| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 104/2022/00474/И |
| Дугаар | 104/ШШ2022/00519 |
| Огноо | 2022-11-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 104/ШШ2022/00519
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******, *******, *******т оршин суух, овогт ын ******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: , , , тоотод оршин суух, овогт ийн ******* /РД:/-д холбогдох
789,315 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч Х.******* /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
/Хариуцагч С.*******д шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.******* нь 2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд манай худалдааны төвд барилгын материалын худалдагчаар ажилласан. Худалдагчаар ажиллах хугацаандаа барилгын материалын дэлгүүрээс 423,815 төгрөг дутаасан.
Мөн тус дэлгүүрийн худалдагч Б.*******ээс 15,000 төгрөг, П.*******аас 35,900 төгрөг, М.*******аас 65,500 төгрөг, З.*******ээс 201,100 төгрөг, С.*******оос 48,100 төгрөг, нийт 365,500 төгрөгийн бараа аваад төлөөгүй тул хариуцагчаас нийт 789,315 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч тал хариу тайлбар, нотлох баримтыг ирүүлээгүй.
3. Нэхэмжлэгч талаас ******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 136/ШШ2022/00069 дүгээр ... хариуцагч С.*******ыг эрэн сурвалжлуулах ... тухай шийдвэр, ******* дахь Цагдаагийн газрын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 34-1/1480 тоот албан бичиг /нотлох баримтын шаардлага хангаагүй/, Налайх дүүргийн ны Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 707 тоот албан бичиг /нотлох баримтын шаардлага хангаагүй/, С.*******ы 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ... 2014 оны 11 дүгээр сарын 06-2015 оны 01 дүгээр сарын 15 хүртэл ажиллах хугацаандаа барилгын худалдагчаар гарсан зөрүүг миний бие нь 2015 оны 07 дугаар сарын сүүл гэхэд барагдуулж дуусах хүсэлтэй байна 423,815 төгрөгийн зөрүүг боломжоороо төлнө ... гэх баталгаа , худалдагч нараас авсан барааны дүн 365,500 төгрөг гэх бичилт, С.*******ы мэргэжлийн үнэмлэх, Х.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2-4, 6-11/ зэрэг баримтууд хэрэгт ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч С.*******д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу худалдагчаар ажиллаж байхдаа дутагдуулсан барааны үнэ 423,815 төгрөг, худалдан авсан барааны үнэ 365,500 төгрөг нийт 789,315 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Хариуцагч С.*******д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг гардуулж, хариу тайлбар өгөх хугацааг тогтоосон боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.
Мөн хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
4. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,500 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч С.*******оос 23,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 243 дугаар зүйлийн 243.1.-д хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.*******оос нийт 789,315 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 23,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА