Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/356

 

 

2025       07         21                                          2025/ШЦТ/356

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Мод холбогдох эрүүгийн 2525000000346 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******, Э.М

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Э.М нь урьд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэн амьсгал дахь спиртийн агууламж 1.56 хувийн согтолттой байх үедээ  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а дахь заалтыг зөрчин 2025 оны 06 дугаар сарын 10-ны шөнийн 01 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Д багийн нутаг дэвсгэр хүртэл 00-00 ... улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичсэнээр/ холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

           -шүүгдэгч Э.Мын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Улаанбаатар хотоос найзууд ирээд, эхнэр жирэмсэн гэдгээ хэлсэн. Тэгээд уугаад байж байхад аавын бие муудсан гэж хэл ирээд яараад явсан. Гэм буруугаа ойлгож, гэмшиж байна. Өмнөх ялаас 2 сар үлдсэн байгаа гэх мэдүүлэг,

      - эрүүгийн 2525000000346 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

- Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн “...драгер 7510 серийн дугаартай төхөөрөмжийн заалт 1.56 % ... гэх тэмдэглэл /хх- ийн 8-р тал/

             -Цагдаагийн алба хаагчийн энгэрийн хяналтын камерын бичлэгийг хуулбарласан хуурцгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 10-р тал/

             -Цагдаагийн алба хаагчийн энгэрийн хяналтын камерын бичлэгийг хуулбарласан хуурцгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 11-12-р тал/

-гэрч М.М ...2025 оны 06 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө эргүүлийн үүрэг гүйцэтгээд Орхон аймаг Баян-Өндөр сум Д багт хяналт шалгалт хийж байтал 00-00 ... улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад уг тээврийн хэрэгслийн жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тэгээд уг жолоочийг согтуурал хэмжих багажаар үлээлгэхэд 1.56% согтолттой байсан. Мөн уг жолооч жолоодох эрхээ хасуулсан байсан. Уг жолоочийн тээврийн хэрэгслийг журмын хашаанд түр саатуулаад жолоочийг хоногийн жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/

-Э.Мод холбогдох “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчлийн хэргийн материалын хуулбар /хх-ийн 27-42-р тал/

-Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 43-р тал/

-Тоёота Приус- 30 загварын 00-00 ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 44-р тал/

-Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 49-52-р тал/

-Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437-р хорих ангиас ирүүлсэн ялын тооцоо /хх-ийн 53-р тал/

            -шүүгдэгч Э.Мын яллагдагчаар мэдүүлсэн:..Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна. Дахиж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/ зэргийг нотлох баримтаар судалсан.

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.М нь Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 3 жилийн хугацаагаар хасуулж,зорчих эрх хязгаарлах ял эдлэж байхдаа 2025 оны 06 дугаар сарын 10-ны шөнийн 01 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Д багийн нутаг дэвсгэрт 00-00 ... улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийг 1.56 хувийн согтолттой согтуурсан  үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хяналтын камерын бичлэг, гэрчүүдийн мэдүүлэг, согтуурал шалгасан баримт, яллагдагчийн мэдүүлэг, бусад бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзсэн.

Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч Э.М нь шүүхийн шийтгэх тогтоолоор гурван жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу эрх хассан хугацааны дотор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, согтуурал шалгасан багажны заалт, жолоочийн лавлагаа мэдээлэл, хяналтын дүрс бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, мөрдөгчийн магадалгаа зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн тодорхойлолт шинжийг заасан.

Нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин долдугаар бүлэгт “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэргийн шинжүүдийг тодорхойлон тогтоосон ба 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон,...бол...ял шийтгэнэ” гэж, эрхээ хасуулсан хугацаандаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэлд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан.

  Энэ гэмт хэрэг нь үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд гэм буруугийн хэлбэр нь, болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай үйлдэл гэж дүгнэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлд гэм буруугийн хэлбэрийн талаар тодорхойлсон ба 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг тодорхойлсон.

Шүүгдэгч Э.М нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох эрхгүй, шүүхийн шийдвэрээр эрхээ хасуулсан атлаа, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан мэдэж, түүний улмаас гарах үр дагавар, нийгэмд аюултай хор уршиг учирч болохыг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн хайхрамжгүй хандсан болгоомжгүй гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж дүгнэв.

Хайхрамжгүй хандсан болгоомжгүй хэлбэрийн гэмт үйлдлийн шинж нь, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох хор уршгийн талаар урьдаас мэдэх, ухамсарлан болгоомжлох үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч олон нийтийн эрх ашигт хэнэггүй, үл хэрэгсэж, үл тоомсорлон хандаж, мэдэлгүй үйлдсэн сэтгэхүйн хандлагаар илэрдэг.

Шүүгдэгч үйл баримтын талаар маргаагүй.      

Шүүгдэгч Э.М Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл хийсэн болох нь нотлох баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Э.М нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай байна.            

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналтай, гаргуулах төлбөргүй гэж дүгнэлт гаргасан

2.Эрүүгийн хариуцлагын талаар:    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

 хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судалж,

 үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь үйлдсэн хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ,шүүгдэгчийн хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.М нь тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ба ял эдэлж байх хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар 89 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 04 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 01 хоногийн ялыг,

энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 8 сар 04 хоногийн хугацаагаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг нийт 5 жил 8 сар 01 хоногийн хугацаагаар тус тус тогтоож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: Шүүгдэгч Э.М нь Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэн 1.56 хувийн согтолттой байх үедээ 2025 оны 06 дугаар сарын 10-ны шөнийн 01 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Д багийн нутаг дэвсгэрт 00-00 ... улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасныг журамлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 8 сарын ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 8 сарын хугацаагаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг нийт 5 жил 8 сарын хугацаагаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж,

-шүүгдэгч Э.М өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж оролцсон ба гэм буруугаа ойлгож маш их гэмшиж байна. Аав минь өвчтэй хүн байдаг, би харж асардаг хорихоос өөр ял оногдуулна уу гэж тус тус санал гаргасан.

Шүүгдэгч урьд энэ төрлийн гэмт хэрэгт хорихоос өөр төрлийн ял шийтгүүлж эдэлж байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн.

3.Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:

Шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй.    

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э-ын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн  хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Мод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялд, тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 04 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 01 хоногийн ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 8 /найм/ сар 04 /дөрөв/ хоногийн хугацаагаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг нийт 5 /тав/ жил 8 /найм/ сар 01 /нэг/ хоногийн хугацаагаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мод оногдуулсан 8 сар 04 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Мод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил 8 сар 01 хоногийн хугацаагаар хассан эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолох, хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.АРИУНЦЭЦЭГ