| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2021/00795/И |
| Дугаар | 130/ШШ2022/00093 |
| Огноо | 2022-01-19 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 130/ШШ2022/00093
| 2022 01 19 | 130/ШШ2022/00093 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.М даргалж, шүүгч Б.М, шүүгч А.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б ТӨХК /гүйцэтгэх захирал Г /, Хаяг: У аймаг, У сум 10 дугаар багт үйл ажиллагаа явуулах,
Хариуцагч: С.Ш , Хаяг: Б аймаг, Н сумын 6 дугаар багт оршин суух,
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч С.Ш ээс хохиролд 8,244,400 /найман сая хоёр зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулахыг хүссэн тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Б ТӨХК-иас хохиролд 2,805,000 /хоёр сая найман зуун таван мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О , М.К , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б ,
Хариуцагч С.Ш , түүний өмгөөлөгч Х.Б ,
Иргэдийн төлөөлөгч М.Е,
Орчуулагч Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б ХКнь хариуцагч С.Ш т холбогдуулан Ц -Н чиглэлийн 35 кВ-ын ЦДАШ-ын 44 дүгээр баганыг сэргээн босгоход эд материалын зардалд 3,013,100 төгрөг, техник хэрэгсэл ашигласны зардал 1,041,900 төгрөг, сэргээн босгоход ажилласан ажилчдын томилолтын зардалд 1,368,000 төгрөг, гаднаас түрээсэлж авсан машин, техник хэрэгсэл ашигласны зардалд 2,821,400 төгрөг, нийт 8,244,400 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1. "Б ХК(цаашид Б ТӨХК гэх)-ийн эзэмшлийн Ц -Н чиглэлийн 35 кВ-ын ЦДАШ-ын 44 дүгээр тулгуурыг 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 20:50 минутад унасан гэсэн мэдээлэл хүлээн авсан. Дуудлагыг хүлээн авсны дагуу үзлэг шалгалт хийх явцад Ц аас 12 км зайд ЗИЛ-130 маркийн 00 улсын дугаартай авто машин тулгуур мөргөсөн мэдээлэл тухайн нутгийн иргэнээс ирсэн. Ц -Н 35 кВ-ын ЦДАШ-ын 44 дүгээр тулгуурын ойролцоо 2 авто машин зөрөлдөх үед Н сумын 6 дугаар багт оршин суух С.Ш нь замын хажууд байрлах төмөр бетон тулгуурыг мөргөж унагасан нь тогтоогдсон байна. Иймд иргэн С.Ш ийн буруутай үйлдлээс болж Б ТӨХК-д их хэмжээний хохирол учирсан тул хохирлыг барагдуулж өгөхийг хүсэж шүүхэд хандсан.
2.Ц -Н 35 кВ-ын ЦДАШ-ын 44 дүгээр баганыг сэргээн босгоход эд материалын зардалд 3,013,100 төгрөг, техник хэрэгсэл ашигласны зардал 1,041,900 төгрөг, сэргээн босгоход ажилласан ажилчдын томилолтын зардалд 1,368,000 төгрөг, гаднаас түрээсэлж авсан машин, техник хэрэгсэл ашигласны зардалд 2,821,400 төгрөг гарсан. Нийт гарсан зардал болох 8,244,400 төгрөгийг иргэн С.Ш ээс гаргуулж Б ТӨХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
2.Хариуцагч С.Ш ээс хариу тайлбар, татгалзал: Би ЗИЛ-130 маркийн ачааны автомашинтай, тухайн машинаар хөлсөнд явж амьдралдаа нэмэр болгодог. 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн орой 21 цагийн орчим замын хөдөлгөөнд оролцож яваад Ц тосгоноос 12 км зайтай газар Ц -Н ын 35 кв-ын 44 дүгээр шонгийн тулгуурыг мөргөж гэмтээсэн. Тухайн үед ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, хурд хэтрүүлээгүй. Бороо орсон, манантай, харагдах орчин хязгаарлагдмал байдалтай байсан. Урдаас ирж яваа тээврийн хэрэгслийн гялбаанд орж шонгийн тулгуурыг хараагүйгээс болж мөргөсөн. Тухайн үед эсрэг чиглэлээр ирж явсан 00 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Х болсон асуудлыг бүрэн харсан. Тэгээд ч мөргөсөн гэх шонгийн тулгуур нь замын гол хэсэгт босгосон шон юм. Улсын чанартай замын голд нь шонгийн тулгуур босгосон нь өөрөө энэ осол гарах бодит шалтгаан болсон.
Цахилгаан дамжуулах шонгийн тулгуур нь холбогдох дүрэм, журам, стандартыг хангасан байх ёстой. Гэтэл улсын чанартай авто замын зорчих хэсэгт тухайн шонгийн тулгуурыг байрлуулснаас болж энэ осол гарсан. Цаашид энэ байдлаараа байх юм бол тухайн газарт бас олон дахин аваар осол гарах нөхцөл бүрдсэн байгаа. "Б ТӨХК-иас уг тулгуурыг сэргээн засварлах, босгоход гарсан зардал 8,244,400 төгрөгийг надаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Тухайн шонгийн тулгуурыг мөргөж гэмтээсэн нь миний буруутай үйл ажиллагаа биш, харин тухайн шонгийн тулгуурыг замын зорчих хэсгийн голд байрлуулж замын хөдөлгөөнд саад учруулсан, аваар осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн Б ТӨХК-ийн буруутай үйл ажиллагаа юм. Үүнтэй холбоотойгоор миний бие тус компанийн нэхэмжилсэн 8,244,400 төгрөгийг төлөхгүй. Иймд тус компанийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Хариуцагч С.Ш ээс нэхэмжлэгч Б ТӨХК-д холбогдуулан хохирол 2,805,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаж, сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: Миний бие С.Ш нь ЗИЛ-130 маркийн ачааны автомашинтай, тухайн машинаар хөлсөнд явж амьдралдаа нэмэр болгодог. 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн орой 21 цагийн орчим Ц тосгоноос 12 км зайтай газар Ц -Н ын 35 кв-ын 44 дүгээр шонгийн тулгуурыг мөргөж гэмтээсэн. Тухайн үед ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, хурд хэтрүүлээгүй. Бороо орсон, манантай, харагдах орчин хязгаарлагдмал байдалтай байсан. Урдаас ирж яваа тээврийн хэрэгслийн гялбаанд орж шонгийн тулгуурыг хараагүй. Тухайн үед эсрэг чиглэлээр ирж явсан 00 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Х болсон асуудлыг бүрэн харсан. Тэгээд ч мөргөсөн гэх шонгийн тулгуур нь замын гол хэсэгт босгосон шон байсан. Улсын чанартай замын голд нь шонгийн тулгуур босгосон нь өөрөө энэ осол гарах бодит шалтгаан болсон. Цахилгаан дамжуулах шонгийн тулгуур нь холбогдох дүрэм, журам, стандартыг хангасан байх ёстой. Гэтэл улсын чанартай авто замын зорчих хэсэгт тухайн шонгийн тулгуурыг байрлуулснаас болж энэ осол гарсан. Цаашид энэ байдлаараа байх бол тухайн газарт бас олон дахин аваар осол гарах нөхцөл бүрдсэн байгаа. Б ТӨХК-иас уг тулгуурыг сэргээн засварлах, босгоход гарсан зардал 8,244,400 төгрөгийг надаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Тухайн шонгийн тулгуурыг мөргөж гэмтээсэн нь миний буруутай үйл ажиллагаа биш, харин тухайн шонгийн тулгуурыг замын зорчих хэсгийн голд байрлуулж, замын хөдөлгөөнд саад учруулсан, аваар осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн Б ТӨХК-ийн буруутай үйл ажиллагаа юм. Үнээс болж миний машины урд буфер дотогшоо хонхойж урагдсан, кабин нүүрэн хэсгээр хунирч хойд хэсгээр хонхойж чихэгдсэн, радиатор хунирч цоорсон, усны помп хугарч унасан, 2 ширхэг крешка, сэнс хугарсан, жанам гацаж ажиллагаагүй болсон, 2 ширхэг ремен тасарсан. М ХХК-ийн үнэлгээчний 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн автомашин, техникийн үнэлгээний тайлангаар 2,805,000 төгрөгийн хохирол гарсан. Би дээрх 2,805,000 төгрөгийг Б ТӨХК-иас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. гэж тайлбарласан.
4.Нэхэмжлэгч Б ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О , К нар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд: Хариуцагч С.Ш нь Б ХХК-иас машин эвдэлсний эд ангийн үнэ, сэргээн засварлах зардалд 2,805,000 төгрөг нэхэмжилсэн байна. Б ХХК нь уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн оройн 21:00 цаг орчимд Ц тосгоноос 12 зайтай Ц -Н ын 35 кв-ын ЦДАШ-ын 44 дүгээр төмөр бетон тулгуурыг хариуцагч С.Ш нь мөргөн унагаж, улмаар Б аймгийн Н сум, У аймгийн Б сумууд өндөр хүчдэлд холбогдсон багийн төвүүд цахилгаангүй болсон билээ. Уг гэмтлийг сэргээн босгоход Б ХХК-иас 8,244,400 төгрөгийн зардал буюу ийм хэмжээний хохирол учирсан болно. Хариуцагч С.Ш нь замын голд шон босгосон гэсэн байна. Үүнд тайлбар хийхэд Ц -Н ын хоорондын агаарын шугам нь 2009 онд баригдаж ашиглалтад орсон байдаг. 2007 оны 12 дугаар сард анх зураг төслийг гаргаад, экспердициэр баталсны үндсэн дээр М ХХК энэхүү цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгууруудыг тавьж, ашиглалтад оруулсан. Н -Ц чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам баригдахаас өмнө тулгуур байсан автомашины сайжруулсан зам байгаагүй. Орон нутгийн чанартай замын А14 стандартыг 2009 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Зам тээврийн Яамнаас баталж, трассаг шинээр тавьсан. 2007 онд баригдсан байсан шугам дээр замын голыг буюу зорчих хэсгийг тааруулаад трасса барьсан. Тухайн үед мэргэжлийн байгууллагууд бид нараас зураг төсөл аваад, санал асуугаагүй. Хариуцагчийн мөргөж унагаасан тулгуур нь зам дагуу байршигдаагүй, замаас зайдуу байршсан учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед уг замын сайжруулсан зам байгаагүй, шороон зам байсан байна. Б ХХК-ийг буруутган сөрөг нэхэмжлэл гаргаж 2,805,000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж тайлбар гаргасан.
5.Иргэдийн төлөөлөгч нэхэмжлэгч Б ТӨХК-ийн нэхэмжлэл нь үндэслэлтэй байна. Хариуцагч С.Ш нь гэм буруутай гэж бодож байна. Гэхдээ хохирлыг үнэн зөв бодож өгөхийг хүсье гэсэн дүгнэлт гаргажээ.
6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 146,860 төгрөг төлсөн баримт, У аймгийн Б ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г ээс 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 452 дугаартай албан бичгээр Б.О , М.К нарт олгосон итгэмжлэл, 35/10 кВ-ын Ц дахь станцаас 35 кВ-ын Н ЦДАШ-ын 44 дүгээр тулгуур унасныг судалсан акт, 44 дугаартай нэр бүхий 13 хүний томилолт, Т ХХК-ны 436800 төгрөгийн нэхэмжлэл мөн зарлагын баримт, Г ахлагчтай 13 хүн Т зочид буудлын ор хоногт 930,000 төгрөг төлсөн тухай тооцооны хүснэгт, 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А ХХК-ний 306100 төгрөгийн зарлагын баримт, 2021 оны 08-р сарын 26-ны өдрийн Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл томилолтоор ажилласан 13 хүний томилолтын зардалд 1368000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Ж.Б гээс под моторын түрсэнд бэлэн 160000 төгрөг олгохыг хүссэн өргөдөл мөн өдөр под моторын түрээсний мөнгөнөөс Хувь хүний орлогын албан татварыг суутгаж 144,000 төгрөг олгохыг зөвшөөрсөн зөвшөөрлийн хуудас, 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн К.Е аас унасан баганыг босгох краны хөлсөнд бэлэн 1,444,444 төгрөг олгохыг хүссэн өргөдөл мөн өдөр краны хөлснөөс Хувь хүний орлогын албан татварыг суутгаж 1,300,000 төгрөг олгохыг зөвшөөрсөн зөвшөөрлийн хуудас, К.Е ын иргэний үнэмлэхийн хуулбар, Т.Е ийн баганын суурь ухсаны хөлсөнд 1,222,222 төгрөг олгохыг хүссэн өргөдөл мөн өдөр Т.Е т баганын суурь ухсаны хөлснөөс Хувь хүний орлогын албан татварыг суутгаж 1,100,000 төгрөг олгохыг зөвшөөрсөн зөвшөөрлийн хуудас, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр М.А аас материал ачсаны хөлсөнд 166,666 төгрөг олгохыг хүссэн өргөдөл мөн өдөр М.А ад ачсаны хөлснөөс Хувь хүний орлогын албан татварыг суутгаж 150,000 төгрөг олгохыг зөвшөөрсөн зөвшөөрлийн хуудас, М.А ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Б -У ХХК-иас шатахуун, тосол авч нийт 1,041,900 төгрөг төлсөн талаар зарлагын баримт, М.К ийн Х банкан дахь депозит дансны хуулга, 35 кВ-ын Н цахилгаан дамжуулах агаарын шугамд үүссэн аваарыг устгах ажлын төлөвлөгөө, 210923 115411 306 дугаартай бараа материалын зарлагын падаан, зарлагын баримт, 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн шаардах хуудас, Б ХХК-ийн харьяа 35 кВ-ын Н цахилгаан дамжуулах агаарын шугамын 44 дүгээр тулгуур сэргээн босгох ажлын мөнгөн дүнгийн тооцоо, 2,131,000 төгрөгийн төлбөрийн даалгавар, Т.Е ийн 1,300,000 төгрөгийн хөлс авсан талаарх баримт, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 496 дугаартай албан бичгээр Б.О , М.К т олгосон итгэмжлэл, Б ТӨХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, М.К ийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хүсэлт уламжлах тухай бичиг, М.К ийн иргэний үнэмлэхийн хуулбар, К.Е ын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр бичсэн гарын баримт, Л ББН, Б аймгийн Ц -Н сумын 35 кВ-ын ЦДАШ, дэд өртөө гүйцэтгэх захирал П.О , ерөнхий инженер Ё.Б гэж тус тус гарын үсэг зурсан Ажлын зураг, 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 1-р зэргийн саатлыг судалсан акт, 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хэргийн газрын фото зургууд, Т.Е ийн 1,300,000 төгрөгийн хөлс авсан талаарх 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр бичсэн гарын баримт зэрэг бичгийн нотлох баримтуудын нотариатаар батлуулсан батлуулсан хуулбар, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар, өмгөөлөгч Б.Б тэй байгуулсан өмгөөллийн гэрээ, өмгөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулахыг хүссэн хүсэлт болон шүүх хуралдаан давхацсан тухай У аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны товын хуулбар зэрэг баримтуудыг,
7.Хариуцагчаас 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хариу тайлбар, хүсэлт, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн орлогын мэдүүлгийн эх хувь, М ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн автомашин техникийн үнэлгээний тайлангийн эх хувь, уг тайлангийн хавсралт, эвдэрсэн машины фото зураг, өмгөөлөгч Х.Б тэй байгуулсан өмгөөллийн гэрээ, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гэрч асуулгахыг хүссэн хүсэлт, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шинжээч томилуулахыг хүссэн хүсэлт, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шүүгчид захирамжид гаргасан гомдол, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04-07-036/05 дугаар Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтийн эх хувь болон шалгалт хийсэн тухай тэмдэглэлд тухайн байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарагдсан, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Монгол улсын зам, тээврийн хөгжлийн сайдын 04 дүгээр тушаал, хавсралт, Монгол улсын стандарт зэргийн нотариатаар батлуулсан хуулбар, Ц Н чиглэлийн 35кВТ цахилгаан дамжуулах агаарын шугам шонгийн тулгуурын ажлын төсвийн эх хувь зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн болно.
8.Хариуцагчийн хүсэлтээр Б аймгийн Цагдаагийн газрын замын тасгийн дарга, цагдаагийн хошууч П.Б ийн зөрчил гаргагч С.Ш т холбогдох з-з/1399 дугаартай зөрчлийн материалын хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагчийн хүсэлтээр гэрч Б.Х ийн гэрчийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч Б ТӨХК-иас дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б ТӨХК-ийн эзэмшлийн Ц -Н чиглэлийн 35 кВ-ын ЦДАШ-ын 44 дүгээр тулгуурыг 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 20:50 минутад С.Ш нь Н сумаас Ц тосгон руу явж байгаа ЗИЛ-130 маркийн 00 улсын дугаартай авто машин тулгуур мөргөсөн мэдээлэл тухайн нутгийн иргэнээс ирсэн. Ц -Н 35 кВ-ын ЦДАШ-ын 44 дүгээр тулгуурын ойролцоо 2 авто машин зөрөлдөх үед Н сумын 6 дугаар багийн иргэн С.Ш нь замын хажууд байрлах төмөр бетон тулгуурыг мөргөж унагасан нь тогтоогдсон тул эд материалын зардал, техник хэрэгсэл ашигласны зардал, сэргээн босгоход ажилласан ажилчдын томилолтын зардал, гаднаас түрээсэлж авсан машин, техник хэрэгсэл ашигласны зардал зэрэгт нийт 8,244,400 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна гэжээ.
3.Хариуцагч С.Ш ээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Үүнд: 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн орой 21 цагийн орчим замын хөдөлгөөнд оролцож яваад Ц тосгоноос 12 км зайтай газар Ц -Н ын 35 кв-ын 44 дүгээр шонгийн тулгуурыг мөргөж гэмтээсэн. Тухайн үед ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, хурд хэтрүүлээгүй. Бороо орсон, манантай, харагдах орчин хязгаарлагдмал байдалтай байсан. Уг шонгийн тулгуур нь замын гол хэсэгт босгосон шон байсан. Цахилгаан дамжуулах шонгийн тулгуур нь холбогдох дүрэм, журам, стандартыг хангасан байх ёстой. Гэтэл улсын чанартай авто замын зорчих хэсэгт тухайн шонгийн тулгуурыг байрлуулснаас болж энэ осол гарсан. Тухайн шонгийн тулгуурыг мөргөж гэмтээсэн нь миний буруутай үйл ажиллагаа биш, харин тухайн шонгийн тулгуурыг замын зорчих хэсгийн голд байрлуулж замын хөдөлгөөнд саад учруулсан, аваар осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.
4.Хариуцагч С.Ш ээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн орой 21 цагийн орчим Ц тосгоноос 12 км зайтай газар Ц -Н ын 35 кв-ын 44 дүгээр шонгийн тулгуурыг мөргөж гэмтээсэн. Тухайн үед ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, хурд хэтрүүлээгүй. Тэгээд ч мөргөсөн гэх шонгийн тулгуур нь замын гол хэсэгт босгосон шон юм. Улсын чанартай замын голд нь шонгийн тулгуур босгосон нь өөрөө энэ осол гарах бодит шалтгаан болсон. Цахилгаан дамжуулах шонгийн тулгуур нь холбогдох дүрэм, журам, стандартыг хангасан байх ёстой. Гэтэл улсын чанартай авто замын зорчих хэсэгт тухайн шонгийн тулгуурыг байрлуулснаас болж энэ осол гарсан. Тухайн шонгийн тулгуурыг мөргөж гэмтээсэн нь миний буруутай үйл ажиллагаа биш, харин тухайн шонгийн тулгуурыг замын зорчих хэсгийн голд байрлуулж, замын хөдөлгөөнд саад учруулсан, аваар осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн Үнээс болж миний машины урд буфер дотогшоо хонхойж урагдсан, кабин нүүрэн хэсгээр хунирч хойд хэсгээр хонхойж чихэгдсэн, радиатор хунирч цоорсон, усны помп хугарч унасан, 2 ширхэг крешка, сэнс хугарсан, жанам гацаж ажиллагаагүй болсон, 2 ширхэг ремен тасарсан тул автомашин, техникийн үнэлгээний тайлангаар 2,805,000 төгрөгийн хохирол гарсан гэжээ.
5.Нэхэмжлэгч Б ТӨХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн оройн 21:00 цаг орчимд Ц тосгоноос 12 зайтай Ц -Н ын 35 кв-ын ЦДАШ-ын 44 дүгээр төмөр бетон тулгуурыг хариуцагч С.Ш нь мөргөн унагаж, улмаар эрх бүхий байгууллагаас шийтгэлийн хуудсаар хариуцлага хүлээлгэсэн болно. Замын голд шон босгосон гэж тайлбарлаж байгаа боловч Ц -Н ын хоорондын агаарын шугам нь 2009 онд баригдаж ашиглалтад орсон байдаг. Тухайн үед уг замын сайжруулсан зам байгаагүй, шороон зам байсан.Тэгээд уг шонгийн мод замын голд бич замаас 1.5 метр зайтай байрласан байдаг тул жолоочийн хувьд машинаа зогсоох арга хэмжээ аваагүй тул түүний машинд учруулсан хохиролгүй нэхэмжлэгч байгууллага төлөх үндэслэлгүй гэжээ.
6.Хэрэгт авагдсан Б аймаг дахь Цагдаагийн газраас ирүүлсэн С.Ш т холбогдох захиргааны зөрчлийн 1399 дугаартай материалд авагдсан нотлох баримтуудаар С.Ш нь 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Н сумын 6-р багийн иргэн С.Ш нь өөрийнхөө эзэмшлийн 00 улсын дугаартай ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Н сумаас Ц тосгон руу явж байгаад Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын буюу Б ТӨХК-ний эзэмшлийн 35 кв-ын ЦДАШ-ын 44 дүгээр төмөр бетон тулгуурыг мөргөж гэмтээж бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэж 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн мөрдөгч Ц тосгон хариуцсан, цагдаагийн ахлах дэслэгч С.С оос 00 дугаартай Шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-т зааснаар түүнд 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байх бөгөөд уг үйл баримтын талаар талууд маргаагүй мөн хариуцагч С.Ш нь маргаан бүхий шонгийн тулгуурыг мөргөж унгасан болох нь хариуцагчийн хүсэлтээр гэрч Б.Х ийн шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг болон шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбараар нотлогдон тогтоогдож байна.
7 Хариуцагч С.Ш ийн маргаан бүхий 35 кв-ын ЦДАШ-ын 44 дүгээр төмөр бетон тулгуурыг мөргөсний улмаас нэхэмжлэгч байгууллагаас уг тулгуурыг сэргээн босгоход эд материалын, техник хэрэгсэл ашигласны, сэргээн босгоход ажилласан ажилчдын томилолт, гаднаас түрээсэлж авсан машин, техник хэрэгсэл ашигласны тус тус зардал гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан 35/10 кВ-ын Ц дахь станцаас 35 кВ-ын Н ЦДАШ-ын 44 дүгээр тулгуур унасныг судалсан акт, 44 дугаартай нэр бүхий 13 хүний томилолт, Т ХХК-ийн 436,800 төгрөгийн нэхэмжлэл мөн зарлагын баримт, Г ахлагчтай 7 хүн Т зочид буудлын ор хоногт 930,000 төгрөг төлсөн тухай тооцооны хүснэгт, 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А ХХК-ийн 306100 төгрөгийн зарлагын баримт, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл томилолтоор ажилласан 13 хүний томилолтын 1,368,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Ж.Б гээс под моторын түрсэнд бэлэн 160,000 төгрөг төгрөг олгохыг хүссэн өргөдөл мөн өдөр под моторын түрснээс Хувь хүний орлогын албан татварыг суутгаж 144,000 төгрөг олгохыг зөвшөөрсөн зөвшөөрлийн хуудас, 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн К.Е аас унасан баганыг босгох краны хөлсөнд бэлэн 1,444,444 төгрөг олгохыг хүссэн өргөдөл мөн өдөр краны хөлснөөс Хувь хүний орлогын албан татварыг суутгаж 1,300,000 төгрөг олгохыг зөвшөөрсөн зөвшөөрлийн хуудас, К.Е ын иргэний үнэмлэхийн хуулбар, Т.Е ийн баганын суурь ухсаны хөлсөнд 1,222,222 төгрөг олгохыг хүссэн өргөдөл мөн өдөр Т.Е т баганын суурь ухсаны хөлснөөс Хувь хүний орлогын албан татварыг суутгаж 1,100,000 төгрөг олгохыг зөвшөөрсөн зөвшөөрлийн хуудас, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр М.А аас материал ачааны хөлсөнд 166,666 төгрөг олгохыг хүссэн өргөдөл мөн өдөр М.А ад ачааны хөлснөөс Хувь хүний орлогын албан татварыг суутгаж 150,000 төгрөг олгохыг зөвшөөрсөн зөвшөөрлийн хуудас, М.А ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Б -У ХХК-иас шатахуун,тосол авч нийт 1,041,900 төгрөг төлсөн талаарх зарлагын баримт, 210923 115411 306 дугаартай бараа материалын зарлагын падаан, зарлагын баримт, 2021 оны 08-р сарын 27-ны өдрийн шаардах хуудас, Б ХХК-ийн харьяа 35 кВ-ын Н цахилгаан дамжуулах агаарын шугамын 44 дүгээр тулгуур сэргээн босгох ажлын мөнгөн дүнгийн тооцоо, 2.131.000 төгрөгийн төлбөрийн даалгавар,К.Е ын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр бичсэн гарын баримт, Т.Е ийн 1,300,000 төгрөгийн хөлс авсан талаарх 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр бичсэн гарын баримтууд зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
8.Хариуцагч С.Ш ээс маргаан бүхий Ц -Н ын 35 кв-ын 44 дүгээр шонгийн тулгуурыг мөргөж гэмтээсний хувьд маргаагүй, уг шонгийн тулгуурыг мөргөж гэмтээсэн нь миний буруутай үйл ажиллагаа биш, харин тухайн шонгийн тулгуурыг замын зорчих хэсгийн голд байрлуулж, замын хөдөлгөөнд саад учруулсан, аваар осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн тул би буруугүй гэж маргаж 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 04-07-036/05 дугаартай дүгнэлтийг ирүүлжээ.
Гэтэл хариуцагч С.Ш нь 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр өөрийнхөө эзэмшлийн 00 улсын дугаартай ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгслээр Н сумаас Ц тосгон руу явж байгаад 35 кв-ын ЦДАШ-ын 44 дүгээр төмөр бетон тулгуурыг мөргөж гэмтээхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэж мөн дүрмийн 12.2-т Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэж, 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зөрчил гаргасныг Б аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн мөрдөгч Ц тосгон хариуцсан, цагдаагийн ахлах дэслэгч С.С оос Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-т зааснаар түүнд 0027876 дугаартай Шийтгэлийн хуудсаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, уг шийтгэлийн эс зөвшөөрвөл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд гомдол гаргах эрхтэй талаар холбогдогч С.Ш т танилцуулсан байх ба түүнд ямар нэгэн гомдол гаргаагүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2.-т зааснаар гэм хор учруулсан этгээд гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө. Хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагчийн гаргасан үйлдлийн улмаас дээрх хохирол учирсан нь бүрэн тогтоогдсон тул аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэл нь хариуцагч С.Ш ийг гэм хор учруулсны хохирлоос чөлөөлөх үндэслэлгүй болохгүй болно.
9.Мөн хариуцагчаас маргаан бүхий шонгийн тулгуурыг мөргөж гэмтээсэн нь миний буруутай үйл ажиллагаа биш, харин тухайн шонгийн тулгуурыг замын зорчих хэсгийн голд байрлуулж, замын хөдөлгөөнд саад учруулсан, аваар осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн тул би буруугүй гэж маргаж байгаа боловч 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Б аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн мөрдөгч Ц тосгон хариуцсан, цагдаагийн ахлах дэслэгч С.С оос хэргийн газарт үзлэг хийсэн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлд ... хэрэг болсон гэх газар нь Ц тосгоны төвөөс 8 км зайд орших Н сумаас Ц тосгон руу явах чиглэлийн шороон зам байв. Хэргийн газарт нөхөж үзлэг хийхэд шороо замын өргөн нь 7.20 метр, шороон замын зүүн захаас цахилгаан дамжуулах бетон төмөр тулгуур нь шороон замын ертөнцийн зүгээр зүүн талын зах хэсэгт байрласан байдалтай байв. Шороон замаас 7 метрийн зайд хугарч унасан байна... гэх тэмдэглэл болон хариуцагчийн хүсэлтээр гэрч Б.Х ийн гэрчийн мэдүүлэгт ...тухайн багана нь замын голд биш замын хажууд замаас метр хүрэхгүй зайтай байдаг гэх мэдүүлгээр тус тус үгүйсгэгдэж байна.
10.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т ...эд хөрөнгөд... гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж , мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т ...эд юмс нь эвдэрч, устгаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх ... учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Б ХКнь хариуцагч С.Ш ийн буруутай үйлдлээс болж учирсан хохирлоо түүнээс шаардах эрхтэй байна.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэж хуульчилсан байна.
Харин хариуцагч С.Ш ээс нэхэмжлэгч Б ТӨХК-иас уг маргаан бүхий Ц -Н ын 35 кв-ын ЦДАШ-ын 44 дүгээр төмөр бетон тулгуурыг мөргөж гэмтээсэн нь миний буруутай үйл ажиллагаа биш, харин тухайн шонгийн тулгуурыг замын зорчих хэсгийн голд байрлуулж, замын хөдөлгөөнд саад учруулсан, аваар осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн Үнээс болж миний машины урд буфер дотогшоо хонхойж урагдсан, кабин нүүрэн хэсгээр хунирч хойд хэсгээр хонхойж чихэгдсэн, радиатор хунирч цоорсон, усны помп хугарч унасан, 2 ширхэг крешка, сэнс хугарсан, жанам гацаж ажиллагаагүй болсон, 2 ширхэг ремен тасарсан тул автомашин, техникийн үнэлгээний тайлангаар гарсан 2,805,000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байгаа гэжээ.
Гэвч хариуцагч С.Ш нь өөрийнхөө эзэмшлийн 00 улсын дугаартай ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Н сумаас Ц тосгон руу явж байгаад 35 кв-ын ЦДАШ-ын 44 дүгээр төмөр бетон тулгуурыг мөргөж гэмтээхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэж мөн дүрмийн 12.2-т Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэж, 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж тус тус заасан заалтуудыг зөрчсөний улмаас Б аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн мөрдөгч Ц тосгон хариуцсан, цагдаагийн ахлах дэслэгч С.С оос Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-т зааснаар түүнийг 0027876 дугаартай Шийтгэлийн хуудсаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан, уг шийтгэл ногдуулсанд хариуцагчаас гомдол гаргаж маргаагүй байгаа бөгөөд нэхэмжлэгч Б ТӨХК-ийн гэм буруутай үйлдлээс болж хариуцагч С.Ш ийн 00 улсын дугаартай ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан болохыг хариуцагчаас нотлоогүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-т зааснаар хариуцагч С.Ш ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
12.Хариуцагч С.Ш ээс нэхэмжлэгч байгууллагаас маргаан бүхий төмөр бетоны тулгуурыг сэргээн засах зардлыг хэт өндөр үнээр үнэлсэн гэж маргаж Мэргэшсэн төсөвчин С.С ын төсвийг нотлох баримтаар ирүүлсэн боловч түүнд эд материалын зардлыг 3,447,341 төгрөг тогтоосон байх ба нэхэмжлэгч байгууллагаас уг тулгуурыг сэргээн босгоход эд материалын зардалд 3,013,100 төгрөг нэхэмжилж үүнтэй холбогдуулан бичгийн нотлох баримтаа хавсаргаж ирүүлсэн мөн томилолтын зардлыг хариуцагчийн ирүүлсэн төсөвт гаргаагүй байсан ба У аймгаас 7 хүн, Б аймгаас 6 хүн нийт 13 хүн томилолтоор ажиллаж, зочид буудалд байрласан байх тул Монгол улсын Сангийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай 301 дугаар тушаалын дагуу томилолт болон зочид буудлын зардлыг тооцож 1,368,000 төгрөг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн хариуцагч болон түүний өмгөөлөгчөөс краны жолоочид хөлс нэг олгож мөн крандаа шатахуун болон тосол үнэ нэмж нэхэмжилсэн үндэслэлгүй гэж маргаж байгаа боловч 00 маркийн кранаар Б ТӨХК-ийн АЗА-ын дарга Г ахлагчтай 7 хүн ТБШ-300 маркийн тулгуур 1 ш ачаад, Пурган машинаар У дэд станцаас маргаан бүхий тулгуур унасан газарт ирэхдээ гарсан зардал болох нь хавтаст хэрэгт авагдсан 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Б -У ХХК-иас шатахуун,тосол авч нийт 1,041,900 төгрөг төлсөн талаарх зарлагын баримтаар мөн нэхэмжлэгч байгууллагаас гаднаас түрээсэлж авсан машин, техник хэрэгсэл ашигласны зардалд 2,694,000 төгрөг төлсөн нь 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн К.Е аас унасан баганыг босгох краны хөлсөнд бэлэн 1,444,444 төгрөг олгохыг хүссэн өргөдөл мөн өдөр краны хөлснөөс Хувь хүний орлогын албан татварыг суутгаж 1,300,000 төгрөг олгохыг зөвшөөрсөн зөвшөөрлийн хуудас, Т.Е ийн баганын суурь ухсаны хөлсөнд 1,222,222 төгрөг олгохыг хүссэн өргөдөл мөн өдөр Т.Е т баганын суурь ухсаны хөлснөөс Хувь хүний орлогын албан татварыг суутгаж 1,100,000 төгрөг олгохыг зөвшөөрсөн зөвшөөрлийн хуудас, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр М.А аас материал ачааны хөлсөнд 166,666 төгрөг олгохыг хүссэн өргөдөл мөн өдөр М.А ад ачааны хөлснөөс Хувь хүний орлогын албан татварыг суутгаж 150,000 төгрөг олгохыг зөвшөөрсөн зөвшөөрлийн хуудас, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Ж.Б гээс под моторын түрсэнд бэлэн 160,000 төгрөг төгрөг олгохыг хүссэн өргөдөл мөн өдөр под моторын түрснээс Хувь хүний орлогын албан татварыг суутгаж 144,000 төгрөг олгохыг зөвшөөрсөн зөвшөөрлийн хуудас зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаа ба шүүх хуралдаан оролцсон иргэдийн төлөөлөгчөөс хариуцагч С.Ш нь гэм буруутай ба гарсан хохирлыг хэрэгт авагдсан нотлох баримтаас зөв бодож олгох-ыг хүссэн дүгнэлт нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч байгууллагын хариуцагчаас гаднаас түрээсэлж авсан машин, техник хэрэгсэл ашигласны зардалд илүү нэхэмжилсэн 127,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
13.Маргаан бүхий Ц -Н 35 кВ-ын ЦДАШ-ын 44-р тулгуур багана нь нэхэмжлэгч Б ТӨХК-ийн эзэмшлийн өмч болох нь хавтас хэрэгт авагдсан Л ББН-ийн гүйцэтгэх захирал П.О , ерөнхий инженер Ё.Б нарын гүйцэтгэсэн Б аймгийн Ц -Н сумын 35 кВ-ын ЦДАШ, дэд өртөө Ажлын зураг болон холбогдох бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
14.Иймд өөрийн шаардлага болон татгалзлыг нотлох үүргийг зохигчид өөрөө хүлээх тул шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох хариуцагч С.Ш ээс материалын зардлын үнэ 3,013,100 төгрөг, шатахуун механизмын зардал 1,041,900 төгрөг, томилолтын зардал 1,368,000 төгрөг, гаднаас түрээсэлж авсан машин, техник хэрэгсэл ашигласны зардалд 2,694,000 төгрөг нийт 8,117,000 (3,013,100+1,041,900+26,940,00+1,368,000) төгрөг аргуулж нэхэмжлэгч Б ТӨХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 127,400 төгрөгийг мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.
15.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,860 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,830 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ болох 8,117,000 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 144,822 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч С.Ш ээс материалын зардлын үнэ 3,013,100 төгрөг, шатахуун механизмын зардал 1,041,900 төгрөг,томилолтын зардал 1,368,000 төгрөг, гаднаас түрээсэлж авсан машин, техник хэрэгсэл ашигласны зардалд 2,694,000 төгрөг нийт 8,117,000 /найман сая нэг зуун арван долоон мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ТӨХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 127,400 /нэг зуун хорин долоон мянга дөрвөн зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч С.Ш ийн нэхэмжлэгч Б ТӨХК-иас хохиролд 2,805,000 /хоёр сая найман зуун таван мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б ТӨХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,860 төгрөг, хариуцагч С.Ш ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,830 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ш ээс улсын тэмдэгтийн хураамжид 144,822 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ТӨХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.М
ШҮҮГЧИД Б.М
А.Ж