Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/303

 

 

 

 

 

 

 

2025        06          17                                                 2025/ШЦТ/303

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж, ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн, шүүгч Д.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Т.Д

Иргэдийн төлөөлөгч Б.Б

Хохирогч Б.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г холбогдох эрүүгийн 2425005900060 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Б овгийн Б-н Г, Монгол Улсын иргэн,

 

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Г нь 2024 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн *** тоот гэртээ хохирогч Б.Гтай “чи миний аавыг доромжиллоо” гэсэн шалтгаанаар маргаан үүсгэн, хэвлий хэсэгт нь цохиж, хутга хэрэглэн гуянд нь хутгалж, эрүүл мэндэд нь “хэвлийн хөндийн битүү гэмтэл, дэлүү задрал, нойр булчирхайн язрал, хэвлийн хөндийн цус хуралдалт /1800 мл/, хэвлийн хөндийг нээж шалгах, хэвлийн хөндийн цус алдалт тогтоох, хэвлийг угаах, дэлүү авах мэс заслын дараах байдал, цус алдалтын дараах цус багадалтын шок, зүүн гуяны гадна босоо булчингийн бүрэн тасрал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Гийг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дүүгээсээ уучлал гуйсан. Хохиролд 2 300 000 төгрөг төлсөн. Эрүүл мэндийн даатгалын санд 12 821 254 төгрөгийг төлнө” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Б.Г мэдүүлэхдээ “Тухайн үед юу болсныг санахгүй хэвээрээ байгаа. Г ахаас уучлал гуйя. Тухайн үед хүн хүлээж авах боломжгүй гэж байсныг нь санаж байна. Аавыг нь элдвээр хэлсэн байна лээ. Г ахад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. М бид хоёрт муудалцсан, зодолдсон зүйл байхгүй. Өмнө нь видео дуудлага хийхэд тоглоомоор махир хутга үзүүлж байсан зүйл байгаа. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй. Биеийн эрүүл мэндийн байдал сэргэсэн гэж үзэж болно. Өмнө нь хийж байсан ажлаа чөлөөтэй хийж байгаа” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Б.Гын “Үйл явдал болохоос нэг сарын өмнө Өмнөговь аймагт байхдаа Г ахын аав Б гэх хүнийг тоглоом, шоглоомоор “бөх барилддаг байсан юм уу” гэж хэлсэн. Тэр өдөр Г, М, Гийн эхнэр бид нар Гийн гэрт архи уусан бөгөөд Г нь намайг яг яагаад, яаж хутгалж, цохиж зодсоныг мэдэхгүй байна. Намайг Г л ийм болгосон, тус үйл явдлаас өмнө би хэн нэгэнд зодуулаагүй, зүгээр байсан” гэсэн мэдүүлэг /1 дэх хх-ийн 199-р тал/, “Би 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэртээ ээж Б-н хамт байж байгаад гэрээсээ гарсан байх, яг тэр өдөр юу болсон, хаана, хэн, хэнтэй уулзсан зэргийг ерөөсөө санахгүй байна. Ухаан ороход л эмнэлэг дээр сэрсэн. Өмнө нь би мэдүүлэг өгөхдөө эгч Б-н юу болсон талаар ярьсан  дагуу мэдүүлэг өгчихсөн бөгөөд тэр явдлаа санахгүй байна. 2024 оны 11 дүгээр сарын эхээр Өмнөговь аймагт ажиллаж байхдаа согтуудаа Б.Г ах руу фэйсбүүкээр дүрсээ харж ярьсан байсан, маргааш нь Г ах над руу залгаад “чи миний аавыг доромжилсон, чи Эрдэнэтэд ирнэ ээ, тэгэхээр чинь уулзана аа, ах нь чамайг жаахан шоглоно оо” гээд махир хутга харуулсан, тэгэхээр нь би “согтуудаа тэгсэн байна, уучлаарай” гэж хэлээд өнгөрсөн. Би 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажлын куртиктэй явсан, хөх, шар өнгийн ажлын куртик минийх мөн, ажлын хөх өмд, дотуур улаан өмд минийх мөн, саран хэлбэртэй хар хутга Б.Г ахын өмнө нь дүрсээ харж ярьж байхад надад харуулсан хутга мөн байна. Би шинжээч эмч Э.Батбаярын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1033 дугаартай дүгнэлттэй танилцсан, хэрэг болсон өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр учирсан байх, тэрнээс өмнө миний бие зүгээр байсан, Г ах л учруулсан байх, яг яаж учруулсныг мэдэхгүй. Өмнөговьд Г ах над руу залгадаг өглөө би архи уучихаад шартаад бөөлжсөн, тэгэхэд надаас бага хэмжээний цус гарсан. Би хүнд зодуулаад гэх юм уу, ямар нэг гэмтэл аваад надаас цус гарсан зүйл болоогүй. Эмчилгээнд гарсан зардлаа нэхэмжилнэ, гомдолтой байна, сэтгэцэд хор уршиг учраагүй” гэсэн мэдүүлэг. /1 дэх хх-ийн 201-р тал/

2. Гэрч Э.Н-н “2024 оны 11 дүгээр сарын 15-ны орой 18.00 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг *** тоотод нөхөр Б.Г, охин Г.Х-н хамт унтаж байсан, гэтэл Г, М нар манай хаалгыг тогшиж сэрээсэн. ...манай нөхөр Г “хүнд зээлүүлсэн 50.000 төгрөгөө авчихлаа” гэж хэлсэн, тэр үед Г нь Гт “ах аа, ганц архи авъя” гэж хэлээд нөхөр Г Ггийн хамт дэлгүүр гарч 0.75гр “Хараа” архи, боорцог, поророгийн ундаа авч орж ирсэн. Тэгээд Г, Г, М нар 0.75гр “Хараа” архийг хамт хувааж уусан. Надад 30.000 төгрөг байсан бөгөөд тухайн мөнгөөр архи авахаар болж М, Г нар архи авч ирэхээр дэлгүүр яваад Г дэлгүүрийн худалдагчийн дугаараас над руу яриад 28.400 төгрөгийг дэлгүүрийн данс руу шилжүүлсэн. Г, Г, М нар авч ирсэн архийг уусан. Тэр үед М манай нөхөрт “ах аа таныг Г ах Бгийн Г гэж хэлээд байсан” гэж хэлсэн, тэр үед манай нөхөр Гд “намайг муул, харин миний эцгийг бүү дурс, миний аав бол нэр, төртэй хүн байсан, миний аав Б Эрдэнэтийн анхны аймгийн арслан хүн” гэж хэлсэн, тэр үед Г “танай аавын малгай, зодог шуудаг нь хаана байдаг юм” гэж хэлээд муудалдсан. Тухайн үед Г, Г нар муудалцах шинжтэй байсан бөгөөд Г өөрийн ууж байсан архиа газар асгаад уурлахаар нь манай нөхөр “чи болиоч ээ, наад архины чинь үнэр гэрээс гарахгүй шүү дээ” гэж уурласан. Гэнэт гал тогоо, хувцасны шүүгээний хэсэгт орилолдоод байхаар нь сэртэл Ггийн биеэс цус гарсан байсан. Би нөхөр Гийн төрсөн дүү Д-н эхнэр О рүү нөхрийнхөө гар утаснаас залгаад “гэрт ууж байсан хүмүүс маргалдаад нэгнийх нь биеэс цус гараад байна, гялс хүрээд ир” гэж хэлсэн. Тухайн үед Ггийн биеэс цус гараад байсан бөгөөд Г өмдөндөө баачихсан байсан. Өмд, бандааш хоёрыг нь нөхөр Гийн угаасан байсан хувцаснаас өмсгөж солиулсан. Тухайн хүмүүст өш хонзон, өр зээл авлагын асуудал байхгүй, харин ойролцоогоор 14 хоногийн өмнө Гийг гэртээ унтаж байх үед Г утсаар залгаад “Б-н Г гуай” хэлж тэр үед “чи миний эцгийн нэрийг битгий дуудаад байгаарай” гэж муудалцсан шинжтэй ярилцсан талаараа манай нөхөр надад хэлж байсан” гэсэн мэдүүлэг /1 дэх хх-ийн 204-207-р тал/,

3. Гэрч Б.М “2024 оны 11 дүгээр сарын 15-ны орой 18.00 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг *** тоот Г ахын гэрт Г ахын хамт согтуу очсон. ...хэсэг унтаж байгаад сэрсэн чинь Г ах, Г ах хоёр дэлгүүрээс 0.75гр “Хараа” архи авч ирсэн байсан, тухайн үед Г ах, Г ах бид гурав архийг хувааж ууж дуусгасан. Би нэлээн согтсон бөгөөд Г ах намайг “ахын дүү Гтай хамт дэлгүүр ороод архи, тамхи хоёр аваад ир” гэж хэлсэн. Г ахтай гар утсаар яриад архи, тамхины мөнгө 28.400 төгрөгийн төлбөр дэлгүүрийн данс руу хийлгэсэн. ...Тэгээд Г ах, Г ах нартай дэлгүүрээс авч ирсэн 0.75гр “Хараа” архийг ууж байтал Г ах, Г ах нар хоорондоо маргалдаж, Г ах Гтай муудалцаж байгаад гал тогооны шүүгээ хэсгээс махир төмөр хутга гаргаж ирээд Г ахын бүдүүн гуя хэсэгт нэг удаа дүрснийг санаж байна. Удалгүй гэрийн буйдан хэсэгт сууж байсан Г ахын ойр орчмын шал хэсгээр нь улаан өнгийн цус ихээр болж, Г ахын эхнэр Н Гийн дүү Д-г эхнэртэй нь дуудаж Гыг эмнэлгийн байгууллагад хүргэж өгсөн. Г ах шүүгээнээсээ загасны зориулалтай хутга гаргаж ирээд Гын гуя хэсэгт зоосон. Г тэдний буйдан дээр сууж байхад Б.Г хутгаар хутгалсан. Гэр дотор бол ямар нэг зүйл болоогүй, харин тэр хоёр асуудал болохоос өмнө нэг удаа “хамт бие засна” гээд гарсан бөгөөд тэгэхдээ гадаа юу болсныг мэдэхгүй байна, орж ирээд хэсэг сууж байгаад хоорондоо маргалдсан. Тухайн үед Г бусдад хутгалуулахаас өмнө “бие өвдөж байна”, “хэвлийгээр өвдөж байна” гэж ярьж байгаагүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хх-ийн 210-211, 213-р тал/,

4. Гэрч Б.Б Д-н “2024 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнийн 00.30 цагийн үед гэртээ унтаж байтал манай эхнэр О руу миний төрсөн ах Б.Гийн эхнэр Н залгаад “хурдлаач ээ, хурдан хүрээд ир” гээд орилоод ярьсан байсан. Эхнэр намайг сэрээгээд, би эхнэрийн хамт Б.Г ахын гэрт очсон. Ахын гэрт ороход ах маань зүс таних Гг түшчихсэн, байшингийнхаа урд хэсэгт буюу зуухны урд шалан дээр сууж байсан бөгөөд тэр хоёрын урд зүс таних М сууж байсан. Тэдний шалаар цус болчихсон байсан бөгөөд Г, М нар Гг өргөж миний машинд суулгасан гэтэл Ггийн сууж байсан газар цус болчихсон байсан. Ингээд би, манай эхнэр, Г, М , Г бид тав эмнэлгийн гадаа очиж Гг оруулж өгсөн, би тэд Нс юу болсон талаар асуухад бүгдээрээ “мэдэхгүй байна” гээд байсан. Намайг очсоноос хойш Ггийн хувцас хунарыг солиогүй, байсан хувцастай нь өргөөд авч гарсан, анх очиход Г сонин дуугараад байсан бөгөөд ухаангүй байсан” гэсэн мэдүүлэг. /1 дэх хх-ийн 215-р тал/

5. Гэрч С.Оийн “2024 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө 00.27 цагт над руу нөхөр Б Д-н ах Б.Гийн эхнэр Н нөхрийнхөө *** дугаараас залгаж “та хоёр унтчихсан уу” гэхээр нь “үгүй ээ” гэтэл “та хоёр яаралтай манайд хүрээд ирээч” гээд хоолой нь зангираад байсан. Би нөхөртөө хэлээд бид хоёр өөрсдийн машинтайгаа Г ахын гэрт очсон, гэр лүү нь ороход  зуухны урд шалан дээр Г нэг залууг цээжнээс нь барьчихсан, бас нэг залуу нөгөө залуугийн хөлөөс барьчихсан “эмнэлэг явъя” гээд сууж байсан, Н “ийм юм болчихлоо” гэж хэлсэн, тэдний гэрийн шалаар цус болчихсон байсан. Нөхөр бид хоёрыг очсоноос хойш эмнэлэгт хүргэсэн залуугийн хувцсыг солиогүй, өмсөж байсан хувцастай нь авч явсан” гэсэн мэдүүлэг. /1 дэх хх-ийн 217-р тал/

6. Гэрч Ч.Б-н “2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 15.00 цагийн үед гэртээ хүү Гын хамт байж байтал хүү маань “айлд очлоо” гээд гэрээсээ гарсан, түүнээс хойш гэртээ ирээгүй бөгөөд утсаар яриагүй юм. Хар хөх өнгийн ажлын куртик, ногоон өнгийн өмд, хар өнгийн гуталтай, эрүүл гэрээсээ гарсан, хүү маань гэрээс гарахдаа бие нь зүв зүгээр эрүүл саруул гарсан” гэсэн мэдүүлэг. /1 дэх хх-ийн 219-р тал/

7. Гэрч Э.О-н “2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр над руу Б.Г залгаад уйлсан байдалтай, “дүүгээ хутгалчихлаа” гэх утгатай зүйл хэлэхээр нь би эмнэлэг дээр ирсэн. Намайг эмнэлэг дээр ирэхэд Б.Г шоконд орсон байдалтай, надтай юм яриагүй, ...Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Орхон аймаг руу гарахын өмнөх орой нь хамт ажиллаж байсан хүмүүсийн хамт бид нар архи уусан, шөнө нь Б.Г улаан хүрэн өнгийн зүйлээр бөөлжсөн байсан, бусаар бол “бие өвдөж байна” гэж хэлээгүй” гэсэн мэдүүлэг. /2 дахь хх-ийн 93-94-р тал/

          8. Гэрч Ц.Б-н “Би 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 16.00 цагаас 2024 оны 11 дүгээр сарын 16-ны 08.00 цаг хүртэл Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн хэсэгт үүрэг гүйцэтгэж ажилласан. 15-16-нд шилжих шөнө Б.Г гэх хүн ирсэн, биеийн байдал маш хүнд, ухаангүй, арьс салт цонхийж цайсан, хүйтэн, хамар уруулын хэсгээр хөхөрсөн, артерын даралт хэмжигдэхгүй, захад пульс тодорхойлогдохгүй, зүүн гуяны гадна хэсэгт ил шархтай ирсэн. Тухайн үед сувилагчаар уян зүү тавиулж гуяны гадна хэсгийн шарханд шархны анхны цэгцлэлт хийсэн, яаралтай тусламжийн амьлуулах хэсэгт эМ эмчилгээ хийж байхад биеийн байдал улам хүндэрсэн учраас амьлуулах суурь тусламж үзүүлээд эрчимт эмчилгээний болон гэмтлийн жижүүр эмчийг дуудсан. Эрчимт эмчилгээний эмч ирээд амьлуулах, лавшруулсан тусламжийг үзүүлж биеийн байдал нь тогтворжихгүй эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн, хохирогч нь цус алдалтын шоктой ирсэн, цус алдалтын шокын шинжийн ухаангүй, бүх бие хүйтэн, хамар, уруул хэсгээр хөхөрсөн артерийн даралт хэмжигдэхгүй, захад пульс тодорхойлогдохгүй зэргээр тодорхойлж болно. Хохирогч хэдий хэмжээний цус алдсаныг тогтоох боломжгүй, гэхдээ шок гэдэг нь их хэмжээний цус алдаж байж үүсдэг, хохирогчид үүссэн гуяны шархны гэмтлийн улмаас цус алдалтын шок үүссэн байх боломжтой. Уг гэмтлийг аваад хэдий хугацаанд эмнэлгийн байгууллагад хандаж тусламж үйлчилгээ авсан бол цус алдалтын байдалд орохгүй байх  боломжтой байсан талаар мэдэхгүй, би тухайн хагалгаанд орсон. Уг гэмтэл нь хэвлийн битүү ямар ч гэмтлээс (авто осол, зодуулах, унах) үүсгэгдэх боломжтой, тухайн асуудал үүссэн буюу хутгалуулсан цаг хугацаатай ойролцоо үүссэн гэмтэл гэж үзэж байна.” гэсэн мэдүүлэг /2 дахь хх-ийн 97-99-р тал/,

9. Шинжээч Э.Батбаярын “хэвлийн хөндийн битүү гэмтлийг авснаас хойш хэдий хэр хэмжээний цус алдсанаас шалтгаалан шинж тэмдгүүд илэрнэ. Гэмтэл авснаас хойш хэвлий, шархаар өвдөх, дотор муухайрах, бөөлжих, арьс цайж цонхийх, ухаангүй болох зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хэвлийн эхо болон хэвлийн тоймд хэвлийд тодорхойлогдох сул шингэнгүй байсан ба дээрх шингэн нь нэмэгдэхийн хэрээр багажийн шинжилгээ болон мэс заслын үед мэдэгдэж болно. Мэс заслын үед дэлүү болон нойр булчирхайнаас идэвхтэй цус шүүрч язарсан байсан. Дээрх цус алдалтын дараах цус багадалтын шок нь яг аль гэмтлээс үүсэж байгааг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтлүүдийн аль аль нь цус алдалтын дараах цус багадалтын шокийг үүсгэх боломжтой. Б.Гын биед учирсан хэвлийн хөндийн битүү гэмтэл, дэлүү задрал, нойр булчирхайн язрал гэмтэл нь нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэвлийн хөндийн битүү гэмтэл, дэлүү задрал, нойр булчирхайн язрал гэмтлийг авсан хүн хэр хэмжээний ямар гэмтэл авснаас шалтгаалан хэвлийгээр хүчтэй өвдөх, дотор муухайрах, толгой эргэх, арьс салст цайх зэрэг шинж тэмдгүүд илрэх ба цус алдалтын хэмжээ нэмэгдэх тусам хүйтэн хөлс гарах, артерын даралт унах, пульс олшрох, ухаан балартах, шээс хаагдах, таталт өгөх зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Тухайн хүний бие физиологийн онцлогоос шалтгаалж биеийн нийт цусны 30 хүртэлх хувь буюу 1200-1750мл цус алдах үед шокийн анхны шинж тэмдэг буюу хүйтэн хөлс гарах, толгой эргэх, арьс салст цайх зэрэг шинж тэмлэг илэрч, 30 хувиас дээш буюу 2500-3000мл-ийг алдах үед шокийн байдалд орж эхэлнэ. Энэ үед ухаан балартах, таталт өгөх, амьсгаадах хүйтэн хөлс гарах, мөчид хөрөх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.” гэсэн мэдүүлэг /1 дэх хх-ийн 238-р тал/,

10. Б.Гийн “миний хуурай дүү нар болох Г, М нар Өмнөговь аймагт ажиллаж байгаад саяхан Эрдэнэтэд ирсэн. 8-9 хоногийн өмнө Г Өмнөговь аймагт согтуу байхдаа надтай дүрсээ харж ярьсан бөгөөд “Б арслангийн чацга минь чамайг ална аа” гэж хэлсэн. 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 19.00 цагийн үед Г, М нар хоёулаа манайд согтуу ирсэн. Хоёр дахь архийг ууж байхад Г согтуурхаад “Х пизда минь зүгээр байгаарай” гээд байхаар нь Мид “Гыг нэг алгасаад явчихаа, нэлээн согтсон байна” гэж хэлэхэд Г “чи муу пизда яахаараа намайг алгасдаг юм, миний согтохыг заадаг хэн бэ, пизда минь, согтох, согтохгүй нь чамд ямар хамаатай юм, муу Бгийн шээс минь” гэж хэлсэн, тэгээд буйдан дээр хэвтчихээд над руу салаавч гаргаад “Х пизда минь, чи амжихгүй шүү, алвал ал” гэхээр нь үүдний хүрэн шкаф дээр байсан шовх үзүүртэй загасны хутгыг авч Гын хөл рүү нэг удаа цохисон, хутга нь ардаа цагирагтай бөгөөд цагираг руу нь хуруугаа хийж байгаад нэг удаа тоншсон. Би дүгнэлттэй танилцсан бөгөөд түүний биед учирсан зүүн гуяны гадна босоо булчингийн бүрэн тасрал бүхий шарх гэмтлийг хутгаар нэг удаа хатгаж учруулсан, бусад гэмтлийг би учруулаагүй болохоор мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /1 дэх хх-ийн 223-224, 226-р тал/,  Гыг хутгалсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хэвлийд учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн мэдүүлэг /2 дахь хх-ийн 6-р тал/, “Г босож ирээд “давраад байгаарай” гээд миний толгой руу гараараа 1-2 удаа цохисон. Гэрийн тамбараас гарч ирэхдээ би бүдрээд цааш үсэрч газар унасан бөгөөд Г довжоон дээр дээш харж цээжээрээ унасан, би түүнийг цээжээр нь тэвэрч өргөөд машин руу явсан. Би түүнийг гар болон хөлөөрөө цохиж зодоогүй. ...Эмчилгээний зардалд 400.000 төгрөг, дараа нь 1.000.000 төгрөг тус тус бэлнээр өгсөн, мөн дараа нь уураг, үхрийн хаа, бэлэн 150.000 төгрөг өгсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг барагдуулна” гэсэн мэдүүлэг. /2 дахь хх-ийн 8-р тал/

          11. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1033 дугаартай “Б.Гын биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, дэлүү задрал, нойр булчирхайн язрал, хэвлийн хөндийн цус хуралдалт /1800 мл/, хэвлийн хөндийг нээж шалгах, хэвлийн хөндийн цус алдалт тогтоох, хэвлийг угаах, дэлүү авах мэс заслын дараах байдал, цус алдалтын дараах цус багадалтын шок, зүүн гуяны гадна босоо булчингийн бүрэн тасрал бүхий шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлийн хэвлийн хөндийн битүү гэмтэл, дэлүү задрал, нойр булчирхайн язрал, хэвлийн хөндийн цус хуралдалт /1800 мл/, хэвлийн хөндийг нээж шалгах, хэвлийн хөндийн цус алдалт тогтоох, хэвлийг угаах, дэлүү авах мэс заслын дараах байдал, цус алдалтын дараах цус багадалтын шок нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр, зүүн гуяны гадна босоо булчингийн бүрэн тасрал бүхий шарх нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Хэвлийн хөндийн битүү гэмтэл, дэлүү задрал, нойр булчирхайн язрал, хэвлийн хөндийн цус хуралдалт /1800 мл/, хэвлийн хөндийг нээж шалгах, хэвлийн хөндийн цус алдалт тогтоох, хэвлийг угаах, дэлүү авах мэс заслын дараах байдал, цус алдалтын дараах цус багадалтын шок нь амь насанд аюултай гэмтэл тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15, 4.3.1, 4.5.2-д зааснаар хохирлын хүнд зэрэг, зүүн гуяны гадна босоо булчингийн бүрэн тасрал бүхий шарх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэсэн дүгнэлт /1 дэх хх-ийн 229-234-р тал/,  

12. Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүлээн авахын 70357328 дугаараас ирүүлсэн “гуяндаа хутганы мэт шархтай хүн ирлээ” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 02.50 цагт хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хх-ийн 2-р тал/,

13. Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг *** тоотод хэргийн газрын үзлэг хийсэн “гэрийн зүүн урд байх шкаф дээр хар өнгийн хуйтай, хар өнгийн иштэй, саран хэлбэртэй, нийт 19см урттай, ажлын хэсэг нь 9.5см урт, ажлын хэсэг нь өргөнөөс нарийссан хэлбэртэй, өргөн нь 3см, үзүүр хэсэг нь цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хутга байлаа, уг хутгыг хураан авахаар тогтов. Таамбарын зүүн хойд хэсэгт эрээн авдар дээр хөх өнгийн, цагаан шар оруулгатай ажлын куртик байх ба урд хэсэг, ханцуй хэсэг нь цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байлаа. Таамбарын зүүн урд хэсэгт ногоон шуудайтай зүйл байх ба доторх зүйлийг гаргахад улаан өнгийн гурван хэсэг даавуу, улаан эрээн өнгийн 7 хэсэг даавуу, улаан өнгийн малгайтай цамц, хар өнгийн цамц, саарал өнгийн өмд байх ба бүгдээрээ цус мэт зүйлээр бохирлогдсон байлаа. Мөн гадуурх хөх өнгийн өмд, түүний дотуур давхарласан ягаан өнгийн дотуур өмд байх ба зүүн гуяны хэсэгт 2 x 3.5см урттай хатгагдажцоорсон мэт байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. Хоёр өмд нэвт цоорч цус мэт зүйлээр бохирлогдсон байлаа” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хх-ийн 4-6, 7-8, 9-13-р тал/,

14. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан хар өнгийн иштэй саран хэлбэртэй хутга, хөх өнгийн цагаан шар оруулгатай ажлын куртик, хөх өнгийн өмд, ягаан өнгийн дотуур өмд зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /1 дэх хх-ийн 15-р тал/,

15. “Б.Гийн согтолтыг 2024 оны 11 дүгээр сарын 16-ны шөнийн 04.43 цагт шалгахад 1.34%-ийн согтолттой, мэдүүлэг өгөх боломжгүй байсан” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл. /1 дэх хх-ийн 16-р тал/,

16. Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой баримтууд. /1 дэх хх-ийн 41-192-р тал/

17. Орхон аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 18/06 дугаартай албан бичгийн хавсралт бүхий “...Б-н Г Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эмчлүүлсэн тусламж үйлчилгээний зардалд 12.821.254 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас шилжүүлсэн тусламж үйлчилгээний зардлын жагсаалт. /1 дэх хх-ийн 195-р тал/

18. Мөрдөгч Л.Отгонбаярын “эрүүгийн 2425005900060 дугаартай хэрэгт О гэгчээс мэдүүлэг авах зорилгоор түүний *** дугаарын утсаар холбогдон, Б.Г нь Өмнөговь аймагт байхдаа бусдад зодуулсан болон ямар нэг байдлаар бэртэл, гэмтэл авсан уу, мөн Б.Г нь цустай бөөлжсөн эсэх талаар асуухад “ямар ч хүнд зодуулсан, бусад байдлаар бэртэл, гэмтэл аваагүй, харин надтай 2-3 хоног архи уусан бөгөөд сүүлдээ цустай бөөлжиж байсан, яагаад цустай бөөлжсөнийг мэдэхгүй байна” гэж ярьж байсныг тус тус мөрдөгчийн тэмдэглэл болгон бичив” гэсэн тэмдэглэл. /1 дэх хх-ийн 196-р тал/ 

19. Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Д.Батбаярын 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 04/339 дугаартай “Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 523 дугаартай шийтгэх тогтоолоор Б овогт Б-н Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг давсгэрээс гадагш зорчин явах эрхийг хязгаарласан байна. Ялтан Б.Гийн зорчин эрхийг хязгаарлах ялын хугацааг тоолоход 31 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас 27 хоногийн ял эдэлж, 4 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын үлдэгдэлтэй байна” гэсэн албан бичиг /2 дахь хх-ийн 63-р тал/,

20. Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 25/169 дугаартай тогтоол /2 дахь хх-ийн 64-р  тал/,

21. Хохирогч Б.Гын гаргаж хэрэгт хавсаргуулсан, эмчилгээний зардал, эм, эМ хэрэгсэл худалдаж авсан гэх нийт 62 ширхэг 2.221.254 төгрөгийн баримтууд /2 дахь хх-ийн 74-90-р тал/,  

22. Шүүгдэгч Б.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 18 дахь тал/,

 

23. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дахь хх-ийн 23, 41-р тал/,

 

24. Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 дахь хх-ийн 33-35-р тал/,

 

25. Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 дахь хх-ийн 36-40-Р тал/,

 

26. Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 523 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 дахь хх-ийн 44-51-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч нарын санал дүгнэлт

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “ Шүүгдэгч Б.Г нь 2024 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг *** тоот гэртээ  хохирогч Б.Гтай “чи миний аавыг доромжиллоо” гэсэн шалтгаанаар маргаан үүсгэн, хэвлий хэсэгт нь цохиж, мөн зэвсэг болох хутга хэрэглэн гуянд нь хутгалж, эрүүл мэндэд нь “хэвлийн хөндийн битүү гэмтэл, дэлүү задрал, нойр булчирхайн язрал, хэвлийн хөндийн цус хуралдалт /1800 мл/, хэвлийн хөндийг нээж шалгах, хэвлийн хөндийн цус алдалт тогтоох, хэвлийг угаах, дэлүү авах мэс заслын дараах байдал, цус алдалтын дараах цус багадалтын шок, зүүн гуяны гадна босоо булчингийн бүрэн тасрал” бүхий хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг шүүгдэгчээс гаргуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул маргахгүй. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногуулж өгнө үү” гэв.

 

Иргэдийн төлөөлөгч О.Ц дүгнэлтдээ: “гэм буруугүй байна” гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч Б.Гын “Намайг Г л ийм болгосон, тус үйл явдлаас өмнө би хэн нэгэнд зодуулаагүй, зүгээр байсан. 2024 оны 11 дүгээр сарын эхээр Өмнөговь аймагт ажиллаж байхдаа Б.Г ах руу фэйсбүүкээр дүрсээ харж согтуудаа ярьсан байсан, маргааш нь Г ах над руу залгаад “чи миний аавыг доромжилсон, чи Эрдэнэтэд ирнэ ээ, тэгэхээр чинь уулзана аа, ах нь чамайг жаахан шоглоно оо” гээд махир хутга харуулсан, хэрэг болсон өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр л учирсан байх, тэрнээс өмнө миний бие зүгээр байсан.” гэх мэдүүлэг, гэрч Э.Н-н “гэнэт “гал тогоо, хувцасны шүүгээний хэсэгт орилолдоод байхаар нь сэртэл Ггийн биеэс цус гарсан байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.М “Г ах, Г ах нартай дэлгүүрээс авч ирсэн 0.75гр “Хараа” архийг ууж байтал Г ах, Г ах нар хоорондоо маргалдаж, Г ах Гтай муудалцаж байгаад гал тогооны шүүгээ хэсгээс махир төмөр хутга гаргаж ирээд Г ахын бүдүүн гуя хэсэгт нэг удаа дүрснийг санаж байна. Г ах шүүгээнээсээ загасны зориулалтай хутга гаргаж ирээд Гын гуя хэсэгт зоосон, Г тэдний буйдан дээр сууж байхад Б.Г хутгаар хутгалсан. Тухайн үед Г бусдад хутгалуулахаас өмнө “бие өвдөж байна”, “хэвлийгээр өвдөж байна” гэж ярьж байгаагүй” гэх мэдүүлэг, гэрч Б.БатД-н “гэрт ороход ах маань зүс таних Гг түшчихсэн, байшингийнхаа урд хэсэгт буюу зуухны урд шалан дээр сууж байсан бөгөөд тэр хоёрын урд зүс таних М сууж байсан. Тэдний шалаар цус болчихсон байсан бөгөөд Г, М нар Гг өргөж миний машинд суулгасан гэтэл Ггийн сууж байсан газар цус болчихсон байсан” гэх мэдүүлэг, гэрч С.Оийн “Г ахын гэрт очсон, гэр лүү нь ороход зуухны урд шалан дээр Г нэг залууг цээжнээс нь барьчихсан, бас нэг залуу нөгөө залуугийн хөлөөс барьчихсан “эмнэлэг явъя” гээд сууж байсан” гэх мэдүүлэг, гэрч Ч.Б-н “2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 15.00 цагийн үед гэртээ хүү Гын хамт байж байтал хүү маань “айлд очлоо” гээд гэрээсээ гарсан, хүү маань гэрээс гарахдаа бие нь зүв зүгээр эрүүл саруул гарсан” гэх мэдүүлэг, гэрч Ц.Б-н “15-16-нд шилжих шөнө Б.Г гэх хүн ирсэн, биеийн байдал маш хүнд, ухаангүй, арьс салт цонхийж цайсан, хүйтэн, хамар уруулын хэсгээр хөхөрсөн, артерын даралт хэмжигдэхгүй, захад пульс тодорхойлогдохгүй, зүүн гуяны гадна хэсэгт ил шархтай ирсэн. Хохирогч нь цус алдалтын шоктой ирсэн, цус алдалтын шокийн шинжийн ухаангүй, бүх бие хүйтэн, хамар, уруул хэсгээр хөхөрсөн артерийн даралт хэмжигдэхгүй, захад пульс тодорхойлогдохгүй зэргээр тодорхойлж болно. Уг гэмтэл нь хэвлийн битүү ямар ч гэмтлээс (авто осол, зодуулах, унах) үүсгэгдэх боломжтой, тухайн асуудал үүссэн буюу хутгалуулсан цаг хугацаатай ойролцоо үүссэн гэмтэл гэж үзэж байна” гэх мэдүүлэг, шинжээч Э.Батбаярын “хэвлийн хөндийн битүү гэмтлийг авснаас хойш хэвлий, шархаар өвдөх, дотор муухайрах, бөөлжих, арьс цайж цонхийх, ухаангүй болох зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Б.Гын биед учирсан хэвлийн хөндийн битүү гэмтэл, дэлүү задрал, нойр булчирхайн язрал гэмтэл нь нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хүний бие физиологийн онцлогоос шалтгаалж биеийн нийт цусны 30 хүртэлх хувь буюу 1200-1750мл цус алдах үед шокийн анхны шинж тэмдэг буюу хүйтэн хөлс гарах, толгой эргэх, арьс салст цайх зэрэг шинж тэмлэг илэрч, 30 хувиас дээш буюу 2500-3000мл-ийг алдах үед шокийн байдалд орж эхэлнэ. Энэ үед ухаан балартах, таталт өгөх, амьсгаадах хүйтэн хөлс гарах, мөчид хөрөх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ” гэх мэдүүлэг, Б.Гийн өгсөн “үүдний хүрэн шкаф дээр байсан шовх үзүүртэй загасны хутгыг авч Гын хөл рүү нэг удаа цохисон, хутга нь ардаа цагирагтай бөгөөд цагираг руу нь хуруугаа хийж байгаад нэг удаа тоншсон. дүгнэлттэй танилцсан бөгөөд түүний биед учирсан зүүн гуяны гадна босоо булчингийн бүрэн тасрал бүхий шарх гэмтлийг хутгаар нэг удаа хатгаж учруулсан, бусад гэмтлийг би учруулаагүй болохоор мэдэхгүй байна. Гыг хутгалсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хэвлийд учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1033 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүлээн авахын 70357328 дугаараас ирүүлсэн “гуяндаа хутганы мэт шархтай хүн ирлээ” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 02.50 цагт хүлээн авсан тэмдэглэл, Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг *** тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  хэргийн газрын үзлэгээр хураан авсан хар өнгийн иштэй саран хэлбэртэй хутга, хөх өнгийн цагаан шар оруулгатай ажлын куртик, хөх өнгийн өмд, ягаан өнгийн дотуур өмд зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол, Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Г нь 2024 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн *** тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ хохирогч Б.Гтай маргалдан, хэвлийн тус газарт нь цохиж, гуянд нь хутгалж, эрүүл мэндэд нь “хэвлийн хөндийн битүү гэмтэл, дэлүү задрал, нойр булчирхайн язрал, хэвлийн хөндийн цус хуралдалт /1800 мл/, хэвлийн хөндийг нээж шалгах, хэвлийн хөндийн цус алдалт тогтоох, хэвлийг угаах, дэлүү авах мэс заслын дараах байдал, цус алдалтын дараах цус багадалтын шок, зүүн гуяны гадна босоо булчингийн бүрэн тасрал” бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Г нь өөрийн үйлдэл эс үйлдлэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, учирах хохирол хор уршигийг мэдсээр байж, түүнийг хүсч, хохирогчийн хэвлийн тус газарт цохих, зүүн гуянд нь хутгаар хатгах зэрэг шууд санаатай үйлдлээр хүний эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 заасан “зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон хохирогч, шүүгдэгч Нс зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол, хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг гэм буруугүй гэж дүгнэсэн боловч хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хохирол хор уршиг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэмт буруу хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Гийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

   Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Гын эрүүл мэндэд “хэвлийн хөндийн битүү гэмтэл, дэлүү задрал, нойр булчирхайн язрал, хэвлийн хөндийн цус хуралдалт /1800 мл/, хэвлийн хөндийг нээж шалгах, хэвлийн хөндийн цус алдалт тогтоох, хэвлийг угаах, дэлүү авах мэс заслын дараах байдал, цус алдалтын дараах цус багадалтын шок, зүүн гуяны гадна босоо булчингийн бүрэн тасрал” бүхий хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн байна. Хохирогчид эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 12 821 254 төгрөгийн зардал гарсан бөгөөд шүүгдэгч 2 821 254 төгрөгийг төлж барагдуулсан байна. Шүүгдэгчээс 10 сая төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, хохирогчийн эрүүл мэндийн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, хуульд заасан доод хэмжээгээр хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан боловч хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол болон Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол бүрэн арилаагүй гэж шүүх үзсэн, шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол түүний үйлдэлтэй хамааралгүй гэж, гэм буруугаа эс зөвшөөрч мэдүүлэг өгч байсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногуулах үндэслэлгүй гэж үзлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч 8 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хар өнгийн иштэй саран хэлбэртэй хутга, хөх өнгийн цагаан шар оруулгатай ажлын куртик, хөх өнгийн өмд, ягаан өнгийн дотуур өмд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-н Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Гийг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийн цагдан хоригдсон 8 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцосугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Гаас 10 000 000 /арван сая/ төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд /Төрийн банк дахь 100900020080 тоот данс/-д олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, хөх өнгийн цагаан шар оруулгатай ажлын куртик 1 ширхэг, хөх өнгийн өмд 1 ширхэг, ягаан өнгийн дотуур өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

8. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.БЯМБАСҮРЭН

 

                                                  ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ