Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/337

 

 

 

 

 

 

2025      07        02                                            2025/ШЦТ/337

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга П.П

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-д холбогдох эрүүгийн 2525000000116 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Б овгийн С-н Б, Монгол Улсын иргэн, 1969 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, эрэгтэй, 55 настай, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, *** ***  Барилга ашиглалт, үйлчилгээний 1-р анги, *** слесарь ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн ***  *** тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, /РД: Ф*********/.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч С.Б нь 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн ***  *** тоотод хохирогч Т.Д-н толгойн тус газарт архины шилээр цохиж, хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Т.Д “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Т.Д-н “2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэртээ байхад эгч залгаад Б ах чинь ээлжийн амралтаа авсан байна, хүрээд ир гэсэн. Тэгээд 19 цагийн орчимд ***  *** тоотод очсон. Б ах бид хоёр 0,5 хэмжээтэй Хараа архи хувааж уусан. Архиа дуусаад гэрт нь байсан 200 граммын Хараа архийг бас ууж дуусаад гэртээ харих санаатай хувцасаа өмсөж байсан чинь Б ах орон дээрээсээ босож байгаа харагдсан. Миний араар тойроод гарах шиг болсноо ууж дууссан 200 граммын Хараа архины шилээр толгой хэсэгт цохьсон” гэх мэдүүлэг. /хх-ийн 15 дугаар хуудас/

2. Гэрч Ж.Ц-н “Манай нөхөр Б амралтаа авсан юм. Б.Д-г дуудаад хамт архи уусан. Нөхөр маань муудаад орондоо ороод бид хоёр хэвтсэн. Д баруун талд ширээний тэнд зурагт үзээд сууж байсан. Д явлаа гээд хувцсаа өмсөж байхад нөхөр маань орноосоо босоод явах шиг болсон. Удалгүй Дгийн толгой хэсгээс цус гараад гар нүүрний алчуураар дарсан чинь цус нь тогтохгүй болохоор нь би түргэн дуудсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 19 дүгээр хуудас/

3. Сэжигтэн С.Б “2025 оны 01 дугаар сарын 01-ний өдөр би амралтаа авсан болохоор дүү Д-г дуудаад хамт архи уусан. Бид хоёр 0,5 л Хараа архи уусан. Мөн архи дуусахаар нь гэрт байсан 200 граммын Хараа архи уусан, би унтсан. Д зурагт үзээд сууж байсан. Би хэсэг унтаад сэрэхэд явлаа гээд хувцсаа өмсөөд байж байсан. Бид хоёр маргалдсан зүйл байхгүй. Би орноосоо босоод Дгийн араас 200 граммын Хараа архины шилээр цохьсон” гэх мэдүүлэг. /хх-ийн 21 дүгээр хуудас/

4. Орхон аймгин шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 294 дугаартай “Т.Д-н биед хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн ***  *** тоотод хохирогч Т.Д-н толгойн тус газарт Хараа архины шилээр цохиж, хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д 3 сар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна.” гэв.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.Д-н “200 граммын хараа архийг бас ууж дуусаад гэртээ харих санаатай хувцасаа өмсөж байсан чинь Б ах орон дээрээсээ босож байгаа харагдсан. Миний араар тойроод гарах шиг болсноо ууж дууссан 200 граммын Хараа архины шилээр толгой хэсэгт цохьсон” гэх мэдүүлэг, гэрч Ж.Ц-н “нөхөр маань орноосоо босоод явах шиг болсон. Удалгүй Дгийн толгой хэсгээс цус гараад гар нүүрний алчуураар дарсан чинь цус нь тогтохгүй болохоор нь би түргэн дуудсан” гэх мэдүүлэг, сэжигтэн С.Б “Бид хоёр маргалдсан зүйл байхгүй. Би орноосоо босоод Д-гийн араас 200 граммын Хараа архины шилээр цохьсон” гэх мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 10- ны өдрийн 294 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч С.Б нь 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн ***  *** тоотод хохирогч Т.Д-н толгойн тус газарт шалтгаангүйгээр архины шилээр цохиж, хуйханд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч С.Б нь шууд санаатай үйлдлээр бусдын эрүүл мэндэд халдаж, хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Д-н эрүүл мэндэд нь “хуйханд шарх” бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор, уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн С-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч С.Б-доногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих байгууллагад даалгасугай.

 

6. . Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС