Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 104/ШШ2022/00530

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* ХХК-ийн байр,*******од байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******, , од оршин суух, ын /РД:/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэг 8,673,661 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

/хариуцагч А.д хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв./

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А. нь ******* ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газраас 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 6,500,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай сар сараар хэсэгчлэн төлөхөөр тохирч 03100080 дугаартай зээлийн гэрээ байгуулж зээл авсан. А. нь зээл авахдаа зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээл, хүү, алданги, зээлийн гэрээтэй холбогдсон бусад зардал, төлбөрийг эргүүлэн төлөх үүргээ баталгаажуулж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангахаар манай компанийн өмчлөлд ийн дугаартай авто машиныг шилжүүлэхээр фидуцийн гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 21-ний хооронд үндсэн зээлээс 1,441,077 төгрөг, үндсэн хүүд 1,246,349 төгрөг алдангид 1,574 төгрөг, нийт 2,689,000 төгрөг төлсөн. Үүнээс хойш дахин мөнгө төлөөгүй байна. Зээлийн гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээл, хүү, алданги төлөхгүй хуваарьт хугацаагаа 246 хоногоор хэтрүүлж зээлдэгчийг хохироож байна. А.д зээлийн хүүгээ төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч тэрээр удахгүй төлнө, дараа төлнө гэж хойшлуулсаар сүүлдээ утсаа ч авахгүй болж өдийг хүрсэн. Мөн барьцаа хөрөнгийг дамжуулж хаана байгаа нь мэдэгдэхгүй, олдохгүй барьцаагаар хангагдах боломжийг хааж зээлдүүлэгчийг хохироож байна. Иймд зээлийн гэрээний 2.2.8.3-д зээлдэгч зээлийн эргэн төлөх хуваарийг 30 хоногоос дээш хугацаагаар хоцорсон тохиолдолд ноцтой зөрчилд тооцно. Зээлдүүлэгч зээлийн гэрээг цуцалж, барьцаа хөрөнгөөр хохирлоо барагдуулна гэж заасны дагуу зээлдэгч А.гаас өөрт учирсан хохирол болох үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 5,058,923 төгрөг, үндсэн хүү 1,099,192 төгрөг, алданги 2,515,546 төгрөг, нийт 8,673,661 төгрөг гаргуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч тал хариу тайлбар, нотлох баримтыг ирүүлээгүй.

 

3. Хэрэгт нэхэмжлэгчээс ******* ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 22/175 дугаартай итгэмжлэл, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 03100080 дугаартай зээлийн гэрээ, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, Авто машины зээл хүсэгч иргэдийн өргөдлийн маягт, А.гийн иргэний үнэмлэхийн хуулбар /нотлох баримтын шаардлага хангаагүй/, дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /нотлох баримтын шаардлага хангаагүй/, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2.  Нэхэмжлэгч тал 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 5,058,923 төгрөг, зээлийн хүү 1,099,192 төгрөг, алданги 2,515,546 төгрөг, нийт 8,673,661 төгрөг гаргуулахаар, улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

3.  Хариуцагч А.д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг гардуулж, хариу тайлбар өгөх хугацааг тогтоосон боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Мөн хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

4.    Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талууд 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Toyota Alphard маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 6,500,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авахаар зээлийн гэрээг байгуулжээ.

Хариуцагч А. нь зээл авснаас хойш 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл үндсэн зээлд 1,441,077 төгрөг, үндсэн хүүд 1,246,349 төгрөг, алданги 1,574 төгрөг, нийт 2,689,000 төгрөгийг төлсөн блох нь нэхэмжлэгч талын шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч талаас үндсэн зээл, хүү, алданги нийт 8,673,661 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч талд олгож шийдвэрлэв.

 

5. Зохигчийн хооронд байгуулагдсан 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн тоот гэрээ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5-д хэсэгт заасан шаардлагыг хангасан буюу бичгээр байгуулагдсан байх тул улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцнэ.

 

6. Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан учир нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 223,928 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 223,928 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.гаас 8,673,661 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

2. Хариуцагч тал зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд ийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг ******* дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 223,928 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,

хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 223,928 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА