Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 104/ШШ2022/00481

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: , , *******,*******,******* тоотод байрлах, ******* ХХК /РД:*******/

 

Хариуцагч: , , *******,******* тоотод байрлах, ******* ХХК /РД:/-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 170,696,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч "*******" ХХК нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам"-аас зарласан "РА-2 төмөр замын автобусны хос дугуй" худалдан авах тоот нээлттэй тендерт шалгарч 2021.06.04-ны өдөр дугаартай ХХАГэрээгээр 3 төрлийн хос дугуйг нийлүүлэхээр харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч нь дээрхи 3 төрлийн хос дугуйг "*******" ХХК-иас авахаар гэрээ байгуулсан боловч хугацаандаа нийлүүлээгүйгээс болж "Улаанбаатар төмөр зам"-тай байгуулсан гэрээ цуцлагдаж, гэрээний гүйцэтгэлийн баталгааны үнэ 13,000,000 төгрөгийг авч чадахгүйд хүрсэн. Нэхэмжлэгч "*******" ХХК нь хариуцагч "*******" ХХК-тай 2021 оны 11 сарын 08-ны өдрийн дугаартай "Бараа бүтээгдэхүүн худалдан авах гэрээ" байгуулсан. Гэрээгээр нийт үнэ 220,000,000 төгрөгийн 3 төрлийн хос дугуйг 47 хоногийн дотор 2021.12.25-нд багтаан нийлүүлэхээр харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж гэрээний үнийн дүнгийн 70 хувь болох 154,000,000 төгрөгийг ажлын 2 хоногт багтаан шилжүүлсэн бөгөөд хариуцагч үүргээ биелүүлээгүй 3 төрлийн хос дугуйг хугацаандаа нийлүүлээгүй. Мөн гэрээний 8.2-д "Нийлүүлэгч нь гэрээнд заасан хугацаанд барааг нийлүүлээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алдангийг нийлүүлэгчид төлнө" гэж заасан байна. Хариуцагч "*******" ХХК нь харилцан тохиролцсоны дагуу барааг хугацаандаа нийлүүлээгүй тул барааны урьдчилгаа төлбөр, алданги, "Улаанбаатар төмөр зам"-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгэлийн баталгааны үнийн хамт нэхэмжилж байна. Иймд барааны урьдчилгаа төлбөр 154,000,000 төгрөг, алданги 3,696,000 төгрөг, гүйцэтгэлийн баталгаа 13,000,000 төгрөг, нийт 170,696,000 төгрөгийг хариуцагч "*******" ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэгч компанитай өмнө харьцаж байгаагүй. ******* ХХК-г төлөөлж П. гэх хүн 2021 оны 6 дугаар сард надтай уулзаж, худалдах, худалдан авах гэрээг байгуулах саналыг тавьсан. Үүнээс хойш би судалж үзье гэж хэлсэн. ******* ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулахад П. нь намайг гийн тоот өрөөнд дагуулж очиж ******* ХХК-ийн захирал, менежер, П., ******* ХХК-ийн захирал Ч., миний бие нийт 5 хүнийг хамт байлцуулан бид нар харилцан ярилцаж, тохиролцож тухайн гэрээг байгуулсан. Миний хувьд аль болох хоног хожих зорилготойгоор мөнгийг гадагшаа хурдан шилжүүлж, мөнгө нь орсон гэсэн мэдээлэл ирж байсан. Тухайн үед Украйн улс онц байдалтай холбоотой байсан юм уу үйлдвэрлэл сунжирсан. Тэр үед мэдээлэл ирж байсан боловч, Оросын нутаг руу оруулж чадахгүй байх нөхцөл байдал үүссэн. Миний бие аргаа ядаад Оросуудтай уулзаад энэ байгууллагыг хохироохгүйн тулд хэдэн дугуйг хурдан татаад өг гэж хэлсэн. Би нэхэмжлэгч компанид мөнгө өгч чадахгүй. Яагаад гэвэл мөнгөө алдчихсан. 1 хос дугуй 10,000 долларын үнэтэй байдаг. Украйн улсад энэ оны 2 дугаар сард дайн гарснаар миний захиалсан захиалгат ачаа алдагдаад байна. Би нэхэмжлэгч талд ачаа, барааг оруулж ирэх хугацаа алдаж болох талаар хэлж байсан. Орос улсаас оруулж ирсэн өөр төрлийн хос дугуйгаа П.д хүлээлгэн өгсөн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Нэхэмжлэгч тал Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дугаар шийдвэр, ******* ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2/194 тоот гэрээ цуцлах тухай мэдэгдэл ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Бараа бүтээгдэхүүн худалдан авах гэрээний хуулбар, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, УБТЗ ХНН, ******* ХХК нарын хооронд байгуулагдсан ХХГ- дугаар худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 16/1690 тоот мэдэгдэлийн хуулбар, /ХХ-4-28-р хуудас/, хариуцагч талаас гэрэл зургын үзүүлэлт /ХХ-44-45-р хуудас/ зэргийг хэрэгт ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч ******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 170,696,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа гаргажээ.

 

3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэх хариу тайлбар гаргажээ.

 

4. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын хооронд 2 шатлалт редуктортой хос дугуй 1ш, 1 шатлалт редуктортой хос дугуй 1ш, редукторгүй хос дугуй 1 ш-г 2021 оны******* сарын 25 өдөр худалдан авагч талд нийлүүлэх тухай худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ. /хэргийн*******-14-р хуудас/

 

Гэрээний төлбөрт 154,000,000 төгрөгийг нэхэмжлэгч тал хариуцагч талд шилжүүлсэн байна. /хэргийн 13-р хуудас/

 

Хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч талаас гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хариуцагч талд хүргүүлсэн байна. /хэргийн 9-р хуудас/

 

Хариуцагч талын төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч талтай галт тэрэгний дугуй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, гэрээний төлбөрийг хүлээн авсан, гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүлээн авсан болохоо ******* ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулахад.... нийт 5 хүнийг байлцуулан бид нар харилцан ярилцан тохиролцож тухайн гэрээг байгуулсан, ... мэдэгдэл өгсөн. ... 154,000,000 төгрөг орсон, маргах зүйл байхгүй..., тэгсэн. Надад тайлбарласан.. гэх тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч талын ирүүлсэн бичгийн баримтыг нотлох баримтаар үнэлсэн болно.

 

Хариуцагч тал ******* ХХК-н инженер ажилтай П.д 5 хос дугуйг хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байх боловч П. нь ******* ХХК-г талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд төлөөлөх эрх бүхий этгээд болох тухай, 5 өөр хос дугуйгаар гэрээний үүргийг тооцсон тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3.-т Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно. гэж зааснаар нэхэмжлэгч тал хариуцагч талд гэрээ цуцлах мэдэгдлийг бичгээр хүргүүлсэн, хариуцагч тал гэрээ цуцлагдсан болохыг зөвшөөрсөн тайлбар шүүхэд гаргасан тул талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсан гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд нэхэмжлэгч тал гэрээний төлбөр 154,000,000 төгрөгийг хариуцагч талаас буцаан шаардах эрхтэй тул хариуцагч ******* ХХК-с гэрээний төлбөр 154,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч талд олгохоор шийдвэрлэв.

 

Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-д Нийлүүлэгч нь гэрээнд заасан хугацаанд барааг нийлүүлээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө-өөр талууд гэрээгээр тохирсон байх тул гэрээ цуцлагдсанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хугацааны алданги 3,696,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч тал гүйцэтгэлийн баталгаа 13,000,000 төгрөгийг Улаанбаатар төмөр зам ХХК-тай байгуулсан гэрээний дагуу бусдад олгосон шилжүүлсэн, байршуулсан /нэхэмжлэгч талд гэрээний хохирол учирсан/ баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагч талаас 13,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

5. Нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,011,430 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч талаас 946,430 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118., 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 157,696,000 /нэг зуун тавин долоон сая зургаан зуун ерэн зургаа мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 13,000,000 /арван гурван сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамж 1,011,430 /нэг сая арван нэгэн мянга дөрвөн зуун гуч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 946,430 /есөн зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун гуч/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******0 дугаар зүйлийн*******0.2.-т заасныг баримтлан зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА