Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2022/03696

 

 

 

 

 

 

 

                  2022           11            21

                                      184/ШШ2022/03696

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ** дугаар хороо, ******гудамж, ******тоот хаягт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, *** дүгээр хороо, ****хотхон, ****дугаар байр, ***тоот хаягт оршин суух ***** овогт ******н /РД:********/-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ****** дугаар хороо, ******* гудамж, ******** тоот хаягт оршин суух, *********н овогт *************гийн ********* /РД:*************/-т холбогдох

Гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн өмгөөлөгч***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Анударь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие ********ийн хүсэлтээр 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 3,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай 1 сарын 5 хувийн хүүтэй харилцан ярьж тохиролцон 5242090980 дугаарын дансаар өгсөн. Ярьж тохирсоноор зээлсэн мөнгөө өгөлгүй элдэв шалтаг хэлж, аргацаасаар өдийг хүрлээ. Бүтэн 2 жил гаран болсон боловч мөнгөө өгсөнгүй. Иймд зээлдэгч **********ээс үндсэн зээлсэн мөнгө 3,000,000  төгрөг, хүү 3,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. О.******* 750.000 төгрөгийг төлсөн нь үнэн” гэв.

 

2. Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч ********* нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн зээлийн дүнгээс 800,000 гаруй төгрөгийг бүрэн төлсөн байгаа. Хүү тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт:  нэхэмжлэл, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, ************ны Хаан банкны 5421183579 дугаартай дансны хуулга.

3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: Хариу тайлбар, хариуцагчийг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт.

3.3 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримтгүй болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч *************т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 /гурван сая/ төгрөг, зээлийн хүү 3,000,000 /гурван сая/ төгрөг, нийт 6,000,000 /зургаан сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч *********** нь зээлийн үүрэгт 3,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үүнээс 750,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 2,250,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, харин зээлийн хүү 3,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрдөггүй.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Зохигчид 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээг амаар байгуулж, хариуцагч ******* нь нэхэмжлэгч *********аас 3,000,000 /гурван сая/ төгрөгийг 2 сарын хугацаатай зээлсэн бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хариуцагчийн ХААН банкны 5242090980 тоот дансанд өөрийн ХААН банкны 5421183579 дугаартай данснаас  3,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь *******ы ХААН банкны 5421183579 дугаартай депозит дансны хуулгаар тогтоогдож байна.

 

3. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө....шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан....мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан зээлийн харилцаа үүссэн ба уг зээлийн гэрээний дагуу хариуцагч үүргээ биелүүлээгүй бол нэхэмжлэгч тал гэрээний үүргийг шаардах эрхтэй.

Зохигчдын амаар байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт  зааснаар хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

4. Нэхэмжлэгч 3,000,000 төгрөгийн зээлийг 2 сарын хугацаатай, 1 сарын 5 хувийн хүүтэй зээлсэн гэж нэхэмжилдэг, харин хариуцагч хүү тооцохоор харилцан тохиролцоогүй гэж маргадаг. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зохигчид зээлийн гэрээг бичгээр хийгээгүй тул зээлийг хүүтэй олгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хариуцагчид 3,000,000 төгрөгийг 1 сарын 5 хувийн хүүтэйгээр зээлсэн гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нотлож чадаагүй тул түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлээс зээлийн хүү болох 3,000,000 төгрөгийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

5. Хариуцагч нэхэмжлэгчээс 3,000,000 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 07- ны өдөр 2 сарын хугацаатай зээлсэн бөгөөд зээлийн төлбөрт 750,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 2,250,000 төгрөгийг төлнө гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч хариуцагчаас 750,000 төгрөгийг зээлийн гэрээний төлбөрт авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт  зааснаар хариуцагчаас нийт 2,250,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй гэж дүгнэв.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 55,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч **********гээс 2,250,000 /хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч **********д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн

56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **********ээс улсын тэмдэгтийн хураамжид 55,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч **********д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн

120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.АРИУНБОЛД