| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/0196/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/215 |
| Огноо | 2025-08-27 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Алтангэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/215
2025 08 27 2025/ШЦТ/215
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч А.Алтангэрэл,
Шүүгдэгч Г.***, түүний өмгөөлөгч Г.***,
Шүүгдэгч Г.***, түүний өмгөөлөгч М.*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** ***, *** *** нарт холбогдох 232600280067 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** *** дугаар сарын **-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, эрэгтэй, 47 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Өвөрхангай аймгийн *** суманд оршин суух хаягтай, урьд
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2019/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600000 төгрөгөөр торгох ялаар,
Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/729 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, *** *** /РД:ЙЮ78020210/,
Монгол Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, Өвөрхангай аймгийн ** сумын 9 дүгээр баг 17-2-2 тоотод оршин суух хаягтай, урьд
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2018/ШЦТ/174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар,
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 7 сарын хугацаагаар хорих ялаар,
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар,
Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ960/ дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, *** *** /РД:ЙЮ85052697/
Үйлдсэн хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.*** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Г.*** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлгээ урьд нь өгсөн байгаа. Тэрэн дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Үүн дээр нэмж ярих зүйл байхгүй. Үйлдсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэв.
1. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэргийн газарт үзлэг хийсэн талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 3-7 хуудас),
Хохирогч Б.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Талибуун амралтын баазад ажиллахаар яваад 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр миний нөхөр *** миний араас ирсэн юм. Тэгээд өнөөдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэртэй ирэхэд манай байшингаас ханы стекен дээр байсан 52 инчийн хар өнгийн Hisense гэсэн бичиглэлтэй телевизор /2023 оны 01 сард 2800000 төгрөгөөр худалдан авч байсан/, 1 литрийн хэмжээтэй, цоргоны урд хэсэгт 4 хүчтэний товойлгож цохисон дүрс бүхий хээтэй домбо /2023 оны 01 дүгээр сард 285000 төгрөгөөр худалдан авч байсан/, авдар дотор байсан шинэвтэр хар өнгийн болон хуучин хар хүрэн өнгийн булган малгай /хар өнгийн булган малгайг бэлгэнд авсан, харин хар хүрэн малгайг 2017 онд авч байсан хэдэн төгрөгөөр авч байснаа санахгүй байна/, гал тогооны тавилга дотор байсан 2 ширхэг дарс, хаан бугуйвч, хатан сүүхтэй эрэгтэй эмэгтэй 2 ширхэг мөнгөн бөгж /2022 оны 06 сард 185.000 төгрөгөөр авч байсан/, шар шувуутай эмэгтэй хүүхдийн мөнгөн ээмэг /2022 онд 35.000 төгрөгөөр авч байсан, эмэгтэй хүний цагаан шилэн шигтгээтэй кулонтой, нарын мөнгөн гинж, цэцэгтэй ээмэг, улаан боодолтой хуучин 1 нүдний орос дуран /хэвийн ажиллагаатай/, хөх өнгийн хээтэй, шаргал өнгийн даалинтай зэс халбагатай, төмөр нуухтай, ягаан хуванцар толгойтой, жижиг бор хөөрөг хөлдөөгчинд байсан 2 ширхэг 5 литрийн усны савтай 10 литр айраг, цэнхэр өнгийн хадаг зүүсэн онгин тамга, 5 орчим баримын урттай хулсан ташуур, 5 орчим баримын урттай яргай ташуур /ямар нэгэн мөнгөлсөн зүйлгүй/ зэрэг эд зүйл манай байшингаас алдагдсан байна лээ. Бид хоёр хэн нэгэнд гэрээ эргэж тойрч байх талаар захиж үлдээсэн зүйл байхгүй. Би гомдолтой байна, хулгайд алдсан эд зүйлээ олж авч хохиролгүй болмоор байна...” мэдүүлэг (хх-ийн 10 хуудас),
Гэрч Б.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний эхнэр *** Бат-Өлзий суманд амралтын баазад ажилладаг юм. Би эхнэрийн ажил руу 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 19 цагт байшингаа цоожлож яваад 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэртэй ирэхэд манай байшингийн баруун талын вакум цонхны хаалга онгорхой, байшингаас эд зүйл алдагдсан байсан. Тэгээд эхнэр цагдаад дуудлага өгсөн. Манай байшингаас ханын стекен дээр байсан 52 инчийн хар өнгийн Hisense гэсэн бичиглэлтэй телевизор, 1 литрийн хэмжээтэй, цоргоны урд хэсэгт 4 хүчтэний товойлгож цохисон дүрс бүхий хээтэй домбо, 2 ширхэг булган малгай, гал тогооны тавилган дотор байсан 2 ширхэг дарс, эхнэр бид хоёрын хаан бугуйвч, хатан сүүхтэй эрэгтэй эмэгтэй 2 ширхэг мөнгөн бөгж, шар шувуутай эмэгтэй хүүхдийн мөнгөн ээмэг, эхнэрийн цагаан шилэн шигтгээтэй кулонтой, нарын мөнгөн гинж, цэцэгтэй ээмэг, улаан боодолтой хуучин 1 нүдний орос дуран, хөх өнгийн хээтэй, шаргал өнгийн даалинтай зэс халбагатай, төмөр нуухтай, ягаан хуванцар толгойтой, жижиг бор хөөрөг хөлдөөгчинд байсан 2 ширхэг 5 литрийн усны савтай 10 литр айраг, 5 баримын урттай хулсан болон яргай 2 ташуур зэрэг эд алдагдсан. Бид хоёр хэн нэгэнд гэрээ эргэж тойрч байх талаар захиж үлдээсэн зүйл байхгүй...” мэдүүлэг (хх-ийн 12 хуудас),
2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр эд зүйлс хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хураан авах ажиллагааг хүчинтэйд тооцсон тогтоол (хх-ийн 13-22 хуудас),
2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Б.***д эд зүйлийг таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 23-29 хуудас),
Хөрөнгийн үнэлгээчин *** 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 8/30 дугаартай эд хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 32-36 хуудас),
Хохирогч Б.***гийн алдагдсан эд зүйлсээ бүрэн хүлээн авсан тул гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаарх хүсэлт (хх-ийн 94, 102 хуудас),
Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/960 дугаар шийтгэх тогтоол (хх-ийн 162-164 хуудас),
Шүүгдэгч Г.***ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 87 дугаартай тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 20, 54, 2хх-ийн 47 хуудас)
Шүүгдэгч Г.***ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 96 дугаартай тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 39-40 хуудас) зэрэг болно.
2.Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Г.***, Г.*** нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар баг 17-1006 тоотод оршин суух иргэн Б.***гийн хүн байнга амьдрах зориулалт бүхий байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 3695000 төгрөгийн хохирол учруулсан. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Б.***, гэрч Б.*** нарын мэдүүлэг, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчоор эд зүйлийг таньж олуулж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан нотлох баримтууд, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэж байна. Иймд шүүгдэгч Г.***, Г.*** нарын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад алдагдсан эд зүйлийг хураан авч биет байдлаар хохирогчид буцаан өгч, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учраас шүүгдэгч нарыг хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан гэж үзэхээр байна. Хохирогчоос алдагдсан эд зүйлсээ бүрэн буцаан авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлага байхгүй талаараа хүсэлт гаргасан учраас шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй талаар шүүхийн шийдвэрт тусгуулах саналтай байна... ”,
Шүүгдэгч Г.***ын өмгөөлөгч Г.*** шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Г.*** нь 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар баг 17-1006 тоотод оршин суух иргэн Б.***гийн гэрээс 3695000 төгрөгийн эд зүйлийг Г.***тай бүлэглэн хулгайлсан гэмт хэрэг үйлдэж бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдсан үйл баримт тогтоогдсон байна. Энэ хэрэг нь хэрэг бүртгэл мөрдөн байцаагчаас хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдсон. Энэ нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримт учраас нотлох баримтаар тооцох үндэслэлтэй нотлох баримтууд байна. Прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол буюу хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч маргах зүйл байхгүй. Гэм буруугийн асуудал дээр гол нь хэргийн зүйлчлэлийг зөвшөөрөх үү? тухайн гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон уу? хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн тогтоосон уу? гэсэн асуудлыг онцгойлон анхаарах ёстой. Хоёрдугаарт гэм буруугийн асуудалтай холбоотой шүүхээр хэлэлцэх хохирол төлбөрийн асуудал байгаа эсэхийг тодруулж гаргах ёстой. Энэ хэргийн тухайд хохирогч тухайн эд зүйлээ бүрэн дүүрэн хүлээн авсан талаараа хавтаст хэрэгт мэдүүлэгтээ өгсөн байна. Дээр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоолгохгүй гэсэн хүсэлт гаргасан учраас бусдад төлөх хохирол төлбөргүй талаар тогтоолд тусгуулж Г.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна... ”,
Шүүгдэгч Г.***ын өмгөөлөгч М.*** шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Г.*** нь мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн. Өөрийн мэдүүлгээр тодорхой төрлийн мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн гэдэг нь хэрэгт авагдсан байдаг. Энэ талаасаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах үндэслэлтэй бөгөөд прокурорын зүйлчлэлтэй маргаан байхгүй. Хэргийн материалд авагдсанаар хохирогчийн гэрээс хулгайлсан эд зүйлээ бүрэн буцааж өгсөн. Хохирол төлбөр, нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэдгээ хохирогч тодорхой дурдсан байдаг. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах үндэслэлтэй байна гэж үзэж байна...”гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Г.***, Г.*** нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.***, Г.*** нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар баг 17-1006 тоотод оршин суух иргэн Б.***гийн хүн байнга амьдрах зориулалт бүхий байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг нууцаар хууль бусаар авч 3695000 төгрөгийн хохирол учруулан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч Б.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Талибуун амралтын баазад ажиллахаар яваад 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр миний нөхөр *** миний араас ирсэн юм. Тэгээд өнөөдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэртэй ирэхэд манай байшингаас ханы стекен дээр байсан 52 инчийн хар өнгийн Hisense гэсэн бичиглэлтэй телевизор /2023 оны 01 сард 2800000 төгрөгөөр худалдан авч байсан/, 1 литрийн хэмжээтэй, цоргоны урд хэсэгт 4 хүчтэний товойлгож цохисон дүрс бүхий хээтэй домбо /2023 оны 01 дүгээр сард 285000 төгрөгөөр худалдан авч байсан/, авдар дотор байсан шинэвтэр хар өнгийн болон хуучин хар хүрэн өнгийн булган малгай /хар өнгийн булган малгайг бэлгэнд авсан, харин хар хүрэн малгайг 2017 онд авч байсан хэдэн төгрөгөөр авч байснаа санахгүй байна/, гал тогооны тавилга дотор байсан 2 ширхэг дарс, хаан бугуйвч, хатан сүүхтэй эрэгтэй эмэгтэй 2 ширхэг мөнгөн бөгж /2022 оны 06 сард 185.000 төгрөгөөр авч байсан/, шар шувуутай эмэгтэй хүүхдийн мөнгөн ээмэг /2022 онд 35.000 төгрөгөөр авч байсан, эмэгтэй хүний цагаан шилэн шигтгээтэй кулонтой, нарын мөнгөн гинж, цэцэгтэй ээмэг, улаан боодолтой хуучин 1 нүдний орос дуран /хэвийн ажиллагаатай/, хөх өнгийн хээтэй, шаргал өнгийн даалинтай зэс халбагатай, төмөр нуухтай, ягаан хуванцар толгойтой, жижиг бор хөөрөг хөлдөөгчинд байсан 2 ширхэг 5 литрийн усны савтай 10 литр айраг, цэнхэр өнгийн хадаг зүүсэн онгин тамга, 5 орчим баримын урттай хулсан ташуур, 5 орчим баримын урттай яргай ташуур /ямар нэгэн мөнгөлсөн зүйлгүй/ зэрэг эд зүйл манай байшингаас алдагдсан байна лээ. Бид хоёр хэн нэгэнд гэрээ эргэж тойрч байх талаар захиж үлдээсэн зүйл байхгүй. Би гомдолтой байна, хулгайд алдсан эд зүйлээ олж авч хохиролгүй болмоор байна...” мэдүүлэг (хх-ийн 10 хуудас),
Гэрч Б.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний эхнэр *** Бат-Өлзий суманд амралтын баазад ажилладаг юм. Би эхнэрийн ажил руу 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 19 цагт байшингаа цоожлож яваад 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэртэй ирэхэд манай байшингийн баруун талын вакум цонхны хаалга онгорхой, байшингаас эд зүйл алдагдсан байсан. Тэгээд эхнэр цагдаад дуудлага өгсөн. Манай байшингаас ханын стекен дээр байсан 52 инчийн хар өнгийн Hisense гэсэн бичиглэлтэй телевизор, 1 литрийн хэмжээтэй, цоргоны урд хэсэгт 4 хүчтэний товойлгож цохисон дүрс бүхий хээтэй домбо, 2 ширхэг булган малгай, гал тогооны тавилган дотор байсан 2 ширхэг дарс, эхнэр бид хоёрын хаан бугуйвч, хатан сүүхтэй эрэгтэй эмэгтэй 2 ширхэг мөнгөн бөгж, шар шувуутай эмэгтэй хүүхдийн мөнгөн ээмэг, эхнэрийн цагаан шилэн шигтгээтэй кулонтой, нарын мөнгөн гинж, цэцэгтэй ээмэг, улаан боодолтой хуучин 1 нүдний орос дуран, хөх өнгийн хээтэй, шаргал өнгийн даалинтай зэс халбагатай, төмөр нуухтай, ягаан хуванцар толгойтой, жижиг бор хөөрөг хөлдөөгчинд байсан 2 ширхэг 5 литрийн усны савтай 10 литр айраг, 5 баримын урттай хулсан болон яргай 2 ташуур зэрэг эд алдагдсан. Бид хоёр хэн нэгэнд гэрээ эргэж тойрч байх талаар захиж үлдээсэн зүйл байхгүй...” мэдүүлэг (хх-ийн 12 хуудас),
2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр эд зүйлс хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хураан авах ажиллагааг хүчинтэйд тооцсон тогтоол (хх-ийн 13-22 хуудас),
2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Б.***д эд зүйлийг таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 23-29 хуудас),
Хөрөнгийн үнэлгээчин *** 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 8/30 дугаартай эд хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 32-36 хуудас),
Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/960 дугаар шийтгэх тогтоол (хх-ийн 162-164 хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.***, Г.*** нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр баримт нь хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Г.***, Г.*** нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, эд зүйл хураан авч, үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг тухайн этгээд хийсэн эсэх, үүссэн хор уршиг нь үүнтэй шалтгаант холбоотой эсэхийг тогтоох нь гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зэрэгт ач холбогдолтой.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгоно.
Шүүгдэгч Г.***, Г.*** нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Г.***, Г.*** нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Г.***, Г.*** нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэв.
2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Б.*** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн бөгөөд хулгайд алдсан эд зүйлийг буцаан өгсөн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
3.Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Г.***, Г.*** нарын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин шүүгдэгч нар үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргаангүй, хохирогчид төлөх хохирол төлбөр байхгүй, бусдад учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байдал зэргийг харгалзаад дараах ялын саналыг гаргаж байна. Шүүгдэгч Г.***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Шүүгдэгч Г.***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө байхгүй. Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна”,
Шүүгдэгч Г.***ын өмгөөлөгч Г.*** шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Г.*** нь бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Г.*** нь тухайн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас тооцох хохирлын асуудал байхгүй. Тухайн эд зүйлийг хүлээлгэн өгсөн энэ үйл баримтаас харахад гэмт хэргийг шалгах ажиллагааг шуурхай явуулахад тусалж хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байх нөхцөл байдал байна гэж харагдаж байна. Тухайн эд зүйлийг үрэн хийсэн, зарагдсан, тухайн эд зүйлс бодитоор байхгүй энэ тохиолдолд үнэлгээ хийлгэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хүндрэлтэй нөхцөл байдал нэлээд гарч, цаг хугацааны явцад нэлээд ажиллагаа явагдана. Энэ тус тусын авсан эд зүйлүүдийг тус тусдаа хадгалж байгаад бодит байдлаар хүлээлгэн өгсөн нь мөрдөн шалгах ажиллагааг хөнгөрүүлсэн гэж үзэх нөхцөл байдал харагдаж байна. Хувийн байдлын хувьд өөрийн эрх зүйн ухамсар дорой нөхцөл байдлаас болж бусдад уруу татагдах, хөнгөн хийсвэр байдлаасаа хэрэгт холбогдох байдлууд байсан байна гэж өмгөөлөгчийн хувьд Г.***тай уулзахад дүгнэсэн. Хорих ангид байхдаа хүртэл өмгөөлөгч авах, өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх талын асуудлуудыг сөхөж тавиагүй асуудал хэргийн материалыг уншихад харагдаж байгаа. Үүн дээр мэдүүлэгтэй холбоотойгоор ямар нэгэн хууль зөрчсөн асуудал өөрөө байхгүй гэж байгаа учраас энэ асуудлыг хөндөх шаардлага байхгүй. Хэрэв энэ асуудлыг өөрөө хөндөж тавьж зөвшөөрөхгүй байгаа асуудал гарах юм бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр өөр санал тавихаа шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн. Гэхдээ энэ нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлгийн үед хууль зөрчсөн үндэслэл гэж үзэх шаардлагагүй байна гэсэн байр суурьтай байгаа учраас оногдуулах хариуцлагын тухайд саналаа гаргаж байгаа. Хувийн байдлын тухайд хөнгөн хийсвэр уруу татагдах, юмыг хөнгөн хийсвэр хандах иймэрхүү байдлаасаа болж гэмт хэрэгт өртсөн байх магадлалтай хүн байна. Нөгөө талаар мэдлэг боловсролгүй байдал нь өөрт нь нөлөөлдөг. Нөгөө талаар хорих байгууллагад хоригдож байгаа энэ хүнд эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх, Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан өмгөөлүүлэх эрхээр хангах энэ асуудлыг шат шатанд нь тавих шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажиллагаа хангалтгүй байна. Энэ байгууллага зөвхөн хүнийг хорих үүрэгтэй байгууллага биш. Зөрчигдсөн эрхийг сэргээх, эрх зүйн туслалцаа авах, хуульд заасан эрхийг хангаж байх ёстой байгууллага. Энэ нь үйлчилгээний байгууллага. Зөвхөн хүнийг хориод харьцахгүй байлгах байгууллага биш. Энэ хоригдож байх хугацаанд энэ асуудал нь зөрчигдсөн байх асуудал харагдаад байгаа. Нөгөө талаар өнөөдрийн шүүх хуралдаанд хоцорч ирсэн шалтгаан нь Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын цагдан хорих байрны албан хаагчид сэтгэл санааны хувьд дарамталсан, бүлээн халуун цай унд өгчих гэсний төлөө зодож нүдсэн, эрх чөлөөнд нь халдсан. Ер нь урьд нь хоригдож байхад ингэж эрх чөлөөнд нь халдаж, эрхийг нь хязгаарладаг энэ нөхцөлүүд байсан учраас өнөөдөр шүүх хуралдаанд цаг хугацаандаа хоцорч ирсэн. Арга буюу тэр хүмүүсийн шахалт шаардлагаар өөрөө өмгөөлөгч ирсэн гэсэн мэдээллийг авч бууж ирсэн. Энэ асуудалд тусад нь гомдлоо прокурорын байгууллага, холбогдох байгууллагад гаргаад явна. Зөвхөн энэ хэрэгтэй холбоотой биш энэ хүний эрх зүйн байдал учраас прокурор шүүх хуралдаанд оролцож байгаа учраас энэ асуудлыг хэлье Гэж бодоод хэлсэн юм. Ингээд прокуророос тухайн хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршиг, ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан тухайн зүйл ангид заасан ялын 2/1-ээс багагүй ял оногдуулах хуулийн заалтыг үндэслэж тухайн хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал тавьж байна. Энэ саналыг өмгөөлөгчийн хувьд хүндэтгэлтэй хүлээж авч байна. Энэ санал нь боломжтой, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдалд тохирно. Өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн ял, 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш цагдан хоригдсон энэ хугацааг тооцоход нийт эдлэх ялыг 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэх боломжтой байна. Ингээд хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй байна. Прокурорын санал ч ийм байна. Дээр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой болон хохирол төлбөртэй холбогдолтой хохирол байхгүй болохыг тогтоолд дурдуулах саналтай байна.”,
Шүүгдэгч Г.***ын өмгөөлөгч М.*** шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүхээс шүүгдэгч Г.***, Г.*** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж үзэхээр заасан байдаг. Хэргийн материалд дурдсанаар хохирол төлбөр байхгүй, эд зүйлсийг буцаан өгсөн нь дурдагдсан. Хувийн байдлын тухайд шүүгдэгч Г.*** нь өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг буюу бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй, анх удаагаа энэ гэмт хэргийг үйлдсэн. Засрал хүмүүжилдээ анхаарч засарч хүмүүжихээ мөрдөн шалгах ажиллагаа эхлээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрхийлж байдаг. Мөн хувийн байдлын тухайд 1996 оноос хойш 30 орчим жил аймгийн төв бараан захын гутал засварын үйл ажиллагааг идэвхтэй тогтмол эрхэлж ирсэн. Өөрийн хүч хөдөлмөрөөр тогтвор суурьшилтай ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэдэг. Цаашид ч гэсэн өөрийн хөдөлмөрөөрөө гэр бүлээ тэжээж, амьдрах боломжтой гэдгээ илэрхийлсэн. Мөн шүүгдэгч нь бага насны буюу 2019 онд төрсөн одоо 6 настай охинтой. Гэр бүлийн тодорхой шалтгааны улмаас эхнэрээсээ тусдаа амьдарч байгаа. 6 настай охин Мишээл нь өөрийн асрамжид байдаг талаар дурдсан байдаг. Ийм учраас тэжээн тэтгүүлэх үүргийг нь биелүүлж, өөрөө өрх толгойлсон байдалтай ганц бие эцэг гэдгийг дурдах нь зүйтэй байх. Бага охин Мишээл нь энэ жил 1 дүгээр ангид орно. Суралцах чухал үедээ явж байгаа. Цаашдийн амьдрах нөхцөлд тухайн охины эрхэд сөргөөр нөлөөлөх эрсдэл өндөр байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Шүүгдэгч Г.***ын зан байдлын тухайд өөрийн гэм буруугаа ойлгон ухамсарлаж, хүлээн зөвшөөрч байгаа. Өөртөө дүгнэлт хийх чадвартай, бусдын итгэлийн дааж аливаа ажлын хариуцан хийх чадвартай. Гэм буруугаа шударгаар хүлээж засрал хүмүүжилдээ анхаархаа илэрхийлж байгаа гэдгийг дурдаж байна. Иймд миний үйлчлүүлэгч Г.***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан ялын доод хэмжээний 2/1-ээс багагүй ял оногдуулна гэсэн зохицуулалтын хүрээнд 1 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Г.***, Г.*** нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж хуульчилсан.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй субьектив байдлын цогц илрэл бөгөөд өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг ойлгож чин санаанаасаа гэмших байдлаар дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх хүсэл зоригийгбий болгодог нийгэмд ашигтай сэтгэл зүйн хандлага гэж үзэждэмжих зорилгоор хууль тогтоогч хуулиар ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлд тооцсон байна.
Шүүгдэгч нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо төлсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан улсын яллагч А.Алтангэрэлийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах нь зүйтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *** ***, *** *** нарыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.***д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/729 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 2 жил 10 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.***д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ960 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 06 сар 04 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 2 жил 06 сар 04 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.***д оногдуулсан 2 жил 10 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялыг, Г.***д оногдуулсан 2 жил 06 сар 04 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.***ын цагдан хоригдсон 38 хоног, Г.***ын цагдан хоригдсон 38 хоногийг түүний эдлэх ялд оруулан тус тус тооцож,
Шүүгдэгч Г.***, Г.*** нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.*** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.***, Г.*** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.***, Г.*** нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *** ***, *** *** нарыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.***д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/729 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 2 жил 10 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.***д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ960 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 06 сар 04 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 2 жил 06 сар 04 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.***д оногдуулсан 2 жил 10 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялыг, Г.***д оногдуулсан 2 жил 06 сар 04 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.***ын цагдан хоригдсон 38 хоног, Г.***ын цагдан хоригдсон 38 хоногийг түүний эдлэх ялд оруулан тус тус тооцсугай.
6. Шүүгдэгч Г.***, Г.*** нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.*** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.***, Г.*** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.***, Г.*** нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА