өдрийн А/22 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргаж байна.

2. Ж сумын Засаг даргын 2005 оны 04 сарын 10-ны өдрийн А/640 дугаар захирамжаар “Б н” ЗБН /захирал Х.Бат-Эрдэнэ/-д нэгж талбарын 181600874 дугаартай 1010 га газрыг үр тариа, төмс хүнсний ногоо тарих зориулалтаар 20 жилийн хугацаагаар эзэмшүүлж, тус сумын газрын даамал нь Тээлийн голын 116/326 га нэртэй газарт байршилтай нэгж талбарын 18562387460826 дугаартай 19 га газрыг 9 жилийн хугацаагаар эзэмших эрхийн 000309260 дугаартай гэрчилгээг мөн Тээлийн голын 77/429 га нэртэй газарт байршилтай нэгж талбарын 18559386218999 дугаартай 422 га газрыг 9 жилийн хугацаагаар эзэмших эрхийн гэрчилгээг 2015 оны 10 сарын 02-ны өдөр нэхэмжлэгчид олгож, 2006 оны 9 өдөр 19-ны өдөр Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн.

Ж сумын Засаг даргын 2019 оны 01 сарын 24-ний өдрийн А/22 дугаар захирамжаар “тус сумын Засаг даргын 2005 оны 04 сарын 10-ны өдрийн А/640 дугаар захирамжийн нэг дэх хэсэгт үр тариа, төмс, хүнсний ногооны зориулалтаар 1010 га газар эзэмшүүлэх гэснийг 4217658 м.кв гэж нэмэлт өөрчлөлт оруулж, 2005 оны 04 сарын 10-ны өдрийн А/640 дугаар захирамжийн 1010 га талбайн хэмжээ, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож” шийдвэрлэсэн.

Маргаан бүхий газар болох “Тээлийн голын 116/326 га” нэртэй 19 га газраас 5 га газрыг Ж сумын Засаг даргын 2019 оны 04 сарын 03-ны өдрийн А/86 дугаар захирамжаар*******д давуу эрхээр 15 жилийн хугацаатайгаар, 5 га газрыг тус сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 14-ний өдрийн А/178 дугаар захирамжаар*******т 15 жилийн хугацаатайгаар тус тус эзэмшүүлсэн.

3. “Б н” ЗБН-өөс Төв аймгийн Засаг даргад хандан “Ж сумын Засаг даргын 2019 оны 04 сарын 03-ны өдрийн А/86, 2020 оны 04 сарын 14-ний өдрийн А/178 дугаар захирамжуудыг  хүчингүй болгуулах” тухай гомдлыг 2022 оны 3 сарын 02-ны өдөр гаргаж, аймгийн Засаг даргын Тамгын газраас  3 сарын 24-ний өдрийн 04/514 тоот албан бичгээр өгсөн “шүүхэд хандан шийдвэрлүүл” гэх хариуг авч, 2022 оны 4 сарын 01-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн нэхэмжлэгчээс Ж сумын Засаг даргын 2019 оны 01 сарын 24-ний өдрийн А/22 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” хүсэлтийг Төв аймгийн Засаг даргад гаргаж, 2022 оны 11 сарын 30-ний өдрийн 07/1070 тоот албан бичгээр “...2019 оны 01 сарын 24-ний өдрийн А/22 дугаар захирамжийг хүчингүй болгох боломжгүй байна” гэсэн хариу авч, “сумын Засаг даргын 2019 оны 01 сарын 24-ний өдрийн А/22 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гаргасан байна.

 4. Нэхэмжлэгч “Б н” ЗБН, захирал Х.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:. “Бигэр-Наран” ЗБН-д Ж сумын Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/640 тоот захирамжаар 1010 га газар эзэмшүүлсэн, нийт газраас Тээлийн голын 116/326 хаягт байршилтай 19 га газар,  мөн Тээлийн голын 77/429 талбайгаас 422 газарт эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулж авсан бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг 9 жилийн хугацаагаар нөхөн олгосон. Уг газрыг өнөөдрийг хүртэл уринш хийх, хүнсний ногоо, төмс, улаан буудай тарих зэрэг тариалангийн зориулалтаар эзэмшиж ашиглан газар тариалангийн үйл ажиллагааг тасралтгүй эрхэлж ирсэн. Зарим газраа ашиглаж чадаагүй учраас Ганболд Засаг дарга нь миний газрыг хурааж авлаа гэхээр нь би зарим газраа өгсөн. Тэрнээс хойш намайг дахин газраа ашиглаагүй гээд 422 га газрын эрхийг Засаг дарга Цолмонгэрэл, Ц нар цуцалсан. Шүүхээр тухайн асуудлаа шийдвэрлүүлж яваад шүүхийн шийдвэр гарснаас хойш 1 жил 4 сарын хугацаанд надад газрын эрхийг сэргээж өгөхгүй, гэрчилгээ гаргаж өгөлгүй одоохон байж бай, сүлжээ болохгүй байна, компьютер болохгүй байна, дарга байхгүй байна гэх зэрэг шалтаг хэлээд надад гэрчилгээ гаргаж өгөхгүй байсан. Тэгээд 1 жил 4 сарын дараагаар 422 га газрын эрхийг сэргээгээд 19 га газрын эрхийн гэрчилгээг та дараа ав гэж хэлсэн. Гэтэл 2021 оны 05 дугаар сард тариалалтаа хийхээр талбай дээр иртэл Ж сумын 1 дүгээр багийн Засаг дарга Отгонсүрэн болон түүний нөхөр Д.Баатарсүрэн нар /2019.04.03-нд А/86 тоот захирамжаар 1414000058 дугаартай 5 га газрын гэрчилгээ олгосон/ ирж уринш хийсэн газар төмс тарьж үлдсэн хэсгийг нь хагалсан байдалтай байсан. Бид цаг тухайд нь цагдаад мэдэгдэн Ж сумын хэсгийн төлөөлөгчид өргөдөл гаргасан ч шийдвэрлээгүй. Иймд Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гомдол гаргаж шүүх нэхэмжлэлийг дээд шатны захиргааны байгууллагад эхлээд гомдол гарга гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Үүний дагуу 2021 оны 06 сарын 20-ны өдөр Засаг дарга,******* нартай уулзахад Засаг дарга “олон хууль зөрчсөн байна. Газрыг буцааж олгоё” гэсэн.******* намайг давуу эрх нээлгэж ир гэсний дагуу 2021 оны 11 дүгээр сард багийн хурлаар давуу эрхээ батлуулаад өгсөн. 5 дахь өдөр ир гэхээр нь очиход 1 дэхэд ир гэсэн, нэг дэхэд очиход 16 цагт ир, 16 цагт очиход 7 хоногийн дараа ир, Засаг дарга байхгүй гэх мэт шалтгаанаар буцааж, өөрийн буруугүй үйлдлээс болж удаа дараа олон байгууллагаар явж давуу эрх нээлгэх, шаардлагагүй зүйл дээр хүртэл үг бүрээр нь хийх ёстой гэсэн бүхнийг нь хүлцэнгүй гүйцэтгэж ирсэн. 19 га газрын гэрчилгээгээ авах гээд очиход шалтгаануудаа хэлж явсаар байгаад надад сонсох ажиллагаа хийлгүйгээр 2021 оны 5 сард тухайн 2 иргэнд 5 га, 5 га газраар нь хуваагаад эзэмшүүлчихсэн байсан. Тэгэхээр нь би ингэж газраа өгөхгүй гэж гомдол гаргахад танд 9 га газар чинь байгаа юун сүртэй юм гэж загнасан.******* нь энэ асуудлыг шийдэх янзгүй байсан учир 2022 оны 03 дугаар сарын 2-ний өдөр Төв аймгийн Засаг даргад өргөдөл гаргаж 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд хандаж шийдвэрлүүл гэсэн хариу албан бичиг ирүүлсний дагуу нэхэмжлэл гаргасан. ...Засаг даргын 2017 оны А311-р захирамжаар 77/429 га талбайгаас хэсэгчлэн 220 га газрыг хүчингүй болгож, шүүхийн 2017 оны 12 сарын 19-ны 43-р шийдвэрээр Засаг даргын А311 захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэнд үндэслэн  2019 оны 01 сарын 24-ний өдрийн А/22 дугаартай захирамжийг гаргасан байх ба захирамжийн 1 дэх заалтаар Б н ЗБН-д газар эзэмшүүлсэн 2005 оны А/640 дүгээр захирамжийн 1 дэх заалтад 1010 га газар эзэмшүүлсүгэй гэж заасныг 4217658 мкв гэж нэмэлт өөрчлөлт оруулсугай гэж, 4 дэх заалтаар Засаг даргын 2005 оны А/640 дүгээр захирамжийн 1010 га талбайн хэмжээ мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцсугай гэж газар эзэмшигчийн хуульд заасан эрхийг  зөрчсөн захирамж гаргажээ. Учир нь энэ захирамжаар  Б н ЗБН 1010 га газар эзэмшдэг бол 422 га газар болгож эзэмшүүлсэн, газар эзэмших эрхийг хүчингүй болгох хуульд заасан  үндэслэл тогтоогдоогүй байхад шийдвэр гаргасан. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна. Надад 2019 оны А/22 захирамжийг өгөөгүй, мэдэгдээгүй, шүүхэд ирээд мэдсэн. Ж Засаг даргын 2019 оны 04 сарын 03-ны өдрийн А/86, 2020 оны 04 сарын 14-ний өдрийн А/178 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн 19 га тариалангийн газрын шинэ гэрчилгээг бичиж өгөхийг тус сумын газрын даамалд даалгаж, Ж сумын Засаг даргын 2019 оны 01 сарын 24-ний өдрийн А/22 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б н” ЗБН нь Ж сумын Засаг даргын 2005 оны А/640 дугаар захирамжаар Тээлийн голын 116/326 хаягт байршилтай 19 га, мөн 77/429 хаягт байршилтай 422 га газар эзэмших эрхийн зөвшөөрөл авч, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг 9 жилийн хугацаагаар нөхөн олгосон байдаг. Гэрчилгээгээ шинэчлэхээр хүсэлт гаргахад Газрын даамлаас дараа ирээрэй, компьютер болохгүй байна гээд шалтгаан хэлээд нэхэмжлэгчийг буцаагаад байсан. Аймгийн Засаг даргад хандахад энэ хүний асуудлыг шийдвэрлэх чиглэлийг өгсөн. ...Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргах болсон. Эхний удаад нэхэмжлэгчийн зүгээс тодорхой шалтгааны улмаас шүүхэд ирээгүй учраас нэхэмжлэлийг буцаалгасан. Дахин нэхэмжлэлээ гаргах эрхээ хэрэгжүүлээд шүүхэд дахин нэхэмжлэлийг гаргасан. “Б н” нөхөрлөлийн хувьд эзэмшиж байгаа 19 га газрыг бүрэн эрхийнхээ дагуу эзэмшээд явж байсан боловч 2019 онд*******д 5 га газрыг эзэмшүүлсэн дараа нь 2020 онд******* гэх хүнд дахин 5 га газрыг эзэмшүүлсэн Газар дээрээ үйл ажиллагаагаа явуулах гэтэл тухайн газрыг өөр хүмүүс ирээд ашигласнаас эрх нь зөрчигдсөн учраас шүүхэд хандах болсон. 2019 оны 04 сарын 03-ны өдрийн А/86 дугаартай захирамжид Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 29 дүгээр зүйлийн 3, 33 дугаар зүйлийн 1.1, тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх журам, Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 13 дугаар хуралдааны 3 дугаар тогтоолоор баталсан сумын газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөг тус тус үндэслэн газар эзэмшүүлсэн байна. Засаг дарга Б.Энхболд хариу тайлбарт Газрын тухай хуулийг хэрэгжүүлээгүй байна гэдэг тайлбараа өгсөн. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн албан бичигт 2015 оны 09 дүгээр сард 640 дугаартай захирамжийг үндэслээд бүртгэлд орчихсон байна, энэ газар******* болон******* нарт олгосон газартай давхцалтай байна гэсэн. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагын хувьд А/86 дугаартай, 176 дугаартай захирамжуудыг хүчингүй болгож “Б н” нөхөрлөлийн эзэмшиж байсан 19 га газарт шинээр гэрчилгээ олгох эрхийн актыг гаргаж, гэрчилгээ олгохыг Засаг дарга болон*******д нарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Бид сүүлийн шүүх хуралдаанд А/22 дугаартай захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 1.6-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоох гэж нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн. А/22 дугаартай захирамжийн 1 дэх заалтаар 1010 га газрыг 420 га газар болголоо, нэмэлт өөрчлөлт оруулсугай гэж, уг захирамжийн 4 дэх заалтаар 2005 оны А/640 дугаартай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосон. энэ маргаан бүхий 19 га газрыг эзэмшүүлж байгаа гэрчилгээн дээр 2005 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 640 дугаартай захирамжийг үндэслэж эрхийн гэрчилгээг 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр олголоо гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл 9 жилийн хугацаатай байна. Энэ эрхийн гэрчилгээний хугацаа 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дуусна. Энэ гэрчилгээг олгож байгаа өдрөөс хойш 9 жилийн хугацааг тооцох ёстой. 1010 га газраасаа 422 га газрыг үлдээж байгаа боловч бусад газруудыг Газрын тухай хуулийн ямар зүйл заалтуудыг үндэслэн хүчингүй болгоод газрын хэмжээг багасгаж өгч байгаа нь тодорхойгүй байна. Шийдвэр гаргахаасаа өмнө эрх нь хөндөж байгаа хуулийн этгээдэд сонсох ажиллагааг хийх ёстой байсан. Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль зэрэг ямар хуулийн заалтыг бариад 422 га газар болгоод байгаа нь тодорхойгүй, үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн  шаардлагын бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч, Ж сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн*******,******* нарт Ж сумын Засаг даргын 2019 оны 04 сарын 03-ны өдрийн А/86, 2020 оны 04 сарын 14-ний өдрийн А/178 дугаар захирамжаар тариалангийн газар давуу эрхээр олгохдоо Монгол улсын Засгийн газрын 2020 оны 28 дугаар тогтоолын 05 дугаар хавсралтаар батлагдсан “Тариалангийн газар давуу эрхээр эзэмшүүлэх журам”-ын 6, 7, 10 дахь хэсэгт заасныг зөрчиж, Сумын Нргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас давуу эрхээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргуулаагүй, Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж тогтоолыг үндэслэн газар олгох захирамж гаргасан нь Газрын тухай хууль болон Монгол улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолыг зөрчсөн. “Б н” ХХК-ийн нэр дээрх 19 га газрыг иргэнд давхардуулан захирамж гаргаж, гэрчилгээ олгосон, мэдээллийн санд суулгасан зөрчил байна...гэжээ.

Хариуцагч, Ж сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц 2023 оны 1 сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...2019 оны 01-р сарын 24-ний өдрийн Б н ЗБН-ийн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу одоогийн байдалд нийцүүлэн буюу бодитоор эзэмшиж байгаа 422 га талбайд мөн Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 123/ШШ2017/0043 дугаар шүүхийн шийдвэрт заасан холбогдох хэсгийг эзэмших эрхийг сэргээж 422 га газарт гэрээ байгуулж, гэрчилгээ олгох захирамж гарсан. Тус захирамжийн дагуу нэхэмжлэгч нь гэрээ байгуулан, гэрчилгээгээ гаргуулан авсан. Тус захирамжийн 4 дэх хэсэгт заасан 2005 оны 04-р сарын 10-ны өдрийн А/640 тоот захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 35.1, 35.1.5-д заасны дагуу газар эззмших эрх дуусгавар болсон учир захиргааны актаар олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэж Газрын тухай хуулийн 39.1.1-т заасны дагуу газар эзэмших эрхээ сунгуулаагүй учир газар эзэмших эрхийг хүчингүй болгосон болно. Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох эрх хэмжээ захиргааны байгууллагад хадгалагдаж байдаг болно. Мөн илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч, Ж сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариу тайлбараа тодруулж байна. 1. Иргэн*******,******* нарт газар олгосон захирамжууд хуульд заасан журмын дагуу олгогдсон бөгөөд Нэхэмжлэгч Б н ЗБН-ийн газар эзэмших эрх дуусгавар болсон газрууд байсан, газрын кадастрын мэдээллийн санд ямар нэгэн давхцалгүй байсан учир олгогдсон газар болно. 2. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дуусгавар болсон байсан учир шинээр 19 га тариалангийн газрын гэрчилгээг ямар нэгэн захирамж шийдвэргүйгээр шинээр гаргах хууль зүйн үндэслэлгүй болно. 3. 2019 оны 04-р сарын 10-ны өдрийн А/640 тоот захирамж нь 422 га газрын эрхийг сэргээхтэй холбоотой захирамж бөгөөд захирамжийн 4 дэх хэсэгт 2005 оны 04-р сарын 10-ны өдрийн А/640 тоот захирамжийг хүчингүй болгосон. Учир нь Б н ЗБН нь тус захирамжид дурдсан газрыг бодитоор эзэмшиж ашиглаж байгаагүй бөгөөд зөвхөн цаасан дээр бичсэн захирамж л байсан. Газрын тухай хуулийн 27.1, 27.2, 27.3, 27.4, 35.1, 35.1.5 39.1, 39.1.1 заасны дагуу 2005 оны 04-р сарын 10-ны өдөр гэрчилгээг 2015 оны 10-р сарын 02-ны өдөр нөхөн бичиж өгөхдөө 9 жилийн хугацаатай гэж бичилт хийж өгсөн бөгөөд 2014 онд эзэмших эрхийн хугацаа дууссан байсан... Тээлийн гол 77/429 дугаартай 422 га газар эзэмшиж байгаа тул бодит байдалд нийцүүлэн захирамж гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр А/22 дугаартай захирамж гарсан. Төв аймгийн анхан шатны шүүхийн 223/ШШ2017/0043 дугаартай шийдвэрт заасан холбогдох хэсгийг эзэмших эрхийг сэргээж, 422 газарт гэрээ байгуулж гэрчилгээ захирамж гарган гэрчилгээ олгосон. Тус захирамжийн дагуу нэхэмжлэгч нь гэрээ байгуулж гэрчилгээг нөхөрлөлийн захирал Х.Бат-Эрдэнэд гардуулан өгсөн. Тус захирамжийн 4 дэх хэсэгт заасан 2005 оны 4 сарын 10-ны өдрийн А/640 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Х.Бат-Эрдэнэ захирал 2019 онд захирамж гарахад 1010 га газар цуцлагдсан гэдгээ мэдэж байсан. Гэтэл одоо мэдээгүй гэдэг зүйл ярьж байна. Тэгж ярих ёсгүй зүйл байгаа. 19 га газар нь 1010 га газар дотроо явж байгаа. 2014 онд 19 га газрын эрхийн хугацаа дууссан учраас Баатарсүрэн Оюунбилэг нарт эзэмшүүлсэн. 19 га газар “Б н” нөхөрлөлийн эзэмшилд байхгүй. Газрын цахим мэдээллийн санд давхацалгүй харагдаж байсан. Хэрэв давхцалгүй байсан бол Баатарсүрэн, Оюунбилэг нарын захирамж шивэгдэж орохгүй байх байсан, давхцалгүй байсан учраас энэ 2 хүнд эрхийн харилцаа үүссэн... Шинэ программ манай суманд 2017 оны 12 дугаар сард нэвтэрч эхэлсэн. Мэдээллийг хуучин программаас шинэ программ руу шууд хөрвүүлж оруулна. Хуучин программыг зөвхөн аймгийн кадастрын мэргэжилтэн хөтөлдөг байсан. Шинэ программ нь тухайн сумын даамал дээр бүрэн нэвтэрсэн цахим программ байгаа. Тэгэхээр яагаад хуучнаасаа шинэ программ руугаа хөрвүүлж ороогүй вэ гэхээр тухайн нэгж талбарын мэдээлэл дутуу, газар эзэмших эрх нь дуусчихсан байгаа тул хөрвөж ороогүй үлдсэн байгаа. 422 га газарт газар эзэмших захирамж гараад газар эзэмших эрхийн гэрчилгээ үүсээд гэрчилгээг үндэслээд газар эзэмших гэрээг газар эзэмшигч Б н нөхөрлөл гардан авсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Отгонсүрэн шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2019 онд хуулийн дагуу тухайн үеийн Засаг дарга 5 га газар олгосон. Газраа хагалж байтал Х.Бат-Эрдэнэ ирж хэрүүл хийсэн. Хуулиа хүндлэхгүй нэхэмжлэл гаргасан. Бид жил бүр түрээсийн талбайд 5-10 га газар төмс тарьж амьдардаг. Иймд 5 га талбайг хуулийн дагуу ашигладаг. Би сум орон нутагтаа олон жил газар тариалангийн үйл ажиллагаа явуулж байсан, сумын уугуул иргэн хүний хувиар Сумын Иргэдийн Хуралд давуу эрхээр газар эзэмшүүлэх хүсэлт гаргасан.  Иргэдийн Төлөөлөгчдийн тэргүүлэгч байсан учраас энэ байдлыг мэдэж байсан. Х.Бат-Эрдэнийн газраас булааж аваагүй, журмын дагуу давуу эрхээ нээлгээд тухайн Засаг дарга надад 5 га газар эзэмшүүлж өгсөн. Намайг тэр газар дээр очиход надаас дээш зэрлэгтэй байсан учраас би хүүхэдтэйгээ нийлээд тухайн газарт уринш хийж, газраа хагалж, тариалалт хийсэн. Би хууль ёсны дагуу газрын хураамжаа төлөөд явж байгаа бөгөөд хууль ёсоор нь авсан. Бусдын хувийн өмчийг нь дээрэмдэж аваагүй. Суманд олон жил амьдарч газар тариалан явуулж, сум орон нутагтаа нэмэр тус болж байгаа учир 5 га газар эзэмших эрхтэй гэж үзэж байна. Бид өмнө нь бие биеэ таньдаг мэддэг, Х.Бат-Эрдэнийн хувийнх нь бизнест хүртэл нэмэр болоод туслаад явж л байсан. Х.Бат-Эрдэнэ энэ их олон га газар эзэмшээд, зарим хүмүүст зараад болоод л байдаг юм байж надад 5 га газар эзэмшүүлээд явчихаж болох байсан. Би энэ хүний талбайгаас газар булааж аваагүй гэв.

Гуравдагч этгээд******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Өрхийн амьжиргаагаа дээшлүүлэх зорилгоор төмс, хүнсний ногоо тариалахаар давуу эрхийн дагуу тус сумын Засаг даргад өргөдөл бичиж өгсний дагуу миний асуудлыг шийдвэрлэж 5 га газар олгож өгсөнд баярлаж байсан. Гэтэл иргэн Х.Бат-Эрдэнэ гэж этгээд газрыг ашиглуулахгүй саад болж байгаад гомдолтой байна гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Оюунбилэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Л.Отгонсүрэнгийн өмгөөлөгч бөгөөд гуравдагч этгээдүүд нэг ашиг сонирхолтой учраас өмгөөлөгчийн зүгээс нэгдсэн тайлбар хэлье. Ж сумын Засаг даргын 2019 оны 04 сарын 03-ны өдрийн А/86, 2020 оны 04 сарын 14-ний өдрийн А/178 дугаартай захирамжийн хувьд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Учир нь 2005 оны 04 сарын 10-ны өдрийн А/640 захирамжаар 1010 га газрыг 20 жилийн хугацаатай эзэмшүүлжээ. Гэрчилгээг нь харвал Б н” ХХК-д эзэмшүүлсэн байна. Тэгэхээр “Б н” нөхөрлөлд эзэмшүүлсэн гэж харахгүй байна. 422 га газар нь тусдаа бусад газар нь тусдаа гэж ойлгосон. Ингээд ашиглаж явж байсан. Х.Бат-Эрдэнэ 1010 га газраасаа өөрөө зарж борлуулж ямар ч гэрээ, гэрчилгээгүй эзэмшиж яваад 422 га, 19 га гэсэн 2 газартай үлдсэн. 19 га газрын хувьд огт гэрчилгээгүй эзэмшиж байгаа. Яагаад гэрчилгээгүй гэж тодотгоод байна вэ гэхээр гэрчилгээ гаргуулаагүй, гэрээ байгуулаагүй учраас Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд газрыг эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэснийг зөрчсөн мөн 27.4-т  заасныг зөрчсөн. Нэхэмжлэгч 2005 оны захирамжаар газар эзэмшдэг, 2015 онд гэрчилгээгээ нөхөн авсан гэж тайлбарлаж бичсэн. Тэгэхээр 2005 онд захирамж гарсан гэж үзэхээр 2014 онд гэрчилгээний хугацаа дууссан байна. Түүнийг сунгуулах хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй учраас газар эзэмших эрх нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасны дагуу дуусгавар болсон байна. Үүнийг хэн нэгэн захиргааны байгууллагаас хүчингүй болгох шаардлагагүй, эрх зүйн харилцаа өөрөө дуусгавар болж байна. Гуравдагч этгээдэд холбогдох шаардлагын хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар гуравдагч этгээдүүдийн хууль ёсны итгэл хамгаалагдсан. 2019 оны 01 сарын 24-ний өдрийн А/22 дугаартай захирамж илт хууль бус болох актын шинж хангаагүй байна. Маргаан бүхий 2 захирамжийг хүчингүй болгуулахын тухайд нэхэмжлэгч нь 2021 оны 05 дугаар сард тариалалтаа хийхээр талбай дээрээ очиход хүмүүс газрыг хагалж төмс тарьж газрыг хагалснаас эхлээд энэ маргаан үүссэн. Улмаар 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс гомдлоо захиргааны байгууллагад эхлээд гаргах ёстой гээд нэхэмжлэлийг буцаасан. Үүнээс 1 жил орчмын дараа буюу 2022 оны 03 сарын 24-ний өдөр Төв аймгийн Засаг даргад анх удаа өргөдөл гаргаж шийдвэрлүүлээд Засаг даргаас хариугаа аваад 2022 оны 04 сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Маргааны талаар мэдэж байсан юм байж яагаад жил гарангийн дараа Засаг даргад хандсан бэ гэдэг асуудал хөндөгдөж байна. Шүүхэд 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргаад нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учраас нэхэмжлэлийг шүүхээс буцаасан. Үүний дараагаар нэхэмжлэгчээс 2022 оны 07 сарын 25-ны өдөр нэхэмжлэлийг гаргасан. 2021 оны 05 дугаар сард мэдсэнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 2 хөөн хэлэлцэх хугацаа яригддаг. Нэгд Захиргааны байгууллагад гомдол гаргах хугацаа, нөгөө нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа яригддаг. Захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн бол 3 сарын дотор уг хугацааг сэргээлгэх хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх байгууллага буюу Төв аймгийн Засаг даргад Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т заасны дагуу гаргах ёстой байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн бол 3 жилийн дотор уг хугацааг сэргээлгэх хүсэлтээ тухайн захиргааны шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх байсан. Гэтэл Төв аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 514 дугаартай албан бичиг нь урьдчилан шийдвэрлэх журмаар гомдол гаргах хугацаагаар сэргээсэн шийдвэр биш, заавал хүсэлтээр сэргээдэг. Тэгэхээр хүсэлт гаргасан үйл баримт байхгүй учраас “Б н” нөхөрлөлийн гомдол гаргах хугацааг сэргээсэн үйл баримт байхгүй. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.6-д тодорхой заасан. 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд өөрөө хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй, тухайн маргаанд оролцох сонирхолгүй байсан гэдэг нь харагдаж нэхэмжлэлийг буцааж, улмаар нэхэмжлэгч нь 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан байдаг. 2021 оны 05 дугаар сард гомдол гаргах хугацаа хэтрүүлэхгүйгээр гомдол гаргаад явсан бол бид нар 4 жил орчмын хугацаанд энэ газар дээр уринш хийх, газрыг хагалах зэрэг үйл ажиллагааг явуулж, гуравдагч этгээдийн хууль ёсны итгэл хамгаалагдах зарчмыг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхгүй байх байсан. Яагаад гэхээр энд суугаад бид нар хохирсноо ярих боломжгүй, тухайн үед маргаан бүхий захиргааны акт байна гээд хөрөнгө мөнгөө зарцуулахгүй байх байсан. 4 жилийн хугацаанд бид нарын хүч хөдөлмөр зарцуулагдсан байдлыг захиргааны байгууллага хууль ёсны итгэлийг хамгаалахад хүргэсэн. Хууль ёсны итгэл хамгаалах гэдэг нь захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчмуудын нэг юм. Энэ утгаараа захиргааны үйл ажиллагаа нь хууль ёсны итгэлийг хамгаалах ёстой. 15 жилээр газар эзэмших эрх өгчихөөд хууль бус байна гээд маргааш нь булаагаад авч болохгүй. Тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа Оюунбилэг, Баатарсүрэн нарын хувьд Ж сумын нутаг дэвсгэрт газар тариалангийн үйл ажиллагаа явуулж байгаа нутгийн уугуул иргэд, байнгын газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж байсан бөгөөд маргаан бүхий захирамжуудаар газар эзэмшсэнээс хойш 4 жилийн хугацаанд газраа ашиглаад тус бүр 5 га газартаа техник тоног төхөөрөмжийг түрээслээд худалдах худалдан авах зээлийн гэрээний дагуу их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Энэ газарт 15 жилийн хугацаанд газар тариалан эрхэлнэ гээд гэр бүл хувийн асуудлуудаа зохицуулаад бусдыг цалинжуулаад амьжиргаагаа залгуулахаар ашиглаж ирсэн. Өнөөдрийг хүртэл газраа ашиглаж ирээд хууль ёсны итгэл хамгаалагдсан байтал нэг нөхрийн хариуцлагагүй, гомдол гаргах хугацаандаа хүсэлтээ гаргаагүй гэнэт мэдсэн болоод эзэмшээгүй газраа дахин авах байдлаар маргаан үүсгэж байна. Гуравдагч этгээдийн хууль ёсны итгэл хамгаалагдсан, захиргааны актаар олгосон газраа хууль ёсны дагуу эдлэх нь зүйтэй. Энэ нь хууль ёсны зарчимд нийцнэ. 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/22 дугаартай захирамж нь ямар учиртай захирамж вэ гэхээр 422 га газраас ашиглаагүй гээд хүчингүй болгосон, шүүх 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 43 дугаар шийдвэрээр 422 га газрыг эзэмших эрхийг сэргээсэн. Эрхийг нь сэргээсэн захирамж гаргасан. Нэхэмжлэгч сэргээлгэсэн захирамжаа ч гэсэн хүчингүй болгуулахаар  нэхэмжлэл гаргаж байна. Улмаар нэхэмжлэгч 422 га газрыг гэрчилгээтэй үлдсэн байгаа. 19 га газрын хувьд газар эзэмших эрх нь дуусгавар болсон учраас мэдээллийн санд бүртгэлгүй байх нь ойлгомжтой. Б н нөхөрлөлийн хувьд Тээлийн гол 77/429 дугаартай 422 га газарт захирамж гарсантай холбогдуулан  Тээлийн голд 77/429 га газарт үр тарианы зориулалтаар 4217658 м.кв газрыг 6 жилийн хугацаатай эзэмшүүлж тус захирамжаар 2005 оны 04 сарын 10-ны өдрийн А/640 дугаар захирамжийн 1010 га талбайн хэмжээ мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцсон. Б н нөхөрлөлийн Тээлийн гол 77/429 дугаартай 422 га газар эзэмшиж байгаа тул бодит байдалд нийцүүлэн захирамж гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр А/22 дугаартай захирамж гарсан байгаа. 1010 га газрын хувьд яагаад хүчингүй болсон бэ гэхээр 1010 га газраас хүчин төгөлдөр байгаа нь 422 га газар болгоод өөрчилсөн учраас дараагийн хүчин төгөлдөр акт гарснаар өмнө эрх зүйн акт дуусгавар болно. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2-т  газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно, 27.3-т нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна гэж зааснаар 422 га газрын хувьд эрхийн гэрчилгээтэй байсан. 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж, хуулийн 35, 48.2.3-д захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй гэж зааснаар захиргааны актаар олгогдсон эрхээ Б н нөхөрлөл хэрэгжүүлээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,гуравдагч этгээд нарын хууль ёсны итгэлийг хамгаалж өгнө үү. Засаг даргын А/22 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын хүрээнд сонсох ажиллагаа буюу формал эрх зүйн шаардлагыг илт хууль бус шаардлагын хүрээнд ярих боломжгүй. Илт хууль бус шаардлага ярьж байж сонсох ажиллагаа эрх зүйн үндэслэл ярьж маргах боломжгүй. Илт хууль бус шаардлагын хүрээндээ ярих юм бол процессын хувьд алдаа гаргасан уу, эрх зүйн хувьд үндэслэлтэй юу эсэх талаар ярих боломжгүй байна. Гол нь энэ актын хувьд илт хууль бус актын шинж байна уу гэдгийг шүүх хянаж үзэх байх. Мөн 19 га газрыг гэрчилгээ бичүүлэх шаардлагатай гэж маргаж байна. Ямар эрх зүйн шийдвэрийн үндсэн дээр хууль бус болохыг тогтоолгочихоод 19 га газрыг сэргэнэ гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэг. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн “Ж сумын Засаг даргын 2019 оны 04 сарын 03-ны өдрийн А/86, 2020 оны 04 сарын 14-ний өдрийн А/178 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгох, нэхэмжлэгчийн 19 га газрын шинэ гэрчилгээг бичиж гаргаж өгөхийг тус сумын газрын даамалд даалгах, Ж сумын Засаг даргын 2019 оны 01 сарын 24-ний өдрийн А/22 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Хоёр. Нэхэмжлэгч тал дараахь үндэслэлээр маргасан байна. Үүнд:

-Бигэр-Наран” ЗБХН нь Ж сумын Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/640 тоот захирамжаар 1010 га газар эзэмшиж байсан, зарим газраа ашиглаж чадаагүй учраас Ганболд Засаг дарга нь газрыг хурааж авлаа гэхээр нь зарим газраа өгсөн,  нийт газраас Тээлийн голын 116/326 хаягт байршилтай 19 га газар, мөн Тээлийн голын 77/429 талбайд 422 га газар эзэмшиж, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг 9 жилийн хугацаагаар нөхөн олгосон. газрыг өнөөдрийг хүртэл уринш хийх, хүнсний ногоо, төмс, улаан буудай тарих зэрэг тариалангийн зориулалтаар эзэмшиж ашиглан газар тариалангийн үйл ажиллагааг тасралтгүй эрхэлж ирсэн.

- Сумын Засаг дарга Цолмонгэрэл, Ц нар Засаг даргын 2017 оны А311-р захирамжаар миний 77/429 га талбайгаас 220 га газрын гэрчилгээг хэсэгчлэн хүчингүй болгосон, шүүхийн 2017 оны 12 сарын 19-ны 43-р шийдвэрээр Засаг даргын А311 захирамжийг хүчингүй болгосон, шүүхийн шийдвэр гарснаас хойш надад газрын эрхийг сэргээж өгөхгүй, гэрчилгээ гаргаж өгөлгүй одоохон байж бай, сүлжээ болохгүй байна, компьютер болохгүй байна, дарга байхгүй байна гэх зэрэг шалтаг хэлээд надад гэрчилгээ гаргаж өгөхгүй байсан. Би хүсэлтээ өгсөн, тэгээд 1 жил 4 сарын дараагаар 422 га газрын эрхийг сэргээгээд 19 га газрын эрхийн гэрчилгээг та дараа ав гэж хэлсэн.

- Гэтэл 2021 оны 05 дугаар сард тариалалтаа хийхээр талбай дээр иртэл Ж сумын 1 дүгээр багийн Засаг дарга Отгонсүрэн, түүний нөхөр Д.Баатарсүрэн нар ирж уринш хийсэн газар төмс тарьж үлдсэн хэсгийг нь хагалсан байсан. Бид цаг тухайд нь цагдаад мэдэгдэн Ж сумын хэсгийн төлөөлөгчид өргөдөл гаргасан ч шийдвэрлээгүй. 19 га газрын гэрчилгээгээ авах гээд очиход шалтгаануудаа хэлж явсаар байгаад надад сонсох ажиллагаа хийлгүйгээр 2021 оны 5 сард тухайн 2 иргэнд 5 га, 5 га газраар нь хуваагаад эзэмшүүлчихсэн байсан. Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гомдол гаргаж шүүх нэхэмжлэлийг дээд шатны захиргааны байгууллагад эхлээд гомдол гарга гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. 2021 оны 06 сарын 20-ны өдөр Засаг дарга, газрын даамал нартай уулзахад Засаг дарга “олон хууль зөрчсөн байна. Газрыг буцааж олгоё” гэсэн.******* намайг давуу эрх нээлгэж ир гэсний дагуу 2021 оны 11 дүгээр сард багийн хурлаар давуу эрхээ батлуулаад өгсөн. 5 дахь өдөр ир гэхээр нь очиход 1 дэхэд ир гэсэн, нэг дэхэд очиход 16 цагт ир гээд 16 цагт очиход 7 хоногийн дараа ир, Засаг дарга байхгүй гэх мэт шалтгаанаар буцааж, өөрийн буруугүй үйлдлээс болж удаа дараа олон байгууллагаар явж давуу эрх нээлгэх, шаардлагагүй зүйл дээр хүртэл үг бүрээр нь хийх ёстой гэсэн бүхнийг нь хүлцэнгүй гүйцэтгэж ирсэн. Сумын Засаг даргын 2019 оны А/86, 2020 оны А/178 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар аймгийн Засаг даргад гомдол гаргаж, хариугаа аваад шүүхэд нэхэмжлэл гаргасан,

- сумын Засаг даргын 2017 оны А311-р захирамжаар 77/429 га талбайгаас хэсэгчлэн 220 га газрыг хүчингүй болгож, шүүхийн 2017 оны 12 сарын 19-ны 43-р шийдвэрээр Засаг даргын А311 захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэнд үндэслэн 2019 оны 01 сарын 24-ний өдрийн А/22 дугаартай захирамжийг гаргасан байх ба захирамжийн 1 дэх заалтаар  Б н ЗБН-д  газар эзэмшүүлсэн 2005 оны А/640 дүгээр захирамжийн 1 дэх заалтад 1010 га газар эзэмшүүлсүгэй гэж заасныг 4217658 мкв гэж нэмэлт өөрчлөлт оруулсугай гэж, 4 дэх заалтаар Засаг даргын 2005 оны А/640 дүгээр захирамжийн 1010 га талбайн хэмжээ мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцсугай гэж газар эзэмшигчийн хуульд заасан эрхийг  зөрчсөн захирамж гаргасан байна. Энэ захирамжаар Б н ЗБН нийт 1010 га газар эзэмшдэг бол 422 га газар болгож эзэмшүүлсэн, газар эзэмших эрхийг хүчингүй болгох хуульд заасан  үндэслэл тогтоогдоогүй байхад шийдвэр гаргасан. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна, энэ захирамжийг надад мэдэгдээгүй, өгөөгүй, шүүхэд ирээд мэдсэн гэж тайлбарлан маргасан байна.

 

Гурав. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд:

3.1. Ж сумын Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/640 дугаартай захирамжид “Б н” ЗХБН /захирал Х.Бат-Эрдэнэ/-д үр тариа, төмс хүнсний ногоо тарих зориулалтаар нэгж талбарын 181600874 дугаартай 1010 га газрыг 20 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн[1]”,

-нэхэмжлэгчид 2015 оны 10 сарын 02-ны өдөр олгосон Газар эзэмших эрхийн 000309260 дугаар гэрчилгээнд “Б н” ЗХБН-д Ж сумын Засаг даргын 2005 оны 04 сарын 10-ны өдрийн А/640  тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 18562387460826 дугаар бүхий 19 га газрыг 9 жилийн хугацаатай Тээлийн голын  116/326 га-аас үр тариа, төмс хүнсний ногооны зориулалтаар эзэмшүүлэхээр гэрчилгээ олгов[2] гэсэн, газрын байршлын кадастрын зурагт “нэгж талбарын дугаар 18562387460826, хаяг: Ж сум, Тээл гудамж 116/326 га, талбайн хэмжээ 190302 кв.м”[3] гэсэн,

-нэхэмжлэгчид 2015 оны 10 сарын 02-ны өдөр олгосон Газар эзэмших эрхийн 000309259 дугаар  гэрчилгээнд “Б н” ЗБН-д Ж сумын Засаг даргын 2005 оны 04 сарын 10-ны өдрийн А/640  тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 18559386218999 дугаар бүхий Тээлийн голын  77/429 га-аас 422 га газрыг 9 жилийн хугацаатай үр тариа, төмс хүнсний ногооны зориулалтаар эзэмшүүлэхээр гэрчилгээ олгов[4] гэсэн,

-Ж сумын Засаг даргын 2017 оны 4 сарын 26-ны өдрийн А/311 дугаар захирамжаар Тээлийн голын 77/429 га газраас 220 га талбайн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн[5],

- Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 19-ний өдрийн 123/ШШ2017/0043 дугаар шийдвэрээр Ж сумын Засаг даргын 2017 оны 4 сарын 26-ны өдрийн А/311 тоот захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн[6],

- Б н” ЗБН-ийн захирал Х.Бат-Эрдэнийн 2019 оны 1 сарын 24-ний өдөр Ж сумын Засаг дарга, газрын албанд гаргасан өргөдөлд “...Засаг даргын 2005 оны 4 сарын 10-ны өдөр гаргасан...1010 га-г 20 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. одоогийн байдлаар Тээлийн голд 77/429 дугаартай  422 га эзэмшиж байгаа тул бодит байдалд нийцүүлэн захирамж гаргаж өгнө үү гэсэн[7],

-Ж сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Б н ЗБН-ийн эзэмшлийн талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах  тухай” А/22 дугаар захирамжид  “1....2005 оны 04 сарын 10-ны өдрийн А/640 дугаар захирамжийн нэг дэх заалтад үр тариа, төмс, хүнсний ногооны зориулалтаар 1010 га газар эзэмшүүлсүгэй гэж заасныг 4217658 м.кв гэж нэмэлт өөрчлөлт оруулсугай. 4. энэхүү захирамж гарсантай холбогдуулан сумын Засаг даргын 2005 оны 04 сарын 10-ны өдрийн А/640 дугаар захирамжийн 1010 га талбайн хэмжээ мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцсугай” гэсэн[8],

-Ж сумын Засаг даргын 2019 оны 04 сарын 03-ны өдрийн А/86 дугаар захирамжаар*******д Тээлийн 116/326 га-аас 5 га газрыг давуу эрхээр 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн[9], Газрын мэдээллийн санд нэгж талбарын 4120041638 дугаарт бүртгэн 2019 оны 4 сарын 15-ны өдөр газар эзэмших эрхийн 000028026 дугаартай гэрчилгээ олгосон[10],

-Ж сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 14-ний өдрийн А/178 дугаар захирамжаар*******т Тээл 116/326 га-аас 5 га газрыг эзэмшүүлсэн[11], Газрын мэдээллийн санд нэгж талбарын 4120043412 дугаарт бүртгэн, газар эзэмших эрхийн 00093428 дугаартай гэрчилгээ олгосон[12],

- Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 сарын 28-ны өдрийн 159 дугаар захирамжаар “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан[13],

-“Б н ЗБН-өөс 2022 оны 3 сарын 02-ны  өдөр Ж сумын Засаг даргын 2019 оны 04 сарын 03-ны өдрийн А/86, 2020 оны 04 сарын 14-ний өдрийн А/178 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” тухай гомдлыг Төв аймгийн Засаг даргад гаргасан[14], аймгийн Засаг даргын Тамгын газраас 2022 оны 3 сарын 24-ний өдрийн 04/514 тоот албан бичгээр “...таны 19 га газар төмс хүнсний ногооны зориулалтаар эзэмшиж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Таны өргөдөлд дурдсан*******, Д.Оюунбэлэг нарт олгосон газар нь газрын нэгдсэн санд мэдээлэл давхардалгүй бөгөөд хуулийн хүрээнд тус газрыг эзэмшиж ашиглаж байна” гэсэн[15],

- “Б н” ЗБН-өөс Ж сумын Засаг даргын 2019 оны 01 сарын 24-ний өдрийн А/22 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” гомдлыг Төв аймгийн Засаг даргад гаргаж, 2022 оны 11 сарын 30-ний өдрийн 07/1070 тоот албан бичгээр “...А/22 дугаар захирамжийг хүчингүй болгох боломжгүй” гэх хариуг авсан[16],

-Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 10 сарын 06-ны өдрийн 07/876 тоот албан бичигт “181600874 нэгж талбар нь CCLLS  кадастрын мэдээллийн сан хэрэглээнд нэвтрэхээс өмнө хэрэглэгдэж байсан  түр нэгж талбарын дугаар бөгөөд байр зүйн хэмжилт, зураглалаар баталгаажиж мэдээллийн санд бүртгэгдээгүй байна. 18562387460826 нэгж талбар нь 2005 оны 4 сарын 10-ны өдрийн 640-р захирамжийг үндэслэн 2006 оны 9 сарын 19-ний өдөр бүртгэлд орсон байна. Газрын кадастрын мэдээллийн системд 18562387460826 нэгж талбарыг давхардуулан шалгаж үзэхэд 4120041638, 4120042412 нэгж талбартай давхцалтай болохыг хавсралт зургаар хүргүүлэв.”[17] гэсэн,

- хариуцагч Л.Цгаас шүүх хуралдаанд гарган өгч, “2019 онд А/22 захирамжийг Х.Бат-Эрдэнэд өгсөн” гэж тайлбарласан баримтад “Хог хаягдлын дэвтэр шалгуулсан иргэдийн жагсаалтын 4-рт “Б н ЗБН-2019.01.16, төлсөн 10000” гэсэн[18],

-нэхэмжлэгчийн “2019 оны А/22 захирамжийг надад мэдэгдээгүй, өгөөгүй...” гэсэн тайлбар,

- хариуцагч Цгийн “Газрын тухай хуулийн 35.1.5-д заасны дагуу газар эзэмших эрх дуусгавар болсон учир захиргааны актаар олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэж Газрын тухай хуулийн 39.1.1-д зааснаар газар эзэмших эрхээ сунгуулаагүй тул “Б н ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. 2017 оны 12 сард Газрын мэдээллийн сан шинэ Мэдээллийн санд бүрэн шилжсэн, Б н ЗБН-ийн 19 га газрын эзэмших эрх дуусгавар болсон байсан учир Газрын шинэ мэдээллийн санд бүртгээгүй...” гэсэн тайлбар зэргээр  

3.2. Ж сумын Засаг даргын 2005 оны 640 дүгээр захирамжаар тус сумын нутагт нийт 1010 га газрыг нэхэмжлэгч Б н ЗБН /Х.Бат-Эрдэнэ/-д 20 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн, нэхэмжлэгч нь 1010 га газраас 549 га /1010 га-422 га-19 га=549/ газрыг газар эзэмшүүлэгчид буцаан өгч, Тээлийн голын 116/326 га нэртэй газарт байрших нэгж талбарын 18562387460826 дугаартай 19 га газар, Тээлийн голын 77/429 га нэртэй газарт байрших нэгж талбарын 18559386218999 дугаартай 422 га газрыг эзэмших эрхийн 000309259, 000309260 дугаартай гэрчилгээгээр  тус тус эзэмшиж ашиглаж байгаа  бөгөөд түүний эзэмшлийн газруудыг 2006 оны 9 сарын 19-ний өдөр  Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн.

Ж сумын Засаг дарга 2017 оны А/311 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн Тээлийн голын 77/429 га нэртэй газарт байрших 422 га газраас 220 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Уг захирамжийг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 19-ний өдрийн 123/ШШ2017/0043 дугаар шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагч нь шүүхийн шийдвэрээр газар эзэмших эрх нь сэргэсэн 220 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг бичиж олгоогүйгээс нэхэмжлэгч нь 422 га газрын гэрчилгээг гаргуулахаар 2019 оны 1 сарын 24-ний өдөр тус сумын Засаг дарга, газрын даамалд хүсэлт гаргасан.

Ж сумын Засаг дарга 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/22 дугаартай “Б н ЗБН-ийн эзэмшлийн талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай А/22 дугаар захирамжийн 1 дэх хэсгээр “Б н” ЗБН-д анх 1010 га газар эзэмшүүлсэн 2005 оны А/640 дүгээр захирамжид 4217658 м.кв гэж нэмэлт өөрчлөлт оруулсугай” гэж, 4 дэх хэсгээр “2005 оны А/640 дугаар захирамжийн 1010 га талбайн хэмжээ мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцсугай” шийдвэрлэсэн бөгөөд захирамжийг “Б н” ЗБН-д хүргүүлээгүй, захирал Х.Бат-Эрдэнэд өгөөгүй, харин “Б н” ЗБН-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн.

 Газрын кадастрын CCLLS мэдээллийн санд 2006 оны 9 сарын 19-нд бүртгэгдсэн нэхэмжлэгчийн эзэмшлийн нэгж талбарын 18562387460826 дугаартай 19 га газрыг хариуцагч Л.Ц нь 2017 оны 12 дугаар сараас эхэлсэн Газрын кадастрын мэдээллийн хуучин сангийн мэдээллийн Газрын мэдээллийн шинэ санд хөрвүүлэн бүртгэж баталгаажуулах хугацаанд бүртгээгүй. Ийнхүү Газрын мэдээллийн шинэ санд бүртгээгүй байсан нэхэмжлэгчийн эзэмшлийн 19 га газраас 5 га газрыг Ж сумын Засаг дарга 2019 оны А/86 дугаар захирамжаар*******д, мөн 5 га газрыг 2020 оны А/178 дугаар захирамжаар*******т тус тус эзэмшүүлсэн, газрын даамал тухайн газрыг Газрын улсын бүртгэлд бүртгэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь тогтоогдож байна.

 

Дөрөв. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1.хуульд үндэслэх, 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6.бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 4.2.8.хууль ёсны итгэлийг хамгаалахгэж, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 25 дугаар зүйлийн 25.1-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна: 25.1.1.ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах, 25.1.2.оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах”, 43 дугаар зүйлийн 43.1-т “Захиргааны актыг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43.4-т “Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно.”, 47 дугаар 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: 47.1.6.иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна.” гэж, 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно: 48.2.1.хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан”, 48.3-т Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж,

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Сумын газрын даамал дараахь эрх хэмжээтэй байна:23.4.2.Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох, 23.4.3.эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын ...кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх”, 23.4.4-т “газрын мэдээллийн санг эрхлэх” гэж, 24 дүгээр зүйлийн 24.4-т “Газар зохион байгуулалт хийх тухай Засгийн газар, түүний эрх бүхий байгууллага, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шийдвэрийг холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллага биелүүлэх үүрэгтэй” гэж, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 30 дугаар зүйлийн 30.1-т “Газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно.”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал... тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.”, 35 дугаар зүйлийн 35.1-д “Газар эзэмшигч дараахь эрхтэй: 35.1.1.гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах, 39 дүгээр зүйлийн 39.1-т “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно: 39.1.1.газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй”, 60 дугаар зүйлийн 60.2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.3-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж тус тус заажээ.

Тав. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар:

5.1. Нэхэмжлэгчийн эзэмшлийн Тээлийн голын 77/429 га нэртэй газарт байрших 220 га /422 га газрын/ газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Ж сумын Засаг даргын 2017 оны А/311 дүгээр захирамжийг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 19-ний өдрийн 123/ШШ2017/0043 дугаар шийдвэрээр хүчингүй болгож, түүний газрыг эзэмших сэргээж шийдвэрлэсэн. Ж сумын газрын даамал Л.Ц нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, нэхэмжлэгчийн 220 га газар байршиж буй 422 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг бичиж олгохгүй байсны улмаас нэхэмжлэгч нь тухайн газрын гэрчилгээ гаргуулахаар 2019 оны 1 сарын 24-ний өдөр хүсэлт гаргасан.

Харин хариуцагч Ж сумын Засаг дарга нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр А/22 дугаар захирамж гаргаж, захирамжийн 1 дэх хэсгээр “Б н” ЗБН-д анх 1010 га газар эзэмшүүлсэн 2005 оны А/640 дүгээр захирамжид "4217658 м.кв гэж нэмэлт өөрчлөлт оруулж”, захирамжийн 4 дэх хэсгээр “2005 оны А/640 дугаар захирамжийн 1010 га талбайн хэмжээ мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож” шийдвэрлэсэн. Тухайн захирамжид нэхэмжлэгчийн 1010 га газар болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож буй үндэслэлийг бичээгүй, тодруулбал нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийг ямар байдлаар зөрчсөн болох, хуулиар хүлээсэн үүргээ ямар байдлаар биелүүлээгүйг тодорхойлон бичээгүй байх бөгөөд уг захирамжийг “Б н” ЗБН-д хүргүүлээгүй, захирал Х.Бат-Эрдэнэд мэдэгдээгүй, хүлээлгэж өгөөгүй байна.

Хариуцагч нь 2019 оны А/22 дугаар захирамжийн 1 дэх хэсгээр  “Б н” ЗБН-д анх 1010 га газар эзэмшүүлсэн 2005 оны А/640 дүгээр захирамжид "4217658 м.кв гэж нэмэлт өөрчлөлт оруулж” шийдвэрлэхдээ хаана байршилтай 4217658 м.кв газрыг ямар үндэслэлээр нэхэмжлэгчид нэмж эзэмшүүлж буй талаар тодорхой бичээгүйгээс гадна нэхэмжлэгчид шинээр олгосон гэх 4217658 м.кв газрыг зааж тэмдэглэж хүлээлгэж өгөөгүй, нэгж талбарын дугаар үүсгэж, улсын бүртгэлд бүртгээгүй, харин Тээлийн гол 77/429 га нэртэй газарт байршилтай 422 га газрын хэмжээг уг захирамжид бичсэн болох нь хариуцагч Л.Цгийн “Б нгийн Тээлийн гол 77/429 дугаартай 422 га газар эзэмшиж байгаа тул бодит байдалд нийцүүлэн захирамж гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу Төв аймгийн анхан шатны шүүхийн 43 дугаартай шийдвэрт заасан 422 газрын зэмших эрхийг сэргээж 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр А/22 дугаартай захирамж гарсан” гэсэн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгчид нэмж газар олгоогүй нь тогтоогдож байна. Хариуцагч нь энэхүү 2019 оны А/22 дугаар захирамжийн 1 дэх хэсгээр  нэхэмжлэгчид урьд нь эзэмшүүлсэн 422 га газрын эзэмших эрхийг баталгаажуулж шийдвэрлээд, тухайн захирамжийн 4 дэх хэсгээр 2005 оны А/640 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн 1010 газар болон 000309259, 000309260 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж буй Тээлийн голын 116/326 га нэртэй газарт байршилтай 19 га газар, Тээлийн голын 77/429 га нэртэй газарт байршилтай 422 га газрын эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүйд тооцож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эзэмшиж буй бүх газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна. Ийнхүү нэхэмжлэгчид нэмж газар эзэмшүүлээгүй байж, түүнд газар эзэмшүүлсэн 2005 оны А/640 дүгээр захирамжийн  1010 газарт холбогдох хэсэг /захирамжид нийт 1010 га газар гэж заасан/ болон түүний эзэмшиж буй бүх газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцсон хариуцагчийн шийдвэр нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Хууль тогтоогчоос газар эзэмшүүлэх шийдвэр гаргах, газар эзэмшүүлсэн шийдвэрийн дагуу газрын даамлын гүйцэтгэх үүрэг, газар эзэмшигчийн эдлэх эрх, хүлээх үүрэг зэргийг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлээс 38 дугаар зүйлүүдэд, харин газар эзэмшигч этгээдийн газар эзэмших эрх дуусгавар болох үндэслэлийг хуулийн 39 дүгээр зүйлд тодорхойлсон бол, газар эзэмшигч этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийг хуулийн 40 дүгээр зүйлд тодорхойлон зохицуулсан.

Нэхэмжлэгч “Б н” ЗБН нь 000309259, 000309260 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж буй 19 га, 422 га талбайтай газруудыг эзэмшиж ашиглах явцдаа Газрын тухай хууль, газар эзэмшүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэх, мөн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусгавар болсон, эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлт гаргаагүй гэх нөхцөл байдал бий болоогүй байхад Газрын тухай хуулийн 21, 30, 35 дугаар зүйлүүдийг үндэслэл болон нэхэмжлэгчийн эзэмшилд олгосон бүх газар болон газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүйд тооцсон хариуцагчийн 2019 оны А/22 дугаар захирамж нь хүчин төгөлдөр захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээгээр газар эзэмшиж буй нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 30 дугаар зүйлийн 30.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.1 дэх хэсэгт заасанд нийцээгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу гараагүй, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан  илт хууль бус захиргааны акт байна гэж шүүх дүгнэлээ.

 

5.2. Нэхэмжлэгчийн эзэмшлийн Тээлийн голын 116/326 га нэртэй газарт байршилтай 19 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн Ж сумын 2019 оны А/22 дугаар захирамж илт хууль бус тул  гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй болно.

Газрын кадастрын CCLLS мэдээллийн санд 2006 оны 9 сарын 19-ний өдөр бүртгэгдсэн, нэхэмжлэгчийн эзэмшлийн нэгж талбарын 18562387460826 дугаар бүхий 19 га газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусаагүй, мөн уг 19 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр гараагүй байхад тухайн газрыг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2017 оны А/181 дүгээр тушаалаар баталсан Газрын кадастрын мэдээлллийг сан ажиллуулах журам”-д заасны дагуу Газрын кадастрын мэдээллийн системд баталгаажуулаагүй, эрхийн улсын бүртгэлд бүртгээгүй, улмаар түүнд Газрын мэдээллийн шинэ сангаас үүссэн нэгж талбарын дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй хариуцагч Л.Цгийн эс үйлдэхүй нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2, 23.4.3, 23.4.4, 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

 

5.3. Хариуцагч Л.Ц нь нэхэмжлэгчийн эзэмшлийн 19 га газрыг Газрын мэдээллийн шинэ санд бүртгэж баталгаажуулаагүйгээс хариуцагч Ж сумын Засаг дарга нь  нэхэмжлэгчийн эзэмшлийн газраас 5 га газрыг 2019 оны 04 сарын 03-ны өдрийн А/86 дугаар захирамжаар*******д, мөн 5 га газрыг 2020 оны 04 сарын 14-ний өдрийн А/178 дугаар захирамжаар П.Оюунбэлэгт тус тус эзэмшүүлж шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн байна. Хариуцагч нь маргаан бүхий захирамжуудыг батлан гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 24, 35 дугаар зүйлд заасан журмаар иргэдийн эзэмшихийг хүссэн газар нь бусад этгээд эзэмшиж ашиглаж байгаа газартай давхцалтай эсэхийг судлаж, хянаж шалгах, нотлох барим цуглуулах, оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах зэрэг шийдвэр гаргахад шаардлагатай нөхцөл байдлыг тогтоолгүйгээр шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6-д заасан “захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” тусгай зарчмыг зөрчсөн. Уг маргаан бүхий захирамжуудын улмаас нэхэмжлэгчийн 19 га газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

Иймд шүүх Ж сумын Засаг даргын 2019 оны 04 сарын 03-ны өдрийн А/86 дугаар захирамж, 2020 оны 04 сарын 14-ний өдрийн А/178 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх  үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хариуцагч маргаан бүхий захиргааны актуудыг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан журмаар гардуулаагүй, танилцуулаагүйг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг бусдад эзэмшүүлсэн маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгож шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн 19 га газар эзэмших эрх сэргээгдэх тул түүний эзэмшлийн 19 га газрыг Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2021 оны 9 сарын 25-ны өдрийн А/187 дугаар тушаалд заасан журмын дагуу Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн системд баталгаажуулж, улсын бүртгэлд  бүртгэн  газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ олгохыг хариуцагч газрын даамалд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

5.4. Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч болон гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын маргаж буй үндэслэлийн тухайд:

-Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Л.Ц нь шүүхэд гаргасан “Б н ЗБН нь 2005 оны А/640-р захирамжид заасан 1010 га газрыг бодитоор эзэмшиж ашиглаагүй бөгөөд зөвхөн цаасан дээр бичсэн захирамж л байдаг. Гэрчилгээг 2015 онд нөхөн бичиж өгөхдөө 9 жилийн хугацаатай бичилт хийсэн тул 2014 онд газар эзэмших эрхийн хугацаа дууссан, 2004 оноос хойш  газар эзэмших эрхийн гэрчилгээгүй, гэрээ байгуулаагүй учир захиргааны актад заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүй буюу газар эзэмших эрхийн гэрчилгээгээ сунгуулаагүй учир газар эзэмших эрх дуусгавар болсон байсан” гэсэн тайлбарууд нь хоорондоо зөрүүтэй байна. Тодруулбал, нэхэмжлэгчийг “1010 га газрыг бодитоор эзэмшиж ашиглаагүй, эрхийн гэрчилгээгүй эзэмшсэн” гэж нэхэмжлэгчийг газар эзэмших эрхгүй гэсэн агуулгаар  тайлбар гаргаснаа  “2015 онд гэрчилгээг нөхөж олгохдоо 9 жилийн хугацаа бичсэн тул 2014 онд газар эзэмших эрхийн хугацаа нь дуусгавар болсон, гэрээ байгуулаагүй учир захиргааны актад заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүй буюу газар эзэмших эрхийн гэрчилгээгээ сунгуулаагүй” гэж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан, хугацаа сунгах хүсэлтээ гаргаагүй тул эрх нь дуусгавар болсон гэсэн агуулгатай тайлбар гаргасан. Хариуцагчийн тайлбарт заасан эдгээр үндэслэлийг 2019 оны А/22 дугаар захирамжид  бичээгүй тул хариуцагчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь 2005 оны А/60-р захирамжаар эзэмшүүлсэн 1010 га газраас 442 га газар болон 19 га га газрыг газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж ашиглаж байсан, бусад газрыг эзэмшиж ашиглаагүй нь дээр дурьдсанаар тогтоогдсон. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно: 48.2.3.захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй” гэж, 48.3-т “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно.” гэж заасан тул нэхэмжлэгчийг захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй хэмээн буруутгах үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгчид 2005 оны А/640 дүгээр захирамжаар 1010 га газар олгосноос хойш 17 жил,  захирамжийг үндэслэн 2015 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосноос хойш 12 жилийн хугацаа өнгөрсөн байх тул эдгээр захирамж, гэрчилгээг 2022 онд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлгүй болно. Иймд хариуцагч Л.Цгийн “эерэг нөлөөлөх бүхий захиргааны актыг хүчингүй болгох эрх хэмжээ Захиргааны байгууллагад хадгалагдаж байдаг” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

- Гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч “нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, гуравдагч этгээдийн итгэл хамгаалагдсан” хэмээн маргасан байна.

 Нэхэмжлэгч “Б н” ЗХБН-өөс Ж сумын Засаг даргын 2019 оны 04 сарын 03-ны өдрийн А/86 дугаар захирамжийг болгуулахаар нэхэмжлэл гаргасныг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 сарын 28-ны өдрийн 159 дүгээр захирамжаар хүлээн авахаас татгалзаж, гомдлоо захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагатайг дурдсан. 

Нэхэмжлэгчээс 2022 оны 3 сарын 02-ны өдөр Төв аймгийн Засаг даргад хандан “Ж сумын Засаг даргын 2019 оны А/86, 2020 оны А/178 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах” гомдол гаргахад тус аймгийн Засаг даргын Тамгын газраас 2022 оны 3 сарын 24-ний өдрийн 04/514 тоот албан бичгээр “таны өргөдөлд дурдсан*******,******* нарт олгосон газар нь газрын мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл давхардалгүй бөгөөд хуулийн хүрээнд тус газрыг эзэмшиж ашиглаж байна. Иймд уг асуудлаар шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэх хариуг өгснөөс үзвэл дээд шатны захиргааны байгууллага нэхэмжлэгчийн гомдлыг Захиргааны ерөнхий хуулийн 92-95 дугаар зүйлд заасан журмаар өөрийн бүрэн эрхийн хүрээнд хянан шийдвэрлэсэн. Тодруулбал, дээд шатны захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, газар давхардалгүй,*******,******* нар хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна” гэх дүгнэлт өгч, шүүхээр шийдвэрлүүл” гэсэн хариу өгсөн байх тул шүүхээс нэхэмжлэгчийг гомдол гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх,  улмаар энэхүү үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч нь дээр дурдсан хариуг хүлээн авснаас хойш 6 хоногийн дотор буюу 2022 оны 4 сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул шүүхээс нэхэмжлэгчийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана: 14.1.1.дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэж заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авсан байна.

Хариуцагч нар нь нэхэмжлэгчид Жаргалагт сумын Засаг даргын 2019 оны 04 сарын 03-ны өдрийн А/86, 2020 оны 04 сарын 14-ний өдрийн А/178 дугаар захирамжуудыг танилцуулаагүй, хүргүүлээгүйг дурдах нь зүйтэй.

- Жаргалагт сумын Засаг даргын 2019 оны 04 сарын 03-ны өдрийн А/86, 2020 оны 04 сарын 14-ний өдрийн А/178 дугаар захирамжууд нь гуравдагч этгээд нарын хувьд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байх бөгөөд уг актууд Газрын тухай хууль болон газар эзэмшигч “Б н” ЗБН-ийн эрхийг зөрчиж гарсан болох нь тогтоогдсон тул Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно: 48.2.2.бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэж зааснаар хүчингүй болох тохиолдолд хамаарах ба эдгээр захиргааны актыг хүчингүй болгон шийдвэрлэж буй талаар дээр дурдсан болно. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.8.хууль ёсны итгэлийг хамгаалах.Тайлбар: Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно. Харин энэ хуулийн 48.2-т заасан тохиолдол үүсвэл захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй. Иргэн, хуулийн этгээдэд эерэг үр дагавар үүсэхээр байсан ч уг харилцаа дууссан бол итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй.” гэж зааснаар маргаан бүхий газрыг эзэмшиж байсан гуравдагч этгээд нарын  итгэл хамгаалагдах үндэслэлгүй тул гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүйг дурдаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д Улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хуваарилах асуудлыг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна., 47 дугаар зүйлийн 47.1-д нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар... нөхөн төлүүлнэ. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3. 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1 Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1.6, 48 дугаар зүйлийн 48.3,  Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2, 23.4.3, 23.4.4, 24 дүгээр зүйлийн 24.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 34 дүгээр зүйлийн 34.1, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ж сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/22 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, тус сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/86, 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/178 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, Ж сумын газрын даамалд “Б н” ЗБН-ийн эзэмшлийн нэгж талбарын 18562387460826 дугаартай 19 га газрыг Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн системд бүртгэж, нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж сумын Засаг, газрын даамал нараас 35100 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Б н” ЗБН-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ОДСҮРЭН

 

 

[1] Хавтаст хэргийн 24 дэх тал

[2] Хавтаст хэргийн 5 дахь тал

[3] Хавтас хэргийн 81 дэх тал

[4] Хавтаст хэргийн 40 дэх тал

[5] Хавтас хэргийн 42 дахь тал,

[6] Хавтас хэргийн 50-57 дахь тал,

[7] Хавтас хэргийн 173 дахь тал,

[8] Хавтаст хэргийн 118 дахь тал

[9] Хавтаст хэргийн 22 дахь тал

[10] Хавтас хэргийн 59-60 дахь тал,

[11] Хавтаст хэргийн 23 дахь тал

[12] Хавтас хэргийн 62-63 дахь тал,

[13] Хавтас хэргийн 194 дэх тал,

[14] Хавтас хэргийн 133 дэх тал,

[15] Хавтас хэргийн 141 дэх тал,

[16] Хавтас хэргийн 172 дахь тал,

[17] Хавтаст хэргийн 100-101 дэх тал

[18] Хавтас хэргийн 193 дахь тал,