Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/268

 

 

 

 

 

 

 

2025      05        ***                                            2025/ШЦТ/268

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Т.Т

Шүүгдэгч  О.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  О.Э-т холбогдох эрүүгийн 2525000660205 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

  Х   Б  овгийн  О-н   Э , Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Жаргалант суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, туслах багш мэргэжилтэй, Орхон аймгийн Сургуулийн өмнөх боловсролын *** дугаар цэцэрлэгт туслах багш ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн ***тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:***/.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч  О.Э нь 2024 оны 12 дугаар сарын 20-ны шөнийн 23 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” нэртэй газарт Ч.М-тай үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн нүүр хэсэгт нь гараараа цохих, баруун гуя, шилбэ, хэвлий хэсэг рүү хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруу, баруун, зүүн бугалга,баруун, зүүн шуу, хэвлий, нуруу, баруун, зүүн гуя, баруун, зүүн шилбэ, зүүн өвдөгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О. Э ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч  О.Э мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй, гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчтой эвлэрсэн” гэв.

 

Хохирогч Ч.М шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

  

1. Хохирогч  Ч.М-ын “Манай байгууллага 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 18 цагт Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” гэх газарт шинэ жилийн арга хэмжээ тэмдэглэсэн Орой 23 цагийн үед манай ажлын туслах багш Н.П М  эгчээ манай нөхөр гадаа ирчихсэн байгаа, та намайг хувцаслаад гаргаад өгөөч гэхээр нь би хувцас солих өрөөнд дагуулж ороод хувцсыг нь өмсгөөд байж байтал  Н.Э , н. Э , н. С  гэх манай ажлын туслах багш нар явна гээд хувцас солих өрөөнд орж ирэхээр нь би тарах болоогүй байна шүү дээ, та гурав нэг нь явлаа гэхээр гурвуулаа яваад хамт олноосоо тасраад байх юм хамт олондоо уусаад байж болдоггүй юм уу гэсэн чинь  Э  та бид гурвыг юу гэх гээд байгаа юм, ирлээ, явж болддоггүй юм уу, бид гурав таныг яасан юм гэсэн чинь  С  над руу гүйж ирээд намайг дарахаар нь би зөрүүлээд үснээс нь татаад дарсан. Тэгсэн чинь  Э  миний баруун гуя, шилбэ, хэвлий хэсэг рүү нэлээн хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд байж байтал  Н.Э  бололтой дээрээс нэг нь намайг дарангуут н. Э  миний нүүр, хамар руу хоёр гурван удаа, бас нуруу руу гараараа цохисон. Одоо миний хамар зүгээр болсон байгаа. Надад одоо гомдол санал байхгүй. Тухайн үед бид бүгдээрээ баяраа тэмдэглээд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, уур аашиндаа цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол өгсөн байсан. Одоо ажлынхаа хамт олонд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 9-10, 12, 14, 82 дахь тал/

2. Гэрч Г. С гийн: “2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр манай манай байгууллага Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” гэх газар шинэ жилийн баяр тэмдэглэсэн. Арга хэмжээ дуусаад орой 23 цагийн үед харих гээд нөхөр  П.Б руу заалгаад ирж ав гэж дуудсан. Тэгэхэд  Э ,  Э  хоёр намайг хүргүүлэх үү гэхээр нь би нөхрийгөө дуудсан байгаа гэж хэлээд бид гурав хамт хувцас солих өрөө рүү ороход  М  хувцас солих өрөөнд байсан. Тэгээд би хувцсаа өмсөөд сууж байтал нэг мэдсэн чинь  М  бид 2 барьцалдаад бие биеийнхээ үснээс зулгаасан байхад  Э ,  Э  нар бид хоёрыг салгасан. Тэгээд би удаагүй гараад нөхөртэйгөө шууд гэртээ харьсан. Тухайн үед Ч. М ыг хэл үгээр доромжилсон, цохиж зодсон эсэх талаар санахгүй байна. Ямар ч гэсэн бид 2 бие биеийнхээ үснээс зулгаасан байсан. Тэр явдал болсноос хойш 2 билүү 3 хоногийн дараа оройхон ажил тарах үед намайг ангидаа байхад  Э  манай ангид орж ирээд бид тэр болсон явдлын талаар ярихад  Э  би  М  та 2-ыг салгах гэж байгаад  М ын хамар хацар хавьцаа нь цохичихсон юм гэж хэлж байсан. Тэгээд би явах гэж яараад гараад явсан. Өөр цохиж зодсон зүйл мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-19 дэх тал/

3. Гэрч Б. Э гийн “2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр манай манай байгууллагын хамт олон Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” гэх газар шинэ жилийн баяр тэмдэглэсэн. Орой 23 цагийн үед харих гээд хувцас солих өрөө рүү  Э ,  С  хоёртой хамт ороход  М , П гээд туслах багшийн хувцсыг нь өмсгөөд сууж байсан. Тэгээд бид гурав ороод хувцсаа солих гээд байж байтал  М  та гурав явах гээд байгаа юм уу, дуусах болоогүй байна шүү дээ, битгий ийм зан гаргаж байгаач, хэсэг байж байгаад яваач, хамт олны юмнаас дандаа хойш суудаг, нэгнийгээ юманд орно гэхээр ордог, орохгүй гэхээр ордоггүй муу санаатай юмнууд, шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг юмнууд гэхээр нь би явъя 23 цаг өнгөрчихөөд байна, энэ газар 23 цаг 40 минутаас   Х а гэсэн гэж хэлсэн. Тэгээд  М   С гийн үснээс зулгаагаад газар унагаахаар нь очиж салгах гээд тавихгүй болохоор нь  Э ,  М ыг тавиач гээд нүүр хэсэг рүү нь цохиж байж тавиулсан. Тэгээд  М  босоод ирсэн чинь хамраас нь цус гарчихсан байсан. Би Ч. М ыг хэл үгээр доромжилж, биед нь халдсан зүйл байхгүй.  Э  уурлаад би бүх юмаа санаж байна, яадаг юм би чамайг алгадсан гэхэд  М ын нөхөр алгадуулсан хүний хамар ийм болдог юм уу гэж байсан. Гэтэл  Э  би согтуу байгаагүй, бүх юм аа санаж байна. Чи юу гээд байгаа юм гэж хэсэг хэрүүл маргаан болсон. Тэгээд  М  нөхөртэйгөө гараад явсны дараа  Э  нэгэнт хэрүүл маргаан болоод  М ын хамрыг гэмтээчихсэн юм чинь уучлалт гуйя гэж ярьж байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 21-22 дахь тал/

4. Гэрч  М.З-н: “2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр манай хамт олон Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багт байрлах " *** " гэх газарт шинэ жилийн баярын арга хэмжээ тэмдэглэсэн. Тэр өдрийн орой 23 цагийн үед манай ажлын П гэх хүн нэлээн согтсон байсан харагдсан. Нэг харсан чинь  П-г байхгүй болохоор нь би П хаачсан юм бэ гэж хамт олноосоо асуухад нэг багш маань  П-гийн нөхөр нь гадаа ирчихсэн гэсэн, Ч.М хувцас солих өрөө рүү аваад орсон гэхээр нь би араас нь орж хувцсыг нь өмсгөөд нөхөрт нь хүлээлгэж өгөх санаатай хувцас солих өрөө рүү ороход Ч.М н. П-гийн хувцсыг нь өмсгөж өгөөд сууж байсан. Тэр үед хувцас солих өрөөнд  Н.Э , н. Э , н. С  гурав хамт байсан. Тэр хэд хоорондоо маргалдаад байсан. Нэг мэдсэн чинь Ч.М  С гийн үснээс зулгаасан байдалтай байсан. Тэр үед гаднаас манай байгууллагын нягтлан бодогч  Д  орж ирээд  Э  бид гурав тэр хоёрыг салгах гээд дийлээгүй.  С  Ч.М хоёр үснээсээ зулгаалцаад байж байхад  Э  гүйж очиж  Ч.М-ыннуруун дээр нь цохих үед  М   С  хоёр бие биеэ тавьсан. Би тэр өдөр жаахан согтууруулах ундаа уусан байсан болохоор яг сайн хэлж мэдэхгүй байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 24 дэх тал/

5. Гэрч  Б.Ч-ын “Би 2024 оны 12 дугаар сарын 20-ны шөнө би Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг ***тоот гэртээ унтаж байхад хэдэн цагийн үед гэдгийг нь мэдэхгүй байна хаалга дугараад манай охин Ч.М нөхөртэйгөө хамт орж ирж байх шиг байсан. Тэгээд би босолгүй унтаад өглөө сэрээд харахад охин  Ч.М-ыннүүр болон хөл, гар нь хөх алаг болчихсон байсан. Ажлын газрын хүмүүс нийлээд намайг зодчихлоо гэж хэлж байсан. Өөр тодорхой зүйл хэлээгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн ***-28 дахь тал/

6. Гэрч Х. П-гийн “ Ч.М-ын нөхөр тэр үед даргын өрөөнд хамт байсан.  Э ,  Э ,  С  нарт хандаж та нар хүний нүүрийг ийм аймар болгочихлоо шүү дээ гэсэн чинь  Э  уурлаад тэгээд чи яах гээд байгаа юм,  М аа би чамайг нүүр рүү чинь хоёр удаа алгадсан биз дээ гэж чанга орилж чарласан. Тэгээд яадаг юм алгадсан нь үнэн ш дээ үнэн, цагдаадаа өгөхгүй юу, цагдаад өгөөд юу олохыг чинь харна аа гэж уурлаж орилж хашхирсан. Тэгэхээр нь Ч.М цагдаад өгнө гээд нөхрийгөө аваад гараад явсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 31-32 дахь тал/

7. Гэрч  Г.Б-н Манай цэцэрлэг хамт олноороо 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багт байрлах “***” гэх газар шинэ жилийн баяраа тэмдэглэсэн. Арга хэмжээ сайхан болоод 23 цаг өнгөрч байхад нягтлан бодогч  Д  намайг дуудахаар нь хувцас солих өрөө рүү ороход  Ч.М-ынхамраас нь цус гарчихсан буйдангийн голд сууж байсан.  С  хажуугийн хананы тэнд үс нь сэгсийчихсэн байдалтай,  Э   Ч.М-ынсууж байсан буйдангийн хажууд зогсож байсан. Намайг тэр өрөөнд ороход  Э  харагдаагүй.  Э ийг хэзээ нь орж ирснийг сайн хэлж мэдэхгүй байна, миний ард зогсчхоод орилж чарлаад Ч.М-тайхэрэлдээд байсан. Тэр өдөр  Э  хар өнгийн куртиктэй,  С  мөн хар бараан өнгийн куртиктэй,  Э  цагаан өнгийн куртик, годон гуталтай их содон хувцас өмссөн байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 35-36 дахь тал/

8. Гэрч Н.Б-ны “би “***” гэх газраас ажлынхаа Батболд, Батдэлгэр, Сүнжидмаа, Ариунтунгалаг,  М , Б нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах “***” гэх бааранд орсон. Би “***” гэх бааранд ороод баар хаатал ажлынхаа хүмүүстэй хамт байсан. Тэр үед “***” бааранд Ч.М бусадтай хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй. Бид нар тэр бааранд хамт байж байгаад 02 цагийн үед баар хаахад бүгдээрээ хамт гарсан. Тэгэхэд  Ч.М-ыннөхөр нь ирчихсэн байсан бөгөөд Ч.М намайг нөхөртэйгөө хамт гэрт маань хүргэж өгсөн” гэх мэдүүлэг. /хх-ийн 38 дахь тал/

9. Яллагдагч О. Э ийн “Тухайн өдөр манай хамт олон 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** гэх газар шинэ жилээ тэмдэглэсэн. Тухайн арга хэмжээ дуусах болж орой 23 цагийн үед нөхрийгөө гар утсаар дуудаад ажлын газрын  Э ,  С  нарын хамт хувцас солих өрөөнд хувцсаа солих зорилгоор ортол  М ,  П-н өмдийг өмсүүлээд байж байсан. Тэгтэл  М  бид гуравт хандан та нар дандаа нийлж явцгаадаг гэж хэлээд хэрүүл өдөөд байсан тэгээд би цаашаа хараад хувцсаа сольж байтал  М ,  С  нар хоорондоо маргалдаж бие биеэ үсэдсэн байсан. Тэр үед би тэр хоёрыг салгах гэтэл тэр хоёр салахгүй болохоор нь салгах гээд  М ын хацар хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тэгээд Ч.М уурлаж над руу дайрахаар нь би одоо асуудал болох нь гэж бодоод гараад явсан. Ч.М одоо гомдол санал байхгүй гэсэн. Хэрвээ эмчилгээний мөнгө нэхэмжилбэл би бүрэн төлж барагдуулна” гэх мэдүүлэг. /хх-ийн 77- 78 дахь тал/

10. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 137 дугаартай “ Ч.М-ынбиед хамрын нуруу, баруун, зүүн бугалга.баруун, зүүн шуу, хэвлий, нуруу, баруун, зүүн гуя, баруун, зүүн шилбэ, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо” гэсэн дүгнэлт. /хх-ийн 42-43 дахь тал/

11. Шинжээч эмч Э.Батбаярын “2024 оны 12 дугаар сарын 30-ны 137 тоот дүгнэлтэд Ч.М нь Толгойн КТГ-ын шинжилгээний хариу авч ирээгүй, тухайн үед дүгнэлтийг өөрийн хэсэг газрын үзлэгээр гаргасан” гэх мэдүүлэг. /хх-ийн 51 дэх тал/

12. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 017 дугаартай “ Ч.М-ын биед нэмэлтээр хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулахтул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 44, 57-58 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч  О.Э нь 2024 оны 12 дугаар сарын 20-ны шөнийн 23 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” нэртэй газарт Ч.М-тайүл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн нүүр хэсэгт нь гараараа цохиж, баруун гуя, шилбэ, хэвлий хэсэг рүү хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруу, баруун, зүүн бугалга,баруун, зүүн шуу, хэвлий, нуруу, баруун, зүүн гуя, баруун, зүүн шилбэ, зүүн өвдөгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  О.Э-т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч  Ч.М-ын“ Э  миний баруун гуя, шилбэ, хэвлий хэсэг рүү нэлээн хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд байж байтал  Н.Э  бололтой дээрээс нэг нь намайг дарангуут н. Э  миний нүүр, хамар руу хоёр гурван удаа, бас нуруу руу гараараа цохисон” гэх мэдүүлэг, гэрч Г. С гийн: “Тэр явдал болсноос хойш 2 билүү 3 хоногийн дараа оройхон ажил тарах үед намайг ангидаа байхад  Э  манай ангид орж ирээд бид тэр болсон явдлын талаар ярихад  Э  би  М  та 2-ыг салгах гэж байгаад  М ын хамар хацар хавьцаа нь цохичихсон юм гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Б. Э гийн “ М   С гийн үснээс зулгаагаад газар унагаахаар нь очиж салгах гээд тавихгүй болохоор нь  Э ,  М ыг тавиач гээд нүүр хэсэг рүү нь цохиж байж тавиулсан. Тэгээд  М  босоод ирсэн чинь хамраас нь цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг, гэрч  М.З-н “ С  Ч.М хоёр үснээсээ зулгаалцаад байж байхад  Э  гүйж очиж  Ч.М-ын нуруун дээр нь цохих үед  М   С  хоёр бие биеэ тавьсан. Би тэр өдөр жаахан согтууруулах ундаа уусан байсан болохоор яг сайн хэлж мэдэхгүй байна” гэх мэдүүлэг, гэрч  Б.Ч-ын “өглөө сэрээд харахад охин  Ч.М-ыннүүр болон хөл, гар нь хөх алаг болчихсон байсан. Ажлын газрын хүмүүс нийлээд намайг зодчихлоо гэж хэлж байсан. Өөр тодорхой зүйл хэлээгүй” гэх мэдүүлэг, гэрч Х. П-гийн: “ Э  уурлаад тэгээд чи яах гээд байгаа юм,  М аа би чамайг нүүр рүү чинь хоёр удаа алгадсан биз дээ гэж чанга орилж чарласан. Тэгээд яадаг юм алгадсан нь үнэн ш дээ үнэн, цагдаадаа өгөхгүй юу, цагдаад өгөөд юу олохыг чинь харна аа гэж уурлаж орилж хашхирсан” гэх мэдүүлэг, гэрч  Г.П-н: “өрөө рүү ороход  Ч.М-ын хамраас нь цус гарчихсан буйдангийн голд сууж байсан. С хажуугийн хананы тэнд үс нь сэгсийчихсэн байдалтай,  Э   Ч.М-ын сууж байсан буйдангийн хажууд зогсож байсан. Намайг тэр өрөөнд ороход  Э  харагдаагүй.  Э ийг хэзээ нь орж ирснийг сайн хэлж мэдэхгүй байна, миний ард зогсчхоод орилж чарлаад Ч.М-тайхэрэлдээд байсан” гэх мэдүүлэг, гэрч  Б.Н-н“Тэр үед “***” бааранд Ч.М бусадтай хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй. Бид нар тэр бааранд хамт байж байгаад 02 цагийн үед баар хаахад бүгдээрээ хамт гарсан” гэх мэдүүлэг, яллагдагч О. Э ийн “ М ,  С  нар хоорондоо маргалдаж бие биеэ үсэдсэн байсан. Тэр үед би тэр хоёрыг салгах гэтэл тэр хоёр салахгүй болохоор нь салгах гээд  М ын хацар хэсэг рүү 2-3 удаа цохисон” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 137 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Э.Батбаярын “2024 оны 12 дугаар сарын 30-ны 137 тоот дүгнэлтэд Ч.М нь Толгойн КТГ-ын шинжилгээний хариу авч ирээгүй, тухайн үед дүгнэлтийг өөрийн хэсэг газрын үзлэгээр гаргасан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 017 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч  О.Э нь 2024 оны 12 дугаар сарын 20-ны шөнийн 23 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” гэх газарт Ч.М-таймаргалдаж, нүүр хэсэгт нь гараараа цохих, баруун гуя, шилбэ, хэвлий хэсэг рүү хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруу, баруун, зүүн бугалга,баруун, зүүн шуу, хэвлий, нуруу, баруун, зүүн гуя, баруун, зүүн шилбэ, зүүн өвдөгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч  О.Э нь шууд санаатай үйлдлээр бусдын эрүүл мэндэд халдаж, хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О. Э ийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч  Ч.М-ын эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруу, баруун, зүүн бугалга,баруун, зүүн шуу, хэвлий, нуруу, баруун, зүүн гуя, баруун, зүүн шилбэ, зүүн өвдөгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор, уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  О.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   Х   Б  овгийн  О-н   Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О. Э ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  О.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  О.Э-т оногдуулсан 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч  О.Э-т оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих байгууллагад даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС