Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 180

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

улсын яллагч А.Дэлгэрмөнх,

иргэдийн төлөөлөгч М.Цэрэндэжид,

хохирогч Б.Ч, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл, Н.Энхсайхан,

шүүгдэгч М.И.М, түүний өмгөөлөгч Э.Туул, Ц.Одончимэг, Д.Намсрайжав, Ц.Цэрэнням,

шинжээч Ш.Норжинбат,

гэрч Б.Чи, М.Ч, Д.М, Д.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч М.И.М-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201501000010 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Австрали болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын иргэн, 1960 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Пакистан улсад төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич, уул уурхайн инженер мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн *** дүгээр хороо, ** дугаар хороолол, “************” хотхоны *** дугаар байрны *** тоотод оршин суух, Австрали улсын Е******* дугаар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын GBR********* дугаартай паспортуудтай, М.И.М-/.

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Австрали болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын иргэн М.И.М /M.I.M/ нь Монгол Улсад болон Олон улсад бүртгэлтэй “Г** К** Э**” /G** C** E** LTD/, “З*** Х***” ХХК /Z*** H*** LTD/ компаниудын захирлаар ажилладаг, дээрх компаниуд нь Монгол Улсад уул уурхайн чиглэлээр их ашигтай том төсөл хэрэгжүүлж байгаа, ирээдүйтэй компани, оруулсан хөрөнгөө хэд дахин өндөр ашигтайгаар эргүүлэн авах боломжтой, үйл ажиллагаа нь жигдэрсэн компани гэж хөрөнгө оруулахыг ятган, хөрөнгө оруулагч болсны хариуд Төлөөлөн удирдах зөвлөлд нэг суудал өгнө, мөн цаашид Их Британийн Виржиний арлуудад бүртгэлтэй “Г** К** Э** Л***” /G** C** E** LTD/, “З*** Х***” /Z*** H***/, “Б*** К*** л***” /B*** C***/ компаниудын бүхий л асуудлыг шийдвэрлэхэд санал өгч, хамтдаа удирдах болно гэж хэлж илгэл үнэмшил төрүүлж, 2010-2011 оны хооронд Монгол Улсын иргэн “М*** И***” ХХК-ийн ерөнхий захирал Б овогт Б-ын Б.Ч-аас 25.500.000 ам.доллар буюу 31.601.969.000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэрлэн авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч, шинжээч, гэрч нарын нарын  мэдүүлсэн мэдүүлгүүд:

Шүүгдэгч М.И.М-: “...Улсын яллагчийн яллах дүгнэлтийн 2 дахь хуудсанд байгаа тоонууд бүгд буруу байна. Энэ нь анх хохирогч мэдүүлэг өгөхдөө дурдаж байсан тоонууд байна. Тоонууд нь буруу байсан учраас манай талаас нотлох баримт гаргаж өгөөд дахиж ийм мөнгө шилжүүлсэн юм гээд өгөхөөр хохирогч өөрийнхөө мэдүүлгийг өөрчилж тоогоо зөвтгөөд явдаг. Энэ талаар 6 мөрдөн байцаагч, 3 прокурор анхаарч үзэхгүй өөрчлөх боломжийг нь олгож байгааг ойлгохгүй байна. Дэлхийн ямар ч оронд энэ нь боломжгүй зүйл байдаг. Яагаад ингээд байдаг юм бэ гэсэн асуулт байгаа. Хоёрдахь том асуудал нь хэргийн харъяаллын асуудал байгаа. “Г** К** Э**” ХХК,  “З*** Х***” ХХК-ийн хувьд Монголын банкаар дамжуулж хийгээгүй. Хонг Конг улсын банкаар дамжуулж хувьцааны төлбөрөө хийсэн. Хувьцаа нь Монголд олгогдоогүй, Хонг Конг улсад олгогдсон. Хувьцаа нь гэрээн дээр үндэслэгдсэн гадаадад бүртгэлтэй компани байгаа. “Б*** Э***” ХХК-ийн талаар мэдэх зүйл байхгүй, ямар нэгэн хувьцаа эзэмшдэггүй тул тайлбар хэлж мэдэхгүй байна. Хэргийн харъяаллын хувьд Монголд байх боломжгүй, хэргийн харъяалал зөрчсөн гэж үзэж байгаа. Нэгдүгээрт гэрээний болон иргэний маргаан байх боломжтой, хоёрдугаарт Монгол улсад үйлдэгдээгүй хэрэг байна. Хувьцаа худалдах, худалдах авах гэрээтэй холбоотой маргаан гарах бол Хонг Конг улсын Арбитрын шүүхээр шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Анх хэрэг үүсээд мэдүүлэг өгөх үеэсээ л тэр тэр дансанд тэдэн төгрөг орсон гэж тоогоо хэлж байсан. Түүнээс хойш нэг ч өөрчлөлт хийгээгүй, тогтвортой мэдүүлэг өгч байгаа гэдэг нь нотлох баримтаар нотлогддог. Гэтэл хохирогч мэдүүлгээ дахин дахин өөрчилдөг. Б.Ч анх надтай яаж, хэнээр дамжуулж танилцсан талаараа худлаа яриад байдаг. Б.Ч-ыг анх надтай тухайн үед ерөнхий сайд байсан Су.Б  гэдэг хүн танилцуулж хөрөнгө оруулах хүсэлттэй байгаа гэж байсан. О гэдэг хүн нь “З*** Х***” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан. Гэхдээ О надтай Б.Ч-ыг танилцуулаагүй. Б.Ч нь хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө тухайн компанитай холбоотой бүх мэдээллийг гаргуулж аваад түүндээ үнэлэлт дүгнэлт өгдөг процессыг хангалттай хийсэн. Хувьцаагаа 3 үе шаттай худалдаж авсан. 2011 оны 10 сараас эхлээд 2011 оны 05 сар хүртэл нийт 7 сарын хугацаанд 3 удаагийн худалдан авалт хийж хувьцаагаа авч байсан. Тэгэхээр нь 3 удаагийн үйлдэл хийж байгаа нь хяналт шинжилгээ үнэлгээгээ хийгээд манай компанийг ашиггүй, үр дүнгүй гэж үзсэн юм бол яагаад дараа дараагийн худалдан авалтыг хийгээд байсан юм бэ, “М*** И***” ХХК нь зүгээр нэг жижиг компани биш, том компани, энд тэнд хөрөнгө оруулдаг. Хэрвээ манай компанийг судалсан хийсэн шинжилгээний үр дүнд сэтгэл хангалуун бус байсан юм бол яагаад дараа дараагийнхаа худалдан авалтыг хийгээд байсан юм бэ, 2011 оны 06 дугаар сард Монголын хувьцаа эзэмшигчдээс манай компанийн 525 ширхэг хувьцааг худалдаж авсан байдаг. “М*** И***” ХХК нь манайд хөрөнгө оруулалт хийх гэж судалж байхдаа дангаараа яваад  байгаагүй. Гадаадын Моунтайн /Mountain/ хөрөнгө оруулалтын мэргэшсэн компанитай нийлээд дүн шинжилгээ хийж байсан. Манай компани 180 хувьцаа эзэмшигчтэй. Ихэнхи нь хөрөнгө оруулалтын талаар мэргэшсэн үйл ажиллагаа явуулдаг хувьцаа эзэмшигчид байгаа. “М*** И***” ХХК-иас манай компаниас хүсч байсан нэг зүйл нь эдгээр хувьцаа эзэмшигчтэй танилцах, тэдгээртэй цаашид нийлж бизнес хийвэл ямар вэ гэдэг талаар хандах шалтгаан байсан юм шүү. “М*** И***” ХХК-тай харилцаж байсан ч юм уу, хөрөнгө оруулалттай холбоотойгоор хоорондоо явуулж байсан цахим шууданг хэрэгт хавсаргахаар гаргаж өгч байсан. Гэтэл 3 прокурор, 6 мөрдөн байцаагчийн хэн нь ч тоож уншихгүй өдийг хүртэл явлаа. Тухайн үед 2011 онд нүүрсний үнэ маш их өндөр, нүүрсний бизнес маш ашигтай байсан. Тухайн үед “М*** И***” ХХК нь Германы хөрөнгө оруулагчийг оруулах, манай компанийн хувьцааг худалдаж авахыг ятгах үйлдэл хийж байсан. Гэтэл одоо намайг хуурсан, залиласан, ятгасан гэж ярьж байна. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ гэж байгаа. Тэр гэрээний хаана нь ямар зүйл заалтад ятгасан, хуурамч мэдээлэл оруулаад та ийм ашиг олно гэсэн өгүүлбэр байна вэ, ятгасан хуурсан, залиласан гэдэг нь Б.Ч-ын өөрийнх мэдүүлэг, зохиож байгаа үг өгүүлбэр дээр суурилж байна. Гэтэл бид нар хэрэг үүссэн цагаас эхлээд шаардлагатай бүх нотлох баримтыг гаргаж өгсөн. Б.Ч компанид шаардлагатай дүн шинжилгээ хийсэн гэдгийг нотлох захидал гаргаж өгсөн. Гэтэл энэ бүхнийг уншихгүйгээр тоож харахгүйгээр шүүх хурал болох хэмжээнд авчирч байгаад гайхаж байгаа, асуух зүйлийн нэг юм. Энэ хэргийн хувьд хамгийн гол нотлох баримт нь хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүд байгаа. Мэдүүлэг давхар нотлох баримтаар нотлогдохгүй бол үндэслэлгүй. Гэрээн дээр ямар нэгэн ятгасан, хуурсан мэдээлэл байхгүй. Б.Ч сайн дурын үндсэн дээр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хийсэн байгаа. 2011, 2012 оны үед хувьцаа худалдан авах болон ТУЗ-д захирал томилохтой холбоотой маш олон захидал явсан байгаа. Манай компаний удирдлага маш сайн ажилладаг. Бид нар BWI-д бүртгэлтэй IPO гэдэг компаниар хувьцаа худалдах, худалдан авах, захирлын томилгооны асуудлыг хийлгэдэг. Тэгэхээр IPO гэдэг компанийн нарийн бичиг Марита гэдэг хүн байдаг. Б.Ч өөрөө гуравдагч компанийн Марита гэх хүнтэй харьцсан цахим шуудан байдаг. Эндээс харахад Б.Ч сайн дураараа гэрээн дээр гарын үзэг зурж, өөрөө хувьцаа авч, гэрээгээ байгуулаад захирлаар томилогдсон байдаг. Б.Ч-т хандаж хэлэхэд чамайг ятгасан, хуурсан, гүтгэсэн зүйл байхгүй. Гуравдагч этгээд буюу бие даасан компанитай та өөрөө харилцаад хувьцаагаа худалдаж аваад захирлаар томилогдож, мэдээллээ тухай бүр нь аваад явж байсан шүү дээ. Мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлснээс хойш гэм буруугүй гэдгээ нотлох хангалттай нотлох баримт гаргаж өгсөн. Мөрдөн байцаагч хоёр удаа шинжээч томилсон. Нэг нь техник талаасаа манай эзэмшиж байгаа уурхай нь бидний ярьж байгаа шиг, гэрээнд заасан шиг тийм хэмжээний чанартай нүүрс байгаа юм уу, байхгүй юм уу гэдгийг нотлуулах, тэнд ажиллагаа явагдаж хөрөнгө зарцуулагдсан эсэх талаар шинжилгээ хийлгэсэн. Дараа нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс санхүүгийн шинжээч томилсон. Энэ нь 2015 оны 6, 7 сараас 2015 оны 10 сар хүртэлх хугацаанд урт хугацаа шаардаж хоёр шинжилгээ хийгдсэн байгаа. Эдгээр шинжилгээний дүгнэлтээр ямар ч буруугүй юм байна, байгаа гэсэн нүүрс нь байна, зарцуулна гэсэн мөнгөө зарцуулсан байна, хийнэ, бүтээн байгуулалтаа хийсэн юм байна гэдгийг нотолж байгаа. Б.Ч-т би захирлын асуудлыг санал болгосон, амласан. Гэхдээ захирлаар томилогдохын тулд Б.Ч болон хувьцаа эзэмшигчдийн зүгээс захирлаар ажиллахыг зөвшөөрч байна гэсэн зөвшөөрлийг бичгээр үйлдэж гарын үсэг зураад IPO-д өгөх ёстой. Гэтэл энэ процессыг өөрсдөө хийгээгүй, зөвшөөрлөө өгөхгүй байсан. Б.Ч сүүлдээ өөрийнх нь ах Ж-ы хүү Ч гэх залуу хүнийг захирлаар томилуулъя гэж хэлсэн. Гэтэл манай компани IPO хийх гэж байгаа учраас манай талаас залуу хүнийг захирал болгомооргүй байна, танай компанид томоохон албан тушаал эрхэлдэг туршлагатай хүн байвал санал болгооч гэхэд тэгье, өөр хүн санал болъё гэж зөвшөөрсөн. Зөвшөөрсөн атлаа захирлаар өөр хүнийг санал болгох ажиллагааг хийгээгүй. 2011 оноос эхлээд “М*** И***” ХХК-ийн зүгээс ямар нэгэн харилцаа холбоогүй алга болчихсон. Энэ хүнийг захирлаар томилж өгнө үү гэсэн хүсэлтээ Айпиөү /IPO/-д өгөөгүй, одоог болтол өгөөгүй байна. Захирал томилох ажиллагааг надтай харилцахгүйгээр шууд Айпиөү /IPO/-д харилцаад хүсэлтээ өгөөд хийх бүрэн боломжтой. Миний хувьд энэ асуудалд оролцдог зохицуулалт байхгүй. Б.Ч хөрөнгө оруулалтын маш их туршлагатай, томоохон компаниудад хөрөнгө оруулж байсан. Энэ туршлагаас нь харахад Б.Ч нь захирлаар томилогдож ажиллахын тулд зөвшөөрөл өгдөг гэдгийг  өөрөө бүрэн мэддэг чадвартай хүн юм. 25.500.000 долларын хөрөнгө оруулалт авчихаад Б.Ч-ын хэлээд байгаа шиг хувьцааг өөрт нь олгоогүй, захирлаар томилж өгнө гэж хэлсэн амандаа хүрэхгүй буцаад байгаа юм бол Б.Ч гомдол гаргах гэж яагаад 3.5 жил хүлээсэн юм бэ, нэг сарын дотор мэдээд “надад амласан захирлаар томиллох ажлаа яагаад хийхгүй байгаа юм бэ” гэдэг асуудлыг тавихгүй яасан юм бэ, өмнө нь яагаад маргаагүй юм бэ?, үүнд шалтгаан байгаа. Өөрөө эхлээд шаардлага хангахгүй хүн санал болгосон, энэ асуудлыг хэлэхээр за өөр хүн томилуулъя гэж хэлчихээд алга болсон. Энэ хүнд өөрт нь ямар нэгэн асуудал байгаа. Б.Ч нь 3.5 жил гомдол гаргахгүй, намайг залиласан юм байна гэж яваад байсан шалтгаан нь өөрийнх нь ах Ж мөнгө зээлээд тэр зээлээ төлж чадахгүй болохоороо ийм асуудал гаргаж ирж байгаа. Бид нар 90 хавтаст хэргийн материалтай бүрэн танилцсан. 90 хавтаст хэргийг бий болгохын тулд нилээдгүй их нотлох баримтыг өгсөн. Б.Ч-ын  хэлээд байгаа намайг залилсан хуурсан гэдэг нь худлаа гэдгийг нотлох баримт 90 хавтаст хэрэгт хийсэн. 90 хавтаст хэрэгтээ би болон манай хуульч нар танилцаад үзэхэд өөрийнх нь өгсөн мэдүүлэг, өөрийнх нь тойрон хүрээлэгч нарын гэрчээр өгсөн мэдүүлгээс өөр  М.И.М- гэдэг хүн ийм ийм амлалт өгсөн гэдгийг нотлох цахим захидал болон ямар нэгэн байдлаар харилцааны ямар ч нотлох баримт байхгүй. Бид нарын харилцааг зохицуулж байгаа гэрээн дээр ч байхгүй байна. Аабар сан шиг томоохон хувьцаа эзэмшигчид шиг 15 хувиас дээш хэмжээний хөрөнгө оруулчихсан бол компанийг хамтран удирдах эрхийг өгч болох юм. Гэтэл одоогийн байдлаар компанийн 5,6 хувийн хувьцаа эзэмшчихээд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах эрхийг бид өгөх үү, яллах дүгнэлтэд прокурор бичсэн байна. Үүнд Б.Ч-т компанийг хамтран эзэмших эрхийг олгоно гэж хэлсэн. Хэлсэн амлалтдаа хүрээгүй гэж бичсэн байна. Тэгэхээр 90 хавтаст хэргийг үзээд прокурор ямар нотлох баримтыг үндэслэж Б.Ч-т компанийг хамтран эзэмших эрх өгсөн гэж үзэж яллах дүгнэлтэдээ бичээд байгаа юм бэ, ойлгомжгүй байна. Амжилттай бизнесийн хувьд Айпиөү /IPO/ буюу олон улсын анхдагч биржийн зах зээл дээр дээр хувьцаагаа гаргах сонирхолтой, төлөвлөгөөтэй байсан нь “Г** К** Э**” ХХК, “З*** Х***” ХХК-ийн хувьд үнэн байсан. “Г** К** Э**” ХХК нь нүүрсний уурхайтай,  “З*** Х***” ХХК-ийн хувьд ураны лицензтэй хоёр компани байгаа. Хувьцаагаа нийтэд гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байсан. Гэтэл 2011 онд Япон улсад цунами болж Фүкүшимагийн цахилгаан станц нурж, үүнтэй холбоотойгоор ураны үнэ дэлхийн зах зээл дээр унасан. Ураны үнэ дэлхийн зах зээл дээр унасан учраас хувьцаагаа Айпиөү /IPO/ хийх нь ямар ч ашиггүй нөхцөл байдал үүссэн. 2012 оноос эхлээд Олон улсын зах зээл дээр нүүрсний үнэ унасан. Нүүрсний үнэ унасантай холбоотойгоор “Г** К** Э**” ХХК-ийн хувьцааг төлөвлөсөн хугацаандаа нийтэд гаргах боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Энэ нь бид нараас үл хамаарах зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалсан үйл явдал болсон юм. Миний хувьд маш том хэрэгт хүний 25.500.000 долларыг залилаад авсан гэсэн хэрэгт шүүгдээд зогсож байна. Манай “Г** К** Э**” ХХК дээр 175 сая долларын хөрөнгө босгосон. “З*** Х***” ХХК-д 15 сая доллараас 25 сая долларын хөрөнгө босгосон. Нийтдээ 190 сая долларын хөрөнгө босгоод байгаа. “Деллойт Онч Аудит” ХХК-ийн шинжилгээ болон Шүүхийн үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр хүртэл нийт 190 сая долларын хөрөнгө босгосноос 120 сая долларын хөрөнгө оруулалт Монгол улсад орж ирээд бүтээн байгуулалт болж 10 гаруй жил болж байгааг нотолж байна. “Г** К** Э**” ХХК, “З*** Х***” ХХК нь жинхэнэ компани юм. Таван толгой, Оюу толгой гээд уул уурхайн компаниудтай адилхан уурхайтай, жинхэнээсээ үйл ажиллагаа явуулдаг, цалингаа тавьдаг, бүтээн байгуулалт хийж байгаа компани юм. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоод байна. Б.Ч-ын хэлж байгаагаар намайг хууран мэхэлсэн, залилсан, надад ийм амлалт өгсөн гээд яриад байгааг аман ярианаас өөр ямар ч нотлох баримт хэргийн материалд байхгүй байна. 2.5 жил үргэлжилж байгаа мөрдөн байцаалтын явцад 6 мөрдөн байцаагч, 3 прокурор солигдож томилогдоод үйл ажиллагаагаа явуулсан. Гэтэл ийм том хэмжээний хэрэгт намайг буруутгаж байгаа мөртлөө үйл ажиллагаа явуулж байгаа уурхай дээр яагаад очиж үзээгүй юм бэ, хэн нь ч очиж үзээгүй, техникийн шинжилгээ хийсэн шинжээч нар очиж үзсэн. Тэнд нь яг барилга баригдсан байна уу, тийм уурхай үйл ажиллагаа явуулж байна уу гэдгийг харсан байгаа. Мөрдөн байцаагч прокурорын хэн нь ч хэргийн газарт очиж үзээгүй. 190 сая доллар нь Б.Ч-ын хэлж байгаачлан бүхэлдээ миний халаасанд орчихоогүй, 120 сая доллар нь Монгол улсад зарцуулагдсан. Монгол улсад зарцуулагдсан гэдэг нотлох баримт нь 90 хавтаст хэрэгт хангалттай авагдсан. Бид нарт ямар нэгэн байдлаар залилах, хууран мэхлэх үйлдэл байхгүй. Би Монгол улсад хайртай, Монгол улсыг хөгжүүлэх, сайхан орон болгоосой гэж өөрийн хувь нэмрээ оруулах хүсэлттэй. Яагаад гэвэл би Монгол эхнэртэй, Монгол цустай 3 хүүхэд байдаг учраас Монгол улсад зүрх сэтгэлээ өгсөн. Гэхдээ Монголд байдаг авилга, гадаад хүмүүсийн хөрөнгийг булааж авах гэсэн оролдлого л Монгол улсыг цааш нь хөгжүүлэхгүй байгаа юм. Үүний эсрэг тэмцэхэд бий бэлэн байна. Б.Ч-ын хэлж байгаа дараагийн гол зүйл нь юу юм бэ гэхээр би хувьцаа худалдаж аваад хөрөнгө оруулсан, гэтэл сураггүй, холбогдохгүй алга болсон гэдэг. Энэ нь маш үндэслэлгүй худал яриа юм. Бодит байдлыг хэлье. Нэгдүгээрт Б.Ч-ын ах Ж-тай 2012 оноос эхлээд одоог хүртэл байнгын харилцаа холбоотой байсан. Б.Ч-ын мэдүүлэгт надтай 2012 оны 09 дүгээр сараас надтай огт уулзаагүй гэж хэлсэн байна. Гэтэл Б.Ч надтай хамт Шанхай руу надтай хамт яваад бизнес хийгээд явж байсан. 2012-2014 оны хооронд Ж, Б.Ч гэдэг хүмүүстэй байнгын харилцаа холбоотой байж надаас 9.9 сая долларыг зээлж авсан. Өөрөөр хэлбэл 10 сая долларыг зээлж авсан байнгын харилцаатай байсан. Яллах дүгнэлтэд өгсөн мэдүүлгийг нь уншихаар “М*** И***” ХХК нь 2011 онд тоног төхөөрөмжөө  “Г** К** Э**” ХХК-д зарсан.  Яагаад “Г** К** Э**” ХХК нь тоног төхөөрөмжийг худалдаж авсан юм бэ гэхээр Аабар сангийн том хөрөнгө оруулалтыг татахын тулд жинхэнэ үйл ажиллагаа явуулж байгаа компани мэтээр харагдахын тулд энэ хөрөнгө оруулалтыг хийж үнэтэй тоног төхөөрөмжийг худалдаж авсан юм гэж мэдүүлсэн байна. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримт гэрээнүүд байгаа. Энэ тоног төхөөрөмжийг 2012 оны 3-5 сарын хооронд ярилцаж байгаад худалдаж авсан юм. Манай компанийн бүх хувьцаа эзэмшигч нар манай компанийн талаар мэдээлэл сайтай байдаг. Манай компанид захирлаар ажиллаж байсан, буруу үйлдлээсээ болж халагдсан Жэйсон Бэйкер гэх хүн Б.Ч-ыг дэмждэг...” /шүүх хуралдааны тэмдэглэлд бүрэн бий/ гэв.

Хохирогч Б.Ч-: “...Би 25,500,000 ам.долларыг М.И.М-д итгэж зээлсэн. Би М.И.М-тай л бизнес ярьж байсан. Би 1.600.000 гаруй ажилчидтай, өнөөдрийг хүртэл 20 гаруй жил бизнес хийгээд суралцаад явж байгаа. Айпиөү /IPO/ хийхэд 7 зарчим шаардлагатай, айпиөү /IPO/ хийхэд компани засаглал сайтай байх ёстой, авсан мөнгөө зөв зарцуулдаг байх ёстой. 180 сая доллар босгоод 56 сая доллар Монгол улс руу оруулж үлдсэн мөнгийг нь “С*** М***” ХХК-ийн данс руу буцаагаад авчихдаг. Монголд нэг компани байгуулсан. М.И.М- 2010, 2011 онд надтай байнга уулздаг байсан. Нэгэнт хөрөнгө оруулсан юм чинь Айпиөү /IPO/ хийхийг нь хүлээе гэдэг. Жил бүр захиа ирдэг, нэг ч аудитын тайлан ирдэггүй, би нэг ч удаа компанийн тайлан авч үзээгүй. Манай компанийн геологич Бат-Эрдэнэ, бүх төсөл дээр ажилласан Энхсайхан нар битгий хөрөнгө оруулалт хий гэсэн. Харин би өөрийн дотоод итгэлээр Монгол эхнэртэй юм байна, хэрэгжүүлж байгаа төсөл нь Монголд юм байна гэж бодож хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл мөнгө авснаас хойш алга болчихсон. Айпиөү /IPO/ хийх нь юу болж байгаа бол гээд цахим захидал бичүүлдэг. Тэгээд Жэйсон Бэйкер гэдэг хүнээс цахим захидал ирсэн. Тэгээд надад Уранбилэг, М.И.М- хоёр компанийнхаа данснаас дураараа байнга мөнгө авдаг, чи мөнгөө алдсан, энэ хүмүүсээс хол бай гэсэн захиа ирсэн байгаа. “З*** Х*** Л***” ХХК дээр би 6 сарын дараа айпиөү /IPO/ хийх гэж байна, хэд нугална гэхээр нь итгээд мөнгө өгсөн. “Б*** К*** Л***” ХХК-д төмрийн хүдэр экспортлох гэж байгаа гэхээр нь би геологичтой нь хүртэл уулзаж байсан. Төмрийн хүдэр экспортолж байгаад мөнгийг чинь хэд нугалж өгнө гэсэн, тэгээд байхгүй. Би М.И.М-тэй л бизнес ярьж байсан, эхнэртэй нь хэзээ ч бизнес ярьж байгаагүй. М.И.М- онгоцноос буугаад л манай компани дээр буугаад ирдэг. Би Монголын банкнаас зээл авч М.И.М-д өгсөн. Мөнгөө хийгээч гэж дандаа утсаар яриулдаг. М.И.М- нь 180 сая доллар босгоод 50 гаруй сая долларыг Монгол руу бусдыг нь хувьдаа ашигласан. М.И.М- гэдэг хүнд гадаадын болон дотоодын ямар ч хүн итгэх боломжгүй. Тухайн үед уул уурхайг төрөөс дэмжиж байсан. Тийм учраас Монголд хийгдэж байгаа төсөл Монголдоо хөрөнгө оруулалт хийе гэж үзээд хийсэн. Коксжих нүүрсний нөөцтэй, 2013 онд ашиглалтын лиценз авсан байсан. Бизнес хийхэд банкнаас зээл авч банкны өмнө хариуцлагатай ажиллах, бирж дээр хувьцаа гаргаж олны өмнө хариуцлагатай ажиллах байдаг. Хувьцаа эзэмшигч нар хоорондоо уулзаж, аудитын тайлангаа авах эрхтэй. Би “З*** Х*** Л***” ХХК-д  500.000 доллар, “Б*** К*** Л***” ХХК-д 5 сая доллар, “Г** К** Э** Л***” ХХК-д 20 сая доллар өгч хохирсон, энэ шилжүүлсэн мөнгийг хүлээн зөвшөөрч байгаа. Бүгд  айпиөү /IPO/ хийнэ гэж авсан байгаа. Айпиөү /IPO/ хийх ямар ч боломж байхгүй. айпиөү /IPO/ хийхийн тулд тухайн компани эрүүл байх ёстой. Захирал нэг долларын ч эрх байдаггүй, заавал ТУЗ-р баталсан мөнгийг л санхүү хариуцсан захирал гаргадаг. Үүнийг компанийн засаглал гэж ярьж байгаа юм. Манай компанитай харилцдаг компаниуд хүртэл аудитын тайланг шаарддаг. Би 25 сая доллар өгөөд алдчихсан. М.И.М- энэ олон компаний ядаж нэг компани нь айпиөү /IPO/ хийгээгүй байна...” гэв.

Гэрч Б.Чи-: “...Айпиөү /IPO/ гэдэг нь англиар Initial Public Offering гэсэн үгсийн товчлол бөгөөд монгол хэлнээ компани олон нийтэд анх удаагаа хувьцаагаа санал болгох үйл ажиллагаа гэсэн санхүүгийн хэллэг. Монголын нөхцөлд айпиөү /IPO/ хийх зарчим нь хөгжлөөсөө хамаараад ялимгүй өөр явагддаг. Олон улсад айпиөү /IPO/ хийх гэдэг нь компани хөрөнгө оруулагчаас татан төвлөрүүлсэн хөрөнгөө биржээс гаргахаас өмнө хөрөнгөө татан төвлөрүүлж дуусаад хөрөнгийн бирж дээр нээлттэй хэн нэгэн дурын хүн хувьцааг нь худалдаж авах боломжийг нээж өгч байгаа үйлдэл юм. Өөрөөр хэлбэл дурын хөрөнгийн бирж дээр тоглогч хувьцаа авах боломжтой ажиллагааг олон нийтэд хувьцаагаа санал болгох ажиллагаа гэж байгаа. Бирж дээр маш олон төрлийн компаниуд хувьцаагаа гаргадаг учраас тухайн компанийн онцлог, ямар төрлийн бизнес хийж байгаагаас хамаарч олон төрлийн шаардлага тавигдаж байгаа. Тухайн биржид бүртгэлийн шаардлага гэж байгаа. Тухайлбал Монголын хөрөнгийн бирж дээр 3 шаардлага тавьдаг. Энэ 3 шаардлагын алийг нь хангаснаас шалтгаалж аль шат, аль түвшинд хувьцаагаа арилжаалах вэ гэдэг биднийхээр аль самбарт хувьцаагаа арилжаалах вэ гэдэг нь мэдэгдэнэ. Олон улсын хөрөнгийн бирж дээр тухайн компанийн засаглалын асуудлыг чухалчилж үзнэ. Бизнесийн ашиг орлого, ил тод нээлттэй байдлыг чухалчилж үздэг. Тухайн компанийн  засаглал, ил тод нээлттэй байдал, санхүүгийн ил тод байдал зэргийг чухалчилж үздэг. Засаглал сайн гэдэг нь тухайн компанийн хөрөнгө оруулагч нарынхаа төлөө сайн ажиллаж чадахуйц сайн удирдлага байх ёстой. Нөгөө талаараа хөрөнгө оруулагч нартай өгсөн амлалтаа биелүүлж чаддаг байх ёстой. Тайлан мэдээллээ хувьцаа эзэмшигч нартаа шуурхай хүргэх, цаг тухай бүрт нь хурлаа зарлах, компанийн бизнест яаралтай хуралдах шаардлага гарвал хуралдаж шийдвэрлэх зэрэг үйл ажиллагаа сайн хийх ёстой. Манай үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулага 2014 оны 1 сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн. Бид Лондонгийн хөрөнгийн биржтэй Мастер гэрээ байгуулсан. Монголын хөрөнгийн биржийг олон улсын түвшинд хүргэе гэсэн зорилт тавиад Лондонгийн талаас энэ гэрээний хүрээнд 3 чиглэл өгсөн. Нэгдүгээрт хүний нөөцөө бэхжүүл, хоёрдугаарт хууль эрх зүйн орчноо сайжруул, олон улсын жишигт хүрэх ёстой, гуравдугаарт технологио сайжруулах ёстой гэсэн чиглэл өгсөн байгаа. Энэ чиглэлээр Лондонгийн хөрөнгийн биржтэй Мастер гэрээ байгуулагдсан байдаг. Ингээд үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулсан хууль гарснаар Олон улсын зах зээлийн түвшинд аваачсан гэж үзэж байгаа. 2010, 2011, 2012 ондуудад Монголын том гэгдэх маш олон компаниуд олон улсын хөрөнгийн бирж рүү хувьцаагаа гаргаж байсан. Ялангуяа Австрали, Хонг Конг руу их гарч байсан. Монголын хөрөнгө оруулагч нар ч хувьцаа худалдаж авч ашиг олж байсан үе байсан. Би тухайн үед “З*** Х*** Л***” ХХК, “Г** К** Э** Л***” ХХК, “Б*** К*** Л***” ХХК нь Монголын хөрөнгийн бирж болон Хонг Конг болон олон улсын хөрөнгийн биржид хувьцаа гаргаж байсан талаар шалгаж үзэж байсан олдоогүй. Олон улсын хөрөнгийн бирж нь цахим хэлбэрт шилжсэн учир хувьцаанууд нь биет хэлбэрээр хадгалагддаг...” гэв.

Гэрч Д.М-: “...“Г** К** Э**” ХХК, “З*** Х***” ХХК гэх хоёр компанид ашиглалтын тусгай зөвшөөрөл 10 ширхэг байгаа. Үүний 5 нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Хотгорын нүүрсний уурхайд, Говь-Алтай аймгийн Зээгтын уурхайд 4, Дорноговь аймгийн Хөвсгөл суманд ашиглалтын 1, хайгуулын 4 лицензтэй. Нүүрсний чиглэлийн компани нь Хотгор, Зээгтийн уурхай байгаа. “Г*** К***” ХХК нь ураны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нөөцний хувьд Хотгорын уурхай 100 сая тон, Зээгтийн уурхай 70 орчим сая тонн нөөцтэй гэж Монгол улсын нөөцөд батлагдсан. Манай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл өмнө нь байсан. Хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулж авсан тусгай зөвшөөрлөө тодорхой цаг хугацаанд шалгаж үзээд үйлдвэрлэл болон ашиглалтын нөөцгүй лицензийг авсан газарт буцааж өгөх ёстой. Манай компани үүний дагуу ажиллаж байгаа. Манай компани эхлээд тодорхой бичиг баримт бүрдүүлж Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас лиценз буюу хайгуулын зөвшөөрөл авдаг. Тухайн хайгуулын лицензийг тодорхой цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулж шалгаж үзээд үр ашгаа өгөөгүй тохиолдолд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт хүсэлтээ гаргаад буцаагаад өгдөг. Нүүрс олон шинж чанартай, коксжих нүүрс мөн эсэхийг албан ёсны лабораторид дээж өгч шинжилгээ хийлгэснээр тодорхойлогдоно. Хотгорын нүүрсний уурхай бол коксжих нүүрстэй гэдэг нь олон зүйлээр батлагдсан, 100 хувь итгэлтэй байгаа. Зээгтийн уурхай нь эрчим хүчний зориулалттай 6000-8000 ккл агуулдаг илчлэг сайтай нүүрстэй. 2012 онд намайг анх ажлаа аваад уурхай дээр очиход “М*** И***” ХХК-ийн хүмүүс байсан, энэ компанитай тодорхой хугацаанд хамтарч ажилласан. “М*** И***” ХХК-иас компанийн удирдлага ч юм уу, уурхайтай холбоотой манай компанид очиж байгаагүй. Экспертын дүгнэлт гаргахад геологич нь мөрдөн байцаагчтай очиж байсан. Коксжих нүүрс гэдгийг шууд хараад мэдэх боломжгүй. Коксжих нүүрс мөн эсэхийг лабораторид шинжилгээ хийлгэснээр тодорхойлогдоно. Коксжих нүүрс мөн эсэхийг тодруулахаар Австрали, Монгол гээд маш олон лабораторид дээж өгсөн, коксжих нүүрс гэж гарсан байгаа. Би  2012 оны 5 сард ажилд орсон, 8 сард дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасан учир уурхайн олборлолт зогсож эхэлсэн, жоохон нүүрс байгаа учир олборолт хийгээд байгаа...” гэв.

Гэрч М.Ч-: “...Би “Г** К** Э**” ХХК-д анх 2012 оны 8 дугаар сараас ерөнхий захирлын албан тушаалд томилогдсон, анх ажилд орохдоо энэ компанийг маш сайн судалсан, омпани ч гэсэн олон хүнийг судалж, тэр дотроос ярилцлага авч байж намайг шалгаруулж авсан. Тухайн үед би энэ компанийг өөрөө судалж байхад их хэмжээний хөрөнгө босгосон байсан. Төлөөлөн удирдах зөвлөл болон ТУЗ-ын даргын зүгээс 2012 онд багтааж айпиөү /IPO/ хийх гэж байгаа учраас бид нар маш эрчтэй үйл ажиллагаа явуулж байгаа гэж хэлж байсан. 2012 он онцлогтой жил байсан. 2012 оны сонгуулийн жил байсан, стратегийн салбарын тодотгосон шинэ хууль гарсан, энэ хууль нь Монголын эрх ашгийг хамгаалж байгаа боловч гадны хөрөнгө оруулагчдыг нилээд үргээсэн хууль гарсан. Энэ бол айпиөү /IPO/ хийж чадаагүй нэг шалтгаан, 2010, 2011 онуудад нүүрсний үнэ зах зээл дээр өндөр үнэд хүрсэн. 2011 онд нүүрсний үнэ 600 юань болсон байсан. 2012 онд 400 юань болсон байсан. Энэ нь бидний анхаарлыг их татсан. Энэ үед захирлуудын дунд 2012, 2013 онд нүүрсний үнэ унах уу эсхүл буцаад өсөх үү гэсэн маргаан явагдаж байсан. Би айпиөү /IPO/ хийхийг зогсоосныг сайн мэдэхгүй. Монгол улсын Засгийн газар хуулиа өөрчлөх үү, үгүй юу гэдгийг харъя, тийм учраас юу болохыг нь мэдэхгүй учраас хөрөнгө оруулагч нарын мөнгийг үрж болохгүй гэсэн чиглэл өгсөн. Ялангуяа  М.И.М- дарга хатуу байр суурьтай байсан, гадаад захирал үйл ажиллагаагаа үргэлжлүүлье, замаа баръя, бид нарын зорилго бол суурин газруудад засмал зам тавьж, бусад газарт сайжруулсан шороон зам тавьж айпиөү /IPO/ хийхдээ бэлдэж нүүрсээ гаргъя гэсэн бэлтгэлтэй байсан. Энэ ажлуудыг зогсоосон, гэхдээ тэр үед нүүрс суултыг бүрэн хийж амжсан байсан, замын ажлыг зогсоосон, кэмпийн ажил 80 хувьтай зогссон. Миний хувьд энэ бол зөв шийдвэр байсан гэж бодож байгаа. Тухайн үед бид мөнгөө хэмнээд зогссон. Компанийн хөрөнгө оруулалт манай толгой компаниас улирал, сар, жилээр орж ирдэг. Энэ асуудлыг манай санхүүгийнхэн сайн хэлэх байх, сар болгон төлөвлөгөө гаргаж зөвхөн тэр хэмжээний мөнгө л орж ирдэг...” гэв.

Гэрч Д.У-: “...Монгол улсад “Г** К** Э**” ХХК нь 2004 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан. 2010 онд урт нэртэй хууль гарсны хүрээнд ой устай давхцсан лицензийг шилжүүлэх зорилгоор “Г*** К***” ХХК байгуулсан. “Г*** К***” ХХК нь “Г** К** Э**” ХХК-ийн толгой компани болж байгуулагдсан. 2011 онд “М*** Б***” ХХК, “Г*** П***” ХХК гэсэн хоёр компанийг шилжүүлж “Г*** К***” ХХК-ний охин компани болгосон. 2010 оноос хойш “Г*** К***” ХХК нь “М*** Б***” ХХК, “Г*** П***” ХХК, “Г** К** Э**” ХХК гэсэн  3 охин компанитай үйл ажиллагаагаа явуулж байгаа. “Г*** К***” ХХК-ний толгой компани нь “Г** К** Э** Л***” ХХК байгаа. “З*** Х***” ХХК нь 2005 онд байгуулагдсан, гадаадын хөрөнгө оруулалттай, Монгол улсад бие даасан үйл ажиллагаа явуулдаг, Монголд охин болон толгой компани байхгүй Бивиай /BVI/-ын хөрөнгө оруулалттай компани байгаа. “Г*** К***” ХХК, “З*** Х***” ХХК-ийн хөрөнгө оруулалт анх байгуулагдсан цагаас эхэлж жилийн төсвөө толгой компанитайгаа тохирч түүний дагуу тухайн үеийн нөхцөл байдлаа тусгаж сар бүр төсвөө гаргаж Бивиай /BVI/-д намайг шууд удирддаг толгой компанийн санхүүгийн захирал руу явуулдаг. Сар болгон төсвөө батлуулж сар болгон төсвөө авдаг. Энэ байдал нь  “З*** Х***” ХХК нь ч адилхан. Ийм байдлаар санхүүжилтээ авдаг. “Г*** К***” ХХК-ийн 4 компаниа нэгтгээд доллар руу хөрвүүлж толгой компани руу явуулдаг, толгой компани нэгтгэдэг.  2016 оны 12 дугаар сарын 31-ний нэгтгэсэн санхүүгийн тайлангаар Монгол улсад 97.000.000 ам долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байгаа. 2010 онд 4.7 сая ам доллар, 2011 онд 11.9 сая ам доллар, 2012 онд 3.3 сая ам доллар, 2013 онд 8.6 сая ам доллар, 2014 онд 0.4 сая ам долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. 2010-2014 оны санхүүгийн тайланд 60.9 сая ам доллар Монгол улсад хөрөнгө оруулалтаар орж ирсэн гэж санхүүгийн аудитын байгууллага тогтоосон. “З*** Х***” ХХК-д толгой компаниас орж ирсэн хөрөнгө нь 17 сая доллар байгаа. 2010-2014 оны хооронд 2 сая орчим ам доллар орж ирсэн байгаа. 2009 оноос эхлэн манай компани бирж дээр гарах бэлтгэлээ хийж байсан, олон улсын нэр хүндтэй компаниар аудит хийлгэж байна гэдэг нь бэлтгэл хангаж байсан. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн 4 аудитын компаниар аудит хийхгүй бол Олон улсын бирж дээр гаргадаггүй юм байна. Тийм учраас бид нар жил бүр олон улсын нэр хүндтэй компаниар аудит хийлгэж байсан. 2011 оны сүүлээс эрчимжиж маш их бэлдсэн. Гэтэл 2012 оны дундуур нүүрсний үнэ унасан, нүүрс гаргасан үнээсээ бага үнээр худалдах болсон. Иймээс компанийн удирдлагууд бүтээн байгуулалтын ажлаа зогсоож хэмнэлтийн гормонд шилжсэн. Иймээс нь бирж дээр гаргах ажиллагаа зогссон байх гэж бодож байна. Манай компани “М*** И***” ХХК-тай холбоотой ажилладаг байсан, манай түнш гэдэг байсан. 2012 оны 02, 3 сараас эхлэн манай компани хүнд оврын тоног төхөөрөмжийг “М*** И***” ХХК-иас худалдаж авах гэж байна гээд хуулийнхан гэрээ хэлэлцээр байгуулж, дараа нь тоног төхөөрөмжийн үнийг 2, 3 хувааж төлсөн. Сургагч операторууд сургах гэж байгаа гээд төлбөр төлж байсан. Түүний засвар үйлчилгээний төлбөр гээд 2014 оны сүүл хүртэл төлбөр тооцоо хийж байсан байх. 2010-2014 онд 4 сая орчим ам доллар үйлчилгээний хөлс гэж “С*** М***” ХХК руу төлөгдсөн байдаг. Би компанид хувьцаа эзэмшдэг, танд хэдэн ширхэг хувьцаа олгогдлоо гэдгийг бидэнд цахимаар илгээдэг, дагалдах сертификат өгдөг. Тэгээд хүлээж авсан гарын үсэг зураад буцаагаад явуулдаг. Жил бүр он дууссаны дараа “Г** К** Э** Л***” ХХК-ийн ТУЗ-аас гэсэн цахим шуудангаар захидал ирдэг. Түүнд хоёр захиа хавсаргасан байдаг, хувьцаа эзэмшигч нарт өнгөрсөн онд ийм ийм ажил хийгдлээ, ирэх жил ийм ажил хийгдэнэ, зорилт, зорилго, санхүүгийн байдал байдаг...” гэв.

Шинжээч Ш.Норжинбат: “...Шинжилгээ хийлгэх гэрээ хийх үед анх 84 хавтас баримт материал ирсэн. Тухайн санхүүгийн тайлан материал нь шинжилгээ хийхэд хангалтгүй учраас мөрдөн байцаагчид хэлсэн. Тэр хооронд бид банкны хуулгыг ашиглан шинжилгээгээ хийж байсан. Бид бүхэн шинжилгээгээ мөнгийг орж гарсан  байдлаар нь хөөж хийсэн. Тайлангийн 6, 7 дугаар хуудсанд ямар арга замаар хийснээ тодорхойлсон. Тайлангийн 8-р хуудсан дээр хавтаст хэрэгт авагдсан материал дээр үндэслэж мөнгийг ялгах гэж үзсэн талаараа бичсэн. 1.3 дахь заалтад “Г*** К***” ХХКомпанийн 2010-2011 оны хугацаа буюу хэрэгт хамааралтай хугацаанд хийгдсэн санхүүжилтийг тусгаж харуулсан. Нэгдүгээрт нь “М*** И***” ХХК-иас “У*** Р*** Л***” ХХК руу шилжүүлсэн мөнгөний баримт, хоёрдугаарт нь тухайн мөнгийг хүлээж авсан сертификат гаргасан, сертификатыг хэдний өдөр гаргасан юм бэ гэсэн “Г** К** Э** Л***” ХХК-ийн сертификат бүртгэдэг газрын мэдээлэл дээр үндэслээд бивиай /BVI/-д хэдэн төгрөг хэзээ орсныг нь гаргаж үзүүлсэн байгаа. Үүнээс харахад “Г** К** Э** Л***” ХХК-д “М*** И***” ХХК-ийн 5.000.000 доллар нь 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдөр, дараа нь 2011 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 5.000.000 доллар, дараа нь “Г** К** Э** Л***” ХХК-д “У*** Р*** Л***” ХХК-аас 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 10 сая доллар тус тус орсон. Мөн 8 дугаар хуудсандаа 2010, 2011 онд  “Г** К** Э** Л***” ХХК нь хэр хэмжээний мөнгө босгосон гэдэг мэдээллийг хавтаст хэргийн 81 дүгээр хуудсанд байгаа “Г** К** Э** Л***” ХХК-ийн 2010, 2011 оны аудит хийсэн санхүүгийн тайлан, аудит хийсэн санхүүгийн тайлан дээр ямар санхүүжилтийг хаанаас босгосон гэдгийг дэлгэрэнгүй нэмж тодотгож харуулсан 41 хуудас тайлан байгаа. Үүнээс үзэхэд 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Аабарын мөнгийг оролцуулаад нэмэлт санхүүгийн тайланг үндэслэж нийт 105.300.000 ам долларыг ялгаж гаргасан. 105 сая доллараас “Г** К** Э**” ХХК-д 2.155.828 доллар, “Г*** К***” ХХК-д 11.400.187 доллар нийтдээ 13.556.015 төгрөгийг шилжүүлсэн гэж харуулсан байгаа. ...Баримтыг хоёр хугацаагаар хүлээж авсан. Эхний 83 хавтаст материалыг гэрээ хийсний дараа 6, 7-нд хүлээж авсан. Энэ баримтанд санхүүгийн тайлан, банкны хуулга байсан. Дараа нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нэмж 2000 хавтас санхүүгийн баримт авсан. Үүний үндсэн дээр санхүүгийн тайланг гаргасан. ...бивиай /BVI/-ийн 2010, 2011 оны санхүүгийн тайлан дээр бид нарт өгсөн материалын 81 дүгээр хавтсанд холбоотой тал гэдгийг тодотгож өгсөн. Бид нар ч гэсэн өөрсдийнхөө хийж байгаа тайлантай холбогдуулж 5 дугаар хэсэгт тодотгож тайлбарласан. Холбоотой талыг бивиай /BVI/-ийн тайлангаас авсан байгаа. Тайланд 10 компанийг холбоотой тал гэж үзэж байгаа. ...Толгой компаниас орж ирсэн санхүүжилтийг оноор ялгаж үзвэл: 2010 онд “Г** К** Э** Л***” ХХК-иас “Г** К** Э**” ХХК-д 2.949.745 доллар, “С*** М***” ХХК-д 141.514 доллар, нийт 3.091.259 доллар шилжүүлсэн. 2011 онд “Г*** К***” ХХК руу 11.400.184 доллар, “Г** К** Э**” ХХК руу 274.968 доллар, “З*** Х***” ХХК руу 1.295.194 доллар, нийт 12.970.349 доллар шилжүүлсэн. 2012 онд “Г*** К***” ХХК руу 31.326.133 доллар, “Г** К** Э**” ХХК руу 4.000.918 доллар, “З*** Х***” ХХК руу 171.033 доллар,  “С*** М***” ХХК рүү 999.968 доллар нийт 36.499.072 доллар, 2013 онд  “Г*** К***” ХХК руу 8.640.189 доллар, “Г** К** Э**” ХХК руу 8.184 доллар, нийт 8.648.373 доллар, 2014 онд  “Г*** К***” ХХК руу 1.151.246 доллар, “С*** М***” ХХК рүү 361.457 доллар нийт 1.512.703 долларыг шилжүүлсэн. 2010 онд  “З*** Х*** Л***” ХХК-иас “З*** Х***” ХХК руу 1.171.812 доллар, 2011 онд 256 240 доллар шилжүүлсэн, 2011 онд “Б*** К*** Л***” ХХК-иас “Б*** К***” ХХК  руу 278,137 доллар, нийт 67.428.445 доллар шилжүүлсэн байна...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

Хохирогч Б.Ч- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Миний бие нь Пакистан улсын иргэн М.И.М-тэй 2009 онд ажил хэргийн шугамаар танилцаж байсан, танилцахдаа Монгол Улсад Чингис зочид буудалд “Петровис” ХХК-ийн захирал О-ээр дамжуулан уулзаж танилцаж байсан.

М.И.М 2010 онд уул уурхайн болон ирээдүйд үр ашиг авчрах төслүүдэд хамтран хөрөнгө оруулах талаар удаа дараа надтай ярилцан ятгаж, тухайн төслүүд нь Монгол Улсад хэрэгжиж буй төслүүд байсан тул миний бие итгэн бизнесийн шийдвэр гаргаж үлэмж их хэмжээний хөрөнгө оруулалтуудыг хийсэн юм.

Гэтэл М.И.М-гийн хэлж, ярьж байсан зүйлүүд худлаа болох нь эхнээсээ батлагдаж эхэлсэн бөгөөд хөрөнгө оруулалт авсан өдрөөс эхлээд бид нартай холбоо барихгүй, мэйл, утсаар нь холбогдох гэхэд холбоо барихгүй зугтаан алга болж “М*** групп” компанийн зүгээс оруулсан хөрөнгөө буцаан авч чадахгүй, хохирч үлдэхэд хүрээд байна. М.И.М анх хөрөнгө оруулалтыг авч байх үед долоо хоног бүр ирж уулзаж байсан боловч, хөрөнгө оруулалтыг авсаны даргаа алга болсон нь эхнээсээ залилан мэхлэх зорилогтой байсан нь харагдаж байна.

М.И.М нь тухайн үед надад хэлэхдээ би өөрөө болон манай эхнэр “Г** К** Э**” компанийн захирлаар ажилладаг, энэ компани маш ирээдүйтэй компани, оруулсан хөрөнгөө илүү (хэд дахин) өндөр ашигтайгаар эргүүлж авах боломжтой, үйл ажиллагаа нь жигдэрсэн компанид хөрөнгөө оруул, хөрөнгө оруулагч болсны хариуд Төлөөлөн удирдах зөвлөлд нэг суудал авах боломжтой, цаашид энэ компанийн бүхий л асуудлыг шийдвэрлэхэд санал өгч, хамтдаа удирдах боломжтой” гэх зэргээр ятган, надад итгэл үнэмшил төрүүлж залилан мэхлэсэн.

Түүнээс хойш “М*** групп”-ын хувьд “Г** К** Э**” компанид удаа дараа хандсан боловч М.И.М-гийн хэлж байсан шиг үр ашигтай төслүүд огтоос биш бөгөөд зарим үйл ажиллагаа нь зогссон байдалтай байна. Хожим олж мэдсэнээр М.И.М нь Монгол Улсын уул уурхайн орд, лицензийн мэдээллийг олж аван, хамтарч хөрөнгө оруулах нэрээр Монголын бүх томоохон компаниудад хандаж байсан гэх бөгөөд Монголчуудыг залилан мэхэлж өөртөө их хэмжээний орлого ашиг олж авсан гэмт этгээд болох нь тодорхой байна. Түүнтэй холбогдох гэж маш олон удаа оролдсон боловч амжилт олоогүй юм.

Ибрахим М- өөрийгөө Олон улсан бүртгэлтэй “З*** Х***” компанийн захирлын ажлыг хийдэг. Манай компани ураны чиглэлээр Австрали Улсад үйл ажиллагаа явуулж тус улсын хөрөнгийн бирж дээр компанийн хувьцааг нээлттэй худалдах гэж байгаа, одоогоор манай компанийн 1 ширхэг энгийн хувьцааны үнэ 20 цент, бирж дээр гарсаны дараа 3 дахин нэмэгдэх буюу доор хаяж 60 цент болно. Тэгэхээр та 3 дахин ашиг олох болно. Ийм учир та манай компаний хувьцааг хямд үнэтэй байгаа дээр нь худалдан ав гэж санал болгосон.

Би Ибрахим М-гийн үгэнд итгэн дээрх  “З*** Х***” компанийн 2.500.000 ширхэг хувьцааг худалдан авахаар 500.000 ам долларыг Монгол Улс дахь Голомт банк дахь өөрийн компанийн 1102111063 дугаартай данснаас,  Хонгконг Улсын “НSВС” банк дахь “З*** Х***” /Z*** H***/ компаний 4003********* дугаартай дансанд 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдөр бэлэн бусаар шилжүүлсэн боловч өнөөг хүртэл хувьцаа эзэмшигч болсоныг нотлох баримтыг манай компанид ирүүлээгүй. Мөн түүнчлэн “З*** Х***” компаний талаар ямар ч мэдээлэл надад өгөөгүй ба энэ компани хувьцаагаа өнөөдрийг хүртэл Австралийн хөрөнгийн бирж дээр гараагүй байгаа.

Үүний дараа Ибрахим М-гийн дахин хамтран ажиллахыг санал болгосон төсөл нь Архангай аймгийн нутагт Ибрахим М- нь өөрөө төмрийн хүдрийн орд эзэмшдэг. Дээрх ордод үйл ажиллагаа явуулан төмрийн хүдэр олборлож БНХАУ-д экспортолж өндөр ашиг олох боломжтой. Энэ төсөлд хөрөнгө оруулах юм бол маш их хэмжээний ашиг олох болно гэж итгүүлсэн учир 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Голомт” банк дахь өөрийн компани 1102111063 дугаартай данснаас, Хонгконг Улсын “НSВС” банк дахь “Г** К** Э**” компанийн 8080********* дугаартай дансанд 5,000,000 ам.долларыг шилжүүлсэн боловч өнөөг хүртэл ямар нэгэн гэрээ хэлцэл хийлгүй, ашиг орлого өгөх нь бүү хэл, төмрийн хүдэр олборлосон талаар ямар ч мэдээлэл өгөөгүй, мөн хөрөнгө оруулсан мөнгийг ч надад буцаан төлөлгүй өнөөдрийг болтол алга болж намайг хохироосоор байна. Дээрх мөнгийг “Г** К** Э**” компаний нэр дээрх дансаар хүлээн авсан нь бид нарын итгэлийг олох санаа зорилоготой байсан гэж бодож байна. Энэ мөнгийг хэрхэн юунд зарцуулсан талаар тайланг гарган өгөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл гарган өгөөгүй болно.

Олон улсад бүртгэлтэй “Г** К** Э** Л***” компанийн охин компани болох Монгол Улсын хуулийн этгээд “Г** К** Э**” ХХК нь Баянхонгор аймгийн “Шинэ жинст” суманд нүүрсний орд эзэмшдэг. Уг орд нь маш их хэмжээний нөөцтэй нь тогтоогдсон. Би Олон улсад бүртгэлтэй “Г** К** Э**” компанийнхаа хувьцааг Австрали, Торонто, Хонгконг улсын хөрөнгийн биржийн аль нэг дээр нь гаргаж худалдаалах гэж байгаа. Та манай Олон улсад бүртгэлтэй “Г** К** Э** Л***” компанид хөрөнгө оруулах юм бол компани төлөөлөн удирдах зөвлөлд суудал өгнө, ингэснээр компанийн удирдлагыг хамтран хэрэгжүүлж, компанийг илүү үнэ цэнэтэй болгоод, хөрөнгийн бирж дээр хувьцаагаа худалдвал өнөөдрийн таны оруулсан хөрөнгө хэд дахин өндөр ашиг орлого өгнө гэж хэлсэн. Гэтэл өнөөдрийг болтол энэ компанийг хөрөнгийн бирж дээр гаргаагүй бөгөөд хувьцаа эзэмшигчийн хувьд Монгол Улс дахь “Г** К** Э**” ХХК-ийн үйл ажиллагаа, уурхайн ордны талаар, мөн санхүүгийн мэдээллийг шаардахаар огт мэдээлэл өгдөггүй, уулзах хүсэлт тавихаар Б.Ч-тай уулзахгүй гэж зугатдаг. Манай компаниас хөрөнгө оруулалтын мөнгийг авахдаа Хувьцааны захиалгын гэрээ байгуулсан.

Өнөөдрийг хүртэл манай талаас Төлөөлөн удирдах зөвлөлд суудал олгоогүй, Монгол Улс дахь “Г** К** Э**” ХХК болон толгой компани болох “Г** К** Э** Л***” компанийн үйл ажиллагаа, санхүүгийн тайлан мэдээллийг удаа дараа албан бичгээр шаардсан боловч мэдээлэл өгөхөөс зайлсхийж байгаад ихэд гомдолтой байна.

Дээрх бүгдээс дүгнэн үзэхэд М.И.М нь “З*** Х***” ХХК, “Г** К** Э** Л***” болон Архангай аймгийн төмрийн хүдрийн ордод хөрөнгө оруулж дээрх хоёр компаний хувьцааг эзэмшүүлэх, төлөөлөн удирдах зөвлөлд суудал өгөх, нийт хөрөнгө оруулагчдаа бүх шаардлагтай бичиг баримт, тайлан мэдээллээр цаг тухай бүр нь хангаж олон улсын бизнесиийн стандартаар ажиллана гэж залилан мэхэлж хөрөнгө оруулалтаа авсаны дараа, хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаагүй байгаагаас нь үзвэл тэдгээр компаниудын үйл ажиллагаа, ордын нөөц, санхүүгийн байдал зэргийн талаар өгсөн мэдээлэл нь худал, үзүүлсэн бичиг баримтууд нь хуурамч болох нь тодорхой харагдаж байна гэж үзэж байна.

...М.И.М нь “Их Британийн Виржиний арлуудын” хуулийн этгээд “Г** К** Э**” болон “З*** Х***”, “Б*** К***” компаний хувьцааг олон улсын нэр хүнтэй хөрөнгийн бирж дээр IРO хийх буюу хувьцааг удахгүй гаргана. Хөрөнгийн бирж дээр дээрх хоёр компаний хувьцааг гарсан дариудаа, оруулсан хөрөнгө чинь 2-3 дахин нэмэгдэж, маш их ашиг олох боломжтой гэж надад итгэл үнэмшил төрүүлсэн. Иймд миний бие М.И.М дээрх үгэнд итгэн доорх хөрнгө оруулалтыг хийсэн байна.

1. 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Г** К** Э** Л***” компанийн Хонгконг Улсын “НSВС” банкны 8080********* дугаартай дансанд 5 сая ам долларыг,       

2. 2011 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр “Г** К** Э** Л***” компаний Хонгконг Улсын “НSВС” банкны 8080********* дугаартай дансанд 5 сая ам долларыг,

3. 2011 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Г** К** Э** Л***” компанийн Хонгконг Улсын “НSВС” банкны 8080********* дугаартай дансанд 10 сая ам долларыг буюу нийт 20 сая ам долларыг тус тус “М*** И***” ХХК болон түүний охин компани болох “У*** Р*** Л***” компаний данснаас шилжүүлсэн байна.

М.И.М “Г** К** Э** Л***” компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргана гэж дээрх 20 сая ам долларыг авсан боловч өнөөг хүртэл олон улсын хөрөнгийн бирж дээр гаргаагүй байгаа нь залилан мэхлэх зорилоготой байгааг илтгэж байна.

2010-2013 он хүртэл нүүрсний үнэ олон улсын зах зээл дээр өндөр байсан нь статистик мэдээнээс тодорхой харагддаг, энэ хугацаанд Монгол Улсад уурхайн орд эзэмшдэг олон компани, олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаж байсан. Тэгэхээр М.И.М-гийн хэлж байгаа шиг 2010 оноос хойш дэлхийн зах зээл дээр нүүрсний унэ унасан учир, бирж дээр хувьцаагаа гаргах боломжгүй байсан гэж тайлбарлаж байгаа нь худал юм.

Мөн дээрхээс гадна манай “М*** И***” ХХК нь 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Их Британийн Виржиний Арлуудын” хуулийн этгээд “З*** Х*** Л***” компанид 500.000 ам долларын хөрөнгө оруулалтыг Хонгконг Улсын “НSВС” банкны 4003********* дугаартай дансаар нь шилжүүлсэн.

Мөн олон улсын хөрөнгийн бирж дээр “З*** Х*** Л***” компанийн хувьцааг гаргана гэсэн боловч өнөөг хүртэл гаргаагүй ба мөн дэлхийн зах зээл дээр ураны үнэ унасан учир гэж тайлбарлаж байгаа нь худал юм. Дэлхийн зах зээл дээр ураны үнэ тогтмол өсч эрэлт ихтэй байгаа нь олон улсын мэдээллийн хэрэгслүүдээр тодорхой харагдаж байгаа.

М.И.М мөн Монгол Улс, Архангай аймагт маш их ашигтай төмрийн хүдрийн төсөл хэрэгжүүлж байгаа, уг төсөлд 5 сая ам долларын хөрөнгө оруулалт хийх юм бол 2-3 дахин нэмэгдүүлж өгнө гэж итгэл үнэмшил төрүүлж 5 сая ам долларыг доорх байдлаар авсан.

1. 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр1.9 сая ам долларыг,

2. 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1 сая ам долларыг,

3. 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1 сая ам долларыг,

4. 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1.1 сая ам долларыг буюу нийт 5 сая ам.долларыг тус тус “Б*** К***”  компаний Хонгконг Улсын “HSBC” банкны 8084********* дугаартай дансаар цувуулан шилжүүлсэн байна. М.И.М дээрх мөнгийг авахдаа “Б*** К***” компанийг олон улсад үйл ажиллагаа явуулдаг, өөрийн эзэмшлийн компани гэж надад хэлж байсан ба мөнгийг авснаас хойш мөн ямар нэгэн холбоо барилгүй, мэдээлэл өгөлгүй зугтан алга болсон.

Тэгтэл одоо дээрх 5 сая ам долларыг М.И.М нь өөрөө аваагүй, энэ мөнгийг бусдад зуучлан өгсөн мэтээр ярьж байна. Тухайн үед М.И.М дээрх мөнгийг өөрийн “Б*** К***” компанид хөрөнгө оруулалт болгон авч байгаа гэж ярьж байсан ба бусад этгээдэд зуучлиж байгаа талаар надад хэлж байгаагүй. Дээрхээс харахад М.И.М нь намайг анхнаасаа залилан мэхэлж байсан нь тодорхой харагдаж байна.

М.И.М анх хувьцаа худалдах санал тавьж байхдаа дээрх компануудад хөрөнгө оруулснаар хамтдаа удирдана, төлөөлөн удирдах зөвлөлд суудал олгож, шаардлагатай бүх мэдээллийг өгнө, оруулсан хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлж хэдэн дахин ашигтай буцаан авах боломжтой гэж ятгаж байсан ба эдгээр хэлж ярьсан зүйлээс нь нэг ч биелэгдээгүй байна. М.И.М нь биднээс мөнгө авмагцаа эргэж бидэнтэй холбогдохоо больсон бөгөөд дээрх хөрөнгө оруулалтыг хэрхэн юунд зарцуулсан, ордуудын үйл ажиллагаа, санхүүгийн байдал, бусад хувьцаа эзэмшигч нарын тухай мэдээллийг биднийг зүгээс маш олон удаа шаардсан боловч өнөөг хүртэл бидэнд огт мэдээлэл өгөхгүй зайлсхийж байна.

...М.И.М нь анх бидэнд ярихдаа “Г** К** Э**” компаний нэр дээрх  Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт байх Хотгорын нүүрсний орд болон Говь-Алтай аймгийн Чандмань суманд байх Зээгтийн нүүрсний ордыг сайжруулсан, кокжсан нүүрсний орд гэж хэлж байсан боловч одоо бидний судалгаагаар кокжсан нүүрс биш болох нь тогтоогдож байгаа.

Кокжсан нүүрс нь дэлхийн зах зээл дээр өндөр үнэтэй зарагддаг. Энэ байдлыг М.И.М нь ашиглан ашиг олох зорилогоор дээрх хоёр ордыг кокжсан нүүрстэй гэж худал мэдүүлж биднийг болон бусад хөрөнгө оруулагч нарыг хууран мэхэлсэн болох нь тогтоогдож байна.

Мөн М.И.М нь гадаад улсад бүртгэлтэй “З*** Х***”, “Б*** К***” компанийн нэрээр “М*** И***” ХХК-иас хөрөнгө оруулалт авсан атлаа дээрх компануудын талаар ямар ч мэдээлэл өгөлгүй алга болсон.

Миний хувьд гэрээд хийж байгаагүй. Мөн “З*** Х***” болон “Б*** К***” компани хувьцаа эзэмшигч, дректор /захирал, ТУЗ-ын гишүүн/ болсоныг харуулсан баримтыг анх удаа харж байна.

Хэрэв миний бие дээрх хоёр компани хувьцаа эзэмшигч, захирал нь байсан бол 5 жилийн хугацаанд яагаад огт мэдээлэл өгөхгүй байсан, мөн одоо яагаад дээрх баримтыг хэргийн материалд гарган өгч байгаад гайхаж байна.

Үүнээс дүгнэн үзэхэд намайг дээрх хоёр компани хувьцаа эзэмшигч, дректор гэж бүртгэсэн баримтыг хэн ч үйлдэх боломжтой, хуурамч баримт байна. Гадаад, дотоодын алинд ч компани хувьцаа эзэмшигч, дректороор бүртгэхэд эрх бүхий байгууллагын тогтоол, шийдвэр гарах ёстой, мөн надад мэдэгдэж, зөвшөөрөл, гарын үсгийг авах ёстой байдаг. Тэгтэл бид энэ талаар огт мэдээгүй.

Мөн миний бие нь “З*** Х***” компанид хөрөнгө оруулалт хийхдээ М.И.М-тай Австрали Улсад ураны үйл ажиллагаа явуулж ашиг орлого олно гэсний дагуу хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл одоо Д.У гэх хүнтэй гэрээ хийсэн мэтээр баримт гарган өгсөн байна. Мөн “З*** Х***” ХХК гэсэн нэртэй Монголд компани байсныг анх удаа сонсож байна.

“З*** Х***” гэж Монгол компани байдаг, захирал нь Д.У гэж хүн байгаагаас үзвэл эдгээр хүмүүс нь зохион байгууллалттайгаар М.И.М-тай үгсэн хувилдсан нь тодорхой байна.

Дээрх хөрөнгө оруулалт хийсэн 25.500.000 ам доллар нь манай компаний олон жилийн үйл ажиллагааны орлого ба мөн Голомт болон Худалдаа хөгжлийн банкуудаас авсан зээлийн хөрөнгөөс бүрдсэн.

1. “Г** К** Э** Л***” компанийн Хонгконг Улсын “НSВС” банкны 8080********* дугаартай дансаар 20.000.000 ам доллар,

2. “З*** Х*** Л***” компаний Хонгконг Улсын “НSВС” банкны 4003********* дугаартай дансанд 500,000 ам.доллар,

3. “Б*** К***” компаний Хонгконг Улсын “НSВС” банкны 8084********* дугаартай дансанд 500,000 ам.доллар, нийт 25,500,000 ам.долларыг хөрөнгө оруулалт нэрээр 2010-2011 оны хооронд шилжүүлэн авсан.

...Манай компани 2010 онд хөрөнгө оруулалт хийсэн, 2011 онд тоног төхөөрөмжөө авсан. Ингэхдээ үйл ажиллагаа явуулж IРО хийх гэж байгаа гэж М.И.М надад итгүүлсэн. Тоног төхөөрөмжөө авсны дараа буюу 2011 оноос 2015 он хүртэл ямар ч холбоо барьдаггүй байсан, бид л и-мэйл илгээхэд ганц нэг үгээр л “Бээжинд эмчилгээ хийлгэж байна” гэж хариу ирүүлж байсан. Тэр Монгол Улсад ирж байсан талаараа хэлж байгаагүй, Монгол дахь компанитай холбогдоход М.И.М-тай холбоо бариа, бид юу ч мэдэхгүй гэдэг байсан.

М.И.М тоног төхөөрөмж авсан явдал нь Арабын Аабар сангаас 80 сая ам долларын хөрөнгө оруулалт авахдаа үйл ажиллагаа явуулж байгаа мэт харагдуулах зорилгоор авсан болохыг бидний олж мэдсэн эх сурвалжаас тодорхой болсон.

Маш их гомдолтой байна. Хөрөнгө оруулалт хийчихээд цагдаагийн байгууллагад хандахгүйгээр асуудлыг шийдэх боломжтой байсан. М.И.М миний оруулсан хөрөнгө оруулалтыг хар мөнгө буюу эх сурвалж тодорхойгүй мэтээр хэлж яриад яваад байгааг ойлгохгүй байна. М.И.М 25,500,000 ам.долларыг зүгээр бэлэг авсан мэт харьцаж байгаа.

М.И.М нь Голдмен Сакс компанитай Андрайдерийн гэрээ огт байгуулаагүй, ийм мэдээлэл надад огт өгч байгаагүй.

...М*** И*** ХХК-ийг төлөөлж өмнөөс Ч.Ч-т ямар гэрээнд гарын үсэг зураагүй, “Onegate Resources” компанийг төлөөлж гарын үсэг зурсан.

М.И.М-гийн бусдыг залилан мэхлэх санаа зорилготой байгуулсан компани нь анхнаасаа ТУЗ-ийн гишүүн гэж байгаагүй, хэрэв байгаа бол мэдээллийг гаргаж өгөх ёстой. Гэрээгээр үүрэг хүлээсэн бол компаний ТУЗ-д урьж оруулах үүрэгтэй. Монгол Улсын компаний тухай хууль, Олон улсын компаний засаглалын стандарт дүрмүүдээр бүх хувьцаа эзэмшигч нартаа хувьцаа эзэмшигч нарын хурал болох гэж байгааг ТУЗ-ийн хурал болох гэж байгааг мэдэгдэх үүрэг байдаг. Гэтэл М.И.М ТУЗ-ийн хурал, хувьцаа эзэмшигчийн хурал болох гэж байгаа талаар нэг ч удаа хэлж мэдэгдэж байгаагүй. Тэр бүү хэл хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч нарыг хэн болохыг хэлэхгүй нууцалдаг нь түүний зөвхөн өөрөөрөө дамжуулан намайг бусад хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч нартай харьцуулахгүй байх залилан мэхэлсэн санаа зорилгын том төлөвлөгөөний нэг хэсэг нь үзэж байна.

...Шинжээчийн дүгнэлттэй танилцсан, нийт шилжүүлсэн 25.500.000 ам долларыг олон улсын зах зээл дээр хувьцаа гаргана гэж Бритиш Виржинийн арлуудад бүртгэлтэй “З*** х*** л***”, “Г*** К*** Э*** Л***”, “Б*** К*** Л***” компаниудад шилжүүлэн өгснөөс үүнээс цааш дүгнэлтэд дурдагдсан байгаа холбоотой тал буюу хувь хүн, хамааралгүй бусад компаниудад хөрөнгө оруулах гэсэн зориулалттайгаар өгөөгүй бөгөөд энэ асуудал огт яригдаагүй. Гэтэл миний шилжүүлсэн мөнгийг шинжээчийн дүгнэлтэнд дурдсанаас олон улсын зах зээл дээр хувьцаа босгохоос өөр үйл ажиллагаанд зарцуулагдсан байдал харагдаж байна. Мөн Аабар сангаас 77.000.000 доллар шилжин орж ирсэн бөгөөд Монголд 64.4 сая доллар орж ирж зарцуулсан мэт харагдаж байгаа ч энэ мөнгөний хэд нь манай компаниас оруулсан хэд нь бусад газраас буюу хөрөнгө оруулагчаас орсон хөрөнгө оруулалт гэдэг нь тодорхой бус ялгаж харах боломжгүй юм.

...Төлөөлөн удирдах зөвлөлд нэг суудал гэрээнд зааснаар өгөх ёстой гэсэн шаардпага тавихаар наад асуудлыг чинь Төлөөлөн удирдах зөвлөлөөрөөр хэлэлцүүлж байж шийдвэрлэнэ гээд эргэж хариу хүрээгүй өнөөдрийг хүрсэн. Хэрэв төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байсан бол хуралд оролцох ёстой бөгөөд хуралд сууж байгаагүй учир энэ зөвлөлд суудал байхгүй нь тодорхой юм...” /1хх-ийн 185-187, 188-190, 191-193, 194-195, 196-197, 198, 199-200, 201, 86 хх-ийн 26-28/ гэсэн,

Гэрч Б.Ч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2010 оны 9 сард Б.Ч- захирал намайг өрөөндөө дуудаад би өрөөнд нь ороход М.И.М гэх хүнийг надтай танилцуулсан. Тухайн үед М.И.М өөрийгөө Монгол Улсад уул уурхайн чиглэрээр олон жил ажиллаж байгаа, мөн уул уурхайн чиглэлээр маш ашигтай, их олон тооны том төсөл хэрэгжүүлж байгаа. Тухайн төслийн нэг нь Архангай аймгийн нутагт орших Б***ын орд дээрх төмрийн хүдрийн төсөл байгаа. Энэ төсөлд хөрөнгө оруулалт хийх юм бол орлуусан хөрөнгөө 2-3 дахин нэмэгдүүлэн авах боломжтой гэх зэргээр бидэнд хэрэгжүүлж гэж байгаа төслийнхөө талаар итгэл үнэмшил төрүүлж ярьсан.

Ийнхүү М.И.М-тай уулзсаны дараа түүний үгэнд итгэн “М*** И***” ХХК нь уг төмрийн хүдрийн ордын үйл ажиллагаанд 5 сая ам долларын хөрөнгө оруулалтыг хийсэн.

Гэтэл одоо Б*** гэдэг компанид оруулсан хөрөнгө оруулалт нь үр ашиггүй М.И.М гэдэг хүний залилан мэхлэх үйл ажиллагаа байсан нь тодорхой боллоо. Үүний улмаас “М*** И***” ХХК-д маш их хэмжээний хохирол учирсан Миний бие нь “М*** И***” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд компанид ийнхүү хохирол учирсанд ихээхэн санаа зовж байна. ...М.И.М манай компаниас хөрөнгө оруулалт авснаас хойш ахин надтай уулзаж байгаагүй...” /1хх-ийн 202/ гэсэн,

Гэрч Ч.Ч-т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би М.И.М гэдэг хүнийг танихгүй, өнөөдрийг хүртэл хугацаанд нэг ч удаа уулзаж байгаагүй. “У*** Р*** Л***” компани нь Бритиш Виржиний арлуудад бүртгэлтэй компани бөгөөд “М*** И***” ХХК-ийн шууд хөрөнгө оруулалттай компани. Удирдлагын зүгээс “Г*** К*** энд Э***” компани нь Бритиш Виржиний арлуудад бүртгэлтэй бөгөөд тус компанитай хамтран ажиллахын тулд Бритиш Виржиний арлуудад “У*** Р*** Л***” компанийг бие даасан хэлбэрээр үүсгэн байгуулж хөрөнгө оруулалтыг хариуцуулж намайг уг компанийн захирлаар томилон ажиллуулсан. Бүртгэлийн журмар Бритиш Виржиний арлуудад тус компаниа бүртгүүлсэн байгаа. Өөрөөр хэлбэл татварын маш таатай орчин бүрдсэн, хуулийн этгээдийг байгуулах, бүртгэхэд маш энгийн хялбар гэдгээрээ дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг учраас “У*** Р*** Л***” компанийг төсөл хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан юм. “М*** И***” ХХК нь өөрийн охин компани болох “У*** Р*** Л***” компаниараа дамжуулан “Г*** К*** энд Э***” компанид “М*** И***” ХХК-ийн худалдах, худалдан авах гэрээний дагуу авсан “Г*** К*** энд Э***” компанийн хувьцааг шилжүүлэн авах, мөн хувьцаа захиалгын гэрээг “Г*** К*** энд Э***” компанитай шууд байгуулах замаар хөрөнгө оруулалт хийсэн боловч энэ нь залилан мэхлэх гэмт хэргийн шинж чанартай болж хувирсан. Хувьцаа захиалгын гэрээ гэгчийн дагуу 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 5 сая ам долларыг, 2010 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 5 сая ам долларыг, 2011 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 10 сая ам доллар буюу нийт 20 сая ам.долларыг тус тус “Г** К** Э** Л***” компаний Хонгконг Улсын “НSВС” банкны 8080********* дугаартай дансанд шилжүүлсэн. 2010 оны 10 сарын 18 өдөр Бритиш Виржиний Арлуудад бүртгэлтэй хуулийн этгээд болох “З*** Х*** Л***” компанийн Хонконг Улсын “НSВС” банкны 4003********* дугаартай дансанд 500.000 ам.долларыг шилжүүлсэн. Ингээд дээрх хоёр компанид нийтдээ 20,500,000 ам.долларыг шилжүүлээд байна...” /1хх-ийн 203/ гэсэн,

Гэрч Ж.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...o*******@m*****.com гэсэн и-мэйл хаяг нь миний ажлын хаяг. Би өдөр тутам албан ажилдаа хэрэглэдэг цахим хаяг юм. Манай ерөнхий захирал Б.Ч Л.Л гэж хүнээс Ж.Б гэх хүний и-мэйл хаягийг авч надад J****.b*****@yahoo.com хаягийг өгч түүнээс мэдээлэл хүссэн и-мэйл илгээхийг захирлаас үүрэг өгсний дагуу би анх өөрийнхөө o*******@m*****.com и-мэйл хаягаас 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 10 цаг 07 минутад J****.b*****@yahoo.com и-мэйл хаягт М.И.М болон түүний Гоби Коул компаний талаар мэдээлэл хүссэн и-мэйлийг Ерөнхий захирлын нэрийн өмнөөс англи хэл дээр илгээсэн. Түүнээс дээрх маягаар миний и-мэйл хаягт 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 13 цаг 50 минутад М.И.М-, түүний хамтран амьдрагч Уранбилэг, Гоби Коул болон бусад компани талаар мэдээлэл англи хэл дээр ирсэн. Энэ талаар захиралд мэдэгдсэн. Ж.Б өөрийнхөө J****.b*****@yahoo.com и-мэйл хаягаас СС буюу Л.Л, Б.Ч Баз хаягт хувийг илгээсэн...” /1хх-ийн 205/ гэсэн,

Гэрч Б.Ж.К мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Миний хувьд Б.Ч- гэх хүнийг танихгүй, уулзаж байгаагүй. Харин М.И.М гэх хүнтэй 2014 оны 03 сард анх уулзаж байсан, энэ үеэс таних болсон. Миний бие 2010 оноос “Аабар” санд ажиллаж байгаа ба М.И.М нь 2011 оноос “Г** К** Э**” компанид хөрөнгө оруулах талаар Арабын нэгдсэн Эмират Улсын хувийн хэвшлийн хамтарсан хөрөнгө оруулалттай “Аабар” хөрөнгө оруулалтын сан /Аабар Инвестент Групп/-д санал тавьж байсан. Энэ үед буюу 2011 онд “Аабар” хөрөнгө оруулалтын сан нь “Г** К** Э**” компани санхүү, хууль, техникийн үйл ажилагааг 6 сар судлаад хөрөнгө оруулах шийдвэр гаргаж нийт 77.000.000 ам долларын цэвэр хөрөнгө оруулалтыг 2011 онд хийж 14 сая ширхэг хувьцаа эзэмшсэн. Мөн үүний дараа 2012 оны 03 сард “Г** К** Э**” компанийн хувьцааг эзэмшиж байсан бусад хувьцаа эзэмшигч нараас 3 сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь 6.5 ам доллар буюу нийт 19.500.000 ам доллараар худалдан авсан. Одоогоор “Аабар" хөрөнгө оруулалтын сан нь “Г** К** Э**” компанийн 17 сая ширхэг хувьцааг эзэмшиж байна.

Манай сангийн хувьд хөрөнгө оруулалт хийснээс хойш 2014 он хүртэл бусад хувьцаа эзэмшигч нарын адил “Г** К** Э**” компаниас жил тутам хүргүүлдэг хувьцаа эзэмшигч нарт зориулсан албан захидал, компанийн аудитлагдсан санхүүгийн тайлан зэргийг “Аабар” сан хүлээн авч танилцаж байгаад 2014 оны 03 сараас компанийн дотоод үйл ажиллагаанд илүү анхаарал хандуулах болсон ба 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “Аабар” сангаас миний биеийг “Г** К** Э**” компани төлөөлөн удирдах зөвлөлд оруулж томилон ажлуулсан.

“Г** К** Э**” компани төлөөлөн удирдах зөвлөлд даргын хамт нийт 4 захирал ажилладаг ба миний бие нэг захирал нь юм. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь М.И.М байдаг ба бусад захиралд АНУ-ын иргэн Даниал Поллер, Монгол Улсын иргэн М.Ч нар ажилладаг.

“Аабар” хөрөнгө оруулалтын сан нь “Г** К** Э**” компанид хөрөнгө оруулах үед дэлхийн зах зээл дээр ойролцоогоор нүүрсний үнэ хамгийн тааламжтай буюу 1 тонн нь 206 ам доллар байсан бол одоо 1 тонн нь 78 ам долларын үнэтэй байна.

Дээрх байдлаас болж “Г** К** Э**” компани нь олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаж чадаагүй байдаг ч бид компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжин ажиллаж байна.

Мөн бид нүүрсний үнэ дахин сэргэхийг хүлээлгүйгээр “Г** К** Э**” компанид нэмж хөрөнгө оруулалт оруулах замаар бусад шинэ төслүүдийг судлан хөрөнгө оруулж, “Г** К** Э**” компанийн үнэлгээг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна.

Хөрөнгө оруулалтын зорилгын талаар хөрөнгө оруулалтын гэрээнд тодорхой зааж өгсөн байдаг. Томоохон хөрөнгө оруулагч нарт “Аабар” сан нийт хувьцааны 17.7 % хувь, “О*** П***” 13 % орчим, М.И.М өөрөө 13 % орчим, М*** буюу У*** Р*** Л***” 6 % орчим байдаг. “М*** К***” компани 4 % орчим байдаг. Бусад жижиг хувьцаа эзэмшигч нарыг би одоо санахгүй байна.

Дээрх хоёр компанийн нэрийг “Г** К** Э**” компанид “Аабар” сангаас 2011 онд хийсэн аудитын тайлангаас харж байна. Аудитын тайланд “З*** Х***” компани нь ураны болон нүүрсний хайгуулын лицензтэй байсан ба түүний нүүрсний нэг төсөл дээр нь “Г** К** Э**” компани хамтран ажиллаж 4 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн байсан санагдаж байна. Одоо би он, сар болон бусад тодорхой зүйлийг санахгүй байна. Үүнээс өөр зүйл мэдэхгүй.

Манай “Аабар” сангаас “Г** К** Э**” компанийн үйл ажиллагаанд дотоодын аудит шалгалтыг 2014 оны турш хийж байсан. 2011 оны аудитын тайлан, 2014 оны дүгнэлтийг “Аабар сан” болон “Г** К** Э**” компанийн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авсаны дараа гарган өгч болох юм...” /1хх-ийн 210-212/ гэсэн,

Гэрч Б.Чи мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Мэргэжлийн байгууллагаас Монгол Улсын болон Олон улсын хөрөнгийн биржтэй холбоотой мэдээлэл, тайлбар авах талаар хандаж байсан тул мэргэжлийн үүднээс тайлбарлах зорилгоор гэрчээр мэдүүлэг өгч байна. IРО гэдэг нь Англиар initial public offering гэсэн үгийн товчлол буюу Олон нийтэд анх удаа хувьцаагаа санал болгох гэсэн утгатай санхүүгийн хэллэг юм. Үүнийг компаниуд Олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс урт хугацаанд санхүүжилтийг татах зорилгоор явуулдаг үйл ажиллагаа юм. Уг үйл ажиллагааг явуулахын тулд заавал хөрөнгө оруулалтын зуучлагч буюу underwritter /Андерврайтер/ компаниар дамжуулан анхны хөрөнгө оруулалтаа татаж улмаар анхны хөрөнгө оруулалтаар худалдан авсан хүмүүс Олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг.

Underwritter /Андерврайтер/ компани нь тухайн үнэт цаас гаргах сонирхолтой компанитай олон нийтэд нээлттэй болон хаалттай хэлбэрээр хамтран ажиллаж болно. Нээлттэй гэдэг нь олон нийтэд нээлттэй зарлана, нээлттэй хэлбэрээр хөрөнгө босгосон нөхцөлд тухайн улсын Санхүүгийн зохицуулах хороогоор хянан шалгагдаж зохих зөвшөөрөл авсан байх ёстой байдаг. Хаалттай гэдэг нь цөөн тооны хөрөнгө оруулагчид шууд санал болгох хэлбэрээр хөрөнгө босгох үйл ажиллагаа юм.

Хаалттай хэлбэрээр үнэт цаасаа арилжаалсан тохиодолд компанийн хувьцаа эзэмшигчид бусад хувьцаа эзэмшигчийн мэдээллийг нээлттэй авах, хувьцаагаа худалдах, худалдан авахдаа бусад хувьцаа эзэмшигчийн саналыг харгалзах эрх байдаг. Энгийн үгээр тайлбарлахад хаалттай хэлбэрийн компаниуд өөрсдийн дотоод асуудал болон хувьцаа эзэмшигч шинээр орох, гарах тохиолдолд компаний дүрэмд өөрөөр заагаагүй бол бусад хувьцаа эзэмшигчийн мэдээллийг нээлттэй авах, компаний үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг ил тод шуурхай хүлээн авах нөхцлөөр хангагдсан байдаг.

...Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргасан мэдээлэл огт байхгүй, Хонконгийн хөрөнгийн бирж болон олон улсын хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалж байгаа хувьцааны мэдээлэл олон улсын мэдээллийн агентлагийн цахим хуудаснаас тухайн компанийхаа нэрээр шүүгдээд гараад ирдэг. Гэтэл дээрх компаниудын нэрээр хайлт хийхэд ямар нэгэн мэдээлэл гаргаагүй учир Хонконгийн хөрөнгийн бирж болон олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа нь гараагүй гэж таамаглаж байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж байгаа компанийн үнэт цаас нь Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны бүртгэлд бүртгүүлсэн байх ёстой. Хууль дүрмийн зохицуулалтын талаар Санхүүгийн зохицуулах хорооноос лавлаж болно. Ер нь бол underwritter /Андерврайтер/ компани нь үнэт цаасаа гаргагч компанитай хамтран ажиллах гэрээндээ татан төлөврүүлэх хөрөнгийн хэмжээ түүнд шаардагдах хугацаа болон бусад нарийн нөхцлүүдээ нарийн зааж өгсөн байх ёстой. Тэр дундаа зарим underwritter /Андерврайтер/ компани шаардлага хөрөнгийг заавал босгож өгнө гэсэн хатуу нөхцөлтэй гэрээ хийгдэх тохиолдол байна. Энэ тохиолдолд underwritter /Андерврайтер/ компани хөрөнгө оруулагчид хувьцааг нь санал болгоод хөрөнгө оруулагч татгалзсан тохиолдолд underwritter /Андерврайтер/ компани өөрийн хөрөнгөөр тухайн хувьцааг нь худалдан авна гэсэн үг. Тэгэхээр underwritter /Андерврайтер/ компанитай байгуулсан гэрээнд хөрөнгө босгохтой холбоотой зах зээлийн нөхцөл байдал, үнэ ханш бусад үзүүлэлтийг харгалзан үзээд хөрөнгө татан төвлөрүүлэхээ татгалзах, хойшлуулах зэрэг нарийн заалтууд орсон эсэхийг нягтлах нь зүйтэй. Тэгэхээр underwritter /Андерврайтер/ компани үнэт цаас гаргагч компани хоёрын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээтэй танилцаж байж нарийн тодорхой хариулт өгөх боломжтой.

Сүүлийн жилүүдэд Олон улсын бүх хөрөнгийн биржүүд цахим хэлбэрт шилжсэн учир хувьцаанууд биет бус хэлбэрээр хадгалагддаг болсон. Тийм учраас биржээс сертификат олгоно гэсэн ойлголт байхгүй. Тухайн компани нь хувьцаа эзэмшигчиддээ зориулан сертификат хэвлэх тараах асуудал байж болно. Сертификат нь ямар байгууллагаас гаргасан, ямар тамга тэмдэгтэй гэдгийг нягтлан хэрэгтэй. Тэр байгууллага нь тухайн компаний хувьцааг хадгалж байгаа гэсэн үг. Тухайн компанийн томоохон хувьцаа эзэмшигч бусад томоохон хувьцаа эзэмшигчдийн мэдээллийг хувьцаа хадгалагч байгууллагаас гаргуулан авах эрх хэмжээ байх боломжтой. ...Жил бүр хадгалагч байгууллагад хувьцаа хадгалсны төлбөр хураамж гэж төлдөг. Энэ нь аль ч улс улсын үнэт цаасны зах зээл дээр байдаг тогтолцоо юм.

...2010 оноос 2012 онд нүүрсний зах зээл нэлээд эрэлттэй, зах зээлд нэлээд өсөлттэй байсан. 2012 оны сүүлээс зах зээл уналтанд орж эхэлсэн. ...Манай Монголын хөрөнгө оруулагчид брокерын компаниар дамжуулан хөрөнгө оруулалт хийж багагүй ашиг олсон санагдаж байна...”/1хх-ийн 243-244, 245/ гэсэн,

Шинжээч Ж.Нарангэрэл мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Уг ордуудын нүүрсний шинж чанарт үндэслэн тэдгээрийг АНУ-ын ангиллаар дэгдэмхий ихтэй бутумт С ангиллын нүүрсний төрөлд, ОХУ-ын ангиллаар урд дөлт хийн ба хийн нүүрсний төрөлд, БНХАУ-ын ангиллаар хийн нүүрсний QM төрөлд, Монгол Улсын ангиллаар хийн нүүрс буюу чулуун нүүрсний Ч8 төрөлд хамруулсан. Эдгээр аниллын дагуу тухайн ордуудын нүүрснээс гарган авсан баяжмал нь “сул коксжих нүүрс” буюу “semisoft coking coal” төрөлд хамаарч нүүрс коксжуулах үйлдвэрийн түүхий эд-шихтэд хольц болгон хольц болгон ашиглагдах боломжтой  гэж дүгнэсэн...” /24-р хх-ийн 65-66/ гэсэн,

Шинжээч Д.Эрдэнэчимэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутагт орших Зээгтийн нүүрсний ордын өргөтгөл Асгатын хэсэг нь өрөмдлөг хийгээд орхисон байдалтай, уурхайлт болон ам нээгдээгүй, цооног тус бүрийг дугаар тавьж хаасан байсан. ...Асгатын хэсгийн нүүрсийг металургийн нүүрс болгон ашиглах боломжгүй бөгөөд эрчим хүчний нүүрс болгон ашиглахаас илүү технологийн нүүрс болгон ашиглах нь илүү үр дүнтэй болохыг харуулж байна. Өөрөөр хэлбэл ган хайлуулах үйлдвэрт ашиглах чанарт хүрэхгүй, зүгээр түлж ашиглахаас илүү баяжуулаад чанарыг сайжруулах болон технологийн зориулалтаар ашиглах нь үр дүнтэй юм. Энэ нь үнэн бодитой юм...” /24-р хх-ийн 67-68/ гэсэн,

Шинжээч Ш.Норжинбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Бритиш Виржин арлуудад бүртгэлтэй “Г*** К*** Э*** Л***”-д 20.000.000 доллар, “Б*** К*** Л***” 5.000.000, “З*** Х*** Л***”-д 500.000 долларыг HBS банкны дансанд шилжүүлсэн байна.

“Г*** К*** Э*** Л***"-д 20.000.000 доллар шилжүүлснийг Монгол дахь охин компани болох “Г*** К***” ХХК-д 11.400.187 доллар, “Г*** К*** энд Э***” ХХК-д 2.155.828 доллар буюу нийт 13.556.015 долларыг шилжүүлсэн байна. Дээрхи 2 команид үүнээс өөр санхүүжилт хийгдээгүй байна. Шилжин орсон 13.556.015 доллараас “Г*** К***” ХХК, Г*** К*** энд Э***” ХХК-д нь Б.Мөнх-Оргил, Зүрили ресорсес энд Трейдинг Л*** ХХК гэх мэт дүгнэлтийн 9 дүгээр хуудсанд байгаа хүснэгтэнд байх талуудруу 3.733.545 долларыг шилжүүлж, 9.822.470 долларын үлдэгдэл үлдсэн байна.

“Г*** К*** Э*** Л***”-д “Аабар” сангаас 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 77.000.000 доллар шилжин орж 2011 оны 12 дугаар сарын 31-ний едрийн эцсийн үлдэгдэл 79.665.873 долларын үлдэгдэлтэй байсан талаар аудитын тайланд тусгасан байсан.

“М*** И***” ХХК-с шилжүүлсэн 20.000.000 доллараас “Г*** К***”, “Г*** К*** энд Э***” ХХК-ад нийт 13.556.015 доллар шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 5.443.985 доллар байхаас 2.665.873 доллар үлдэгдэл гэж тооцвол 3.778.112 доллар Монгол дахь охин компанид дээрхи хоёр компаниас шилжин ороогүй байна.

“Б*** К*** B***” компани 5.000.000 доллараас Монгол дахь охин компани “Б*** К***” ХХК-д 2011 оны 01 дүгээр сарын 10-ны едрөөс 09 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд 4 удаагийн гүйлгээгээр 278.137 долларыг шилжүүлж үлдэгдэл 4,722,000 доллар хэрхэн зарцуулагдсан нь тодорхойгүй тус долларын үлдэгдэлээс Монгол дахь компаниудруу шилжүүлэг хийгдээгүй байна.

“Б*** К***” ХХК-д “С*** м*** ХХК-с 8.400 доллар, “Г*** К***” ХХК-с 336.314 доллар, “Г*** К*** энд Э***” ХХК-с 1.059.561 доллар буюу нийт 1.404.275 долларыг 2010-2014 онд шилжүүлсэн байна. /х-23/

“З*** х*** л***”-д 500.000 долларыг 2015 оны 10 дугаар сарын 15- -ы өдөр Монгол дахь охин компани болох “З*** х***” ХХК-д шилжүүлсэн бөгөөд тус компанид 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2012 оны 06 дугаар сарын 19-ний хооронд 8 удаагийн гүйлгээгээр 2.894.279 доллар шилжиж орсон талаар аудитын тайланд тусгасан байна.

“Г*** К*** Э*** Л***”-с 2010-2014 онд “Г*** К***” ХХК-д 52.525.755, “Г*** К*** энд Э***” ХХК-д 7.227.335, “З*** х***” ХХК-д 2010- 1014 онд 1.466.227, “З*** х*** л***"-с 2010-2011 онд 1.428.052 буюу нийт 2 894.279, “С*** м***” ХХК-д 1.502.939, “Б*** К*** Л***”-с “Б*** К***” ХХК-д 278.137 доллар буюу нийт 64.428.445 долларын хөрөнгө сруулалт орж ирсэн байна. /х-10/ Орж ирсэн доллараас “Г*** К*** энд Э***” ХХК-д 1010-2013 онд 40.324.570 долларыг авч доорх байдлаар зарцуулсан.

“З*** х***” ХХК, “Б*** К***” ХХК, “С*** м***” ХХК-д зэрэг газарт 3.848.065 долларыг шилжүүлсэн. /х-10/

Ашигт малтмалын газарт лицензийн төлбөр, татвар, банкны шимтгэл, бусад жижиг дүнтэй гүйлгээнд 314.366 доллар, 2010-2014 онд 4.465.600 долларыг төгрөгийн дансанд, 6.921.457 долларыг Д.У-, “П*** П*** К***” ХХК, “Г*** П***” ХХК-ийн хуьвцаа эзэмшигч байсан Б.Ж гэх утгатай шилжүүлсэн байна.

“Г*** К*** энд Э***” ХХК нь авсан 40.324.570 долларыг аудитлагдсан тайланд тусгаснаар 22.027.052,247 төгрөгийг хайгуул, 20.465.351 төгрөгийг үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмж, барилгын бүтээн байгуулалт, ерөнхий удирдлагын зардалд 11.749.733 төгрөг нийт 54.242.136 төгрөгийг зарцуулсан байна.

Шилжин орж ирсэн 40.324.570 долларыг 2010-2014 оны дундаж ханшаар тооцвол 1 доллар 1464 төгрөг гэж үзээд төгрөгт шилжүүлвэл 59.035.170.480 болж байгаа бөгөөд тайлангаас харахад дээрх мөнгө зарцулагдаж дууссан харагдаж байна.

Аудитлагдсан тайлангаас харахад 64.428.445 долларын санхүүжилтээс “Ч*** И***” ХХК-с шилжүүлсэн 25.500.000 доллараас “З*** х***” ХХК-с 500.000 доллар, “Г*** К***”, “Г*** К*** энд Э***” ХХК-аас 13.556.015 доллар орсноос 3.733.545 долларыг бусад газарт шилжүүлж үлдсэн г 822.470 доллар, “Б*** К***” ХХК-д 278.000 доллар нийт 10.600.470 доллар нь зарцуулагдсан гэж үзэхээр байна.

...2011 оны аудитлагдсан тайлангийн нэмэлт тодруулга 10-т энэхүү 14.000.000 ам.долларын хувьцаа гаргасан зардал нэртэй гүйлгээний 5.000.000 ам.долларыг Globalink Private Aviation LTD-н зөвлөх ажлын хөлсөнд, 9.000.000 ам.долларыг Blackstone Asia Real state Partners LTD-д хөрөнгө оруулагчдад танилцуулга хийсэн төлбөр гэсэн тайлбартай байна. Хавсаргасан материалд гэрээ шийдвэрүүд байхгүй байсан учир хэний шийдвэрээр энэ мөнгө зарцуулагдсан талаар хариулах боломжгүй.

...Г*** К*** энд Э*** Л*** компанийн үүсгэн байгуулах дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.14 дэх хэсэгт “Хуулиар хориглоогүй тохиолдолд компани нь компанийн хувьцаанд захиалга хийсэн, эсвэл захиалга хийхээр тохиролцсон эсхүл компанийн хувьцааны захиалгыг хангасан /нөхцөлтэй, нөхцөлгүйгээр үл хамаарч/, эсхүл хангахаар тохиролцсон хүнд хэдийд ч шимтгэл төлж болно. Ингэхдээ хуульд заасан нөхцөл, шаардпагыг хангах ёстой ба ямар ч тохиолдолд шимтгэл нь гаргасан хувьцааны үнийн 10% хэтрэхгүй” гэсэн заалт байна.

Г*** К*** энд Э*** Л*** компанийн аудитлагдсан тайландаа 14 сая долларын  төлсөн талаар тусгасан байсан учир энэ зардлыг төлсөн гэж үзэх үдэслэлтэй байна.

Аудитын тайланд тусгаснаар дээрх 14 сая долларын зардал нь 91 сая доллараар гаргасан хувьцаатай холбоотой гэсэн байна. Компанийн дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.14 дэх хэсэгт зааснаар тухайн гаргасан хувьцааны 10% хэтрэхгүй зардал гаргасан гэсэн заалттай зөрчилдөж байна гэж үзэх үндэслэлтэй байна.

“Г*** К*** энд Э*** Л***” компанид хавтаст хэрэгт байх Newhaven Corporate Services (BVI) limited-ээс ирүүлсэн бүртгэлд “М*** И***” ХХК 2010-2011 онд 219 дугаарын сертификаттай 79,007,391-79,507,390 дугаар бүхий 500,000 ширхэг, “У*** Р*** Л***” компани 2010-2011 онд 197 дугаарын сертификаттай 71,557,391-72,807,390 дугаар бүхий 1,250,000 ширхэг хувьцаа, 185 дугаарын сертификаттай 27,491,664-27,566,663 ба, 52,356,597-52,456,596 дугаар бүхий 175,000 ширхэг хувьцаа, 198 дугаарын сертификаттай 72,807,391-74,807,390 дугаар бүхий 2,000,000 ширхэг хувьцаа, 201 дугаарын сертификаттай 65,182,391-65,532,390 дугаартай 350,000 ширхэг хувьцаа, 220 дугаарын сертификаттай 70,307,391-71,557,390 дугаагрт бүртгэлтэй 1.250.000 ширхэг хувьцаа байгаа талаар бүртгэгдэж, сертификат олгогдсон талаар баримт байна.

Бритиш Виржиний арлуудад бүртгэлтэй “Г*** К*** энд Э*** Л***” компанийн дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.16 дахь хэсэгт заасан байна. Үүнд аливаа хувьцааг гаргахдаа дараах нөхцлүүдийг хангаж ажилласнаас бусад тохиолдолд компанийн хувьцааг арилжаалахаас өмнө компанийн зарласан боловч эргэлтэнд гаргаагүй хувьцааг бэлэн мөнгөөр гаргахгүй гэсэн байна. Дээрх заалтанд заасан нөхцлүүдийг харахаар хувьцаа эзэмшигчид эзэмшиж байгаа хувьтай нь хувь тэнцүүлэн санал болгоно гэж байна. Төлөөлөн удирдах зөвлөл нь хувьцаа гаргах саналыг бичгээр мэдэгдэнэ, мэдэгдэл өгснөөс хойш 14 хоногийн дотор хувьцаа эзэмшигчид нь санал болгож буй хувьцаанаас авах эсэхээ мэдэгдэнэ гэсэн байна.  Тэгэхээр компанийн дүрмээр хувьцаа эзэмшигч бүрээс шинээр гарч байгаа хувьцаа бүрээс авах боломжийг хангаж өгөхөөр харагдаж байна. Тус компанийн 2013 оны 12 сарын 31-ний өдрөөс хойших аудитлагдсан тайлан дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн материалд ирээгүй тул хариулах боломжгүй.

“Г*** К*** энд Э*** Л***” компанийн аудитлагдсан нэгтгэсэн санхүүгийн тайлангаас харвал 2011 онд 19.325.000 ширхэг хувьцаа гаргаж, 100,300,000 ам.долларын, 2010 онд 5.000.000 ам.долларын хөрөнгө оруулалт босгосон байна. Үүний 20.000.000 ам доллар нь “М*** И***” ХХК болон “У*** Р*** Л***” компаниас, 77.000.000 ам доллар нь “Аабар-ЭсАрСи”-ээс 8.300.000 ам.доллар нь бусад хөрөнгө оруулагч нараас оруулсан гэж харагдаж байна. 8.300.000 ам.долларыг хэн хөрөнгө оруулсан гэдгийг мэдэх боломжгүй байна.

Аудитлагдсан санхүүгийн тайлангийн нэмэлт тодруулга 10, 11 дүгээр хэсэгт захирлууд болон ажилчдад хувьцаа гаргаж эзэмшүүлдэг. Мөн гуравдагч этгээдэд зөвлөх ажлын хөлсөнд хувьцаа эзэмшүүлдэг гэсэн байсан. Зөвлөх ажлын цар хүрээ нарийн төвөгтэй байдлаас шалтгаалан зөвлөх компанид гаргасан хувьцааны үнэлгээг бодитоор хэмжих боломжгүй тул компанийн удирдлага үнэлдэг гэж аудитлагдсан тайлангийн дээрх тодруулгуудад тэмдэглэсэн байна. Тэгэхээр хувьцааны үнийг захирлууд өөрсдөө тогтоодог гэж ойлгогдож байна.Аудитын тайланд тусгаснаар 2010-2013 онд захирал, ажилчид ба зөвлөх компанид нийтдээ 16,873,254 ширхэг хувьцааг 84.846.469 ам.доллараар үнэлэн гаргасан гэжээ. Үүнийг хэн хэн эзэмшиж байгааг хариулах боломжгүй байна. Ажилчдад хувьцаа хувиарлах асуудлыг зохицуулсан дүрэм, журамтай материал байхгүй байсан.

Захирал ажилчдад урамшуулал хэлбэрээр хувьцаа гаргаж байгаа, харин зөвлөх ажлын хувьд үйлчилгээний хөлсөнд хувьцаа гаргасан гэж ойлгогдож байгаа. Хувьцааны төлбөрийн орлого гэсэн ямар нэгэн тодруулгыг аудитлагдсан тайланд тусгаагүй байсан.

Аудитлагдсан тайландаа 11.008.333 ам.долларыг удирдлагын зардалд зарцуулсан гэсэн боловч хэрхэн зарцуулсан гэх дэлгэрэнгүй санхүүгийн мэдээ тайлан авагдаагүй учир хариулах боломжгүй.

Тус гүйлгээг нягтлан бодох бүртгэлд тусгахдаа “Г*** К*** энд Э***” ХХК-ийн хөрөнгө оруулалтыг бууруулан бүртгэсэн байсан бөгөөд яагаад ингэж бүртгэснийг мэдэхгүй байна.

Компанийн хэнд хэдэн төгрөг шилжүүлсэн мөн хүлээн авсан бэ гэдгийг гаруулахын тулд мөнгөн орлого болон зарлагыг салган харуулсан. Нэг ижил харилцагчаас мөнгөн орлого хүлээн авсан мөн төлсөн гэдэг нь тухайн харилцагчтай хэдий хэмжээний мөнгөн гүйлгээ хийснийг харуулсан байгаа...” /86 хх-ийн 33-34, 35-37/ гэсэн,

Гэрч Л.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Н*** К***” ХХК-ийг эхнэр Д.Э-ын хамт 2008-10-15-нд үүсгэн байгуулж 2010 онд “Б*** К***” ХХК болгон нэрийг нь өөчилж, дээрх 3 компани болох “Б*** Э***” ХХК, “Б*** Р***” ХХК, “Б*** И*** энд К***” ХХК-иудын хувьцааг “Б*** К***” ХХК-д шилжүүлэн бүртгүүлсэн. Үүний дараа “Б*** К***” ХХК-ийн хувьцааг Их Британы Виржиний арлуудад бүртгэлтэй “Б*** К*** Л***” ХХК-д шилжүүлсэн. Одоо толгой компани нь Их Британы Виржиний арлуудад бүртгэлтэй буюу Хонгконг-д бүртгэлтэй “Б*** К*** Л***” ХХК болсон. 2010 оны 5 дугаар сарын 05-ны өдөр эхнэр Д.Э бид хоёр “Б*** К*** Л***” ХХК-ийн захирал байхаа больж оронд нь оронд нь Д.У-, Австрали улсын иргэн Шон Дилэни /2010-12-01 хүртэл/ захирлаар томилогдон ажилласан...” /2-р хх-ийн 41-45/ гэсэн,

Шүүгдэгч М.И.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Монгол Улсын иргэн “М*** И***" ХХК-ны ерөнхий захирал Б.Ч-аас оруулсан хөрөнгө оруулалтыг миний бие авч хувьдаа завшсан зүйл байхгүй. Дээрх хөрөнгө оруулалтыг “Г** К** Э**” болон “З*** Х***” компанид хөрөнгө оруулалтаар оруулсан. 23.687.500 ам долларын хөрөнгө оруулалт хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Г** К** Э**” болон “З*** Х***” компанид миний бие нь хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч юм. Энэ хоёр компани нь олон хувьцаа эзэмшигчтэй.

...Одоо миний бие нь Монгол Улсад уул уурхай, ашигт малтмалын хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ба Монгол Улсад бүртгэлтэй ямар ч компанид хувьцаа эзэмшдэггүй. Гэхдээ Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Г*** К*** энд Э***” ХХК болон “З*** Х***” ХХК-ийн толгой компани болох Их Британийн Виржиний Арлуудад бүртгэлтэй “Г*** К*** энд Э*** Л***” компанийн удирдан зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирал, харин “З*** Х*** Л***” компанид удирдах зөвлөлийн даргаар ажилладаг.

Би “М*** И***” ХХК-ны захирал Б.Ч-ыг 2010 оноос хойш таних болсон. Биднийг тухайн үед Монгол хүн танилцуулж байсан. Энэ цагаас хойш Б.Ч-тай бизнесийн харьцаатай болсон ба хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллаж байсан. Тухайн үед Б.Ч- нь Монгол дахь өөрийн “М*** И***” ХХК-ийг уул уурхайн чиглэлээр өргөжүүлэх зорилготой хүн байсан.

Энэ үед манай “Г*** К*** энд Э*** Л***” компани нь Монгол Улсад нүүрсний хайгуул, олборлолтын чиглээр үйл ажиллагаа явуулж байсан учир Б.Ч- нь манай компанид хөрөнгө оруулах сонирхолтой байгаа талаараа илэрхийлж 2010 онд 20 сая ам долларын хөрөнгө оруулахаар тохирч, 2010-2011 онд орсон дээрх 20 сая ам долларын хөрөнгө оруулалтыг цувуулж хийсэн. “М*** И***” ХХК нь тухайн хөрөнгө оруулалт хийхээс өмнө манай Г*** К*** энд Э*** Л***” компани санхүү, хууль зүй, техникийн үйл ажиллагаанд аудит хийлгүүлж байж дээрх хөрөнгө оруулалтыг хийж байсан.

“М*** И***” ХХК нь дээрх 20 сая ам долларын хөрөнгө оруулалтыг задлан хэлэхэд:

1. 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Г*** К*** энд Э*** Л***” компанийн Хонгконг Улсын “НSВС” банкны 8080********* дугаартай дансанд 5 сая ам.долларыг,

2. 2011 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “Г*** К*** энд Э*** Л***” компанийн Хонгконг Улсын “HSBC” банкны 8080********* дугаартай дансанд 5 сая ам.долларыг,

3. 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “Г*** К*** энд Э*** Л***” компанийн Хонгконг Улсын “HSBC” банкны 8080********* дугаартай дансанд 10 сая ам.долларыг тус тус “М*** И***” ХХК болон түүний холбоотой компани болох “У*** Р*** Л***” компани данснаас шилжүүлсэн.

4. Мөн дээрхээс гадна “М*** И***” ХХК нь 2010 оны 10 дугаар сарын 18-ны өдөр манай “З*** Х*** Л***” компанид 500.000 ам долларын хөрөнгө оруулалтыг Хонгконг Улсын “HSBC” банкны 4003********* дугаартай дансанд шилжүүлсэн байдаг.

Мөн миний бие нь Б.Ч-ыг Хонгконг Улс дахь М*** К*** хөрөнгө оруулалтын сан болон бусад томоохон хөрөнгө оруулагч нартай танилцуулж уулзуулж өгч байсан.

“Г*** К*** энд Э*** Л***” компанийг 2004 оны сүүлээр миний бие нь АНУ-ын иргэн Ф.С, Австрали Улсын иргэн П.С нарын хамт үүсгэн байгуулж байсан. “Г*** К*** энд Э*** Л***” компани нь Монгол Улсад нүүрсний хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагааг өөрийн охин компани болох “Г*** К*** энд Э***” ХХК-аар явуулахаар байгуулагдаж байсан.

“З*** Х*** Л***” компанийг 2006 онд Монгол Улсад ураны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулж байсан. Дээрх компаний хувьцаа эзэмшигч нар нь “Г*** К*** энд Э*** Л***” болон “Б*** М*** Л***” компани байгаа юм. “Б*** М*** Л***” компани нь олон улсын хөрөнгө оруулалтын сан болон хувь хүн нийлсэн олон тооны хувьцаа эзэмшигчтэй байсан. “Б*** М*** Л***” компани бүх хувьцааг ОХУ-ын “Б*** Э*** Групп” компанид 2008 оны 09 сард зарсан. Одоо “Б*** М*** Л***” компанид миний бие болон манай компани ямар холбоо байхгүй.

Дээрх хоёр компани хувьцаа эзэмшигч нартай холбоотой мэдээлэл компани нарийн бичгийн дарга нарын газарт хадгалагдаж байгаа. Түүнийг өгөхөд хувьцаа эзэмшигч нараас зөвшөөрөл авсаны дараа өгөх журамтай байдаг.

“З*** Х*** Л***” болон “Г*** К*** энд Э*** Л***” зэрэг хоёр компани нь хөрөнгийн бирж дээр гараагүй, хязгаарлагдмал хариуцлагатай хувийн компанууд байгаа юм.

Монгол Улс дахь охин компани болох “Г*** К*** энд Э***” ХХК-аар дамжуулан хайгуулын зохих зөвшөөрлийн дагуу Монгол орны баруун бүст ашигт малтмалын өргөн хүрээний хайгуулын ажил хийж, үүний үндсэн дээр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт Хотгорын нүүрсний уурхайд 2007 онд 905А, 2012 онд 17057А, 17060А, 17061А, 17062А ашиглалтын зөвшөөрлийг, мөн Говь-Аптай аймгийн Чандман суманд Зээлтийн нүүрсний уурхайд 2007 онд 906А, 11965А, 14217А, 2014 онд 17438А дугаартай ашиглалтын зөвшөөрлийг тус тус авч ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байна.

 

Монгол Улсад бүртгэлтэй “Г*** К*** энд Э***” ХХК нь “Г*** К***” ХХКомпаний охин компани байгаа юм. Харин “Г*** К***” ХХКомпани нь Их Британийн Виржиний Арлуудад бүртгэлтэй “Г*** К*** энд Э*** Л***” компаний охин компани байгаа юм.

Дээрх Монгол Улсад бүртгэлтэй “Г*** К*** энд Э***” ХХК болон “Г*** К***” ХХКомпани Монгол Улсад ашигт малтмалын хайгуул, ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байгаа юм.

“Г*** К***” ХХКомпани 2010 онд байгуулагдаж байсан ба нүүрсний хайгуулын чиглэлээр Говь-Алтай, Баянхонгор аймагт 13 ширхэг хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан. Дээрх хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг Эдийн засгийн үр ашигтай нөөц илрээгүйн улмаас зохих байгууллагад буцаан хүлээлгэн өгсөн. Одоо “Г*** К***” ХХКомпаний нэр дээр ашиглалтын болон хайгуулын нэг ч тусгай зөвшөөрөл байхгүй.

“Их Британийн Виржиний Арлуудын” хуулийн этгээд болох “З*** Х*** Л***” болон “Г*** К*** энд Э*** Л***” компани хязгаарлагдмал хариуцлагтай компани гэж би дээр мэдүүлсэн. Олон Улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж байгаагүй. Тэгэхдээ “Г*** К*** энд Э*** Л***” компаний хувьд 2012 оны 12 сард Канадын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргахаар бэлтгэл зхлыг хангасан боловч тухайн үед дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унаж хувьцаа гаргах боломжгүй болсон юм. Харин “З*** Х*** Л***” компани хувьд мөн хувьцаа гаргахаар бэлтгэл ажлыг  2010 оноос эхлүүлсэн боловч 2011 онд Япон Улсад цөмийн станцийн дэлбэрэлт болж дэлхийн зах зээл дээр ураны эрэлт хэрэгцээ буурсан учир хувьцаа гаргах боломжгүй болсон.

“З*** Х*** Л***” компани нь хувьцаагаа бирж дээр гаргахаар бэлтгэл ажил хийж байх үед “М*** И***” ХХК-аас 500.000 ам долларын хөрөнгө оруулалт хийж байсан юм.

Хоёр уурхай буюу Хотгорын болон Зээлтийн нүүрсний уурхай дахь тусгай зөвшөөрлүүд нийлээд нийт 238 сая тонн нүүрсний нөөцтэй болох нь ЖОРК /Joint Ore Reserves Committee (JORC)/ болон Канадын 43101, Монгол Улсад мөрдөгддөг стандартын дагуу баталгаажсан гэдгийг Монгол Улсын Эрдэс баялагийн зөвлөл тогтоож баталгаажуулсан. Мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Австрали Улсын “Мкелрой Врайэн” /Mcerlroy Bryan/ , “Минарк о” /Minarco/, “Галлагерс” /Gallagherrs/, мөн Канад Улсын “Голдерс” /Goldes / зэрэг компани баталгаажуулсан байгаа. Дээрх баталгаануудыг би хэргийн материалд гарган өгөх болно.

...Б.Ч- дээрх байдлаар худалдан авсан 4’500’000 ширхэг энгийн хувьцаагаа өөрийн “У*** Р*** Л***” компанийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлсэн бөгөөд одоо тус компани “Г*** К*** Э*** Л***” компанийн хувьцаа эзэмшигчээр, иргэн Б.Ч- “З*** Х*** Л***” компанийн хувьцаа эзэмшигчээр тус тус бүртгэлтэй байгаа болно.

Дээрх хөрөнгө оруулалтыг Монгол Улсын Шинэжинст уурхайн бүтээн байгуулалт ашигт малтмалын хайгуулын ажил болон компани бусад үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулах зорилогтой байсан. Энэ заалтууд нь 2010, 2011 онд “М*** И***” ХХК-тай байгуулсан захиалгын болон хувьцаа худалдах худалдан авах гэрээнийн 9-р зүйлд дээр тодорхой заасан, дээрх мөнгийг гэрээнд заасны дагуу зарцуулсан. Мэдээж өөр хөрөнгө оруулагч нар байсан. “М*** И***” ХХК-аас оруулсан хөрөнгө оруулалтыг уурхайн бүтээн байгуулалтын тодорхой шатанд ашиглаж дууссаны дараа компани “Аабар” сангаас дараагийн хөрөнгө оруулалтыг босгож уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн санхүүжүүлсэн.

Мөн хөрөнгө оруулагч нарын талаар мэдээлэл авах бол, дээр мэдүүлсэнээр хөрөнгө оруулагч нарын зөвшөөрлөөр мэдээлэл өгөх журамтай. Одоо хөрөнгө оруулагч нарын мэдээллийг шууд өгөх боломжгүй.

 

Манай хамгийн том хөрнгө оруулагч болох “Аабар” сангаас и-мэйлээр оруулсан хөрөнгийн хэмжээ болон түүний зарцуулалтын байдалд ямар нэгэн зөрчилгүй сэтгэл хангалуун байгаа талаараа мэдэгдсэн захидал ирүүлсэн байгаа. Ер нь дээрх хоёр компани түүхэнд 2004 оноос хойш 176 сая ам долларын хөрөнгө оруулалт босгосон. Үүнээс 20 сая доолларыг “М*** И***” ХХК, 77 сая ам доллар нь “Аабар” сангаас босгосон. Бусад нь жижиг хувьцаа эзэмшигч нараас босгосон. Олон улсын жишгийн дагуу, тухайн хэрэгжүүлэх төслийн нийт үнэ цэнийг тооцон гаргасны үндсэн дээр дээрх үнийг тогтоосон. Мөн хоёр тал харилцан хэлэлцээр хийж үнийг тоосон. Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаагүй шалтгааны талаар тодруулан хэлэхэд:

2012 оны дунд үеэс дэлхийд эдийн засгийн хямрал болж, нүүрсний үнэ огцом буурсан. Тийм учир хувьцааны үнэ унаж хувьцаа гаргах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй болсон. Энэ үр ашиггүй байдал өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа учир бид одоог хүртэл хувьцаа гаргах хүсэлтэй байгаа боловч, зах зээлийн боломж бүрдэхгүй байна.

2012 оны зун Монголын засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтын хуулиндаа өөрчлөлт оруулсанаар, гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд таагүй нөхцөл байдал үүссэн. Үүнээс болж нүүрсний салбарт хөрөнгө оруулж байсан гадаадын хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулалтаа татаж эхэлсэн.

Г*** К*** энд Э*** Л***” компани хувьцааг хөрөнгийн бирж дээр гаргах үйл ажиллагааг гардан зохион байгуулж батлан дааж, Андрайдараар ажиллаж байсан “Голмэн Сайкс” /Goldman Sachs/, ВМО буюу Bank of Montreal банкаас хувьцааны зах зээлийн энэхүү таагүй байдлыг үнэлсэний үндсэн дээр 2012 оны 10 сард хувьцааг гаргахгүй байх шийдвэрийг гаргасан. Тэгээд тэд энэ шийдвэрээ 2013 оны 3 сард эргэн харж үзнэ гэсэн боловч өнөөг хүртэл хувьцааны зах зээлийн байдал эргэн сайжрахгүй байна. Бирж дээр хувьцаа гаргахгүй болсон талаар бүх үнэдэслэл, судалгааны хамт “М*** И***” ХХК болон бусад хувьцаа эзэмшигч нарт мэдээлэл хүргүүлж байсан болно. Энэхүү шийдвэр нь зөв зүйтэй шийдвэр байсан бөгөөд үүний үндсэн дээр компани 25 сая ам доллар хэмнэж ямар ч өргүй ажиллаж байгаа.

Мөн манай компани болон миний зүгээс “М*** И***” ХХК-ны захирал Б.Ч-тай байнга харьцаж байсан. Үүнийг нотлох “М*** И***” ХХК-аас 8 сая орчим ам долларын тоног төхөөрөмж, техникийг манай компани худалдан авч байсан баримт байгаа. Дээрхээс гадна “М*** И***” ХХК-аас хөрөнгө оруулалтыг буруугаар ашиглаж байгаа гэж намайг буруутгаж байгаа. Энэ нь үндэслэлгүй юм.

“М*** И***” ХХК-аас 20 сая ам доллар авсанаас хойш манай компани нь Шинэ жинстийн уурхайг өргөжүүлэхэд болон компани бусад үйл ажиллагаа санхүүжүүлэхэд зориулж 2011, 2012 онд нийт 47 сая ам долларыг өөрийн охин компани болох “Г*** К*** энд Э***” ХХК-д хөрөнгө оруулалт хийж зарцуулсан. Мөн энэ хугацаанд 24 сая ам долларыг мөн төслийн зөвлөх үйлчилгээнд зориулж толгой компани буюу “Г*** К*** энд Э*** Л***” шууд зарцуулсан. Үлдсэн мөнгө нь мөнгөөрөө үлдээд одоог хүртэл компани үйл ажиллагаа санхүүжүүлэхэд ашиглаж байгаа. Дээрх зарцуулатын талаар олон улсын болон Монгол Улсын аудитын компани шалгалт хийж дүгнэлт гаргасан. Анх компанийг үүсгэн байгуулахад миний бие нь 500.000 ам доллар оруулж байсан.

Б*** гэх нэртэй Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд байдаг. Энэ компанид хөрөнгө оруулах боломж байна гэдгийг би Б.Ч-т хэлж байсан нь үнэн. Үүнээс өөр тодорхой мэдээлэл одоо надад байхгүй. 5,000,000 ам долларыг би аваагүй. Б*** компани эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авсаны дараа илүү тодорхой мэдээлэл өгөх боломжтой.

 

...Манай компани дээрх аудитуудын дүгнэлтийг бүх хувьцаа эзэмшигч нартаа явуулж байсан. Үүний дотоор “М*** И***” ХХК-д мөн хүргүүлсэн. Дээрх аудитын дүгнэлтүүдийг хэргийн материалд гарган өгөх талаар ТУЗ-ын гишүүдтэйгээ холбогдох болно.

Монгол Улсын хуулийн этгээд “Г*** П***" ХХК болон “М*** Б***” ХХКомпаниуд нь “Г*** К***” ХХК-ны 100 хувийн охин компани байгаа юм. Дээрх хоёр компани нь ерөнхийдөө гадаад худалдааны чиглээр үйл ажиллагаа явуулдаг. Одоохондоо “Г*** П***” ХХК нь групп компани уурхайн тоног төхөөрөмжийг хадгалах, агуулах савыг барих газар эзэмших эрхтэй компани байгаа юм. “С*** М***” ХХК нь Монгол Улсад бүртгэлтэй охин компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани.

“А** С** Т** С*** консалтинг” ХХК нь зам барилгын чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани ба “Г*** К***” ХХК-ийн захиалгаар Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Хотгорын нүүрсний уурхайгаас Шивээхүрэнгийн хилийн боомт хүртэлх 300 км замын ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл зэргийг хийсэн компани байгаа юм.

Миний бие нь Их Британийн Виржиний арлуудын хуулийн “Г*** К*** энд Э*** Л***” компани ТУЗ-ийн гишүүдтэй нэг бүрчлэн холбогдон дээрх албан бичгийн талаар мэдэгдсэн. Тэгээд ТУЗ-ын гишүүдээс “Г*** К*** энд Э*** Л***”  компани нь Их Британийн Виржиний арлуудын хуулийн этгээд тул манай компанид хуулийн үйлчилгээ үзүүлдэг олон улсын “Х*** Л***” /H*** L***/ компани нь ТУЗ-ийн өмнөөс хариу ирүүлэхээр болсон. Дээрх албан бичгийн хариу ирэхгүй  удсан шалтгаан нь ТУЗ-ийн гишүүн Д.П-ийн ээжийнх нь бие муу байсан учир холбоо барьж чадахгүй удсан юм...” /2хх-ийн 27-28, 29-36, 37-38, 40/ гэсэн мэдүүлгүүд,

- Хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1 хх-ийн 44-45/,

- Үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /1хх-ийн 46-47, 48-120/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, баримт бичиг хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 122, 123, 124, 125-151/,

- Цахим шууданд үзлэг хийх тухай /1-р хх-ийн 175/,

- Санхүү, татвар, аудитын тайлангууд /6-р хх-ийн 7-29, 49-72, 30-48, 73-92, 6-р хх-ийн 94-116, 139-167, 6-р хх-ийн 117-138, 168-190, 8-р хх-ийн 162-193, 194-209, 210-223, 10-р хх-ийн 80-183, 10-р хх-ийн 184-243, 10-р хх-ийн 244-250, 11-р хх-ийн 8-27, 53-59, 60-118, 160-167, 207-250/,

- Гүйлгээний жагсаалтууд / 6-р хх-ийн 191-250/,

- Захиалгын болон худалдан авах гэрээнүүд /7-р хх-ийн 1-71, 83-113, 122-123,

- Хувьцааны бүртгэл /7-р хх-ийн 124-125/,

- Хувьцааны гэрчилгээ авсан тухай /7-р хх-126-127/,

- Хувьцааны гэрчилгээг илгээсэн тухай /7-р хх-128-129/,

- Хувьцааны гэрчилгээг илгээсэн тухай албан ёсны бичиг, гэрчилгээ, гэрчилгээний хуулбаруур /7-р хх-130-131, 132-179/,

- Компанийн дүрэм, гэрчилгээ, ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл /7-р хх-ийн 180-250, 8-р хх-ийн 1-161/,

- Мөнгө шилжүүлсэн баримтын хуулга /7-р хх-ийн 114-121, 14-рхх-ийн 110-117/,

 

- Гэрээнүүд /8-р хх-ийн 224-228, 229-238/,

- Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гаргасан хүсэлт, гомдол, бусад баримтууд /8-р хх-ийн 242-245, 246-247, 248-250, 15-р хх-ийн 89-118, 120-124, 125-167, 80-р хх-ийн 12-13, 82-р хх-ийн 231-233/,

- Дансны хуулгууд /11-р хх-ийн 1-7, 28-204, 12-р хх-ийн 15-250, 13-р хх-ийн 2-57/,

- Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /12-р хх-ийн107-250/,

- Гадаад гуйвуулгын баримтууд, орчуулга /14-р хх-ийн 1-100, 101-107/,

- Хохирогчоос гаргаж өгсөн бусад баримтууд болон хүсэлтүүд /14-р хх-ийн 110-185, 15-р хх-ийн 9-71/,

- Ашигт малтмалын газрын албан бичгүүд / 15-р хх-ийн 72-73, 75-76/,

- Б*** К*** ХХК-ийн Улсын бүртгэлийн лавлагаа, хувийн хэргийн хуулбар /22-р хх-ийн 69-193/,

- З*** Х*** ХХК-ийн Улсын бүртгэлийн лавлагаа, хувийн хэргийн хуулбар /22-р хх-ийн 194 - 23-р хх-ийн 58/,

- Г*** К*** энд Э*** ХХК-ийн Улсын бүртгэлийн лавлагаа, хувийн хэргийн хуулбар /23-р хх-ийн 58-148/,

- 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт /24-р хх-ийн-36-50/,

- Баримт бичигт үзлэг хийсэн тухай /80-р хх-ийн 1-9/,

- Нийслэлийн прокурорын газраас 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 5/1195 тоот албан бичгээр ирүүлсэн материалын хуудас гэсэн хэсэгт засвартай 469 хуудас баримт бичигт үзлэг хийсэн тухай /80-р хх-ийн 11, 14-70, 71-125, 218-250, 81-р хх-ийн 1-94,  англи хэл дээрх нь 81-р хх-ийн 95-225, 226-231, 80-р хх-ийн 126-169, англи хэл дээрх 80-р хх-ийн 170-217/,

- Эд мөрийн баримтаар хэрэгт тооцох тухай тогтоол /80-р хх-ийн 10/,

- Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай акт /81-р хх-ийн 246-250, 82-р хх-ийн 1-95/,

- ЦЕГ-ын Мөрдөн байцаах газрын тоотууд /82-р хх-ийн 225, 226, 227, 228, 229, 230/,

- Ашигт малтмалтай холбоотой эрхийг захиран зарцуулах эрхийг хязгаарласан тухай /83-р хх-ийн 46-47/,

- Хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн тухай баримтууд /84, 85-р хавтас/,

- “Делойт онч Аудит” ХХК-ийн шинжээч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлт /86-р хх-ийн 1-250, 87-р хх-ийн 1-250, 88-р хх-ийн 1-64/,

- Баримт бичиг хүлээлгэн өгсөн тухай ,88-р хх-ийн 87-142/,

- Нэгжлэг хийсэн тухай /88-р хх-ийн 145-196, 197-229, 230-238/,

- Хэргээс зарим сэжигтэн, яллагдагчид хобогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /89-р хх-ийн 12-13, 10-11/ зэрэг нотлох баримтууд болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллаагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч М.И.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

Шүүгдэгч М.И.М нь “Их Британийн Виржиний арлуудын” хуулийн этгээд “Г** К** Э**” болон “З*** Х***”, “Б*** К***” компаниудын хувьцааг олон улсын нэр хүндтэй хөрөнгийн бирж дээр гаргаж, худалдана, дээрх компаниудын хувьцаа хөрөнгийн бирж дээр гарсан дариудаа оруулсан хөрөнгө 2-3 дахин нэмэгдэж, маш их ашиг олно гэж, мөн Архангай аймагт төмрийн хүдрийн төсөл хэрэгжүүлж байгаа, уг төмрийн хүдрийг гадаад руу гаргаж, их ашиг олно, ирээдүйтэй бизнес, хөрөнгө оруулвал “Г** К** Э**” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд нэг суудал авч өгнө, энэ компанийн бүхий л асуудлыг шийдвэрлэхэд санал өгч хамтдаа удирдана гэж Монгол Улсын иргэн Б.Ч-т итгүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Г** К** Э** Л***” компанийн Хонгконг Улсын “НSВС” банкны 8080********* дугаартай дансаар 5 сая ам долларыг,

2010 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Их Британийн Виржиний Арлуудын” хуулийн этгээд “З*** Х*** Л***” компанийн Хонгконг улсын “HSBC” банкны 4003********* тоот дансаар 500.000 ам долларыг,

2011 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр “Г** К** Э** Л***” компаний Хонгконг Улсын “НSВС” банкны 8080********* дугаартай дансаар 5 сая ам долларыг,

2011 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Г** К** Э** Л***” компанийн Хонгконг Улсын “НSВС” банкны 8080********* дугаартай дансаар 10 сая ам долларыг,

“Б*** К***” компанийн Хонгконг Улсын “HSBC” банкны 8084********* дугаартай дансаар 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1.9 сая ам долларыг, 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1 сая ам долларыг, 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1 сая ам долларыг, 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1.1 сая ам долларыг буюу нийт 5 сая ам.долларыг, бүгд 25.500.000 ам долларыг буюу 31.601.969.000 төгрөгийг “М*** И***” ХХК болон түүний охин компани болох “У*** Р*** Л***” компанийн данснаас шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Ч, гэрч Б.Ч, Ч.Ч-т, Ж.О, Б.Ж.К, Б.Чи, М.Ч, Д.М, М.П, Л.Э, Д.Э, Я.Н нарын мэдүүлгүүд болон “Севилла Аудит” ХХК-ийн болон “Делойт онч Аудит” ХХК-ийн бүрэлдэхүүнтэй гарсан шинжээчдын дүгнэлт, аудит, санхүү, татварын жил жилийн тайлангууд, шинжээч Ш.Норжинбатын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд, шүүх хуралдааны үед шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх компаниудын данс руу “У*** Р*** Л***” ХХК, “М*** И***” ХХК-иас ам долларын шилжүүлэг хийсэн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор Б.Ч-ыг тогтоосныг хууль зөрчөөгүй гэж үзэв, учир нь “У*** Р*** Л***” ХХК нь “М*** И***” ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай, охин компани бөгөөд “М*** И***” ХХК-ийн ерөнхий захирал нь Б.Ч болох нь хохирогч, Б.Ч, гэрч Ч.Ч-т нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлийн гэрчилгээ, татварын тайлан зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд “Б*** К*** Л***” ХХК-ийн талаар мэдэхгүй, энэ компани надад хамааралгүй гэж мэдүүлэх бөгөөд “Б*** К*** Л***” ХХК, “С*** М***” ХХК-ийн захирлаар Д.У 2010 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн томилогдон ажилладаг, Д.У М.И.М нар хамтын амьдралтай бөгөөд “С*** М***” ХХК нь 2010 оноос 2014 оны хооронд “Г** К** Э** Л***” ХХК, түүний охин компаниуд болох “Г** К** Э**” ХХК, “М*** Б***” ХХК, “Г*** П***” ХХК, “Г*** К***” ХХК, “З*** Х*** Л***” ХХК, түүний охин компани болох “З*** Х***” ХХК-иудад менежмэнтийн үйлчилгээ үзүүлдэг, эдгээр компаниудууд нь өөр хоорондоо хамааралтай ажилладаг болохыг хэрэгт авагдсан дээрх компаниудын үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, санхүү, аудит, татварын тайлангууд, шинжээчийн дүгнэлтүүд, гэрч Л.Э-, Д.Э нарын мэдүүлэг болон бусад бичгийн баримтуудаар шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг няцаагдаж байна.

Шүүгдэгч М.И.М нь “Их Британийн Виржиний арлуудын” хуулийн этгээд “Г** К** Э**” болон “З*** Х***”, “Б*** К***” компаниудын хувьцааг олон улсын нэр хүндтэй хөрөнгийн бирж дээр гаргаж, худалдана, дээрх компаниудын хувьцаа хөрөнгийн бирж дээр гарсан дариудаа оруулсан хөрөнгө 2-3 дахин нэмэгдэж, маш их ашиг олно гэж, мөн Архангай аймагт төмрийн хүдрийн төсөл хэрэгжүүлж байгаа, уг төмрийн хүдрийг гадаад руу гаргаж, их ашиг олно, ирээдүйтэй бизнес, хөрөнгө оруулвал “Г** К** Э**” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд нэг суудал авч өгнө, энэ компанийн бүхий л асуудлыг шийдвэрлэхэд санал өгч хамтдаа удирдана гэж Монгол Улсын иргэн Б.Ч-т итгүүлэн хувьцааны захиалгын гэрээ хийж байгаа нь бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдыг залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх дүгнэв.

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч М.И.М-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ. Шүүгдэгч М.И.М нь нийт 9 удаагийн үйлдлээр бусдад 25.500.000 ам.доллар буюу 31.601.969.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлд заасан “онц их хэмжээний хохирол”-д хамаарах бөгөөд шүүгдэгч нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх үндэслэлтэй, ингэж зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу  2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж,

Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг “...онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, 

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг 3 дахь хэсэгт “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заажээ.

 

2002 он, 2015 оны Эрүүгийн хуульд заасан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн, түүнд оногдуулах ял хариуцлагын байдлаас дүгнэхэд шүүгдэгч М.И.М-д 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх тул энэ хуульд зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.И.М-гийн үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 болгон өөрчилж, түүнийг бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, 31.601.969.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.И.М нь тодорхой цаг хугацаанд нийтдээ 9 удаагийн үйлдлээр бусдад 31.601.696.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан, залилсан бусдын мөнгөн хөрөнгийг өөрийн болон бусдын компанийн дансаар шилжүүлэн өөртөө авч, өөртөө авахдаа зориулалтыг өөрчилж хэрэглэсэн мэтээр санхүүгийн тайланд тусгаж, өөрийн амьдралд, өөртөө хэрэглэж байгаа үйлдлийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл нэг төрлийн гэмт хэргийг тодорхой хугацааны давтамжтайгаар 3 ба түүнээс дээш удаа үйлдэж байгаа нь энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна гэж үзнэ.

Иймд Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч М.И.М /M.I.M/-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 болгон өөрчлөн зүйлчилж, энэ зүйл хэсэгт зааснаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч М.И.М-д 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

2015 оны Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжгүй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ч-т 25.500.000 ам долларын хохирол учирсан бөгөөд Монгол банкны 2010-2011 оны төгрөгийн болон ам.долларын ханшийг хэрэгт авагдсан Монгол банкны лавлагаагаар /5-р хх-ийн 247-250/ тооцвол:

2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1 ам.доллар 1311,44 төгрөг буюу 6.557.200.000 /5.000.000х1311,44=6.557.200.000/ төгрөг,

2010 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 1 ам.доллар 1318,8 төгрөг буюу 659.400.000 /500.000х1318,8=659.400.000/ төгрөг,

2011 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 1 ам.доллар 1208,94 төгрөг буюу 6.044.700.000/ 5.000.000х1208,94=6.044.700.000/ төгрөг,

2011 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 1 ам.доллар 1219,85 төгрөг буюу 12.198.500.000 /10.000.000х1219,85=12.198.500.000/ төгрөг,

 

2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1 ам.доллар 1243,42 төгрөг буюу 2.316.898.000 /1.900.000х1243,42=2.316.898.000/ төгрөг, 1.243.420.000 /1.000.000 х 1243,42 = 1.243.420.000/ төгрөг,

2010 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1 ам.доллар 1246,35 төгрөг буюу 1.246.350.000 /1.000.000х1246,35=1.246.350.000/ төгрөг,

2010 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1 ам.доллар 1250,57 төгрөг буюу 1.375.627.000 /1.100.000х1250,57=1.375.627.000/ төгрөг буюу нийтдээ 31.601.969.000 төгрөгийн хохирол учирсан ба мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд төлөгдөөгүй учир энэ хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Шүүгдэгч М.И.М нь шүүхийн шатнаас буюу 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон ба нийт цагдан хоригдсон 22 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн 201501000010 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Нийслэлийн прокурорын газраас 2016-03-17-ны өдрийн Б/1195 тоот албан бичгээр ирүүлсэн 468 хуудас бичгийг 80-р хх-ийн 1-250, 81, 82-р хх-ийн 1-98-р хуудасанд хавсаргасныг, 

Шүүгдэгч М.И.М-гийн Говь-Алтай аймгийн **** сумын нутагт орших ****-ийн нүүрсний ордын өргөтгөл *****-ын хэсгийн “Г*** З*** энд Э***” ХХК-ийн /28***** РД-тай/ MV-01**** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл,

Баянхонгор аймгийн ***** сумын ***** нүүрсний ордын Г** К** Э** ХХК-ийн /28***** РД-тай/ MV-12*** дугаартай MV-01****, MV-01****, MV-01**** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн захиран зарцуулах эрхийг хязгаарласнийг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч М.И.М-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч М.И.М-г бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эс үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.И.М-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.И.М-гийн цагдан хоригдсон 22 /хорин хоёр/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.И.М-гаас 31.601.969.000 /гучин нэгэн тэр бум зургаан зуун нэг сая, есөн зуун жаран ес/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ч-т олгосугай.

            7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Нийслэлийн прокурорын газраас 2016-03-17-ны өдрийн Б/1195 тоот албан бичгээр ирүүлсэн 468 хуудас бичгийг 80-р хх-ийн 1-250, 81, 82-р хх-ийн 1-98-р хуудасанд хавсаргасныг,  

Шүүгдэгч М.И.М-гийн Говь-Алтай аймгийн ***** сумын нутагт орших ***** нүүрсний ордын өргөтгөл ***** хэсгийн “Г*** З*** энд Э***” ХХК-ийн /28***** РД-тай/ MV-01**** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл,

Баянхонгор аймгийн **** сумын ***** нүүрсний ордын Г** К** Э** ХХК-ийн /28***** РД-тай/ MV-12*** дугаартай MV-01****, MV-01****, MV-01**** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн захиран зарцуулах эрхийг хязгаарласнийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн 201501000010 дугаартай хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч М.И.М /M.I.M/-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.И.М /M.I.M/-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

                                               

 

                                                                     ДАРГАЛАГЧ,

                                                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                             И.ГАНБАТ

                                                                           ШҮҮГЧИД                                                             Д.АЛТАНЖИГҮҮР

                                                                                                                                                          Х.ОДБАЯР