Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 01 өдөр

Дугаар  2025/ШЦТ/233 

 

 

 

    2025       08               01                                           2025/ШЦТ/233                     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг

Улсын яллагч Д.Дашням

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр  /цахимаар/

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2530001650163  дугаартай  хэргийг  2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто замын техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо ******* тоотод суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд өмнө ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай, *******  овогт *******.  

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагийн үед Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5 дугаар багийн нутаг “Талын хонхор” гэх газарт “Хаоужи” маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: в. Мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх. 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тухайн мотоциклд зорчиж явсан ******* биед тархины няцрал, хүнд хэлбэр, баруун чамархай, зулай хэсгийн хатуу альсан дээрх их хэмжээний цусан хураа, тархи дарагдалт бүхий хүнд гэмтэл учирч Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Үеэл эгч ******* дунд хүү болох ******* ахыг 3 дугаар сарын 8-ны өглөө сумаас баруун урагш 13 километрийн зайд байрлах Талын хонхор гэх газар руу мотоциклтэй адуунд авч явсан. Хоёр тийш адуу харж явж байгаад хөндлөн зам дээгүүр гарч гуядуулж, шидүүлсэн гэв.

 

2330002820241  дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.******* “…2025 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 09 цагийн үед манай дүүгийн хүүхэд болох нь манай хөдөө гэрт ирээд манай хүү ******* хамт адуунд яваад ирье гэж хэлээд мотоциклтой гэрийн гаднаас хөдөлсөн. Тухайн өдөр 11 цагийн үед сумын эмнэлгээс утасдаж “танай хүү ******* нь мотоциклоос унасан байдалтай сумын эмнэлэгт хүргэгдэн ирлээ” гэж хэлэхээр нь би Мөнххаан сумын эмнэлэг рүү очсон. Намайг эмнэлэг дээр очиход манай хүү ******* нь ухаангүй байдалтай байсан. Юу болсон талаар хамт явсан гаас тодруулахад “манай хүү ******* нь хамт хөдөө мотоциклтой явж байгаад осолд орсон” гэж надад хэлсэн. Ийм л асуудал болсон.Одоогоор манай хүү ******* биеийн байдал зам тээврийн осолд орж тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас өөрийгөө илэрхийлэх чадваргүй, ярьж, босож, явж чадахгүй байгаа. Осолд орсноосоо хойш тархины хагалгаанд 2 удаа орсон…Надад эмчилгээний зардалтай холбоотой гаргаж өгөх баримт байхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гэмт хэргийн улмаас өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй. Сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэл гаргахгүй…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21-р х),

 

Гэрч “…2025 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 11 цагийн үед Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн иргэн ******* нь хөдөө мотоциклоос унасан байдалтай манай Мөнххаан сумын эрүүл мэндийн төвд хүргэгдэн ирсэн. Тухайн үед намайг өвчтөний биеийн байдлыг үзэхэд биеийн ерөнхий байдал хүнд, ухаан санаа бүдгэрсэн, хүүхэн хараа баруун талд бүдгэрсэн, арьс салс хэвийн, ил хэрэгдэх гэмтэл шарх байхгүй, баруун чихнээс цус урсаж гарсан байдалтай, амин үзүүлэлт тогтвортой, толгойн суурь ясны гэмтэл, тархинд цус хуралт оношоор биеийн байдлыг тогтворжуулах эмчилгээ хийн Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмчтэй холбогдон хагалгааны багийг яаралтайгаар дуудсан. Тэгээд 16 цагийн үед хагалгааны баг ирж, *******т тархины хагалгаа хийж, хагалгаа 19 цаг 30 минутад дууссан. 21 цагт өвчтөнийг би хүлээж авахад өвчтөний биеийн байдал хүнд хэвээр ухаангүй, орчиндоо харьцаагүй, амин үзүүлэлт тогтворгүй, хагалгааны багаас зөвлөгөө авч цаашдын эмчилгээг сумын эрүүл мэндийн төвд үргэлжлүүлэн хийхээр болсон. Тэгээд ******* нь сумын эрүүл мэндийн төвд 4 хоног эмчлүүлэн, гэмтлийн эмчийн давтан зөвлөгөө авч, ар гэрийн хүсэлтээр Улаанбаатар хот, 3 дугаар эмнэлэг рүү тээвэрлэлт хийж 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 21 цагийн үед өвчтөнийг хүлээлгэн өгсөн. Одоогоор өвчтөний хэвийн байдал хэвийн давтан тархины хагалгаанд орж, эрчимт эмчилгээний тасагт үргэлжлүүлэн эмчлүүлж байгаа. ******* нь тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25-р хуудас),

 

 Гэрч “…Би 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 09 цаг 40 минутын үед Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5 дугаар багийн нутаг "Талын хонхор" гэх газар өөрийн эзэмшлийн 36-99 УЕК улсын дугаартай Alphard маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа явж байх үед мотоциклоос унасан байдалтай 2 хүн байхаар нь явж очиход манай хамаатан дүү болох ******* нь доошоо харж дөрвөн хөллөсөн байдалтай, биеийн байдал их зовуурьтай, алхаж чадахааргүй, баруун шанаа халцарч, баруун чихнээс цус гарсан байдалтай байсан. нь ил харагдах гэмтэл шархгүй "ахаа мотоциклоос уначихлаа, туслаарай" гэж хэлсэн. Тэгээд би хамт *******ыг машиндаа өргөж суулгаад Мөнххаан сумын Эрүүл мэндийн төвд 10 цаг 30 минутын үед хүргэж ирэн, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн. Ийм л асуудал болсон. Тухайн үед намайг очиход *******, нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29-р хуудас),

 

Иргэний нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс “2025 оны 03 дугаар сарын 08-аас 11-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,152,312 төгрөгийн тусламж, үйлчилгээг авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 1009000020080 дугаартай дансанд шилжүүлж өгнө үү” гэх албан тоот (хавтаст хэргийн 30-34-р хуудас),

 

Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн СҮХ0725/213 дугаартай “…1. ******* биед тархины няцрал, хүнд хэлбэр, баруун чамархай, зулай хэсгийн хатуу хальсан дээрх их хэмжээний цусан хураа, тархи дарагдалт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний байдлаас хамаарна…” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 122-124-р хуудас),

 

Яллагдагч гийн “…2025 оны 03 дугаар сарын 08-ны 09 цагийн үед Мөнххаан сумын төвд би өөрийн мотоциклтой орж ирсэн. Тэгээд н.Энхбаяр ахыг гэрээс нь очиж авсан. Тухайн үед бид хоёр адууны эрэлд миний мотоциклтой явсан. Тэгээд Мөнххаан сумын төвөөс баруун урагш 10 гаран километр зайд “Талын хонхор” гэх газар явж байгаад хөндлөн зам таараад мотоциклоосоо шидүүлээд хоёулаа унасан. Тухайн үед н.Ганбат ах бид хоёртой таараад тэгээд бид хоёрыг сумын эмнэлэг рүү хүргэж өгсөн. Тухайн үед 40-50 километрийн хурдтай явж байсан. Тухайн үед бид хоёр тийшээ адуу хараад л явж байсан. Бид хоёр хоёулаа хамгаалах малгай өмсөөгүй байсан…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 144-146-р хуудас)

2025.3.08-ны өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 03-р хуудас)

2025.08.03-ны хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт хавтаст хэргийн 144-146-р хуудас)

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэхэмжлэл хавтаст хэргийн 34-р хуудас)

2025.04.10-ны мөрдөгчийн магадалгаа (хавтаст хэргийн 127-129-р хуудас)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 149-р хуудас)

*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа,иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ЦЕГ-н жолоочийн лавлагаа мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 158-161-р хуудас)

ЭМДЕГ-ын эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл (хавтаст хэргийн 165-р хуудас) баримт зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүгдэгч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагийн үед Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5 дугаар багийн нутаг “Талын хонхор” гэх газарт “Хаоужи” маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: в. Мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх. 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тухайн мотоциклд зорчиж явсан ******* биед тархины няцрал, хүнд хэлбэр, баруун чамархай, зулай хэсгийн хатуу альсан дээрх их хэмжээний цусан хураа, тархи дарагдалт бүхий хүнд гэмтэл учирч Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн  болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.******* “…2025 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 09 цагийн үед манай дүүгийн хүүхэд болох нь манай хөдөө гэрт ирээд манай хүү ******* хамт адуунд яваад ирье гэж хэлээд мотоциклтой гэрийн гаднаас хөдөлсөн. Тухайн өдөр 11 цагийн үед сумын эмнэлгээс утасдаж “танай хүү ******* нь мотоциклоос унасан байдалтай сумын эмнэлэгт хүргэгдэн ирлээ” гэж хэлэхээр нь би Мөнххаан сумын эмнэлэг рүү очсон. Намайг эмнэлэг дээр очиход манай хүү ******* нь ухаангүй байдалтай байсан. Юу болсон талаар хамт явсан гаас тодруулахад “манай хүү ******* нь хамт хөдөө мотоциклтой явж байгаад осолд орсон” гэж надад хэлсэн. Ийм л асуудал болсон.Одоогоор манай хүү ******* биеийн байдал зам тээврийн осолд орж тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас өөрийгөө илэрхийлэх чадваргүй, ярьж, босож, явж чадахгүй байгаа. Осолд орсноосоо хойш тархины хагалгаанд 2 удаа орсон…Надад эмчилгээний зардалтай холбоотой гаргаж өгөх баримт байхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гэмт хэргийн улмаас өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй. Сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэл гаргахгүй…” гэх

Гэрч “…2025 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 11 цагийн үед Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн иргэн ******* нь хөдөө мотоциклоос унасан байдалтай манай Мөнххаан сумын эрүүл мэндийн төвд хүргэгдэн ирсэн. Тухайн үед намайг өвчтөний биеийн байдлыг үзэхэд биеийн ерөнхий байдал хүнд, ухаан санаа бүдгэрсэн, хүүхэн хараа баруун талд бүдгэрсэн, арьс салс хэвийн, ил хэрэгдэх гэмтэл шарх байхгүй, баруун чихнээс цус урсаж гарсан байдалтай, амин үзүүлэлт тогтвортой, толгойн суурь ясны гэмтэл, тархинд цус хуралт оношоор биеийн байдлыг тогтворжуулах эмчилгээ хийн Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмчтэй холбогдон хагалгааны багийг яаралтайгаар дуудсан. Тэгээд 16 цагийн үед хагалгааны баг ирж, *******т тархины хагалгаа хийж, хагалгаа 19 цаг 30 минутад дууссан. 21 цагт өвчтөнийг би хүлээж авахад өвчтөний биеийн байдал хүнд хэвээр ухаангүй, орчиндоо харьцаагүй, амин үзүүлэлт тогтворгүй, хагалгааны багаас зөвлөгөө авч цаашдын эмчилгээг сумын эрүүл мэндийн төвд үргэлжлүүлэн хийхээр болсон. Тэгээд ******* нь сумын эрүүл мэндийн төвд 4 хоног эмчлүүлэн, гэмтлийн эмчийн давтан зөвлөгөө авч, ар гэрийн хүсэлтээр Улаанбаатар хот, 3 дугаар эмнэлэг рүү тээвэрлэлт хийж 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 21 цагийн үед өвчтөнийг хүлээлгэн өгсөн. Одоогоор өвчтөний хэвийн байдал хэвийн давтан тархины хагалгаанд орж, эрчимт эмчилгээний тасагт үргэлжлүүлэн эмчлүүлж байгаа. ******* нь тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан…” гэх,

 Гэрч “…Би 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 09 цаг 40 минутын үед Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5 дугаар багийн нутаг "Талын хонхор" гэх газар өөрийн эзэмшлийн 36-99 УЕК улсын дугаартай Alphard маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа явж байх үед мотоциклоос унасан байдалтай 2 хүн байхаар нь явж очиход манай хамаатан дүү болох ******* нь доошоо харж дөрвөн хөллөсөн байдалтай, биеийн байдал их зовуурьтай, алхаж чадахааргүй, баруун шанаа халцарч, баруун чихнээс цус гарсан байдалтай байсан. нь ил харагдах гэмтэл шархгүй "ахаа мотоциклоос уначихлаа, туслаарай" гэж хэлсэн. Тэгээд би хамт *******ыг машиндаа өргөж суулгаад Мөнххаан сумын Эрүүл мэндийн төвд 10 цаг 30 минутын үед хүргэж ирэн, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн. Ийм л асуудал болсон. Тухайн үед намайг очиход *******, нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан…” гэх мэдүүлгүүд

Иргэний нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс “2025 оны 03 дугаар сарын 08-аас 11-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,152,312 төгрөгийн тусламж, үйлчилгээг авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 1009000020080 дугаартай дансанд шилжүүлж өгнө үү” гэх албан тоот

Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн СҮХ0725/213 дугаартай “…1. ******* биед тархины няцрал, хүнд хэлбэр, баруун чамархай, зулай хэсгийн хатуу хальсан дээрх их хэмжээний цусан хураа, тархи дарагдалт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний байдлаас хамаарна…” гэх шинжээчийн дүгнэлт

 

Яллагдагч гийн “…2025 оны 03 дугаар сарын 08-ны 09 цагийн үед Мөнххаан сумын төвд би өөрийн мотоциклтой орж ирсэн. Тэгээд н.Энхбаяр ахыг гэрээс нь очиж авсан. Тухайн үед бид хоёр адууны эрэлд миний мотоциклтой явсан. Тэгээд Мөнххаан сумын төвөөс баруун урагш 10 гаран километр зайд “Талын хонхор” гэх газар явж байгаад хөндлөн зам таараад мотоциклоосоо шидүүлээд хоёулаа унасан. Тухайн үед н.Ганбат ах бид хоёртой таараад тэгээд бид хоёрыг сумын эмнэлэг рүү хүргэж өгсөн. Тухайн үед 40-50 километрийн хурдтай явж байсан. Тухайн үед бид хоёр тийшээ адуу хараад л явж байсан. Бид хоёр хоёулаа хамгаалах малгай өмсөөгүй байсан…” гэх мэдүүлэг

 (2025.3.08-ны өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

2025.08.03-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

2025.04.10-ны өдрийн мөрдөгчийн магадалгаа зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч *******  нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээсэн болно.

 

1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч г тээврийн хэрэгсэл жолоодох үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэм буруутайд тооцох саналтай байна. Хэрэгт хохирогч ******* нь өөрийн биед учирсан дээрх гэмтлийг үзүүлж,эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд түүний биед учирсан гэмтлийг эмчлэн эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөр 1,152,312 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон. Шүүгдэгч нь эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрийг нөхөн төлөөгүй тул уг 1,152,312 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах саналтай байна ...” гэх,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрээс “... Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул гэм буруугийн талаар хэлэх зүйлгүй ...” гэх дүгнэлтүүдийг тус тус гаргав.

 

1.3. Хууль зүйн дүгнэлт

 

Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “ хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох”-д заавал шинжилгээ хийлгэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч ******* биед учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн СҮХ0725/213 дугаартай “…1. ******* биед тархины няцрал, хүнд хэлбэр, баруун чамархай, зулай хэсгийн хатуу хальсан дээрх их хэмжээний цусан хураа, тархи дарагдалт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний байдлаас хамаарна…” гэх шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гаргаагүй байна.                                              

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 “ Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадалгаа гаргаж болно” гэж заасны дагуу шүүгдэгч *******гийн  холбогдсон зам тээврийн ослын талаар Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, Цагдаагийн ахмад И.Сосорын 2025 оны 04 сарын 10-ны өдөр гаргасан “... Хаужи маркийн улсын дугааргүй мотоциклийг жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн;

1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.  3.4. в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх - 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарсан гол шалтгаан нөхцөл болсон байна. ******* /*******/ нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1268109 дугаарын  “А,В” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна...” гэх мөрдөгчийн магадалгаа гаргасан нь хууль зөрчөөгүй, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтад үндэслэгдсэн, тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байх ба магадалгаатай холбогдуулан оролцогчдоос гомдол гаргаагүй байна.

 

Прокуророос шүүгдэгч *******гийн  зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т  зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

“Зам тээврийн осол” гэдэг нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгодог байна.

 

Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт нь Засгийн газраас баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ бөгөөд үүнийг зөрчсөнөөс хор уршиг учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцогдохыг хууль тогтоогчоос тогтоожээ.

 

Тухайн гэмт хэргийн объектив тал нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл бөгөөд энэ хэргийн объект нь хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрх байдаг.

 

Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэргийн улмаас “хүний эрүүл мэндэд хүнд хохирол” учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал болгон хуульчилсан бөгөөд шүүгдэгч *******гийн үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

Тухайлбал, шүүгдэгч ******* нь уг хэргийг үйлдэх үедээ “А, В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байсан нь Цагдаагийн ерөнхий газрын Жолоочийн лавлагаа, мэдээллээр, мөн түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шинжээчийн 213 дугаартай дүгнэлт зэргээр хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон болно.

 

Хэргийн баримтаар шүүгдэгч ******* нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.4 в/, 12.1, 12.3 дахь заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас ******* эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хөдөлбөргүй нотлогдсон, улсын яллагчаас шүүх хуралдаанд түүнийг дээрх зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд хохирогч ******* эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шүүгдэгч *******гийн  зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болно.

 

Шүүгдэгч *******гийн  хувьд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч тухайн цаг хугацаанд буюу хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс осол гарган хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар  зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагчаас: “... Шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай. Хохирогчийн зүгээс хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй. Хохирогч нь гэмт хэргийн улмаас, цаашид гарах зардлыг Иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай ...” гэх,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрээс “...Зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэж байна. Шүүгдэгч гэм буруу дээр маргаагүй тул эрүүгийн хариуцлагын талаар хэлэх зүйлгүй ...” гэх саналыг тус тус гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлж байгаа зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шаардлагыг хангасны үндсэн дээр шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэхээр заажээ.

 

Шүүгдэгч *******гийн  холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь “ тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих” ялтай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах хийгээд түүний хувьд тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Уранчимэг хохиролтой холбоотой гомдол, нэхэмжлэл зүйлгүй, сэтгэцэд учирсан хор  уршгийг нэхэмжлэхгүй зэргийг үндэслэвэл, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэж, энэ тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчим харшлахгүй болно.

 

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Уранчимэг нь хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй, сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэхгүй, гомдолгүй гэсэн тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хохирогч ******* нь дээрх гэмтлийн улмаас тус Аймгийн нэгдсэн эмнэлгээс анхны тусламж үйлчилгээ авч эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 1,152,312 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025.04.23-ны өдрийн 01/1027 дугаартай албан бичиг, ЭМДЕГ-ын цахим системийн баримтууд зэргээр нотлогдох тул шүүгдэгч *******гаас 1,152,312 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Урантуяа нь хохирогч Б.Энбаярт учирсан гэмтлийн улмаас хохирол, хор уршиг, эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч *******д шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодон, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч *******гийн  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шүүгдэгч ******* нь дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******д  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн  тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг түүнд албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******гаас 1,152,312 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.  

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Уранчимэг нь  хохирогч *******т учирсан гэмтлийн улмаас хохирол, хор уршиг буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

9. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Урантуяа хохиролтой холбоотой нэхэмжлэл гаргаагүй, сэтгэцэд учирсан гэм хорыг нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР