| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2017/0252/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/234 |
| Огноо | 2017-09-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2017/ШЦТ/234
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Х.Золжаргал
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Шүүгдэгч Э.Ү- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ү-д холбогдох эрүүгийн 1738001220033 тоот хэргийг 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Э.Ү-,
Шүүгдэгч Э.Ү- нь 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын төвд найз охин Х.Л-г хардалтын улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Ү- нь 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын төвд найз охин Х.Л-г хардалтын улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Э.Ү-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 7 дугаар сарын 26-аас 27-ныг шилжих шөнө 03 цагийн үед байх /яг цагийг нь сайн санахгүй байна/ өөрийн найз Болорхундагатайгаа хамт найз охин болох Х.Л-гийнхээ гэрт очсон. Тухайн үед би найз охиныхоо гэрт согтуу очсон. Тэгээд найз охиныхоо гэрт байж байхдаа найз охинтойгоо түүний хүзүүн дээр үүссэн байсан улаалтаас болж хардаж маргалдсан. Маргалдаж байхдаа найз охиныхоо гарын булчин болон шуу хэсэг рүү 2-оос 3 удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,
Хохирогч Х.Л-гийн: “Манай найз залуу болох Э.Ү- нь архи уусан үедээ сүүлийн үед цохиж зодох болсон, хамгийн сүүлд намайг хардаж цохиж зодсон, зодохдоо нүүр амруу цохиж алгадаж, гар болон бугуйг хөх алаг болтол базаж гарын шуу хазсан, би удаа дараа намайг цохиж зодсон болохоор цагдаагийн газарт гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
Гэрч Х.Б-ын: “...2017 оны 07 сарын 27-ны өглөө үүрээр 04 цагийн үед манай дүү Х.Л- нь намайг Э.Ү- зодоод байна, та хүрч ирээд салгаад өгөөч гэж хэлэхээр нь би эхнэр Б.Ц-тэй хамт Х.Л-гийн гэрт очсон. Х.Л-гийн гэрийн хажууд давхар зочид буудал ажиллуулдаг юм, гэрт нь явж очтол гэрийнх нь шатан дээр Э.Ү- зогсож байснаа шатнаас буугаад зугтаад гүйсэн. Би Э.Ү-г араас нь хөөж гүйгээд бариад авъя гэж бодсон боловч гүйцэгдэхээргүй гүйгээд явсан. Би Х.Л-г Э.Ү- нь яаж зодож цохьсон талаар анзаарч хараагүй, манай эхнэр Б.Ц- харсан байх Х.Л- нь өөрөө хэлэхдээ сэрээгээр хатгасан гэсэн үг хэлээд байсан, тухайн үед би унтаж сэрсэн байсан болохоор нойрмог байсан тул нэг их анзаарч хайхраагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
Гэрч Б.Ц-ийн: “2017 оны 07 сарын сүүлээр Х.Л- залгаад Э.Ү- намайг зодоод байна гэж хэлэхээр нь Х.Л-гийн байрлаж ажиллуулдаг газарт нь очиход Э.Ү- нь шатан дээрээс үсэрч буугаад зугтаад явсан. Тэгтэл цаанаас нь Дагва гэж залуу өө Э.Ү- зугтаачихсан уу гэж хэлсээр гарч ирсэн. Х.Л- буудлаас уйлсан гарч ирсэн ил харагдах шарх болон цус гарсан зүйл анзаарагдаагүй, баруун өвдөгний дээд талд сэрээгээр зоосон гээд үзүүлэхэд өвдөг дээр нь сэрээгээр хатгасан ором буюу хоёр нүх гарсан өмдийг нь нэвт хатгасан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 477 дугаартай:
Шүүгдэгч Э.Ү- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирол төлбөрөө барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн 1738001220033 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдаг хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5.1, 36.2, 36.4, 36.7, 36.8-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ