Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2022/03642

 

 

 

 

 

 

 

                  2022           11            16

                                      184/ШШ2022/03642

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ***** дүгээр хороо, ***** гудамж, ***********ХХК-ийн байранд байрлах, “**********” ХХК /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, **** дүгээр хороо, **** дүгээр хороолол, ****дугаар байр, *** тоот хаягт оршин суух, ******** овогт ****************** /РД:**********/-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 33,066,501.97 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************, хариуцагч *********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Анударь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...******* нь 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр **********банктай ЗГ3635120784 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 26 сарын хугацаатай зээл авсан. Мөн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ЗГ3635120784-А нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулж, 24,200,000 төгрөгийн нэмэлт зээл авсан. Зээлдэгч ЗГ3635120784 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 413 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байна.  

Иймд 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 22,136,243.31 төгрөг, үндсэн хүү 10.716,055.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 214,202.79 төгрөг, нийт 33,066,501.97 төгрөгийг хариуцагч *********аас гаргуулж өгнө үү” гэв.

2. Хариуцагч ********** шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2018, 2019 онд цалингийн зээл авсан нь үнэн болно. Дээрх зээлүүдийг цаг тухай үед хуваарийн дагуу төлж барагдуулж байсан болно. 2020 оноос ковид гарч давагдашгүй хүчин зүйл гарсан тул зээлээ төлж чадахгүй хоцроосон болно. ********* банкны нэхэмжилж буй 33,066,501.97 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие үндсэн зээл хүү төлөлтөөс хуваарийн дагуу 8,937,450 төгрөг төлсөн болно. Нийт авсан зээл хүү нь 35,856,122.17 төгрөг байгаа болно. Одоогоор үндсэн зээл хүү 26,918,672.17 төгрөг байгаа. Дэлхий даяар, улс даяар давагдашгүй хүчин зүйл ковид гарсан нь дээрх төлөлтөнд нөлөөлсөн. Иймд үлдсэн 26,918,672.17  төгрөгийг төлөх хүсэлтэй байна ” гэв.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт:  нэхэмжлэл, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 18/02/5331 дугаартай итгэмжлэл, ******* банкны улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ******* банкны гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 734  дугаартай Эрх олгох тухай тушаал, 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ3635120784 дугаартай Зээл болон барьцааны гэрээ түүний хавсралт, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ3635120784-А дугаартай Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ түүний хавсралт,  ***********т хүргүүлж байсан ******* банкны мэдэгдлүүд, Хүү тооцооллын хүснэгт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагч Н.Оюунчимэгийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 364 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулахаас татгалзсан тухай баримт”, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШЗ2022/05120 дугаартай захирамж,

3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: Хариу тайлбар, ************ын **********дугаартай дансны 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны хуулга.

3.3 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримтгүй болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ********* банк ХХК хариуцагч *************т холбогдуулан цалингийн зээлийн үлдэгдэл 22,136,243.31 төгрөгийг, зээлийн хүү 10,716,055.87 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүү 214,202.79 төгрөгийг, нийт 33,066,501.97 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч *********** нь зээлийн үлдэгдэл 22,136,243.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 214,202.79 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин зээлийн хүү 10,716,055.87 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж мэтгэлцдэг.

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Зохигчид 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ЗГ3635120784 дугаар цалингийн зээлийн гэрээ байгуулсан болох нь ЗГ3635120784 дугаар зээлийн гэрээний хуулбараар, мөн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ЗГ3635120784-А дугаар цалингийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулсан болох нь ЗГ3635120784-А дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбараар тус тус тогтоогдож байна.

2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ3635120784 дугаар зээлийн гэрээний 2.1, 2.1.1, 2.1.2, 2.3, 2.4, 2.9-т зааснаар нэхэмжлэгч нь 20,000,000 төгрөгийг, 26 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй, үндсэн зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцохоор хариуцагч *********ын ************* банк дах ******* тоот дансанд шилжүүлэхээр, хариуцагч нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний Хавсралт№1-т заасан хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь Зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ЗГ3635120784-А дугаар зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний /цаашид зээлийн гэрээ гэх/ 2.1-т зааснаар 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ЗГ3635120784 дугаар үндсэн зээлийн гэрээний зээлийн үлдэгдэл төлбөр болох 3,262,928.79 төгрөг дээр нэмж 24,000,000 төгрөгийн цалингийн зээлийг авч, зохигчид зээлийн үлдэгдэл төлбөрийг 27,462,928.49 төгрөг болгож өөрчилсөн болох нь ЗГ3635120784-А дугаар зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбараар тогтоогдож байна.

Харин ЗГ3635120784-А дугаар зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний Хавсралт №1-т зааснаар 27,462,928.49 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 30 сарын хугацаанд төлөхөөр өөрчлөлт оруулсныг талууд харилцан хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Уг гэрээний Хавсралт №1-т зааснаар сар бүр зээлийн хүүгийн төлбөр, үндсэн зээлийн төлбөрийг тус тус нэмж сард нийт төлөх төлбөрийг 1,205,350 төгрөг байхаар тохиролцсон ба сүүлийн буюу 30 дахь сарын сард төлөх төлбөрийг 900,972.17 мөнгө байхаар харилцан тохиролцжээ.

3.Нэхэмжлэгч нь 27,462,928.49 төгрөгийн зээлийг олгосон талаар зохигчид маргахгүй байна.

4.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно., 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ... гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

Зохигчийн байгуулсан Зээлийн гэрээ, зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

5.Зээлийн гэрээ болон Хавсралт№1-т зааснаар хариуцагч нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нэхэмжлэгчид үндсэн зээлийн төлбөрт 27,462,928.49 төгрөгийг, үндсэн хүүгийн төлбөрт 8,393,193.68 төгрөгийг, нийт 35,856,122.17 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Зээлийн гэрээний болон Хавсралт №1-ийн хуулбараар тогтоогдож байна.

6. Хариуцагч нь 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр, 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр, 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл, Зээлийн гэрээ болон Хавсралт№1-т заасан зээл төлөөгүй, 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр, 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 2022 оны 06 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл зээлийн хүүг төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн болох нь зохигчийн тайлбар, Хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна.

Зээлийн гэрээ болон Хавсралт№1-т зааснаар хариуцагч 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,205,350 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,112,086.54 төгрөг, мөн өдрөө 93,263.46 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 1,205,350 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,868.54 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,203,481.46 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 9,538.54 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 1,210,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 2,420,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, нийт 8,960,938.54 төгрөгийг өөрийн ********банкны *********** тоот данснаас зээл төлсөн болох нь хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн дансны хуулгаар тогтоогдож байна.

Хариуцагч зээл, зээлийн хүүнд төлсөн 8,960,938.54 төгрөгийг аль нь үндсэн зээлд, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд тус тус төлсөн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлаж, нотлож чадаагүй бөгөөд нэхэмжлэгчээс энэхүү төлсөн 8,960,938.54 төгрөгийг зээл төлөх хуваарийн дагуу тухай бүрд нь зээл, хүүгийн төлбөрт суутгаж авсан талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон Хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна.

Хариуцагч нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд зааснаар зээл төлөх хугацааг хойшлуулсан гэж маргаж байх боловч хариуцагч нь нэхэмжлэгчид зээл төлөх хугацааг хойшлуулах тухай хүсэлт гаргасан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

Түүнчлэн, хариуцагч нь 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар нэхэмжлэгчид үндсэн зээлийн төлбөрт 22,063,756.69 төгрөг, хүүнд 6,983,390.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 39,141.82 төгрөгийг тус тус төлсөн болох нь Хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна.

7.Зээлийн гэрээний 2.4-т зээлдэгч Хавсралт№1-т заасан графикт хугацааг удаа дараа зөрчвөл зээлийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ гэжээ.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байхаар заасан.

Хариуцагч нь Зээлийн гэрээ болон Хавсралт№1-т заасан зээл, зээлийн хүүг төлөх хугацааг Зээлийн гэрээ байгуулснаас хойш удаа дараа зөрчсөн байх ба нэхэмжлэгчээс хариуцагчид 2021 оны 12 дугаар сарын 02, 16-ны өдрүүдэд, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тус тус мэдэгдэл хүргүүлж байсан, мөн гэрээний 3.3.6-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь Зээлийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

8.Хариуцагч нь зээлийн үлдэгдэл 22.136.243.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 214,202.79 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин зээлийн хүү 10,716,055.87 төгрөгөөс 4,782,429 төгрөгийг төлөх ёстой, үлдэх 5,933,626.87 төгрөгийг төлөх ёсгүй гэж маргадаг боловч шүүхэд энэ талаараа нотлож чадаагүй, шүүхэд гаргасан түүний ******* банкны дансны хуулга болон Зээлийн гэрээ, гэрээний Хавсралт№1-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Хүү тооцооллын хүснэгт зэргээр няцаагддаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба энэхүү үүргээ биелүүлж, зээлийн хүүгийн зөрүү 5,933,626.87 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэдгээ нотлож чадаагүй болно.

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 202 дугаар зүйлийн 202.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй, гэрээний дагуу нэхэмжлэгч нь шаардлага гаргах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 323,283 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 323,283 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *************аас 33,066,501.97 /гучин гурван сая жаран зургаан мянга таван зуун нэг төгрөг ерэн долоон мөнгө/ төгрөгийг   гаргуулан нэхэмжлэгч “******** банк” ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 323,283 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ************аас улсын тэмдэгтийн хураамжид 323,283 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* банк” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.АРИУНБОЛД