| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Махайн Риза |
| Хэргийн индекс | 110/2023/0001/З |
| Дугаар | 110/ШШ2023/0008 |
| Огноо | 2023-02-09 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2023 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 110/ШШ2023/0008
Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза би, С.С, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан гаргасан, “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох” тухай 116 дугаар тогтоол, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” Б/33 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын инженерийн дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажлаас чөлөөлөгдсөн 7, 8 дугаар саруудын цалингийн зөрүү, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.С шүүхэд гаргасан хүсэлтдээ:
1.1 Миний бие Т овогт С.С нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөл, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох” тухай 116 дугаар тогтоол, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” Б/33 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын инженерийн дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажлаас чөлөөлөгдсөн 7, 8 дугаар саруудын цалингийн зөрүү, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
1.2. Миний нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэгдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Би нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна.
1.3. Би энэ шийдвэрийг гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66.4 дүгээр зүйлд заасан уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдахыг ойлгож мэдсэн.
1.4. Иймд миний нэхэмжлэл хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.
2. Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.С “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох” тухай 116 дугаар тогтоол, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” Б/33 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын инженерийн дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажлаас чөлөөлөгдсөн 7, 8 дугаар саруудын цалингийн зөрүү, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгохгүй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.С нь шүүхэд гаргасан “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох” тухай 116 дугаар тогтоол, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” Б/33 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын инженерийн дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажлаас чөлөөлөгдсөн 7, 8 дугаар саруудын цалингийн зөрүү, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, С.С нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ М.РИЗА