Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/231

 

  2025          07            29                                                 2025/ШЦТ/231         

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,

Улсын яллагч Б.Цэгмэд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******эд холбогдох 2530002170230 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, ******* оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой. мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаарт багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1999 оны 04 дүгээр сарын сарын 15-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 04 дүгээр сарын 16-ны оройн 20 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар баг, ******* тоот хашаанд байх өөрийн гэртээ байхдаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хүргэн ******* маргалдаж, тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас биед нь хутгаар халдаж нуруунд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 20 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар баг, ******* тоот хашаанд байх өөрийн гэртээ байхдаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хүргэн ******* хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж, барьцалдах үед нь тэднийг салгах гэж байсан охин ******* биед хутгаар халдаж зүүн гарын алганд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 04 дүгээр сарын 16-ны оройн 20 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар баг, ******* тоот хашаанд байх өөрийн гэртээ байхдаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хүргэн ******* маргалдаж, тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас биед нь хутгаар халдаж нуруунд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 20 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар баг, ******* тоот хашаанд байх өөрийн гэртээ байхдаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хүргэн ******* хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж, барьцалдах үед нь тэднийг салгах гэж байсан охин ******* биед хутгаар халдаж зүүн гарын алганд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн, мэдүүлгээс гадна 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 02 х),  эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хх-ийн 06-09 х), 2025 оны 04 сарын 17-ны өдрийн “эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол (хх-ийн 10 х),  хохирогч мэдүүлэг (хх-ийн 22-23 х), Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт (хх-ийн 24-26, 31-33 х), хохирогч ******* мэдүүлэг (хх-ийн 29-30 х), гэрч мэдүүлэг (хх-ийн 36-37 х), Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 04 сарын 21-ний өдрийн 207, 208, 209 дугаартай дүгнэлт (хх-ийн 47-48, 56-57, 65-66 х), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 68 х) зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Шүүгдэгч *******ийн хохирогч ******* маргалдаж, хутгаар халдаж нуруунд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, охин ******* биед хутгаар халдаж зүүн гарын алганд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаар

 

Энэ хэргийн улмаас хохирогч , нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нар нь эрүүл мэндийн тусламж  үйлчилгээ аваагүй, хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокуророос санал болгож, шүүгдэгч *******ийн хүлээн зөвшөөрсөн 650 (зургаан зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 (зургаан зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 (зургаан зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 (зургаан зуун тавин мянган) төгрөгийн торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******эд оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Бусад асуудлын талаар

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн модон бариултай, хутганы урт 24 см, ажлын хэсэг нь 14 см, бариул хэсэг нь 10 см хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэлээ.

Тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон иргэний хувийн бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч *******эд шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар шүүгдэгч *******ийг 650 (зургаан зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 (зургаан зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******эд оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******эд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч , нар нь гомдолгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн болохыг  тус  тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн модон бариултай, хутганы урт 24 см, ажлын хэсэг нь 14 см, бариул хэсэг нь 10 см хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст комисст даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Н.БАЯРБААТАР