Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 130/ШШ2022/00499

 

 

 

 

 

 

 

2022 05 19

130/ШШ2022/00499

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: К  ХХК (гүйцэтгэх захирал А.Е ). Хаяг: Б  аймаг, Ө сум 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг

Хариуцагч” Б  аймгийн Б  сумын Засаг дарга /И.Д /

Хариуцагч: Б  аймгийн Б  сумын Засаг даргын тамгын газар /даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.З /

Хариуцагч: Б  аймгийн Б  сумын Ерөнхий боловсролын 00 дүгээр сургууль /захирал А.Е/

Хариуцагч: Б  аймгийн Б  сумын Хүүхдийн цэцэрлэг /эрхлэгч Б.Ж , харилцах утас:95270241/

Хариуцагч: Б  аймгийн Б  сумын Соёлын төв /эрхлэгч Р.Х /

Хариуцагч: Б  аймгийн Б  сумын Эрүүл мэндийн төв /дарга  Е.Ж/ нар нь Б  аймгийн  Б  сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг,

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч Б  аймгийн Б  сумын Засаг дарга, Б  сумын Засаг даргын Тамгын газар, тус сумын Ерөнхий боловсролын 00 дүгээр сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, Эрүүл мэндийн төв нарт холбогдуулж  2019, 2020, 2021 оны дулааны эрчим хүчний дутуу төлбөр болох  нийт 379,742,417 төгрөг /Б  сумын Засаг даргын тамгын газрын санхүүгээс 2019 онд 12,117,400 төгрөг 2020 онд  9,063,200 төгрөг, 2021 онд 10,962,400 төгрөг нийт 32,143,000 төгрөг, Б  сумын Ерөнхий боловсролын 00 дүгээр сургуулийн санхүүгээс  2019 онд 117,719,700 төгрөг, 2020 онд 71,862,950 төгрөг, 2021 онд 60,107,000 төгрөг  нийт  249,686,650 төгрөг, Б  сумын Цэцэрлэгийн санхүүгээс 2019 онд 11,673,800 төгрөг, 2020 онд 10,003,500 төгрөг, 2021 онд 11,333,290 төгрөг нийт 33,010,590 төгрөг, Б  сумын Эрүүл мэндийн төвийн санхүүгээс 2020 онд 3,095,876 төгрөг, 2021 онд 4,757,476 төгрөг  нийт  7,853,352 төгрөг, Б  сумын Соёлын төвийн санхүүгээс 2019 онд 14,888,029 төгрөг, 2020 онд 20,748,665 төгрөг, 2021 онд 21,412,121 төгрөг  нийт  57,048,815 төгрөг/-ийг тус тус гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч К  ХХК гүйцэтгэх захирал А.Е ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч М.З ,А.Е , Б.Ж , Е.Ж ,  хариуцагч Б  сумын Соёлын төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хибат,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.

Хариуцагч Б  аймгийн Б  сумын Засаг дарга И.Д д шүүх хуралдааны товыг мэдэгдэж, мэдэгдэх хуудаст гарын үсэг зуруулсан боловч өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлтээ ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч К  ХХК-ийн гүйцэтгэх захирал  А.Е , хариуцагч Б  сумын Засаг дарга, Б  сумын Засаг даргын Тамгын газар, тус сумын Ерөнхий боловсролын 00 дүгээр сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, Эрүүл мэндийн төв нарт холбогдуулан  2019, 2020, 2021 оны дулааны эрчим хүчний дутуу төлбөр болох нийт 379,742,417 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж, тодорхойлж байна.

Үүнд: Манай К  ХХК 2018 онд тусгай зөвшөөрлийн хүрээнд Б  суманд нэгдсэн халаалтын систем барьж бүх төсөвт байгууллагуудыг нэгдсэн халаалтын системд холбож мөн оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн халаалтаа өгч эхэлсэн. Ингэхэд аймгийн Э зөвлөлөөс нэгдсэн тариф баталж өгсөн ба Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт Б  сумын бүх төрийн байгууллагуудын байранд хэмжилт хийж баталгаажуулалт хийсэн. Энэхүү батлагдсан тарифыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж ажиллахаар болж хариуцагч байгууллагуудтай түс бүрээр нь гэрээ байгуулсан. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж өнөөдрийг хүртэл хариуцагч байгууллагуудад халаалтаа тасралтгүй түгээж байгаа. Гэтэл хариуцагч байгууллагууд батлагдсан төсөв хүрэлцэхгүй байна гэж гэрээгээр тохиролцсон тарифын дагуу төлбөр төлөхгүй, төлбөрөө дутуу төлж байна. Үүний улмаас хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн 100 хувь өөрийн хөрөнгөөр 700 сая төгрөгөөр барьсан нэгдсэн халаалтын систем жил бүр алдагдалтай ажиллаж одоо хүртэл өөрийн зарлагаа нөхөж чадахгүй байна. Үүнийг дагаад ажилчдын маань нийгмийн баталгаа хангагдахгүй хэцүү байдалтай байгаа ба хариуцагч нараас 2019, 2020, 2021 онуудын дулааны эрчим хүчний төлбөрийн үлдэгдэл  болох нийт 379,742,417 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд  байгууллага тус бүрээр нь тооцоог нь гаргаж нэхэмжлэлдээ хавсаргасан байгаа. Үүнд Б  сумын Засаг даргын Тамгын газар 2019 онд 12,117,400 төгрөг, 2020 онд 9,063,200 төгрөг, 2021 онд 10,962,400 төгрөг, нийт 32,143,000 төгрөгийн дулааны эрчим хүчний төлбөрийг төлөөгүй. Б  сумын Ерөнхий боловсролын 00 дүгээр сургуулийн хувьд 2019 онд 117,716,700 төгрөг, 2020 онд 71,862,950 төгрөг, 2021 онд 60,107,000 төгрөг, нийт 249,686,650 төгрөгийн төлбөрийг төлөөгүй. Хариуцагч Б  сумын Хүүхдийн цэцэрлэгээс 2019 онд 11,673,800 төгрөг, 2020 онд 10,300,500 төгрөг, 2021 онд 11,333,290 төгрөг, нийт 33,010,590 төгрөгийн халаалтын дутуу авсан. Харин Б  сумын Эрүүл мэндийн төвөөс 2019 онд халаалтын төлбөрөө бүрэн авсан боловч 2020 онд 3,095,876 төгрөг, 2021 онд 4,757,476 төгрөг, нийт 7,853,352 төгрөгийн халаалтын төлбөрийг дутуу авсан. Б  сумын Соёлын төвөөс 2019 онд 14,888,029 төгрөг, 2020 онд 20,748,665 төгрөг, 2021 онд 21,412,121 төгрөг, нийт 57,048,815 төгрөгийн халаалтын төлбөрийг аваагүй. Б  сумын Засаг даргыг тус сумын төсвийн ерөнхий захирагч, хариуцагч байгууллагуудын манай компанитай байгуулсан гэрээг баталгаажуулсны хувьд  хариуцагчаар тодорхойлсон боловч Б  сумын Засаг даргын Тамгын газрын төлөөгүй халаалтын төлбөр болох 32,143,000 төгрөгийг тус сумын Засаг даргын ажлын алба болох Засаг даргын Тамгын газраас нэхэмжилж байна. Хариуцагч Б  сумын Ерөнхий боловсролын 00 дүгээр сургуулийн төлөөлөгчийн гаргаж өгсөн тооцоо нийлсэн тухай баримтын хувьд тайлбар гаргавал тус сургуулийн захирал жилийн эцсийн аудитын шалгалтад зөрчилгүй гэсэн дүгнэлт гаргуулахын тулд батлагдсан төсвийн хүрээнд халаалтын эрчим хүчний төлбөрийг бүрэн төлсөн гэсэн агуулгаар үйлдүүлж авсан баримт юм. Хариуцагч байгууллагуудад баталж өгсөн халаалтын төсөв аймгийн Эрчим хүчний зөвлөлөөс баталсан тарифаар тооцоход хүрэлцэхгүй байгаа учраас хариуцагч байгууллагуудад халаалтын төлбөрийн өр үүсээд байгаа юм. Хэрэв хариуцагч Б  сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал, 2020 онд 71,862,950 төгрөгийн халаалтын төлбөрийн төлсөн гэвэл энэ тухай баримтаа гаргаж өгөх ёстой байсан. Түүний гаргаж өгсөн баримт нь аудитын шалгалтыг аргалахын тулд үйлдүүлж авсан баримт болохоос төлбөрөө бүрэн төлсөн гэсэн агуулгатай баримт огт биш.

2.Иймд 2019, 2020, 2021 оны дулааны эрчим хүчний төлбөрийн үлдэгдэл болох Б  сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгээс 32,143,000 төгрөг, Б  сумын Ерөнхий боловсролын 00 дүгээр сургуулийн санхүүгээс 249,686,650 төгрөг, хариуцагч Б  сумын Цэцэрлэгийн санхүүгээс 33,010,590 төгрөг, Б  сумын Эрүүл мэндийн төвийн санхүүгээс 7,853,352 төгрөг, Б  сумын Соёлын төвийн санхүүгээс 21,412,121 төгрөг, нийт 379,742,417 төгрөг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

3.Хариуцагч Б  аймгийн Б  сумын Засаг даргын тамгын газрын дарга М.З   хариу тайлбар, татгалзал: Б  сумын Засаг даргын Тамгын газар 2018 оны 06 дугаар сард К  ХХК-тай дулааны эрчим хүчний худалдах, худалдан авах гэрээ байгуулаад Б  аймгийн Э зөвлөлийн баталсан норм нормативын дагуу халаалтын төлбөр төлөхөөр болсон. Энэхүү гэрээ одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа. Гэрээ байгуулагдсанаас хойш манай байгууллага 2019, 2020, 2021 онуудын халаалтын төлбөрийг батлагдсан төсвийн хүрээнд бүрэн төлсөн боловч батлагдсан төсөв норм нормативаар баталсан тарифаар тооцох төлбөрт хүрэлцэхгүй байгаагийн улмаас  манай байгууллагаа өртэй болоод байна. Төсөв хүрэлцэхгүй байгаа болохоос биш энэ мөнгө төлөгдөх ёстой мөнгө байсан. Төсвийн төсөөллөөр халаалтын төсвийг нэмэгдүүлэх саналыг гаргаж байсан ч манай байгууллагын халаалтын төсвийг нэмж баталж өгөөгүй учраас халаалтын төлбөрийг тарифын хүрээнд төлж чадахгүй байна гэв. 

4. Хариуцагч Б  аймгийн Б  сумын Ерөнхий боловсролын 00 дүгээр сургуулийн захирал А.Е  хариу тайлбар, татгалзал: Манай Б  сумын Ерөнхий боловсролын 00 дүгээр сургууль нэхэмжлэгч К  ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу халаах объектын эзлэхүүний хэмжээгээр төлбөр төлөхөөр тохиролцож тухайн жилийн төсвийн төсөлд саналаа өгсөн боловч бид нарын хүссэн төсвийг баталж өгөөгүй. Манай байгууллага нэхэмжлэгч компанийн нэхэмжлэхийн дагуу сар бүр батлагдсан төсвийн хүрээнд төлбөрөө төлж ирсэн. Баталж өгсөн төсвөөс нэг ч төгрөг дутуу шилжүүлээгүй. Одоогийн батлагдсан төсвийн дагуу эзлэхүүнээр халаалтын төлбөр төлөх боломжгүй. Мөн манай сургуулийн гал тогооны байрыг М дүгнэлтээр ашиглаж болохгүй гээд хаасан учраас халаах эзлэхүүний хэмжээ гал тогооны эзлэхүүнээр хасагдсан. Батлагдсан төсвөөр төлбөрөө төлсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

5.Хариуцагч Б  аймгийн Б  сумын цэцэрлэгийн эрхлэгч Б.Ж  хариу тайлбар, татгалзал: 2018 онд Б  сумын Засаг дарга, Б  сумын  цэцэрлэг болон К  ХХК нар 3 талт гэрээ байгуулсан байна. Тухайн хугацаанаас хойш манай цэцэрлэг батлагдсан төсвийн хүрээнд дулааны эрчим хүчний төлбөрийг төлж ирсэн. Батлагдсан төсвөөс хэтрүүлэн дулааны эрчим хүчний төлбөрийг төлөх боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

6.Хариуцагч Б  аймгийн Б  сумын Эрүүл мэндийн төвийн дарга Е.Ж   хариу тайлбар, татгалзал: Б  сумын Эрүүл мэндийн төв нь К  ХХК-тай дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Манай байгууллага Б  аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталж өгсөн халаалтын төсвийг сар бүр нэхэмжлэгч компанид төлж өгч байсан. Батлагдсан төсөв хүрэлцэхгүй байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгийг төлөх боломжгүй. Б  сумын Эрүүл мэндийн төв 2019 онд норм нормативын дагуу халаалтын төлбөрөө төлсөн боловч 2020 онд 3,095,876 төгрөг, 2021 онд 4,757,476 төгрөг нийт 7,853,352 төгрөгийн өртэй гарч байгаа нь үнэн. Жил бүр төсвийн төсөлд халаалтын төсвийг норм нормативд нийцүүлж баталж өгөхийг хүсээд санал явуулдаг боловч халаалтын төсвийг нэмж баталж өгөөгүй гэв.

7. Хариуцагч Б  аймгийн Б  сумын Соёлын төвийн дарга Р.Х болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч  Х.Хибат нарын  хариу тайлбар, татгалзал: Б  сумын Соёлын төвийн эрхлэгч Р.Х нь нэхэмжлэгч К  ХХК-ны захиралтай төвлөрсөн халаалт нийлүүлэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу батлагдсан тарифын дагуу төлөх төлбөр мөн боловч төсөвт баталж өгсөн халаалтын үнэ нь тарифаар тооцох халаалтын төлбөрт хүрэлцэхгүй байна. Тийм учраас өнгөрсөн 3 жилийн хугацаанд манай байгууллагууд нэхэмжлэгч компанид төлөх өртэй.  Э зөвлөлөөс баталсан тарифын дагуу манай байгууллагууд нэхэмжлэгчид байгууллагад төлөх өртэй. Үнэ тариф, халаалтын объектын хэмжээний талаар ямар нэгэн маргаан байхгүй. Б  аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас түлш халаалтын төсвийг дутуу баталж өгч байгаа учраас одоогийн байдлаар нэхэмжлэгчийн нэхэмжилсэн төлбөрийг төлөх боломжгүй гэв.

8.Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр олгосон К  ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б  аймгийн Б  сумын төвд шинээр төвлөрсөн халаалтын зуух барих,  дулаанаар хангах төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны 01 дугаартай гэрээ, 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б  аймгийн зохицуулах зөвлөлийн “Эрчим хүчний барилга барих зөвшөөрөл олгох тухай” 03 дугаар тогтоол, 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Б  аймгийн Э зөвлөлөөс К  ХХК-д олгосон 12 дугаартай тусгай зөвшөөрөл, 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай 11/2019 комиссын дүгнэлт, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б  аймгийн Б  сумын Засаг дарга С.Б , Б  сумын Засаг даргын Тамгын газрын дарга З.М нар болон К  ХХК-ийн захирал А.Е  нарын хооронд,Б  аймгийн Б  сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал А.Е  болон  К  ХХК-ийн захирал А.Е  нарын хооронд, Б  аймгийн Б  сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч И.А болон К  ХХК-ийн захирал А.Е  нарын хооронд, Б  аймгийн Б  сумын Эрүүл мэндийн төвийн дарга А.Б болон К  ХХК-ийн захирал А.Е  нарын хооронд, Б  аймгийн Б  сумын Соёлын төвийн дарга Р.Х болон К  ХХК-ийн захирал А.Е  нарын хооронд  тус тус “дулааны эрчим хүч худалдах, худалдан авах” гэрээнүүд, 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б  аймгийн З зөвлөлийн “дулааны үнэ тогтоох” тухай 07 дугаартай тогтоол, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн  Б  аймгийн Э зөвлөлийн 16 дугаартай тусгай зөвшөөрөл, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б  аймгийн зохицуулах зөвлөлийн “тусгай зөвшөөрөл олгох тухай” 20/05 дугаартай тогтоол, уг тогтоолын хавсралт, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Баян-Өлгийн аймгийн Б  сумын Засаг даргын “комисс томилох тухай” А/80 дугаартай захирамж, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б  аймгийн Б  сумын төсөвт байгууллагуудад хэмжилт хийсэн тухай хурлын тэмдэглэл болон Б  сумын төвлөрсөн халаалтад холбогдох байгууллагуудын талбайн хэмжээг хавсралт-1 баталсан зэрэг бичгийн нотлох баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 2,056,663 төгрөг төлсөн баримт, Б  аймгийн К  ХХК-ийн Б  сумын ЗДТГ-аас 2019, 2020, 2021 онуудад авах авлагын талаарх тооцоо, Б  аймгийн К  ХХК-ийн Б  сумын Ерөнхий боловсролын 00 дүгээр сургуулиас 2019, 2020, 2021 онуудад авах авлагын талаарх тооцоо, Б  аймгийн К  ХХК-ийн Б  сумын хүүхдийн цэцэрлэгээс 2019, 2020, 2021 онуудад авах авлагын талаарх тооцоо, Б  аймгийн К  ХХК-ийн Б  сумын Эрүүл мэндийн төвөөс 2020, 2021 онуудад авах авлагын талаарх тооцоо, Б  аймгийн К  ХХК-ийн Б  сумын Соёлын төвөөс 2019, 2020, 2021 онуудад авах авлагын талаарх тооцоо, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн  К  ХХК-ийн гүйцэтгэх захирлын 15 дугаар албан бичгээр гаргасан нэмэлт тайлбар, 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн  Х.Б өмгөөлөгчтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн болно.

9. Хариуцагч нараас Б  аймгийн Б  сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал А.Е  нарын иргэний үнэмлэхийн хуулбар,2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б  аймгийн Б  сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 4 дугаар албан бичгээр гаргасан тайлбар, тус сургуулийн 2019, 2020, 2021 онуудад батлагдсан төсвийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч байгууллагатай нийлсэн тооцооны баталгааны нотариатаар гэрчлүүлсэн,

2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б  аймгийн Б  сумын Э төвийн даргын 00 дугаар албан бичгээр гаргасан тайлбар,

Б  аймгийн Б  сумын Засаг дарга И.Д  иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б  аймгийн Б  сумын Засаг даргын Тамгын газрын даргын 3/106 дугаартай албан бичгээр гаргасан хариу тайлбар, тус байгууллагын 2019, 2020, 2021 онд батлагдсан төсөв, 2019, 2020, 2021 онуудын төсвийн хэлбэлзэл, 2019, 2020, 2021 онуудын тус байгууллагын дансны хуулга,

2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б  аймгийн Б  сумын Соёлын төвийн  даргын 00 дугаартай албан бичгээр ирүүлсэн хариу тайлбар, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр харилцах 00000 дугаар дансны 2021 оны дэлгэрэнгүй хуулга, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 00000 дугаар дансны 2020 оны дэлгэрэнгүй хуулга, 2022 оны 05 дугар сарын 05-ны өдрийн 00000 дугаар дансны 2019 оны дэлгэрэнгүй хуулга,тус Соёлын төвийн даргаас 222 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар албан бичгээр  тус төвийн нягтлан бодогч  Х.Хибатад олгосон итгэмжлэл,

-2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б  аймгийн Б  сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 6 дугаартай албан бичгээр гаргасан тайлбар, 2019, 2020, 2021 онуудын тус цэцэрлэгийн төсвийн хэлбэлзэл, 2019, 2020, 2021 онуудын тус цэцэрлэгийн  дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 2019, 2020, 2021 онуудын дулааны эрчим хүчний дутуу төлбөр болох хариуцагч Б  аймгийн Б  сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгээс  31,274,312 төгрөг, Б  сумын Ерөнхий боловсролын 00 дүгээр сургуулийн санхүүгээс  249,686,650 төгрөг, Б  сумын Эрүүл мэндийн төвийн санхүүгээс 7,853,352 төгрөг, Б  сумын цэцэрлэгийн санхүүгээс 33,010,590 төгрөг, Б  сумын Соёлын төвийн санхүүгээс 57,048,815 төгрөг нийт 378,873,719 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К  ХХК-д олгож,  нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 868,698 төгрөг болон хариуцагч Б  сумын Засаг даргад  холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж өнөөдрийг хүртэл хариуцагч байгууллагуудад халаалтаа тасралтгүй түгээж байгаа. Гэтэл хариуцагч байгууллагууд батлагдсан төсөв хүрэлцэхгүй байна гэж гэрээгээр тохиролцсон тарифын дагуу төлбөр төлөхгүй, төлбөрөө дутуу төлж байна. Үүний улмаас хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн 100 хувь өөрийн хөрөнгөөр 700 сая төгрөгөөр барьсан нэгдсэн халаалтын систем жил бүр алдагдалтай ажиллаж одоо хүртэл өөрийн зарлагаа нөхөж чадахгүй байна. Үүнийг дагаад ажилчдын маань нийгмийн баталгаа хангагдахгүй хэцүү байдалтай байгаа ба хариуцагч нараас 2019, 2020, 2021 оны дулааны эрчим хүчний дутуу төлбөр болох болох нийт 379,742,417 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд  байгууллага тус бүрээр нь тооцоог нь гаргаж нэхэмжлэлдээ хавсаргасан байгаа гэж тайлбарлажээ.

 

3.Хариуцагч Б  аймгийн Б  сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.З , тус сумын Ерөнхий боловсролын 00 дүгээр сургуулийн захирал А.Е ,  тус сумын цэцэрлэгийн эрхлэгч Б.Ж , тус сумын Соёлын төвийн эрхлэгч Р.Х , тус сумын Э төвийн дарга Е.Ж  нараас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн:

Үүнд: Манай байгууллагууд нэхэмжлэгч  К  ХХК-тай дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан. Уг гэрээнд өөрчлөлт ороогүй тул сунгагдсан тооцож явж байгаа. Б  аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталж өгсөн халаалтын төсвийг сар бүр нэхэмжлэгч компанид төлж өгч байсан. Батлагдсан төсөв хүрэлцэхгүй байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгийг төлөх боломжгүй гэж маргажээ.

 

4. Хэрэгт авагдсан К  ХХК болон Б  сумын Засаг дарга, Б  сумын Засаг даргын Тамгын газар, тус сумын Ерөнхий боловсролын 00 дүгээр сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, Эрүүл мэндийн төв нарын хооронд 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээгээр  жил бүрийн 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны хоорондын халаалт өгч, халаалтын улирлын 8 сарын хугацаанд дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэгч нь халаалтын төлбөрт /(1)  Б  сумын Засаг даргын Тамгын газрын байрны талбайн хэмжээ нь 00 м.куб байх ба НӨАТ-тэй тариф болох 1513.6 төгрөгөөр тооцоход сард төлөх хэмжээ 3.423.763 төгрөг, (2) Б  сумын Ерөнхий боловсролын сургуулийн байрны талбайн хэмжээ нь 00 м.куб байх ба НӨАТ-тэй тариф болох 1513.6 төгрөгөөр тооцоход сард төлөх хэмжээ 19,988,601 төгрөг, Сургуулийн дотуур байрны хэмжээ 00 м.кв байх ба НӨАТ-тэй тариф болох 2711.5 төгрөгөөр тооцоход нэг сард төлөх хэмжээ нь 5596536 төгрөг,  (3) Б  сумын Хүүхдийн цэцэрлэгийн талбайн хэмжээ нь 00 м.куб байх ба НӨАТ-тэй тариф болох 1513.6 төгрөгөөр тооцоход нэг сард төлөх хэмжээ нь 4.371.276 төгрөг (4) Б  сумын Эрүүл мэндийн төвийн талбайн хэмжээ нь 00 м.куб байх ба НӨАТ-тэй тариф болох 1513.6 төгрөгөөр тооцоход нэг сард төлөх хэмжээ нь 4,640,697 төгрөг, (5) Б  сумын Соёлын төвийн талбайн хэмжээ нь 00 м.куб байх ба НӨАТ-тэй тариф болох 1513.6 төгрөгөөр тооцоход нэг сард төлөх хэмжээ нь 4,286,515 төгрөг/ байхаар харилцан тохиролцож, талуудын хооронд Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан,гэрээ хүчин төгөлдөр байх шаардлагыг хангасан байна.

 Гэрээг талууд 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсанаас хойш дахиж гэрээ байгуулаагүй ба гэрээний 4.1-д “энэхүү гэрээг 2% үйлдэн үйлчлэгч, хэрэглэгчийн төлөөлөгч гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд  дараа жилүүдэд талууд өөрчлөх санал гаргаагүй тохиолдолд хэвээрээ байна” гэж зааснаар мөн талуудын шүүх хуралдаанд “уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй, сунгагдаж явж байгаа” гэх  тайлбараар гэрээг  жил бүр шинээр байгуулахгүйгээр сунгагдаж явж байсан байна гэж шүүх үзлээ.

5. Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт аймаг, нийслэлд эрчим хүчний хангамжийн төрийн зохицуулалтыг аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл хэрэгжүүлнэ гэж заасан ба мөн зүйлийн 11.3 дахь хэсэг, 11.3.3 дахь заалтаар зохицуулах зөвлөлийн баталсан аргачлал, журмын дагуу харьяалах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тариф, хэрэглэгчийн үнийг батлах, шалгах, нийтлэх эрхтэй байна. Хуулийн энэхүү заалтын хүрээнд Б  аймгийн Э зөвлөл нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 07 дугаартай Дулааны үнэ тогтоох тухай тогтоолоор Тусгай зөвшөөрөл эзэмшигч К  ХХК-ийн тариф, хэрэглэгчийн  м.куб эзлэхүүний үнийг Б  суманд 1376 төгрөг, дотуур байрны 1 м.кв талбайд 2465 төгрөгөөр, хэмжүүрээр тооцох 1 Гкал дулааны үнийг 124,643 төгрөгөөр тус тус /НӨАТ-гүйгээр/ тогтоож, энэхүү баталсан үнэ тарифыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн мөрдөхийг К  ХХК-ийн захирал А.Е , хэрэглэгч байгууллагуудын дарга, захирлуудад зөвшөөрсөн байна.

 

6. Хариуцагч байгууллага тус бүрээр авч үзвэл Б  сумын Засаг даргын Тамгын газар нь:

(1) 2019 оны төсөвт түлш,халаалт гэж 15,562,600 төгрөг баталсан байх ба 2019.01.30-ны өдөр 2,223,200 төгрөг, 2019.02.26-ны өдөр 2,223,200 төгрөг, 2019.04.01-ний өдөр 2,223,200 төгрөг, 2019.05.14-ний өдөр 1,960,000 төгрөг, 2019.06.04-ний өдөр 2,486,400 төгрөг, 2019.12.17-ний өдөр 2,223,200 төгрөг, 2019.12.21-ний өдөр 2,223,400 төгрөг нийт 15,562,600 төгрөг,

(2) 2020 оны төсөвт түлш,халаалт гэж 17,562,600 төгрөг баталсан байх ба 2020.01.30-ны өдөр 2,195,400 төгрөг, 2020.02.28-ний өдөр 2,195,400 төгрөг, 2020.03.26-ны өдөр 2,418,300 төгрөг, 2020.04.07-ны өдөр 253,500 төгрөг, 2020.04.30-ны өдөр 1,972,500 төгрөг, 2020.06.24-ний өдөр 2,095,000 төгрөг, 2020.06.24-ний өдөр 600,000 төгрөг, 2020.11.11-ний өдөр 2,195,800 төгрөг, 2020.12.25-ны өдөр 4,490,200 төгрөг, 2020.12.25-ны өдөр 200,700 төгрөг, нийт 18,616,800 төгрөг,

(3) 2021 оны төсөвт түлш,халаалт гэж 17,157,600 төгрөг баталсан байх ба 2021.02.11-ний өдөр 2,308,200 төгрөг, 2021.02.26-ны өдөр 2,308,200 төгрөг, 2021.03.30-ны өдөр 2,308,200 төгрөг, 2021.05.21-ний өдөр 560,000 төгрөг, 2021.06.04-ний өдөр 2,308,200 төгрөг, 2021.10.28-ны өдөр 2,308,200 төгрөг, 2021.12.06-ны өдөр 2,308,200 төгрөг, 2021.12.15-ны өдөр 2,308,400 төгрөг нийт 16,717,600 төгрөгийг тус тус төлсөн болох нь тус байгууллагын 2019, 2020, 2021 оны төсөв болон тухайн онуудын дансны хуулгаар тогтоогдож байна.

7. Хариуцагч Б  сумын ЗДТГазрын нэхэмжлэгч К  ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан дулааны эрчим хүч худалдах худалдан, авах гэрээгээр тус газар нь сард 3,423,763 төгрөг, халаалтын улирал болох 8 сард буюу жилд төлөх хэмжээ нь  27,390,104 төгрөг төлөх ёстойгоос 2019 оны  дулааны эрчим хүчний төлбөрт 15,562,600 төгрөгийг төлсөн байх бөгөөд зөрүү 11,827,504 төгрөг, 2020 оны дулааны эрчим хүчний төлбөрт 18,616,800 төгрөгийг төлсөн бөгөөд зөрүү  8,773,304 төгрөг, 2021 оны дулааны эрчим хүчний төлбөрт 16,716,600 төгрөг төлсөн бөгөөд зөрүү 10,673,504 төгрөгийг тус тус төлөөгүй  ба хариуцагч Б  сумын ЗДТГазар нь дулааны эрчим хүчний төлбөрт нийт 31,274,312 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч К  ХХК-ийн хариуцагч Б  сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгээс дулааны эрчим хүчний төлбөрийн үлдэгдэл гэж илүү нэхэмжилсэн 868,688 (32,143,000-31,274,312) төгрөгийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8.Мөн хавтаст хэрэгт авагдсан  2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн дулааны эрчим хүч худалдах худалдан, авах гэрээг Б  сумын Засаг даргаас баталсан болохоос нэхэмжлэгч К  ХХК болон хариуцагч Б  сумын ЗДТГазрын нарын хооронд байгуулагдаж тус Тамгын газрын халаах талбайн хэмжээг,тарифын НӨАТ-гүй үнэ, НӨАТ-тэй үнэ, халаалт өгөх сар, төлбөр сараа, жилээр төлөх талаар гэх мэт зүйлийг талууд харилцан тохиролцож дулааны эрчим хүч худалдах худалдан, авах гэрээ байгуулсан мөн Монгол улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын ажлын алба нь тамгын газар байхаар хуульчилсан байх тул нэхэмжлэгч  К  ХХК-ийн хариуцагч Б  сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.  

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдах бөгөөд хариуцагч Б  сумын Ерөнхий боловсролын 00 дүгээр сургуулийн түлш халаалтын зардлыг 2019 онд 86,964,300 төгрөг, 2020 онд 136,819,700 төгрөг, 2021 онд 144,274,000 төгрөгөөр тус тус баталсан болох нь тус сургуулийн 2019, 2020, 2021 оны төсвөөр тогтоогдож байгаа боловч хариуцагчаас тухайн ондоо нэхэмжлэгч К  ХХК-д түлш халаалтын үнэд хэдэн төгрөг төлсөн эсэхээ талаарх бичгийн нотлох баримтыг мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн  нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ, хариуцагч нэхэмжлэлийг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх үүргийг биелүүлж  шүүхэд гаргаж өгч нотолж чадаагүй тул  нэхэмжлэгч талын гаргаж өгсөн Б  сумын Ерөнхий боловсролын 00 дүгээр сургуулийн 2019, 2020, 2021 оны  дулааны эрчим хүчний төлбөрөөс авах авлагын талаарх тооцоог нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтаар үнэлэв.

10. Мөн хариуцагч Б  сумын Ерөнхий боловсролын 00 дүгээр сургуулийн захирлаас шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед  2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тооцооны үлдэгдлийн талаар тооцоо хийхэд үлдэгдэлгүй талаарх  тооцооны баталгаа  нотлох баримтаар гаргаж өгсөн боловч 2020 оны дулааны эрчим хүч худалдах худалдан, авах гэрээгээр төлөх 204,681,000 төгрөгийг бүрэн төлсөн эсэх талаарх бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч нотолж чадаагүй  мөн нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед “Б  сумын Ерөнхий боловсролын 00 дүгээр сургуулийн төлөөлөгчийн гаргаж өгсөн тооцоо нийлсэн тухай баримтын хувьд тайлбар гаргавал тус сургуулийн захирал жилийн эцсийн аудитын шалгалтад зөрчилгүй гэсэн дүгнэлт гаргуулахын тулд батлагдсан төсвийн хүрээнд халаалтын эрчим хүчний төлбөрийг бүрэн төлсөн гэсэн агуулгаар үйлдүүлж авсан баримт” гэж маргаж байгаа тул нэхэмжлэгч К  ХХК-ийн ня-бо-гоос гаргасан тооцоог үндэслэж хариуцагч Б  сумын Ерөнхий боловсролын 00 дүгээр сургууль нь 2019 онд түлш халаалтын төлбөрт төлөх 204,681,000 төгрөгөөс 86,964,300 төгрөг төлж 117,716,700 төгрөгийн, 2020 онд түлш халаалтын төлбөрт төлөх 204,681,000 төгрөгөөс 132,818,050 төгрөг төлж 71,862,950 төгрөгийн, 2021 онд түлш халаалтын төлбөрт төлөх 204,681,000 төгрөгөөс 144,574,000 төгрөг төлж 60,107,000 төгрөгийн тус тус үлдэгдэлтэй ба нийт 249,686,650 төгрөгийг төлбөртэй байх тул уг мөнгийг хариуцагч Б  сумын Ерөнхий боловсролын 00 дүгээр сургуулийн санхүүгээс гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

11. Хариуцагч Б  сумын  цэцэрлэг нь

(1)  2019 оны төсөвт түлш, халаалт гэж 30,784,000 төгрөг баталсан байх ба  үүнээс 2019.02.21-ны өдөр 3,200,000 төгрөг, 2019.03.06-ны өдөр 3,600,000 төгрөг, 2019.04.12-ний өдөр 3,000,000 төгрөг, 2019.05.14-ний өдөр 3,000,000 төгрөг, 2019.05.24-ний өдөр 50,000 төгрөг, 2019.6.17-ний өдөр 354,500 төгрөг, 2019.10.17-ний өдөр 3,800,000 төгрөг, 2019.12.03-ны өдөр 3,000,000 төгрөг, 2019.12.25-ны өдөр 3,346,700 төгрөг нийт 23,351,200 төгрөг,

(2) 2020 оны төсөвт түлш, халаалт гэж 27,821,000 төгрөг баталсан байх ба үүнээс 2020.02.03-ны өдөр 3,500,000 төгрөг, 2020.04.01-ний өдөр 3,000,000 төгрөг, 2020.05.05-ны өдөр 3,000,000 төгрөг, 2020.07.03-ны өдөр 2,297,000 төгрөг, 2020.11.12-ны өдөр 2,492,000 төгрөг, 2020.12.18-ны өдөр 2,954,200 төгрөг, 2020.12.24-ний өдөр 2,445,100 төгрөг, нийт 19,688,300 төгрөг,

(3) 2021 оны төсөвт түлш,халаалт гэж 25,596,000 төгрөг баталсан байх ба үүнээс 2021.02.11-ний өдөр 3,656,500 төгрөг,2 021.03.01-ний өдөр 3,656,500 төгрөг, 2021.06.07-ны өдөр 3,254,500 төгрөг, 2021.12.01-ний өдөр 4,461,810, 2021.12.17-ны өдөр 5,017,900 төгрөг  нийт 20,047,210 төгрөг  тус тус төлсөн болох нь тус байгууллагын 2019, 2020, 2021 оны төсөв болон тухайн онуудын дансны хуулгаар тогтоогдож байна.

Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартай 2019 оны төсөвт батлагдсан түлш, халаалтын төлбөр  30,784,000 төгрөг, 2020 оны төсөвт батлагдсан түлш, халаалтын төлбөр 27,821,000 төгрөг, 2021 оны төсөвт батлагдсан түлш, халаалтын төлбөр 25,596,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч байгууллагад төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч 2019 онд түлш, халаалтын төлбөрт 23,351,200 төгрөг, 2020 онд түлш, халаалтын төлбөрт 19,688,300 төгрөг, 2021 онд түлш, халаалтын төлбөрт 20,047,210 төгрөгийг тус тус төлсөн болох нь тус байгууллагын дансны хуулгаар нотлогдож байна.

12. Хариуцагч Б  сумын цэцэрлэг нь нэхэмжлэгч К  ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан дулааны эрчим хүч худалдах худалдан, авах гэрээгээр тус цэцэрлэг нь сард 4,371,276 төгрөг, халаалтын улирал болох 8 сард буюу жилд төлөх хэмжээ нь  34,970,208 төгрөг төлөх ёстойгоос 2019 оны  дулааны эрчим хүчний төлбөрт 23,351,200 төгрөгийг төлсөн байх бөгөөд зөрүү 11,619,008 төгрөг, 2020 оны дулааны эрчим хүчний төлбөрт 19,688,300 төгрөгийг төлсөн байх бөгөөд  зөрүү 15,281,908 төгрөг, 2021 оны дулааны эрчим хүчний төлбөрт 20.047.210 төгрөгийг төлсөн байх бөгөөд зөрүү 14,922,998 төгрөгийн тус тус үлдэгдэлтэй ба нийт 41,823,914 төгрөгийн дулааны төлбөрийг төлөөгүй байх боловч  нэхэмжлэгч байгууллагаас хариуцагч Б  сумын цэцэрлэгээс дулааны төлбөрийн үлдэгдэлд нийтдээ 33,010,590 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

13.Хариуцагч Б  сумын Соёлын төв  нь

(1) 2019 оны дулааны эрчим хүчний төлбөрт 2019.02.02-ны өдөр 2,435,500 төгрөг, 2019.02.28-ны өдөр 2,435,500 төгрөг, 2019.04.05-ны өдөр 2,436,000 төгрөг, 2019.04.30-ны өдөр 2,400,000 төгрөг, 2019.06.10-ны өдөр 2,400,000 төгрөг, 2019.11.04-ний өдөр 2,400,000 төгрөг, 2019.12.20-ны өдөр 2,400,000 төгрөг, 2019.12.23-ны өдөр 2,497,600 нийт 19,404,100 төгрөг,

(2) 2020 оны дулааны эрчим хүчний төлбөрт 2020.01.27-ны өдөр 1,750,000 төгрөг, 2020.04.01-ний өдөр 3,500,000 төгрөг, 2020.05.02-ны өдөр 1,665,200 төгрөг, 2020.07.26-ны өдөр 1,800,000 төгрөг, 2020.11.11-ний өдөр 1,784,800 төгрөг, 2020.12.31-ний өдөр 3,043,456 төгрөг нийт 13,543,456 төгрөг,

 (3) 2021 оны дулааны эрчим хүчний төлбөрт 2021.02.11-ний өдөр 1,840,000 төгрөг, 2021.02.26-ны өдөр 1,840,000 төгрөг, 2021.03.17-ны өдөр 1,840,000 төгрөг, 2021.06.07-ны өдөр 1,840,000 төгрөг, 2021.11.02-ны өдөр 1,472,000 төгрөг, 2021.12.03-ны өдөр 1,472,000 төгрөг, 2021.12.15-ний өдөр 2,576,000 төгрөг нийт 12,880,000 төгрөг тус тус төлсөн болох нь хариуцагч байгууллагаас гаргаж өгсөн харилцахын дэлгэрэнгүй бүртгэл, нэхэмжлэгч талын ня-бо-гоос гаргасан авлагын талаарх тооцоогоор тус тус тогтоогджээ.

 

14. Хариуцагч Б  сумын Соёлын төв нь нэхэмжлэгч К  ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан дулааны эрчим хүч худалдах худалдан, авах гэрээгээр тус газар нь сард 4,286,515 төгрөг, халаалтын улирал болох 8 сард буюу жилд төлөх хэмжээ нь 34,292,120 төгрөг төлөх ёстойгоос 2019 оны  дулааны эрчим хүчний төлбөрт 19,404,100 төгрөгийг төлсөн байх бөгөөд зөрүү 14,888,802 төгрөг, 2020 оны дулааны эрчим хүчний төлбөрт 13,543,456 төгрөгийг төлсөн байх бөгөөд зөрүү 20,748,664 төгрөг, 2021 оны дулааны эрчим хүчний төлбөрт 12.880.000 төгрөгийг төлсөн байх бөгөөд зөрүү 21,412,120 төгрөгийг тус тус төлөөгүй ба нийт 57,049,586 төгрөгийн дулааны төлбөрийг төлөөгүй байх боловч  нэхэмжлэгч байгууллагаас хариуцагч Б  сумын Соёлын төвөөс дулааны төлбөрийн үлдэгдэлд нийт 57,048,815 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэв.

 

15.Харин хариуцагч Б  сумын Эрүүл мэндийн төвийн даргаас 2020 оны дулааны эрчим хүчний төлбөрт 3,095,876 төгрөг, 2021 оны дулааны эрчим хүчний төлбөрт 4,757,476 төгрөг  нэхэмжлэгч байгууллагад нийт 7,853,352 төгрөгийн дулааны эрчим хүчний төлбөртэй талаар маргаагүй бөгөөд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас төсөв батлахад дутуу баталж өгснөөс болж төлж чадахгүй байна гэж тайлбарлажээ.

Гэтэл хариуцагчийн төсөв батлахдаа дулааны тарифын үнээр бус бага батлагдсан гэсэн үндэслэлээр татгалзсан нь нэхэмжлэгч К  ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан дулааны эрчим хүч худалдах худалдан авах гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй болно.

4. Иймд хавтаст хэрэгт авагдсан хариуцагч байгууллагуудын 2019, 2020, 2021 оны  төсөв, төсвийн хэлбэлзэл, дансны хуулга, харилцахын дэлгэрэнгүй бүртгэл, талуудын хооронд байгуулагдсан дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, талуудын тайлбараар 2019, 2020, 2021 оны дулааны эрчим хүчний төлбөрөөс дутуу төлсөн хэрэглэгч байгууллагууд болох тус аймгийн Б  аймгийн Б  сумын Засаг даргын Тамгын газар нь 31,274,312 төгрөг, Б  сумын Ерөнхий боловсролын 00 дүгээр сургууль нь 249,686,650 төгрөг, Б  сумын Эрүүл мэндийн төв нь 7,853,352 төгрөг, Б  сумын Цэцэрлэгийн санхүүгээс 33,010,590 төгрөг, Б  сумын Соёлын төв нь 57,048,815 төгрөг  нийт 378,873,719  төгрөгийн төлбөрийг төлөөгүй  болох нь тус тус тогтоогдсон ба хариуцагч нараас нэхэмжлэгчийн гаргасан тооцоог няцаах нотлох баримтыг гаргаж өгөөгүй мөн хариуцагч нар нийлүүлсэн дулааны үнийг сар бүрийн  25-ны дотор төлөх халаалтын төлбөрөө гэрээнд зааснаар бүрэн төлөөгүй нь талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний 3.1 заалт, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.2 дахь заалтад тус тус нийцээгүй, хэрэглэгч нар үүргээ бүрэн биелүүлээгүй нь дээрх бичгийн нотлох баримтаар нотлогдож хариуцагч нар Эрчим хүчний тухай хуульд заасан үүргээ зөрчсөн болох нь тогтоогдлоо.

Хариуцагч буюу хэрэглэгч байгууллагууд  Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.2, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй байх тул  2019, 2020, 2021 оны дулааны эрчим хүчний дутуу төлбөр болох тус аймгийн Б  сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгээс 31,274,312 төгрөг, Б  сумын Ерөнхий боловсролын 00 дүгээр сургуулийн санхүүгээс 249,686,650 төгрөг, Б  сумын Эрүүл мэндийн төвийн санхүүгээс 7,853,352 төгрөг, Б  сумын Цэцэрлэгийн санхүүгээс 33,010,590 төгрөг, Б  сумын Соёлын төвийн санхүүгээс 57,048,815 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч К  ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 868,688 төгрөг болон хариуцагч Б  сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

17. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч байгууллага тус бүрээс нь нэхэмжлэлийн шаардлага хангасан үнийн дүнгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж тооцоход Б  аймгийн Б  сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгээс  улсын тэмдэгтийн хураамжид  314,322 төгрөг, Б  сумын Ерөнхий боловсролын 00 дүгээр сургуулийн санхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 1,406,383 төгрөг, Б  сумын Эрүүл мэндийн төвийн санхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 140,604 төгрөг, Б  сумын  Хүүхдийн цэцэрлэгийн санхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 323,604 төгрөг, Б  сумын Соёлын төвийн санхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 443,194 төгрөг нийт 2,628,107 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К  ХХК-д олгож, нэхэмжлэгч К  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,056,663 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн зөрүү 571,444 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасныг тус тус баримтлан 2019, 2020, 2021 оны дулааны эрчим хүчний дутуу төлбөр болох  хариуцагч Б  аймгийн Б  сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгээс 31,274,312 төгрөг, Б  сумын Ерөнхий боловсролын 00 дүгээр сургуулийн санхүүгээс 249,686,650 төгрөг, Б  сумын Эрүүл мэндийн төвийн санхүүгээс 7,853,352 төгрөг, Б  сумын Цэцэрлэгийн санхүүгээс 33,010,590 төгрөг, Б  сумын Соёлын төвийн санхүүгээс 57,048,815 төгрөг нийт 378,873,719 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К  ХХК-д олгож,  нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 868,698 төгрөг болон хариуцагч Б  сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1,60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч К  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,056,663 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  нэхэмжлэгч К  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 571,444 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, хариуцагч Б  аймгийн Б  сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгээс  улсын тэмдэгтийн хураамжид  314,322 төгрөг, Б  сумын Ерөнхий боловсролын 00 дүгээр сургуулийн санхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 1,406,383 төгрөг, Б  сумын Эрүүл мэндийн төвийн санхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 140,604 төгрөг, Б  сумын  Хүүхдийн цэцэрлэгийн санхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 323,604 төгрөг, Б  сумын Соёлын төвийн санхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 443,194 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч К  ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            А.Ж