| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/0123/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/232 |
| Огноо | 2025-08-01 |
| Зүйл хэсэг | 21.12.1., 22.1.1., |
| Улсын яллагч | Д.Дашням |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/232
2025 08 01 2025/ШЦТ/232
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ
Улсын яллагч /томилолтоор/
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Жамъяндорж
Шүүгдэгч Б.Болдбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох 2530000860091 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дүгээр сарын 26-ны хүлээн авч ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Эрх зүйч мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг Залуус хотхон ******* тоотод оршин суух, урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Б.Болдбаатар нь Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/135 дугаартай тушаалаар Сүхбаатар аймгийн Наран сум дахь хэсгийн төлөөлөгчөөр буюу нийтийн албан тушаалтнаар томилогдон, ажиллаж байх хугацаандаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6 дахь заалтад заасан "албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх" гэснийг,
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1 дэх заалтад заасан "Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх", 37.1.2 дахь заалтад заасан "өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх. 37 1.13 дахь заалтад заасан "албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах", мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2 дахь заалтад заасан "албаны эрх мэдлээ хэтрүүлэх" гэснийг,
Цагдаагийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32 1 дэх хэсэгт заасан "цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэх үндэслэл бүхий сэжиг байгаа тохиолдолд хүнийг согтуурсан, мансуурсан эсэхийг дараах аргаар шалгана", 32.1.1 дэх заалтад заасан "харилцан ярилцах аргаар сэтгэцийн байдал, хэл ярианы өөрчлөлт, нүдний хүүхэн харааны хэвийн байдлыг магадлах", 32 12 дахь заалтад заасан "өөрийнх нь зөвшөөрснөөр шулуун шугамын дагуу алхуулж, тэнцвэрээ олж байгаа эсэхийг магадлах, 32.1.3 дахь заалтад заасан "зориулалтын тусгай хэрэгслээр шалгах", 32.3.3 дахь заалтад заасан "жолоочийн бичиг баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг түр хураан авах", 32.3.4 дэх заалтад заасан тээврийн хэрэгслийг шилжүүлэн байрлуулах, эсхүл түүний хөдөлгөөнийг хязгаарлах" гэснийг тус тус зөрчиж,
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам код 202.3. Гомдол, мэдээлэл хүлээн авах а/ "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар бүлэгт заасны дагуу иргэнээс амаар буюу бичгээр, эсхүл мэдээллийн хэрэгсэл ашиглаж цахим захидал бусад байдлаар гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтнаас албан бичгээр гаргасан мэдээлэл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар харьяалуулсан зөрчлийн тухай гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллага, алба хаагч харьяалал харгалзахгүйгээр хүлээн авах үүрэгтэй", 202.5.1. "Гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллага, алба хаагч ажил үүргийн дагуу шалгаж шийдвэрлэнэ.", 202.5.2. "Хүлээн авсан гомдол, мэдээллийг нэн даруй цагдаагийн байгууллагын даргад танилцуулах, эсхүл эрх бүхий алба хаагч шалгах арга хэмжээ авна Даргын танилцсан гомдол, мэдээллийг мэдээлэл судалгааны ажилтан бүртгэж, нэгж, алба хаагчид даруй шилжүүлнэ", 213.3.2. Хойшлуулшгүй ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг удирдлага болгон дараах журмаар гүйцэтгэнэ гэсний б/ "хүний бие, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд үзлэг хийх", в/ "аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эд зүйл, эд хөрөнгө, мөнгө агуулсан байр савыг битүүмжлэх;", г/ "эд юмс, баримт бичиг, тээврийн хэрэгслийг саатуулах, түр хураан авах, д/шинжилгээнд зориулж дээж, хурууны хээ, ул мөрний хэв авах /шинжээч томилж, дүгнэлт гаргуулах/", е/ "иргэн, албан тушаалтнаас тайлбар авах, гаргуулах авах",
Мөн журмын 220.3.1. "Согтууруулах ундаа, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, бодис, хордуулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгахдаа хүний эрх, эрх чөлөөг дээдлэн эрүүл аюулгүй байдлыг хангасан, шинжлэх ухаан, техникийн ололтод түшиглэн олон улсын жишигт хэрэглэж байгаа багаж хэрэгслийг ашиглана.", 220.3.5. "Согтууруулах ундаа, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, бодис хордуулах бодис хэрэглэсэн Эсэхийг ердийн шалгагч багажаар тогтоох боломжгүй тохиолдолд эмнэлгийн болон бусад мэргэжлийн байгууллагын туслалцаа авна", 220.3.6. "Шалгалтын явцад цугларсан баримт сэлт мэдээллийг үндэслэн согтууруулах ундаа, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, бодис хэрэглэсэн гэх газарт үзлэг хийнэ", 220.4.8. "Согтолтыг шалгасны дараа согтуурал хэмжигч багажид гарсан үзүүлэлтийг согтуурлаа шалгуулсан хүнд болон хөндлөнгийн гэрчид үзүүлж, тэмдэглэлд тусгаж, гарын үсэг зуруулна" гэснийг тус тус зөрчиж,
Сүхбаатар аймгийн Наран сумын Наранбулаг 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 11 дүгээр сард тус сумын иргэн ******* нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр******* тухайн үед үүссэн гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас эрүүл мэндэд нь халдсан үйлдэлд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл хүлээж болзошгүй нөхцөл байдлаас зайлсхийх боломж нөхцөлийг зориуд бүрдүүлж шийтгэлээс зайлсхийх давуу байдлыг бусдад бий болгосон,
Мөн Сүхбаатар аймгийн Наран сумын Наранбулаг 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 11 дүгээр сард тус сумын иргэн *******ыг улсын дугаартай "Bongo pronter" маркийн тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ согтуугаар жолоодсон үйлдэлд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл хүлээж болзошгүй шийтгэлээс зайлсхийх боломж нөхцөлийг зориуд бүрдүүлж шийтгэл оногдуулахгүй үйлдлийг гүйцэтгэсэн буюу нийтийн албан тушаалтны хувьд Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийн заалтыг чанд сахиж, албаны нийтлэг эрх, ашиг сонирхлыг эрхэмлэж, албаны чиг үүргээ хуулийн хүрээнд гүйцэтгэлгүй хуулиар хүлээсэн үүргээ санаатайгаар зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон,
Сүхбаатар аймгийн Наран сумын Наранбулаг 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 11 дүгээр сард тус сумын иргэн нь улсын дугааргүй Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн "Dayun" маркийн мотоциклийг согтуугаар жолоодсон үйлдэлд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан үндэслэлээр "тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл" шийтгэл хүлээж болзошгүй шийтгэлээс зайлсхийх боломж нөхцөлийг зориуд бүрдүүлж шийтгэл оногдуулахгүй үйлдлийг гүйцэтгэсэн буюу нийтийн албан тушаалтны хувьд Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийн заалтыг чанд сахиж, албаны нийтлэг эрх, ашиг сонирхлыг эрхэмлэж, албаны чиг үүргээ хуулийн хүрээнд гүйцэтгэлгүй хуулиар хүлээсэн үүргээ санаатайгаар зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийгүй байж, хийх ёсгүй үйлдлийг хийж бусдад давуу байдал бий болгосон,
Мөн Б.Болдбаатар нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад заасан төрийн тусгай албан тушаалтан буюу Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйл (Төрийн тусгай албан тушаал)-ийн 13.1 дэх хэсгийн 13.1.6-д.цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын офицер, ахлагч..." гэх хуулийн үйлчлэлд хамаарах Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Наран сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа,
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гэж заасан байх бөгөөд мөн зүйлийн 13 дахь хэсэгт "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй..." гэснийг,
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 5 дугаар зүйлд заасан "Хэнд ч эрүү шүүлт тулгаж эсхүл хэнтэй ч хэрцгийгээр, хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэх ёсгүй." гэснийг,
Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан "Цагдаагийн байгууллага, алба хаагч нь хуулийг чанд сахиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлахгүйгээр хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй" 22.4 дэх хэсэгт заасан "Цагдаагийн алба хаагч бусдад эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлохыг хориглоно.", 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт "Цагдаагийн алба хаагчид Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулиар хориглосон үйл ажиллагаанаас гадна дараах зүйлийг хориглоно" гэж заасан ба мөн зүйлийн 69.1.2 дахь хэсэгт албан тушаал, байгууллагын нэрээр бусдыг эрхшээлдээ оруулах, дарамтлах", 69 1.12 дахь хэсэгт "гэмт хэрэг, зөрчлийн талаар хүнээс мэдээлэл, тайлбар авах зорилгоор эрүүдэн шүүх, эсхүл ийм үйлдлийг аливаа хэлбэрээр зөвтгөх гэснийг тус тус зөрчиж,
Сүхбаатар аймгийн Наран сумын нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн хэсгийн байранд 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр цагдаагийн ахлах дэслэгч Б.Болдбаатар нь иргэн Н.Машбатыг зүүн хөлөөрөө баруун талын гуя хэсэг рүү нь өшиглөх, баруун чих хэсэг рүү нь зүүн гараараа 2 удаа алгадах зэрэг эрүүл мэндэд нь хохирол учруулаагүй үйлдэл хийж, бие махбодыг нь шаналган зовоож, "муу хулгайч үнэнээ хэл, чи үнэнээ хэл л дээ, чи авсан биз дээ хулгайч минь" гэх үг хэлж сэтгэл санааг нь шаналган зовоож эрүү шүүлт тулгасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Болдбаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би яллах дүгнэлттэй танилцсан. Яллах дүгнэлтэд болсон асуудлууд зөрүүтэй байна. Машбат эрүү шүүлт тулгасан гэж ярьж байна. 2024 оны 11 дүгээр сард манай сумын иргэн Дашням гэдэг хүн надад малаа алдсан талаар гомдол гаргаж ирсэн. Мэдүүлэг өгөхдөө би гомдол гаргаагүй гэж хэлсэн байна. Намайг аймгийн төвд ажилтай явж байхад Дашням утсаар яриад гомдол гаргана гэж хэлсэн. Ингээд 2, 3 хоногийн дараа энэ хоёр хүнийг дуудаж уулзсан. Ингээд хониор нь ороход Дашнямын хонь Машбатын хонинд байсан. Ингээд нөхцөл байдал тогтоогдсон байх тул Дашнямыг шалгасан. Эрүү шүүлт тулгасан гэж гомдол гаргасан байна. Үүнийг гайхаж байна. Би эрүү шүүлт хийх үйлдэл гаргаагүй. Тухайн үед болсон асуудлыг тодруулах зорилгоор дуудаж уулзсан. Ямар санаа зорилготой гомдол гаргасан талаар би сайн мэдэхгүй байна. Мөн бусдад давуу байдал олгосон гэж ярьж байна. Гомдол мэдээлэл дарсан гэх асуудал яригдаж байна. , гэх хоёр хүн хоорондоо маргалдлаа гэх дуудлага надад ирсэн. Тухайн үед мэдээ тайлан явуулах гээд ажил ихтэй байсан тул олон нийтийн цагдааг очиж шалгаад ир гэж явуулсан. Ингээд олон нийтийн цагдаа ыг аваад ирсэн. нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ингээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул ширүүн дорвон зан гаргаж, өөдөөс үг хэлээр доромжилж, эд хөрөнгө эвдэх гээд байсан тул би хөдөлгөөнийг нь хязгаарласан. Ингээд маргааш өглөө нь түүнийг гэр рүү нь явуулж эхнэрийг нь авчраад яг юу болсон талаар асуусан. Эхнэр нь бид хоёр хоорондоо муудаж намайг цохисон асуудал байхгүй. Бид хоёр хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул хоорондоо хэл амаа ойлголцохгүй маргалдсан байна гэж хэлсэн. Тухайн үед Сүхбаатар аймгийн хэмжээнд цас зудтай, зам боогдсон байсан үе таарсан. Энэ хоёр хүн тухайн үед хүнс бараагаа авах гэж сумын төв рүү ирээд найзындаа ороод архи уусан байсан. Ингээд энэ хоёр хүнийг байцаахад гэмт хэрэг зөрчлийн шинжгүй байсан тул тэднийг явуулсан. Гэтэл гэрчийн мэдүүлэгт нүд ам нь хөхөрсөн байсан гэх юм. Тухайн үед нүд ам нь хөхөрсөн зүйл харагдаагүй. Ил харагдах шарх сорви харагдаагүй. Мэдээж тийм зүйл байсан бол шалгах байсан. Гэтэл ямар ч шинж тэмдэг байгаагүй. Өөрсдөө ч хэлж байсан. Тэгээд мал минь хэцүүдэх гэж байна гээд гуйхаар нь би явуулсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж ярьдаг. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон идэвхтэй үйлдэл байхгүй байна. Түүнийг харсан цагдаагийн албан хаагч нь байхгүй. Хэрэгт гэрчийн мэдүүлгүүд байдаг. Би түүнийг хараагүй. Манай олон нийтийн цагдаа очиход машин цасанд суусан байсан. Гэрч харанхуй байхад нүүр царайны хувирлыг яаж мэдэж байгаа юм бэ? Ингээд олон нийтийн цагдаа надад дуудлага өгөхөөр нь би драгер багажаа аваад Мөнхбатынх руу очиход унтаж байсан. Тэгээд асуухад Мөнхбат надад би өглөөгүүр архи бага зэрэг уусан гэж хэлсэн. Ингээд согтолтын зэрэг шалгахад согтуурлын зэрэг тогтоогдоогүй учир шалгах үндэслэл байхгүй гэв.
Гэрч : “...Миний санаж байгаагаар 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ажлын өдөр байсан. Тухайн өдөр 18 цагийн орчимд сумын гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ганцаараа эргүүлд гараад 21 цагийн орчимд сумын хөдөлгөөн гайгүй байхаар нь сумын төвийн цагдаагийн байранд очиж амарсан. Тэгээд амраад байж байхад хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Б.Болдбаатар 88004912 дугаарын утаснаас миний 86315631 дугаарын утас руу 00 цагийн орчимд залгаад Мөнхбаярын дэлгүүрийн урд эмэгтэй хүн залгаад нөхөр нь агсам согтуу тавиад байна гэж дуудлага ирсэн. Чи очоод үзээд ир гэж хэлсэн. Тэгээд би ганцаараа 10 минутын дараа Сүхбаатар аймгийн Наран сумын Наранбулаг 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Мөнхбаярын дэлгүүрийн урд талын хөдөө зам руу явдаг шороон зам дээр очиход рronter маркийн тээврийн хэрэгсэл зам дээр цасанд суучихсан астачераа дарсаар байгаад аккумлятор нь суучихсан гэсэн байдалтай явахгүй унтарчихсан зогсож байсан. Машины гадна талд Саран баяраа гэх хочтой тус сумын иргэн ******* болон түүний эхнэр Д. архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай согтуу байж байсан. Мөн найз нь гэх тус сумын иргэн Нарантуяа бас байж байсан согтуу байдалтай гурвуулаа байсан. Тэгээд би эхнэр Д. юу болсон ямар учраас дуудлага мэдээлэл өгсөн талаар нь асуухад манай нөхөр архи уучхаад өөдөөс агсраад нүүр лүү алгадсан гэж хэлсэн. Таньдаг айлдаа архи уучхаад машинаа бариад хөдөө гэр лүүгээ явах гэж байгаад машинаа цасанд суулгаад хоорондоо муудалцаад намайг гараараа нүүр лүү алгадсан гэж хэлсэн. Тухайн үед нөхөр нь гэх Саран баяраа буюу ******* нь халамцуу байдалтай над руу агсам согтуу тавиад юу болсон талаар нь асуугаад хэсгийн байр луу авч явна гэсэн чинь явахгүй гээд эсэргүүцсэн. Тэгээд би *******ыг дагуулаад хэсгийн байр луу авч явсан. Эхнэр нь болон түүний найз хоёр нь гэр нь ойрхон гээд алхаад явсан. Хэсгийн байран дээр очиход төлөөлөгч өрөөндөө сууж байсан ба Д. ыг хэсгийн төлөөлөгч ******* хүлээлгэж өгөөд гэр лүгээ ороод цай уучхаад гараад ирсэн ... Өглөө нь эхнэр нь ирээд авахад эхнэрийнх нь зүүн талын хацар нүд хавьцаа нь хавдчихсан улайчихсан байдалтай байсан. Эхнэр нь гомдолгүй гээд нөхөр нь хөдөө ажил хэцүүдлээ гээд байсан. ...Тухайн үед *******ын согтолтын зэргийг драйгер багажаар болон бусад байдлаар шалгаагүй. Манай суманд драгейр багаж байхгүй байсан. ...Миний санаж байгаагаар 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр буюу хагас сайн өдөр гэж санагдаж байна/утасны календарь гаргаж харав мөн олон нийтийн цагдаагаар ажиллахаа болихоос өмнөх цаг хугацаанд гэж тайлбарласан/. Тэр өдөр Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт би ганцаараа цагдаагийн албаны хувцас болон шар хантааз өмссөн байсан. Би гартаа улаан дохиур мод бариад тээврийн хэрэгсэл шалгаад ганцаараа зогсож байсан. Тэгтэл улсын дугааргүй Dayun маркийн мотоциклийг толгойн хамгаалах хэрэгсэл буюу каск өмсөөгүй Начин Батаа гэх хочтой мөн багийн даргаар ажиллаж байсан гэх иргэн жолоодож явсан. Тэгэхээр нь өөдөөс над руу чиглээд ирж байхад нь анзаарч харахад нүүр царай нь улайчихсан нүд нь жартайж онийчихсон байдалтай байсан. Тэгээд би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байж магадгүй мөн хамгаалах хэрэгсэл өмсөөгүй болохоор нь шалгаж зогсоох гээд улаан дохиур модоор харагдахуйц байдлаар дохиход над руу харчхаад цаашаагаа хөдөлгөөнөө үргэлжлүүлээд яваад өгсөн. Тэгэхээр нь би хэсгийн төлөөлөгч Б.Болдбаатар луу архи согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй мөн каск өмсөөгүй байдалтай хөдөлгөөнд оролцож явж байна зогсоох гэсэн боловч зогсоогүй гэсэн чинь за за гэж хэлээд утсаа тасалсан Дараа нь хэсгийн төлөөлөгч өөрийн биеэр очиж шалгасан болчихсон гэж хэлсэн. Ямар арга хэмжээ авсан талаар хэсгийн төлөөлөгч хэлээгүй. Дараа нь хэд хоногийн дараа машин барьчихсан зүгээр явж байсан. Би дотроо хэсгийн төлөөлөгч согтуу мотоцикл барьсан асуудлыг нь шийдээгүй юм байна даа гэж бодоод өнгөрсөн. Тухайн үед манай суманд Дарьганга сумын драйгер багаж ирчихсэн байсан. Мөнхбатыг үлээлгэх боломжтой байсан. Харин *******ыг үлээлгэх боломжгүй байсан. Хэсгийн төлөөлөгч Б.Болдбаатар ер нь драйгер багажаар үлээлгэж баримтжуулдаггүй байдаг. ...Мотоцикл унахыг хориглосон талаарх хорио жил бүрийн 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цуцлагдаж иргэд мотоцикл унах боломжтой байдаг. Миний санаж байгаа шалтгаан нь нь мотоцикл унах хугацаа болоогүй мотоциклоо каскгүй мөн согтуугаар унаж явж байгаа нь тод санагдсан.” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 30-32-р хуудаст),
Гэрч Д.ийн: “...2024 оны 02 дугаар сарын эхээр их цас орсон өвлийн цаг байсан. Өдрийг нь санахгүй байна. Тухайн өдрийн 22-23 цагийн орчимд хонио хотондоо хашчихаад сумын төв рүү нөхөр *******ын хамтаар улсын дугаартай Bongo pronter маркийн тээврийн хэрэгсэлтэй сумын төвөөс ын таньдаг хүнээс ишиг худалдаж авахаар явсан. Манай сумын гахай гэх хочтой Эрдэнэбатын гэрт ишиг авах хүнээ хүлээх зуураа 0.75 литрийн ногоон шилтэй архи 2 шилийг Баатарын эхнэр Нараа болон нөхөр бид гурав хувааж ууцгаасан. Цагийг нь санахгүй байна тухайн хоёр шил архийг бид гурав хувааж дуусгаад нөхөр бид хоёр машинаа унаад гэрийн зүг явж байсан. Тэгээд Эрдэнэбатын гэрээс гараад жоохон явж байгаад цасанд машинаа суулгаад машинаа цаснаас гаргаж чадалгүй унтраагаад аккумлятор нь дийлэхгүй асахгүй болсон. Тэгээд би машинаа унтраалаа гээд нөхөр лүгээ уурласан чинь миний нүд рүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр би шууд Сүхбаатар аймгийн Наран сумын хэсгийн төлөөлөгч Болдбаатарын 88004912 дугаарын утас руу өөрийн 89897339 дугаарын утаснаас залгаж Баяраа миний нүд рүү цохисон энийгээ ирж ав гэж дуудлага өгсөн. Дуудлага өгсний дараа Болдбаатар хэсгийн төлөөлөгч ирсэн талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан ирээд манай нөхөр ыг аваад цагдаагийн хэсгийн байр луу авч явсан. Машин нь асахгүй тэндээ үлдсэн. Би тэгээд гэр лүүгээ харьж чадахгүй гахай хочтой Эрдэнэбатын гэрт нь хоноод маргааш өглөө нь манай нөхөр ыг хэсгийн төлөөлөгч Болдбаатар эхнэрээ дагуулаад ир гэж байна гэж хэлүүлсний дагуу би хэсгийн төлөөлөгчийн байран дээр яваад очтол юу болоод яагаад муудсан талаар асуусан. Машин тэргээ цасанд суулгалаа гээд маргалдсан. Бид хоёр хоёулаа архи уусан байсан би гомдолгүй мал хунар дээр хүн байхгүй байгаа гээд нөхрийгөө аваад явсан. Нөхрөөсөө асуухад шөнө намайг хэсгийн төлөөлөгч Болдбаатар нь хэсгийн төлөөлөгчийн байрандаа өрөөндөө паарнаас гавлаад хонуулсан гэж хэлсэн. Намайг нөхөр нүд рүү цохисон асуудалд нүд маань хөхөрсөн. Энэ асуудал дээрээ сумынхаа эмнэлэгт үзүүлээгүй эмчийн бичиг хийлгэж аваагүй. Ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй өөрөөрөө эдгэсэн. ...Манай нөхөр *******ыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд хэсгийн төлөөлөгч Болдбаатар хариуцлага тооцоогүй юм хэлээгүй. ...Хэсгийн төлөөлөгч Болдбаатар намайг хохирогчоор тогтоож мэдүүлэг аваагүй. ... Манай нөхөр Баяраа мал авах хүн байна уу? гэж таньдаг хүндээ хэлээд тэгээд хэсгийн төлөөлөгч Болдбаатартай холбогдоод 1 тооны ягаан халзан бяруун бух /засаатай/, хөх бяруу 1 тооны үлдсэн бяруу нь ямар зүсмийн байсныг мэдэхгүй байна. Нийтдээ 3 тооны үхэр өгсөн. “Т” үсгэн тамгатай үхрүүд байсан. ...2019 онд манай нөхөр хүнтэй муудаж байхад чи хаяад явлаа гээд согтуу гаднаас гэртээ орж ирээд миний нүүр лүү гараараа түлхсэн байдаг. Тухайн маргааныг Наран гэх эмэгтэй салгах гэж байгаад манай нөхөрт цохиулаад тухайн асуудал нь шүүхээр орж манай нөхөр торгуулж байсан асуудал бол байдаг. Би тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлээд гэмтэл тогтоогдоогүй байдаг.” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 44-46-р хуудаст),
Гэрч : “...Миний санаж байгаагаар 2023 оны 01 дүгээр сарын дундуур гэж санаж байна. Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар багт гахай Эрдэнэбаатарын гэрт Д. болон түүний нөхрийн Elex гэсэн бичиглэлтэй ногоон өнгийн 0.75 литрийн 2 шил архи хувааж уусан. Гэрийн эзэн Эрдэнэбаатар гэртээ байхгүй байсан. Эхнэр нь Сувд-Эрдэнэ байсан ба архи уугаагүй хажууд байсан. Д. бид хоёрын гэр ойрхон өвөлждөг байсан болохоор ын портер маркийн машинтай сумын төв орсон. хоёр манай хамаатны ахаас ишиг авах зорилгоор орсон. Би болохоор гэрийнхээ хоол хүнсийг цуглуулах гээд орсон. Эрдэнэбаатарын гэрт хоёр боодол өвс авах гээд очсон. Тэгээд бид гурав ярилцаж байгаад дэлгүүрээс архи аваад тэдний гэрт ууцгаасан байдаг юм. Тэгээд бид гурав машинаасаа асаагаад Эрдэнэбаатарын гэрээс гараад холгүй явж байгаад машин нь цасанд суугаад унтарсан чинь машин унтраалаа гээд нөхөртэйгөө муудалцаад эхнэр ийн баруун нүд рүү нь гараараа цохисон. Тэгсэн чинь сумын хэсгийн төлөөлөгч Б.Болдбаатар луу залгаж дуудлага өгөхөд сумын цагдаа гээд нэг залуу явган алхаж ирээд Баярааг хэсгийн төлөөлөгчийн байр луу авч яваад машиныг тэнд нь үлдээгээд явсан. бид хоёр буцаад Эрдэнэбаатарын гэрт орж амраад өглөө нь гарч яваад удалгүй тай хамт орж ирээд тэгээд хөдөө гэр лүүгээ явсан. хоёр энэ асуудлын талаар цагдаагийн байгууллагад шалгуулсан эсэхийг би мэдэхгүй байна. тухайн үед эмнэлэгт үзүүлээгүй зүүн нүд нь доод талдаа хөхөрчихсөн байсан. 2024 оны өвөл би Д. болон нартай уулзаагүй болохоор сайн мэдэж байна. Манай хамаатны ах Батсүхээс ишиг 2023 оны 01 дүгээр сард худалдаж аваад 2023 оны 03 дугаар сар хавьцаа Д. нар ишигний мөнгөө шилжүүлсэн юм байна лээ.” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 48-р хуудаст),
Гэрч *******ын: “...2022 оны 12 дугаар сарын эхээр эхнэр бид хоёр сумын төв рүү хажуу айлын Нараа гэх эмэгтэйтэй хамт Bongo pronter маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр явсан. Сумын төв ороод өвс бордоо аваад найз Эрдэнэбаатарын гэрт хоёр шил архи уугаад 16-17 цагийн хооронд гэрээс нь гараад ойрхон 1 км орчим яваад машинаа цасанд суулгасан чинь эхнэр Д. машинаа цасанд суулгалаа машинаа унтраалаа гэх шалтгаанаар надтай маргалдсан. Тухайн үед би эхнэрээ алгадсан чинь цагдаа дуудаад удалгүй Болдбаатар танихгүй цагдаатай хамт ирж намайг хэсгийн төлөөлөгчийн өрөө лүү дагуулж явсан. Хэсгийн төлөөлөгчийн өрөөнд ороод намайг паарнаас гавлаад тус суманд 7-14 хоног ажилласан нэг танихгүй цагдаагаар харуулж хоносон. Маргааш өглөө нь архи дарс гарсан байсан учир мал хуй чинь болохоо байлаа дараа уулзаарай чи гэж хэлээд намайг явуулсан. Хэсгийн төлөөлөгч Б.Болдбаатар нь надаас мэдүүлэг аваагүй. Надтай ярилцаад хоёр биеийнхээ үгийг даахгүй тийм үйлдэл хийгээд яахав гээд загнаад тэгээд бид хоёр мал руугаа явсан. Манай эхнэрийн биед гэмтэл шарх учраагүй. Манай эхнэр эмнэлэг болон шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй байсан. Хэсгийн төлөөлөгч Болдбаатар дараа ирж уулзаарай гэж хэлээд тухайн үед намайг явуулсан. ...Хэсгийн төлөөлөгч ******* 1 настай тугалан бяруу 3 тооны өгсөн. Улаан халзан засаатай бяруун бух 1 тооны, хөх охин бяруу 1 тооны, 1 тооны улаан бяруу нийт 3 тооны бяруу өгсөн. З бярууг нийтдээ 1.000.000 төгрөгөөр тооцож худалдсан. Мөнгөний хэрэг гараад малаа зарах болсон. Сумын хүмүүсээс асуусан. Тэгээд манай сумын нэг хүн Болдбаатар мал авч байгаа гэж хэлэхээр нь би Болдбаатартай очиж уулзахад тугалан бяруу авч байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би надад 1.000.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн чинь гурван ширхэг бяруу өгчих гэж хэлсэн. Болдбаатараас авсан мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан.” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 51-53-р хуудаст),
Гэрч ын: “...Би нэг удаа 2023 оны намар 9 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд гэж санаж байна. Хөдөө айлд ямар нэртэй архи ууснаа санахгүй байна. Нэг шил архи Хишигбат гэх малчин айлд архи уусан. Архи уучхаад тухайн өдрийнхөө 20-21 цагийн орчимд өөрийн эзэмшлийн улсын дугаартай Dayun маркийн мотоциклоо унаад сумын төвд байрлах 800 тоот хашаа руугаа ганцаараа явсан. Сумын Наранзаяат дэлгүүрийн гадна явж байхад сумын олон нийтийн цагдаа намайг харчхаад хэсгийн төлөөлөгч Болдбаатарт хэлсэн юм байна лээ. Удалгүй араас хэсгийн төлөөлөгч Болдбаатар гэрт ирээд драйгер багажаар намайг үлээлгээд согтуугаар мотоцикл уналаа барилаа гэж хэлж байгаад маргааш хэсгийн төлөөлөгчийн өрөөнд ороод ирээрэй гэж хэлсэн. Маргааш өглөө нь хэсгийн төлөөлөгчийн өрөөнд очтол намайг үүдэндээ байлгаж байгаад явуулсан. ...Хэсгийн төлөөлөгч Б.Болдбаатар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон асуудалд мэдүүлэг аваагүй. Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ аваагүй.” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 56-58-р хуудаст),
Гэрч ын дахин өгсөн: “...Тухайн өдөр нь 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байсан тэр өдөр би согтуугаар мотоцикл бариад гэртээ хариад байж байтал араас хэсгийн төлөөлөгч Болдбаатар орж ирээд маргааш цагдаа дээр ир гээд намайг согтуурал шалгах багаж руу намайг үлээлгэсэн боловч хэр зэргийн согтолттой байсныг танилцуулаагүй яваад өгсөн тэгээд би маргааш нь цагдаа дээр очиж байж байгаад явсан. ...2023 оны 09 дүгээр сарын 20-д гараад гэж санаж байсан юм анх тэгээд цагдаа дээр очиж уулзахад амралтын өдөр байсан юм тэгэхээр би 5 дахь өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод цагдаа дээр хагас сайн өдөр буюу бямба гаригт очиж уулзсан тэр үед хэсгийн төлөөлөгч Болдбаатар ажлын өрөө биш гэртээ байж байгаад намайг хүлээлгэж байгаад явуулсан юм. Тэгээд би он сараа шүүгээд үзтэл 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 5 дахь өдөр байсан байна тэгэхээр би 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэж санаж байгаа юм. ...Би цагдаа дээр ганцаараа очсон цагдаа дээр очиход надаас өөр хүн байгаагүй тухайн өдөр амралтын хүн байсан учраас бүгд л гэртээ байсан тэгээд яв гээд л явуулсан. Тухайн үед манай гэрт надаас өөр хүн байгаагүй тухайн үед Болдбаатар нь олон нийтийн цагдаатай орж ирээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаад л маргааш ир гээд гарсан.” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 78-79-р хуудаст),
Гэрч *******ын дахин өгсөн: “...Манай хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Б.Болдбаатар дахин мэдүүлэг өгөх талаарх хүсэлт гаргасан. Манай эхнэр 2024 оны 02 дугаар сар гэж он сараа андуурч өгсөн байна лээ.2024 оны хувьд зуд ихтэй мал хуй ихээр үхэж байсан. Цаг хугацааны хувьд буюу эхнэрээ зодсон согтуугаар машин барьсан цаг хугацаа нь 2022 оны 12 дугар сарын эхний 7 хоног гэж санаж байгаа юм аа. Сумын төв рүү орохдоо мал хуй бензин тос авах зорилгоор орсон. Сумын дэлгүүрээс худалдан авахдаа зээл аваад хэдэн сарын дараа төлдөг. Тэрнээс дансаар тэр болгон гүйлгээ хийгээд байдаггүй. Надад цаг хугацааг тодорхойлох ямар нэгэн баримт байхгүй. 2022 оны 12 дугаар сарын эхний 7 хоногт л гэж санаж байна.” гэх мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 134-р хуудаст),
Гэрч дахин өгсөн: “...Манай суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Болдбаатар надтай холбогдоод би хэргийн материалтай танилцсан чинь *******, Д. та гурвын он сар өдөр зөрөөд байна. Дахиж мэдүүлэг өгөх боломжтой юу гэдэг хүсэлт тавьсан түүний дагуу би мэдүүлэг өгч байгаа юм аа. Би өмнөх мэдүүлэгтээ 2023 оны 01 дүгээр сар орчим гэж мэдүүлсэн. Мэдүүлэг өгсний дараа Наран суманд байхдаа *******, Д. нартай ярилцахад 2022 оны 12 дугаар сарын эхээр гэж санаж байна. Миний бие 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр сумын төвд байрлах өвөлжөөн нүүж ирсний дараа гэж бодохоор яг 2022 оны 12 дугаар сарын эхээр болж таарж байгаа юм аа.” гэх мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 137-р хуудаст),
Гэрч Д.ийн дахин өгсөн: “...Манай суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Болдбаатар дуудаад та нарын өгсөн мэдүүлэг зөрүүтэй байна. Тухайн мэдүүлгээ санаж байгаад сайн өгөөч гэж хэлсэн. Би өмнөх мэдүүлэгтээ он цаг хугацаагаа буруу хэлсэн байна. Болсон асуудлын хувьд цаг хугацаа нь манай нөхрийн хэлснээр 2022 оны 12 дугаар сарын эхний 7 хоногт гэж санаж байна. Надад өөр он цаг хугацааг нь тодорхойлох баримт байхгүй байна. Нөхөр бид хоёр ишиг авах гэж сумын төв орсон боловч төлбөр тооцоог тухайн үед сумын таньдаг хүнээс шууд аваад дараа нь мөнгөтэй боломжтой үедээ өгнө гэж яриад авсан байдаг 2024 оны 02 дугаар сарын эхээр дээрх асуудал болсон гэж цаг хугацаагаа зөрүүтэй мэдүүлсэн байна.” гэх мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 141-р хуудаст),
Гэрч ын дахин өгсөн: “...Би өмнөх мэдүүлэгтээ согтуугаар мотоцикл жолоодож явсан цаг хугацаагаа буруу хэлсэн байна лээ.2022 оны 11 дүгээр сарын сүүлээр юм байна лээ.Би өдрийг нь сайн санахгүй байна. Би тухайн өдөр Хишигбаттай хамт архи уусан. Дараа нь би Хишигбатад согтуу мотоцикл бариад цагдаад бариад үлээлгэсэн талаараа хэлсэн.” гэх мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 145-р хуудаст),
Гэрч : “...2022 оны 11 дүгээр сарын сүүлээр гэж санаж байна. Сүхбаатар аймгийн Наран сумын 1 дүгээр баг Алаг морьт гэх газарт бид хоёр 0.75 литрийн экс нэртэй архи хувааж уусан. Бид хоёроос өөр хүн байгаагүй байдаг. Тэгээд архиа хувааж ууж дуусчхаад хөдөө гэр лүүгээ явлаа гээд согтуу мотоциклоо бариад яваад өгсөн. Би тухайн үед согтуу мотоцикл барьж болохгүй гэж хэлсэн чинь гайгүй ээ хөгшөөн гээд бариад явсан. Архи уусныхаа дараа хоол унд идээд цаг орчим хэвтэж байгаад явсан болохоор зүгээр дээ гэж хэлсэн. Тэгээд дараа нь хэд хоногийн дараа гэж нэг сумын төв ороод уулзахад хөгшин нь тэр өдөр согтуу мотоциклоо барьж яваад цагдаад баригдаад үлээлгэсэн. Ямар арга хэмжээ авхуулсан талаараа хэлээгүй байдаг.” гэх мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 148-149-р хуудаст),
Яллагдагч : “...Саран Баяраа буюу нь ари согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай агсраад эд зүйл эвдэж гэмтээх гээд байхаар нь тухай үед хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор паарнаас гавласан. Манай кабон эрүүлжүүлэх саатуулах байр байхгүй байдаг. Тэгээд би тухайн үед 2-3 цагийн хугацаанд ажлынхаа мэдүүлгийн өрөөнд гавлаад Баяраа өөрөө мал хуй хэцүүдлээ хүнээр ч гэсэн хүргүүллээ цас зудтай болохоор хэцүүдлээ гэсний дагуу эхнэр т нь хүлээлгэж өгч явуулсан За тухайн үед гэмт хэрэг зөрчлийн шинжтэй үйлдэл болон гарсан гэж олон нийтийн цагдаа хэлээгүй гурвуулаа согтуу байсан. Нэг нь Нараа гэх хүүхэн цуг байсан. Эхнэр ийг шөнө дуудаад уулзаад ямар асуудал болсон талаар асуухад бид хэд хоорондоо чанга чанга яриад согтуу байсан учраас хоорондоо муудсан гэхэд хаашаа юм тэгж байхад цагдаа ирж шалгаад манай нөхрийг аваад явсан тэрнээс мал хуй хэцүүдээд байна нөхрөө аваад явмаар байна гэж хэлсэн. Манай олон нийтийн цагдаа Ёндонгомбо нь тухайн үед очиход тээврийн хэрэгсэл нь унтраастай машин нь асаагүй цасанд суучихсан байдалтай байсан. нь хаана архи уусан талаар асуухад Эрдэнэбаатар гэх иргэнийд машин суусны дараа очиж архи уусан гэж мэдүүлсэн. Мал ачихаар ирсэн гэж хэлсэн ийм зүйл болсон. ...Н.Машбатыг тухайн үед зодсон асуудал нь үнэн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Бусдад давуу байдал олгосон хэрэгт мөн адил гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 56-60, 67-р хуудаст),
2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлээс “...2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн камерыг шүүж үзэхэд хяналтын камерын бичлэг нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх бичлэг хадгалаастай байх бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс өмнөх бичлэг нь хадгалагдаагүй ухраан үзэх боломжгүй байсныг тэмдэглэлд тусган гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн зодуулсан гэх газрыг заалгаж, үзлэгийн тэмдэглэлд тусгах гэрэг зургаар баримтжуулав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (4-р хавтаст хэргийн 66-72-р хуудаст),
Хэрэг бүртгэлтийн 243000423 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (4-р хавтаст хэргийн 73-100-р хуудаст),
Хохирогч : “...2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр манай суманд хүчтэй аадар бороо орсон. Энэ үед манай сумын малчин Дашням гэдэг хүн “хонио алдсан” гээд манай гэрт ирж надтай уулзаад “хонь маань уруудсан байна.Танай хонин дунд манай зүүн чихэндээ цуулбар имтэй хонь байна” гээд 2 эм хонь 1 төлөг аваад явсан. Тэр үед “манай бүх хонь зүүн чихэндээ цуулбар имтэй мөн чихэн дээрээ тамга тэмдэгтэй байгаа” гэж хэлсэн чинь “манай хонь байна” гээд аваад явсан. Тэгэхээр нь 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр би сумын төвд ирээд Наран сумын цагдаа Майбаярт “Дашням хонио алдсан гээд манай хониноос 3 хонь аваад явсан. Би хонио буцааж авмаар байна” гэж хэлээд гомдол гаргасан. Тэр үед цагдаа Майбаяр намайг дагуулаад Дашнямын гэр лүү яваад 3 хонины зургийг нь аваад буцаад сумын төвд ирсэн. Ингээд юу болсон нь мэдэгдэхгүй миний бичгээр гаргасан өргөдөл яасан нь мэдэгдэхгүй байсан. Гэтэл 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Наран сумын хэсгийн төлөөлөгч Болдбаатар нь миний 88903732 дугаарын утас руу 88004912 дугаарын утаснаас залгаад “Цагдаагийн байран дээр ир” гэж хэлсэн би цагдаа дээр иртэл “чи Дашнямын хонийг авсан байна” гэхээр нь “би аваагүй харин манай хониноос 3 хонь аваад явсан. Би гомдол гаргасан миний гомдол юу болсон бэ” гэсэн чинь надад юу ч хэлээгүй тэр үед хэсгийн төлөөлөгч Болдбаатартай цагдаа Майбаяр нь хамт хэсгийн төлөөлөгчийн өрөөнд байсан. Ингээд гэрчийн эрх үүрэг танилцуулаад 18 цагийн үед мэдүүлэг авсан. Тэр үед мэдүүлэг авах явцдаа хэсгийн төлөөлөгч Болдбаатар нь “муу хулгайч үнэнээ хэл” гээд ширээний араас босож ирээд хаалганы хажууд зогсож байхад Болдбаатар нь зүүн хөлөөрөө миний баруун талын гуя хэсэг рүү хагас түрийтэй цагдаагийн алба хаагчийн гуталтай байхдаа нэг удаа өшиглөөд, баруун чих хэсэг рүү зүүн гараараа алгаа дэлгэж байгаад 2 удаа алагдаад “хүний хонь авсан биз дээ” гэхээр нь “би аваагүй” гэж хэлсэн. Тэр үед цагдаа Майбаяр нь хэсгийн төлөөлөгч Болдбаатар ширээний ард суух үед нь Майбаяр босож ирээд “чи үнэнээ хэлэлдээ” гэж хэлээд зүүн шанаа хэсэгт баруун гараараа алгаа дэлгэж байгаад 2 удаа алагдаад ширээн дээр нь байсан жижиг хар цахилгаан бороохой аваад миний зүүн өгзөг хэсэгт нэлээн олон удаа буюу 6-7 удаа цохиулсан. Тэр үед “чи хүний хонь авсан юм бол үнэнээ хэл” гээд байсан “би аваагүй” гэсэн чинь хэсгийн төлөөлөгч Болдбаатар нь гэрчээр мэдүүлэг авахдаа мэдүүлэгтээ “хүний хонь авсан гэж мэдүүлэг өг” гэж хэлээд 11 хонь авсан болгоод мэдүүлэг өгүүлсэн. Тэгээд би мэдүүлэгтэй танилцаад гарын үсэг зураад би гэр лүүгээ явсан. Намайг мэдүүлэг өгөөд дуустал Майбаяр хэсгийн төлөөлөгчийн өрөөнд байсан. Тэгээд 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр бие өвдөөд байхаар нь 09 цагийн үед Наран сумын эмнэлэгт очиж Саранзул гэх эмчид үзүүлсэн чинь таны даралт ихэссэн байна, тархи доргисон байна гэж хэлсэн тэгээд нэг ширхэг даралтны эм уугаад гэртээ харьсан. Надад гэрчийн эрх, үүрэг танилцуулаагүй байсан. Намайг зодож, айлган сүрдүүлээд хонь авсан гэж мэдүүлэг өг гэж хэлээд мэдүүлэг авахын өмнө нь эрх, үүрэг танилцуулаад мэдүүлэг авахдаа надаас хонь хэзээ, хаанаас авсан гэж асуусан. Тэр үед би аваагүй гэсэн чинь чи яахаараа мэддэггүй юм гээд мэдүүлэг дээр хонь авсан гэж бичсэн байсан тэгээд гарын үсэг зуруулсан. Би өөрийн эхнэртээ учирсан гэмтлээ харуулсан. Тухайн өдөр намайг өөрөөр зодож цохиогүй. Харин мэдүүлэг авах явцдаа чи авсан биз дээ хулгайч минь гээд дарамтлаад байсан...” гэх мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 34-37-р хуудаст),
Гэрч ын: “…Би 2024 оны 09 дүгээр сарын 14-ний хүчтэй аадар бороотой өдөр 800-аад хонио салхинд уруудуулсан. Тэгээд өөрийн хонио хайгаад гэрээр ороод 3 тооны хонь нь зүүн чих нь цуулбар имтэй, манай хоньтой ижилхэн байсан. Тэгэхээр нь хонио аваад явсан. Тэгсэн чинь Н.Машбат цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан. Ингээд хэсгийн төлөөлөгч Болдбаатар намайг цагдаа дээр дуудаад та хонио алдсан юм уу гэхээр нь хонио алдсан гэж хэлсэн. Би яг хэдэн сарын хэдэнд дуудагдаж очсон талаараа санахгүй байна. Би цагдаагийн алба хаагчид албан ёсоор гомдол гаргаагүй. Харин хонио алдсан юм уу гэж асуухаар нь хонио алдсан. Одоо бол өөрийн хониноос ихэнх хонийг нь айлуудаас олж авсан. Одоо бол 50 гаруй хонь олдоогүй байгаа. Надаас өргөдөл бичүүлж аваагүй. Би өргөдөл бичиж өгөөгүй. Харин Н.Машбат цагдаад өргөдөл өгсөн байсан…” гэх мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 40-41-р хуудаст),
Гэрч : “…Манай нөхөр сумын цагдаад тухайн үед бичгээр 3 хонь аваад явсан гэж гомдол гаргасан. Ингээд хэсэг хугацаанд цагдаагийн байгууллагаас ярихгүй байж байгаад 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр сумын хэсгийн төлөөлөгч Болдбаатар манай нөхрийг дуудсан. Манай нөхөр гэрээсээ ганцаараа цагдаа дээр очиж уулзана гээд явсан. Манай нөхөр 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 20 цагийн үед манай нөхөр гэртээ ирэхгүй болохоор нь би цагдаа дээр ирсэн чинь манай нөхөр цагдаагийн өрөөнд сууж байсан. Тэгээд манай нөхөр бид хоёр цагдаагаас гараад гэртээ ирсний дараа толгой өвдөөд байна. Цагдаагийн алба хаагчид намайг зодсон, толгой руу цохисон бөгөөд дээр цахилгаан бороохойгоор цохисон гээд баруун гуя нэг өгзөг нь хөхөрчихсөн байсан. Тухайн шөнө нь манай нөхөр унтаж чадахгүй болохоор нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 09 цагийн үед сумын нэгдсэн эмнэлэгт нөхрөө үзүүлсэн. Хэсгийн төлөөлөгч Б.Болдбаатар, цагдаа Э.Майбаяр нар нь зодсон. ын хонийг хулгайлсан биз дээ гээд зодсон гэж байсан. Би цагдаа дээр ирсэн чинь манай нөхөр сууж байсан. Тэр үед хэсгийн төлөөлөгч Б.Болдбаатар танай хонинд байгаа хэдэн хонь ын хонь болох нь тогтоогдсон. Танай нөхөр өөрөө хүлээсэн шүү гэхээр нь юу яриад байгаа юм бэ гэсэн чинь нөхөр чинь мэдэж байгаа гэж хэлсэн. Тэгээд би нөхрөө аваад явсан…” гэх мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 44-46-р хуудаст),
Гэрч : “…Н.Машбат нь яаралтай тусламжийн хэсэгт ирж үзүүлж байсан. Тэр үед манай сувилагч н.Туяацэцэг хүнд зодуулсан хүн толгой өвдөж байна гэж ирлээ гэж хэлсэн. Үүний дагуу би анхан шатны үзлэг хийн тэмдэглэл үйлдсэн. Тухайн үед даралт нь ихэссэн байсан биеийн ил харагдах хэсэгт бол гэмтэл шарх байгаагүй. Харин зүүн өгзөг хэсэгт жижиг хэмжээний хөхрөлт байсан. Тухайн иргэн надад үзүүлэхдээ цагдаад зодуулсан гэж байсан. Өөр юм яриагүй, биеийн байдал бол хэвийн байсан. Миний хувьд амин үзүүлэлтийг нь үзээд зүрх, уушги хэвийн байсан. Үндсэн онош нь цусны даралт ихсэх харин дагалдах онош нь тархины доргилт тодорхойгүй байсан…” гэх мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 55-56-р хуудаст),
Гэрч : “…2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр амралтын өдөр байсан гэж санаж байна. Тэр өдөр өглөө 10 цагийн орчим Н.Машбат гэх хүн өөрийн эхнэртэйгээ хамт Наран сумын Эрүүл мэндийн төвд толгой өвдөөд байна, даралтаа үзүүлнэ гэж хэлсэн тэгэхээр нь би өөрийн их эмч Саранзулд утсаар мэдэгдээд Саранзул эмч ирээд үзсэн. Миний хувьд үзлэг хийгээгүй, тухайн хүний биеийг нь үзээгүй…” гэх мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 59-60-р хуудаст),
Гэрч : “…би тухайн үед хэсгийн төлөөлөгч ******* хэлэхдээ “ манайд ирэх үед нь наад хонинуудаа өгөөд явуул дараа нь цагдаагийн байгууллагад хандаад шийдүүлье гэж хэлсэн” талаараа мэдүүлэг өгсөн тэгэхэд миний мэдүүлгийг “наад хонь чинь манай хонь биш шүү дээ наад хонинуудаа өгөөд явуул” гэж бичсэн байна яагаад ингэж бичсэн талаар мэдэхгүй байна. Тухайн үед бид хоёрыг зэрэг суулгаж байгаад мэдүүлэг авсан…тухайн үед “1 тооны хар халзан эм хонь нь манай хонь, шар ус уудаг хонь байгаа юм, тухайн хонио бид нар хүнсэндээ хэрэглэсэн” гэж хэлсэн чинь нь тухайн үед танай хонь биш миний хонь байгаа юм гээд загнаад байсан мөн тухайн үед хэсгийн төлөөлөгчид “3 хонь нь манай хонь шүү гурвуулаа хайруултай байгаа шүү гэж хэлсэн” тэгэхэд ын имтэй хонинууд гарч ирсэн гэж мэдүүлэгт дурдсан байна. Энэ ямар учиртайг мөн мэдэхгүй байна.Тэр үед мэдүүлэг өгөхдөө над руу уурлаад загнаад л байсан.Миний хувьд хар халзан хонийг Болдбаатарт манай хонь шүү гэж зөндөө л хэлсэндээ. Хэлсэн төлөөлөгч Болдбаатар нь энд гарын үсэг зур гээд гарын үсэг зурах хэсгийг зааж өгөөд гарын үсэг зуруулсан тэгээд би яваад өгсөн...” гэх мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 63-65-р хуудаст),
Гэрч : “…Манай үеэл ах Н.Машбат надад хэлэхдээ хүний хонь манай хоньтой нийлээд тухайн асуудлаас маргаан болоод тухайн хүн манай хониноос хонь аваад явсан Энэ талаараа цагдаагийн байгууллагад хандсан Хүний эд хөрөнгийг аваагүй нийлсэн малаа ялгаж авахдаа маргаан болсон. Энэ талаар цагдаад хандаад үнэн зөвийг шийдээд егөөч гэж хандсан чинь цагдаагийн алба хаагч эрүүдэн шүүсэн гэж хэлсэн. Манай ахын хувийн байдлын хувьд 8 дугаар анги төгсөөд мал дээр гарсан хүн байдаг. Улаанбаатар хотод сэтгэцийн шинжилгээ өгөх гээд ирэх үед нь би замчлаад цуг хамт явж байсан. Тухайн үед нь би болсон асуудлын талаар өөрөөс нь сонсож байсан.” гэх мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 230-231-р хуудаст),
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлээс “…Сүхбаатар аймгийн Наран сумын Засаг даргын тамгын газрын даргын өрөөнд хохирогч биед учирсан гэмтэл шарх байгаа эсэхийг тогтоох зорилгоор түүний өмсөж явсан хувцсыг тайлуулан баруун гуя, зүүн өгзөг хэсэгт хөхрөл, няцрал байгааг тогтоох зорилгоор үзлэг хийн гэрэл зургаар баримтжуулав.Хохирогч хувцсыг тайлуулахад баруун гуянд ямар нэгэн хөхрөл няцрал байхгүй, зүүн өгзөгт мөн хөхрөл няцрал байхгүй байв. Үзлэгийн явцад Н.Машбатаас өөр зодуулсан гэх газар бий юу гэж асуухад өөр байхгүй гэж хэлсэн болно…” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (4-р хавтаст хэргийн 47-51-р хуудаст),
Сүхбаатар аймгийн Наран сумын эрүүл мэндийн төвийн 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн яаралтай тусламжийн хуудас (4-р хавтаст хэргийн 110-111-р хуудаст),
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч Х.Хулан, Ц.Анхбаяр нарын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 586 дугаартай “…1. Наранчулууны Машбатын сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байна. 2. Наранчулууны Машбатын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт (4-р хавтаст хэргийн 140-141-р хуудаст),
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 91 дугаартай “...1. биед өгзөгт зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт (4-р хавтаст хэргийн 112-113-р хуудаст),
Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн Наран сум дахь хэсгийн төлөөлөгч албаны өрөөнд албаны Делл загварын компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (4-р хавтаст хэргийн 101-105-р хуудаст),
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/293 дугаартай тушаалаар Цагдаагийн ахлах ахлагч *******ыг Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн харуулын цагдаагийн ажлаас 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 03 дугаар сарын 18-ны өдрөөс мөн газарт эргүүлийн офицероор томилж, цагдаагийн дэслэгч цол олгосон тушаалын хуулбар (4-р хавтаст хэргийн 161-р хуудаст),
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/135 дугаартай тушаалаар Цагдаагийн дэслэгч *******ыг Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын эргүүлийн офицерын ажлаас 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 12 дугаар сарын 16-ны өдрөөс мөн газарт Наран сум дахь хэсгийн төлөөлөгчөөр томилсон тушаалын хуулбар (4-р хавтаст хэргийн 162-р хуудаст),
Хэсгийн төлөөлөгчийн албан тушаалын тодорхойлолтын хуулбар (4-р хавтаст хэргийн 202-204-р хуудас)
2025 оны 03 сарын 25-ны эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл,х авсралт хуулбар (1-р хавтаст хэргийн 04-06, 04-27 хуудас)
2025 оны 01 сарын 19-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл хуулбар (4-р хавтаст хэргийн 66-72-р хуудас)
2005 оны 01 сарын 19-ний өдрийн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл хуулбар (4-р хавтаст хэргийн 131-135-р хуудас)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Хохирогч Н.Машбатад хохирол төлсөн баримтууд / 5-р хх-н 78, 155 х/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Б.Болдбаатар нь
Сүхбаатар аймгийн Наран сумын Наранбулаг 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 11 дүгээр сард тус сумын иргэн ******* нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр******* тухайн үед үүссэн гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас эрүүл мэндэд нь халдсан үйлдэлд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл хүлээж болзошгүй нөхцөл байдлаас зайлсхийх боломж нөхцөлийг зориуд бүрдүүлж шийтгэлээс зайлсхийх давуу байдлыг бусдад бий болгосон,
Мөн Сүхбаатар аймгийн Наран сумын Наранбулаг 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 11 дүгээр сард тус сумын иргэн *******ыг улсын дугаартай "Bongo pronter" маркийн тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ согтуугаар жолоодсон үйлдэлд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл хүлээж болзошгүй шийтгэлээс зайлсхийх боломж нөхцөлийг зориуд бүрдүүлж шийтгэл оногдуулахгүй үйлдлийг гүйцэтгэсэн буюу нийтийн албан тушаалтны хувьд Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийн заалтыг чанд сахиж, албаны нийтлэг эрх, ашиг сонирхлыг эрхэмлэж, албаны чиг үүргээ хуулийн хүрээнд гүйцэтгэлгүй хуулиар хүлээсэн үүргээ санаатайгаар зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон,
Сүхбаатар аймгийн Наран сумын Наранбулаг 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 11 дүгээр сард тус сумын иргэн нь улсын дугааргүй Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн “Dayun” маркийн мотоциклийг согтуугаар жолоодсон үйлдэлд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан үндэслэлээр “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл” шийтгэл хүлээж болзошгүй шийтгэлээс зайлсхийх боломж нөхцөлийг зориуд бүрдүүлж шийтгэл оногдуулахгүй үйлдлийг гүйцэтгэсэн буюу нийтийн албан тушаалтны хувьд Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийн заалтыг чанд сахиж, албаны нийтлэг эрх, ашиг сонирхлыг эрхэмлэж, албаны чиг үүргээ хуулийн хүрээнд гүйцэтгэлгүй хуулиар хүлээсэн үүргээ санаатайгаар зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байж, хийх ёсгүй үйлдлийг хийж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь
гэрч , Д., , *******, , , яллагдагч Б.Болдбаатар нарын мэдүүлгүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, 2022-2023, 2024-2025 онуудад Наран суманд бүртгэгдсэн зөрчил, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай бүртгэл, *******ын тээврийн хэрэгслийн лавлагаа зэргээр,
Сүхбаатар аймгийн Наран сумын нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн хэсгийн байранд 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Н.Машбатыг зүүн хөлөөрөө баруун талын гуя хэсэг рүү нь өшиглөх, баруун чих хэсэг рүү нь зүүн гараараа 2 удаа алгадах зэрэг эрүүл мэндэд нь хохирол учруулаагүй үйлдэл хийж, бие махбодыг нь шаналган зовоож, "муу хулгайч үнэнээ хэл, чи үнэнээ хэл л дээ, чи авсан биз дээ хулгайч минь" гэх үг хэлж сэтгэл санааг нь шаналган зовоож эрүү шүүлт тулгасан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч Н.Машбат, гэрч , , , , нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Наран сумын эрүүл мэндийн төвийн 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн яаралтай тусламжийн хуудас, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч Х.Хулан, Ц.Анхбаяр нарын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 586 дугаартай шинжээчийн дүгнэлт, Авлигатай тэмцэх газрын iaac.mn-д хохирогч гаргасан гомдол, гэрэл зургууд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хэрэг бүртгэлтийн 243000423 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 91 дугаартай шинжээчийн дүгнэлт, Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт шинжилгээ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “...шүүгдэгч Б.Болдбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох...” дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Нэгдүгээрт: Хэрэгт цугларсан нотлох баримт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлд заасан мөн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар бүрдэх ёстой. 16.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоох ёстой. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар яллах дүгнэлт гардуулсан байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг эрүүдэн шүүсэн гэмт хэрэг нь үгүйсгэгдэх шинж чанар бүрдэж байгаа. Яагаад вэ гэхээр тухайн хүнийг өрөөнд орж ирээд зогсож байсан байрлал, эмчийн дүгнэлт, мэдүүлэг, он сар хугацааны хувьд зөрүүтэй байдал харагддаг. Би он сарын талаар тодруулж асуухад 2024 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр энэ үйл явдал болсон гэж харагддаг хэдий ч мэдүүлэг нь 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр үзүүлсэн байдаг. Ингээд хохирогчийн баруун гуя хэсэгт ямар нэгэн байдлаар гэмтэл учирсан зүйлгүй. Зүүн гуя хэсэгт гэмтэл няцрал тархины доргилт гэсэн байдаг. Гэхдээ тархины доргилт гэхээс илүү даралт ихсэх гэх зовуурьтай ирсэн байдаг. Мөн хамгийн гол үндэслэл нь хохирогч өөрөө гэмт хэрэгт шалгагдаж байгаа. Энэ хүний эсрэг мэдүүлэг өгч болохуйц субъект байгаа. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь он сарын зөрүүтэй, алдаатай, мэдүүлэг нь өөрөө нотолбол зохих шинж чанарыг алдсан буюу яг хэн нь ямар байдлаар яаж хохирол учруулаад байгаа юм бэ? үйлдэл нь шалгагдан тогтоогдсон зүйл байхгүй. Хоёрдугаарт: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан тушаал эрх мэдлийн байдлаа урвуулан ашигласан. Зориудаар үйлдэл хийхгүйгээр бусдад давуу байдал бий болгосон гэж яллах санал оруулж ирсэн. Энэ үйлдлийг хэрэгжүүлж байгаа объект, субъект нь хувь хүн. Энэ хүн өөрийн дотоод үнэмшлээр хэн нэгэн хүнийг ялгаварлахгүйгээр тэгш хандах ёстой. Хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгээс харахаар , нар гомдол санал байхгүй гэдэг. Мөн нотлох баримтуудаас харахаар миний үйлчлүүлэгчийг буруутгах талын нотлох баримтыг цуглаасан байдаг. Цагаатгах болон яллах талын нотлох баримтыг цуглуулах ёстой. Б.Болдбаатар нь бусдад давуу байдал бий болгоогүй. Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаагүй. , Мөнхбат гэх хоёр хүнийг миний үйлчлүүлэгч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон эсэхийг хараагүй. Мөн драйвер нь эвдэрсэн байсан. Монгол Улс техник тоног төхөөрөмж нь муу болох нь харагддаг. Мөнхбат нь драйвер үлээхэд илрээгүй. Иймд миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд түүнийг гомдол мэдээл дарсан. Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэж болохгүй. Иймд түүнийг эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг зөрчил үйлдсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Прокуророос шүүгдэгч ******* холбогдох дээрх үйл баримтыг Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6 дахь заалтад заасан "албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх" гэснийг,
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1 дэх заалтад заасан "Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх", 37.1.2 дахь заалтад заасан "өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх. 37 1.13 дахь заалтад заасан "албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах", мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2 дахь заалтад заасан "албаны эрх мэдлээ хэтрүүлэх" гэснийг,
Цагдаагийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32 1 дэх хэсэгт заасан "цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэх үндэслэл бүхий сэжиг байгаа тохиолдолд хүнийг согтуурсан, мансуурсан эсэхийг дараах аргаар шалгана", 32.1.1 дэх заалтад заасан "харилцан ярилцах аргаар сэтгэцийн байдал, хэл ярианы өөрчлөлт, нүдний хүүхэн харааны хэвийн байдлыг магадлах", 32 12 дахь заалтад заасан "өөрийнх нь зөвшөөрснөөр шулуун шугамын дагуу алхуулж, тэнцвэрээ олж байгаа эсэхийг магадлах, 32.1.3 дахь заалтад заасан "зориулалтын тусгай хэрэгслээр шалгах", 32.3.3 дахь заалтад заасан "жолоочийн бичиг баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг түр хураан авах", 32.3.4 дэх заалтад заасан тээврийн хэрэгслийг шилжүүлэн байрлуулах, эсхүл түүний хөдөлгөөнийг хязгаарлах" гэснийг тус тус зөрчиж,
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам код 202.3. Гомдол, мэдээлэл хүлээн авах а/ "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар бүлэгт заасны дагуу иргэнээс амаар буюу бичгээр, эсхүл мэдээллийн хэрэгсэл ашиглаж цахим захидал бусад байдлаар гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтнаас албан бичгээр гаргасан мэдээлэл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар харьяалуулсан зөрчлийн тухай гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллага, алба хаагч харьяалал харгалзахгүйгээр хүлээн авах үүрэгтэй", 202.5.1. "Гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллага, алба хаагч ажил үүргийн дагуу шалгаж шийдвэрлэнэ.", 202.5.2. "Хүлээн авсан гомдол, мэдээллийг нэн даруй цагдаагийн байгууллагын даргад танилцуулах, эсхүл эрх бүхий алба хаагч шалгах арга хэмжээ авна Даргын танилцсан гомдол, мэдээллийг мэдээлэл судалгааны ажилтан бүртгэж, нэгж, алба хаагчид даруй шилжүүлнэ", 213.3.2. Хойшлуулшгүй ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг удирдлага болгон дараах журмаар гүйцэтгэнэ гэсний б/ "хүний бие, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд үзлэг хийх", в/ "аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эд зүйл, эд хөрөнгө, мөнгө агуулсан байр савыг битүүмжлэх;", г/ "эд юмс, баримт бичиг, тээврийн хэрэгслийг саатуулах, түр хураан авах, д/шинжилгээнд зориулж дээж, хурууны хээ, ул мөрний хэв авах /шинжээч томилж, дүгнэлт гаргуулах/", е/ "иргэн, албан тушаалтнаас тайлбар авах, гаргуулах авах",
Мөн журмын 220.3.1. "Согтууруулах ундаа, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, бодис, хордуулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгахдаа хүний эрх, эрх чөлөөг дээдлэн эрүүл аюулгүй байдлыг хангасан, шинжлэх ухаан, техникийн ололтод түшиглэн олон улсын жишигт хэрэглэж байгаа багаж хэрэгслийг ашиглана.", 220.3.5. "Согтууруулах ундаа, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, бодис хордуулах бодис хэрэглэсэн Эсэхийг ердийн шалгагч багажаар тогтоох боломжгүй тохиолдолд эмнэлгийн болон бусад мэргэжлийн байгууллагын туслалцаа авна", 220.3.6. "Шалгалтын явцад цугларсан баримт сэлт мэдээллийг үндэслэн согтууруулах ундаа, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, бодис хэрэглэсэн гэх газарт үзлэг хийнэ", 220.4.8. "Согтолтыг шалгасны дараа согтуурал хэмжигч багажид гарсан үзүүлэлтийг согтуурлаа шалгуулсан хүнд болон хөндлөнгийн гэрчид үзүүлж, тэмдэглэлд тусгаж, гарын үсэг зуруулна" гэсэн заалтуудыг зөрчсөн буюу нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гэж заасан байх бөгөөд мөн зүйлийн 13 дахь хэсэгт "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй..." гэснийг,
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 5 дугаар зүйлд заасан "Хэнд ч эрүү шүүлт тулгаж эсхүл хэнтэй ч хэрцгийгээр, хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэх ёсгүй." гэснийг,
Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан "Цагдаагийн байгууллага, алба хаагч нь хуулийг чанд сахиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлахгүйгээр хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй" 22.4 дэх хэсэгт заасан "Цагдаагийн алба хаагч бусдад эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлохыг хориглоно.", 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт "Цагдаагийн алба хаагчид Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулиар хориглосон үйл ажиллагаанаас гадна дараах зүйлийг хориглоно" гэж заасан ба мөн зүйлийн 69.1.2 дахь хэсэгт албан тушаал, байгууллагын нэрээр бусдыг эрхшээлдээ оруулах, дарамтлах", 69 1.12 дахь хэсэгт "гэмт хэрэг, зөрчлийн талаар хүнээс мэдээлэл, тайлбар авах зорилгоор эрүүдэн шүүх, эсхүл ийм үйлдлийг аливаа хэлбэрээр зөвтгөх гэснийг тус тус зөрчиж,бусдад эрүү шүүлт тулгасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан нь уг хуулийн үйлчлэлд хамаарахыг тодорхойлжээ.
Шүүгдэгч Б.Болдбаатар нь Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/135 дугаартай тушаалаар Сүхбаатар аймгийн Наран сум дахь хэсгийн төлөөлөгчөөр томилогдсон буюу тухайн хэрэгт холбогдох үедээ нийтийн албан тушаалтан байжээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцэд нийцүүлэн Монгол Улсын Их хурлаас 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдөр баталсан Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд төрийн албан хаагч албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, албан тушаалынхаа байдлыг ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, хууль бусаар ашиг хонжоо олох, бусдад давуу байдал олгох зорилготой бусад үйлдэл хийх зэргээр ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.
Нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь дээр дурдсан эрх зүйн актын хэмжээгээр хязгаарлагддаг билээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд өөрөөр хэлбэл, гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх, эсвэл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй байдаг.
Шүүгдэгч Б.Болдбаатар нь нийтийн албан тушаал хашиж байх үедээ албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж
Сүхбаатар аймгийн Наран сумын Наранбулаг 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 11 дүгээр сард тус сумын иргэн ******* нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр******* тухайн үед үүссэн гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас эрүүл мэндэд нь халдсан үйлдэлд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл хүлээж болзошгүй нөхцөл байдлаас зайлсхийх боломж нөхцөлийг зориуд бүрдүүлж шийтгэлээс зайлсхийх давуу байдлыг бусдад бий болгосон,
Мөн Сүхбаатар аймгийн Наран сумын Наранбулаг 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 11 дүгээр сард тус сумын иргэн *******ыг улсын дугаартай “Bongo pronter” маркийн тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ согтуугаар жолоодсон үйлдэлд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах” шийтгэл хүлээж болзошгүй шийтгэлээс зайлсхийх боломж нөхцөлийг зориуд бүрдүүлж шийтгэл оногдуулахгүй үйлдлийг гүйцэтгэсэн буюу нийтийн албан тушаалтны хувьд Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийн заалтыг чанд сахиж, албаны нийтлэг эрх, ашиг сонирхлыг эрхэмлэж, албаны чиг үүргээ хуулийн хүрээнд гүйцэтгэлгүй хуулиар хүлээсэн үүргээ санаатайгаар зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон,
Сүхбаатар аймгийн Наран сумын Наранбулаг 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 11 дүгээр сард тус сумын иргэн нь улсын дугааргүй Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн “Dayun” маркийн мотоциклийг согтуугаар жолоодсон үйлдэлд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан үндэслэлээр “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл” шийтгэл хүлээж болзошгүй шийтгэлээс зайлсхийх боломж нөхцөлийг зориуд бүрдүүлж, бусдад давуу байдал бий болгон эрх мэдлээ хэтрүүлсэн дээрх үйлдэл нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн объектив болон субъектив талын шинжийг бүрэн хангах бөгөөд төрийн албаны нэр хүндэд харшаар нөлөөлөх үйлдэл гэж үзэх үндэслэлтэй юм.
Иймд шүүгдэгч ******* холбогдох дээрх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Болдбаатар, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар “ ..., Мөнхбат гэх хоёр хүнийг миний үйлчлүүлэгч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон эсэхийг хараагүй. Мөн драйгер нь эвдэрсэн байсан. Монгол Улс техник тоног төхөөрөмж нь муу болох нь харагддаг. Мөнхбат нь драгер үлээхэд согтуурлын зэрэг илрээгүй. Иймд миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. ... гэх хүн надад гомдол байхгүй гэж хэлээд байхад нь та гэр бүлийн зөрчилд өртсөн байна гэж гэр бүлийн хүнийх нь эсрэг мэдүүлэг өгүүлэх байсан юм уу?, Мөнхбат унтаж байхад нь цагдаа очсон байдаг. Тухайн үед өвөл цаг орой харанхуй байхад гэрт нь очиж үлээлгэсэн байдаг. Ингээд зөрчил тогтоогдоогүй байхад нь аваад явах байсан юм уу? Би тухайн гэмт хэргийг үйлдээгүй...” гэх санал дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.
Тодруулбал, гэрч “...Таньдаг айлдаа архи уучхаад машинаа бариад хөдөө гэр рүүгээ явах гэж байгаад машинаа цасанд суулгаад хоорондоо муудалцаад намайг гараараа нүүр рүү алгадсан гэж хэлсэн ... би хэсгийн төлөөлөгч Б.Болдбаатар руу архи согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй, мөн каск өмсөөгүй байдалтай хөдөлгөөнд оролцож явж байна зогсоох гэсэн боловч зогсоогүй гэсэн чинь за за гэж хэлээд утсаа тасалсан. Дараа нь хэсгийн төлөөлөгч өөрийн биеэр очиж шалгасан болчихсон гэж хэлсэн” гэх, гэрч Д.ийн “... Эрдэнэбатын гэрт ишиг авах хүнээ хүлээх зуураа 0.75 литрийн ногоон шилтэй архи 2 шилийг Баатарын эхнэр Нараа болон нөхөр бид гурав хувааж ууцгаасан. ... Нөхөр бид хоёр машинаа унаад гэрийн зүг явж байсан. Тэгээд Эрдэнэбатын гэрээс гараад жоохон явж байгаад цасанд машинаа суулгаад машинаа цаснаас гаргаж чадалгүй унтраагаад аккумлятор нь дийлэхгүй асахгүй болсон. Тэгээд би машинаа унтраалаа гээд нөхөр рүүгээ уурласан чинь миний нүд рүү гараараа нэг удаа цохисон ..”гэх, гэрч “... бид гурав ярилцаж байгаад дэлгүүрээс архи аваад тэдний гэрт ууцгаасан байдаг юм. Тэгээд бид гурав машинаасаа асаагаад Эрдэнэбаатарын гэрээс гараад холгүй явж байгаад машин нь цасанд суугаад унтарсан чинь машин унтраалаа гээд нөхөртэйгөө муудалцаад эхнэр ийн баруун нүд рүү нь гараараа цохисон ...” гэх, гэрч *******ын “... Эрдэнэбаатарын гэрт хоёр шил архи уугаад, 16-17 цагийн хооронд гэрээс нь гараад ойрхон 1 км орчим яваад машинаа цасанд суулгасан чинь эхнэр Д. машинаа цасанд суулгалаа машинаа унтраалаа гэх шалтгаанаар надтай маргалдсан. Тухайн үед би эхнэрээ алгадсан ...” гэх,
ын “...хэсгийн төлөөлөгч Болдбаатар гэрт ирээд драйгер багажаар намайг үлээлгээд согтуугаар мотоцикл уналаа барилаа гэж хэлж байгаад, маргааш хэсгийн төлөөлөгчийн өрөөнд ороод ирээрэй гэж хэлсэн ..гэх
“... бид хоёр 0.75 литрийн экс нэртэй архи хувааж уусан. Бид хоёроос өөр хүн байгаагүй байдаг. Тэгээд архиа хувааж ууж дуусчхаад хөдөө гэр рүүгээ явлаа гээд согтуу мотоциклоо бариад яваад өгсөн ...” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Б.Болдбаатар, түүний өмгөөлөгчийн гаргасан санал, дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдсан хийгээд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэнийг үгүйсгэх, цагаатгах баримт шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдоогүй болно.
Прокуророос шүүгдэгч Б.Болдбаатарыг бусдад эрүү шүүлт тулгасан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Магна Хартын 39 дүгээр зүйлд “шүүхийн шийдвэрт эсвэл газрын тухай хуульд зааснаас бусад тохиолдолд ямар ч чөлөөт иргэнийг баривчлах, хорих, эрх болон эзэмшлийг нь хязгаарлах эсхүл бусад аргаар түүний эрх зүйн байдлыг дордуулах, хөөхгүй ба түүний эсрэг хүч хэрэглэх эсхүл бусдаар хүч хэрэглүүлж болохгүй гэж “халдашгүй, чөлөөтэй байх эрх”-ийн үндэс суурийг тавьж, улмаар хэнийг ч эрүүдэн шүүх, хэрцгий, хүнлэг бусаар буюу нэр төрийг нь доромжлон харьцаж шийтгэхгүй хэмээн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 5 дугаар зүйл, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 7 дугаар зүйлд зааснаас гадна Нэгдсэн үндэстний байгууллагын “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг” конвенцод “эрүүдэн шүүх” гэж хэн нэг хүн буюу гурав дахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах, тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчлах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбод, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлнэ. Энэхүү тодорхойлолт нь хуулийн дагуу авах шийтгэл, арга хэмжээ, түүнээс үүдэн буюу холбогдон үүсэх зовлон, шаналалд хамаарахгүй” гэж тунхагласан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлд “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж,
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй” гэж заасан байх төдийгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүү шүүлтийн агуулгыг илүү өргөн хүрээтэй хуульчилсан ба үүнд “Эрүү шүүлт” тулгах гэмт хэргийн субъект нь төрийн албан хаагч байхаар, гэмт хэргийн шинжийг тайлбар мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон бол” гэж тодорхойлжээ.
“Төрийн албан хаагч” гэж Төрийн албаны тухай хуулийн 3 зүйлийн 3.1.2 дэх хэсэгт “төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг” ойлгохоор, энэ хуулийн 13 зүйлийн 13.1.6-д заасан.”… цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын болон шүүх шинжилгээний байгууллагын офицер, ахлагч …нь Төрийн тусгай албан тушаалд хамаарахаар байна.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/135 дугаартай тушаалаар Цагдаагийн дэслэгч *******ыг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын эргүүлийн офицерын ажлаас 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, мөн оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс Наран сум дахь хэсгийн төлөөлөгчөөр томилжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ажиллагааг явуулах, хэрэгжүүлэх үүрэг бүхий субъект нь хуулийг хэлбэрэлтгүй дагаж мөрдөх, хэрэгжүүлэх үүрэг бүхий этгээд ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөгч ...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль болон түүний агуулгад нийцсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийн заалтыг чанд сахин хангаж ажиллах” үүрэгтэй юм.
Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасан “Цагдаагийн … алба хаагч нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуульд зааснаас гадна хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, ил тод, нээлттэй байх, нууцыг чанд хадгалах, олон нийтийн итгэл хүлээж, дэмжлэг авах, үйл ажиллагаа нь тасралтгүй байх, улс төрөөс ангид байх, нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчмыг баримталж ажиллах ба тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т “Цагдаагийн алба хаагч бусдад эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлохыг хориглоно” гэж заасан байна.
Дээрх шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнэвэл, Сүхбаатар аймгийн Наран сумын нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн хэсгийн байранд 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр цагдаагийн ахлах дэслэгч Б.Болдбаатар нь иргэн Н.Машбатыг зүүн хөлөөрөө баруун талын гуя хэсэг рүү нь өшиглөх, баруун чих хэсэг рүү нь зүүн гараараа 2 удаа алгадах зэрэг эрүүл мэндэд нь хохирол учруулаагүй үйлдэл хийж, бие махбодыг нь шаналган зовоож, “муу хулгайч үнэнээ хэл, чи үнэнээ хэл л дээ, чи авсан биз дээ хулгайч минь” гэх үг хэлж сэтгэл санааг нь шаналган зовоож эрүү шүүлт тулгасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Болдбаатар түүний өмгөөлөгч М.Жамъяндорж нар нь “ ... тухайн гэмт хэргийг үйлдээгүй ...” талаар мэтгэлцэж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Хохирогч Н.Машбат, гэрч , , , , нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Наран сумын эрүүл мэндийн төвийн 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн яаралтай тусламжийн хуудас, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч Х.Хулан, Ц.Анхбаяр нарын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 586 дугаартай шинжээчийн дүгнэлт, Авлигатай тэмцэх газрын iaac.mn-д хохирогч гаргасан гомдол, гэрэл зургууд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хэрэг бүртгэлтийн 243000423 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 91 дугаартай шинжээчийн дүгнэлт, Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт шинжилгээ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Болдбаатар, түүний өмгөөлөгчийн санал, дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдсан хийгээд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнийг үгүйсгэх, цагаатгах баримт шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдоогүй болно.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагчаас: “.. Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ногдуулах ялыг тус тусад нь эдлүүлэх...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Эрүүгийн хуулийн ерөний ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар хуулийг буцаан хэрэглэх цаг хугацааны боломжтой гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авлига албан тушаалын гэмт хэрэг бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэг нь 2021 оны 11 сард үйлдэгдсэн буюу хуульд хамгийн сүүлд 2022 оны 12 дугаар сард өөрчлөлт орсон байгаа. Иймд хуульд зааснаар торгох шийтгэл оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11,000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялыг хөнгөрүүлж багасгаж өгнө үү, миний үйлчлүүлэгч бусдад төлөх төлбөргүй тул оногдуулах ялыг багасгаж өгнө үү... гэх дүгнэлтийг гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Болдбаатарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр тус тус хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй“ гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын төрөл хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар зохицуулна” гэж тус тус заасан учир шүүгдэгч үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Тодруулбал, шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг нь 2022 оны 11 дүгээр сард үйлдэгдэж, төгссөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон бөгөөд тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох ялтай буюу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлэхээр байна.
Иймд шүүгдэгч Б.Болдбаатар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1.2, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна“ гэж заасан шударга ёсны зарчимд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох бусад боломж зэргийг харгалзан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12,000,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, уршигтай холбоотой баримт хэрэгт ирүүлээгүй болно.
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 586 дугаартай “…1. Наранчулууны Машбатын сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байна. 2. Наранчулууны Машбатын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна” гэжээ
Шүүгдэгч Б.Болдбаатар нь хохирогчид 3,400,000 төгрөг нөхөн төлсөн бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэхгүй зүйлсэн гэсэн тул шүүгдэгч Б.Болдбаатарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч Б.Болдбаатар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт хавсаргагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
мөн төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах зорилгоор бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоож эрүү шүүлт тулгасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нийтийн албанд ажиллах эрхийг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 6000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан ******* оногдуулсан 12,000,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Шүүгдэгч Б.Болдбаатар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч ******* шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
8. Шүүгдэгч Б.Болдбаатар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний баримт бичгээр хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогч Н.Машбатад 3,400,000 төгрөг нөхөн төлсөн бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэхгүй зүйлсэн гэсэн тул шүүгдэгч Б.Болдбаатарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР